Эрүүл мэндийн асуудалтай ч амжилтанд хүрсэн тамирчид

2018 оны 1-р сарын 25. 14:10

Манэ Гарринча. Тулгуур эрхтний төрөлхийн гажиг

Ирээдүйн домогт хөлбөмбөгчин эрүүл мэндийн хэд хэдэн гажигтай төрсөн учир спортоор хичээллэх тухай бодохын ч хэрэггүй байжээ. Жаал хүү нурууны гажиг, аарцагны ясны муруйлттай байснаас гадна, түүний зүүн хөл нь баруун талын хөлнөөсөө 6 см-ээр богино байсан аж. Бразилын мэс засалчидхүүд туслахаар мэрийж байсан ч тэдний хүсэл талаар болжээ.

Хэрвээ жаал хүү явж чаддаг л болвол дээдийн заяа хэмээн эмч нар үзсэн байна. Гарринчазүгээр нэг бөмбөг хөөх дуртай байсан төдийгүй (бразилын бүх хүүхдийн адил), бүр хөлбөмбөгийн жинхэнэ авьяастай байсныг эмч нар таньж мэдээгүй хэрэг. Гарринча бөмбөг авч явах ер бусын чадвараараа хөлбөмбөгийн түүхэнд дурсагдсан юм. Ингэхдээ тэр урт, богино хөлнийхөө ачаар гайхалтай хууралт хийдэг байжээ. Одоо Бразилын нийслэлийн нэг цэнгэлдэх хүрээлэн нь Гарринчигийн нэрэмжит юм.

Вильма Рудольф. Полиомиелит, саажилт

Вильма 1940 онд АНУ-ын өмнөд нутаагт африк гаралтай гэр бүлд төржээ. Хүүхэд байхдаа охин олон хүнд өвчин, түүний дотор полиомиелитээр өвчилж, сүүлчийн өвчний дараа түүний зүүн хөл саажсан байна. Өмнөд нутгийн хар арьстан охин эмнэлгийн чанартай тусламж авна хэмээн найдах аргагүй байсан бөгөөд Рудольфын гэр бүлийн гайхалтай хүч чармайлт Вильмагийн хөлийг аажмаар хэвийн болгох боломж олгожээ.

Дахин хоёр хөлөөрөө явж сурснаар Вильма алдсан цаг хугацаагаа эрчимтэй нөхөж, эхлээд сагсан бөмбөгийн багт орж, дараа нь хөнгөн атлетикаар хичээллэх болсон байна. 1960 оны олимпийн наадам бүсгүйн хувьд гарамгай ялалтын наадам болжээ. 19 настай тэрээр 100, 200 метрийн болон 4х100 метрийн буухиа гүйлтэд гурван алт авчээ.

Дон Хён. Хараа муутай

Солонгосын харваач Лим Дон Хён бол олон алтан медаль, түүний дотор олимпийн хоёр медалийн эзэн юм. Тэрээр 2017 оны аравдугаар сард Мехико хотод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сүүлчийн ялалтаа байгуулсан бөгөөд Лим Дон Хён байг “баримжаагаар” онодогийг мэддэг хүн цөөхөн юм.

Тамирчин хүүхэд байхаасаа хүнд хэлбэрийн харалган өвчинтэй байсан бөгөөд түүний зүүн нүд 10%, баруун нүд нь 20%-ийн хараатай ажээ. Харваач контактны линз хийдэггүй, хараа засах мэс ажилбар хийлгэхээс татгалздаг, харин харвахдаа булчингийн хөгжингүй ой санамжиндаа найддаг гэнэ.

“Би байнд зурсан хурц өнгийн дугуй цагирагийг л хардаг. Харин харавсаны дараа байг оносон эсэхийг мэддэггүй, тэгээд багийнхаа хүмүүсээс лавлахад хүрдэг” гэж тэр хэлжээ.

Пол Скоулз. Багтараа

“Манчестер Юнайтед” клуб олон Английн шигшээ багийн хагас хамгаалагч Пол Скоулз хүүхэд байхаасаа гуурсан хоолойн багтраа өвчинтэй байсан ч, энэ нь английн хөлбөмбөгийн домогт тамирчин болоход нь саад болоогүй ажээ.

Скоулз 14 настайдаа “МЮ” клубт бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн бөгөөд 40 хүртлээ энэ клубийн бүрэлдэхүүнд 700 тэмцээнд тоглож, 150 гаруй гоол оруулсан байна. Скоулз эсрэг талын хаалганд олон бөмбөг оруулснаараа төдийгүй,талбайн байдлыг гярхай харж, чадварлаг дамжуулдагаараа алдартай юм. Мөн хөлбөмбөгчин багтраатай төдийгүй, харааны асуудалтай байжээ.

Дэвид Смит. Сонсголгүй

Америкийн волейболчин Дэвид Смит талбайд хамтрагчдынхаа уруулын хөдөлгөөнөөр тэднийг ойлгодог байна. Ирээдүйн мэргэжлийн тамирчин төрөхдөө таг дүлий байсан ч, энэ нь волейболд өөрийгөө харуулахад нь саад болоогүй ажээ.

Смит Дэлхийн лигийн алт, мөнгө, Дэлхийн цомын алт (өнөөдрийн байдлаар гол шагнал) болон Риогийн олимпийн наадмын алтан медаль хүртжээ. Смит АНУ-ын шигшээ багт тоглосоор байгаа бөгөөд волейболыг орхих бодолгүй байгаа гэнэ.

Тим Ховард. Туреттын хамшинж

Тим Ховардыг зургаадугаар ангид сурч байхад эмч нар түүнд “Туреттын хамшинж”-тэй гэсэн онош тавьжээ. Энэ нь мэдрэлийн гаралтай татвалзах өвчин бөгөөд тиймээс спортоор хичээллэх тухай мартах хэрэгтэй байсан мэт.Гэвч Тим хөлбөмбөг, сагсан бөмбөгөөр үргэлжлэн хичээллэж, эцэст нь АНУ-ын идэрчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчийн туслахын нүдэнд өртжээ.

15 настайдаа америкийн багийн хаалганд зогсож, одоо болтол хаалгач хийсээр байна. Тим Ховард АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглохдоо, 100 гаруй тэмцээнд оролцож, хөлбөмбөгийн холбоодын цом, Нармай америкийн наадам болон КОНКАКАФ-ын алтан цомын тэмцээний медаль хүртжээ.Клубийн түвшинд тэрээр Английн “Манчестер Юнайтед”, “Эвертон” багт тоглож байсан бөгөөд харин одоо Америкийн “Колорадо Рэпидз” клубт тоглож байна.

Кэтлин Бейкер. Кроны өвчин

Энэ нь олон төрлийн илрэл бүхий ходоод-гэдэсний замын хүнд архаг өвчин юм. Америкийн Кэтлин Бейкерийг 13 настай байхад нь ийм онош тавьсан бөгөөд гэвч бүсгүй спортыг эс орхиж, Риогийн олимпийн наадамд зорьсондоо хүрчээ.Наадмын өмнө хэн ч Бейкерийг медалийн төлөө өрсөлдөнө гэж бодож байгаагүй бөгөөд эхлээд дээшээ харан сэлэх 100 метрийн зайд мөнгө, дараа нь багийн 4х100 метрийн зайд алтан медаль авсан нь өрсөлдөгчдийг нь гайхашруулсан байна.

Мөн тэр жилдээ Бейкер Будапештад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медаль хүртэж, америкийн шигшээ багийнбүрэлдэхүүнд буухиа сэлэлтийн шинэ амжилт тогтоожээ.

Лионель Месси.Өсөлтийн дааврын хомсдол

Ирээдүйн 5 “алтан бөмбөг”-ийн эзэн, орчин үеийн шилдэг хөлбөмбөгчнийг (олон шинжээчийн үзэж байгаагаар бүх үеийн шилдэг хөлбөмбөгчин) 11 настай байхад нь өсөлтийн дааврын хомсдолтой гэсэн таагүй онош тавьжээ. Хөлбөмбөгчний эцэг, эх хүүгийнхээ эмчилгээний зардлыг төлөх боломжгүй байсан бөгөөд эмчилгээнд сардаа 900 ам. доллар шаардагдаж байсан гэнэ.

Эмийн эмчилгээ хийлгэхгүй бол хүү 150 сантиметр ч өндөр болохгүй байжээ. Тийнхүү мэргэжлийн хөлбөмбөгийн тухай мартахаас аргагүй мэт санагдаж байсан байна. Гэтэл аз таарчээ. Лионель бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийж, харин хэдэн жилийн дараа Испанийн “Барселон” клуб залуу авьяастанд туслахаар болж, түүний гэр бүлийнхнийг Каталонийн нийслэл рүү нүүж, хүүд эмчилгээ хийх зардлыгдаахаарзөвшөөрчээ.Лионелийг насанд хүрэгсдийн хөлбөмбөгт хөл тавихаасердөө хэдхэн жилийн өмнө өвчин бүрэн эдгэрсэн байна.

Хэрвээ домогт Ромариогийн хэлснийг үнэн гэж үзвэл, Мессид өсөлтийн дааврын хомсдолоос гадна бас нэг ноцтой өвчин бий гэнэ. “ЛионелийгАспергерийн хамшинжтэйг та нар мэдэх үү?Энэ нь аутизмын нэг хэлбэр бөгөөд талбайд анхаарлаа илүү сайн төвлөрүүлэхэд түүнд тусладаг” гэж Ромарио 2013 онд бичиж байжээ.

Аргентины аугаа тамирчны амжилтад Аспергерийн хамшинж ямар үүрэгтэй байсныг хэлэхэд хэцүүч, энэ нь гарамгай амжилт гаргахад түүнд саад болоогүй гэдгийг итгэлтэй хэлж болно.

Дэвис Тарватер. Унадаг өвчин

Америкийн Девис Тайвотер дөрвөн настайгаасаа усанд сэлэлтээр хичээллэж эхэлжээ. Хүүг төрөлхийн усанд сэлэлтийн тамирчин хэмээн хэлж болох бөгөөд долоон нас хүрэх үедээ уралдаан тэмцээнд оролцож байсан аж.

Ойролцоогоор энэ үед түүнд унадаг өвчний онош тавьж, гэхдээ усанд сэлэлтээ орхихгүй байхыг эмч зөвлөснөөр Тайвотер өвчнөө ялж чадсан төдийгүй, 2012оны Лондоны олимпийн наадамд буухиа сэлэлтэд алтан медаль хүртжээ.

С.Инда



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

У.Хүрэлсүх: Монголчууд бид хамтын хүчээр бэрхшээлийг давж чаддаг1 цаг 58 минутын өмнө

Сургуулийн эргүүл зодож танхайрсан М-д долоо хоногийн баривчлах шийтгэл оноожээ3 цаг 21 минутын өмнө

Дэлхий дээр үлдсэн цорын ганц зэрлэг адууны унаганд нэр хайрлая5 цаг 25 минутын өмнө

Элчин сайд Н.Ализодаг хүлээн авч уулзав5 цаг 29 минутын өмнө

"Алтернатив" Х.Отгоо эх үрсийн баяраар алдарт эхийн одонгоо авна5 цаг 30 минутын өмнө

Эхийн эндэгдэл буурахгүй байна5 цаг 35 минутын өмнө

Хорт хавдартай сувилагчид туслацгаая5 цаг 42 минутын өмнө

Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг..." шинэ бүтээл өнөөдөр эгшиглэнэ5 цаг 51 минутын өмнө

З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав5 цаг 53 минутын өмнө

Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв5 цаг 56 минутын өмнө

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо6 цаг 3 минутын өмнө

Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна6 цаг 58 минутын өмнө

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ8 цагийн өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ8 цаг 2 минутын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа8 цаг 5 минутын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна8 цаг 7 минутын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ8 цаг 10 минутын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэ8 цаг 54 минутын өмнө

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан9 цаг 13 минутын өмнө

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв10 цаг 3 минутын өмнө

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байна10 цаг 5 минутын өмнө

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна10 цаг 7 минутын өмнө

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав10 цаг 14 минутын өмнө

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээ11 цаг 10 минутын өмнө

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулна11 цаг 12 минутын өмнө

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ11 цаг 16 минутын өмнө

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо11 цаг 19 минутын өмнө

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална11 цаг 37 минутын өмнө

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав11 цаг 41 минутын өмнө

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүй11 цаг 47 минутын өмнө

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байна11 цаг 56 минутын өмнө

Эбола вирус дахин дэгдлээ12 цаг 2 минутын өмнө

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ12 цаг 7 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь12 цаг 10 минутын өмнө

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоов12 цаг 13 минутын өмнө

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй нь12 цаг 27 минутын өмнө

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ12 цаг 30 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд12 цаг 33 минутын өмнө

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ12 цаг 38 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана12 цаг 51 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.13 цаг 21 минутын өмнө

Улаанбаатарт 14 градус дулаан байна13 цаг 23 минутын өмнө

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байнаӨчигдөр 19 цаг 44 минут

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардавӨчигдөр 19 цаг 21 минут

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалааӨчигдөр 18 цаг 50 минут

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлооӨчигдөр 17 цаг 44 минут

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэнӨчигдөр 17 цаг 41 минут

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...Өчигдөр 17 цаг 24 минут

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүйӨчигдөр 17 цаг 11 минут

Матар хавхаар барьж буй хүү Өчигдөр 16 цаг 58 минут

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байнаӨчигдөр 16 цаг 50 минут

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээӨчигдөр 16 цаг 43 минут

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээӨчигдөр 16 цаг 40 минут

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэӨчигдөр 16 цаг 39 минут

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байнаӨчигдөр 16 цаг 08 минут

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэӨчигдөр 16 цаг 06 минут

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогчӨчигдөр 15 цаг 48 минут

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болноӨчигдөр 15 цаг 39 минут

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлааӨчигдөр 15 цаг 36 минут

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлооӨчигдөр 15 цаг 35 минут

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээӨчигдөр 15 цаг 28 минут

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээӨчигдөр 15 цаг 11 минут

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байнаӨчигдөр 15 цаг 09 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээӨчигдөр 15 цаг 04 минут

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэӨчигдөр 13 цаг 48 минут

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэӨчигдөр 13 цаг 43 минут

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 37 минут

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байнаӨчигдөр 13 цаг 27 минут

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээӨчигдөр 13 цаг 22 минут

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсонӨчигдөр 13 цаг 11 минут

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байнаӨчигдөр 13 цаг 07 минут

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгавӨчигдөр 13 цаг 01 минут

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга боловӨчигдөр 12 цаг 57 минут

"Хангарди" спортын наадам боллооӨчигдөр 12 цаг 55 минут

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулнаӨчигдөр 12 цаг 39 минут

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэйӨчигдөр 12 цаг 30 минут

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэӨчигдөр 12 цаг 22 минут

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээӨчигдөр 11 цаг 53 минут

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! Өчигдөр 11 цаг 50 минут

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээӨчигдөр 11 цаг 40 минут

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга боловӨчигдөр 11 цаг 37 минут

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэвӨчигдөр 11 цаг 36 минут

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтуудӨчигдөр 11 цаг 23 минут

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүльеӨчигдөр 11 цаг 11 минут

Ядаргаа ихтэй хүүхэд орондоо шээдэгӨчигдөр 11 цаг 08 минут

Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарсан бэ?Өчигдөр 11 цаг 03 минут

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорлооӨчигдөр 10 цаг 58 минут

King Tower-ийн гуравдугаар ээлжийн загварын байрны нээлт амжилттай боллоо2018 оны 5-р сарын 21. 10:53

Улаанбаатарт5-7 хэм дулаан байна.2018 оны 5-р сарын 21. 10:12

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2018 оны 5-р сарын 21. 10:10

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн2018 оны 5-р сарын 21. 10:08

Өнөөдөр болох зарим үйл явдал2018 оны 5-р сарын 21. 10:05

Хүчээ нэгтгэж болно, хүчээр дагах гэвэл утгагүй2018 оны 5-р сарын 21. 09:59

Налайхын замыг маргааш нээнэ2018 оны 5-р сарын 20. 14:04

Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа2018 оны 5-р сарын 20. 12:05

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ2018 оны 5-р сарын 20. 11:53

С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ2018 оны 5-р сарын 20. 11:46

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.2018 оны 5-р сарын 20. 11:45

Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугатжээ2018 оны 5-р сарын 20. 11:39

Улаанбаатарт өнөөдөр шороон шуургатай бүгчим халуун байна2018 оны 5-р сарын 20. 11:28

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох