УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганаар 18 хууль баталжээ

2018 оны 2-р сарын 13. 11:17

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулж, мэдээлэл хийлээ.

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган 93 өдөр хуралдан завсарлаад байгаа бөгөөд энэ хугацаанд улс орны эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөөтэй, нийгмийн өмнө тулгамдаж байсан асуудлуудыг оновчтойгоор шийдвэрлэсэн, олон нийтийн хүлээж байсан хууль, тогтоолуудыг баталсан болохыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэвлэлийн хурлын эхэнд тэмдэглэн хэлэв. УИХ намрын ээлжит чуулганаараа бие даасан 18 хууль баталсан бол нийт 95 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын 54 тогтоол баталсан байна.

Энэ удаагийн ээлжит чуулганы хугацаанд баталсан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль нь улс орны эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлсэн томоохон хуулиудын нэг байсныг тэрбээр онцоллоо. Төсвийн алдагдал өндөр, эдийн засгийн өсөлт зогссон 2015-2016 онд үргэлжилсэн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд засгийн эрхийг авсан УИХ, Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Ямар шалтгаанаар энэ хөтөлбөрт хамрагдахад хүрсэн, энэ нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн эерэг нөлөө үзүүлсэн талаар олон нийт мэдэж байгаа гэдгийг Л.Энх-Амгалан дарга тэмдэглэн хэлсэн. 2016 онд төсвийн алдагдал 2.4 их наяд хүрсэн байсан.

Тайлбарлавал, Монгол Улс зургаан төгрөг олдог хэрнээ найман төгрөгийн зардал гаргадаг, 2 төгрөгийг гадаад, дотоодын өндөр хүүтэй зээлээр нөхөж байсан үе. Эдийн засгийн өсөлт нь -1 хувь, валютын нөөц нь 1 тэрбум төгрөгт хүрч буурсан байв. Гадаад валютын нөөц багасахн хэрээр төгрөгийн худалдан авах чадвар сулардаг. Харин 2018 оны төсөвт эдийн засаг 4.2 хувиар өснө хэмээн төлөвлөж байгаа.

Эдийн засгийн 1 хувийн өсөлтийн цаана 10,000 ажлын байр бий болдог гэсэн тооцоолол байдаг.Тэгвэл эдийн засгийн дээрх хэмжээний өсөлтийн нөлөөллөөр ажлын байр шаардлагатай байгаа 100,000 гаруй иргэний 40,000 нь ажлын байртай, орлоготой болохуйц нөхцөл бололцоо бүрдээд байгааг УИХ-ын дэд дарга дурдав.

Өндөр хүүтэй зээлийн төлбөртөө Монгол Улс 2016-2017 онд 1.5 их наядыг төлсөн бөгөөд энэ нь улсын төсвийн ¼ хувьтай тэнцэж байсан. Харин УИХ 2018 онд төсвийн алдагдлыг тодорхой хувиар бууруулснаараа улс орны эдийн засгийн амьдралд эерэг ач холбогдолтой юм.

Сүүлийн жилүүдэд улсын төсвийн алдагдал өндөр байсан тул улсын төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй байсан. Мөн барилга обьект, зам, дэд бүтцийг барьж, шилжүүлэх концессын гэрээгээр гүйцэтгүүлж ирсэн бөгөөд эдгээрийн төлбөрийн хуримтлал үүсээд байсан нь төсөвт ихээхэн дарамт болж байсныг тэрбээр дурдав.

Харин 2018 онд 780 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм. Энэ хүрээнд бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэнэ. Нийслэл, аймаг, шаардлагатай сумын төвүүдэд цэцэрлэгүүдийг барих бөгөөд 0-6 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмших эрхийг сугалаагаар хязгаарладаг байсан явдал 2018 оны есдүгээр сараар тасалбар болно гэдгийг онцоллоо.

Гурван ээлжээр хичээллэлдэг ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдэх хүрээнд энэ онд улсын хэмжээнд 32 сургуулийг шинээр барина. Энэ нь хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй томоохон шийдэл гэдгийг тэмдэглэв.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэрийг 2017 оны намрын чуулганаар УИХ гаргасан. Улсын хэмжээнд тэтгэвэр авдаг 350,000 ахмад настан байдаг бөгөөд тэдний тэтгэврийн хэмжээг энэ оны хоёрдугаар сараас 27,000 төгрөгөөр нэмж байгаа.

Мөн насны хишигийг 2016 оноос олгосон бөгөөд цагаан сараас өмнө олгох асуудлыг төсвийн хуулиараа шийдсэн гэдгийг дуулгахад таатай байна" гэлээ. Эдгээр боломж хэрхэн бий болсон бэ гэдгийг олон нийт сонирхож байгааг тэрбээр дурдаад, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ ОУВС-тай анх нэлээд хатуу нөхцөлөөр тохирсон байсан.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд богино хугацаатай, өндөр хүүтэй авсан байсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр сольсон. Ингэснээр төсөвт ирэх зээлийн төлбөрийн дарамтыг бууруулсан.

Үүний үр дүнд жилд 130 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх нөхцөл бүрдсэн. Хэмнэлтийн энэ орлогоо ахмад настнуудын тэтгэврийг нэмэх, төрийн албан хаагчдын цалин, улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулж байна.

Эдийн засгийн эерэг өөрчлөлт бий болсон тул нийгмийн шинж чанартай асуудлуудыг шийдвэрлэхээр ОУВС-тай дахин тохиролцож чадсан. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарах насыг сонголттой болгох бололцоотой боллоо.

Ажилласан жил нь тэтгэвэрт гарах болзол хангасан тохиолдолд эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах эсэхээ тухайн иргэн сонгох эртхэй болсон. Мөн тэтгэврийн насыг жил бүр 6 сараар сунгах зохицуулалтыг бууруулж 3 сар болгохоор тохиролцоонд хүрсэн. Энэ хүрээнд Улсын Их Хурал бодлогын баримт бичгүүдийг баталлаа.

Мөн “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2018 оны улсын төсөвт холбогдох санхүүжилтийг тусгасан гэв. Өнөөдөр улсын хэмжээнд 135.000 ээж сар бүр 50.000 төгрөгийн тэтгэмж, 3 болон түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж, аав болох 17.000 иргэнд улирал бүр 240.000 төгрөгийн тэтгэмж олгох хуулийг 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан.

Улсын хэмжээнд 130,000 орчим малчин өрхийн 300,000 гаруй малчин энэ салбарт ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Малчдынхаа тэтгэврийн насыг 5 насаар наашлуулах хуулийг баталсан. Эл хууль 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 13,000 малчин энэ хүрээнд тэтгэвэртээ гарах эрх нь нээгдэж, үүнд шаардлагатай 137 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг2018 оны улсын төсөвт тусгасан гэдгийг Л.Энх-Амгалан дарга хэвлэлийнхэнд мэдээллээ.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 62 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсвийн эх үүсвэрт баталсан. Ингэснээр орон нутагт ажилгүйдэл буурах, үүний нөлөөллөөр ядуурал багасах боломж бүрдэж байгаа гэдгийг онцоллоо.

УИХ намрын чуулганаараа агаарын бохирдлын асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажилласанд олон нийт дэмжиж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын тогтоол баталсан бөгөөд урьд жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан хөрөнгө, төсвийн хяналтыг хийх, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, цаашид агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нэн тэргүүнд, дунд хугацаанд болон урт хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлыг эрэмбэлэн Засгийн газартай хамтран ажиллахаар тусгасан.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр оруулж ирж буй тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, энэ чиглэлийн дотоодын үйлдвэрлэлийг мөн татварын бодлогоор дэмжих, гаднын хөрөнгө оруулалтыг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулан иргэдээ орон сууцжуулахад онцгойлон анхаарах чиглэлээр ажиллах шийдвэрүүдийг гаргасан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв

. Үргэлжлүүлэн тэрбээр мал эмнэлгийн сайн засаглалыг хөгжүүлж, мэргэжлийн үйлчилгээг тогтвортой санхүүжилтээр, иж бүрэн, хүртээмжтэй, хийдэл, давхардалгүй, үр ашигтай үзүүлэх нөхцөлийг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх Мал, амьтны эрүүл мэндийн тухай, мал болон ашиг шимийг ашигладаг тэжээвэр амьтан, түүний генийн сан, үржүүлгийн бүтээгдэхүүн, эдгээрт хамааралтай уламжлалт мэдлэгийг нэгтгэн “малын генетик нөөц” гэж томьёолон, энэхүү нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, бүртгэх, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах Малын генетик нөөцийн тухай хуулиудыг баталсан талаар танилцуулсан.

Түүнчлэн Монголбанкны бие даасан, хараат бус байдал сайжирч, мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагааны оновчтой зохицуулалт бий болж, эдийн засгийн макро түвшинд үнийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих Төвбанк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар мөн танилцуулсан.

Ээлжит чуулганы хугацаанд баталсан өөр нэг чухал эрх зүйн баримт бичиг бол Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль байсан бөгөөд банкны төлбөрийн чадвар алдагдсан, эсхүл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхолд нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкинд бүтцийн өөрчлөлт хийх, түүнийг хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөл, журмыг шинээр тодорхойлж, төв банк эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин сайжрах ач холбогдолтой талаар тайлбарлалаа.

УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж эхлээд байгаа бөгөөд ирэх хаврын чуулганаар үүнтэй холбоотой төслүүдийг хэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрдсэн талаар мэдээлсэн.

УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны талаар Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон зарим баримт дурдаж танилцуулсан юм. Үе үеийн УИХ-ын эхний гурван ээлжит чуулганы үйл ажиллагааны харьцуулсан тоон мэдээллийг тэрбээр танилцууллаа.

2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд нийт 178 хууль, 2008-2012 оны УИХ 201 хууль, 2012-2016 оны УИХ 269 хууль баталсан бол энэ удаагийн УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд 493 хууль баталсан байна. УИХ-ын гишүүдийн хуралдааны ирцийг дээрх үзүүлэлтээр харьцуулбал 2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганаар 17,444 цаг, 2008-2012 оны УИХ 21,354 цаг, 2012-2016 оны УИХ 17,061 цаг хуралдсан бол энэ удаагийн УИХ 24,895 цаг хуралджээ.

Өөрөөр хэлбэл, 2016-2018 оны хугацаанд УИХ харьцангуй их ачаалалтай ажилласан болохыг эдгээр тоон үзүүлэлт илэрхийлж байгааг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон онцоллоо.

Ийнхүү хэвлэлийн хурлын төгсгөлд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Х.Баттулга: Ноён уулыг төрийн хамгаалалтад авна6 минут 29 секундын өмнө

“Хаврын бүргэдийн баяр” ирэх сард нийслэлд болно21 минут 3 секундын өмнө

Төрийн албаны зөвлөл гэнэтийн шалгалт хийж байна24 минут 26 секундын өмнө

Шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиож байна39 минут 40 секундын өмнө

Оюу толгой: ТТЦС дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна43 минут 48 секундын өмнө

ОУ-ын такси үйлчилгээг нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг болно58 минут 52 секундын өмнө

Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг "түдгэлзүүлнэ"2 цаг 9 минутын өмнө

Т.Мандхай: Хүүхдийн дэлгэцийн донтолт гурав дахин ихэссэн2 цаг 23 минутын өмнө

Хэнтийд нөхөн сонгууль болох уу?2 цаг 29 минутын өмнө

Өвөрхангай аймгийн Арвайхээрээс нярайн цогцос олджээ2 цаг 31 минутын өмнө

Зүүн талаараа унтахад юу болдог вэ?2 цаг 38 минутын өмнө

"С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй"2 цаг 42 минутын өмнө

Анжелина Жоли багш болов2 цаг 57 минутын өмнө

Хотын захиргааны шинэ барилга 2020 онд ашиглалтад орно3 цаг 4 минутын өмнө

Стандартчиллын бүс нутгийн холбооны хурал Монголд болно3 цаг 18 минутын өмнө

Дэлхийн хамгийн тарган эр туржээ3 цаг 22 минутын өмнө

Говь-Алтай аймагт 375 хүүхдийн ортой цэцэрлэг баригдана3 цаг 42 минутын өмнө

Орон нутагт шалгалт өгсөн иргэд төрийн байгууллагад ажиллахгүй3 цаг 48 минутын өмнө

"Европт том дайн гарч, хил хязгаар өөрлөгдөнө" гэв4 цаг 13 минутын өмнө

Урьд шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ4 цаг 19 минутын өмнө

Оросын офицеруудад хамгаалалттай гар утас өгчээ4 цаг 32 минутын өмнө

Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхааруулав4 цаг 58 минутын өмнө

Орос, АНУ хэдэн цөмийн пуужин, цэнэгт хушуутай вэ?5 цаг 1 минутын өмнө

Өнөөдөр допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлана5 цаг 8 минутын өмнө

Д.Сумъяабазар: Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна5 цаг 14 минутын өмнө

Морин хуурын чуулга үнэ төлбөргүй тоглоно5 цаг 42 минутын өмнө

Эх орончдын өдөрт зориулж 256 бөх барилдана5 цаг 43 минутын өмнө

Г.Номуундарийн хэрэг нэг л "бишдэх" гээд байна уу?5 цаг 51 минутын өмнө

Үйл явдлын хураангуй6 цаг 19 минутын өмнө

Улаанбаатарт 11 хэм хүйтэн6 цаг 20 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр6 цаг 23 минутын өмнө

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” эерэг үр дүн өгч байна20 цаг 36 минутын өмнө

“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн татварын асуудлыг УИХ шийднэ20 цаг 41 минутын өмнө

Нийслэлийн харьяа байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлнэ20 цаг 46 минутын өмнө

"Шилдэг хамтарсан баг"-уудад шагнал гардуулав20 цаг 54 минутын өмнө

29 компанийн 274,580 ширхэг хувьцаа арилжигджээ21 цаг 7 минутын өмнө

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хэлэлцэв21 цаг 9 минутын өмнө

"Чингис хааны онгоныг оллоо” гэж худал мэдээлэл тараажээ21 цаг 16 минутын өмнө

ОУ-ын Иргэний хамгаалалтын өдөр ирэх сарын 1-нд тохионо21 цаг 39 минутын өмнө

Тавдугаар сарын 1-нээс “Сити-тур”-ын автобус явж эхэлнэ22 цаг 10 минутын өмнө

Керела, Логин институтийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав22 цаг 15 минутын өмнө

Орхон аймгийн эмч мэргэжилтнүүд Энэтхэгт ажиллана22 цаг 18 минутын өмнө

ШУА Америкийн монгол судлалын төвтэй хамтран ажиллана22 цаг 21 минутын өмнө

Энэ сарын хүүхдийн мөнгийг маргааш шилжүүлнэ22 цаг 27 минутын өмнө

Д.Сарангэрэл: Монгол хүн шим тэжээлийн өлсгөлөнд нэрвэгдсэн байна22 цаг 29 минутын өмнө

Хүн ам, орон сууцны тооллого 2020 онд явагдана22 цаг 56 минутын өмнө

"Г.Номуундарь шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс татгалзсан"23 цаг 17 минутын өмнө

“Ил тод эрүүл мэндийн үйлчилгээ” төсөл хэрэгжив23 цаг 26 минутын өмнө

Нийт 93147 иргэн ипотекийн зээлд хамрагджээ23 цаг 43 минутын өмнө

Монгол Улсын гадаад өр 27,4 тэрбум ам.долларт хүрчээ23 цаг 45 минутын өмнө

Э.Эрдэнэжамъян ажлаа өглөө23 цаг 49 минутын өмнө

"Утаа урагт хэрхэн нөлөөлж байгааг сайтар судлах хэрэгтэй"23 цаг 52 минутын өмнө

Автомашины татварыг цахимаар төлөх боломжтойӨчигдөр 15 цаг 22 минут

"Банкуудын өөрийн хөрөнгийн дутагдал 400 тэрбум төгрөг байна"Өчигдөр 13 цаг 56 минут

“Саусгоби сэндс” компани улсад төлөх 35 тэрбумын өрөө барагдуулжээӨчигдөр 13 цаг 51 минут

Нийслэлийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг тодорхойлноӨчигдөр 13 цаг 43 минут

“Өргөдөл, гомдлын smartcity программ ашиглах нь” сэдэвт сургалт боллооӨчигдөр 13 цаг 41 минут

Төрийн байгууллагууд осол гэмтэл, хүчирхийллийн эсрэг нэгдэвӨчигдөр 13 цаг 36 минут

Бехати болон Адам нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээӨчигдөр 13 цаг 26 минут

БГД-ийн иргэдэд хувийн эмнэлгүүд хөнгөлөлттэй үйлчилнэӨчигдөр 13 цаг 18 минут

АСЕМ-аар авсан автобусуудыг тээвэрт явуулж эхэлжээӨчигдөр 13 цаг 10 минут

Гишүүд чуулганы завсарлагаанаар амрах ёстой юу, ажиллах үүрэгтэй юуӨчигдөр 13 цаг 04 минут

Гал түймэр унтраах чиглэлээр туршлага судалнаӨчигдөр 12 цаг 59 минут

“Цасны баяр”-ын үеэр автобус 35 минутын зайтай үйлчилнэӨчигдөр 12 цаг 29 минут

Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжӨчигдөр 12 цаг 27 минут

Булган аймгийн Бугат суманд 320 хүүхдийн сургууль баринаӨчигдөр 12 цаг 01 минут

Монгол Улс Авлигын индексээр 103 дугаарт эрэмбэлэгдлээӨчигдөр 11 цаг 50 минут

"Дарханд ажилгүй олон залуус гудамж метрлэж байна" гэвӨчигдөр 11 цаг 40 минут

Дундговь аймагт адууны хамаа хийхээр ажлын хэсэг гаравӨчигдөр 11 цаг 26 минут

Алим зүрх-судасны өвчинд тустайӨчигдөр 11 цаг 11 минут

МИАТ ТӨХК мэдэгдэл гаргалааӨчигдөр 11 цаг 00 минут

Намрын чуулганы хамгийн, хамгийнӨчигдөр 10 цаг 31 минут

Сураггүй алга болсон хүү олджээӨчигдөр 10 цаг 17 минут

Кёрлингийн тамирчин хүрэл медалиа буцааж өгнөӨчигдөр 10 цаг 12 минут

Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээӨчигдөр 10 цаг 09 минут

10 мянган жил явах “мөнхийн цаг" суурилуулж эхлэвӨчигдөр 10 цаг 06 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 09 цаг 22 минут

Улаанбаатарт 11 хэм хүйтэнӨчигдөр 09 цаг 20 минут

Өнөөдөр тахиа өдөрӨчигдөр 09 цаг 18 минут

Гадаад иргэдийн жолоодох эрхийн шалгалтыг цахимаар авч эхлэв2018 оны 2-р сарын 21. 18:42

Нийслэлд оффисын 365 барилга байна2018 оны 2-р сарын 21. 18:12

Соёл урлагийн байгууллагуудад шалгалт хийж байна2018 оны 2-р сарын 21. 18:00

Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх цогц системийг нэвтрүүлнэ2018 оны 2-р сарын 21. 17:58

Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас шинэчлэгдлээ2018 оны 2-р сарын 21. 17:53

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлыг зохион байгуулах талаар санал солилцов2018 оны 2-р сарын 21. 17:42

Энэтхэг эмч нар үзлэг хийнэ2018 оны 2-р сарын 21. 17:23

Нийслэлд өчигдөр объектын дөрвөн түймэр гарчээ2018 оны 2-р сарын 21. 17:19

Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо2018 оны 2-р сарын 21. 17:06

Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баяр болно2018 оны 2-р сарын 21. 16:51

Архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдөг2018 оны 2-р сарын 21. 16:25

Ч.Батбаяр шилдэг цаатангаар шалгарчээ2018 оны 2-р сарын 21. 16:10

Ерөнхийлөгч Сэлэнгэ аймагт ажиллаж байна2018 оны 2-р сарын 21. 16:06

“Олон улсын эх хэлний өдөр” өнөөдөр тохиож байна2018 оны 2-р сарын 21. 16:01

Орон нутгийн сэтгүүлчид өөрийн зохицуулалтын байгууллагаа дэмжив2018 оны 2-р сарын 21. 15:38

Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид Каори Ичотой бэлтгэл хийв2018 оны 2-р сарын 21. 15:35

“Зөрчлийн тухай хууль” сэдэвт сургалт боллоо2018 оны 2-р сарын 21. 15:15

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлжээ2018 оны 2-р сарын 21. 15:08

"Шивээ-Овоо" ХК-ийн талаарх асуудлаар хэлэлцэнэ2018 оны 2-р сарын 21. 14:59

Т.Баярлах: 2017 онд бид 5203 баринтаг цуглуулсан2018 оны 2-р сарын 21. 14:52

“Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх тогтоолыг цэц хэлэлцэнэ2018 оны 2-р сарын 21. 14:47

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох