Намрын чуулган хааж, намууд талцсан долоо хоног

2018 оны 2-р сарын 10. 12:31

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

ОУВС-ийн төлөөлөгчтэй уулзав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрдугаар сарын 05-ны өдөр Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд өмнөө тавьсан ихэнх зорилтоо биелүүлж чадсан. Цаашид ололтоо улам бататгаж, ахиулна гэдэгт итгэж байдгаа Жефф Готтлиб хэлэв. Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлнэ гэлээ.

Засгийн газар ''Ноолуур'' хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор ажиллах хүч, мэргэжилтний тухай асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ''Ноолуур'' хөтөлбөр батлах тухай асуудлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг танилцуулж, хэлэлцүүлсэн байна. Мөн хуралдаанаар Оюутны хөгжлийн зээлийг бүхэлд нь өөрчлөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, оюутан хүүгүй зээлээр суралцаж, ажлын талбар дээр гарахаараа төлөх нөхцөл бий болжээ.

Ипотекийн зээлийг 7, урьдчилгааг 25 хувь болгоно

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан /2018.02.06/ болж, ахмадын болон түрээсийн орон сууцтай холбоотой асуудлаар мэдээлэл сонслоо. Урьдчилгаа төлбөргүйгээс иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байх тохиолдол олонтаа гарах болсон. Үүнийг зохицуулахын тулд Засгийн газар ипотекийн зээлд тавих шалгуурыг өөрчлөх аж. Ингэхдээ дахин төлөвлөлтөд хамрагдсан болон хотоос зайдуу газарт баригдсан орон сууцнаас сонговол ипотекийн зээлийг 7 хувь, урьдчилгааг 25 хувь болгохоор төлөвлөжээ.

Ерөнхий сайд Улсын аварга малчдад шагналыг нь гардуулав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт томилолтоор ажиллахдаа Улсын аварга малчны болзол хангасан нэр бүхий малчдад шагналыг нь гардууллаа. Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин Г.Гонгорбаатар, Л.Лувсанбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Д.Нямдорж нар энэ жил Улсын аварга малчнаар тодорсон байна.

"ЗГ шийдлээ олохгүй, тансаглалаар хөөцөлдөж байна"

Намрын ээлжит чуулганы үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр “Засгийн газрын сайд нар сандал ширээнд илүү ач холбогдол өгч, тансаг машинаар зугаалахаа бодож байна. Гурван хүний хоёр нь бүрэн тэтгэвэр авч байна. Сарын 300 мянган төгрөг хүрэхгүй тэтгэврээр амьдралаа болго гэж байна.

Миний бие үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхийг уриалж байна. Ингэвэл ахмадуудын тэтгэвэр нэмэгдэнэ. Засгийн газраас тэтгэврийн шинэчлэл хийхийг шаардаж, хамтарч ажиллах болно” гэв.

“Эрдэнэтийн баталгааг хуурамчаар гаргасан байх боломжгүй” гэв

"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар УИХ дахь Авлигын эсрэг парламентын бүлэг мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Жаст” группийн захирал Ш.Батхүүг 'Эрдэнэт'-ийн тамга тэмдэг хуурамчаар гаргаж, баталгаа гаргуулсан гэж ярьдаг. Гэвч хэрэг дээр ажилласан нэр бүхий хүмүүс хэвлэлээр ярихдаа 'Стандарт' банкнаас зээлсэн мөнгө“Эрдэнэт”-ийн гадаад дахь харилцах дансаар орж, гарсан гэдэг. Энэ бол яавч хэн нэгний өмнөөс хуурамчаар баталгаа гаргасан байх боломжгүй гэж харагдаж байгаа юм” гэлээ.

“Эрх баригчдад алсыг харсан бодлого алга”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг намрын чуулганы үйл ажиллагааг дүгнэж мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 2017 оны аравдугаар сарын 2-ноос 2018 оны хоёрдугаар сарын 9 хүртэл юу болсныг манай гишүүд дүгнэлээ. Энэ намрын чуулган бол ОУВС-нд хөтлөгдөж, татвар нэмсэн чуулган байлаа. Эрх баригч нам эргэж хургасан, талцсан, зодолдсон, барааны үнэ, шатахууны үнэ огцом нэмэгдсэн чуулган байлаа. Үнийн зохицуулалтын тал дээр эрх баригчдад алсыг харсан бодлого алга. Ядуурал эрс нэмэгдэж, дундаж давхаргын нугасыг тасалсан.

УИХ-ын намрын ээлжит чуулганыг хаав

УИХ-ын намрын чуулганыг хаалаа. Намрын чуулганыг 2017 оны аравдугаар сарын 2-нд нээж байсан бөгөөд ажлын 93 өдөр чуулж нийт 125 хууль, 54 тогтоол баталсан байна.

Тухайлбал, УИХ Монгол Улсын 2018 оны төсвийн хуулийг батлахдаа эдийн засгийн өсөлтийг бодитой тогтоох, зарлагыг бууруулахад анхаарч ажиллажээ. Мөн энэ онд 32 сургууль, 87 цэцэрлэг шинээр барьж, зарим сургууль, цэцэрлэгийг өргөтгөх хөрөнгө оруулалтын зардлыг төсөвт суулгаж өгснөөр гурван ээлжээр хичээллэдэг, сугалаагаар цэцэрлэгт хүүхдээ өгдөг тогтолцоо халагдах болж байгаа аж.

Нийгэмд

“АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрөө авлигачдын нэг”

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын олон нийтийн зөвлөлөөс /2018.02.07/ мэдээлэл хийлээ. АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрөө авлига авдаг, авлигачдын нэг юм байна. Өнгөрсөн тавдугаар сард АТГ-ын дарга Х.Энхжаргал төрсөн эгчийнхээ хүүхдийг Зүүнхараагийн Төмөр замын засварын газрын даргаар томилсон байна. Энэ бол ашиг сонирхлын зөрчил. АТГ-ыг удирдаж байгаа хүн өөрөө авлигачидтай хуйвалдаж, хадгалж, бөөцийлдөг хүн болсон байна гэж дүгнэхэд хүрч байна. Тиймээс АТГ-ын удирдлагуудыг өөрчлөх ёстой.

500 хүүхэд автобусаар гэртээ хүргүүлдэг боллоо

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс "Хүүхэд хамгаалал" хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран гуравдугаар ээлжинд хичээллэж буй хүүхдүүдийг автобусаар гэрт нь хүргэж өгдөг болсон байна.

Гуравдугаар ээлжинд хичээллэж байгаа 500 орчим хүүхдийг 12 чиглэлийн 12 автобусаар гэрт нь хамгийн ойр цэгт хүргэж өгснөөр гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.

Дэлхийд

Халзан хүмүүсийг "эмчилдэг" луйврын сүлжээг илрүүлэв

Халзралтыг эмчилдэг гэх луйврын аргаар ажиллаж байсан 85 хүнийг Хятадын хойд нутагт шийтгэсэн байна. Энэ талаар “South China Morning Post” сонинд бичжээ. Тус сонинд дурдсанаар, шүүх хурал Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотод болсон байна.

Энэхүү гэмт бүлэглэлийг анх гурван хүн байгуулж, хөгжлийн оргил үедээ 100 гаруй гишүүнтэй болсон аж. Тэд ложистик, маркетинг, зар сурталчилгаа болон санхүүгийн асуудал хариуцдаг байжээ.

Путиний зургаан жилийн орлогыг зарлав

Сонгуулийн төв комисс Оросын ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Путиний орлогын тухай мэдүүлгийг нийтэлжээ. Тус орны удирдагч сүүлийн зургаан жилд 38,5 сая рублийн орлого олсон байна. Үүнээс гадна, Путин янз бүрийн банкинд 13 данстай бөгөөд эдгээрт нийтдээ 13,8 сая рубль байгаа ажээ. Түүнчлэн тэрээр “Санкт-Петербург” банкны 230 хувьцаа эзэмшдэг байна. Нийтлэгдсэн мэдүүлгээс үзвэл, ерөнхийлөгчийн орлогын эх үүсвэр нь цалин, цэргийн тэтгэвэр болон банкны хадгаламжийн хүү ажээ.

Цэргийн парадаар баллистик “Hwasong-15” пуужинг үзүүлэв

Пхеньян хотын талбайгаар танк, “Hwasong-12” болон “Hwasong-14” пуужин тээсэн ачааны машин, их буу, хуягт тээвэрлэгч явж өнгөрсөн байна. Өмнөд Солонгост өвлийн олимпийн наадам эхлэхээс нэг өдрийн өмнө Пхеньянд болсон цэргийн парадын хүрээнд тив хоорондын “Hwasong-15” пуужинг үзүүлсэн байна. Умард Солонгосын цэргийн удирдлагынхны хэлж байгаагаар уг пуужин АНУ-ын эх газрын хэсэгт хүрч чадах аж.

Г.Хулан



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2018 оны 2-р сарын 10. 13:17Зочин - [139.5.216.**]

хүүхдүүдийг автобусаар зөөдөг болсон нь хамгийн сайхан мэдээ бна даа

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ23 минут 37 секундын өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ24 минут 56 секундын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа27 минут 56 секундын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна30 минут 29 секундын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ32 минут 56 секундын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэ1 цаг 18 минутын өмнө

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан1 цаг 36 минутын өмнө

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв2 цаг 26 минутын өмнө

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байна2 цаг 29 минутын өмнө

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна2 цаг 31 минутын өмнө

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав2 цаг 38 минутын өмнө

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээ3 цаг 34 минутын өмнө

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулна3 цаг 36 минутын өмнө

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ3 цаг 40 минутын өмнө

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо3 цаг 43 минутын өмнө

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална4 цагийн өмнө

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав4 цаг 5 минутын өмнө

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүй4 цаг 10 минутын өмнө

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байна4 цаг 19 минутын өмнө

Эбола вирус дахин дэгдлээ4 цаг 26 минутын өмнө

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ4 цаг 31 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь4 цаг 33 минутын өмнө

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоов4 цаг 37 минутын өмнө

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй нь4 цаг 51 минутын өмнө

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ4 цаг 54 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд4 цаг 56 минутын өмнө

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ5 цаг 2 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана5 цаг 15 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.5 цаг 45 минутын өмнө

Улаанбаатарт 14 градус дулаан байна5 цаг 47 минутын өмнө

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байна19 цаг 36 минутын өмнө

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав19 цаг 59 минутын өмнө

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа20 цаг 30 минутын өмнө

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо21 цаг 36 минутын өмнө

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн21 цаг 39 минутын өмнө

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...21 цаг 56 минутын өмнө

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй22 цаг 9 минутын өмнө

Матар хавхаар барьж буй хүү 22 цаг 22 минутын өмнө

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байна22 цаг 30 минутын өмнө

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээ22 цаг 37 минутын өмнө

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээ22 цаг 40 минутын өмнө

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ22 цаг 41 минутын өмнө

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байна23 цаг 12 минутын өмнө

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэ23 цаг 13 минутын өмнө

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогч23 цаг 32 минутын өмнө

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно23 цаг 41 минутын өмнө

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлаа23 цаг 44 минутын өмнө

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлоо23 цаг 45 минутын өмнө

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээ23 цаг 52 минутын өмнө

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээӨчигдөр 15 цаг 11 минут

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байнаӨчигдөр 15 цаг 09 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээӨчигдөр 15 цаг 04 минут

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэӨчигдөр 13 цаг 48 минут

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэӨчигдөр 13 цаг 43 минут

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 37 минут

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байнаӨчигдөр 13 цаг 27 минут

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээӨчигдөр 13 цаг 22 минут

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсонӨчигдөр 13 цаг 11 минут

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байнаӨчигдөр 13 цаг 07 минут

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгавӨчигдөр 13 цаг 01 минут

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга боловӨчигдөр 12 цаг 57 минут

"Хангарди" спортын наадам боллооӨчигдөр 12 цаг 55 минут

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулнаӨчигдөр 12 цаг 39 минут

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэйӨчигдөр 12 цаг 30 минут

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэӨчигдөр 12 цаг 22 минут

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээӨчигдөр 11 цаг 53 минут

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! Өчигдөр 11 цаг 50 минут

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээӨчигдөр 11 цаг 40 минут

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга боловӨчигдөр 11 цаг 37 минут

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэвӨчигдөр 11 цаг 36 минут

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтуудӨчигдөр 11 цаг 23 минут

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүльеӨчигдөр 11 цаг 11 минут

Ядаргаа ихтэй хүүхэд орондоо шээдэгӨчигдөр 11 цаг 08 минут

Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарсан бэ?Өчигдөр 11 цаг 03 минут

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорлооӨчигдөр 10 цаг 58 минут

King Tower-ийн гуравдугаар ээлжийн загварын байрны нээлт амжилттай боллооӨчигдөр 10 цаг 53 минут

Улаанбаатарт5-7 хэм дулаан байна.Өчигдөр 10 цаг 12 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 10 цаг 10 минут

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайнӨчигдөр 10 цаг 08 минут

Өнөөдөр болох зарим үйл явдалӨчигдөр 10 цаг 05 минут

Хүчээ нэгтгэж болно, хүчээр дагах гэвэл утгагүйӨчигдөр 09 цаг 59 минут

Налайхын замыг маргааш нээнэ2018 оны 5-р сарын 20. 14:04

Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа2018 оны 5-р сарын 20. 12:05

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ2018 оны 5-р сарын 20. 11:53

С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ2018 оны 5-р сарын 20. 11:46

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.2018 оны 5-р сарын 20. 11:45

Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугатжээ2018 оны 5-р сарын 20. 11:39

Улаанбаатарт өнөөдөр шороон шуургатай бүгчим халуун байна2018 оны 5-р сарын 20. 11:28

Түймрийн голомтод нэмэлт бүлэг хүргэлээ2018 оны 5-р сарын 19. 12:59

Улаанбаатар марафонд дэлхийн 30 орны тамирчид оролцож байна2018 оны 5-р сарын 19. 12:55

Байгаль, амьтдын гоё зургууд2018 оны 5-р сарын 19. 12:48

Шуналтай эмч өвчтөнүүдийг хохироон их мөнгө олжээ2018 оны 5-р сарын 19. 12:35

Марафондоо идэвхтэй оролцоорой2018 оны 5-р сарын 19. 12:33

Унасан вогануудыг сэргээн засварлаж дуусчээ2018 оны 5-р сарын 19. 12:30

Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна2018 оны 5-р сарын 19. 12:28

Техасын сургуульд арван хүн алагджээ2018 оны 5-р сарын 19. 12:25

Кубад зорчигч тээврийн нисэх онгоц сүйрэв2018 оны 5-р сарын 19. 12:19

Оросын шинэ засгийн газарт хэн хэн оров2018 оны 5-р сарын 19. 12:16

ОУВС: Монгол Улсын Засгийн газар, Эрх баригчдад шийдвэр гаргах эрх нь нээлттэй байгаа 2018 оны 5-р сарын 19. 12:02

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна.2018 оны 5-р сарын 19. 12:01

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох