Цагаан сар ба "саарал" нулимс

2018 оны 2-р сарын 12. 10:01

Монголчууд бидний сар шинийн баяр айсуй. Монгол хүн болж төрснөөрөө, морин дэл дээр дарцаглаж өссөнөөрөө, уртын дууны уран шуранхайд уярч ухаажсанаараа бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлдэг үндэсний хоёр том баярын маань нэг.

Бага ахуйд цагаан сар гэхээр юм бүхнийг цагаанаар төсөөлөн боддог байж билээ. Айлын эмээгээс хөлдөөсөн, чихэртэй цагаан тос бэлгэнд аваад урам хугарсан ч хаа хамаагүй хаячихаж бас зүрхлэхгүй “Тэгдэг л юм байлгүй” гэсхийгээд өнгөрүүлсэн удаатай. Энэ баярын мөн чанарыг бага насандаа тэгж ойлгосон минь угтаа буруу биш байсныг хожим ухаарсан сан.

Урьд цагт монголчууд Цагаан сарын хамгийн том тооцоо бол хиргүй, өргүй, хэрүүлгүй байх явдал гэж үздэг байсан. Хиргүй хувцас өмсөх, хэн нэгэнтэй ам муруйсан бол Шинийн 1-нээс өмнө заавал түүнийгээ цайруулж, онд өргүй орохыг ихэд эрхэмлэдэг байсан.

Гэтэл жил ирэх тусам сар шинийн баярыг Монголчууд нүсэр тэмдэглэдэг болсон. Нүүдэлчин байхдаа бид өөрсдийн гараар бэлтгэсэн цагаан идээ, хэвийн боов, идээ шүүс, айраг цагаа, нэрмэл архи, бууз банш гээд бүхнийг өрхийн үйлвэрлэлээрээ бэлтгэж баяраа тэмдэглэдэг байлаа. Орчин цагт бид бараг бүхий л зүйлсээ хэн нэгнээс худалдан авч тансагладаг үйлдвэрлэгч бус хэрэглэгч болсон. Халуун ам бүлээрээ гар сэтгэл нийлэн хэвийн боовоо хийж, ууцаа чанаж, бууз хийдэг айл өрх улам л цөөрч. Идээ ундааны нэр төрөл, зүйлүүд улам өргөжсөөр. Тухайн гэр бүл албан тушаал, зэрэг дэв, насныхаа эрэмбэд таарсан тооны үетэй таваг засах учиртай. Гэтэл түүнийг нь мэдэхгүй улсын ерөнхийлөгчийн тавагнаас ч илүү өндөр, тэгш тоотой үе бүхий тавагнууд харагдах боллоо.

Дээхэн үед айлууд өөрийнхөө чадал чансаа, боломжид тааруулж заавал ууц гэлгүй өвчүү, мөчний мах шүүс тавьдаг байж. Гэтэл өнөө цагт өөх идэж чадахгүй хаядаг байж заавал ууц, тэр дундаа том жижгээрээ зиндаархаж, бүр сүүлдээ нэг биш нилээн хэдэн ууц тавьдаг хачин үзэгдэл гарч ирэв. Баярын ширээ томрохын хирээр үнэтэй виски, архи, вино, пиво гээд согтууруулах ундааны жагсаалт ихэсч, түүнийгээ дагаад хэрэглээ нь өсч байна.

Гадны жуулчид “монголчууд өрхийн жилийн хэрэгцээнийхээ 4-ний нэгтэй тэнцэх хоол хүнсийг цагаан сарын хэдхэн хоногт идэж дуусгадаг” хэмээн гайхдаг. Үнэхээр бидний ийм гажиг цамаан байдал нь борог, дундаж айл өрхөд хүндээр тусдаг. Магадгүй тийм болохоор хэн нэгний бэлтгэсэн идээ ундаа, ууц, бууз, боовыг хулгайлах сэдэл төрж, энэ төрлийн гэмт хэргийн тоо эрс өсдөг биз. Хэдийгээр ямар ширээ засч зочдоо хэрхэн дайлах нь тухайн айл өрхийн асуудал боловч уг соёл, утга учраа алдаж хэрхэвч болохгүй.

Харин хувцас зүүсгэлийн тал дээр ноднингоос хотын гудамжинд “будчихсан луу”-нууд арай цөөн харагддаг болсон байна билээ. Цагаан сар болгоноор заавал үнэтэй торго, дурдан худалдан авч, гэр бүлээрээ хос дээл хийлгэж өмсөхгүй л бол хүний тооноос хасагдчих юм шиг сэтгэдгийг шинэ үеийн залуус халж эхэлсэн нь сайн хэрэг.

Цагаан сарыг дэндүү нүсэр тэмдэглэдэг болсоор удав, монголчууд. Тэгж өөрсдөдөө сайн дураараа лай ланчиг хураачихаад, адаг сүүлд нь “Цагаан сар шиг нүсэр баяр алга” хэмээн халаглан шогшрох.

Угтаа бол Цагаан сар нь ахас ихсээ хүндэтгэн дээдлэх, ураг төрлийн хэлхээ холбоогоо бататган гагнах ариун уламжлал дээр суурилсан төрт ёсны уламжлалт баяр билээ. Ураг садныхаа ахмад настай хүмүүст очиж золгодог нь жирийн хэрэг огт биш. Энэ нутаг усанд манай удмын хэдэн айл өрх байна вэ, тэднээс хэд нь гэрэл урьсан тоонотой, гийчин урьсан үүдтэй, өөдрөг явна вэ, хэчнээн нь уруу дорой байна вэ гэдгийг мэдэж авахын эхлэл болдог.

Цаашлаад зовлон, жаргалаа хуваалцах ахан дүүс минь хэн хэн юм, энэ онд манай ураг төрлийнхөн хэдэн шинэ хүнээр бүл нэмсэн бэ гэдгийг мэдүүлдгээрээ үнэ цэнэтэй. Ухаант өвөг дээдсийн минь бидэнд өвлөн уламжлуулсан энэ ёс заншлын үнэ цэнэ, ач холбогдол өнөөдөр бүр ч илүү тодорсоор байна.

Сүүлийн үед монголчууд ахан дүүсийнхээрээ орж гарч, ураг төрлөө мэдэлцэх нь цөөрсний харгайгаар садан төрлийн хүмүүс гэр бүл болох, цус ойртох явдал ихэссэнийг олон баримт гэрчилдэг. Тиймээс Цагаан сарыг ураг төрлүүд халуун бүлээрээ уулзалдах баяр гэдэг талаас нь хүлээн авч, юу байгаагаараа гийчдээ дайлан гаргахад тэгтлээ дургүйцэх хүн гарахгүй биз ээ. Ямартай ч Монголчууд сар шинийн баяраа ухамсартайгаар тэмдэглэж сурч эхэлж байгаа юм билээ.

Г.Хулан



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 7 ]

2018 оны 2-р сарын 12. 18:47Зочин - [122.201.22.**]

Намайг бага байхад айл болгон бууз чанадаггүй байсан юм даа. Ууц бол хөдөөнийхний л ажил. Хааяа нэг сумын төвд өндөр настаныд ороход өнөө цагийн ширээний чимэг болсон ууц, тавагтай боовыг олж хардаг байлаа. Айлд ороход 1 юмуу 2 чихэр л өгдөг. Заримдаа сахар өгнө. Одоо бид бараг сахарыг идэхээ байсан байх аа. Хүүхдийг хоолоор дайлдаг айл ховорхон байсан юм шүү. Хүмүүс ёолкоор шинэлчихдэг байсан болохоор цагаан сарыг бараг мэдэхгүй. Ёолкоор болохоор ойр зуурын лавшаа мэтийн хоолоор биесээ дайлаад даалуу эсвэл муушиг тоглосон болоод хэдэн чихрээ солилцоод л болдог байсан. Ердөө л энэ. Бас болоогүй ээ. Хаана л тийм их арвин чихэр боов байв гэж. Харин тэр үед Үнэн, Хөдөлмөр энэ тэр гээд сонин л элбэг байв. Уншдаг ч үгүй. Гэрээр нэг хөглөрөөд. Дээр нь гурил хайрах гэж тавьдаг бас бөгсөө арчдаг л байсан байх даа. Аа бас бэлэг бооно. Энэ сонингуудын ид шид Ёолкоор л гарна шүү дээ. Айлын авгай зочны бэлгийг авангуутаа өөр нэг зочны бэлгийг сонинг нь өөрчилж боогоод л буцаагаад барьчихна. Маш овжин арга. Юм ховор, амьдрал тарчиг юм чинь өөр яах вээ дээ. Ингэсээр анх хэнийд ч билээ өгсөн бэлэг бараг тоо зүсээрээ буцаад ирчихдэг явдал ч байсан гэж ээж дурсдаг юм. Ингэж л байлаа даа. Энэхүү дурсамж маань тийм ч их холын юм биш. 86,87-93, 94 оны үйл явц шүү дээ. Тийм байсымаа гэж. Одоо ч залууст энэ бараг домог шиг сонсогдох байлгүй дээ. Хувцасны тухайд Хүннү, булган дээлийн сураг ч байхгүй шдээ. Тэр үед харин хөдөө хотгүй дээл өмсөх хандлагатай байсан нь нэг их үндэсрхэг үзлээс болсон хэрэг биш байх. Нөгөөх л ховор живрийн зовлон. Бараг бүгдээрээ шахуу хар, хөх өнгийн даалимбан дээлээр жигдэрдэг байлаа. Хааяа нэг нэмнээ шиг ноолорсон дотоодын пальто эгэлдрэглэнэ. Орос пальто, түжүүрэк бол тэгээд нүдний гэм. Ахуй үйлчилгээний төв гэж сум болгонд байсан байх. Арай нэг гартаа дүйтэй оёдог шиддэгүүд нь цуглаж суугаад сумынхныгаа даалимбан дээлээр хавтгайруулан хангадаг байсан шиг байгаан. Нөгөө дээл нь агуулахад адар хүртэл хураалттай байдагсан. Сүүлд ХАА-н нэгдэл татан буугдахад энэ их нөөцөөр малчид үнээгээ нэмнэсэн байхаа. Түүнийг хийсэн түүхий эд, даавуу материалын үнэ нөгөөх л алдарт ЗХУ-н 10 тэрбум рублийн зээлэнд шингэсэн байлгүй дээ бодвол. Бид ийм л байлаа даа. Юун цагаан сар, юун япон тэрэг, юун мааждаг утас, юун таван толгой, оюутолгой, хит, хөлбөмбөг, холивүүд билээ дээ. Хүмүүс нэг л бүрзгэр, хийморьгүй царайтай, амьдралд нухлууж, бүгдээрээ нэг маягийн хэвд цутгуулсан юм шиг бараан ахуйд амьдрал өрнөж асан. Харин даржин амьдралаасаа болдымуу хүмүүс их нөхөрсөг, амь татуу байсан санагдана. Тийм цагт урлагийнхан л амьдралд жаахан гэгээ татуулж асан. Нөгөөх л Түмэндэмбэрэл, Адарсүрэн, Бандан Дуламсүрэнгээ сонсохоороо нүд нь сэргээд ирнэ шүү дээ. Үүнийг ч төр овжин харж, цаадуулыг нь элдэв шагнал цолоор хуурч байгаад дундуураа дүүргэж алдаагаа цайруулж асан. Иймэрхүү байсымаа гэж.

2018 оны 2-р сарын 12. 17:26Зочин - [103.229.122.***]

****** ursgaad l hamag mungooroo hujaagiin hog avaad yavtsgaadag ,hedhen honogt hereggui hool tsugluulaad daraa ni tuuniigee hayadag ,biye biyesteigee ursulduj tenegtdegee boliod her hereeree ih yadralgui shig saihan temdegletsgeeh heregtei.

2018 оны 2-р сарын 12. 17:23Зочин - [202.21.111.**]

unen baidliig bichsen bn. shine bayn tseej ubchtei gedeg l Mongold nuurleed tsagaan sar, bayr naadmiin utga uchriig aldagduulj bn. ter bolgoniig ni heree medehgui dagaj huluu hulduudug gem bish zan mongol hund baina. urgui, ubchingui, heruulgui l saihan nastan buurluuddaa zolgotsgooe

2018 оны 2-р сарын 12. 17:21Зочин - [183.177.96.***]

ер нь хавтгайруулах хэрэггүй шүү дээ . Зүгээр л гэр бүлийн хүрээнд оройн сар шинийн хүндэтгэлийг зоог барихад л болох нь тэр

2018 оны 2-р сарын 12. 14:08Зочин - [202.9.43.***]

Энэ хүний бичиж байгаа нь зөв шүү. Ураг төрлөөрөө цуглаж, удам судраа мэдэлцэх учиртай баяр нь утгаа алдсан. Ууж идэж, өмссөн зүүснээрээ гайхуулж, өвгөд хөгшдөд бэлэгний дарамт учруулж, өрөнд унагаж, даралтыг нь ихэсгэж, 103 -ныг дуудлагаар дардаг, баяр гэхээсээ илүү бараа нь ихэдсэнюм болсон шүү. Ширээндээ мах, архи аль болох ихээр овоолж өрсөн нь магтагдаж, биеээ магнаг, хадагаар ороож, алт мөнгөн эдлэлээр баярхсан нь тоогдож, даавуун дээл өмссөн нь ширвэгдэж, даруухан, эрүүлидээ будаа бэлдсэн нь гологддог болсон хөгийн явдал. Энэ цагаан сар гэгчээр нэрэлхүү монголчууд нэрээ бодож байгаа нь энэ гэж өрөнд унаж, өтөх шахсан ууц хэмээх өөх мах, архиндаа пологтож, хордож эрүүл **** тарчлааж, эмс охидыг сандаргадаг нэг ийм утгаггүй үйл явдал болчихоод байгаа юм аа. Хөнгөн шингэн сайхан тэмдэглэвэл болно л доо.

2018 оны 2-р сарын 12. 11:16Зочин - [66.181.161.***]

Uuts tavij mongotei zolgodgoo bolichih

2018 оны 2-р сарын 12. 10:34Зочин - [139.5.216.**]

сүржигнэхээ л больчих хэрэгтэйм бгаам

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

У.Хүрэлсүх: Монголчууд бид хамтын хүчээр бэрхшээлийг давж чаддаг2 цаг 7 минутын өмнө

Сургуулийн эргүүл зодож танхайрсан М-д долоо хоногийн баривчлах шийтгэл оноожээ3 цаг 31 минутын өмнө

Дэлхий дээр үлдсэн цорын ганц зэрлэг адууны унаганд нэр хайрлая5 цаг 34 минутын өмнө

Элчин сайд Н.Ализодаг хүлээн авч уулзав5 цаг 38 минутын өмнө

"Алтернатив" Х.Отгоо эх үрсийн баяраар алдарт эхийн одонгоо авна5 цаг 40 минутын өмнө

Эхийн эндэгдэл буурахгүй байна5 цаг 44 минутын өмнө

Хорт хавдартай сувилагчид туслацгаая5 цаг 52 минутын өмнө

Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг..." шинэ бүтээл өнөөдөр эгшиглэнэ6 цаг 1 минутын өмнө

З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав6 цаг 3 минутын өмнө

Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв6 цаг 6 минутын өмнө

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо6 цаг 13 минутын өмнө

Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна7 цаг 7 минутын өмнө

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ8 цаг 10 минутын өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ8 цаг 11 минутын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа8 цаг 14 минутын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна8 цаг 17 минутын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ8 цаг 19 минутын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэ9 цаг 4 минутын өмнө

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан9 цаг 22 минутын өмнө

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв10 цаг 12 минутын өмнө

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байна10 цаг 15 минутын өмнө

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна10 цаг 17 минутын өмнө

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав10 цаг 24 минутын өмнө

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээ11 цаг 20 минутын өмнө

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулна11 цаг 22 минутын өмнө

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ11 цаг 26 минутын өмнө

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо11 цаг 29 минутын өмнө

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална11 цаг 46 минутын өмнө

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав11 цаг 51 минутын өмнө

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүй11 цаг 56 минутын өмнө

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байна12 цаг 5 минутын өмнө

Эбола вирус дахин дэгдлээ12 цаг 12 минутын өмнө

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ12 цаг 16 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь12 цаг 19 минутын өмнө

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоов12 цаг 23 минутын өмнө

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй нь12 цаг 36 минутын өмнө

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ12 цаг 40 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд12 цаг 42 минутын өмнө

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ12 цаг 48 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана13 цагийн өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.13 цаг 31 минутын өмнө

Улаанбаатарт 14 градус дулаан байна13 цаг 33 минутын өмнө

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байнаӨчигдөр 19 цаг 44 минут

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардавӨчигдөр 19 цаг 21 минут

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалааӨчигдөр 18 цаг 50 минут

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлооӨчигдөр 17 цаг 44 минут

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэнӨчигдөр 17 цаг 41 минут

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...Өчигдөр 17 цаг 24 минут

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүйӨчигдөр 17 цаг 11 минут

Матар хавхаар барьж буй хүү Өчигдөр 16 цаг 58 минут

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байнаӨчигдөр 16 цаг 50 минут

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээӨчигдөр 16 цаг 43 минут

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээӨчигдөр 16 цаг 40 минут

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэӨчигдөр 16 цаг 39 минут

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байнаӨчигдөр 16 цаг 08 минут

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэӨчигдөр 16 цаг 06 минут

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогчӨчигдөр 15 цаг 48 минут

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болноӨчигдөр 15 цаг 39 минут

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлааӨчигдөр 15 цаг 36 минут

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлооӨчигдөр 15 цаг 35 минут

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээӨчигдөр 15 цаг 28 минут

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээӨчигдөр 15 цаг 11 минут

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байнаӨчигдөр 15 цаг 09 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээӨчигдөр 15 цаг 04 минут

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэӨчигдөр 13 цаг 48 минут

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэӨчигдөр 13 цаг 43 минут

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 37 минут

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байнаӨчигдөр 13 цаг 27 минут

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээӨчигдөр 13 цаг 22 минут

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсонӨчигдөр 13 цаг 11 минут

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байнаӨчигдөр 13 цаг 07 минут

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгавӨчигдөр 13 цаг 01 минут

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга боловӨчигдөр 12 цаг 57 минут

"Хангарди" спортын наадам боллооӨчигдөр 12 цаг 55 минут

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулнаӨчигдөр 12 цаг 39 минут

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэйӨчигдөр 12 цаг 30 минут

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэӨчигдөр 12 цаг 22 минут

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээӨчигдөр 11 цаг 53 минут

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! Өчигдөр 11 цаг 50 минут

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээӨчигдөр 11 цаг 40 минут

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга боловӨчигдөр 11 цаг 37 минут

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэвӨчигдөр 11 цаг 36 минут

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтуудӨчигдөр 11 цаг 23 минут

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүльеӨчигдөр 11 цаг 11 минут

Ядаргаа ихтэй хүүхэд орондоо шээдэгӨчигдөр 11 цаг 08 минут

Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарсан бэ?2018 оны 5-р сарын 21. 11:03

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорлоо2018 оны 5-р сарын 21. 10:58

King Tower-ийн гуравдугаар ээлжийн загварын байрны нээлт амжилттай боллоо2018 оны 5-р сарын 21. 10:53

Улаанбаатарт5-7 хэм дулаан байна.2018 оны 5-р сарын 21. 10:12

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2018 оны 5-р сарын 21. 10:10

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн2018 оны 5-р сарын 21. 10:08

Өнөөдөр болох зарим үйл явдал2018 оны 5-р сарын 21. 10:05

Хүчээ нэгтгэж болно, хүчээр дагах гэвэл утгагүй2018 оны 5-р сарын 21. 09:59

Налайхын замыг маргааш нээнэ2018 оны 5-р сарын 20. 14:04

Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа2018 оны 5-р сарын 20. 12:05

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ2018 оны 5-р сарын 20. 11:53

С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ2018 оны 5-р сарын 20. 11:46

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.2018 оны 5-р сарын 20. 11:45

Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугатжээ2018 оны 5-р сарын 20. 11:39

Улаанбаатарт өнөөдөр шороон шуургатай бүгчим халуун байна2018 оны 5-р сарын 20. 11:28

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох