Ж.Амарсанаа: “Ибупрофен”, “Нурофен” эмүүд эрчүүдийг үргүйдэлд хүргэдгийг нотолчихлоо

2018 оны 1-р сарын 11. 10:42

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Эрүүл мэндийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай ярилцлаа.

-ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ-

-Өвчин намдаагч “Ибупрофен” болон “Нурофен” эмүүд эрэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг гэсэн судалгаа гарсан талаар та мэдээлж, Эрүүл мэндийн сайдыг анхааралдаа аваач гэж ханджээ. Энэ судалгааны талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-АНУ-ын Шинжлэх ухааны академийн “PNAS” сэтгүүл гэж бий. Анагаах ухааны салбарт бас нэр хүндтэй, нотолгоо сайтай сэтгүүл. Тэр сэтгүүлд саяхан буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Ибупрофен” болон “Нурофен” эмэнд судалгаа хийсэн талаараа бичсэн байна. Яагаад судалгаа хийх шаардлага гарсан бэ гэхээр сүүлийн үед ялангуяа барууны орнуудад эрэгтэйчүүдийн үр тогтоох чадвар муудах, үргүйдэл ихсэх хандлагатай болжээ. Сүүлийн үед дэлхий дахинд янз бүрийн өвчин намдаагчийг эрэгтэйчүүдийн үргүйдэлтэй холбож, жаахан сэжиг аваад байсан ч үүнийг нотолсон, эм эмээр нь нарийн судалсан судалгаа гараагүй байсан юм. Америкийн эрдэмтэд “Ибупрофен”, “Нурофен” эмүүдэд лабораторийн түвшинд, эсийн үржвэр дээр судалгаа хийсэн байна. Ингэхэд эр бэлгийн эсийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсон, ялангуяа шар биеийн гормонд өөрчлөлтүүд орсон байна. Эдгээр өөрчлөлтүүд нь яваандаа эр бэлгийн эсийг идэвхигүйжүүлэх, үргүйдэл үүсгэх үндсэн гол шалтгаан болж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

-Манай улсад энэ хоёр эмийн хэрэглээ замбараагүй. Жоргүй олгодог шүү дээ?

-Тийм учраас “Ибупрофен” хэрэглэж байгаа улс орнууд, ялангуяа манайх шиг энэ эмийг ямар нэг байдлаар хязгаарлаагүй, анхааруулж сэрэмжлүүлээгүй улс орнууд одоо үүнд нэлээд нухацтай хандах хэрэгтэй болж байна. Урд нь үргүйдэлд нөлөөтэй гэх нотолгоотой судалгаа гараагүй байсан учраас ямар ч эмх замбараагүй хэрэглэж байсан. Одоо нэлээд чанартай нотолгоо гарч ирсэн учраас анхаарлаа хандуулж, хэрхэн хэрэглэхийг шийдэх хэрэгтэй. Тухайлбал, хэрэглэх заалтыг нь өөрчлөх ч юм уу. Тухайн улс орон аливаа эмийг өөрсдөө яаж хэрэглэх вэ гэдэг асуудлыг дотооддоо шийдэх бүрэн эрхтэй. Тиймээс манай Эрүүл мэндийн яам үүнд анхаарч, энэ эмийг хэрхэн хэрэглэх талаар бодлого гаргахгүй бол одоо өмнөх шигээ хэн дуртай нь замбараагүй хэрэглэдэг байдал байсаар байвал аюултай юм байна гэж дүгнээд байна. Тиймээс салбарын сайд Д.Сарангэрэлд хандаж фэйсбүүк хуудсаараа энэ талаар пост оруулсан.

-Д.Сарангэрэл сайд таны саналд хариу өгсөн үү?

-Одоогоор надтай холбогдоогүй байна. Гэхдээ цахим ертөнцөд идэвхитэй байдаг хүний хувьд миний өөрт нь хандаж бичсэн зүйлийг уншиж байгаа байлгүй дээ. Тэгээд цаашаа холбогдох албаныхандаа тодорхой чиглүүлэг өгч байгаа болов уу гэж итгэж байна. Хэрвээ урт хугацаагаар ямар нэг алхам хийхгүй бол би өөрийн биеэр очиж уулзахаас өөр аргагүй болох байх. Гэхдээ өөрөө биш юм аа гэхэд доод албан тушаалтнууд нь арга хэмжээ авч эхлэх байх гэж найдаж байна. Ер нь иймэрхүү зүйлийг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа хүн эмзгээр хүлээж авдаг. Тиймээс Д.Сарангэрэл сайд анхааралдаа авах байх.

-Таны бичсэн постны доор эргэлзсэн, худлаа зүйл бичиж, ард иргэдийг айлгаж байна гэх утгатай сэтгэгдлүүд их бичсэн байсан?

-Шинжлэх ухааныг ойлгодоггүй гэдэг ч юм уу, гараад байгаа нотолгоог дутуу үнэлдэг хүмүүс байх. Мэдээж энэ хүмүүсийн буруу биш. Мэргэжлийн хүмүүс биш шүү дээ. Анагаах ухааны сэтгүүл гэхэд олон мянган сэтгүүл байна. Тэр дотроосоо нэлээд чанартай судалгаа хүлээж авдаг сэтгүүл байна. Сэтгүүлүүд чинь дотроо бас зэрэглэлтэй шүү дээ. “PNAS” сэтгүүл бол зэрэглэл өндөртэй, нотолгоо сайтай судалгаа нийтэлдэг. Дотор судалгааг нь харахад нэлээд чамбай хийсэн судалгаа байсан учраас үүнийг би фэйсбүүктээ оруулж, Эрүүл мэндийн сайдад хандаж байгаа юм. Түүнээс биш чанар муутай, анагаахын сургуулийн дипломын ажлын хэмжээнд хийсэн судалгаанууд байдаг л даа. Тийм судалгааг би олон нийтэд дэлгэж, ард иргэдэд танилцуулаад байдаггүй. Олон жил анагаахын салбарт судалгаа хийсэн хүний хувьд аль нь үнэн, зөв судалгаа гаргасныг ялгаж салгаж чадна.

-“НУРОФЕН”, “ИБУПРОФЕН”-ИЙГ ОРЛОХ ЭМ ЗӨНДӨӨ БИЙ-

-Таны бодлоор ямар зохицуулалт хийж болох вэ?

-Жороор олгодог болгочих юм уу, эсвэл эрэгтэйчүүдэд уухыг хориглоод, эрэгтэй хүмүүст өвчин намдаах өөр эм бичдэг болох ч юм уу иймэрхүү зохицуулалт хийж болох юм. Ямар зохицуулалт хийх вэ гэдгийг Эрүүл мэндийн яам шийднэ. Ер нь зохицуулалт хэрэгтэй шүү гэдгийг би Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд албан ёсоор хэллээ. Яаж хэрэгжүүлэх нь яамны асуудал. Гэхдээ би ингээд хяналт тавихгүй орхихгүй. Яамнаас яаж анхаарч байгааг харна. Огт алхам хийхгүй бол ард түмнийхээ төлөө тодорхой алхам хийх шаардлага гарах байх.

-АНУ-д энэ судалгаатай холбоотойгоор эрүүл мэндийн салбарынхан нь тухайн эмүүдийн хэрэглээндээ хязгаарлалт хийж эхэлсэн болов уу?

-Энэ судалгаа арванхоёрдугаар сард хэвлэгдсэн болохоор одоогоор арга хэмжээ авах хэмжээнд хурдацтай ажил өрнөөгүй байгаа юм билээ.

-ДЭМБ-аас энэ эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулсан байдаг юм билээ?

-Ер нь өвчин намдаагч эмүүд зөндөө байдаг. “Нурофен”, “Ибупрофен”ийг орлох эм байхгүй биш шүү дээ. Жишээлбэл, хамгийн эртнийх гэх юм бол аспирин, диклоденк гэх мэт. Үргүйдэл үүсгэх аюултай гээд байхад заавал “Ибупрофен” уух албагүй биз дээ. Тэгэхээр өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг хүмүүс нэгийг бодоосой гэж би хүсч энэ мэдээллийг тарааж байгаа юм. Яг үнэндээ манай төрийн толгойд байгаа хүмүүсийн л хийх ёстой ажил юм.

-Эрүүл мэндийн яамны дэд сайдаар ажиллаж байсан хүмүүсээс таныг ард түмэн илүүтэй таньдаг болж. Салбарынхаа төлөө илүү их сэтгэл гаргаж, дэд сайдаасаа буусан ч энэ мэт аливаа асуудалд санаа зовнидог болохоор тэр юм болов уу?

-Би Д.Сарангэрэл сайдыг анх сайд болоход нь фэйсбүүк хуудсаараа дамжуулж 21 зөвлөмж өгсөн. Юунд анхаарах ёстой, ямар өвчний нас баралт өндөр байгаа, түүнийг яаж бууруулах, энэ салбарт юуг шинэчлэх шаардлагатай гэх мэтээр маш тодорхой бичсэн. Түүнийг Д.Сарангэрэл сайд хүлээж авлаа гээд хариу бичсэн. Тэр зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд явбал их зүгээр. Хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг нь тэр хүний бүрэн эрхийн асуудал. Гэхдээ энэ хүн ажлаа аваад удаагүй байна. Би мэргэжлийн эмч хүн, Эрүүл мэндийн дэд сайд болоод ажилтайгаа танилцах гэж бараг хагас жил болж байсан. Тэгэхээр мэргэжлийн бус хүн дэд сайд биш бүр сайдаар очсон болохоор салбартайгаа танилцах гэж нэлээд будилна. Ажлаа аваад удаагүй хүнийг айхтар шавдуулаад дэмий. Гэхдээ сонсгох ёстой зүйлийг нь сонсгож байх ёстой. Цаана нь Монголын ард түмний эрүүл мэндийн асуудал байгаа учраас би зүгээр хараад сууж байх нь ёс зүйгүй гэж бодож байна. Тиймээс л би зөвлөмж өгөөд байгаа юм.

-ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИНЫГ МОНГОЛД
НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-

-Эрүүл мэндийн салбарт яаралтай шийдэх ёстой ямар асуудлууд байна гэж та харж байна вэ?

-Хүний папиллома вирусын эсрэг вакциныг Монголд нэвтрүүлэх шаардлагатай байна. Ингэх юм бол маш олон төрлийн хорт хавдраас хүүхдүүдээ хамгаалж чадна. Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдар болох умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Энэ ажлыг яаралтай хийх хэрэгтэй байна. Мөн монголчууд хатгааны эсрэг вакциныг судалж эхлээд бараг таван жил боллоо. Туршилтууд нь явагдаад бараг дууслаа. Яаралтай үндэсний хэмжээнд нэвтрүүлээч ээ. Намайг дэд сайд байхад хатгааны вакцин судалж байна гээд байж байсан. 2013 онд шүү дээ. Таван жил судаллаа. Одоо болсон юм биш үү дээ. Бушуухан шиг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Ганц, хоёрхон дүүрэгт хийгээд, бусад дүүрэгт нь хийхгүй байгаа биз дээ. Үндэсний хэмжээнд нэвтрүүлэхгүй удаад байна. Нас баралт өндөр байгаа өвчлөл рүү анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн дарга нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрөө болж байгаа. Япон улсад эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авдаг эмчилгээ үйлчилгээний жагсаалт гурван боть ном дүүрэн байна. Гэтэл манайд даатгалаар авдаг тусламж үйлчилгээ хэдэн хуудас болох бол. Хэд дахин зөрүү байна. Энэ зөрүүг яаралтай арилгамаар байна.

-Эрүүл мэндийн даатгалын санд иргэд мөнгө төлөөд байдаг ч эмнэлэгт мөнгөө төлж үйлчлүүлсээр байна. Та энэ талаархи бодлоо хуваалцахгүй юу?

-Даатгалын санд 400 тэрбум төгрөг дараастай байдаг. Ард иргэд нь халааснаасаа төлөөд л эмнэлэгт үзүүлээд байдаг. Нэг талд нь баахан мөнгө түгжирчихсэн. Нөгөө талд нь эрүүл мэнд, санхүүгээрээ хохирсон хүмүүс. Тэгсэн хэрнээ нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлөөд явж байгаа. Би өмхий санаалаад, мэдлэг боловсролоо дотроо хадгалаад, өөрөө сайд болбол хэрэгжүүлнэ дээ гээд санаа оноогоо дараад байх чинь ард түмэнд хэрэгтэй биш. Сайд болсон ч болоогүй ч, байсан ч байгаагүй ч ард түмнийхээ төлөө чадах бүхнээ хийнэ. Сайдаасаа буучихаар сэтгэл нь байхгүй болчихдог ёс зүйгүй байж болохгүй. Эрх мэдэлгүй боллоо гээд ард түмнийхээ төлөө сэтгэл санаа зовнихгүй болчихно гэж байхгүй биз дээ. Тиймээс би чадахаараа зөвлөөд явна. Надад элдэв төрлийн амбиц байхгүй. Цалин авахгүй. Би одоо Ерөнхийлөгчид зөвлөөд явж байна. Бас л цалингүй. Гэхдээ Ж.Амарсанаа эмч хүний хувьд, иргэн хүний хувьд хийх ёстой л ажил гэж боддог.

-ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БОЛООЧ ГЭВЭЛ ДУРТАЙЯА БОЛНО-

-Таныг Эрүүл мэндийн яамны сайд болооч гэвэл болох уу?

-Дуртайяа болно. Бүр зорьж болно. Яагаад гэвэл хийх юм асар их байна. Өнөөдөр зарим хүмүүс сайд болоод жижигхэн гал унтраачихаад л яваад өгдөг. Дахиад нэг сайд гарч ирдэг янз янзын популизм хийчихээд яваад өгдөг. Бүр салбарын хэмжээний, энэ салбарыг үндсээр нь цогцоор нь өөрчилчихье гэсэн сэтгэл, чадавхи харагдахгүй л байна. Тогтолцооны асуудлаас их хамаарч байна. Нэг сайд томилогдоод тогтвортой ажиллаж чадахгүй байна. Д.Сарангэрэл сайдаас өмнө мэргэжлийн эмч болох А.Цогцэцэгийг сайдаар томилсон. Жил хагас л ажиллалаа. Гараас нь юм гарах хугацаа ч болсонгүй. Тэгэхээр засаглалын гамшиг энэ бүхэнд буруутай. Хоёрдугаарт, сайдаар очиж байгаа хүний сэтгэл, чадавхийн асуудал маш чухал. Энэ хоёр нийлэхээрээ зөвхөн эрүүл мэнд гэлтгүй аль ч салбарын асуудал урагшаа ахиж өгөхгүй байна. Ийм байдлаар явсаар байвал үнэндээ жинхэнэ шинэчлэл явагдахгүй.

-Элэгний С, В вирусыг эмчлэх асуудал юу болж байна вэ?

-Маш сайн эмчилж байгаа. Бас нэг зүйлийг хэлэхэд вирусыг ялгаварладаг байдал байж болохгүй. С вирустэй хүмүүс маш сайн эмчлүүлээд эдгэрээд явж байна. Оношилгоог нь ч гэсэн эрүүл мэндийн даатгалаар даагаад явж байна. Гэтэл В вирусын зарим оношилгоог огт даатгалд хамруулахгүй байх жишээтэй. Элэгний хорт хавдрын оношилгоо даатгалд огт хамрагдаагүй. Тэгсэн хэрнээ “Элэг бүтэн” хөтөлбөр гэж нэрлээд яваад байгаа. “Элэг бүтэн” гэж л байгаа бол хавдрыг ч тэр, В, D вирусыг ч ялгах хэрэггүй. Бүгдээрээ элэгнээс болж нас барж байгаа, нас баралтад сөргөөр нөлөөж байгаа хүчин зүйлүүд. Бүгдийг нь шийдэх ёстой. В вирус бүрэн эдгэрдэггүй. Гэхдээ дарангуйлдаг маш сайн эмчилгээнүүд ороод ирчихсэн. С вирус бүрэн эдгэрдэг болохоор үүндээ анхаарлаа хандуулах нь зөв л дөө. Гэхдээ тэглээ гээд В, D вирусын оношилгоо хийлгэхэд төлбөртэй гээд зогсчихдог байж боломгүй юм. Ийм байдлаар элэгтэй холбоотойгоор нас барж буй нас баралттай тэмцэж, тоог нь багасгаж чадахгүй. Вирусыг алагчилсан бодлого байж болохгүй юм.

Б.БУРМАА

Эх сурвалж: Medee.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 3 ]

2018 оны 1-р сарын 15. 10:12Зочин - [103.57.93.***]

Unen hudliig medehguiee gehdee manai nuhur bainga ibonrufenl uuj bdag bi baisgeedl jiremslehiin bn shd odoo 6 dahi huuhdee gargah gejiin

2018 оны 1-р сарын 14. 22:40Зочин - [202.9.43.**]

Худлаа, гадаадаас эм оруулж ирж шахах гэж байж булзааруулж баайхан бурж өгөө шив. Энэ илжгэнд бүү хууртацгаа. Худлаа гар шүү.

2018 оны 1-р сарын 11. 14:40Зочин - [66.181.161.**]

yag vnen medlegtei shv bas mongolchuudiin eleg etuul mendiin toloo temtsej bga tanid bayr hvrgii

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт"-ыг шалгах программыг нэвтрүүлжээ1 цаг 21 минутын өмнө

З.Энхболд: АТГ-ын даргыг олон нийтийн санал асуулгаар сонгоно1 цаг 29 минутын өмнө

АН-ын үлээсэн шүгэл ба МАН доторх гал1 цаг 38 минутын өмнө

Газар тариалан эрхлэгчид сургалтад хамрагдав1 цаг 44 минутын өмнө

Банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 18 хувь болгох хуулийн төсөл өргөн барилаа1 цаг 49 минутын өмнө

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана1 цаг 59 минутын өмнө

"Оюутны хөгжлийн зээл"-ийн анхны гэрээг МУИС үзэглэв2 цаг 3 минутын өмнө

"Үндэсний бичиг үсгийн баяр" ирэх сард болно2 цаг 12 минутын өмнө

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног эхэллээ2 цаг 14 минутын өмнө

Дуучин Г.Сүндэрмаа “Яг түүн шиг 3” шоунд оролцоно2 цаг 31 минутын өмнө

“Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” чуулган болно 2 цаг 39 минутын өмнө

Төв цэвэрлэх байгууламжид нян бактерийг халдваргүйжүүлэх төхөөрөмж суурилуулжээ2 цаг 51 минутын өмнө

Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ2 цаг 54 минутын өмнө

Алтай констракшны барилга айдас дагуулж байна2 цаг 59 минутын өмнө

Аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллаж байхыг зөвлөв3 цаг 17 минутын өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн түншлэлийн хурал эхэллээ3 цаг 23 минутын өмнө

Спорт авиралтын хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо3 цаг 28 минутын өмнө

Х.Баттулга: Асуудлаа шийдвэрлэхгүй бол Бөхийн Өргөөг улсын өмчид авч, ёс зүйгүй бөхчүүдийн цолыг хураана3 цаг 31 минутын өмнө

П.Орхон гуравдугаар сарын шилдэг тамирчнаар тодров3 цаг 39 минутын өмнө

Хамгийн үнэтэй эд зүйлс3 цаг 48 минутын өмнө

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах үйлчилгээ зохион байгуулав4 цаг 7 минутын өмнө

Хэнтий аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ4 цаг 15 минутын өмнө

Хотын ихэнх хэсэгт агаар бага зэргийн бохирдолтой байна4 цаг 17 минутын өмнө

“Эрдэнэс алт ресурс” компанийн захирлаар Д.Ариунболдыг томилов4 цаг 32 минутын өмнө

"Миний Монгол бичиг" уралдааны шилдгүүд тодорлоо4 цаг 39 минутын өмнө

ШУА орон нутгийн сурагчдад 4400 ном хандивлав4 цаг 54 минутын өмнө

Эцэг Жорж Буш эмнэлэгт хүргэгджээ4 цаг 55 минутын өмнө

Төрсөн эгчээ бүлэглэж хөнөөсөн хэргээ нуун далдлахыг оролджээ5 цаг 1 минутын өмнө

Торонтод автобусанд дайруулсны улмаас 10 хүн амь үрэгджээ5 цаг 4 минутын өмнө

Согтуурсан залуус нэгнийхээ аминд хүрчээ5 цаг 7 минутын өмнө

Германд Путинийг мухардалд орсон гэж үзэж байна5 цаг 8 минутын өмнө

PC тоглоомын газруудыг хаах шийдвэр биелэлээ олох уу?5 цаг 16 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: Шүүгчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ5 цаг 45 минутын өмнө

Улаанбаатарт 21 хэм дулаан5 цаг 49 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр5 цаг 50 минутын өмнө

Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна20 цаг 13 минутын өмнө

Чихэр хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?20 цаг 26 минутын өмнө

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг нүүлгэх албан бичиг хүргүүлэв20 цаг 30 минутын өмнө

Энэ онд 4-5 мянган өрхөд ипотекийн зээл олгоно20 цаг 34 минутын өмнө

Прокуророос Б.Гарамгайбаатарыг буруугүй гэж үзжээ20 цаг 41 минутын өмнө

"БГД эмнэлгийн орны тоогоор стандарт хангасан анхны жишиг дүүрэг болсон”21 цаг 5 минутын өмнө

“Цахим мөнгөний журам”-ыг баталлаа21 цаг 14 минутын өмнө

Хэнтий аймгийн хоёр сум түргэний машинтай боллоо21 цаг 22 минутын өмнө

С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагдаж чадвал аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ21 цаг 30 минутын өмнө

Ч.Анугийн охидыг 12 нас хүртэл нь хувцаслахаа амлав21 цаг 47 минутын өмнө

Манай улсад 20 гаруй орны 93 ТББ үйл ажиллагаа явуулж байна22 цаг 10 минутын өмнө

Д.Бат-Эрдэнэ Монголын мистерээр 4 дэхь удаагаа тодров22 цаг 23 минутын өмнө

Хотын дарга PC тоглоомын газруудыг хаахыг үүрэгдэв22 цаг 31 минутын өмнө

"Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой"22 цаг 36 минутын өмнө

БЗД-ийн хэмжээнд нийт 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэв23 цаг 8 минутын өмнө

“Шилжин явах цомын төлөөх тэмцээн” амжилттай боллоо23 цаг 12 минутын өмнө

Х.Баттулга: Багийн спортыг хөгжүүлэхэд өөрөөс шалтгаалах бүхий л дэмжлэгийг үзүүлнэ23 цаг 24 минутын өмнө

“Дэлхийн номын өдөр” өдөрлөг Төрийн ордонд болж байна23 цаг 42 минутын өмнө

Мазаалай баавгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав23 цаг 52 минутын өмнө

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголд айлчлал хийнэ23 цаг 55 минутын өмнө

"Жастын өрийг Эрдэнэт үйлдвэр болон ЗГ барагдуулах ёсгүй"23 цаг 57 минутын өмнө

"СХД-т хүн амь, хүчингийн гэмт хэрэг их үйлдэгдэж байна" гэвӨчигдөр 15 цаг 16 минут

Биедээ хар тамхи нууж авчраад баригдлааӨчигдөр 15 цаг 05 минут

Дахин ашиглах боломжтой 8 тонн хог хаягдлыг борлуулжээӨчигдөр 14 цаг 00 минут

Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох зөвлөлийн гишүүдтэй уулзавӨчигдөр 13 цаг 51 минут

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээӨчигдөр 13 цаг 46 минут

АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар огцрох хангалттай үндэслэлтэйӨчигдөр 13 цаг 42 минут

ХХОАТ-ын буцаан олголтын жагсаалтад орсон эсэхээ шалгаарайӨчигдөр 13 цаг 29 минут

Цагдаагийн байгууллагын нэрийг барьж бусдыг залилжээӨчигдөр 13 цаг 18 минут

Номын сангууд уншигчийн карт үнэгүй нээж байнаӨчигдөр 13 цаг 11 минут

Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монголд ирлээӨчигдөр 13 цаг 09 минут

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллооӨчигдөр 13 цаг 03 минут

Баянзүрхийн гүүрний ойр орчмын газрыг цэвэрлэвӨчигдөр 12 цаг 56 минут

Хотын дарга Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллавӨчигдөр 12 цаг 53 минут

“Титаник” хөлөг онгоцны ховор зургуудӨчигдөр 12 цаг 41 минут

“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг дүү нь хөнөөгөөд байрыг нь шатаасан байжээӨчигдөр 12 цаг 28 минут

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж байнаӨчигдөр 12 цаг 13 минут

Согтууруулах ундаа элдэв өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэгӨчигдөр 12 цаг 01 минут

Хяналтын улсын байцаагч нарт онлайнаар сургалт зохион байгуулавӨчигдөр 11 цаг 56 минут

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье" зөвлөгөөн 21 аймагт үргэлжилж байнаӨчигдөр 11 цаг 54 минут

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүлэвӨчигдөр 11 цаг 44 минут

Кофе зүрхэнд "тустай"Өчигдөр 11 цаг 36 минут

“Улаанбаатар” баг чансаагаараа III байранд шалгарлааӨчигдөр 11 цаг 33 минут

XIX зуунд төрсөн дэлхийн хамгийн өндөр настан нас баржээӨчигдөр 11 цаг 22 минут

Монгол-ХБНГУ Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боловӨчигдөр 11 цаг 17 минут

Макрон Путинийг ухаалаг улс төрч гэжээӨчигдөр 11 цаг 15 минут

4, 9 тоогоор төгссөн автомашинтай иргэд энэ сард татвараа төлнөӨчигдөр 11 цаг 10 минут

Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээӨчигдөр 10 цаг 53 минут

Автомашин хулгайлаад өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээӨчигдөр 10 цаг 09 минут

С.Баяр хорих ангид эмчлүүлж байгааӨчигдөр 10 цаг 05 минут

Энэ долоо хоногт +25 градус хүртэл дулаарнаӨчигдөр 10 цаг 02 минут

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүллээӨчигдөр 10 цаг 01 минут

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарьӨчигдөр 10 цаг 00 минут

Үйл явдал: “Номын өдөрлөг”-ийн нээлт болноӨчигдөр 09 цаг 39 минут

Улаанбаатарт 17 хэм дулаанӨчигдөр 09 цаг 37 минут

Өнөөдөр тахиа өдөрӨчигдөр 09 цаг 34 минут

“Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ2018 оны 4-р сарын 22. 12:38

Их цэвэрлэгээнд 3296 төрийн албан хаагч оролцов2018 оны 4-р сарын 22. 11:59

“Титаник” хөлөг онгоцонд суух тасалбар, 1912 он2018 оны 4-р сарын 22. 11:45

Монголын бөхчүүд эвлэрлээ2018 оны 4-р сарын 22. 11:41

Ким Чен Унд мэхлэгдчихвий хэмээн эмээж байна2018 оны 4-р сарын 22. 11:33

Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ2018 оны 4-р сарын 22. 11:30

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой2018 оны 4-р сарын 22. 11:27

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна2018 оны 4-р сарын 22. 11:24

Амралтын өдрөөр хаана юу болох вэ ?2018 оны 4-р сарын 21. 18:04

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох