Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2018 оны 1-р сарын 12. 15:49

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.12) Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн мэдүүллээ.

Хадгаламжийн даатгалтай холбоотой харилцааг зохицуулах, санхүүгийн хямралаас банк санхүүгийн салбарыг хамгаалах зорилгоор хадгаламжийн даатгалын байгууллага байгуулах санаачлага 1996 оноос анхлан гарч, 2008 оны эдийн засаг, санхүүгийн хямралын нөлөөгөөр банкны тогтолцоонд учирч болох эрсдэлээс хамгаалах зорилгоор 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль”-ийг баталж байсан. Энэхүү дөрвөн жилийн хугацаатай хуулийн баталгаа 2012 оны 11 дүгээр сард дуусгавар болсон бөгөөд иргэдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах даатгалд суурилсан тогтолцоог бүрдүүлэх, банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийг Улсын Их Хурлаас 2013 онд баталсан билээ.

Улсын Их Хурлын 2016 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”, Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтыг тус тус дэвшүүлсэн байдаг.

Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн дагуу Олон Улсын Хадгаламжийн даатгагчдын холбооны “Хадгаламжийн даатгалын үр нөлөөтэй тогтолцооны үндсэн зарчим”-д нийцүүлэн хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн эх үүсвэр, зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгох зорилгоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа юм байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр Банкны тухай хуулийн шинэчлэлтэй уялдуулан банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үед банкийг шилжүүлэх үед санхүүгийн дэмжлэг үзүүлж болох талаар, Хадгаламжийн даатгалын корпорациас банкинд хэрэгжүүлэх хяналт шалгалт, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох эрх зүйн зохицуулалтыг бий болгох, даатгалын тохиолдлын үед хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийг баталгаажуулж, нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр тодорхойлж тусгасан аж.

Түүнчлэн, даатгалын хураамжийн шимтгэл тооцох, корпорацийн дүрэм батлах, Үндэсний хорооны ажиллах журмыг Корпорацийн удирдах дээд байгууллага Үндэсний хороо нь өөрөө тогтоож баталдаг байхаар, насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчид нь хамтран эзэмшигчдээс тусдаа даатгалын нөхөн төлбөр авах болон өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авах өвлөгч нв өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрт даатгалын нөхөн төлбөр авахаар, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тогтоож, энэ хугацааны дараа эх үүсвэрийг сан руу буцаан татах талаар, Хадгаламжийн даатгалд хамааруулдаггүй мөртлөө хадгаламжийн дундаж дүнг тооцоход хамааруулж шимтгэл тооцдог байсан төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сангаас шимтгэл тооцуулдаггүй байх зэрэг зарчмын нэмэлт, өөрчлөлтүүдийг хийжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал нэмэгдэж хадгаламжийн даатгалын олон улсын зарчимд нийцэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалснаар иргэдийн банкинд итгэх итгэл бэхжих, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэх, улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах буюу банкны хүндрэлээс үүдсэн хохирлыг даатгалын хураамжаас бүрдсэн хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, Олон Улсын Валютын Сантай тохиролцсон хөтөлбөр, бодлогын нөхцөл биелэгдэх чухал ач холбогдолтой юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 2 ]

2018 оны 1-р сарын 13. 04:09Зочин - [142.118.197.**]

Daatgal nereer bas xadgalamjnaas mongo abax arga uu

2018 оны 1-р сарын 12. 21:42Зочин - [122.201.31.***]

xadgalamjiin xvvgees uls tatvar avch baigaa.vvgeeree ugaasaa uls daatgal xiix l estoi

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна10 цаг 58 минутын өмнө

Чихэр хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?11 цаг 12 минутын өмнө

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг нүүлгэх албан бичиг хүргүүлэв11 цаг 15 минутын өмнө

Энэ онд 4-5 мянган өрхөд ипотекийн зээл олгоно11 цаг 19 минутын өмнө

Прокуророос Б.Гарамгайбаатарыг буруугүй гэж үзжээ11 цаг 26 минутын өмнө

"БГД эмнэлгийн орны тоогоор стандарт хангасан анхны жишиг дүүрэг болсон”11 цаг 51 минутын өмнө

“Цахим мөнгөний журам”-ыг баталлаа11 цаг 59 минутын өмнө

Хэнтий аймгийн хоёр сум түргэний машинтай боллоо12 цаг 7 минутын өмнө

С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагдаж чадвал аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ12 цаг 15 минутын өмнө

Ч.Анугийн охидыг 12 нас хүртэл нь хувцаслахаа амлав12 цаг 32 минутын өмнө

Манай улсад 20 гаруй орны 93 ТББ үйл ажиллагаа явуулж байна12 цаг 55 минутын өмнө

Д.Бат-Эрдэнэ Монголын мистерээр 4 дэхь удаагаа тодров13 цаг 9 минутын өмнө

Хотын дарга PC тоглоомын газруудыг хаахыг үүрэгдэв13 цаг 16 минутын өмнө

"Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой"13 цаг 21 минутын өмнө

БЗД-ийн хэмжээнд нийт 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэв13 цаг 53 минутын өмнө

“Шилжин явах цомын төлөөх тэмцээн” амжилттай боллоо13 цаг 57 минутын өмнө

Х.Баттулга: Багийн спортыг хөгжүүлэхэд өөрөөс шалтгаалах бүхий л дэмжлэгийг үзүүлнэ14 цаг 9 минутын өмнө

“Дэлхийн номын өдөр” өдөрлөг Төрийн ордонд болж байна14 цаг 27 минутын өмнө

Мазаалай баавгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав14 цаг 37 минутын өмнө

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголд айлчлал хийнэ14 цаг 40 минутын өмнө

"Жастын өрийг Эрдэнэт үйлдвэр болон ЗГ барагдуулах ёсгүй"14 цаг 42 минутын өмнө

"СХД-т хүн амь, хүчингийн гэмт хэрэг их үйлдэгдэж байна" гэв14 цаг 49 минутын өмнө

Биедээ хар тамхи нууж авчраад баригдлаа15 цаг 1 минутын өмнө

Дахин ашиглах боломжтой 8 тонн хог хаягдлыг борлуулжээ16 цаг 5 минутын өмнө

Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох зөвлөлийн гишүүдтэй уулзав16 цаг 14 минутын өмнө

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээ16 цаг 20 минутын өмнө

АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар огцрох хангалттай үндэслэлтэй16 цаг 24 минутын өмнө

ХХОАТ-ын буцаан олголтын жагсаалтад орсон эсэхээ шалгаарай16 цаг 36 минутын өмнө

Цагдаагийн байгууллагын нэрийг барьж бусдыг залилжээ16 цаг 47 минутын өмнө

Номын сангууд уншигчийн карт үнэгүй нээж байна16 цаг 54 минутын өмнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монголд ирлээ16 цаг 56 минутын өмнө

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо17 цаг 2 минутын өмнө

Баянзүрхийн гүүрний ойр орчмын газрыг цэвэрлэв17 цаг 10 минутын өмнө

Хотын дарга Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллав17 цаг 12 минутын өмнө

“Титаник” хөлөг онгоцны ховор зургууд17 цаг 24 минутын өмнө

“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг дүү нь хөнөөгөөд байрыг нь шатаасан байжээ17 цаг 37 минутын өмнө

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж байна17 цаг 52 минутын өмнө

Согтууруулах ундаа элдэв өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг18 цаг 4 минутын өмнө

Хяналтын улсын байцаагч нарт онлайнаар сургалт зохион байгуулав18 цаг 9 минутын өмнө

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье" зөвлөгөөн 21 аймагт үргэлжилж байна18 цаг 11 минутын өмнө

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүлэв18 цаг 21 минутын өмнө

Кофе зүрхэнд "тустай"18 цаг 29 минутын өмнө

“Улаанбаатар” баг чансаагаараа III байранд шалгарлаа18 цаг 32 минутын өмнө

XIX зуунд төрсөн дэлхийн хамгийн өндөр настан нас баржээ18 цаг 43 минутын өмнө

Монгол-ХБНГУ Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов18 цаг 48 минутын өмнө

Макрон Путинийг ухаалаг улс төрч гэжээ18 цаг 50 минутын өмнө

4, 9 тоогоор төгссөн автомашинтай иргэд энэ сард татвараа төлнө18 цаг 55 минутын өмнө

Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээ19 цаг 12 минутын өмнө

Алтай констракшны барилга айдас дагуулж байна19 цаг 17 минутын өмнө

Автомашин хулгайлаад өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээ19 цаг 56 минутын өмнө

С.Баяр хорих ангид эмчлүүлж байгаа20 цагийн өмнө

Энэ долоо хоногт +25 градус хүртэл дулаарна20 цаг 3 минутын өмнө

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүллээ20 цаг 4 минутын өмнө

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь20 цаг 5 минутын өмнө

Үйл явдал: “Номын өдөрлөг”-ийн нээлт болно20 цаг 26 минутын өмнө

Улаанбаатарт 17 хэм дулаан20 цаг 29 минутын өмнө

Өнөөдөр тахиа өдөр20 цаг 31 минутын өмнө

“Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ2018 оны 4-р сарын 22. 12:38

Их цэвэрлэгээнд 3296 төрийн албан хаагч оролцов2018 оны 4-р сарын 22. 11:59

“Титаник” хөлөг онгоцонд суух тасалбар, 1912 он2018 оны 4-р сарын 22. 11:45

Монголын бөхчүүд эвлэрлээ2018 оны 4-р сарын 22. 11:41

Ким Чен Унд мэхлэгдчихвий хэмээн эмээж байна2018 оны 4-р сарын 22. 11:33

Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ2018 оны 4-р сарын 22. 11:30

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой2018 оны 4-р сарын 22. 11:27

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна2018 оны 4-р сарын 22. 11:24

Амралтын өдрөөр хаана юу болох вэ ?2018 оны 4-р сарын 21. 18:04

Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа2018 оны 4-р сарын 21. 17:59

Цахим орчны “ЗАЛИЛАН“-гаас та сэргийлж чадна2018 оны 4-р сарын 21. 17:55

Солонгос хоолонд дуртай бүсгүйчүүд оройн хоолондоо ”Bulgogi” бэлтгээрэй2018 оны 4-р сарын 21. 14:46

Яармагийн гүүрийн бүтээн байгуулалт энэ оны 11 сард дуусна2018 оны 4-р сарын 21. 14:37

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын хуваарь2018 оны 4-р сарын 21. 14:35

ЕБС-ийн төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгоход нь туслах боловсролын үзэсгэлэн маргааш өндөрлөнө2018 оны 4-р сарын 21. 14:34

"Такси" үйлчилгээ үзүүлэх нэрээр иргэдийг зодож, дээрэмддэг байжээ2018 оны 4-р сарын 21. 14:27

Энэтхэгийн гадаад хэргийн сайд манай улсад айлчилна2018 оны 4-р сарын 21. 14:25

Сураггүй алга болсон Т.Цогт хүүгийн цогцос олджээ2018 оны 4-р сарын 21. 14:23

Хүү Жорж Буш Путинийг " ухаалаг тактикч" гэж тодорхойлжээ2018 оны 4-р сарын 21. 12:13

Л.Соёмбо ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ2018 оны 4-р сарын 21. 12:09

Норвегийн хамгийн тав тухтай шоронд хэрхэн аж төрдөг вэ?2018 оны 4-р сарын 21. 12:01

Лавров: Путин, Трамп хоёр цэргийн мөргөлдөөн гаргуулахгүй2018 оны 4-р сарын 21. 11:42

БНАСАУ пуужин, цөмийн туршилтаа зогсоож байгаагаа зарлав2018 оны 4-р сарын 21. 10:43

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна2018 оны 4-р сарын 21. 10:40

Улаабаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна2018 оны 4-р сарын 21. 10:38

Хакүхо аваргын бие чилээрхэж, бэлтгэлээ хойшлуулав2018 оны 4-р сарын 20. 20:53

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт гарсан ойн түймрийг цурманд орууллаа2018 оны 4-р сарын 20. 20:47

У.Хүрэлсүх:Цалин мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа2018 оны 4-р сарын 20. 20:44

ЦУОШГ: Амралтын өдрүүдэд бороотой2018 оны 4-р сарын 20. 20:36

Таван түр зам ирэх даваа гарагт бүрэн ашиглалтад орно2018 оны 4-р сарын 20. 20:32

Пак Гын Хэ ялын тогтоолоо хүлээн зөвшөөрлөө2018 оны 4-р сарын 20. 16:22

4, 9-өөр төгссөн улсын дугаартай жолооч та энэ сард татвар төлнө2018 оны 4-р сарын 20. 15:46

“Монголын мистер -2018” УАШТ-д анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал нэмэгдлээ2018 оны 4-р сарын 20. 15:23

Нээлттэй Улаанбаатар систем ашиглалтын сургалт болж байна2018 оны 4-р сарын 20. 15:22

Л.Болд: Булган нөхрийгөө хоёр дахь ээж нь мэт маш сайн халамжилдаг байсан2018 оны 4-р сарын 20. 15:08

У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил2018 оны 4-р сарын 20. 15:02

Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгах хуулийг хэлэлцэхийг дэмжлээ2018 оны 4-р сарын 20. 14:58

Ерөнхийлөгч Х.Баттулга “Иргэн төсөл”-ийн Үндэсний шалгаруулалтыг нээж үг хэлэв2018 оны 4-р сарын 20. 14:23

Цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ2018 оны 4-р сарын 20. 14:19

Тавдугаар сарын 1-нээс олгох оюутны хөгжлийн хүүгүй зээлийг ингэж аваарай2018 оны 4-р сарын 20. 13:32

С.Бямбацогт: “78 Ерөнхий сайд”-тай болчихсон гажуудлыг засах ёстой2018 оны 4-р сарын 20. 13:21

Бүх тендерийг цахимаар зарлан явуулж байна2018 оны 4-р сарын 20. 13:18

Баянхонгорын алтан гартай эмч нар 2 ихэр охинд нэгэн зэрэг хагалгаа хийж амийг нь аварчээ2018 оны 4-р сарын 20. 13:12

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох