Эрдэнэтийн 49 хувийг авахад төрийн мөнгө ашиглаагүй болох нь нотлогдов

2018 оны 2-р сарын 12. 11:34

Шүүхээс Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлжээ

Засгийн газар үнэнд гүйцэгдэж, шүүх засаглалын өмнө бүдэрлээ. Хувийн хэвшлээ буланд шахаж, бизнесийн хэвийн үйл ажиллагааг нь богтолсон төрийн үйлдэл шударга бус гэдэг нь удаа дараа ил болж, үүнийг илчилсэн баримт улам зузаарсаар байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг тойрсон Засгийн газрын мэдэгдэл, үйлдэл нь шүүхийн өмнө мухардалд оржээ. Эрдэнэтийг 100 хувь төрд авах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн “Монгол зэс” корпорациас гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж “Монгол зэс”-ийн нэхэмжлэлийг хангалаа.

Мөн ОХУ-аас Эрдэнэтийн хувьцааг авахад “Монгол зэс”-ийнхэн төрийн мөнгө ашиглаагүй гэдэг нь шүүх хурлын явцад нотлогдож эхэллээ. Тодруулбал, жил дамнан яригдсан Монголбанк, Хөгжлийн банкнаас зээл авч, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан гэж “Монгол зэс”-ийг буруутгаж байсан нь ор үндэсгүй худал болох нь баримтаар нотлогдсон юм. “Монгол зэс” нь удаа дараа Монголбанк, Хөгжлийн банкнаас зээл авч байгаагүй гэж мэдэгдэж байсан ч төрийн байгууллагууд лавлагаа, тодорхойлолтыг санаатайгаар огт гаргаж өгдөггүй байв. Гэвч энэ удаагийн Засгийн газрын шийдвэрт суутган тооцох тухай асуудал орсон нь шүүхээс зарим нэгэн нэмэлт, нотлох баримт цуглуулах шаардлага гаргасан байна.

Эрдэнэтийг 100 хувь төрд авах Засгийн газрын шийдвэр дахин шүүх дээр уналаа

Тодруулбал, удтал дуугуй явсан Хөгжлийн банк болон Монголбанк шүүхийн шаардсанаар “Монгол зэс” корпораци дээрх хоёр байгууллагаас ямар ч зээл авч байгаагүй тухай албан ёсны мэдэгдлийг шүүхэд гаргаж өглөө. Энэ нь санхүүгийн шинжээчид болон зарим хүний хувьд шүүхийн шийдвэрээсээ илүү сонирхолтой бөгөөд анхаарал татсан мэдээлэл юм.

Яагаад гэвэл, “Монгол зэс” компани нь Эрдэнэтийн 49 хувийг Монголбанк, Хөгжлийн банкны мөнгөөр, энэ хоёр банкны зээлээр авсан гэх хардлага, таамаг байдаг ч энэ талаар дээрх хоёр банк өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар өгөөгүй явсан юм. Засгийн газар шинээр бүрдэхэд “Эрдэнэт”-ийн асуудлыг эхний 100 хоногт багтаан шийднэ гэж “шахаачин”-аараа алдартай Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж омог бардам мэдэгдэж байлаа. Тэр амлалтдаа ч хүрсэн. Гэвч ашиг сонирхолдоо хөтлөгдсөн түүний хууль бус үйлдэл Засгийн газрыг хөлдөө чирж байгаа нь ийн ил болсоор.

“Монгол зэс” корпорацийг шүүхэд хандаж байх хугацаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Эрдэнэт үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийг сольж, бүр ногдол ашиг зарлаж, гүйлгээг хийлгүүлэн авсан нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоогджээ. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон шинэ Төлөөлөн удирдах зөвлөл нь тус үйлдвэрийн орон тоог нэмэх, захирлуудын тоог өсгөх бүтцийн өөрчлөлт хийх зэргээр чоно борооноор гэгчийн адил аашилж байна.

Тэрчлэн 2018 оны худалдан авах төлөвлөгөө, ТУЗ- ийн гишүүдийн урамшуулал, ерөнхий захирлын гэрээний дүгнэлт, тендерийн жагсаалтыг батлахаар яаравчилж буй энэ мөчид шүүхээс Засгийн газрын долдугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компаниудын дүрэм баталсан болон ТУЗ томилсон тогтоолуудыг түдгэлзүүлэв.

Ингэснээр хууль зөрчин байж бий болсон ТУЗ дахин хууль зөрчиж, тус үйлдвэрт алдагдал учруулахаас сэрэмжлэн шүүх байгууллага шийдвэрээрээ хаалт тавилаа. Үүнийг Засгийн газар хүлээж авахаас шүүх засаглал, шударга төрийн нүүр царай харагдана. Захиргааны хуульд акт түдгэлзүүлэх хурлыг долоо хоногийн дотор хийхээр заасан байдаг атал Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хурлыг хойшлуулахаар удаа дараа хүсэлт гомдол гаргаж байсан юм.

Засгийн газраас ингэж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах хүсэлт гаргаж байгаа нь төрөөс 100 хувь шинээр томилогдсон ТУЗ нь цаг хожиж, томоохон үнийн дүнтэй тендерийн шахаа шийдэх, мөн ТУЗ-ийн гишүүдийн урамшуулал, 2018 онд зарлах тендерийн жагсаалтыг батлах зорилготой байж болзошгүй гэх хардлага төрүүлж байгааг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үеэр хэлж байсан юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн тэргүүтэй төрийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд өөрсдийн цалин хангамж, урамшууллын хэмжээг батлах, захирлуудын тоог өсгөх, томоохон дүнтэй худалдан авалтын жагсаалтыг хэлэлцэх зэргээр “Монгол зэс”-ийн төлөөлөл байхгүй сар гаруйн хугацаанд ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн бололтой.

Хяналтгүй болчихсон тул ийн бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахаар улайрсан нь эхнээсээ батлагдаж байна. Ийнхүү Засгийн газрын тогтоолыг шүүхээс түдгэлзүүлснээр 2018 он гарсны дараа төрөөс 100 хувь шинээр томилогдсон ТУЗ цаашид хуралдах, асуудал шийдвэрлэх эрх зүйн чадамжгүй болсон гэсэн үг юм.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 7 ]

2018 оны 2-р сарын 13. 21:57Зочин - [202.9.40.***]

Монголын шүүх авилгалд идэгдсэн шүү дээ.

2018 оны 2-р сарын 12. 15:59Зочин - [66.181.164.***]

Монгол банк, Хөгжлийн банк 2-оос аваагүй юм бол тэндээс авсан гээд л том дуугараач дээ. Нуусан юм бүхэн хардлага дагуулаад зогсохгүй дараа нь илэрч л байдаг. Муу нуухаар сайн илчил гэдэг ч мундаг үг шүү

2018 оны 2-р сарын 12. 14:44Зочин - [66.181.161.**]

АН-ыг дэмжиж байлаа одоо больё. АН хуваагдаасай энэ Эрдэнэтийн 59 талд ажилладаг бас Эрдэнэ намын дарга байсан цагт энэ намыг дахин сэргэхийг үзэхгүй юм байна

2018 оны 2-р сарын 12. 14:10Зочин - [27.123.214.***]

Mungu ni duu bishee...huuli ni däa...

2018 оны 2-р сарын 12. 13:41Зочин - [66.181.161.**]

Zahialgat niitlel baina. XXB ingej ulairch baij dain samuun uusgevdee. Bih yumiig hudaldaj avaad baij boldoggui yum. Kaddafi shig uheh ni dutaa yu.

2018 оны 2-р сарын 12. 13:40Зочин - [202.9.41.**]

Тэгвэл тэр 27 настай шавилхан залуу Эрдэнэтийг худалдаж авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг нотлох хэрэгтэй.Мөн эхний ээлжинд Монгол Улсын Засгийн газар худалдаж авах давуу эрхтэй байсан , энэ эрхээ эдлэх боломжийг хаасан нөхдүүдэд эрүү үүсгэж, эрхээ эдлэх хэрэгтэй бус уу

2018 оны 2-р сарын 12. 13:34Зочин - [150.129.142.**]

Шүүхээс Эбигийн болон Хурцын хүмүүс цэвэрлэгдээгшй цагт шударга ес ялна гэхж байхгүй

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Х.Баттулга: Ноён уулыг төрийн хамгаалалтад авна3 минут 2 секундын өмнө

“Хаврын бүргэдийн баяр” ирэх сард нийслэлд болно17 минут 36 секундын өмнө

Төрийн албаны зөвлөл гэнэтийн шалгалт хийж байна20 минут 59 секундын өмнө

Шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиож байна36 минут 13 секундын өмнө

Оюу толгой: ТТЦС дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна40 минут 21 секундын өмнө

ОУ-ын такси үйлчилгээг нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг болно55 минут 25 секундын өмнө

Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг "түдгэлзүүлнэ"2 цаг 6 минутын өмнө

Т.Мандхай: Хүүхдийн дэлгэцийн донтолт гурав дахин ихэссэн2 цаг 20 минутын өмнө

Хэнтийд нөхөн сонгууль болох уу?2 цаг 25 минутын өмнө

Өвөрхангай аймгийн Арвайхээрээс нярайн цогцос олджээ2 цаг 28 минутын өмнө

Зүүн талаараа унтахад юу болдог вэ?2 цаг 35 минутын өмнө

"С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй"2 цаг 39 минутын өмнө

Анжелина Жоли багш болов2 цаг 53 минутын өмнө

Хотын захиргааны шинэ барилга 2020 онд ашиглалтад орно3 цаг 1 минутын өмнө

Стандартчиллын бүс нутгийн холбооны хурал Монголд болно3 цаг 15 минутын өмнө

Дэлхийн хамгийн тарган эр туржээ3 цаг 19 минутын өмнө

Говь-Алтай аймагт 375 хүүхдийн ортой цэцэрлэг баригдана3 цаг 39 минутын өмнө

Орон нутагт шалгалт өгсөн иргэд төрийн байгууллагад ажиллахгүй3 цаг 44 минутын өмнө

"Европт том дайн гарч, хил хязгаар өөрлөгдөнө" гэв4 цаг 9 минутын өмнө

Урьд шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ4 цаг 15 минутын өмнө

Оросын офицеруудад хамгаалалттай гар утас өгчээ4 цаг 29 минутын өмнө

Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхааруулав4 цаг 54 минутын өмнө

Орос, АНУ хэдэн цөмийн пуужин, цэнэгт хушуутай вэ?4 цаг 58 минутын өмнө

Өнөөдөр допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлана5 цаг 4 минутын өмнө

Д.Сумъяабазар: Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна5 цаг 11 минутын өмнө

Морин хуурын чуулга үнэ төлбөргүй тоглоно5 цаг 38 минутын өмнө

Эх орончдын өдөрт зориулж 256 бөх барилдана5 цаг 40 минутын өмнө

Г.Номуундарийн хэрэг нэг л "бишдэх" гээд байна уу?5 цаг 48 минутын өмнө

Үйл явдлын хураангуй6 цаг 15 минутын өмнө

Улаанбаатарт 11 хэм хүйтэн6 цаг 17 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр6 цаг 19 минутын өмнө

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” эерэг үр дүн өгч байна20 цаг 33 минутын өмнө

“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн татварын асуудлыг УИХ шийднэ20 цаг 38 минутын өмнө

Нийслэлийн харьяа байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлнэ20 цаг 43 минутын өмнө

"Шилдэг хамтарсан баг"-уудад шагнал гардуулав20 цаг 50 минутын өмнө

29 компанийн 274,580 ширхэг хувьцаа арилжигджээ21 цаг 4 минутын өмнө

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хэлэлцэв21 цаг 6 минутын өмнө

"Чингис хааны онгоныг оллоо” гэж худал мэдээлэл тараажээ21 цаг 12 минутын өмнө

ОУ-ын Иргэний хамгаалалтын өдөр ирэх сарын 1-нд тохионо21 цаг 35 минутын өмнө

Тавдугаар сарын 1-нээс “Сити-тур”-ын автобус явж эхэлнэ22 цаг 6 минутын өмнө

Керела, Логин институтийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав22 цаг 12 минутын өмнө

Орхон аймгийн эмч мэргэжилтнүүд Энэтхэгт ажиллана22 цаг 15 минутын өмнө

ШУА Америкийн монгол судлалын төвтэй хамтран ажиллана22 цаг 18 минутын өмнө

Энэ сарын хүүхдийн мөнгийг маргааш шилжүүлнэ22 цаг 23 минутын өмнө

Д.Сарангэрэл: Монгол хүн шим тэжээлийн өлсгөлөнд нэрвэгдсэн байна22 цаг 26 минутын өмнө

Хүн ам, орон сууцны тооллого 2020 онд явагдана22 цаг 53 минутын өмнө

"Г.Номуундарь шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс татгалзсан"23 цаг 14 минутын өмнө

“Ил тод эрүүл мэндийн үйлчилгээ” төсөл хэрэгжив23 цаг 22 минутын өмнө

Нийт 93147 иргэн ипотекийн зээлд хамрагджээ23 цаг 39 минутын өмнө

Монгол Улсын гадаад өр 27,4 тэрбум ам.долларт хүрчээ23 цаг 42 минутын өмнө

Э.Эрдэнэжамъян ажлаа өглөө23 цаг 45 минутын өмнө

"Утаа урагт хэрхэн нөлөөлж байгааг сайтар судлах хэрэгтэй"23 цаг 48 минутын өмнө

Автомашины татварыг цахимаар төлөх боломжтойӨчигдөр 15 цаг 22 минут

"Банкуудын өөрийн хөрөнгийн дутагдал 400 тэрбум төгрөг байна"Өчигдөр 13 цаг 56 минут

“Саусгоби сэндс” компани улсад төлөх 35 тэрбумын өрөө барагдуулжээӨчигдөр 13 цаг 51 минут

Нийслэлийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг тодорхойлноӨчигдөр 13 цаг 43 минут

“Өргөдөл, гомдлын smartcity программ ашиглах нь” сэдэвт сургалт боллооӨчигдөр 13 цаг 41 минут

Төрийн байгууллагууд осол гэмтэл, хүчирхийллийн эсрэг нэгдэвӨчигдөр 13 цаг 36 минут

Бехати болон Адам нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээӨчигдөр 13 цаг 26 минут

БГД-ийн иргэдэд хувийн эмнэлгүүд хөнгөлөлттэй үйлчилнэӨчигдөр 13 цаг 18 минут

АСЕМ-аар авсан автобусуудыг тээвэрт явуулж эхэлжээӨчигдөр 13 цаг 10 минут

Гишүүд чуулганы завсарлагаанаар амрах ёстой юу, ажиллах үүрэгтэй юуӨчигдөр 13 цаг 04 минут

Гал түймэр унтраах чиглэлээр туршлага судалнаӨчигдөр 12 цаг 59 минут

“Цасны баяр”-ын үеэр автобус 35 минутын зайтай үйлчилнэӨчигдөр 12 цаг 29 минут

Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжӨчигдөр 12 цаг 27 минут

Булган аймгийн Бугат суманд 320 хүүхдийн сургууль баринаӨчигдөр 12 цаг 01 минут

Монгол Улс Авлигын индексээр 103 дугаарт эрэмбэлэгдлээӨчигдөр 11 цаг 50 минут

"Дарханд ажилгүй олон залуус гудамж метрлэж байна" гэвӨчигдөр 11 цаг 40 минут

Дундговь аймагт адууны хамаа хийхээр ажлын хэсэг гаравӨчигдөр 11 цаг 26 минут

Алим зүрх-судасны өвчинд тустайӨчигдөр 11 цаг 11 минут

МИАТ ТӨХК мэдэгдэл гаргалааӨчигдөр 11 цаг 00 минут

Намрын чуулганы хамгийн, хамгийнӨчигдөр 10 цаг 31 минут

Сураггүй алга болсон хүү олджээӨчигдөр 10 цаг 17 минут

Кёрлингийн тамирчин хүрэл медалиа буцааж өгнөӨчигдөр 10 цаг 12 минут

Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээӨчигдөр 10 цаг 09 минут

10 мянган жил явах “мөнхийн цаг" суурилуулж эхлэвӨчигдөр 10 цаг 06 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 09 цаг 22 минут

Улаанбаатарт 11 хэм хүйтэнӨчигдөр 09 цаг 20 минут

Өнөөдөр тахиа өдөрӨчигдөр 09 цаг 18 минут

Гадаад иргэдийн жолоодох эрхийн шалгалтыг цахимаар авч эхлэв2018 оны 2-р сарын 21. 18:42

Нийслэлд оффисын 365 барилга байна2018 оны 2-р сарын 21. 18:12

Соёл урлагийн байгууллагуудад шалгалт хийж байна2018 оны 2-р сарын 21. 18:00

Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх цогц системийг нэвтрүүлнэ2018 оны 2-р сарын 21. 17:58

Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас шинэчлэгдлээ2018 оны 2-р сарын 21. 17:53

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлыг зохион байгуулах талаар санал солилцов2018 оны 2-р сарын 21. 17:42

Энэтхэг эмч нар үзлэг хийнэ2018 оны 2-р сарын 21. 17:23

Нийслэлд өчигдөр объектын дөрвөн түймэр гарчээ2018 оны 2-р сарын 21. 17:19

Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо2018 оны 2-р сарын 21. 17:06

Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баяр болно2018 оны 2-р сарын 21. 16:51

Архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдөг2018 оны 2-р сарын 21. 16:25

Ч.Батбаяр шилдэг цаатангаар шалгарчээ2018 оны 2-р сарын 21. 16:10

Ерөнхийлөгч Сэлэнгэ аймагт ажиллаж байна2018 оны 2-р сарын 21. 16:06

“Олон улсын эх хэлний өдөр” өнөөдөр тохиож байна2018 оны 2-р сарын 21. 16:01

Орон нутгийн сэтгүүлчид өөрийн зохицуулалтын байгууллагаа дэмжив2018 оны 2-р сарын 21. 15:38

Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид Каори Ичотой бэлтгэл хийв2018 оны 2-р сарын 21. 15:35

“Зөрчлийн тухай хууль” сэдэвт сургалт боллоо2018 оны 2-р сарын 21. 15:15

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлжээ2018 оны 2-р сарын 21. 15:08

"Шивээ-Овоо" ХК-ийн талаарх асуудлаар хэлэлцэнэ2018 оны 2-р сарын 21. 14:59

Т.Баярлах: 2017 онд бид 5203 баринтаг цуглуулсан2018 оны 2-р сарын 21. 14:52

“Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх тогтоолыг цэц хэлэлцэнэ2018 оны 2-р сарын 21. 14:47

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох