Эрдэнэтийн хувьцааг иргэддээ "эзэмшүүлсэн" 7 хоног

2018 оны 1-р сарын 13. 13:19

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

"МАХН бол нэг хүний гараар хөдөлдөг нам болсон" гэв

МАХН-ын зарим гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн хэлэхдээ “Саяхан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан биднийг захын наймаачид, христийн шашны итгэгчид гэж хэлсэн. Ер нь биднийг дандаа гүтгэдэг. Хамтраад Их, бага чуулганаа хуралдуулъя гэхэд хүлээж авдаггүй байсан. Бид өнөөдрийг хүртэл тэвчээртэй хандаж ирсэн. Бид МАХН-ыг салгах гээгүй юм. УИХ-д суудалтай ганцхан гишүүнээ намраас хойш оролдож эхэлсэн. Хөөнө, тууна гэж ярьсаар ирсэн.

С.Эрдэнэ: Хариуцлагагүй УИХ-ыг тараана

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон УИХ дахь тус намын бүлгийн гишүүд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт татварын нэмэгдэл, Үндсэн хуультай холбоотой асуудлаар албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Тэд “МАН 2016 оны бүх шатны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөртөө “Таны амьдралын үе шат бүрд зориулсан бодлогыг хэрэгжүүлж, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, цалин, тэтгэврийг нэмнэ” гэж тусгасан. Гэтэл амласан бүхнийхээ эсрэг ажиллаж, ард иргэдийг татварын дарамт, инфляци, валют, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр туйлдуулах бодлого хэрэгжүүлсэн. Хэрэв шаардлагад хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжиж, үндэсний хэмжээний жагсаал, цуглаан зохион байгуулна. Хариуцлагагүй УИХ-ыг тараана” гэлээ.

"Эрдэнэт үйлдвэр"-ээс иргэдэд хувьцаа эзэмшүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгох, тодорхой хувийг иргэдэд давуу эрхийн хувьцаа болгон эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж эхлээд “Эрдэнэт” үйлдвэрт олон улсын аудит оруулж, үнэлгээ хийлгэн, үнэ цэнийг нь тодруулах зэрэг ажлыг хийх аж. Үндсэндээ 10 гаруй ажлыг хийх даалгавар өгөгдөж буй юм байна. Дараа нь энэ асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж, эцэслэн шийдүүлэх аж.

Сайншандын "Аж үйлдвэрийн цогцолбор”-ыг татан буулгана

Засгийн газрын хуралдаанаар /2018.01.10/ Сайншандын 'Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан корпораци”, “Монгол мах корпораци”, “Монгол тамга”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг татан буулгахаар шийдвэрлэлээ. Дээрх газрууд байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй зэрэг үндэслэлээр Засгийн газар дээрх шийдвэрийг гаргажээ.

"ЗГ-ын байр сууринаас гажсан юм ярьвал хатуу хариуцлага тооцно"

Уул уурхайн дэд сайд Д.Загджав Оюу толгой ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн байр суурийг хэвлэл мэдээллээр илэрхийлээд буй. Тэгвэл Уул уурхайн яамнаас зохион байгуулж буй хэвлэлийн бага хурлын үеэр сайд үзэл бодлоо илэрхийлэв.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар "Энэ нь Засгийн газар, яам, сайдын байр суурь биш. “Оюу толгой" компанид худалдагдаж ажиллаж буй маш олон хүн байдаг. Мэдээ мэдээллийг зөөдөг, Засгийн газрын боловсруулсан материалыг зөөж, өөрсдийгөө худалддаг олон хүн байдаг юм шүү. Наана нь асуудлыг бужигнуулдаг, нийгмийн сэтгэл зүйг бужигнуулдаг зүйл манай улсад их байдаг. Д.Загджавын асуудал бол хувийн л асуудал байх. Ер нь цаашид Засгийн газрын байр сууринаас гажсан юм ярьвал хатуу хариуцлага тооцно. МАН тавьж чаддаг бол авч чаддаг байх ёстой. Дэд сайд нь шал өөр, бодлогын эсрэг зүйл яриад явбал бүтэхгүй” гэв.

Ж.Батзандан: Нийслэлийн Засаг даргыг иргэд нь сонгодог байя

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Энэ хууль хууль зүйн техникийн агуулгаараа маш нуршуу шаардлага хангаагүй. Нийслэлийн Засаг даргыг иргэдийн төлөөлөгчдөөс томилдог энэ тогтолцоо хэр оновчтой юм бэ. Томоохон олон хотууд Засаг даргаа иргэдээсээ шууд сонгож байгаа. Тиймээс энэ тогтолцоо руу шилжих нь зөв гэж харж байгаа. Учир нь ард түмнээс сонгогдсон Засаг дарга илүү сайн ажиллаж чадн” гэлээ.

С.Жавхлан: УИХ-д олон удаа сонгогдсон гишүүд ичих хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 63.8 хувийн саналаар дэмжин баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан "Бушуу туулай борвиндоо баастай. Хавар, зун, намар гээд гурван улирал байгаа. Энэ асуудлаа урьдчилаад ярьдаггүй. Утаа дуусах үеэр бүгд хашгираад хэлэлцээд эхэлдэг. Утааг бууруулна гээд зуухнаас эхлээд шахаа наймаа хийгээд арилжаа болгосон хүмүүсийн тайланг нээлттэй сонсмоор байна. Ажил их хийсэн гэдэг ч утаа нэмэгдсэнээс буураагүй. Олон удаа УИХ-д сонгогдсон гишүүд ичих хэрэгтэй” гэв.

Нийгэмд

Татварын нэмэгдлийг эсэргүүцэж 10,000 иргэн жагсав

МҮЭХ-ны гишүүн байгууллагууд, дэмжигчдийн зүгээс татварын нэмэгдлийг эсэргүүцсэн жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Уг жагсаалд 10 мянга орчим хүн оролцож байгаа бөгөөд тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг цуцлах, долоон төрлийн татвар, НДШ-ийг нэмэгдүүлэх зэргийг цуцлахыг шаардлаа. Цаашид бүх аймгуудад уг жагсаалыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

"Утааны асуудлыг улстөржүүлэлгүй урагшлуулмаар байна" гэв

Bloomberg TV Mongolia телевизийн санаачилсан “Утаагүй Улаанбаатар” форум боллоо. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Сүүлийн гурван жилд энэ чиглэлд дунджаар 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 3.3 тэрбум төгрөг нь шөнийн цахилгааны тариф тэглэсэнтэй холбоотойгоор татагддаг. Үлдсэн 1 тэрбум гаруй төгрөгийг яг үндсэн асуудалдаа буюу судалгаа хийх, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг ажилд зарцуулдаг гэсэн үг. Одоо холбогдох яам, агентлаг, байгууллагууд хамтран хаана, ямар ажил хийхээ тодорхойлоод ажиллаж байна. Гол нь улстөржүүлэлгүй ажлаа урагшлуулмаар байна” гэв.

Г.Номуундарь охины хэргийн талаар мэдээлэв

Г.Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаа, О.Чулуунцэцэг болон хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Энэ талаарөмгөөлөгч, хуульч Р.Булгамаа "Гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад, зарим байгууллагууд уг нөхцөл байдалд өөр өөрсдийн таамаглалаар хандаж байсан. Уг гэмт хэрэгтэй холбоотой Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Гэтэл ажлын хэсэг уг нөхцөл байдлыг шалгах явцдаа хууль зөрчиж байна.

Гэрчийг байцаахдаа өмгөөлөгч нарыг байлцуулаагүй. Тиймээс мөрдөгчид хуулийн дагуу арга хэмжээ авахуулна. Өсвөр насны хүүхдүүдийн дунд хар тамхи нь энгийн хэрэглээ болсон нь энэ хэргээс харагдаж байна” гэв.

Дэлхийд

Сахарын цөлд цас оржээ

Сүүлийн 30 жилд Сахарт ердөө дөрвөн удаа цас оржээ. Сахарын цөлд цас орох нь их ажиглагдаж байгааг Алжирын TSA сонинд мэдээлжээ. Байгалийн ховор үзэгдлийг харуулсан гэрэл зургуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нийтлэсэн байна.

Сонинд бичсэнээр, Сахарын цөлийн хойд нутаг дахь Алжирын Айн-Сефра хотоос холгүй газартням гарагийн өглөө цас оржээ. Хотын захад нийтдээ 40 см гаруй зузаан цас орсон ч, орой тийшээ цас хайлж эхлэсэн байна. Энэ нутагт нэгдүгээр сарын дундаж темиператур Цельсийн нэмэх 6-12 хүртэл градус байдаг аж.

Дэлхийн хамгийн баян хүнийг нэрлэв

Америкийн телевизийн CNN суваг “Amazon” компанийг үндэслэгч Жефф Безосыг түүхэн дэх хамгийн баян хүнээр тодруулсан байна. “Блумберг” агентлагийн гаргасан тэрбумтнуудын жагсаалтаас үзвэл, 2018 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар түүний хөрөнгө 105 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа ажээ.

Г.Хулан



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 2 ]

2018 оны 1-р сарын 13. 20:54Зочин - [66.181.161.*]

Tor tuvshin baig

2018 оны 1-р сарын 13. 14:09Зочин - [59.153.113.***]

хувьцаа ч гэж дээ хха

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө27 минут 58 секундын өмнө

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй34 минут 7 секундын өмнө

Татварын хөнгөлөлт эдлэх иргэдэд өгөх зөвлөмж39 минут 32 секундын өмнө

Орон сууцны зээлийн хүүг бууруулна46 минут 3 секундын өмнө

Хан-Уул дүүргийн ажилтнууд сайн үйлсийн аянд нэгдэв48 минут 53 секундын өмнө

МАХН Н.Энхбаярт хариуцлага тооцож чадах уу?1 цаг 1 минутын өмнө

Монголын цаначид "Пёнчан-2018" олимпод оролцоно1 цаг 6 минутын өмнө

"Аврагч" спорт заал стандартад нийцсэн шалтай болжээ1 цаг 34 минутын өмнө

”Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нэгдсэн удирдлагын систем” сургалт боллоо1 цаг 46 минутын өмнө

Байнгын хороод хуралдана1 цаг 48 минутын өмнө

УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-д албан ёсны айлчлал хийлээ1 цаг 50 минутын өмнө

Туркийн арми зорилгодоо хүрсэн үед цэргийн ажиллагаагаа дуусгана гэв1 цаг 52 минутын өмнө

Тэсгим хүйтэнд ч тэсэж амьдарна бид1 цаг 59 минутын өмнө

Хөвсгөл нуурын мөс цөмөрч фургон машин живжээ3 цаг 4 минутын өмнө

Үйл явдлын хураангуй3 цаг 9 минутын өмнө

Улаанбаатарт 26 хэм хүйтэн3 цаг 14 минутын өмнө

Өнөөдөр туулай өдөр3 цаг 16 минутын өмнө

Иргэдийн гомдлын 70 хувь нь газрын албаны ажилтнуудын хүнд сурталтай холбоотой байна17 цаг 1 минутын өмнө

Хороонд бүртгэлгүй байгууллагаар аудит хийлгэвэл хүлээн зөвшөөрөхгүй17 цаг 33 минутын өмнө

2018 онд газрын санг бий болгоно17 цаг 45 минутын өмнө

"ЗГ үнэ өсгөж байгаа шалтгаанаа ярилцаад, зохицуулалт хийх хэрэгтэй"17 цаг 54 минутын өмнө

Тусгай сургуулийн багш нар Польшид мэргэжил дээшлүүлнэ18 цаг 10 минутын өмнө

Газрын маргаантай асуудлаар иргэд гомдлоо илэрхийллээ 18 цаг 25 минутын өмнө

“Лазерын судалгааны лаборатори”-той боллоо18 цаг 32 минутын өмнө

Шуурхай ажлын хэсэг шүлхийн голомтот газруудад ажиллаж байна18 цаг 45 минутын өмнө

"Шатахууны үнийг хүчээр барьсан учраас тэсрэлт болж байна"18 цаг 47 минутын өмнө

Дуучин Ed Sheeran удахгүй гэрлэнэ19 цаг 3 минутын өмнө

Чөлөөт бөхийн шигшээ баг Красноярскийг зорилоо19 цаг 9 минутын өмнө

С.Амарсайхан: Газартай холбоотой үйл ажиллагааг нээлттэй ил тод болгоно19 цаг 18 минутын өмнө

"Хятадаас ирж байгаа бэлэн хувцаснууд татваргүй шахуу ирдэг"19 цаг 28 минутын өмнө

"Зуух тараалаа гээд үр дүн муутай байгаагүй"19 цаг 39 минутын өмнө

Нийслэл хот олон төвтэй болчихвол түгжрэл буурна20 цаг 2 минутын өмнө

Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлнэ20 цаг 11 минутын өмнө

“Газрын харилцаа” хэлэлцүүлгээр ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?20 цаг 13 минутын өмнө

Хан-Уул дүүргийн хороог хуваах санал гаргалаа20 цаг 41 минутын өмнө

Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар захирамж гаргав20 цаг 47 минутын өмнө

"Бизнес эрхлэгчдийг НӨАТ-аар дарамталсаар байна" гэв20 цаг 51 минутын өмнө

"Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 192 тэрбум төгрөг шаардлагатай"20 цаг 56 минутын өмнө

Төв зам дагуух 86 түр самбарыг буулгажээ22 цаг 34 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга: Ардчилсан намын хүн гэж намайг битгий хар22 цаг 40 минутын өмнө

“Антибиотикийн хяналт, тандалт” сэдэвт сургалт боллоо22 цаг 54 минутын өмнө

Шатахууны түрэмгийллийг зогсоох хүч У.Хүрэлсүхэд байна уу22 цаг 59 минутын өмнө

АНУ-Монголын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо23 цаг 3 минутын өмнө

"МАХН миний эрхэнд халдвал Захиргааны хэргийн шүүхэд хандана"23 цаг 11 минутын өмнө

Хачирхалтай гэмээр гоёлын хувцаснууд23 цаг 26 минутын өмнө

1, 6-аар төгссөн автомашинтай иргэд татвараа энэ сард төлнө23 цаг 50 минутын өмнө

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо23 цаг 56 минутын өмнө

Шороон нохой жилийн 12 жилтний төөрөг, засалӨчигдөр 12 цаг 14 минут

"Хүүхэд бүрийг цэцэрлэгт явах боломжийг бий болгоно"Өчигдөр 12 цаг 02 минут

Умард Солонгосын тамирчдыг олимпод оролцуулахаар боловӨчигдөр 11 цаг 35 минут

Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаа руу бууджээӨчигдөр 11 цаг 27 минут

Намын бүлгүүд хуралданаӨчигдөр 11 цаг 02 минут

Булган аймагт хугацаагүй хорио цээрийн дэглэм тогтоожээӨчигдөр 10 цаг 59 минут

Өсвөр насыг 24 болгох санал гаргажээӨчигдөр 10 цаг 50 минут

"Охины маань утсаар ярьсан байршлыг ч тогтоогоогүй"Өчигдөр 10 цаг 45 минут

Муурандаа 30 мянган евро гэрээслэн үлдээжээӨчигдөр 10 цаг 35 минут

НӨАТ-ын 100 сая төгрөгийн азтан тодровӨчигдөр 10 цаг 24 минут

Террористууд Кабул хотын зочид буудалд олон хүний аминд хүрчээӨчигдөр 10 цаг 21 минут

“Mongolia Gold 2018” хөрөнгө оруулалтын хурал болноӨчигдөр 10 цаг 17 минут

Эдийн засгийн коридорыг энгийнээр хүлээн авах уу?Өчигдөр 10 цаг 09 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 09 цаг 28 минут

Улаанбаатарт 27 хэм хүйтэнӨчигдөр 09 цаг 27 минут

Өнөөдөр бар өдөрӨчигдөр 09 цаг 24 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоныг хүлээн авч уулзлаа2018 оны 1-р сарын 21. 13:06

НӨАТ-ын азтанг өнөөдөр тодруулна2018 оны 1-р сарын 21. 13:00

Амралтын өдрөөр ХААНА, ЮУ болох вэ?2018 оны 1-р сарын 21. 12:48

УИХ-ын дарга М.Энхболд "Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа" сэдэвт салбар хуралдаанд үг хэллээ2018 оны 1-р сарын 21. 12:45

Өнөөдөр үхэр өдөр2018 оны 1-р сарын 21. 12:34

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна2018 оны 1-р сарын 21. 12:33

Том оврын машин замын хажуу руу унаж осолджээ2018 оны 1-р сарын 20. 16:28

Шатрын энэ оны УАШТ эхэллээ2018 оны 1-р сарын 20. 16:25

Солонгост визгүй зорчих боломж бүрдэнэ2018 оны 1-р сарын 20. 16:23

Д.Загджав: Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлнэ2018 оны 1-р сарын 20. 16:20

УИХ-ын эмэгтэй гишүүд БНЭУ-ын эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзав2018 оны 1-р сарын 20. 16:14

Хүүхэд насны хөгжилтэй дурсамж2018 оны 1-р сарын 20. 15:24

Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо2018 оны 1-р сарын 20. 14:51

Шатахуун импортлогчдод бензиний үнийг тогтвортой байлгах зөвлөмж өгчээ2018 оны 1-р сарын 20. 14:46

Тамгын газрын ажилтнуудыг чадавхижуулах чиглэлд хамтран ажиллана2018 оны 1-р сарын 20. 14:26

Ханиалгаж байгаад хавиргаа хугалчихжээ2018 оны 1-р сарын 20. 14:09

Олимпод оролцох Оросын тамирчдын тоог цөөрүүлэв2018 оны 1-р сарын 20. 13:56

Чили-Монголын парламентын бүлэг байгуулагдана2018 оны 1-р сарын 20. 13:43

Пентагон АНУ-ын цэргийн гол өрсөлдөгчдийг нэрлэжээ2018 оны 1-р сарын 20. 13:35

Ерөнхийлөгч Х.Баттулга генералуудтай уулзав2018 оны 1-р сарын 20. 13:18

"Оюутолгой"-д олноороо анхаарсан долоо хоног2018 оны 1-р сарын 20. 13:05

Сар шинээс өмнө насны хишгийг олгоно2018 оны 1-р сарын 20. 12:20

Хүйтний эрч эрс чангарахыг анхааруулав2018 оны 1-р сарын 20. 12:17

Улаанбаатарт 20 хэм хүйтэн2018 оны 1-р сарын 20. 12:14

Өнөөдөр хулгана өдөр2018 оны 1-р сарын 20. 12:13

Тост, Тосон Бумбын нурууг ухахаа зогсоохыг шаардав2018 оны 1-р сарын 19. 19:22

“Бүтээлч сэтгэлгээ” сэдэвт сургалт боллоо2018 оны 1-р сарын 19. 19:18

“Сүхбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн нээлтээ хийлээ2018 оны 1-р сарын 19. 19:16

Д.Сарангэрэл: Өвөлжилт хүнд сумдад түргэн тусламжийн машин олгоно2018 оны 1-р сарын 19. 19:12

“ДМЮ” клубийн 16 хүртэлх насны баг ФУАШТ-ий аварга боллоо2018 оны 1-р сарын 19. 19:07

Хүчтэй цасан шуурга шуурахыг анхаарууллаа2018 оны 1-р сарын 19. 18:22

"2018 онд 15-39 насны хүмүүсийг эрт илрүүлэг үзлэгт хамруулна"2018 оны 1-р сарын 19. 18:19

Энэ онд 28 төрлийн өвчнийг эх орондоо эмчилдэг болно2018 оны 1-р сарын 19. 18:14

Рио Тинто компанийн төлөөлөгчөөр Д.Мөнхтүшиг ажиллахаар болжээ2018 оны 1-р сарын 19. 17:33

Донорын тухай хуулийг шинэчлэн баталлаа2018 оны 1-р сарын 19. 17:30

Ц.Оюунбаатар: О.Баасанхүү МАХН-ын гишүүн биш болсон2018 оны 1-р сарын 19. 17:27

"Сахиусан тэнгэр"-үүдийн сайхан харагддаг гол нууц2018 оны 1-р сарын 19. 17:13

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох