Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

2018 оны 1-р сарын 10. 18:27

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.01.10) хуралдаан 14 цаг 23 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны дарга О.Содбилэг албан уулзалттай байсан тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан даргалав.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төсөл -ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудал хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн танилцуулав.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ноот бичгээр Ерөнхий консулын газар нээх хүсэлт тавьсныг Гадаад харилцааны яам зохих журмын дагуу Монгол Улсын Засгийн газарт танилцуулан Монгол Улсын нэгдэн орсон “Консулын харилцааны тухай Венийн конвенци”, “Бүгд Найрамдах Монгол Ард Улс /хуучин нэрээр/ болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоорондын “Консулын гэрээ”-г тус тус үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ноот бичгээр зөвшөөрсөн хариу өгснөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газар нээх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 16.1.4-т гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарна гэж, мөн хуулийн 17.1.2, 17.1.3-т Улсын Их Хурал гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, газрын хэмжээ, хил зааг, ашиглах журмыг тогтоох асуудлыг шийдвэрлэхээр заасны дагуу “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төслийг боловсруулах ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газарт олгох газрын хилийн зааг, талбайн хэмжээг тодорхойлсон бөгөөд уг газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтын газартай давхцаагүй болохыг дэд сайд танилцуулгадаа дурдлаа. Мөн Улсын Их Хурлаас уг тогтоолын төслийг баталсны дараа Засгийн газар Газрын тухай хууль тогтоомжид заасан гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газартай харилцан адил байх зарчмыг баримтлан БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газартай газар ашиглуулах гэрээ байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллана гэдгийг хэллээ.

Байнгын хорооны хуралдаанд Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гарсангүй.

Ингээд тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний 6 нь буюу 60 хувь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 37, 2013 оны 52, 2015 оны 90 дүгээр тогтоолуудаар АНУ, БНХАУ, БНСУ, БНКазУ, БНАЛАУ, БНТУ, БНЭУ, ХБНГУ, БНФУ, Япон зэрэг нийт 14 улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Европын холбооны Төлөөлөгчийн газар зэрэг олон улсын байгууллагуудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэх ажил үргэлжилж байна3 минут 22 секундын өмнө

Аврагч мазаалай цэцэрлэгээр аялав8 минут 43 секундын өмнө

Буриад Улсын тэргүүн цахилгаан эрчим хүч тогтмол нийлүүлэх сонирхлоо илэрхийлэв10 минут 16 секундын өмнө

17 дугаар цэцэрлэгийг засварлах хөрөнгийг "Өвсний Үндэс" хөтөлбөрөөс шийдвэрлэв28 минут 2 секундын өмнө

Замын цагдаагийн уулзвар гүүрэн гарцын замын ажил эхэлнэ47 минут 26 секундын өмнө

“Сургах зүйн боловсрол олгох” сургалт болж байна1 цаг 11 минутын өмнө

Албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтад хамруулав1 цаг 13 минутын өмнө

Цэргийн бүртгэл 80 хувьтай байна1 цаг 45 минутын өмнө

"Мансууралгүй ирээдүй бидний сонголт" сургалт боллоо1 цаг 48 минутын өмнө

Алт олборлож байгаад амиа алджээ2 цаг 8 минутын өмнө

Ким Кардашиан охинтой болжээ2 цаг 13 минутын өмнө

Банкны тухай хууль болон холбогдох тогтоолын төслүүдийг батлав2 цаг 21 минутын өмнө

Б.Батнасан: Газрын хэлэлцүүлэгт оролцохыг иргэддээ уриалж байна 2 цаг 29 минутын өмнө

Нийтийн тээврийн хөгжлийн асуудлаар хэлэлцэж байна2 цаг 32 минутын өмнө

Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилжээ2 цаг 49 минутын өмнө

Барилгын зураг төсөл боловсруулах үйлчилгээг цахимаар авдаг боллоо3 цаг 5 минутын өмнө

"Чингэлэгт даруулчихаад 11 сая төгрөг төлнө гэж бодсонгүй"3 цаг 26 минутын өмнө

Хакүхо М.Даваажаргал Хацү башёг өнжинө3 цаг 29 минутын өмнө

Нөлөөллийн үнэлгээ хийх ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна3 цаг 30 минутын өмнө

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвтэй танилцав3 цаг 32 минутын өмнө

Усанд осолдсон хүүг эрэн хайсаар байна3 цаг 38 минутын өмнө

Дахин төлөвлөлтөөс хохирсон иргэд НИТХ-ын даргад хандлаа3 цаг 43 минутын өмнө

"Эрдэнэтийн 39 хувийг хэдэн луйварчид авахыг эсэргүүцэж байна"3 цаг 53 минутын өмнө

Оюу Толгой зэсийн баяжмалаа нийлүүлж чадахгүйд хүрчээ5 цаг 28 минутын өмнө

Цаасан дээр байгуулсан газрын тосны үйлдвэр хэзээ босох вэ?5 цаг 42 минутын өмнө

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийн жагсаалтад өөрчлөлт оржээ5 цаг 47 минутын өмнө

Багш нар тогтвортой хөгжлийн асуудлаар чуулж байна5 цаг 50 минутын өмнө

Агаарын бохирдлыг бууруулахад Буриадууд хамтран ажиллана5 цаг 57 минутын өмнө

Г.Өсөхбаяр нарын таван уулчин Аконкагуа оргилыг зорив6 цаг 7 минутын өмнө

Монгол кино төсөл “Азийн кино хөрөнгө оруулалтын форум”-д өрсөлдөнө6 цаг 13 минутын өмнө

“Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно6 цаг 40 минутын өмнө

"Гадаадын банк орж ирэх бүрэн бололцоотой гэж үзэж байна"6 цаг 44 минутын өмнө

Жанжин клубээс төмөр зам доогуур Дүнжингаравын авто замтай холбох ажил хийгдэнэ6 цаг 51 минутын өмнө

Төрөхөөсөө 40 минутын өмнө л жирэмсэн гэдгээ мэджээ7 цаг 27 минутын өмнө

“Булган” голын мөсөн дээр хүүхэд тоглож байгаад осолджээ7 цаг 43 минутын өмнө

УИХ-ын дарга М.Энхболд Вьетнам Улсыг зорилоо7 цаг 47 минутын өмнө

Их Британид ганц бие хүмүүсийн асуудал эрхэлсэн сайдтай болжээ7 цаг 54 минутын өмнө

Монгол-БНСУ хооронд шийдвэрлэгдсэн 16 асуудал7 цаг 58 минутын өмнө

"Путиний бие эв эрүүл, тэр олон хүнийг дийлж чадна" гэв8 цаг 19 минутын өмнө

Донорын тухай хуулийг батална8 цаг 25 минутын өмнө

Цахилгаан халаагуур хэрэглэсэн иргэд бухимдаж байна8 цаг 27 минутын өмнө

Архидан согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ8 цаг 31 минутын өмнө

Умард, Өмнөд Солонгосын тамирчид нэг далбаан дор жагсана8 цаг 32 минутын өмнө

Гадны эрдэмтдийг урьж, допингийн сургалт зохион байгуулна8 цаг 35 минутын өмнө

Тоймч Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов8 цаг 40 минутын өмнө

Согогтой сонгууль-Сульдаатай төрийн шалтгаан8 цаг 43 минутын өмнө

"Үнсгэлжин" болгох шидтэй ч үхэлд хүргэх тарилгын үйлчилгээ9 цагийн өмнө

“Тогтвортой хөгжил–Ерөнхий боловсрол” зөвлөгөөн болно9 цаг 29 минутын өмнө

Улаанбаатарт 12 хэм хүйтэн9 цаг 31 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр9 цаг 33 минутын өмнө

Шадар сайд агентлагийн удирдлагуудад даалгавар өгөв23 цаг 53 минутын өмнө

Энэ сарын 21-нээс -50 хэм хүрч хүйтэрнэӨчигдөр 18 цаг 44 минут

Говь-Алтай аймагт тэмээний баяр болжээӨчигдөр 18 цаг 31 минут

Б.Дашзэвэгийг шүүх хурал үргэлжилж байнаӨчигдөр 18 цаг 30 минут

“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөн болноӨчигдөр 18 цаг 26 минут

Хот төлөвлөлтийн асуудлаар санал солилцовӨчигдөр 18 цаг 02 минут

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээӨчигдөр 17 цаг 51 минут

Дагуул хотуудыг хөгжүүлэх замаар эдийн засгийн бие даасан байдлыг бий болгоноӨчигдөр 17 цаг 41 минут

Халаасны хулгайчдыг үйлдэл дээр нь барьжээӨчигдөр 17 цаг 39 минут

Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхлэвӨчигдөр 17 цаг 36 минут

Эдийн засгийн байнгын хороо долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэвӨчигдөр 17 цаг 31 минут

Гэр хороололд байрладаг сургууль, цэцэрлэгт 230 ширхэг агаар цэвэршүүлэгч өгөвӨчигдөр 16 цаг 48 минут

“Агаарын бохирдлыг бууруулахад таны оролцоо” сургалт боллооӨчигдөр 16 цаг 36 минут

Булган аймагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байнаӨчигдөр 16 цаг 24 минут

Г.Гүнжидмаа МХМЗ-ийн гүйцэтгэх захирлаар томилогдлооӨчигдөр 16 цаг 18 минут

Стивен Сигал бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдов уу?Өчигдөр 16 цаг 07 минут

Төрийн данхар бүтэц түмнийг "туйлдуулж" байнаӨчигдөр 15 цаг 53 минут

Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллооӨчигдөр 15 цаг 50 минут

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэвӨчигдөр 15 цаг 45 минут

Ахмад багш нар тэтгэврийн насыг наашлуулахыг шаардавӨчигдөр 15 цаг 42 минут

ХУД “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-ний төвтэй боллооӨчигдөр 15 цаг 10 минут

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” зөвлөгөөн болноӨчигдөр 15 цаг 08 минут

"Газрын харилцаа" олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг болноӨчигдөр 14 цаг 58 минут

"70 янданг 70 орон сууцаар солих" төслийг эхлүүлэвӨчигдөр 14 цаг 55 минут

Орхон аймгийн эдийн засаг 13.6 хувиар өсчээӨчигдөр 14 цаг 49 минут

УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзлээӨчигдөр 14 цаг 45 минут

О.Ариунболд: Би Д.Пүрэвдаваагийн хохирогчӨчигдөр 14 цаг 40 минут

Айлчлалын бүрэлдэхүүн яруу найрагч Б.Лхагвасүрэнг эргэвӨчигдөр 13 цаг 50 минут

Сургууль, цэцэрлэгт ууц чанахыг хоригловӨчигдөр 13 цаг 46 минут

“Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээ үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 44 минут

"БНСУ-ын иргэн хууль бусаар ботокс худалдаалж байсан нь нотлогдсон"Өчигдөр 13 цаг 37 минут

Элчин сайд П.Зигмундтэй уулзавӨчигдөр 13 цаг 22 минут

Мансуурсан хоёр залууг саатуулжээӨчигдөр 13 цаг 17 минут

Төрийн банк 12 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгож эхлэвӨчигдөр 13 цаг 15 минут

“Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалт болж байнаӨчигдөр 13 цаг 06 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга дүүргүүдийн иргэдтэй уулзанаӨчигдөр 13 цаг 05 минут

“Миний гэрт аюулгүй орчин” аян эхэллээӨчигдөр 13 цаг 03 минут

Е-баримтын мэдээллээ энэ сарын 22-оос өмнө хянаарайӨчигдөр 12 цаг 14 минут

Ардчилсан намын бүлэг хуралдахгүйӨчигдөр 12 цаг 10 минут

Сураггүй болсон хүүг цооног гаргаж хайж байнаӨчигдөр 12 цаг 09 минут

БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.долларын зээл авнаӨчигдөр 12 цаг 04 минут

Хамрын хэлбэр таны зан чанарыг харуулнаӨчигдөр 11 цаг 58 минут

Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийлээӨчигдөр 11 цаг 38 минут

Хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлтэй моддоор өргөжүүлнэӨчигдөр 11 цаг 35 минут

Монголын анхны "Номтой автобус" Дорнодын зүг хөдлөвӨчигдөр 11 цаг 02 минут

Тоймч Б.Дашзэвэгийг өнөөдөр шүүнэӨчигдөр 10 цаг 54 минут

Ажлын хэсэг утаа бууруулах шийдлүүдийг судлан БГД, СХД-т ажиллавӨчигдөр 10 цаг 52 минут

Кембрижид сурахын тулд онгон биеэ дуудлага худалдаанд "тавьжээ"Өчигдөр 10 цаг 38 минут

Хордсон иргэдийн биеийн байдал сайжирчээӨчигдөр 10 цаг 34 минут

Трампын эрүүл мэнд сайн байгаа шалтгааныг тайлбарлажээӨчигдөр 10 цаг 32 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох