2017 онд ДЭЛХИЙД болсон гол онцлох үйл явдлууд

2017 оны 12-р сарын 30. 14:53

Өнгөрч буй 2017 он дэлхийн нийтийн хувьд үйл явдлаар тун арвин байлаа. Дэлхийн мэдээллийн олон портал эдгээрээс хамгийн чухлыг нь нэрлэж байна. Өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн үзэж байгаагаар, энэ жагсаалтад дараах үйл явдлууд оржээ.

Трамп ерөнхийлөгчөөр сонгогдов

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд олон талаар дуулиантай ялалт байгуулсан тэрбумтан Дональд Трамп 2017 оны нэгдүгээр сард Цагаан ордонд очив. Тэрээр “America First” гэсэн үгийг өөрийн засаглалын уриа болгож, тангарах өргөх үеэр “тус орны мартагдсан хүмүүс дахин мартагдахгүй” хэмээн амласан билээ.

Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орсноос хойш бараг жилийн дараа ажилгүйдлийн түвшин буурч, биржийн үзүүлэлтүүд сайжирснаар эдийн засгийн өсөлт ажиглагдаж байна.

Ингэхдээ Цагаан ордны эзэн сонгуулийн өмнө өгч байсан хэд хэдэн дуулиант амлалт болох өмнөх ерөнхийлөгчийн эхлүүлсэн эрүүлийг хамгаалах системд хийх шинэтгэлийг цуцлах, АНУ, Мексикийн хооронд хана барих, дэд бүтцийн төслүүдэд олон тэрбум долларын хөрөнгө оруулах амлалтаа хараахан биелүүлж чадсангүй.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дахь Оросын оролцоо

Дональд Трамп гагцхүү Оросын дэмжлэгтэйгээр ерөнхийлөгчийн сонгуульд ялсан болж таарчээ.Америкийн улс төрийн бүлгийнхний олон төлөөлөгч үүнд итгэлтэй байгаа аж.

Ийнхүү АНУ-ын конгресс Холбооны мөрдөх товчоотой хамтран энэ талаарх албан ёсны мөрдөн шалгалт явуулж эхлэсэн юм. Сонгуулийн өмнөх кампанит ажлын явцад АНУ-ын улс төрийн байгууллагын ресурст Оросын хакеруудын зүгээс халдлага хийснийг нотлох баримт,Трамп түүний багийн гишүүд болон Оросын төрийн албан хаагчид санхүүгийн талаар холбоо сүлбээтэй байсан эсэх баримтыг эрж хайж байна.

Орос улсад эдгээр зэмлэлийг огт худал зүйл гэж үздэг юм.

Аялал жуулчлалын газрууд дахь террорын ажиллагаа

2017 онд автомашиныг гэмт хэргийн гол зэвсэг болгон ашигласан хэд хэдэн террорын ажиллагаа жуулчдын дунд нэртэй газруудад болсон билээ.

Эдгээрээс Лондон хотод хоёр удаа ийм террорын ажиллагаа үйлдсэн юм. Тухайлбал, гуравдугаар сард Вестминстерийн гүүрний явган зорчигчийн бүсэд машин хөлөглөсөн террорист хүмүүсийг дайрч, дараа нь хутга агсан Британийн парламентын байранд дайран орох гэснээргурван хүн амь үрэгдэж, олон арван хүн бэртэж гэмтсэн билээ. Мөн зургаадугаар сард фургон машинтай гурван этгээд Лондоны гүүрийн хавьд эхлээд явган зорчигчдыг дайрч, дараа нь хүмүүсийг хутгалснаар, долоон хүн амь үрэгдэж, 50 хүн бэртэж гэмтжээ.

Дөрөвдүгээр сарын эхээр Стокгольм хотод мөн ийм террорын ажиллагаа үйлдсэн юм. Машин хөлөглөсөн лалын шашинт этгээд хотын төвийн худалдааны гудамжаар давхин, дараа нь худалдааны төвийн хаалгыг мөргөжээ. Үүний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 15 хүн бэртэж гэмтсэн байна.

мөн аравдугаар сарын сүүлчээр Нью-Йоркт мөн ийм ажиллагаа үйлдсэн юм. Фургон машинтай террорист Манхэттены унадаг дугуйн замаар явж байсан хүмүүсийг дайрч, үүний улмаас 8 хүн, түүний дотор гадаадын жуулчид амь насаа алдаж, арван хүн бэртэж гэмтжээ.

Тавдугаар сард исламын шашинт этгээд Манчестерын концертын танхимд нэрт дуучин Ариана Грандегийн концертын үеэр дэлбэлэлт үйлдэж, үүний улмаас 22 хүн, голдуу өсвөр насныхан амь үрэгдсэн байна.

Наймдугаар сард Барселон хотод үйлдсэн террорын ажиллагаа нь хохирогчдын тоогоор хамгийн цуст яргаллын нэг болжээ. Тэнд фургон машин хөлөглөсөн Марокко гаралтай бүлэг этгээд жуулчны гол гудамжаар явахдаа 13 хүнийг дайран алж, 100 орчим хүнийг гэмтээсэн байна. Мөн энэ этгээдүүд ойролцоох рашаан сувиллын газарт хүмүүсийг дайрч, үүний улмаас нэг эмэгтэй амь үрэгджээ.

Ким Чен Намын амь насыг бүрэлгэж, БНАСАУ цөмийн туршилт хийв

Өнгөрч буй оны зарим нэг үйл явдал Умард Солонгостой холбоотой байлаа. Хоёрдугаар сард Куала-Лумпур хотын нисэх буудалд БНАСАУ-ын одоогийн удирдагчийн ах Ким Чен Намыг хордуулж алсан юм. Түүний амь насыг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэн Вьетнам, Индонезын иргэн хоёр эмэгтэйг баривчилж, шүүхэд татсан бөгөөд тэд өөрсдийг нь телевизийн шоунд оролцуулахаар хөлслөсөн гэж хэлж байжээ. Пхеньяны эрх баригчид энэ хэрэгт холбогдолтой гэдгээ эрс няцаадаг юм.

Оны туршид Умард Солонгос хэд хэдэн удаа баллистик пуужин харавсан нь бүс нутгийн түгшүүртэй байдлыг хурцатгаад байна. “Хвасон-15” пуужин туршсаныдараа БНАСАУ-ын пуужин одоо “АНУ-ын нутаг дэвсгэрийн ямар ч цэгт” хүрч чадна гэж Пхеньяны эрх баригчид мэдэгдсэн юм.

Түүнчлэн Умард Солонгост устөрөгчийн бөмбөг туршсан байна. Үүний хариуд АНУ Өмнөд Солоонгосын армитай хамтран хэд хэдэн удаа тактикийн сургуулилт хийж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай шийдвэр гаргасан юм.

Макрон ерөнхийлөгчийн албан тушаалд оров

Тавдугаар сард Францын ерөнхийлөгчийн сонгнуульд 39 настай Эммануэль Макрон ялж, Наполеон Бонапартын үеэс хойшевропын орнуудын хамгийн залуу удирдагч болсон юм.

Макроны гэргий Брижит нөхрөөсөө 24 насаар эгчмэдгэдэг нь сонин. Тэд ирээдүйн ерөнхийлөгчийг бүрахлах сургуульд сурч байхад нь танилцжээ.

АНУ Парисын уур амьсгалын тухай хэлэлцээрээс гарав

Агаар мандалд хүлэмжийн хий цацагдах явдлыг багасгахаар заасан 2016 оны Парисын уур амьсгалын тухай хэлэлцээрээс АНУ ерөнхийлөгч Трампын санаачлагаар гарч байгааг өнгөрсөн зун зарласан билээ. Ингэхдээ "Хэрэв хэлэлцээрийн болзлууд Америкийн бизнес, ажилчид, ард түмэн болон татвар төлөгчдийн хувьд илүү ашигтай болвол, АНУ хэлэлцээрт эргэн нэгдэж болох юм" гэж ерөнхийлөгч хэлсэн байна.

Нью-Йорк хот ерөнхийлөгчийн шийдвэрт захирагдахаас татгалзаж, хэлэлцээрийн заалтуудыг цаашид ч баримтлах болно гэдгээ мэдэгджээ.

Каталонийнтусгаар тогтнох тухай санал хураалт

Испаниас тусгаарлах тухай нийт ард түмний санал хураалт аравдугаар сарын 1-нд Каталонид болсон юм.Санал өгөх эрхтэй5,31 сая каталоничуудаас 2,28 сая нь санал хураалтад оролцож, 90 гаруй хувь нь тусгаар тогтнолын төлөө байгаагаа илэрхийлжээ.

Испанийн эрх баригчид энэ санал хураалтыг хууль бус гэж үзэн, Каталонийн парламентыг тарааж,энэ бүс нутагтзавсрын сонгууль явуулахаар зарласан билээ. Каталонийн засгийн газрын тэргүүн Карлес Пучдемон болон түүний талын хүмүүс Бельгид зугадан гарсан юм.

Ингэхдээ арванхоёрдугаар сарын 21-нддахин болсон парламентын сонуульд тусгаар тогтнолын талынхан дахин ялалт байгуулж, тиймээс Каталонийн эргэн тойрны байдал удаан хугацаагаар сунжирах төлөвтэй байна.

Лас-Вегаст гарсан буун дуу

2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд 64 настай Стивен Пэддок гэгч Лас-Вегас хотын “Мандалай Бэй” зочид буудлын 32 дахь давхрын өрөөнөөсөө гадаа тоглож байсан кантри-хөгжмийн концертын үзэгчид рүү автомат буугаар гал нээжээ.

Үүний улмаас 59 хүн амь үрэгдэж, 500 орчим хүн шархадсан юм. Пэддок өөрөө амиа хорлосон бөгөөд түүний энэ үйлдлийн шалтгаан нь одоо болтол тодорхойгүй байгаа ажээ. Энэ халдлага нь амь үрэгдэгсэд болон хохирогчдын тоогоор АНУ-ын түүхэнд хамгийн томд орж байгаа юм.

Сүйтгэлт хар салхи

Өнгөрч буй онд АНУ болон Карибын тэнгисийн сав газрын орнуудыг асар хүчтэй хэд хэдэн хар салхи дайрч, олон зуун тэрбум долларын хохирол учруулжээ. Наймдугаар сарын сүүлчээр Техас муж улс “Харви” хэмээх халуун бүсийн хар салхинд өргтөж, Хьюстон хот бараг бүхэлдээ усанд автсан байна. Энд 30 орчим хүн амь үрэгдэж,хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.

Хэдэн долоо хоногийн дараа “Ирма” хэмээх хар салхи Флорида муж улсыг сүйрүүлсэн юм. Энд 12 хүн амь үрэгдэж, “Ирма” хар салхи өмнө нь Карибын тэнгисийн сав газрын хэд хэдэн аралд ноцтой хохирол учруулж, 120-иос цөөнгүй хүн амь насаа алджээ.

Есдүгээр сарын сүүлчээр “Мария” хэмээх хар салхи Пуэрто-Риког дайрсан ньсүүлийн 100 жилд тус аралд болсон хамгийн хүчтэй хар салхи байв. Байгалийн гамшигийн улмаас олон арван хүн амь үрэгдэж, олон зуун байшин нурж,арлын цахилгааны хангамжийн системийг бараг бүрэн сүйтгэсэнбөгөөд эндхийн хэд хэдэн нутагт энэ системийг сэргээхэд олон сар шаардагдаж мэднэ.

Рохинжа нар Мьянмагаас дүрвэн гарсан нь

Мьянма улсын (хуучин Бирм улс)нутагт аж төрдөг рохинжа ястны ядуу зүдүү байдал есдүгээр сарын эхээр дэлхийн хамтын нийгэмлэгийн анхааралд өртсөн юм. Рохинжа ястны дайчдын эсрэг тус орны эрх баригчдын явуулсан цэргийн ажиллагаанаас болоод энэ ястны нэлээд хэдэн зуун мянган төлөөлөгч хөрш Бангладеш улсын нутагт дайжин гарч, түр хуарангуудад байрлахад хүрчээ. Олон хүн түүний дотор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга рохинжа нарын байдлыг хүмүүнлэгийн сүйрэл хэмээн тодорхойлсон юм.

Лалын шашинт рохинжа нар болон буддын шашин шүтдэг бирмчүүдийн мөргөлдөөн Ракхайн мужид олон жил үргэлжилж байгаа юм. Рохинжа нар өөрсдийгөө Ракхайн мужийн нутгийн уугуул оршин суугчид хэмээн үзэж, өөрийн гэсэн улс байгуулахыг зорьж байгаа ажээ. Харин Мьянмагийн эрх баригчид тэднийг Бангладешаас ирсэн цагаачидхэмээн үздэг байна.

С.Инда



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт"-ыг шалгах программыг нэвтрүүлжээ1 цаг 23 минутын өмнө

З.Энхболд: АТГ-ын даргыг олон нийтийн санал асуулгаар сонгоно1 цаг 31 минутын өмнө

АН-ын үлээсэн шүгэл ба МАН доторх гал1 цаг 40 минутын өмнө

Газар тариалан эрхлэгчид сургалтад хамрагдав1 цаг 46 минутын өмнө

Банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 18 хувь болгох хуулийн төсөл өргөн барилаа1 цаг 51 минутын өмнө

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана2 цагийн өмнө

"Оюутны хөгжлийн зээл"-ийн анхны гэрээг МУИС үзэглэв2 цаг 5 минутын өмнө

"Үндэсний бичиг үсгийн баяр" ирэх сард болно2 цаг 14 минутын өмнө

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног эхэллээ2 цаг 16 минутын өмнө

Дуучин Г.Сүндэрмаа “Яг түүн шиг 3” шоунд оролцоно2 цаг 33 минутын өмнө

“Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” чуулган болно 2 цаг 41 минутын өмнө

Төв цэвэрлэх байгууламжид нян бактерийг халдваргүйжүүлэх төхөөрөмж суурилуулжээ2 цаг 53 минутын өмнө

Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ2 цаг 55 минутын өмнө

Алтай констракшны барилга айдас дагуулж байна3 цаг 1 минутын өмнө

Аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллаж байхыг зөвлөв3 цаг 18 минутын өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн түншлэлийн хурал эхэллээ3 цаг 25 минутын өмнө

Спорт авиралтын хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо3 цаг 30 минутын өмнө

Х.Баттулга: Асуудлаа шийдвэрлэхгүй бол Бөхийн Өргөөг улсын өмчид авч, ёс зүйгүй бөхчүүдийн цолыг хураана3 цаг 33 минутын өмнө

П.Орхон гуравдугаар сарын шилдэг тамирчнаар тодров3 цаг 41 минутын өмнө

Хамгийн үнэтэй эд зүйлс3 цаг 50 минутын өмнө

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах үйлчилгээ зохион байгуулав4 цаг 9 минутын өмнө

Хэнтий аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ4 цаг 17 минутын өмнө

Хотын ихэнх хэсэгт агаар бага зэргийн бохирдолтой байна4 цаг 19 минутын өмнө

“Эрдэнэс алт ресурс” компанийн захирлаар Д.Ариунболдыг томилов4 цаг 34 минутын өмнө

"Миний Монгол бичиг" уралдааны шилдгүүд тодорлоо4 цаг 41 минутын өмнө

ШУА орон нутгийн сурагчдад 4400 ном хандивлав4 цаг 56 минутын өмнө

Эцэг Жорж Буш эмнэлэгт хүргэгджээ4 цаг 57 минутын өмнө

Төрсөн эгчээ бүлэглэж хөнөөсөн хэргээ нуун далдлахыг оролджээ5 цаг 3 минутын өмнө

Торонтод автобусанд дайруулсны улмаас 10 хүн амь үрэгджээ5 цаг 6 минутын өмнө

Согтуурсан залуус нэгнийхээ аминд хүрчээ5 цаг 9 минутын өмнө

Германд Путинийг мухардалд орсон гэж үзэж байна5 цаг 10 минутын өмнө

PC тоглоомын газруудыг хаах шийдвэр биелэлээ олох уу?5 цаг 18 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: Шүүгчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ5 цаг 47 минутын өмнө

Улаанбаатарт 21 хэм дулаан5 цаг 51 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр5 цаг 52 минутын өмнө

Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна20 цаг 15 минутын өмнө

Чихэр хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?20 цаг 28 минутын өмнө

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг нүүлгэх албан бичиг хүргүүлэв20 цаг 32 минутын өмнө

Энэ онд 4-5 мянган өрхөд ипотекийн зээл олгоно20 цаг 36 минутын өмнө

Прокуророос Б.Гарамгайбаатарыг буруугүй гэж үзжээ20 цаг 43 минутын өмнө

"БГД эмнэлгийн орны тоогоор стандарт хангасан анхны жишиг дүүрэг болсон”21 цаг 7 минутын өмнө

“Цахим мөнгөний журам”-ыг баталлаа21 цаг 16 минутын өмнө

Хэнтий аймгийн хоёр сум түргэний машинтай боллоо21 цаг 24 минутын өмнө

С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагдаж чадвал аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ21 цаг 32 минутын өмнө

Ч.Анугийн охидыг 12 нас хүртэл нь хувцаслахаа амлав21 цаг 49 минутын өмнө

Манай улсад 20 гаруй орны 93 ТББ үйл ажиллагаа явуулж байна22 цаг 11 минутын өмнө

Д.Бат-Эрдэнэ Монголын мистерээр 4 дэхь удаагаа тодров22 цаг 25 минутын өмнө

Хотын дарга PC тоглоомын газруудыг хаахыг үүрэгдэв22 цаг 33 минутын өмнө

"Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой"22 цаг 38 минутын өмнө

БЗД-ийн хэмжээнд нийт 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэв23 цаг 10 минутын өмнө

“Шилжин явах цомын төлөөх тэмцээн” амжилттай боллоо23 цаг 14 минутын өмнө

Х.Баттулга: Багийн спортыг хөгжүүлэхэд өөрөөс шалтгаалах бүхий л дэмжлэгийг үзүүлнэ23 цаг 26 минутын өмнө

“Дэлхийн номын өдөр” өдөрлөг Төрийн ордонд болж байна23 цаг 44 минутын өмнө

Мазаалай баавгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав23 цаг 53 минутын өмнө

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголд айлчлал хийнэ23 цаг 57 минутын өмнө

"Жастын өрийг Эрдэнэт үйлдвэр болон ЗГ барагдуулах ёсгүй"23 цаг 59 минутын өмнө

"СХД-т хүн амь, хүчингийн гэмт хэрэг их үйлдэгдэж байна" гэвӨчигдөр 15 цаг 16 минут

Биедээ хар тамхи нууж авчраад баригдлааӨчигдөр 15 цаг 05 минут

Дахин ашиглах боломжтой 8 тонн хог хаягдлыг борлуулжээӨчигдөр 14 цаг 00 минут

Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох зөвлөлийн гишүүдтэй уулзавӨчигдөр 13 цаг 51 минут

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээӨчигдөр 13 цаг 46 минут

АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар огцрох хангалттай үндэслэлтэйӨчигдөр 13 цаг 42 минут

ХХОАТ-ын буцаан олголтын жагсаалтад орсон эсэхээ шалгаарайӨчигдөр 13 цаг 29 минут

Цагдаагийн байгууллагын нэрийг барьж бусдыг залилжээӨчигдөр 13 цаг 18 минут

Номын сангууд уншигчийн карт үнэгүй нээж байнаӨчигдөр 13 цаг 11 минут

Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монголд ирлээӨчигдөр 13 цаг 09 минут

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллооӨчигдөр 13 цаг 03 минут

Баянзүрхийн гүүрний ойр орчмын газрыг цэвэрлэвӨчигдөр 12 цаг 56 минут

Хотын дарга Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллавӨчигдөр 12 цаг 53 минут

“Титаник” хөлөг онгоцны ховор зургуудӨчигдөр 12 цаг 41 минут

“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг дүү нь хөнөөгөөд байрыг нь шатаасан байжээӨчигдөр 12 цаг 28 минут

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж байнаӨчигдөр 12 цаг 13 минут

Согтууруулах ундаа элдэв өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэгӨчигдөр 12 цаг 01 минут

Хяналтын улсын байцаагч нарт онлайнаар сургалт зохион байгуулавӨчигдөр 11 цаг 56 минут

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье" зөвлөгөөн 21 аймагт үргэлжилж байнаӨчигдөр 11 цаг 54 минут

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүлэвӨчигдөр 11 цаг 44 минут

Кофе зүрхэнд "тустай"Өчигдөр 11 цаг 36 минут

“Улаанбаатар” баг чансаагаараа III байранд шалгарлааӨчигдөр 11 цаг 33 минут

XIX зуунд төрсөн дэлхийн хамгийн өндөр настан нас баржээӨчигдөр 11 цаг 22 минут

Монгол-ХБНГУ Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боловӨчигдөр 11 цаг 17 минут

Макрон Путинийг ухаалаг улс төрч гэжээӨчигдөр 11 цаг 15 минут

4, 9 тоогоор төгссөн автомашинтай иргэд энэ сард татвараа төлнөӨчигдөр 11 цаг 10 минут

Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээӨчигдөр 10 цаг 53 минут

Автомашин хулгайлаад өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээӨчигдөр 10 цаг 09 минут

С.Баяр хорих ангид эмчлүүлж байгааӨчигдөр 10 цаг 05 минут

Энэ долоо хоногт +25 градус хүртэл дулаарнаӨчигдөр 10 цаг 02 минут

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүллээӨчигдөр 10 цаг 01 минут

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарьӨчигдөр 10 цаг 00 минут

Үйл явдал: “Номын өдөрлөг”-ийн нээлт болноӨчигдөр 09 цаг 39 минут

Улаанбаатарт 17 хэм дулаанӨчигдөр 09 цаг 37 минут

Өнөөдөр тахиа өдөрӨчигдөр 09 цаг 34 минут

“Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ2018 оны 4-р сарын 22. 12:38

Их цэвэрлэгээнд 3296 төрийн албан хаагч оролцов2018 оны 4-р сарын 22. 11:59

“Титаник” хөлөг онгоцонд суух тасалбар, 1912 он2018 оны 4-р сарын 22. 11:45

Монголын бөхчүүд эвлэрлээ2018 оны 4-р сарын 22. 11:41

Ким Чен Унд мэхлэгдчихвий хэмээн эмээж байна2018 оны 4-р сарын 22. 11:33

Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ2018 оны 4-р сарын 22. 11:30

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой2018 оны 4-р сарын 22. 11:27

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна2018 оны 4-р сарын 22. 11:24

Амралтын өдрөөр хаана юу болох вэ ?2018 оны 4-р сарын 21. 18:04

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох