Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав

2018 оны 1-р сарын 12. 18:48

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.01.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэх асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нар санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод энэ сарын 09-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар шийдвэрлэсэн юм. Хоёр Байнгын хорооноос байгуулагдсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахалж ажиллажээ. Мөн Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон ажлын дэд хэсэг байгуулж ажиллуулсан байна.

Байнгын хороодын хамтарсан Ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, найруулгын чанартай зарим засвар хийж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэгтгэн тусгаж, эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, О.Баасанхүү, Б.Ундармаа, Д.Тэрбишдагва нар Байнгын хороо болон Ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, тагнуулын байгууллагын гаргасан бүрэн бус мэдээллээр улс төрийн хилс хэрэгт 36600 гаруй хүн хэлмэгдсэнээс 30220 нь цагаатгагдсан байна. Үлдсэн 5400 орчим хүний хэрэг материал нь олддоггүй, зарим хэрэг материалыг хэргийн зүйлчлэлийн дагуу эцсийн байдлаар тодруулах шаардлага гарч байгаа юм билээ. Иймээс эдгээр хүмүүсийн хэрэг материалыг хянан шалгаж цагаатгах ажлыг хийх ёстой. Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болоод байсан, одоо энэ хуулийн төсөл батлагдсанаар 2020 оны эцэс хүртэлх хоёр жилийн хугацаанд өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх юм гэдгийг хэллээ.

Мөн төсөл санаачлагч гишүүдийн нэг-Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 25-нд зөвлөмж гаргаж, хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийг цагаатгуулах өргөдөл гомдол хүлээн авах хугацааг эцсийн удаа хоёр жилээр сунгах зөвлөмж өгсөн. Энэ үндсэн дээр дуусгавар болоод байсан хуулийн хугацааг хоёр жилээр дахин сунгах асуудлыг санаачлан хэлэлцүүлж байгаа юм.

Ажлын хэсэг дээр олон талаас нь ярилцаад хилс хэргээр цаазлагдсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая, харин улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгох хувилбарыг тооцоолж оруулсан. Энэ нь одоогийн орон сууцны зах зээлийн ханшаар харьцангуй хямд үнэтэй 1-2 өрөө сууцны жишиг үнэтэй дүйж байгаа юм. Энэ хуулийн төсөлд заасан хоёр жилийн хугацаанд цагаатгуулах өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэснээр хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах ажил үндсэндээ дуусгавар болох юм гэсэн нэмэлт тайлбар өгөв. Түүнчлэн Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдийн зарим асуултад нэмэлт тайлбар өгсөн юм.

Ингээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэл нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 44 нь буюу 84.6 хувь нь дэмжлээ.

Хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийн гэр бүл, үр хүүхдэд улсаас зохих нөхөх олговор олгох талаар Улс Их Хурал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цагаатгах ажлыг эцэс болгохоор шийдвэрлэлээ. Цаашид хэлмэгдүүлэлтийн аливаа хэлбэрийг дахин гаргуулахгүй байхад төрөөс онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцлоод төсөл санаачлагч гишүүд болон Ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлэв.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, харин “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгох, түүнчлэн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт бүрдэж байгаа юм.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. Тус Байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан нар Байнгын хорооны дарга болон салбарын сайдаас асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан хуулиар шинэ Үндсэн хуулийг батлалцсан 1990-1992 оны Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатуудыг нэмж оруулахаар болсон. Тэдэнд олгох нэмэгдлийг 2018 оны улсын төсөвт суулгасан. Иймээс уг хуулийг хэрэгжүүлэх зохицуулалтыг хангах үүднээс энэ төслийг боловсруулсныг Байнгын хороо дэмжиж буйг хэллээ.

Харин Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэтгэврийн хэмжээ бага байгааг хүлээн зөвшөөрч байна. Улсын хэмжээнд тэтгэвэр авч байгаа 381 мянган ахмадын 60 хувь нь бага тэтгэвэр авдаг, тэдний 230 мянга нь тэтгэврийн зээлтэй байна. Иймээс арилжааны банкуудтай ярилцаад тэтгэврийн зээлийг хүүг жилийн 12 хувь болгох, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авсан. Цаашдаа тэтгэврийн зөрүүг багасгах, халамжийн тэтгэвэр тэтгэмжийг амьжиргааны түвшинд ойртуулах, боломжтой бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх зайлшгүй шаардлагатай байгаа. Иймээс Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар оруулж хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.4 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 67.3 хувь нь дэмжлээ.

Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд маргааш шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөр тохиож байна. Энэ өдрийн өмнө Улсын Их Хурал чухал шийдвэр гаргаж, Үндсэн хуулиа батлалцсан Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууддаа нэмэгдэл олгохоор боллоо. Энэ төсөлд шинэ Үндсэн хуулиа батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн 238 хүн хамрагдахаар болж байгаа юм гэдгийг тодотголоо.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор болж байгаа юм.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2018 оны 1-р сарын 14. 00:51Зочин - [94.244.158.**]

Ахмад дайчны унэмлэхтэй ахмадуудэнэсар бурийн нэмэгдэлдж хамаарана хэмээн ойлгож байнаЭнэ зев ойлголт уу Хариу г егч соёрхоно уу

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Алим зүрх-судасны өвчинд тустай12 минут 55 секундын өмнө

МИАТ ТӨХК мэдэгдэл гаргалаа24 минут 28 секундын өмнө

Намрын чуулганы хамгийн, хамгийн52 минут 54 секундын өмнө

Сураггүй алга болсон хүү олджээ1 цаг 8 минутын өмнө

Кёрлингийн тамирчин хүрэл медалиа буцааж өгнө1 цаг 12 минутын өмнө

Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээ1 цаг 16 минутын өмнө

10 мянган жил явах “мөнхийн цаг" суурилуулж эхлэв1 цаг 19 минутын өмнө

Үйл явдлын хураангуй2 цаг 3 минутын өмнө

Улаанбаатарт 11 хэм хүйтэн2 цаг 5 минутын өмнө

Өнөөдөр тахиа өдөр2 цаг 7 минутын өмнө

Гадаад иргэдийн жолоодох эрхийн шалгалтыг цахимаар авч эхлэв16 цаг 43 минутын өмнө

Нийслэлд оффисын 365 барилга байна17 цаг 12 минутын өмнө

Соёл урлагийн байгууллагуудад шалгалт хийж байна17 цаг 24 минутын өмнө

Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх цогц системийг нэвтрүүлнэ17 цаг 27 минутын өмнө

Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас шинэчлэгдлээ17 цаг 31 минутын өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлыг зохион байгуулах талаар санал солилцов17 цаг 43 минутын өмнө

Энэтхэг эмч нар үзлэг хийнэ18 цаг 2 минутын өмнө

Нийслэлд өчигдөр объектын дөрвөн түймэр гарчээ18 цаг 5 минутын өмнө

Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо18 цаг 19 минутын өмнө

Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баяр болно18 цаг 33 минутын өмнө

Архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдөг18 цаг 59 минутын өмнө

Ч.Батбаяр шилдэг цаатангаар шалгарчээ19 цаг 15 минутын өмнө

Ерөнхийлөгч Сэлэнгэ аймагт ажиллаж байна19 цаг 18 минутын өмнө

“Олон улсын эх хэлний өдөр” өнөөдөр тохиож байна19 цаг 23 минутын өмнө

Орон нутгийн сэтгүүлчид өөрийн зохицуулалтын байгууллагаа дэмжив19 цаг 46 минутын өмнө

Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид Каори Ичотой бэлтгэл хийв19 цаг 49 минутын өмнө

“Зөрчлийн тухай хууль” сэдэвт сургалт боллоо20 цаг 9 минутын өмнө

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлжээ20 цаг 17 минутын өмнө

"Шивээ-Овоо" ХК-ийн талаарх асуудлаар хэлэлцэнэ20 цаг 25 минутын өмнө

Т.Баярлах: 2017 онд бид 5203 баринтаг цуглуулсан20 цаг 33 минутын өмнө

“Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх тогтоолыг цэц хэлэлцэнэ20 цаг 38 минутын өмнө

Спортын сэтгүүлчид олгодог тусгай шагналыг Ч.Отгонбаатар хүртлээ20 цаг 41 минутын өмнө

“ЛэндМН” компанийн хувьцааны захиалга эхэллээ20 цаг 44 минутын өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд алга болсон хүүг хайж байна22 цаг 21 минутын өмнө

Увс аймагт "Тэмээний баяр" болно22 цаг 24 минутын өмнө

"Сүрьеэгүй Сэлэнгэ" хөтөлбөр үргэлжилж байна22 цаг 34 минутын өмнө

Увс аймагт 4.12 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ22 цаг 42 минутын өмнө

Баянгол дүүрэг ахмадын хөгжлийн ордонтой боллоо23 цагийн өмнө

Тавантолгой цахилгаан станцын 34 хувийг MCS эзэмшинэ23 цаг 9 минутын өмнө

Пёнчан 2018: Франц улс тав дахь алтан медалиа авлаа23 цаг 22 минутын өмнө

Шүлхий гарсан 15 суманд хөл хорио тогтоожээ23 цаг 35 минутын өмнө

Цаг агаарын тухай хамгийн сонирхолтой баримтууд23 цаг 47 минутын өмнө

“Хотын шийдэл” хэлэлцүүлэг болноӨчигдөр 11 цаг 24 минут

Э.Содномпилжээ Дэлхийн цомын төлөө өрсөлдөнөӨчигдөр 10 цаг 48 минут

Шинийн 14-нд үнэ төлбөргүй ном хурнаӨчигдөр 10 цаг 43 минут

Гадаад харилцааны сайдын Япон улс дахь айлчлал эхэллээӨчигдөр 10 цаг 41 минут

Баянхонгор аймагт 11 төсөлд хөрөнгө оруулнаӨчигдөр 10 цаг 39 минут

Аюулгүй байдлын байнгын хороо 24 асуудал хэлэлцэж, 10 хууль батлуулжээӨчигдөр 10 цаг 34 минут

АНУ-ын тэшүүрчдийн хувцас олныг "бухимдуулав"Өчигдөр 10 цаг 12 минут

Хүчингийн хэргүүд яагаад шийдэгдэхгүй байна вэ?Өчигдөр 10 цаг 03 минут

Америкчууд хамгийн гол дайснаа нэрлэжээӨчигдөр 10 цаг 01 минут

2017 онд мотоциклийн ослоор 54 хүн амиа алджээӨчигдөр 09 цаг 56 минут

"Шивээ-Овоо"-д шинэчлэл хэрэгтэй байнаӨчигдөр 09 цаг 49 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 09 цаг 10 минут

Улаанбаатарт 12 хэм хүйтэнӨчигдөр 09 цаг 08 минут

Суудлын автомашины импорт 300 хувиар өсчээ2018 оны 2-р сарын 20. 18:25

Архангай аймагт найман төсөл хэрэгжинэ2018 оны 2-р сарын 20. 18:08

Завхан аймгийн 63 газрыг тусгай хамгаалалттай газарт оруулав2018 оны 2-р сарын 20. 17:58

Чех Улсын Элчин сайд Орхон аймагт ажиллалаа2018 оны 2-р сарын 20. 17:56

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан боллоо2018 оны 2-р сарын 20. 17:54

Шүлхий өвчний талаар үүрэг чиглэл өглөө2018 оны 2-р сарын 20. 17:19

“Шивээ-Овоо” ХК үйл ажиллагаа нь зогсож болзошгүй болжээ2018 оны 2-р сарын 20. 17:05

Баян-Өлгий аймагт баярын үеэр 24 хүүхэд мэндэлжээ2018 оны 2-р сарын 20. 16:59

Гэмт этгээдүүд дахин хэрэг үйлдэхээр төлөвлөж байжээ2018 оны 2-р сарын 20. 16:57

Банк хоорондын төлбөрийн системд шинэчлэл хийв2018 оны 2-р сарын 20. 16:51

Б.Батзориг: Ургац алдсан ч гурилынхаа үнийг тогтвортой барьж чадлаа2018 оны 2-р сарын 20. 16:49

Тамирчдын зурагт Б.Бат-Эрдэнэ гишүүн тайлбар хийв2018 оны 2-р сарын 20. 16:37

"Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон" гэв2018 оны 2-р сарын 20. 16:34

“Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймгийн музейд нээгдэв2018 оны 2-р сарын 20. 16:17

Нийслэлчүүдийн цасны баяр Хандгайтад болно2018 оны 2-р сарын 20. 16:10

Эрдэнэбулган, Арбулаг сумын эмнэлгүүдэд түргэний машин өглөө2018 оны 2-р сарын 20. 16:07

"Гэрэл тусгая" видео уралдааны шилдгүүд шалгарав2018 оны 2-р сарын 20. 15:45

Ерөнхийлөгч маргааш Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзана2018 оны 2-р сарын 20. 15:31

Хакүхо хуримын ойгоо "нижгэр" тэмдэглэв2018 оны 2-р сарын 20. 15:24

Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв2018 оны 2-р сарын 20. 15:14

Нийслэлийн ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл тавилаа2018 оны 2-р сарын 20. 15:11

Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ2018 оны 2-р сарын 20. 15:08

"Рио тинто манай цахилгаан станц барих төслөөс татгалзаагүй"2018 оны 2-р сарын 20. 13:50

Согтуугийн дуудлага 57 хувиар буурчээ2018 оны 2-р сарын 20. 13:12

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болно2018 оны 2-р сарын 20. 13:01

МХБ-ийн шинэчлэгдсэн журмуудыг танилцуулах сургалт болов2018 оны 2-р сарын 20. 12:59

Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав2018 оны 2-р сарын 20. 12:56

"Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэв2018 оны 2-р сарын 20. 12:54

Таван толгойн цахилгаан станцын асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа2018 оны 2-р сарын 20. 12:34

Үндэсний лигийн тэмцээнд Ховд Шонхорууд баг илүүрхэв2018 оны 2-р сарын 20. 12:29

ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ2018 оны 2-р сарын 20. 12:25

Байнгын хороо ажлаа тайлагнана2018 оны 2-р сарын 20. 11:55

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл 124 тэрбум төгрөгөөр өсчээ2018 оны 2-р сарын 20. 11:53

Орхон аймагт шүлхий өвчин гарчээ2018 оны 2-р сарын 20. 11:47

ОХУ-Монголын ЗГ хоорондын комиссын хуралдаан болно2018 оны 2-р сарын 20. 11:43

Аргентин улс руу өнөөдрөөс визгүй зорчино2018 оны 2-р сарын 20. 11:37

Хархираа голын мөс цөмөрч суусан машинтай иргэдийг аварчээ2018 оны 2-р сарын 20. 11:02

Банкны хүү буурах хүлээлт2018 оны 2-р сарын 20. 10:46

"Гэрэл тусгая" уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулна2018 оны 2-р сарын 20. 10:41

Хоосон ходоодонд цөвтэй бүтээгдэхүүнүүд2018 оны 2-р сарын 20. 10:32

Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо2018 оны 2-р сарын 20. 10:09

Гүржийн мэргэн буучид Арменд нуугдаж байна2018 оны 2-р сарын 20. 10:03

Агаар цэвэршүүлэгчийн аюулгүй байдалд шалгалт хийв2018 оны 2-р сарын 20. 09:59

Трампын “цөмийн чемоданаас” болж юу болсон бэ?2018 оны 2-р сарын 20. 09:52

Засгийн газрын "шахалтанд" Оюутолгой бүдрэх үү?2018 оны 2-р сарын 20. 09:39

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох