Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар цогцолборын барилгын ажил таван жил царцлаа

2018 оны 2-р сарын 12. 10:31

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн төрийн бодлого дутмаг байдгийг тэдний нийгмийн баталгаанаас харж болмоор. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын боловсрол эзэмшиж, хөдөлмөрлөх эрх нээлттэй ч сурах орчин нөхцөл тун чиг тарчигхан.

Анх 1989 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар Хүүхдийн эрх, эрх чөлөөний тухай “Хүүхдийн эрхийн конвенц”-ийг баталсан бөгөөд түүнээс хойш гарсан олон улсын баримт бичиг, тунхаглалуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад боловсрол олгох, тэдний эрхийг хамгаалах, нийгэм хамт олон дунд нь нийгэмшүүлэх талаар онцлон заасан.

Энэ конвенцэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүрэн дүүрэн аз жаргалтай амьдрахын тулд дэмжлэг тусламж, халамж хэрэгтэйгээс гадна сурч боловсрох эрх эдлэх, дээд зэргээр өөртөө итгэх, улмаар нийгмийн интеграцчлалд тэгш эрхээр бүрэн ханган оролцуулах буюу оролцох эрхтэй гэж заасан байдаг. Манай улс ч энэхүү конвенцэд нэгдэн нийлэхээ олон удаа илэрхийлсээр ирсэн. Гэвч байдал өөр. Улсын тодотголтой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль цэцэрлэг хуруу дарам цөөн.

Тодруулбал, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29, мэргэжлийн сургалттай 55 дугаар бүрэн дунд, Сүхбаатар дүүргийн 25 дугаар, 63 дугаар, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар, БГД-ийн 70 дугаар тусгай сургууль болон “Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор”, “Бамбарууш” цэцэрлэг гээд л дуусна. Гэвч Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улсад 102 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас цэцэрлэгийн насны буюу хоёроос таван насны хоёр мянган хүүхэд байдаг байна.

Тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн 39 хувь нь буюу 780 нь цэцэрлэгт хамрагддаг. Гэтэл энэ насны хүүхдийн 60 хувь нь цэцэрлэгт явдаг гэж бүртгэгдсэнтэй харьцуулбал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 1.5 дахин бага гэсэн тооцоо гарч байна. Энэ чиглэлээр олон ажил төлөвлөж, төсөл хэрэгжүүлж, олонтоо ярьдаг ч тэднийг орхигдуулсаар ирсэн. Тэдний дуу хоолой нийгэмд хүрэх нь ч ховор.

Наад захын жишээ нь “Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор”-ын барилгын ажил юм. Уг цэцэрлэгийн байрыг 2013 онд акталж суурин дээр нь шинэ цэцэрлэг барихаар болсон. Ингэснээр тус цэцэрлэгт хүмүүжиж байсан хүнд хэлбэрийн тархины саатай, дауны хам шинжтэй, давхар согогтой нийт 120 гаруй хүүхэд өөр цэцэрлэгт хуваагдан хүмүүжиж байгаа. Барилгын явц дөрөв, таван жилээр удааширч буй болон төсөвт оруулсан мөнгө нь жил бүр багасаад байгааг эсэргүүцэн эцэг эхчүүд хэд хэдэн удаа жагсаал хийсэн ч тусыг эс олсон. Энэ талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ.

Уг нь тус цогцолборын барилгын ажлын нэгдсэн төсвийг 5.3 тэрбум төгрөгөөр барихаар 2014 оны нийслэлийн төсөвт суулгасан байжээ. Гэвч Засгийн газраас концессын гэрээгээр шинэ цогцолборыг барихаар болж барилгын ажил эхлэхгүй явсаар ирэх оны улсын төсөвт 2.5 тэрбум төгрөгөөр тусгагдсан байна. Уг асуудлын талаар тус цогцолборын эрхлэгч Г.Буянжаргал “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинэ цогцолборыг барихаар зураг төслийг хийсэн.

Бүх зүйл зөвшөөрөгдөж, барилга барих хөрөнгийг нийслэлийн төсөвт суулгахаар төлөвлөөд байсан юм. Гэтэл Засгийн газрын тогтоолоор 72 сургууль, цэцэрлэг концессоор барихаар болсон. Олон Сургууль, цэцэрлэг болгох гээд манайхыг мөн түүндээ оруулсан байгаа юм. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын тамгын газарт яамнаас мэдэгдээгүй байсан. Өөрөөр хэлбэл энэ хоёр байгууллагын уялдаа холбоогүйгээс болоод шинэ барилгын ажил зогсчихсон. Тэгээд одоог хүртэл концессоор ч барьсан юмгүй байна.

Тэр 72 сургууль, цэцэрлэг нь ч баригдсан юм алга. 2018 оны улсын төсөвт манай цогцолборыг ердийн цэцэрлэгийн төсөвтэй адил баталсан байна. Баянзүрх дүүрэгт 10 дугаар цэцэрлэг өөр байхгүйг мэднэ. Би энэ байгууллагад 10 жил эрхлэгч хийж байна. 1994 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авч байгаа. Анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгтээ хамруулна гэж байхад тухайн үеийн Эрүүл мэндийн сайд “хүүхдийн шар хад байгууллаа” гэж байсан.

Одоо нийгэм өөр болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бидэнтэй адил нийгэмд амьдарч болно гэдгийг хүн бүр ойлгодог болчихсон үе. Гэтэл өмнөх үе рүүгээ явж байгаа юм шиг болж байна. Энэ төсвөөс харахад 200-280 ортой цэцэрлэгийг 2.5 тэрбум төгрөгөөр барих юм байна.

150-200 бол 1.5 тэрбум, 100 хүртэл ортой бол 1.2 тэрбум төгрөгөөр барихаар тусгасан байна. Энэ дунд манай цэцэрлэгийг 280 хүүхдийн ортой гэж бичсэн байгаа юм. Гудамжид таарсан энгийн иргэн хүртэл “танай цэцэрлэг баригдаж дууссан уу” гэж асуух болсон. Тэгэхээр хүн бүр мэдэж байгаа биз. Гэтэл сайд дарга нар мэдэхгүй байх учиргүй. Аль эсвэл манай байгууллагыг энгийн цэцэрлэг болгох гэж байгаа юм болов уу” гэсэн юм.

Ингээд манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үл тоомсорлодог, тэдний дуу хоолойг, нийгэм, төр засаг нь хүлээн зөвшөөрдөггүйг илтгэж байгаа юм. Үүнээс гадна нийтийн тээвэр, зарим төрийн байгууллага, үйлчилгээний газарт тэдний зорчих стандарт зам, хаалга байдаггүйг ч олон жил улиг болтол нь ярьсан. Гэвч дээрддэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлж буйгаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин, нийгэмд эзлэх байр суурь, амьдралын баталгааг сайн дурын болон улсын байгууллагууд л дэмждэг.

Төрөөс олон арга хэмжээ авна гэдэг ч эзэндээ очдоггүй, нүдээ олдоггүй гэнэ. Мөн агаарын бохирдол, зам тээврийн осол зэрэг хүчин зүйлээс шалтгаалан жил ирэх тусам хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэмэгдэж байхад, статистикаар энэ тоо багасдаг нь ноцтой үзэгдэл. Мөн жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль, цэцэрлэг нэмэгдэх ёстой байтал манай улсад байгаа хэдийгээ дээш нь татахгүй, барилгын ажлыг нь удаашруулах явдал байгааг ч нэмж хэлэв.

Б.Болор-Эрдэнэ

Эх сурвалж: Үндэсний шуудан


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Х.Баттулга: Ноён уулыг төрийн хамгаалалтад авна2 минут 43 секундын өмнө

“Хаврын бүргэдийн баяр” ирэх сард нийслэлд болно17 минут 17 секундын өмнө

Төрийн албаны зөвлөл гэнэтийн шалгалт хийж байна20 минут 40 секундын өмнө

Шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиож байна35 минут 54 секундын өмнө

Оюу толгой: ТТЦС дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна40 минут 2 секундын өмнө

ОУ-ын такси үйлчилгээг нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг болно55 минут 6 секундын өмнө

Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг "түдгэлзүүлнэ"2 цаг 6 минутын өмнө

Т.Мандхай: Хүүхдийн дэлгэцийн донтолт гурав дахин ихэссэн2 цаг 19 минутын өмнө

Хэнтийд нөхөн сонгууль болох уу?2 цаг 25 минутын өмнө

Өвөрхангай аймгийн Арвайхээрээс нярайн цогцос олджээ2 цаг 28 минутын өмнө

Зүүн талаараа унтахад юу болдог вэ?2 цаг 35 минутын өмнө

"С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй"2 цаг 38 минутын өмнө

Анжелина Жоли багш болов2 цаг 53 минутын өмнө

Хотын захиргааны шинэ барилга 2020 онд ашиглалтад орно3 цагийн өмнө

Стандартчиллын бүс нутгийн холбооны хурал Монголд болно3 цаг 14 минутын өмнө

Дэлхийн хамгийн тарган эр туржээ3 цаг 18 минутын өмнө

Говь-Алтай аймагт 375 хүүхдийн ортой цэцэрлэг баригдана3 цаг 38 минутын өмнө

Орон нутагт шалгалт өгсөн иргэд төрийн байгууллагад ажиллахгүй3 цаг 44 минутын өмнө

"Европт том дайн гарч, хил хязгаар өөрлөгдөнө" гэв4 цаг 9 минутын өмнө

Урьд шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ4 цаг 15 минутын өмнө

Оросын офицеруудад хамгаалалттай гар утас өгчээ4 цаг 28 минутын өмнө

Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхааруулав4 цаг 54 минутын өмнө

Орос, АНУ хэдэн цөмийн пуужин, цэнэгт хушуутай вэ?4 цаг 57 минутын өмнө

Өнөөдөр допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлана5 цаг 4 минутын өмнө

Д.Сумъяабазар: Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна5 цаг 10 минутын өмнө

Морин хуурын чуулга үнэ төлбөргүй тоглоно5 цаг 38 минутын өмнө

Эх орончдын өдөрт зориулж 256 бөх барилдана5 цаг 40 минутын өмнө

Г.Номуундарийн хэрэг нэг л "бишдэх" гээд байна уу?5 цаг 48 минутын өмнө

Үйл явдлын хураангуй6 цаг 15 минутын өмнө

Улаанбаатарт 11 хэм хүйтэн6 цаг 16 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр6 цаг 19 минутын өмнө

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” эерэг үр дүн өгч байна20 цаг 33 минутын өмнө

“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн татварын асуудлыг УИХ шийднэ20 цаг 38 минутын өмнө

Нийслэлийн харьяа байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлнэ20 цаг 42 минутын өмнө

"Шилдэг хамтарсан баг"-уудад шагнал гардуулав20 цаг 50 минутын өмнө

29 компанийн 274,580 ширхэг хувьцаа арилжигджээ21 цаг 3 минутын өмнө

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хэлэлцэв21 цаг 6 минутын өмнө

"Чингис хааны онгоныг оллоо” гэж худал мэдээлэл тараажээ21 цаг 12 минутын өмнө

ОУ-ын Иргэний хамгаалалтын өдөр ирэх сарын 1-нд тохионо21 цаг 35 минутын өмнө

Тавдугаар сарын 1-нээс “Сити-тур”-ын автобус явж эхэлнэ22 цаг 6 минутын өмнө

Керела, Логин институтийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав22 цаг 12 минутын өмнө

Орхон аймгийн эмч мэргэжилтнүүд Энэтхэгт ажиллана22 цаг 15 минутын өмнө

ШУА Америкийн монгол судлалын төвтэй хамтран ажиллана22 цаг 18 минутын өмнө

Энэ сарын хүүхдийн мөнгийг маргааш шилжүүлнэ22 цаг 23 минутын өмнө

Д.Сарангэрэл: Монгол хүн шим тэжээлийн өлсгөлөнд нэрвэгдсэн байна22 цаг 25 минутын өмнө

Хүн ам, орон сууцны тооллого 2020 онд явагдана22 цаг 52 минутын өмнө

"Г.Номуундарь шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс татгалзсан"23 цаг 13 минутын өмнө

“Ил тод эрүүл мэндийн үйлчилгээ” төсөл хэрэгжив23 цаг 22 минутын өмнө

Нийт 93147 иргэн ипотекийн зээлд хамрагджээ23 цаг 39 минутын өмнө

Монгол Улсын гадаад өр 27,4 тэрбум ам.долларт хүрчээ23 цаг 41 минутын өмнө

Э.Эрдэнэжамъян ажлаа өглөө23 цаг 45 минутын өмнө

"Утаа урагт хэрхэн нөлөөлж байгааг сайтар судлах хэрэгтэй"23 цаг 48 минутын өмнө

Автомашины татварыг цахимаар төлөх боломжтойӨчигдөр 15 цаг 22 минут

"Банкуудын өөрийн хөрөнгийн дутагдал 400 тэрбум төгрөг байна"Өчигдөр 13 цаг 56 минут

“Саусгоби сэндс” компани улсад төлөх 35 тэрбумын өрөө барагдуулжээӨчигдөр 13 цаг 51 минут

Нийслэлийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг тодорхойлноӨчигдөр 13 цаг 43 минут

“Өргөдөл, гомдлын smartcity программ ашиглах нь” сэдэвт сургалт боллооӨчигдөр 13 цаг 41 минут

Төрийн байгууллагууд осол гэмтэл, хүчирхийллийн эсрэг нэгдэвӨчигдөр 13 цаг 36 минут

Бехати болон Адам нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээӨчигдөр 13 цаг 26 минут

БГД-ийн иргэдэд хувийн эмнэлгүүд хөнгөлөлттэй үйлчилнэӨчигдөр 13 цаг 18 минут

АСЕМ-аар авсан автобусуудыг тээвэрт явуулж эхэлжээӨчигдөр 13 цаг 10 минут

Гишүүд чуулганы завсарлагаанаар амрах ёстой юу, ажиллах үүрэгтэй юуӨчигдөр 13 цаг 04 минут

Гал түймэр унтраах чиглэлээр туршлага судалнаӨчигдөр 12 цаг 59 минут

“Цасны баяр”-ын үеэр автобус 35 минутын зайтай үйлчилнэӨчигдөр 12 цаг 29 минут

Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжӨчигдөр 12 цаг 27 минут

Булган аймгийн Бугат суманд 320 хүүхдийн сургууль баринаӨчигдөр 12 цаг 01 минут

Монгол Улс Авлигын индексээр 103 дугаарт эрэмбэлэгдлээӨчигдөр 11 цаг 50 минут

"Дарханд ажилгүй олон залуус гудамж метрлэж байна" гэвӨчигдөр 11 цаг 40 минут

Дундговь аймагт адууны хамаа хийхээр ажлын хэсэг гаравӨчигдөр 11 цаг 26 минут

Алим зүрх-судасны өвчинд тустайӨчигдөр 11 цаг 11 минут

МИАТ ТӨХК мэдэгдэл гаргалааӨчигдөр 11 цаг 00 минут

Намрын чуулганы хамгийн, хамгийнӨчигдөр 10 цаг 31 минут

Сураггүй алга болсон хүү олджээӨчигдөр 10 цаг 17 минут

Кёрлингийн тамирчин хүрэл медалиа буцааж өгнөӨчигдөр 10 цаг 12 минут

Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээӨчигдөр 10 цаг 09 минут

10 мянган жил явах “мөнхийн цаг" суурилуулж эхлэвӨчигдөр 10 цаг 06 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 09 цаг 22 минут

Улаанбаатарт 11 хэм хүйтэнӨчигдөр 09 цаг 20 минут

Өнөөдөр тахиа өдөрӨчигдөр 09 цаг 18 минут

Гадаад иргэдийн жолоодох эрхийн шалгалтыг цахимаар авч эхлэв2018 оны 2-р сарын 21. 18:42

Нийслэлд оффисын 365 барилга байна2018 оны 2-р сарын 21. 18:12

Соёл урлагийн байгууллагуудад шалгалт хийж байна2018 оны 2-р сарын 21. 18:00

Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх цогц системийг нэвтрүүлнэ2018 оны 2-р сарын 21. 17:58

Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас шинэчлэгдлээ2018 оны 2-р сарын 21. 17:53

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлыг зохион байгуулах талаар санал солилцов2018 оны 2-р сарын 21. 17:42

Энэтхэг эмч нар үзлэг хийнэ2018 оны 2-р сарын 21. 17:23

Нийслэлд өчигдөр объектын дөрвөн түймэр гарчээ2018 оны 2-р сарын 21. 17:19

Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо2018 оны 2-р сарын 21. 17:06

Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баяр болно2018 оны 2-р сарын 21. 16:51

Архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдөг2018 оны 2-р сарын 21. 16:25

Ч.Батбаяр шилдэг цаатангаар шалгарчээ2018 оны 2-р сарын 21. 16:10

Ерөнхийлөгч Сэлэнгэ аймагт ажиллаж байна2018 оны 2-р сарын 21. 16:06

“Олон улсын эх хэлний өдөр” өнөөдөр тохиож байна2018 оны 2-р сарын 21. 16:01

Орон нутгийн сэтгүүлчид өөрийн зохицуулалтын байгууллагаа дэмжив2018 оны 2-р сарын 21. 15:38

Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид Каори Ичотой бэлтгэл хийв2018 оны 2-р сарын 21. 15:35

“Зөрчлийн тухай хууль” сэдэвт сургалт боллоо2018 оны 2-р сарын 21. 15:15

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлжээ2018 оны 2-р сарын 21. 15:08

"Шивээ-Овоо" ХК-ийн талаарх асуудлаар хэлэлцэнэ2018 оны 2-р сарын 21. 14:59

Т.Баярлах: 2017 онд бид 5203 баринтаг цуглуулсан2018 оны 2-р сарын 21. 14:52

“Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх тогтоолыг цэц хэлэлцэнэ2018 оны 2-р сарын 21. 14:47

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох