Г.Хүрэлбаатар: Талийгаач залуу өөрөө хайч залгичихсан байхыг ч үгүйсгэхгүй

2018 оны 1-р сарын 10. 11:56

Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж 13 жилийн турш хэвлийдээ мэс заслын хайч тээж явсан Т.Амгаланбаатар өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд амиа алджээ. Тэрбээр 2004 онд Дорнод аймгийн бүсийн оношилгоо, эрүүл мэндийн төвд түгжрэлд орсон гэх оноштой хэвтэн эмчлүүлжээ. Улмаар яаралтай мэс засалд орсон бөгөөд харамсалтай нь эмч нар нь мэс заслын хайчаа гэдэс дотор нь мартаад оёчихсон байна.

Тэрбээр энэ хугацаанд бие нь байнга өвдөж, байнгын зовиуртай амьдарч байжээ. Улмаар мэс заслаас 13 жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард томографикийн зураг авахуулахад хэвлийд мэс заслын хайч байгаа нь тодорхой болсон байна. Ингээд яаралтай хагалгаанд орж хайчаа авахуулсан ч их хэмжээний цус алдаж амиа алдсан байна. Энэ хэргийг өдгөө Дорнод аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ талаар талийгаачийн эхнэрийн дүү болох Т.Болорсолонготой утсаар холбогдлоо. Тэрбээр Дорнод аймагт амьдардаг юм байна.

Т.БОЛОРСОЛОНГО: ХАГАЛГАА УДИРДСАН ЭМЧ НЬ САЯХАН ХҮНИЙ
ГАВЬЯАТ ЭМЧ БОЛСОН

-Талийгаач гэдсэндээ хайч байгааг 13 жилийн дараа яаж мэдсэн бэ?

-Өнгөрсөн жил бие ньтааруу, ажил төрөл ч хийж чадахгүй аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа асрагч эмэгтэй буруугаас болж ах маань шатаар унаж бие нь бүр муудсан. Ингээд Улаанбаатар хотод ирж нэгдүгээр эмнэлэгт томографикийн шинжилгээ хийлгэхээр болсон юм билээ. Зураг авахуулахаар орон дээр нь хэвттэл үзлэг хийж байсан эмч нь “Наад хүний чинь доор хайч байна. Тэр хайчийг ав” гэж эгчид хэлсэн байгаа юм. Орон дээр нь хайч байгаа юм байх гэж бодоод ах босоод хартал ямар ч хайж байгаагүй. Ингээд дахиад лавшруулаад хартал хэвлийн хэсэг нурууг нь дагаад босоо байрлалтай мэс заслын үзүүртэй хайч байсан гэсэн. Ингэж л 13 жилийн дараа эмч нарын хариуцлагагүйгээс болж гэдсэндээ хайч тээгээд зовж шаналж явснаа мэдсэн. Ах маань ямар олон жил өвчиндөө тарчилж, нойргүй хоносныг хэлэхэд хэцүү байна.

-Анх ямар өвчнөөр эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон юм бэ?

-Талийгаач ах манай эгчийг хоёр хүүхэдтэй байхад нь анх нийлсэн. Тэр үедээ өнөөх хагалгаандаа орчихсон байсан үе юм билээ. Тухайн үедээ бидэнд “2004 онд гэдэсний түгжрэл болоод аймгийн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Тэр хагалгаанаас хойш бие дээрдэхээ больж, байнга бие нь өвддөг болсон” гэж ярьж байсан. Ингээд бие нь байнга өвддөг, шинжилгээ хийлгэхээр бүх зүйл нь зүгээр байна гэж гараад байдаг. Гэтэл байнга цустай өтгөн гардаг, суулгадаг, хэвлийгэр нь маш хүчтэй өвддөг, халуурдаг байсан.

-Талийгаачийн эхнэр хүүхдүүд ямархуу байдалтай байна вэ?

-Манай эгч талийгаачтай хоёр хүүхэдтэй байхдаа суусан. Ингээд дахиад дөрвөн хүүхэд гаргасан. Хүүхдүүд нь 2-8 настай. Эмч нарын буруутай үйлдлээс болоод зургаан хүүхэд өнчирлөө. Амьдрал нь маш хүнд байгаа. Хүргэн ах маань энэ хугацаанд харуул хийж цөөн хэдэн төгрөг олдог байсан. Түүнийгээ эм тариандаа зарцуулаад дуусдаг байсан. Өөрийн гэсэн орон гэргүй явсаар амиа алдсан. Одоо ард нь үлдсэн эхнэр хүүхдүүд нь яаж амьдрахыг мэдэхгүй байна. Манаач хийж байсан газрынхаа байшингийн буланд олуулаа чихэлдэж амьдардаг байсан. Одоо ах бурхан болчихсон болохоор эгчийг маань тэндээс хөөвөл толгой хоргодох газаргүй болно. Том хүүхэд нь төрөлхийн саажилттай, одоо байнга хэвтрийн дэглэм сахидаг.

-Ямар эмч нар хагалгаа хийсэн байдаг юм бэ?

-Дорнод аймгийн мэс заслын их эмч Г.Хүрэлбаатар нарын баг түүнд мэс засал хийсэн байдаг юм билээ. Тэр эмч нар одоо хүртэл аймагтаа амьдарч, ажиллаж байгаа гэсэн. Г.Хүрэлбаатар эмч сая шинэ оны босгон дээр хүний гавьяат эмч болж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагнал авсныг зурагтаар харсан. Гэтэл ах маань олон жил бие болон сэтгэл санааны маш их дарамттай байж байгаад өнгөрснийг нь мэддэг болохоор бүр үнэхээр гомдолтой санагддаг.

-Та бүхэн цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан уу?

-Гаргасан. Дорнод аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэм буруутай эмч нар хариуцлага тооцох байх гэж найдаж байна.

Бид 2004 онд Дорнод аймгийн бүсийн оношилгооны төвд талийгаач Т.Амгаланбаатарт хагалгаа хийсэн багийг удирдсан эмч Г.Хүрэлбаатартай утсаар холбогдож дараах зүйлсийг тодрууллаа. Тэрбээр өдгөө Дорнод аймгийн БОЭТ-ийн мэс заслын их эмчээрээ ажилласаар байгаа юм билээ.

-Т.Амгаланбаатар гэж хүн 13 жилийн турш гэдсэндээ мэс заслын хайчтай байснаа мэдэхгүй зовж шаналж, эцэстээ амиа алдсан юм байна. Учир нь 13 жилийн өмнө хагалгаа хийлгэх үед эмч нар гэдсэнд нь хайчаа үлдээгээд оёчихсон гэдгийг ар гэрийнхэн нь ярьж байна. Таныг тэр хагалгааг удирдсан их эмч гэж сонслоо.Энэ үнэн үү?

-2004 онд тийм хагалгаа орсон юм. Бүтэн 13 жил болсон. Миний санаж байгаагаар маш хүнд хүн байсан. Манай эмнэлэгт хоёр гурван сар хэвтсэн санагдаж байна. Үхэхийн даваан дээр боссон хүн.

-Тухайн үед та хагалгааг удирсан гэж үнэн үү?

-Тийм ээ. Сувилагч нартай хамт орсон байдаг.

-Энэ хүний ар гэрийнхэнтэй та уулзсан зүйл байдаг уу?

-Уулзаагүй. Би тэр залууг амиа алдсаныг сонсоод сүүлд хайчийг нь авах гэж хагалгаа хийсэн нэгдүгээр эмнэлгийн эмч нараас асуусан. Хамгийн гол нь эмч нар тэр хайчийг мартаж үлдээгээд оёсон бол гэдэснийх нь гадна талд байх ёстой л доо. Гэтэл нэгдүгээр эмнэлгийн эмч нар хагалгаа хийхэд тэр хайч нарийн гэдсэн дотроо байсан юм билээ.

-Энэ хүн Дорнод аймагт 2004 онд хагалгаанд орсноос хойш дахиж хагалгаа хийлгээгүй байсан юм билээ. Тэгэхээр тэр хайчийг танай эмч сувилагчид лмартсан болж таарах гээд байна шүү дээ?

-Өөр янз бүрийн шалтгаантай байж бас болно шүү дээ. Би тэр хүний талаар сайн судлаагүй. Зарим хүмүүс зүү, хадаас, перетка залгих тохиолдол гардаг.

-Тэгэхээр та талийгаачийг мэс заслын хайч залгисан гэж хэлэх гээд байна уу. Хүн залгиж болохоор тийм жижигхэн зүйл байдаг юм уу?

-Залгихаар бол залгина л даа.

-Тэгэхээр та хагалгаа хийж байхдаа хайч үлдээж оёсон гэдгийг үгүйсгэж байна гэсэн үг үү?

-Үгүйсгэсэн ч зүйл алга. Хууль хяналтынхан шалгаж тогтооно биз дээ.

-Талийгаачийн эхнэрийн дүү ярихдаа энэ хэрэгт Дорнод аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Таныг цагдаагаас дуудсан зүйл байна уу?

-Одоогоор дуудсан зүйл алга. Шалгавал шалгана биз дээ. Бодвол өвчний түүх, бүх зүйл нь байгаа байлгүй дээ.

Б.Бурмаа

Эх сурвалж: Medee.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 13 ]

2018 оны 1-р сарын 13. 16:52Зочин - [66.181.161.**]

Haich zalgij bolohgui l de ter doroo hoilood ni teegldegiin bga bizde. Yum udaan yariulval sheree sandal zalgiulj medeh nuhur bn.uchir ni oldoh blgui de er ni hagalgaand orson hun bolgoniig daraa ni ehod hardag huulitai bolmoor yum bnda emneleg bolgon ehotoi shde

2018 оны 1-р сарын 12. 20:20Зочин - [139.5.216.***]

Emch guai l haich zalgij yarisnaa batalbal zalgisan haich shuluun gedes rvv ochtol ch naan ni ulaan hooloi hodood geed zunduu l bartaa saad baimaar yum and

2018 оны 1-р сарын 11. 17:32Зочин - [202.21.106.***]

хайч залгих гэж юу байхав Тэр олон жил зовсон байхад энэ эмчийн ярьж байгаа нь таарчдээ Хэлэх ч юм алгада

2018 оны 1-р сарын 10. 20:36Зочин - [103.29.144.*]

Хайч залгина гэж арай ч байхгүй байх аа.Хэтэрхий доромжлох юм да.Шийтгэлийг не оноо.

2018 оны 1-р сарын 10. 17:36Зочин - [31.10.155.**]

Арайчдээ. Мэс заслын хайч тэр болгон элбэг байхуу??

2018 оны 1-р сарын 10. 16:48Зочин - [66.181.185.***]

hadaas zuu zalgij bolno gene u haich yarj baihad erguu ***** chin

2018 оны 1-р сарын 10. 15:47Зочин - [66.181.184.**]

Манайхан үнэхээр ёсзүйгүй шүү. Гадаад оронд бол уучлал гуйж бгаа. Ичихчгүй залгисан бх гээд сууж бхдаа яахав дээ. Монгол улс ийм л гавьяатуудаар дүүрээд бна даа

2018 оны 1-р сарын 10. 15:21Зочин - [202.21.117.**]

herev zalgisan bol emnelegt hevtej baih uedee zalgisan bj taarna. Emnelgiin hagalgaanii haich emnelgees garsnii daraa haanaas olj avch zallgisan baih uu. Bas bodoh l asuudal

2018 оны 1-р сарын 10. 14:31Зочин - [98.226.83.***]

aimshigtai yumaa.

2018 оны 1-р сарын 10. 13:07Зочин - [59.153.112.***]

Дорнодын эмч нарын чадвар маш муу шүү. Согтуу толгой Хүрлээ битгий муу чадваргүй өөр шигээ юмнуудыг өмөөрөөд бай! Хүүхдийн олгойг авахдаа мэдээ алдуулагчаа тарихаа мартчихсан байдаг тийм л хариуцлагагүй новшүүд байдаг. Дээр нь одоо эмнэлэгтээ ажиллаж байгаа хувийн сургуулийг арай хийж төгссөн муугийн муу сурлагатай юмнуудыг дан арын хаалгаар авч ажиллуулаад, нөгөө хэд нь хүн дээр туршилт хийдэг хөлдүү амьсгаанууд байгаа. Тийм хөлдүү хулгайчууд одоо ичихчгүй их эмч гээд гөлийгөөд явж байнашдээ

2018 оны 1-р сарын 10. 12:57Зочин - [103.212.116.**]

Эмнэлгээс мэс заслын хайчыг нь хулгайлж аваад залгисан байна.тэр хуний буруу яах гэж залгисан юм яах гэж овдсон юм..энэ эмчид буруу байхгуй.сайн гавьяат эмч

2018 оны 1-р сарын 10. 12:53Зочин - [43.242.243.**]

Ymar teneg yum be buhel buten haich zalgina gej baihgui sh de

2018 оны 1-р сарын 10. 12:31Зочин - [202.9.40.**]

тэр болгон мэс заслын хайч элбэг байх уу,энэ хулгайчууд бүр хүнээ алдажээ..ард түмнээ тэнэг ,мал аятай л хандах юм

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Аврагч мазаалай цэцэрлэгээр аялав3 минут 2 секундын өмнө

Буриад Улсын тэргүүн цахилгаан эрчим хүч тогтмол нийлүүлэх сонирхлоо илэрхийлэв4 минут 35 секундын өмнө

17 дугаар цэцэрлэгийг засварлах хөрөнгийг "Өвсний Үндэс" хөтөлбөрөөс шийдвэрлэв22 минут 21 секундын өмнө

Замын цагдаагийн уулзвар гүүрэн гарцын замын ажил эхэлнэ41 минут 45 секундын өмнө

“Сургах зүйн боловсрол олгох” сургалт болж байна1 цаг 5 минутын өмнө

Албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтад хамруулав1 цаг 7 минутын өмнө

Цэргийн бүртгэл 80 хувьтай байна1 цаг 39 минутын өмнө

"Мансууралгүй ирээдүй бидний сонголт" сургалт боллоо1 цаг 43 минутын өмнө

Алт олборлож байгаад амиа алджээ2 цаг 2 минутын өмнө

Ким Кардашиан охинтой болжээ2 цаг 8 минутын өмнө

Банкны тухай хууль болон холбогдох тогтоолын төслүүдийг батлав2 цаг 15 минутын өмнө

Б.Батнасан: Газрын хэлэлцүүлэгт оролцохыг иргэддээ уриалж байна 2 цаг 24 минутын өмнө

Нийтийн тээврийн хөгжлийн асуудлаар хэлэлцэж байна2 цаг 26 минутын өмнө

Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилжээ2 цаг 43 минутын өмнө

Барилгын зураг төсөл боловсруулах үйлчилгээг цахимаар авдаг боллоо2 цаг 59 минутын өмнө

"Чингэлэгт даруулчихаад 11 сая төгрөг төлнө гэж бодсонгүй"3 цаг 21 минутын өмнө

Хакүхо М.Даваажаргал Хацү башёг өнжинө3 цаг 23 минутын өмнө

Нөлөөллийн үнэлгээ хийх ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна3 цаг 25 минутын өмнө

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвтэй танилцав3 цаг 27 минутын өмнө

Усанд осолдсон хүүг эрэн хайсаар байна3 цаг 32 минутын өмнө

Дахин төлөвлөлтөөс хохирсон иргэд НИТХ-ын даргад хандлаа3 цаг 37 минутын өмнө

"Эрдэнэтийн 39 хувийг хэдэн луйварчид авахыг эсэргүүцэж байна"3 цаг 47 минутын өмнө

Оюу Толгой зэсийн баяжмалаа нийлүүлж чадахгүйд хүрчээ5 цаг 23 минутын өмнө

Цаасан дээр байгуулсан газрын тосны үйлдвэр хэзээ босох вэ?5 цаг 37 минутын өмнө

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийн жагсаалтад өөрчлөлт оржээ5 цаг 41 минутын өмнө

Багш нар тогтвортой хөгжлийн асуудлаар чуулж байна5 цаг 44 минутын өмнө

Агаарын бохирдлыг бууруулахад Буриадууд хамтран ажиллана5 цаг 51 минутын өмнө

Г.Өсөхбаяр нарын таван уулчин Аконкагуа оргилыг зорив6 цаг 2 минутын өмнө

Монгол кино төсөл “Азийн кино хөрөнгө оруулалтын форум”-д өрсөлдөнө6 цаг 8 минутын өмнө

“Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно6 цаг 35 минутын өмнө

"Гадаадын банк орж ирэх бүрэн бололцоотой гэж үзэж байна"6 цаг 38 минутын өмнө

Жанжин клубээс төмөр зам доогуур Дүнжингаравын авто замтай холбох ажил хийгдэнэ6 цаг 45 минутын өмнө

Төрөхөөсөө 40 минутын өмнө л жирэмсэн гэдгээ мэджээ7 цаг 22 минутын өмнө

“Булган” голын мөсөн дээр хүүхэд тоглож байгаад осолджээ7 цаг 37 минутын өмнө

УИХ-ын дарга М.Энхболд Вьетнам Улсыг зорилоо7 цаг 42 минутын өмнө

Их Британид ганц бие хүмүүсийн асуудал эрхэлсэн сайдтай болжээ7 цаг 49 минутын өмнө

Монгол-БНСУ хооронд шийдвэрлэгдсэн 16 асуудал7 цаг 53 минутын өмнө

"Путиний бие эв эрүүл, тэр олон хүнийг дийлж чадна" гэв8 цаг 13 минутын өмнө

Донорын тухай хуулийг батална8 цаг 19 минутын өмнө

Цахилгаан халаагуур хэрэглэсэн иргэд бухимдаж байна8 цаг 21 минутын өмнө

Архидан согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ8 цаг 25 минутын өмнө

Умард, Өмнөд Солонгосын тамирчид нэг далбаан дор жагсана8 цаг 27 минутын өмнө

Гадны эрдэмтдийг урьж, допингийн сургалт зохион байгуулна8 цаг 30 минутын өмнө

Тоймч Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов8 цаг 34 минутын өмнө

Согогтой сонгууль-Сульдаатай төрийн шалтгаан8 цаг 37 минутын өмнө

"Үнсгэлжин" болгох шидтэй ч үхэлд хүргэх тарилгын үйлчилгээ8 цаг 55 минутын өмнө

“Тогтвортой хөгжил–Ерөнхий боловсрол” зөвлөгөөн болно9 цаг 23 минутын өмнө

Улаанбаатарт 12 хэм хүйтэн9 цаг 25 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр9 цаг 27 минутын өмнө

Шадар сайд агентлагийн удирдлагуудад даалгавар өгөв23 цаг 48 минутын өмнө

Энэ сарын 21-нээс -50 хэм хүрч хүйтэрнэӨчигдөр 18 цаг 44 минут

Говь-Алтай аймагт тэмээний баяр болжээӨчигдөр 18 цаг 31 минут

Б.Дашзэвэгийг шүүх хурал үргэлжилж байнаӨчигдөр 18 цаг 30 минут

“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөн болноӨчигдөр 18 цаг 26 минут

Хот төлөвлөлтийн асуудлаар санал солилцовӨчигдөр 18 цаг 02 минут

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээӨчигдөр 17 цаг 51 минут

Дагуул хотуудыг хөгжүүлэх замаар эдийн засгийн бие даасан байдлыг бий болгоноӨчигдөр 17 цаг 41 минут

Халаасны хулгайчдыг үйлдэл дээр нь барьжээӨчигдөр 17 цаг 39 минут

Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхлэвӨчигдөр 17 цаг 36 минут

Эдийн засгийн байнгын хороо долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэвӨчигдөр 17 цаг 31 минут

Гэр хороололд байрладаг сургууль, цэцэрлэгт 230 ширхэг агаар цэвэршүүлэгч өгөвӨчигдөр 16 цаг 48 минут

“Агаарын бохирдлыг бууруулахад таны оролцоо” сургалт боллооӨчигдөр 16 цаг 36 минут

Булган аймагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байнаӨчигдөр 16 цаг 24 минут

Г.Гүнжидмаа МХМЗ-ийн гүйцэтгэх захирлаар томилогдлооӨчигдөр 16 цаг 18 минут

Стивен Сигал бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдов уу?Өчигдөр 16 цаг 07 минут

Төрийн данхар бүтэц түмнийг "туйлдуулж" байнаӨчигдөр 15 цаг 53 минут

Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллооӨчигдөр 15 цаг 50 минут

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэвӨчигдөр 15 цаг 45 минут

Ахмад багш нар тэтгэврийн насыг наашлуулахыг шаардавӨчигдөр 15 цаг 42 минут

ХУД “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-ний төвтэй боллооӨчигдөр 15 цаг 10 минут

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” зөвлөгөөн болноӨчигдөр 15 цаг 08 минут

"Газрын харилцаа" олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг болноӨчигдөр 14 цаг 58 минут

"70 янданг 70 орон сууцаар солих" төслийг эхлүүлэвӨчигдөр 14 цаг 55 минут

Орхон аймгийн эдийн засаг 13.6 хувиар өсчээӨчигдөр 14 цаг 49 минут

УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзлээӨчигдөр 14 цаг 45 минут

О.Ариунболд: Би Д.Пүрэвдаваагийн хохирогчӨчигдөр 14 цаг 40 минут

Айлчлалын бүрэлдэхүүн яруу найрагч Б.Лхагвасүрэнг эргэвӨчигдөр 13 цаг 50 минут

Сургууль, цэцэрлэгт ууц чанахыг хоригловӨчигдөр 13 цаг 46 минут

“Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээ үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 44 минут

"БНСУ-ын иргэн хууль бусаар ботокс худалдаалж байсан нь нотлогдсон"Өчигдөр 13 цаг 37 минут

Элчин сайд П.Зигмундтэй уулзавӨчигдөр 13 цаг 22 минут

Мансуурсан хоёр залууг саатуулжээӨчигдөр 13 цаг 17 минут

Төрийн банк 12 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгож эхлэвӨчигдөр 13 цаг 15 минут

“Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалт болж байнаӨчигдөр 13 цаг 06 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга дүүргүүдийн иргэдтэй уулзанаӨчигдөр 13 цаг 05 минут

“Миний гэрт аюулгүй орчин” аян эхэллээӨчигдөр 13 цаг 03 минут

Е-баримтын мэдээллээ энэ сарын 22-оос өмнө хянаарайӨчигдөр 12 цаг 14 минут

Ардчилсан намын бүлэг хуралдахгүйӨчигдөр 12 цаг 10 минут

Сураггүй болсон хүүг цооног гаргаж хайж байнаӨчигдөр 12 цаг 09 минут

БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.долларын зээл авнаӨчигдөр 12 цаг 04 минут

Хамрын хэлбэр таны зан чанарыг харуулнаӨчигдөр 11 цаг 58 минут

Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийлээӨчигдөр 11 цаг 38 минут

Хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлтэй моддоор өргөжүүлнэӨчигдөр 11 цаг 35 минут

Монголын анхны "Номтой автобус" Дорнодын зүг хөдлөвӨчигдөр 11 цаг 02 минут

Тоймч Б.Дашзэвэгийг өнөөдөр шүүнэӨчигдөр 10 цаг 54 минут

Ажлын хэсэг утаа бууруулах шийдлүүдийг судлан БГД, СХД-т ажиллавӨчигдөр 10 цаг 52 минут

Кембрижид сурахын тулд онгон биеэ дуудлага худалдаанд "тавьжээ"Өчигдөр 10 цаг 38 минут

Хордсон иргэдийн биеийн байдал сайжирчээӨчигдөр 10 цаг 34 минут

Трампын эрүүл мэнд сайн байгаа шалтгааныг тайлбарлажээӨчигдөр 10 цаг 32 минут

Чөлөөт бөхийн тамирчдаас допингийн шинжилгээ авчээӨчигдөр 10 цаг 29 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох