АТГ иргэдийн гомдлыг устгадаг уу?

2018 оны 1-р сарын 10. 16:59

Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өчигдөр /2018.01.09/ хэвлэлийнхэнд хандах үеэрээ “АТГ нь иргэдийн гомдлыг устгадаг, албан тушаалтантай холбоотой гомдол гаргасан иргэнийг зөрүүлээд албан тушаалтанд нь ховлож, хохироодог” гэж мэдэгдсэн нь дуулиан тариад буй.

Гэхдээ АТГ-аас Г.Баасан даргыг гүжир гүтгэлгээ зогсоохгүй бол Шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн.

Иймд энэ долоо хоногийн “VS” буландаа Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, АТГ-ын Урьдчилсан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү нарын байр суурийг онцоллоо.

Г.БААСАН

Т.БАЯРХҮҮ

АТГ нэр хаягтай гомдол авахыг шаарддаг, энэ нь авлигыг илрүүлэхэд саад болж байна. Мөн АТГ-ын Олон нийтийн зөвлөлд иргэдийг өргөдөл гаргалаа гэж зэмлэдэг, Г.Баасанд хандаж байхдаа яадаг юм гэж загнаж байгаа. Загнуулсан долоон хүн нь “Нэр битгий хэлээрэй, АТГ-ынханд чангалуулахыг хүсэхгүй байна” гэж хүссэн. Тийм учраас нэр хэлэхээс татгалзаж байна.

Иргэдийн гомдлыг устгадаг асуудал байна.Одоогоор дөрвөн гомдлыг устгасан гэдгийг АТГ-ын гомдол хүлээн авдаг хүн нь хэлсэн. Гэвч одоо энэ хүн нь ажлаасаа халагдсан уу, өөр ажилд шилжсэн үү, тодорхойгүй байна.

Бидэнд баримт байна. Жишээ нь, М.Энхболд гэдэг хүнтэй холбоотой гомдлыг Монгол Улсын гавьяат эмч, иргэн А гэдэг хүн АТГ-т өгсөн нь устгагдсан. Гомдол нь устгагдсан учраас өлсгөлөн зарлана гэсэн. Бид энэ асуудлын мөрөөр тус газрын холбогдох хүмүүстэй уулзаад одоо энэ хэрэг шалгагдаад явж байна.

Гомдол гаргасан иргэнийг АТГ-ынхан албан тушаалтанд нь ховлодог юм байна. “Чамайг ийм хүмүүс матаж байна” гэж. Бидэнд баримт байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 хорооны Засаг даргатай холбоотой гомдлыг олон иргэн АТГ-т гаргасан. Гэтэл Засаг даргад нь матсан байна. Засаг дарга нь гомдол өгсөн хүмүүсээ “Чи намайг АТГ-т матаж байна” гээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан, заримыг нь дарамталж байгаа. Тийм учраас гомдол гаргасан хүмүүс нь “Бидний гаргасан гомдлыг хэн ховлосон юм, хэн шалгасан юм, шийдэж өг” гээд дахиад бидэнд гомдол гаргасан.

“Гомдол чинь нотлогдохгүй бол хүн гүжирдсэн гээд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ шүү” гээд хууль сануулж, гарын үсэг зуруулдаг асуудал маш элбэг болсон.

Энэ мэтчлэн АТГ авлигыг нотлох хүсэлгүй байхад авлигыг илчилсэн хүн гэмтэн болчих гээд байна.

Мөн АТГ иргэний гаргасан гомдолд тэс өөр хариу өгдөг. Нотолгоо байна, иргэн хүний.

Хариуцагч тал давж заалдаагүй байхад “давж заалдсан” гээд архивт худлаа баримт оруулсан ноцтой зөрчил гаргасан байгаа.

Нотолгоо хайхгүйгээр буруутан болгодог тохиолдол ч бий. Цөхрөнг нь барж байна.

Г.Баасан нарын хүмүүс манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, удаа дараа худал, ташаа илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараалаа.

АТГ-ын үндсэн үүрэг бол авлигаас урьдчилан сэргийлж, олон нийтийг соён гэгээрүүлэх.Үүнд Г.Баасан тэргүүтэй олон нийтийн зөвлөлийн үүрэг чухал. Тэд нийгмийг авлигатай тэмц, авлигыг үл тэвч, хяна гэж уриалахын оронд эсрэгээрээ АТГ-т ямар ч гомдол өгөөд нэмэргүй, НАХЯ-ны мэдээлэгч боллоо гээд яриад байгаа нь олон нийтийн авлигатай тэмцэх хүсэл зориг, АТГ-т итгэх итгэлийг бууруулах, алдагдуулах гэсэн санаатай үйл ажиллагаа гэж ойлгож болохоор байна.

Гомдол чинь нотлогдохгүй бол хүн гүжирдсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж гомдол гаргагчаар гарын үсэг зуруулдаг асуудал маш их гарч байна. АТГ зөрчил гаргасан албан тушаалтнуудын толгойг илж, энгийн иргэдэд маш хатуу ханддаг болсондгомдол гаргагчид шүгэл үлээгчид эмзэглэж байна гэсэн.

АТГ, цагдаа, тагнуул бүх хуулийн байгууллага өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, иргэд байгууллагаас албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон бусад заавар журмын хүрээнд хуулийн дагуу ажиллаж байгаа.Иргэд өөрсдөө хүсвэл нэрээ нууцлаад мэдээллийг гаргах бүрэн боломжтой.

Гэхдээ тухайн албан тушаалтан бас гэмт хэрэгт гүтгэгдэхгүй байх эрхтэй. Эдгээрийг зохицуулсан хуулийн зохицуулалт нь та хэн нэгний талаар худал мэдээлэл өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн аль ч улсад байгаа хуулийн зохицуулалтыг илт мушгин гуйвуулж, хүн бүрээс толгой дараалан гарын үсэг зуруулж, эргээд тэрийгээ тухайн албан тушаалтанд мэдээлдэг мэтээр мушгин гуйвуулж гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийснийг няцааж байна.

Энэ мэтчлэн АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх болон, илт мушгин гуйвуулсан гүтгэлгийн шинжтэй мэдээллийг дахин хийвэл АТГ Г.Баасан нарыг шүүхэд өгөх болно.

Г.Хорол

Эх сурвалж: News.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 5 ]

2018 оны 1-р сарын 12. 19:03Зочин - [49.0.137.***]

эмэгтэйг дэмжиж байна АТГ холбоотой авлигачдыг шалгадаггүй баримт аваачиж өгнө

2018 оны 1-р сарын 12. 10:52Зочин - [202.9.42.***]

АТГ -гТАТАН БУУЛГАЖ ТӨРИИН ХЯНАН ШАЛГАХ ХОРООГ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ .АТГ -Х САНХҮҮГИИН БОЛОВСРОЛ МЭДЛЭГГҮЙ МЭРГЭЖЛИИН РЕКЕТЧИД ХУЛХИ ГАРУУД .

2018 оны 1-р сарын 11. 21:35Зочин - [122.201.22.***]

Авилгатайтэмцэхбишдэмжигчболчихоодбайгаагазархамагидээбээрньилгараадэрлэхээрбоожүхэхньхолгүйболцгоожбайгааюмардтүмнийдундболнэрхүндньшалныалчуурболсонёрньлулстөрчидбизнёсмёнүүдийнгархөлболсонавилгачавдагбайжболзошгүйулсуудынцугралюмуудаа ардтүмэнболтатанбуулгалгээдбайгаашүүдээ

2018 оны 1-р сарын 11. 14:48Зочин - [43.242.243.**]

Emee.min odoo gertew suugaad tetgewriin munguuruu avsan " tswer" hool idee. Xed nasalna gej ingej zawaarch zahialgaar shvlsee vsergej yawahiibe. Nvgel nvdewree gedeg. Ajlaa hiij l bgaa shvv deungutei xvbtei temtseh xetsvv

2018 оны 1-р сарын 10. 23:32Зочин - [202.9.40.***]

Ер нь авилгатай тэмцэх газар материал өгөхөөр цааш задруулаад нөгөө нөхөрт нь мэдэгдсэн байдаг шүү дээ. Үнэн шүү дээ

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Аврагч мазаалай цэцэрлэгээр аялав2 минут 44 секундын өмнө

Буриад Улсын тэргүүн цахилгаан эрчим хүч тогтмол нийлүүлэх сонирхлоо илэрхийлэв4 минут 17 секундын өмнө

17 дугаар цэцэрлэгийг засварлах хөрөнгийг "Өвсний Үндэс" хөтөлбөрөөс шийдвэрлэв22 минут 3 секундын өмнө

Замын цагдаагийн уулзвар гүүрэн гарцын замын ажил эхэлнэ41 минут 27 секундын өмнө

“Сургах зүйн боловсрол олгох” сургалт болж байна1 цаг 5 минутын өмнө

Албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтад хамруулав1 цаг 7 минутын өмнө

Цэргийн бүртгэл 80 хувьтай байна1 цаг 39 минутын өмнө

"Мансууралгүй ирээдүй бидний сонголт" сургалт боллоо1 цаг 42 минутын өмнө

Алт олборлож байгаад амиа алджээ2 цаг 2 минутын өмнө

Ким Кардашиан охинтой болжээ2 цаг 7 минутын өмнө

Банкны тухай хууль болон холбогдох тогтоолын төслүүдийг батлав2 цаг 15 минутын өмнө

Б.Батнасан: Газрын хэлэлцүүлэгт оролцохыг иргэддээ уриалж байна 2 цаг 23 минутын өмнө

Нийтийн тээврийн хөгжлийн асуудлаар хэлэлцэж байна2 цаг 26 минутын өмнө

Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилжээ2 цаг 43 минутын өмнө

Барилгын зураг төсөл боловсруулах үйлчилгээг цахимаар авдаг боллоо2 цаг 59 минутын өмнө

"Чингэлэгт даруулчихаад 11 сая төгрөг төлнө гэж бодсонгүй"3 цаг 20 минутын өмнө

Хакүхо М.Даваажаргал Хацү башёг өнжинө3 цаг 23 минутын өмнө

Нөлөөллийн үнэлгээ хийх ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна3 цаг 24 минутын өмнө

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвтэй танилцав3 цаг 26 минутын өмнө

Усанд осолдсон хүүг эрэн хайсаар байна3 цаг 32 минутын өмнө

Дахин төлөвлөлтөөс хохирсон иргэд НИТХ-ын даргад хандлаа3 цаг 37 минутын өмнө

"Эрдэнэтийн 39 хувийг хэдэн луйварчид авахыг эсэргүүцэж байна"3 цаг 47 минутын өмнө

Оюу Толгой зэсийн баяжмалаа нийлүүлж чадахгүйд хүрчээ5 цаг 22 минутын өмнө

Цаасан дээр байгуулсан газрын тосны үйлдвэр хэзээ босох вэ?5 цаг 36 минутын өмнө

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийн жагсаалтад өөрчлөлт оржээ5 цаг 41 минутын өмнө

Багш нар тогтвортой хөгжлийн асуудлаар чуулж байна5 цаг 44 минутын өмнө

Агаарын бохирдлыг бууруулахад Буриадууд хамтран ажиллана5 цаг 51 минутын өмнө

Г.Өсөхбаяр нарын таван уулчин Аконкагуа оргилыг зорив6 цаг 1 минутын өмнө

Монгол кино төсөл “Азийн кино хөрөнгө оруулалтын форум”-д өрсөлдөнө6 цаг 7 минутын өмнө

“Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно6 цаг 34 минутын өмнө

"Гадаадын банк орж ирэх бүрэн бололцоотой гэж үзэж байна"6 цаг 38 минутын өмнө

Жанжин клубээс төмөр зам доогуур Дүнжингаравын авто замтай холбох ажил хийгдэнэ6 цаг 45 минутын өмнө

Төрөхөөсөө 40 минутын өмнө л жирэмсэн гэдгээ мэджээ7 цаг 21 минутын өмнө

“Булган” голын мөсөн дээр хүүхэд тоглож байгаад осолджээ7 цаг 37 минутын өмнө

УИХ-ын дарга М.Энхболд Вьетнам Улсыг зорилоо7 цаг 41 минутын өмнө

Их Британид ганц бие хүмүүсийн асуудал эрхэлсэн сайдтай болжээ7 цаг 48 минутын өмнө

Монгол-БНСУ хооронд шийдвэрлэгдсэн 16 асуудал7 цаг 52 минутын өмнө

"Путиний бие эв эрүүл, тэр олон хүнийг дийлж чадна" гэв8 цаг 13 минутын өмнө

Донорын тухай хуулийг батална8 цаг 19 минутын өмнө

Цахилгаан халаагуур хэрэглэсэн иргэд бухимдаж байна8 цаг 21 минутын өмнө

Архидан согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ8 цаг 25 минутын өмнө

Умард, Өмнөд Солонгосын тамирчид нэг далбаан дор жагсана8 цаг 26 минутын өмнө

Гадны эрдэмтдийг урьж, допингийн сургалт зохион байгуулна8 цаг 29 минутын өмнө

Тоймч Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов8 цаг 34 минутын өмнө

Согогтой сонгууль-Сульдаатай төрийн шалтгаан8 цаг 37 минутын өмнө

"Үнсгэлжин" болгох шидтэй ч үхэлд хүргэх тарилгын үйлчилгээ8 цаг 54 минутын өмнө

“Тогтвортой хөгжил–Ерөнхий боловсрол” зөвлөгөөн болно9 цаг 23 минутын өмнө

Улаанбаатарт 12 хэм хүйтэн9 цаг 25 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр9 цаг 27 минутын өмнө

Шадар сайд агентлагийн удирдлагуудад даалгавар өгөв23 цаг 47 минутын өмнө

Энэ сарын 21-нээс -50 хэм хүрч хүйтэрнэӨчигдөр 18 цаг 44 минут

Говь-Алтай аймагт тэмээний баяр болжээӨчигдөр 18 цаг 31 минут

Б.Дашзэвэгийг шүүх хурал үргэлжилж байнаӨчигдөр 18 цаг 30 минут

“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөн болноӨчигдөр 18 цаг 26 минут

Хот төлөвлөлтийн асуудлаар санал солилцовӨчигдөр 18 цаг 02 минут

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээӨчигдөр 17 цаг 51 минут

Дагуул хотуудыг хөгжүүлэх замаар эдийн засгийн бие даасан байдлыг бий болгоноӨчигдөр 17 цаг 41 минут

Халаасны хулгайчдыг үйлдэл дээр нь барьжээӨчигдөр 17 цаг 39 минут

Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхлэвӨчигдөр 17 цаг 36 минут

Эдийн засгийн байнгын хороо долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэвӨчигдөр 17 цаг 31 минут

Гэр хороололд байрладаг сургууль, цэцэрлэгт 230 ширхэг агаар цэвэршүүлэгч өгөвӨчигдөр 16 цаг 48 минут

“Агаарын бохирдлыг бууруулахад таны оролцоо” сургалт боллооӨчигдөр 16 цаг 36 минут

Булган аймагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байнаӨчигдөр 16 цаг 24 минут

Г.Гүнжидмаа МХМЗ-ийн гүйцэтгэх захирлаар томилогдлооӨчигдөр 16 цаг 18 минут

Стивен Сигал бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдов уу?Өчигдөр 16 цаг 07 минут

Төрийн данхар бүтэц түмнийг "туйлдуулж" байнаӨчигдөр 15 цаг 53 минут

Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллооӨчигдөр 15 цаг 50 минут

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэвӨчигдөр 15 цаг 45 минут

Ахмад багш нар тэтгэврийн насыг наашлуулахыг шаардавӨчигдөр 15 цаг 42 минут

ХУД “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-ний төвтэй боллооӨчигдөр 15 цаг 10 минут

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” зөвлөгөөн болноӨчигдөр 15 цаг 08 минут

"Газрын харилцаа" олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг болноӨчигдөр 14 цаг 58 минут

"70 янданг 70 орон сууцаар солих" төслийг эхлүүлэвӨчигдөр 14 цаг 55 минут

Орхон аймгийн эдийн засаг 13.6 хувиар өсчээӨчигдөр 14 цаг 49 минут

УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзлээӨчигдөр 14 цаг 45 минут

О.Ариунболд: Би Д.Пүрэвдаваагийн хохирогчӨчигдөр 14 цаг 40 минут

Айлчлалын бүрэлдэхүүн яруу найрагч Б.Лхагвасүрэнг эргэвӨчигдөр 13 цаг 50 минут

Сургууль, цэцэрлэгт ууц чанахыг хоригловӨчигдөр 13 цаг 46 минут

“Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээ үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 44 минут

"БНСУ-ын иргэн хууль бусаар ботокс худалдаалж байсан нь нотлогдсон"Өчигдөр 13 цаг 37 минут

Элчин сайд П.Зигмундтэй уулзавӨчигдөр 13 цаг 22 минут

Мансуурсан хоёр залууг саатуулжээӨчигдөр 13 цаг 17 минут

Төрийн банк 12 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгож эхлэвӨчигдөр 13 цаг 15 минут

“Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалт болж байнаӨчигдөр 13 цаг 06 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга дүүргүүдийн иргэдтэй уулзанаӨчигдөр 13 цаг 05 минут

“Миний гэрт аюулгүй орчин” аян эхэллээӨчигдөр 13 цаг 03 минут

Е-баримтын мэдээллээ энэ сарын 22-оос өмнө хянаарайӨчигдөр 12 цаг 14 минут

Ардчилсан намын бүлэг хуралдахгүйӨчигдөр 12 цаг 10 минут

Сураггүй болсон хүүг цооног гаргаж хайж байнаӨчигдөр 12 цаг 09 минут

БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.долларын зээл авнаӨчигдөр 12 цаг 04 минут

Хамрын хэлбэр таны зан чанарыг харуулнаӨчигдөр 11 цаг 58 минут

Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийлээӨчигдөр 11 цаг 38 минут

Хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлтэй моддоор өргөжүүлнэӨчигдөр 11 цаг 35 минут

Монголын анхны "Номтой автобус" Дорнодын зүг хөдлөвӨчигдөр 11 цаг 02 минут

Тоймч Б.Дашзэвэгийг өнөөдөр шүүнэӨчигдөр 10 цаг 54 минут

Ажлын хэсэг утаа бууруулах шийдлүүдийг судлан БГД, СХД-т ажиллавӨчигдөр 10 цаг 52 минут

Кембрижид сурахын тулд онгон биеэ дуудлага худалдаанд "тавьжээ"Өчигдөр 10 цаг 38 минут

Хордсон иргэдийн биеийн байдал сайжирчээӨчигдөр 10 цаг 34 минут

Трампын эрүүл мэнд сайн байгаа шалтгааныг тайлбарлажээӨчигдөр 10 цаг 32 минут

Чөлөөт бөхийн тамирчдаас допингийн шинжилгээ авчээӨчигдөр 10 цаг 29 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох