Эрдэнэтийг төрд, Чингис бондыг тивд "өгсөн" долоо хоног

2018 оны 1-р сарын 6. 12:23

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

АН: "ЗГ татвар нэмсэн нөхцөлүүдээ эргэж хар"

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан /2018.01.03/ боллоо. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрх баригч хүчин 2017 онд бүтээн байгуулалт хийсэнгүй, Засгаа газраа огцруулсан нь дуулиантай явдал байлаа. Татвартай холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Татвар нэмсэн нөхцөлүүдээ эргэж хар. Эдийн засаг өсөж байгаа юм бол татварыг зайлшгүй авах шаардлага мөн үү гэдгийг нягталж цуцлах, хуулийн төсөл өргөн барь” гэв.

"Төв банкны Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг УИХ тогтооё"

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Ханшийг хариуцах эзэнтэй болж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг УИХ тогтоодог байхаар төсөлд тусгамаар байна. Монголбанкны Ерөнхийлөгч төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд нийцсэн цалин хангамж авна гэж хуулийн төсөлд тусгасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөд байна. Яагаад хууль зөрчсөн төсөл оруулж ирж байгаа юм бэ" гэлээ.

Эрдэнэтийг 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргав

Засгийн газар /2018.01.04/ ээлжит бусаар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эрдэнэтийн 49 хувийг төрийн өмчид буцааж авах шийдвэрийг гаргалаа. “Монголын зэс” корпорацийн эзэмшиж байгаа 49 хувийг УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолд заасны дагуу харилцан суутгах замаар барагдуулж авна” гэв.

Чингис бондын өрийг төлөв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Сангийн яаманд ажиллаа. Тэрээр энэ үеэр 2012 онд олон улсад гаргасан Чингис бондын 500 сая ам.долларын өрийг хөрөнгө оруулагч нарт төлсөн юм.

Монгол Улсын Засгийн газар нийт 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр арилжаалсан. Энэхүү Чингис бонд 2018 онд төлөгдөх 500 сая ам.доллар, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.доллараас бүрдсэн. Үүнээс Чингис бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөр 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр эргэн төлөгдөх нөхцөлтэй аж.

"Эрх баригчид Чингис бондыг буруугаар ойлгуулж байна" гэв

Татварын нэмэгдэл, өрийн тааз, мөнгөний бодлого, зээлийн хүү зэрэг асуудлаар Ардчилсан намаас өчигдөр мэдээлэл хийлээ. Ардчилсан намын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд "Эрх баригчдын зүгээс хулгай луйвар дээрмээ өмнө нь эрх барьж байсан АН-ын алдааг цайруулах гэж байгаа мэтээр буруу тайлбарлаж байна. Өнгөрсөн хугацаанд АН Засгийн газраа байгуулснаас хойш 2.4 их наяд төгрөгийг босгосон. Тэгвэл энэ мөнгө юунд зарцуулагдсан гэдэг нь тодорхойгүй байна. Чингис бондыг хүмүүст маш их буруугаар ойлгуулах гэж байна” гэлээ.

"Утааны эсрэг онц байдлаа зарлая, тогтоолоо батлая"

Агаарын бохирдолтой тэмцэх УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороогоор дахин хэлэлцүүлсний дараа санал хурааж, батлахаар боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Агаарын бохирдлын асуудлыг онц байдлын хэмжээнд авч үзэх шаардлагатай байна. Засгийн газар Эрдэнэт, С.Зоригийн асуудал дээр зоригтой шийдэл гаргалаа. Одоо агаарын бохирдлын асуудалд зоригтой шийдэл гаргаад 500 тэрбум төгрөгийг нь тавьж өгөөд ташуурдахад ирэх онд бид утаагүй болж болно. Бээжин утаагүй болчихлоо. Лондончууд 2 жилийн дотор утаагүй болсон. Утааны эсрэг онц байдал зарлах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн асуудал зөв. Утааны эсрэг онц байдлаа зарлая, тогтоолоо батлая" гэв.

Х.Баттулга: УИХ-ыг тараах санаачилга гаргана

УИХ-ын чуулганаар агаарын бохирдолтой тэмцэх асуудлаар хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга "Онц байдлын хэмжээнд утааг авч үзэх талаар санал гаргасан. Өнөөдөр харамсалтай нь ирц их муу байна. 2017 оны 1 дүгээр сарын 10-нд ҮАБЗ хуралдаад НЗД болон бусад яамдуудад тодорхой зөвлөмж өгсөн байна. Харамсалтай нь нэг нь ч биелээгүй байна. Тиймээс ҮАБЗ гэж байгаад яадаг юм. Утаа бол бидэнд тулгараад буй гай гамшиг. Үүнийгээ л бид шийдэх хэрэгтэй. Сэтгэл зүрх байхгүй учраас бид өнөөдөр үүнийгээ шийдэж чадахгүй байна. Ийм байдлаар ажиллавал УИХ-ыг тараах санаачилга гаргана шүү” гэв.

Нийгэмд

"Шидэт толь" төв нээгдэв

Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, гэр бүл салалтаас урьдчилан сэргийлэх зорилготой гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх "Шидэт толь" төв нээгдлээ. Тус төвийн өрөө нь хүүхдийн тоглоомын өрөө, ганцаарчилсан ярилцлагын өрөө, ажиглалтын өрөө гэсэн гурван хэсгээс бүрджээ.

Тоглоомын өрөө нь бүх насны хүүхэд тоглох тоглоом болон сэтгэл зүйн сорил, хүүхдийг тайвшруулан сэтгэл зүйн байдлыг тодорхойлох боломжтой юм. Эхний ээлжид энэ өрөөнд орсон хүн бүр тайван байдлыг мэдэрч, сэтгэл зүйгээ ил гаргахад дөхөм болохоор олон улсын стандартын дагуу хийсэн байна.

"Бид улстөрийн амлалтын золиос болж байна" гэв

"Монголын зэс корпораци" ХХК-иас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар "Засгийн газрын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийж манай компанийг Засгийн газартай гэрээ хийсэн мэтээр мэдээлсэн. Бидний зүгээс Засгийн газартай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Бид улстөрийн хугацаатай амлалтын золиос болж байна” гэв.

Дэлхийд

Иранд мөргөлдөөний үеэр 21 хүн амь үрэгджээ

Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, ажилгүйдэл ихсэж, авлига газар авч буйд дургүйцсэнээс болоод Иранд хэдэн өдрийн өмнө жагсаал, эмх замбараагүй байдал эхлэсэн юм. Интерфакс агентлагийн мэдээлснээр эсэргүүцлийн арга хэмжээний үеэр тус оронд 21 хүн амь үрэгджээ.

Хоёр Солонгосын холбооны тусгай шугамыг сэргээв

Ким Чен Уны шийдвэрээр сүүлийн хоёр жилд анх удаа хоёр талын холбооны тусгай шугамыг сэргээсэн тухай БНАСАУ-ын төв телевизээр мэдээлжээ. Умард Солонгосын удирдагч Пёнчаны өвлийн олимпийн наадамд БНАСАУ-ын шигшээ багийг оролцуулахаар шийдвэрлэснээ нэгдүгээр сарын 1-нд зарласан билээ.

Умард, Өмнөдийн төлөөлөгчдийн анхны уулзалт 38 дугаар зэргэдийн цэрэггүй бүсийн доторхи Пханмунжомд нэгдүгээр сарын 9-нд болох аж.

Г.Хулан



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 2 ]

2018 оны 1-р сарын 6. 14:15Зочин - [66.181.161.**]

Ene ih hural ih dalaits muu bgaa ni unen.Gehdee evtei bh ni chuhal daa

2018 оны 1-р сарын 6. 13:06Зочин - [59.153.113.***]

ерөнхийлөгчийн зөв шт, бүгд огцорвол таарна

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаа руу бууджээ3 минут 26 секундын өмнө

Намын бүлгүүд хуралдана28 минут 15 секундын өмнө

Булган аймагт хугацаагүй хорио цээрийн дэглэм тогтоожээ31 минут 26 секундын өмнө

Өсвөр насыг 24 болгох санал гаргажээ39 минут 38 секундын өмнө

"Охины маань утсаар ярьсан байршлыг ч тогтоогоогүй"45 минут 11 секундын өмнө

Муурандаа 30 мянган евро гэрээслэн үлдээжээ54 минут 55 секундын өмнө

НӨАТ-ын 100 сая төгрөгийн азтан тодров1 цаг 6 минутын өмнө

Террористууд Кабул хотын зочид буудалд олон хүний аминд хүрчээ1 цаг 10 минутын өмнө

“Mongolia Gold 2018” хөрөнгө оруулалтын хурал болно1 цаг 14 минутын өмнө

Эдийн засгийн коридорыг энгийнээр хүлээн авах уу?1 цаг 21 минутын өмнө

Үйл явдлын хураангуй2 цаг 2 минутын өмнө

Улаанбаатарт 27 хэм хүйтэн2 цаг 4 минутын өмнө

Өнөөдөр бар өдөр2 цаг 6 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоныг хүлээн авч уулзлаа22 цаг 24 минутын өмнө

НӨАТ-ын азтанг өнөөдөр тодруулна22 цаг 30 минутын өмнө

Амралтын өдрөөр ХААНА, ЮУ болох вэ?22 цаг 43 минутын өмнө

УИХ-ын дарга М.Энхболд "Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа" сэдэвт салбар хуралдаанд үг хэллээ22 цаг 46 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр22 цаг 56 минутын өмнө

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна22 цаг 57 минутын өмнө

Том оврын машин замын хажуу руу унаж осолджээ2018 оны 1-р сарын 20. 16:28

Шатрын энэ оны УАШТ эхэллээ2018 оны 1-р сарын 20. 16:25

Солонгост визгүй зорчих боломж бүрдэнэ2018 оны 1-р сарын 20. 16:23

Д.Загджав: Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлнэ2018 оны 1-р сарын 20. 16:20

УИХ-ын эмэгтэй гишүүд БНЭУ-ын эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзав2018 оны 1-р сарын 20. 16:14

Хүүхэд насны хөгжилтэй дурсамж2018 оны 1-р сарын 20. 15:24

Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо2018 оны 1-р сарын 20. 14:51

Шатахуун импортлогчдод бензиний үнийг тогтвортой байлгах зөвлөмж өгчээ2018 оны 1-р сарын 20. 14:46

Тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах чиглэлд хамтран ажиллана2018 оны 1-р сарын 20. 14:26

Ханиалгаж байгаад хавиргаа хугалчихжээ2018 оны 1-р сарын 20. 14:09

Олимпод оролцох Оросын тамирчдын тоог цөөрүүлэв2018 оны 1-р сарын 20. 13:56

Чили-Монголын парламентын бүлэг байгуулагдана2018 оны 1-р сарын 20. 13:43

Пентагон АНУ-ын цэргийн гол өрсөлдөгчдийг нэрлэжээ2018 оны 1-р сарын 20. 13:35

Ерөнхийлөгч Х.Баттулга генералуудтай уулзав2018 оны 1-р сарын 20. 13:18

"Оюутолгой"-д олноороо анхаарсан долоо хоног2018 оны 1-р сарын 20. 13:05

Сар шинээс өмнө насны хишгийг олгоно2018 оны 1-р сарын 20. 12:20

Хүйтний эрч эрс чангарахыг анхааруулав2018 оны 1-р сарын 20. 12:17

Улаанбаатарт 20 хэм хүйтэн2018 оны 1-р сарын 20. 12:14

Өнөөдөр хулгана өдөр2018 оны 1-р сарын 20. 12:13

Тост, Тосон Бумбын нурууг ухахаа зогсоохыг шаардав2018 оны 1-р сарын 19. 19:22

“Бүтээлч сэтгэлгээ” сэдэвт сургалт боллоо2018 оны 1-р сарын 19. 19:18

“Сүхбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн нээлтээ хийлээ2018 оны 1-р сарын 19. 19:16

Д.Сарангэрэл: Өвөлжилт хүнд сумдад түргэн тусламжийн машин олгоно2018 оны 1-р сарын 19. 19:12

“ДМЮ” клубийн 16 хүртэлх насны баг ФУАШТ-ий аварга боллоо2018 оны 1-р сарын 19. 19:07

Хүчтэй цасан шуурга шуурахыг анхаарууллаа2018 оны 1-р сарын 19. 18:22

"2018 онд 15-39 насны хүмүүсийг эрт илрүүлэг үзлэгт хамруулна"2018 оны 1-р сарын 19. 18:19

Энэ онд 28 төрлийн өвчнийг эх орондоо эмчилдэг болно2018 оны 1-р сарын 19. 18:14

Рио Тинто компанийн төлөөлөгчөөр Д.Мөнхтүшиг ажиллахаар болжээ2018 оны 1-р сарын 19. 17:33

Донорын тухай хуулийг шинэчлэн баталлаа2018 оны 1-р сарын 19. 17:30

Ц.Оюунбаатар: О.Баасанхүү МАХН-ын гишүүн биш болсон2018 оны 1-р сарын 19. 17:27

"Сахиусан тэнгэр"-үүдийн сайхан харагддаг гол нууц2018 оны 1-р сарын 19. 17:13

Хөрөнгийн зах зээлд өсөлт гарч, 2011 оны түвшнээс давлаа2018 оны 1-р сарын 19. 17:05

“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн үр дүнг танилцуулав2018 оны 1-р сарын 19. 16:55

Аймгуудад өвс, тэжээл хүргэхээр боллоо2018 оны 1-р сарын 19. 16:53

Өмнөговь аймагт цагаан зээрээс шүлхий өвчин илэрчээ2018 оны 1-р сарын 19. 16:49

Тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоов2018 оны 1-р сарын 19. 16:18

"Цаашид хуурамч мэдээлэлд автахгүй байх нь чухал" гэв2018 оны 1-р сарын 19. 16:13

"Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого" төсөл амжилттай хэрэгжив2018 оны 1-р сарын 19. 15:36

Дөрөвдүгээр сарын 1-нд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ2018 оны 1-р сарын 19. 15:21

ХУД-ийн Боловсролын хэлтэст итгэмжлэл олголоо2018 оны 1-р сарын 19. 15:18

"Ганцмод” боомт хэвийн ажиллаж эхэлжээ2018 оны 1-р сарын 19. 15:16

Монгол Улсыг хар жагсаалтаас гаргах нь зөв гэж шийджээ2018 оны 1-р сарын 19. 15:07

Ерөнхийлөгч Х.Баттулгыг ШХАБ-ын уулзалтад урьжээ2018 оны 1-р сарын 19. 15:05

О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх боломжгүй гэж үзжээ2018 оны 1-р сарын 19. 15:01

“Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээн болно2018 оны 1-р сарын 19. 13:50

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав2018 оны 1-р сарын 19. 13:48

Зам тээврийн осолд бага насны 12 хүүхэд өртжээ2018 оны 1-р сарын 19. 13:31

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцэнэ2018 оны 1-р сарын 19. 13:25

PDAC-2018 чуулганд уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцоно2018 оны 1-р сарын 19. 13:08

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг ДАШТ-д оролцоно2018 оны 1-р сарын 19. 13:06

Д.Тэрбишдагва: Тагнуул, цагдаа оруулаад Оюутолгойг шалгая2018 оны 1-р сарын 19. 12:59

Нийслэлийн ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна2018 оны 1-р сарын 19. 12:34

Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо2018 оны 1-р сарын 19. 12:29

Ууттай цай аюултай болох нь нотлогдов2018 оны 1-р сарын 19. 12:28

Moody's Монголын зээлжих зэрэглэлийг ахиулав2018 оны 1-р сарын 19. 12:15

Гар утас жирэмсэн эмэгтэйчүүдэд аюултай нь нотлогджээ2018 оны 1-р сарын 19. 12:11

Монгол Улсын Ерөнхийлөгч Давосын чуулга уулзалтад оролцох уу?2018 оны 1-р сарын 19. 11:48

ҮУПК үнэт эдлэлийн дархан бэлтгэх танхимтай боллоо2018 оны 1-р сарын 19. 11:45

Саун, массажны газраас 20 биеэ үнэлэгчийг илрүүлжээ2018 оны 1-р сарын 19. 11:39

22 мянган иргэний мэдээлэл зөрчилтэй байна2018 оны 1-р сарын 19. 11:34

Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийнэ2018 оны 1-р сарын 19. 11:15

Үндэсний бөхийн шилдэг 16 бөх маргааш хүч үзнэ2018 оны 1-р сарын 19. 10:59

Умард Солонгосын цөмийн зэвсгийн тоог шинжээчид гаргажээ2018 оны 1-р сарын 19. 10:52

Ази, Номхон далайн орнуудын чуулганд УИХ-ын төлөөлөгчид оролцож байна2018 оны 1-р сарын 19. 10:48

Казахстанд автобус шатаж, 52 хүн амиа алджээ2018 оны 1-р сарын 19. 10:42

МАХН-ын дарга хэн болох эсэх нь шийдэгдэнэ2018 оны 1-р сарын 19. 10:36

ОХУ цөмийн зэвсэг хориглох тухай гэрээнд нэгдэхээс татгалзав2018 оны 1-р сарын 19. 10:24

Гурван жилийн цэргийн алба бидэнд хэрэгтэй юу?2018 оны 1-р сарын 19. 10:07

Тос, Тосон Бумбын нурууг ухсан талаар мэдээлнэ2018 оны 1-р сарын 19. 09:33

Хүйтний эрч чангарахыг анхааруулав2018 оны 1-р сарын 19. 09:31

Өнөөдөр гахай өдөр2018 оны 1-р сарын 19. 09:28

“Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөөг ЮНЕСКО-д бүртгэжээ2018 оны 1-р сарын 18. 19:17

Булган аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэн байна2018 оны 1-р сарын 18. 19:14

Нийслэлд 2018-2019 онд хийгдэх бүтээн байгуулалтууд2018 оны 1-р сарын 18. 19:04

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэх ажил үргэлжилж байна2018 оны 1-р сарын 18. 18:59

Аврагч мазаалай цэцэрлэгээр аялав2018 оны 1-р сарын 18. 18:54

Буриад Улсын тэргүүн цахилгаан эрчим хүч тогтмол нийлүүлэх сонирхлоо илэрхийлэв2018 оны 1-р сарын 18. 18:52

17 дугаар цэцэрлэгийг засварлах хөрөнгийг "Өвсний Үндэс" хөтөлбөрөөс шийдвэрлэв2018 оны 1-р сарын 18. 18:34

Замын цагдаагийн уулзвар гүүрэн гарцын замын ажил эхэлнэ2018 оны 1-р сарын 18. 18:15

“Сургах зүйн боловсрол олгох” сургалт болж байна2018 оны 1-р сарын 18. 17:52

Албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтад хамруулав2018 оны 1-р сарын 18. 17:50

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох