Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2018 оны 1-р сарын 14. 20:32

Сэтгүүлч 2018-01-14 18:43:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МҮЭСТО-нд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь Төрийн тэргүүний Монгол Улсын иргэдтэй хийх уулзалтын эхлэл бөгөөд ойрын хугацаанд нийгэм, улс төр, утаа, тэтгэвэр, иргэдийн өр, зээл зэрэг бүхий л асуудлын хүрээнд аймаг, дүүргийн иргэдтэй санал солилцож, уулзалт хийхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэн тэргүүнд Чингэлтэй дүүргийн иргэдэд хандан “Амралтын өдөр цаг, заваа зарцуулан ирсэнд баярлалаа. Сонгуулийн халуун өдрүүдээс хойш тодорхой хугацаа өнгөрлөө. УИХ, Засгийн газартай хамтарч ажиллах тодорхой асуудлууд ярилцаж байгааг мэдэж байгаа байх. Өнгөрсөн есдүгээр сард урьдчилаад “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” зохион байгуулсан. Гэвч утаа ирэхэд бид бэлтгэлгүй хэвээрээ л байлаа. Хүнсний аюулгүй байдлын асуудлаар ч гэсэн чуулган зохион байгуулж, ямар ч хяналтгүй, хамгаалалтгүй хүнс хэрэглэж байгаа нь хүнсний аюулгүй байдал улсын хэмжээнд анхаарах асуудал болсон гэдгийг ч хөндөн, ярилцлаа. Эдгээр нэн чухал сэдвээс гаднаажлын байрыг олноор бий болгодог оёдлын салбарын асуудал, эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсох зорилгоор “Төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт зөвлөгөөн, “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” “Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш”зэрэг сэдэвт уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулсан” гэж дурдаад Чингэлтэй дүүргийн иргэдтэй хийх уулзалтаа албан ёсоор эхлүүлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар ахмадууд, эмэгтэйчүүд, залуус, ажилгүй иргэдийн төлөөлөл түүнтэй зэрэгцэн индэрт сууж, санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхний хэсэгт Чингэлтэй дүүргийн иргэдэд хандан:

Монгол Улс 1990 оны хувьсгалаар ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгмийг сонгосон. Үүнээс хойш бид 28 дахь жилтэйгээ золгож байна. Хүн ам 3.1 сая хүрч, малын тоо толгой 66 сая хүрч байна. Ажилгүйдлийн түвшин маш өндөр байдаг ч буурдаггүй, дөрвөн жилээр Засгаа сольдог ийм л улс боллоо. Харин өнөөдрийн хамгийн том бухимдал утаа учраас уулзалтаа Улаанбаатараас эхлүүлж байна. Цагаан сар дөхөөд ирэхээр утааны асуудал мартагддаг учраас утаа их байгаа үед би хотын иргэдтэй уулзаж байгаа юм.

Одоо бидэнд шийдэл хэрэгтэй байна. Шийдэл гэдэг нь судалгаа гэсэн үг. Өнөөдөр энэ утааны асуудлыг шийдэх хэд, хэдэн алхам бий. Монгол Улс газар нутаг томтой, хүн ам сийрэг. Гэсэн ч хүн амынх нь олонхи нийслэлдээ төвлөрчихсөн байдаг. Бусад нь 330 сум, 21 аймагт амьдарч байна. Ингээд хөдөөнөөс сум руу, сумаас аймаг руу, аймгаас хот руу, хотоос Солонгос руу гэсэн нүүдэл бий болжээ. Өнөөдөр энэ нүүдлийг зогсоохгүйгээр хөгжил дэвшлийн талаар ярих, ажилгүйдэл, ядуурлыг багасгах ямар ч боломжгүй. Солонгос явж байгаа иргэд 2-3 сая вонны орлогод явж байна. Энэ нь монгол төгрөгөөр 4-6 сая төгрөгтэй тэнцэнэ. Бид энэ хэмжээний орлогыг давах ажлын байр бий болгож байж энэ нүүдлийг зогсооно” гэлээ.

Мөн “Бидэнд 60-66 сая мал бий. Нийт малынхаа 25 хувийг буюу 15 саяыг бид жил бүр зах зээлийн эргэлтэд оруулдаг. Энэ бол хөдөөгийн малчдын орлого. Жишээ нь, бид 15 сая мал эргэлтэд оруулна гэдэг бол 15 сая ширхэг арьс зах зээлд бий болно гэсэн үг. Харамсалтай нь, энэ арьсны 80-90 орчим хувь нь урд хөрш рүү түүхийгээрээ гардаг. Үүнийг боловсруулах ёстой.

Мөн малчид 9.5 мянган тонн ноолуур боловсруулдаг. Харамсалтай нь, эдгээр ноолуурын 80 орчим хувь нь мөн л түүхийгээр урд хөрш рүү гардаг. 16-20 орчим мянган тонн ноос мөн л цуглуулж байгаа ч боловсруулах үйлдвэргүй, махаа экспортолж чаддаггүй нөхцөл байдалтай байна. Боловсруулах үйлдвэрийн асуудлыг олон жил ярьж байж, 2010 онд УИХ-аар баталсан ч ажил хэрэг болоогүй. Хөдөөгийн хөгжлийг ярьж байж энэ нүүдлийг зогсоох ёстой юм. Мөн ахуйг нь шинэчлэхээр алслагдсан 100 сумыг шинэчилж барья гэсэн ч хоёрхон сумыг шинэчлээд энэ ажил зогссон.

Улаанбаатарт ажилгүйдэл мөн л өндөр байгаа. Доод орлого хоёр сая төгрөг байвал Улаанбаатараас-Солонгос гэсэн нүүдэл зогсоно. Энэ хэмжээний цалинг өгөхийн тулд том, том төслүүдийг хөдөлгөх ёстой. Дэд бүтцийн томоохон төслүүд гэхэд л төмөр зам, авто зам, шинээр баригдах хотууд гэсэн төсөл, хөтөлбөрүүд бий. Иймэрхүү 8-10 том төсөл бий. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ ажлын байр бий болгож, ажилгүй иргэдээ ажилтай болгох ёстой. Гэтэл өнөөдөр гаднаас зээл авч төсөл хэрэгжүүлэхээр зээл өгсөн улс нь өөрсдийнхөө ажилчдыг ажиллуулаад бид өртэй л үлддэг. Тэгэхээр 9000 тонн ноолуур гэдэг маань тэр чигээрээ ажлын байр гэсэн үг л дээ. Ноолуураа өөрсдөө авна, түүнийг боловсруулаад, цамц үйлдвэрлэнэ. Энэ бүх дамжлага бүгд ажлын байр бий болгох ёстой юм. Ингээд МСҮТ-ийг ажилд оруулж нас, насанд нь тохирсон ажлын фронт бий болгох хэрэгтэй. Ажлын байр бий болохгүй байгаа учраас ажилтнаа бэлдэж чадахгүй байна.

Үүний хажуугаар залуусыг Үндсэн хуульд заасны дагуу цэрэгт татаж, 1-3 жилд цэргийн эрдмээр хичээллэхээс гадна хос мэргэжилтэй болж бүтээн байгуулалтын ажилд оролцоё. Энэ хугацаандаа цалингаа дансандаа авч, халагдахдаа цалингаа бөөн авъя. Энэ хөтөлбөрүүдийг УИХ 2010 онд баталчихсан юм. Эдгээр асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй уулзсан. 250 мянган ажилгүй иргэдийг 50 хувиар бууруулъя гэдэг саналаа маш тодорхой хэлсэн байгаа” гэж томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар саналаа хуваалцлаа.

Түүнчлэн “Одоогийн УИХ 55 тэрбум төгрөгийг нэг удаагийн урамшуулал нэрээр тараасан. Өгсөндөө багагүй хэмжээний авч байгаа хүндээ юм болохооргүй тийм л мөнгө. 55 тэрбум төгрөг гэдэг ядарсан эдийн засагтай энэ улсад их мөнгө. Нэг цэцэрлэг нэг тэрбумаар барихад л 55 цэцэрлэг барих мөнгө. Гэвч, 300 мянган төгрөг болгоод тарааснаар энэ мөнгө Эрээний зах руу л явж байгаа. Тэгэхээр ийм бодлогогүй үйл ажиллагааг удаа дараа шүүмжилж байгаа.

Өнөөдөр 80 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Эдгээрийн ядаж тал хувьд эмч, багш, цагдаа, онцгой байдлын ажилчдыг цалингаар нь барьцаалаад орон сууцанд оруулах боломжтой. Хүүгүйгээр зээлэнд оруулчих юм бол ядаж 40 мянган яндан багасна. Нөхөр нь цагдаа, гэр бүлийн хүн нь эмч байхад л зээлээ төлөөд байж чадна шүү дээ. Иймэрхүү тооцоо, судалгааг нь хийсэн олон шийдэл бэлэн байгаа” гэлээ.

Мөн дагуул хотуудын талаарх асуудлыг иргэд сонирхож байсан тул “Богд уулын өвөрт буюу Шинэ нисэхтэй холбоотойгоор дагуул хот байгуулж, нэг метр квадрат нь нэг сая орчим төгрөгөөр зарагдах орон сууц барих боломж байна.Жишээ нь, “Эрэл” компани хямд өртөгтэй угсармал орон сууцны үйлдвэр оруулж ирсэн байна. Сарын 500 мянган төгрөгийн орлоготой байхад орон сууцанд орох хэмжээний боломжийг орон сууцны шинэ үйлдвэрүүд бий болгож байна. Төр захиргааны байгууллагууд, зарим яамдаасэхлээд хотын төвөөс нүүгээд гарах, ажиллтнуудад нь зориулсан орон сууц барих гэх мэтээр төвлөрлийг сааруулах арга хэмжээ авч хавар гэхэд тодорхой шийдэлд хүрмээр байна. ” гэлээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа Чингэлтэй дүүргийн иргэд өөрсдийн санал бодлоо хуваалцлаа.

Чингэлтэй дүүргийн иргэн, өндөр настан Валья:

Утааны талаар ярьмаар байна. Одоо зуух, пийшэн, гэрийн бүрээс тараана гэж байна. Би 70 нас хүртлээ гэр оронтойгоо зууралдаж явсны хувьд сайн мэдэж байна, энэ бүтэхгүй. Харин газрыг нь худалдаж аваад оронд байшин л барьмаар байна. Пийшин байгаа л бол утаа гарна.

Чингэлтэй дүүргийн иргэн, малчин Чулуундорж:

Хамгийн гол зүйл бол ард түмнээ ажилтай байлгах юм. 26 жил хоёр намын хооронд холхисоор өнөөдөр бид туйлдаж байна. Ардаа тараахгүй гэж дарга тавьдаг, адуугаа тараахгүйн тулд азарга тавьдаг. Тэгвэл ард түмний маань жинхэнэ дарга Х.Баттулга. Таныг 2021 он хүртэл Ерөнхийлөгчөөр байлгаж, дэмжих хүсэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Мөнхдалай:

Өндөр хөгжилтэй улс орнууд хонины нэхийгээр 25 төрлийн бараа, бүтээгдэхүүн хийж байгааг би очиж үзсэн. Энэ төрлийн судалгааг мөн хийдэг. Үүн шиг манай улс арьс, нэхийгээ боловсруулаад, үйлдвэр барих юм бол 250 сая ам.долларын ашиг олох тооцоо бий шүү. Мөн НҮБ ажилгүйдэл, ядуурлыг ялгаварлан гадуурхалт гэж тодорхойлсон байгаа. Үүн шиг ялгаварлан гадуурхалт сум, аймагт гээд нийгэмд олон байгаа учраас энэ нүүдэл зогсохгүй байна. Тиймээс ажилгүйдэл, ядуурал гэсэн ялгаварлан гадуурхалтыг зогсоох хэрэгтэй.

Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн Б.Нямбаяр:

2016 оноос хойш УИХ, Засгийн газар залуус бидний төлөө юу ч хийсэнгүй. Бидний төлөө юу ч хийгээгүй юм чинь ахмадууд болон та нарын төлөө юу ч хийхгүй ээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн байх, байхгүйн асуудлыг бид шийдэж болдоггүй юм уу. Энэ УИХ-ыг тарааж болохгүй юу, гэдгийг Ерөнхийлөгчид хэлмээр байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Батчулуун:

Улаанбаатар хотын хөдөлгөөн, утаа түгжрэлийг сийрүүлэх бололцоо харагдаж байна. Цэцэрлэг, сургууль барих гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын байрыг хотоос гаргамаар байна. Тэгвэл одоогийн байр, сууц нь цэцэрлэг сургууль болж, хөдөлгөөн сийрэхээс гадна үүнийг дагаад төвлөрөл багасна. Үүнийг шийдэж өгөөч гэж Ерөнхийлөгчөөс хүсч байна.

Чингэлтэй дүүргийн 16-р хорооны иргэн Чулуунцэцэг:

Би өөрт тохиолдсон явдлаасаа хэлмээр байна. Миний 43 настай охин утаанаас болж уушиг, зүрх хоёр нь зогсож Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн. Ингээд эмнэлэгт очиход тэр мэдрэлийн тасагт утаанаас болж өвдсөн маш олон хүн очиж байна. Тиймээс утааны асуудалд их анхаарал хандуулж, УИХ-ыг татан буулгавал бид дэмжинэ. Ард түмэн цөхөрч байна. Татвар нэмэгдэж, шатахуун нэмэгдсэн байна.

Чингэлтэй дүүргийн 10-р хорооны иргэн Б.Цэвэлмаа:

Өнөөдрийн уулзалт цаг үеэ олсон маш чухал уулзалт болж байна. Сонгогдоод 6-7-хон сар болж байгаа Ерөнхийлөгч иргэддээ чухал асуудлаар танилцуулга хийж байгаад нь баяртай байна. Ардчилал ялснаас хойш ихэнх хугацаанд МАН засаг барьсан. Үнэхээр энэ улс болохоо больсон байна. Би саяхан фэйсбүүкээс Баярмагнай гэдэг Генералын бичсэн зүйлийг уншсан. Тэр “Цэрэг орж ирээд хил рүү маань дайрвал эх орноо хамгаална гэж тангараг өргөөд хил дээр зогсоод байтал, чимээгүйхэн гулгаж орж ирээд эх орныг минь эзэлчихэж байгаа юм байна” гэж бичсэн байна. Монгол эх орондоо эзэн баймаар байна. Эзэн нь байхын тулд таны гаргасан бүх санаачилгыг дэмжиж байна. Тухайлбал, дагуул хотын асуудал надад маш чухал санагдлаа. Бидэн шиг хөгшчүүлд сайхан саруулхан зайтай, машины зогсоол ихтэй, хүүхэд хөгшид нарлах, тоглох зай талбай ихтэй тийм сайхан дагуул хот байгуулвал, бид ач гучаа хараад сууж л баймаар байна.

Чингэлтэй дүүргийн 14-р хорооны иргэн Л.Цэгмид:

1960 оноос хойшх хүмүүс тэтгэвэргүй, ажилгүй, гэртээ байна. Биднийг ажилд авахгүй байна. Эр ч биш, эмч биш гэдэг шиг хөгшин ч биш залуу ч биш байна гэнэ. Манай дүүргийн иргэд танд итгэж байна. Энэ асуудлыг анхааралдаа авч өгнө үү.

Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэн Буяндорж:

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар саналаа хэлмээр байна. Би Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар саналаа уг нь бичээд явуулсан юм. Энд Чингэлтэй дүүргийн иргэд цугласан учраас асуумаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлана, Засгийн газарт чиглэл өгөхийг мөн хязгаарлана гэж байна. Би энд байгаа иргэдийг тийм санал өгөөгүй байх гэж бодож байна. Тийм Ерөнхийлөгчтэй байгаад яах юм. Энэ парламентаар 65-уулаа энэ асуудлыг хэлэлцэх юм бол би үүнийг эрс эсэргүүцнэ.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2018 оны 1-р сарын 16. 00:56Зочин - [94.244.158.**]

утааг хэнхаанаас яаж бий болгосон бээ Энэ утааг ардчилсан намынхан бий болгосон УБ-ЫН ХУН АМ ЫГ ХОТОД БЕЕГЕРУУЛСЭН НЬ АРДЧИЛАЛЫН УЕД БИЙ БОЛСОНТэд утаатай гаа тэмцэж л байгХараяааУИХ -ыг тараагаад утаа шууд багасах юм болуудааИнээдмийн юм ярихаа больмоор юмГэр хроололын айлд орон сууц хямд байдлаар олгох л хэрэгтэй

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Нийслэлд 2018-2019 онд хийгдэх бүтээн байгуулалтууд7 минут 47 секундын өмнө

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэх ажил үргэлжилж байна12 минут 48 секундын өмнө

Аврагч мазаалай цэцэрлэгээр аялав18 минут 9 секундын өмнө

Буриад Улсын тэргүүн цахилгаан эрчим хүч тогтмол нийлүүлэх сонирхлоо илэрхийлэв19 минут 42 секундын өмнө

17 дугаар цэцэрлэгийг засварлах хөрөнгийг "Өвсний Үндэс" хөтөлбөрөөс шийдвэрлэв37 минут 28 секундын өмнө

Замын цагдаагийн уулзвар гүүрэн гарцын замын ажил эхэлнэ56 минут 52 секундын өмнө

“Сургах зүйн боловсрол олгох” сургалт болж байна1 цаг 20 минутын өмнө

Албан хаагчдыг хөрөнгө, орлогоо мэдүүлэх сургалтад хамруулав1 цаг 22 минутын өмнө

Цэргийн бүртгэл 80 хувьтай байна1 цаг 55 минутын өмнө

"Мансууралгүй ирээдүй бидний сонголт" сургалт боллоо1 цаг 58 минутын өмнө

Алт олборлож байгаад амиа алджээ2 цаг 17 минутын өмнө

Ким Кардашиан охинтой болжээ2 цаг 23 минутын өмнө

Банкны тухай хууль болон холбогдох тогтоолын төслүүдийг батлав2 цаг 31 минутын өмнө

Б.Батнасан: Газрын хэлэлцүүлэгт оролцохыг иргэддээ уриалж байна 2 цаг 39 минутын өмнө

Нийтийн тээврийн хөгжлийн асуудлаар хэлэлцэж байна2 цаг 41 минутын өмнө

Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилжээ2 цаг 58 минутын өмнө

Барилгын зураг төсөл боловсруулах үйлчилгээг цахимаар авдаг боллоо3 цаг 15 минутын өмнө

"Чингэлэгт даруулчихаад 11 сая төгрөг төлнө гэж бодсонгүй"3 цаг 36 минутын өмнө

Хакүхо М.Даваажаргал Хацү башёг өнжинө3 цаг 39 минутын өмнө

Нөлөөллийн үнэлгээ хийх ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна3 цаг 40 минутын өмнө

Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвтэй танилцав3 цаг 42 минутын өмнө

Усанд осолдсон хүүг эрэн хайсаар байна3 цаг 47 минутын өмнө

Дахин төлөвлөлтөөс хохирсон иргэд НИТХ-ын даргад хандлаа3 цаг 52 минутын өмнө

"Эрдэнэтийн 39 хувийг хэдэн луйварчид авахыг эсэргүүцэж байна"4 цаг 2 минутын өмнө

Оюу Толгой зэсийн баяжмалаа нийлүүлж чадахгүйд хүрчээ5 цаг 38 минутын өмнө

Цаасан дээр байгуулсан газрын тосны үйлдвэр хэзээ босох вэ?5 цаг 52 минутын өмнө

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийн жагсаалтад өөрчлөлт оржээ5 цаг 56 минутын өмнө

Багш нар тогтвортой хөгжлийн асуудлаар чуулж байна5 цаг 59 минутын өмнө

Агаарын бохирдлыг бууруулахад Буриадууд хамтран ажиллана6 цаг 6 минутын өмнө

Г.Өсөхбаяр нарын таван уулчин Аконкагуа оргилыг зорив6 цаг 17 минутын өмнө

Монгол кино төсөл “Азийн кино хөрөнгө оруулалтын форум”-д өрсөлдөнө6 цаг 23 минутын өмнө

“Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно6 цаг 50 минутын өмнө

"Гадаадын банк орж ирэх бүрэн бололцоотой гэж үзэж байна"6 цаг 53 минутын өмнө

Жанжин клубээс төмөр зам доогуур Дүнжингаравын авто замтай холбох ажил хийгдэнэ7 цаг 1 минутын өмнө

Төрөхөөсөө 40 минутын өмнө л жирэмсэн гэдгээ мэджээ7 цаг 37 минутын өмнө

“Булган” голын мөсөн дээр хүүхэд тоглож байгаад осолджээ7 цаг 52 минутын өмнө

УИХ-ын дарга М.Энхболд Вьетнам Улсыг зорилоо7 цаг 57 минутын өмнө

Их Британид ганц бие хүмүүсийн асуудал эрхэлсэн сайдтай болжээ8 цаг 4 минутын өмнө

Монгол-БНСУ хооронд шийдвэрлэгдсэн 16 асуудал8 цаг 8 минутын өмнө

"Путиний бие эв эрүүл, тэр олон хүнийг дийлж чадна" гэв8 цаг 29 минутын өмнө

Донорын тухай хуулийг батална8 цаг 34 минутын өмнө

Цахилгаан халаагуур хэрэглэсэн иргэд бухимдаж байна8 цаг 37 минутын өмнө

Архидан согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ8 цаг 40 минутын өмнө

Умард, Өмнөд Солонгосын тамирчид нэг далбаан дор жагсана8 цаг 42 минутын өмнө

Гадны эрдэмтдийг урьж, допингийн сургалт зохион байгуулна8 цаг 45 минутын өмнө

Тоймч Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов8 цаг 50 минутын өмнө

Согогтой сонгууль-Сульдаатай төрийн шалтгаан8 цаг 53 минутын өмнө

"Үнсгэлжин" болгох шидтэй ч үхэлд хүргэх тарилгын үйлчилгээ9 цаг 10 минутын өмнө

“Тогтвортой хөгжил–Ерөнхий боловсрол” зөвлөгөөн болно9 цаг 39 минутын өмнө

Улаанбаатарт 12 хэм хүйтэн9 цаг 40 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр9 цаг 42 минутын өмнө

Шадар сайд агентлагийн удирдлагуудад даалгавар өгөвӨчигдөр 19 цаг 10 минут

Энэ сарын 21-нээс -50 хэм хүрч хүйтэрнэӨчигдөр 18 цаг 44 минут

Говь-Алтай аймагт тэмээний баяр болжээӨчигдөр 18 цаг 31 минут

Б.Дашзэвэгийг шүүх хурал үргэлжилж байнаӨчигдөр 18 цаг 30 минут

“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөн болноӨчигдөр 18 цаг 26 минут

Хот төлөвлөлтийн асуудлаар санал солилцовӨчигдөр 18 цаг 02 минут

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээӨчигдөр 17 цаг 51 минут

Дагуул хотуудыг хөгжүүлэх замаар эдийн засгийн бие даасан байдлыг бий болгоноӨчигдөр 17 цаг 41 минут

Халаасны хулгайчдыг үйлдэл дээр нь барьжээӨчигдөр 17 цаг 39 минут

Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхлэвӨчигдөр 17 цаг 36 минут

Эдийн засгийн байнгын хороо долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэвӨчигдөр 17 цаг 31 минут

Гэр хороололд байрладаг сургууль, цэцэрлэгт 230 ширхэг агаар цэвэршүүлэгч өгөвӨчигдөр 16 цаг 48 минут

“Агаарын бохирдлыг бууруулахад таны оролцоо” сургалт боллооӨчигдөр 16 цаг 36 минут

Булган аймагт хорио цээрийн дэглэм үргэлжилж байнаӨчигдөр 16 цаг 24 минут

Г.Гүнжидмаа МХМЗ-ийн гүйцэтгэх захирлаар томилогдлооӨчигдөр 16 цаг 18 минут

Стивен Сигал бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдов уу?Өчигдөр 16 цаг 07 минут

Төрийн данхар бүтэц түмнийг "туйлдуулж" байнаӨчигдөр 15 цаг 53 минут

Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллооӨчигдөр 15 цаг 50 минут

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэвӨчигдөр 15 цаг 45 минут

Ахмад багш нар тэтгэврийн насыг наашлуулахыг шаардавӨчигдөр 15 цаг 42 минут

ХУД “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-ний төвтэй боллооӨчигдөр 15 цаг 10 минут

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” зөвлөгөөн болноӨчигдөр 15 цаг 08 минут

"Газрын харилцаа" олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг болноӨчигдөр 14 цаг 58 минут

"70 янданг 70 орон сууцаар солих" төслийг эхлүүлэвӨчигдөр 14 цаг 55 минут

Орхон аймгийн эдийн засаг 13.6 хувиар өсчээӨчигдөр 14 цаг 49 минут

УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзлээӨчигдөр 14 цаг 45 минут

О.Ариунболд: Би Д.Пүрэвдаваагийн хохирогчӨчигдөр 14 цаг 40 минут

Айлчлалын бүрэлдэхүүн яруу найрагч Б.Лхагвасүрэнг эргэвӨчигдөр 13 цаг 50 минут

Сургууль, цэцэрлэгт ууц чанахыг хоригловӨчигдөр 13 цаг 46 минут

“Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээ үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 44 минут

"БНСУ-ын иргэн хууль бусаар ботокс худалдаалж байсан нь нотлогдсон"Өчигдөр 13 цаг 37 минут

Элчин сайд П.Зигмундтэй уулзавӨчигдөр 13 цаг 22 минут

Мансуурсан хоёр залууг саатуулжээӨчигдөр 13 цаг 17 минут

Төрийн банк 12 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгож эхлэвӨчигдөр 13 цаг 15 минут

“Аж үйлдвэрийн цахим мэдээллийн сан” сэдэвт уулзалт болж байнаӨчигдөр 13 цаг 06 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга дүүргүүдийн иргэдтэй уулзанаӨчигдөр 13 цаг 05 минут

“Миний гэрт аюулгүй орчин” аян эхэллээӨчигдөр 13 цаг 03 минут

Е-баримтын мэдээллээ энэ сарын 22-оос өмнө хянаарайӨчигдөр 12 цаг 14 минут

Ардчилсан намын бүлэг хуралдахгүйӨчигдөр 12 цаг 10 минут

Сураггүй болсон хүүг цооног гаргаж хайж байнаӨчигдөр 12 цаг 09 минут

БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.долларын зээл авнаӨчигдөр 12 цаг 04 минут

Хамрын хэлбэр таны зан чанарыг харуулнаӨчигдөр 11 цаг 58 минут

Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийлээӨчигдөр 11 цаг 38 минут

Хотын ногоон байгууламжийг гоёл чимэглэлтэй моддоор өргөжүүлнэӨчигдөр 11 цаг 35 минут

Монголын анхны "Номтой автобус" Дорнодын зүг хөдлөвӨчигдөр 11 цаг 02 минут

Тоймч Б.Дашзэвэгийг өнөөдөр шүүнэӨчигдөр 10 цаг 54 минут

Ажлын хэсэг утаа бууруулах шийдлүүдийг судлан БГД, СХД-т ажиллавӨчигдөр 10 цаг 52 минут

Кембрижид сурахын тулд онгон биеэ дуудлага худалдаанд "тавьжээ"Өчигдөр 10 цаг 38 минут

Хордсон иргэдийн биеийн байдал сайжирчээӨчигдөр 10 цаг 34 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох