“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө”-г танилцуулав

2018 оны 2-р сарын 13. 12:55

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны дунд шатны тайлангийн танилцуулга болон хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар болон нийслэлийн харьяа байгууллага, инженерийн хангамж, олон улсын болон банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн 50 орчим төлөөлөл оролцлоо.

Судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт гүйцэтгэж байгаа юм.

Тус судалгааны нээлт болон анхан шатны тайланг өнгөрсөн оны 5, 9 дүгээр сард хийсэн бөгөөд судалгааны зорилт, хүлээгдэж буй үр дүн болон судалгааны эхний үр дүнг танилцуулсан. Судалгаагаар дулаан, цахилгааны үйлдвэрлэл, түгээлт, хангамж, хэрэглээний одоогийн байдалд иж бүрэн тооллого хийж эрчим хүчний хэтийн хэрэгцээ, хангамж болон авах арга хэмжээний хувилбаруудыг урьдчилан тодорхойлно. Улмаар УБ хотод сэргээгдэх эрчим хүчинд түлхүү суурилсан тогтвортой эрчим хүчний системийг бий болгоход тустай технологийн шийдлүүдийг тодорхойлж эрчим хүчний системийг шинэчлэх чиглэлээр зөвлөмж гаргахаар төлөвлөсөн.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр арга хэмжээг нээж хэлэхдээ – “Нийслэлийн зүгээс энэ судалгаанд ихээхэн ач ач холбогдол өгч Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ тусгасан, түүнчлэн судалгаа нь 2017 оны 3 сард МУ-ын ЗГ-аас баталсан АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, тухайлбал хот төлөвлөлт, хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлэх, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож, бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах зэрэг зорилтонд бүрнэ нийцэж байгааг” тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр сэргээдэх эрчим хүчний чиглэлээр Японы JICA-тай хамтран газрын гүний дулааныг ашиглах төсөл хэрэгжүүлэх гэж байгааг дуулгасан юм.

Мөн семинарт оролцсон ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга доктор Христиан Гласс хэлэхдээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ялангуяа нүүрснээс хамааралтай эрчим хүчний хангамжтай нийслэл хотын хувьд тогтвортой бөгөөд байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хангамжийг бий болгоход тухайлбал, түүхийн нүүрсний үнэ хямд, иргэдийн орлого бага, техникийн ноу-хау дутагдалтай зэрэг олон сорилт бэрхшээл байгааг дурьдаад боломжит шийдлүүдийг тодорхойлоход энэ судалгаа ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд харилцан уялдаатай цогц арга хэмжээ авах, энэ чиглэлээр олон улсын донор байгууллагуудын дэмжлэг авч хүчин чармайлтаа нэгтгэхийн чухлыг тэмдэглэсэн.

Судалгааг гүйцэтгэж буй Германы Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институтийн судалгааны багийн ахлагч ноён Герхард судалгааны дунд шатны тайландаа эрчим хүчний одоогийн болон хэтийн хэрэглээтэй холбоотой тоон мэдээлэл, таамаг, эрчим хүчний системийн загварчлал, арга хэмжээний үр нөлөө, Улаанбаатар хотод ашиглаж болох сэргээдэх эрчим хүчний эх үүсвэр, төрөл, нөөц, тэдгээрийг ашиглах боломж болон хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэтийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл мөн энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх богино, дунд болон урт хугацааны арга хэмжээ, зөвлөмжийг танилцуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын орчимд нар, салхины эрчим хүч ашиглах боломж байгааг дурьдахын зэрэгцээ ялангуяа өвлийн улиралд эдгээр нөөцийн бие биенээ харилцан нөхөх боломж бага байгаа тул энэ байдлаас гарах зарим техникийн шийдлүүдийг санал болгосон. Мөн цаг алдалгүй шууд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнд нарны зайн хураагуурыг (Photovoltaic) гэр хороолол, барилгын дээвэр дээр байршуулахыг зөвлөсөн.

Танилцуулгатай холбоотойгоор семинарт оролцогчдын зүгээс агаарын бохирдол, тоосжилт ихтэй нөхцөлд нарны зайн хураагуур ашиглах нь хэр үр дүнтэй байх, урт хугацааны прогноз гаргахын хажуугаар авах арга хэмжээг үе шаттайгаар харуулах, барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах ач холбогдлыг онцгойлон авч үзэх, санал болгож буй арга хэмжээний хөрөнгө оруулалт, өртөг зардлыг тооцож харуулах, төвлөрүүлэх зарчмаар ажилладаг нарны станцыг ашиглах боломж, сэргээгдэх эрчим хүч ашиглахаас өмнө байшин, орон сууцны дулааны алдагдлыг бууруулах шаардлагатай байгаа, дулааны тооцоонд хэрэгцээний халуун усны эрчим хүчийг оруулж тооцох зэрэг санал гаргаж байсан.

Мөн агаарын бохирдлыг бууруулахад үндэслэл, тооцоо судалгаатай зөвлөмж чухал байгааг дурьдсан бөгөөд нийслэл Улаанбаатар хот эдгээр зөвлөмжид тулгуурлан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахаар төлөвлөж байгааг дуулгасан. Цаашид энэ судалгааг бодит ажил хэрэг болгоход Монгол талын шийдвэр гаргагчдын дэмжлэг чухал болохыг семинарт оролцогчид онцолж байв.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Х.Баттулга: Ноён уулыг төрийн хамгаалалтад авна1 минут 7 секундын өмнө

“Хаврын бүргэдийн баяр” ирэх сард нийслэлд болно15 минут 41 секундын өмнө

Төрийн албаны зөвлөл гэнэтийн шалгалт хийж байна19 минут 4 секундын өмнө

Шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиож байна34 минут 18 секундын өмнө

Оюу толгой: ТТЦС дөрвөн жилийн дотор ашиглалтад орох боломж хомс байна38 минут 26 секундын өмнө

ОУ-ын такси үйлчилгээг нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг болно53 минут 30 секундын өмнө

Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг "түдгэлзүүлнэ"2 цаг 4 минутын өмнө

Т.Мандхай: Хүүхдийн дэлгэцийн донтолт гурав дахин ихэссэн2 цаг 18 минутын өмнө

Хэнтийд нөхөн сонгууль болох уу?2 цаг 23 минутын өмнө

Өвөрхангай аймгийн Арвайхээрээс нярайн цогцос олджээ2 цаг 26 минутын өмнө

Зүүн талаараа унтахад юу болдог вэ?2 цаг 33 минутын өмнө

"С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй"2 цаг 37 минутын өмнө

Анжелина Жоли багш болов2 цаг 51 минутын өмнө

Хотын захиргааны шинэ барилга 2020 онд ашиглалтад орно2 цаг 59 минутын өмнө

Стандартчиллын бүс нутгийн холбооны хурал Монголд болно3 цаг 13 минутын өмнө

Дэлхийн хамгийн тарган эр туржээ3 цаг 17 минутын өмнө

Говь-Алтай аймагт 375 хүүхдийн ортой цэцэрлэг баригдана3 цаг 37 минутын өмнө

Орон нутагт шалгалт өгсөн иргэд төрийн байгууллагад ажиллахгүй3 цаг 43 минутын өмнө

"Европт том дайн гарч, хил хязгаар өөрлөгдөнө" гэв4 цаг 8 минутын өмнө

Урьд шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ4 цаг 14 минутын өмнө

Оросын офицеруудад хамгаалалттай гар утас өгчээ4 цаг 27 минутын өмнө

Алтан-Овоо, Шилийн Богд руу зорчихгүй байхыг анхааруулав4 цаг 52 минутын өмнө

Орос, АНУ хэдэн цөмийн пуужин, цэнэгт хушуутай вэ?4 цаг 56 минутын өмнө

Өнөөдөр допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлана5 цаг 3 минутын өмнө

Д.Сумъяабазар: Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна5 цаг 9 минутын өмнө

Морин хуурын чуулга үнэ төлбөргүй тоглоно5 цаг 36 минутын өмнө

Эх орончдын өдөрт зориулж 256 бөх барилдана5 цаг 38 минутын өмнө

Г.Номуундарийн хэрэг нэг л "бишдэх" гээд байна уу?5 цаг 46 минутын өмнө

Үйл явдлын хураангуй6 цаг 13 минутын өмнө

Улаанбаатарт 11 хэм хүйтэн6 цаг 15 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр6 цаг 17 минутын өмнө

“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” эерэг үр дүн өгч байна20 цаг 31 минутын өмнө

“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн татварын асуудлыг УИХ шийднэ20 цаг 36 минутын өмнө

Нийслэлийн харьяа байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлнэ20 цаг 41 минутын өмнө

"Шилдэг хамтарсан баг"-уудад шагнал гардуулав20 цаг 48 минутын өмнө

29 компанийн 274,580 ширхэг хувьцаа арилжигджээ21 цаг 2 минутын өмнө

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хэлэлцэв21 цаг 4 минутын өмнө

"Чингис хааны онгоныг оллоо” гэж худал мэдээлэл тараажээ21 цаг 11 минутын өмнө

ОУ-ын Иргэний хамгаалалтын өдөр ирэх сарын 1-нд тохионо21 цаг 33 минутын өмнө

Тавдугаар сарын 1-нээс “Сити-тур”-ын автобус явж эхэлнэ22 цаг 4 минутын өмнө

Керела, Логин институтийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав22 цаг 10 минутын өмнө

Орхон аймгийн эмч мэргэжилтнүүд Энэтхэгт ажиллана22 цаг 13 минутын өмнө

ШУА Америкийн монгол судлалын төвтэй хамтран ажиллана22 цаг 16 минутын өмнө

Энэ сарын хүүхдийн мөнгийг маргааш шилжүүлнэ22 цаг 21 минутын өмнө

Д.Сарангэрэл: Монгол хүн шим тэжээлийн өлсгөлөнд нэрвэгдсэн байна22 цаг 24 минутын өмнө

Хүн ам, орон сууцны тооллого 2020 онд явагдана22 цаг 51 минутын өмнө

"Г.Номуундарь шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс татгалзсан"23 цаг 12 минутын өмнө

“Ил тод эрүүл мэндийн үйлчилгээ” төсөл хэрэгжив23 цаг 21 минутын өмнө

Нийт 93147 иргэн ипотекийн зээлд хамрагджээ23 цаг 37 минутын өмнө

Монгол Улсын гадаад өр 27,4 тэрбум ам.долларт хүрчээ23 цаг 40 минутын өмнө

Э.Эрдэнэжамъян ажлаа өглөө23 цаг 44 минутын өмнө

"Утаа урагт хэрхэн нөлөөлж байгааг сайтар судлах хэрэгтэй"23 цаг 46 минутын өмнө

Автомашины татварыг цахимаар төлөх боломжтойӨчигдөр 15 цаг 22 минут

"Банкуудын өөрийн хөрөнгийн дутагдал 400 тэрбум төгрөг байна"Өчигдөр 13 цаг 56 минут

“Саусгоби сэндс” компани улсад төлөх 35 тэрбумын өрөө барагдуулжээӨчигдөр 13 цаг 51 минут

Нийслэлийн тогтвортой хөгжлийн зорилгуудыг тодорхойлноӨчигдөр 13 цаг 43 минут

“Өргөдөл, гомдлын smartcity программ ашиглах нь” сэдэвт сургалт боллооӨчигдөр 13 цаг 41 минут

Төрийн байгууллагууд осол гэмтэл, хүчирхийллийн эсрэг нэгдэвӨчигдөр 13 цаг 36 минут

Бехати болон Адам нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээӨчигдөр 13 цаг 26 минут

БГД-ийн иргэдэд хувийн эмнэлгүүд хөнгөлөлттэй үйлчилнэӨчигдөр 13 цаг 18 минут

АСЕМ-аар авсан автобусуудыг тээвэрт явуулж эхэлжээӨчигдөр 13 цаг 10 минут

Гишүүд чуулганы завсарлагаанаар амрах ёстой юу, ажиллах үүрэгтэй юуӨчигдөр 13 цаг 04 минут

Гал түймэр унтраах чиглэлээр туршлага судалнаӨчигдөр 12 цаг 59 минут

“Цасны баяр”-ын үеэр автобус 35 минутын зайтай үйлчилнэӨчигдөр 12 цаг 29 минут

Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжӨчигдөр 12 цаг 27 минут

Булган аймгийн Бугат суманд 320 хүүхдийн сургууль баринаӨчигдөр 12 цаг 01 минут

Монгол Улс Авлигын индексээр 103 дугаарт эрэмбэлэгдлээӨчигдөр 11 цаг 50 минут

"Дарханд ажилгүй олон залуус гудамж метрлэж байна" гэвӨчигдөр 11 цаг 40 минут

Дундговь аймагт адууны хамаа хийхээр ажлын хэсэг гаравӨчигдөр 11 цаг 26 минут

Алим зүрх-судасны өвчинд тустайӨчигдөр 11 цаг 11 минут

МИАТ ТӨХК мэдэгдэл гаргалааӨчигдөр 11 цаг 00 минут

Намрын чуулганы хамгийн, хамгийнӨчигдөр 10 цаг 31 минут

Сураггүй алга болсон хүү олджээӨчигдөр 10 цаг 17 минут

Кёрлингийн тамирчин хүрэл медалиа буцааж өгнөӨчигдөр 10 цаг 12 минут

Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээӨчигдөр 10 цаг 09 минут

10 мянган жил явах “мөнхийн цаг" суурилуулж эхлэвӨчигдөр 10 цаг 06 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 09 цаг 22 минут

Улаанбаатарт 11 хэм хүйтэнӨчигдөр 09 цаг 20 минут

Өнөөдөр тахиа өдөрӨчигдөр 09 цаг 18 минут

Гадаад иргэдийн жолоодох эрхийн шалгалтыг цахимаар авч эхлэв2018 оны 2-р сарын 21. 18:42

Нийслэлд оффисын 365 барилга байна2018 оны 2-р сарын 21. 18:12

Соёл урлагийн байгууллагуудад шалгалт хийж байна2018 оны 2-р сарын 21. 18:00

Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх цогц системийг нэвтрүүлнэ2018 оны 2-р сарын 21. 17:58

Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас шинэчлэгдлээ2018 оны 2-р сарын 21. 17:53

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлыг зохион байгуулах талаар санал солилцов2018 оны 2-р сарын 21. 17:42

Энэтхэг эмч нар үзлэг хийнэ2018 оны 2-р сарын 21. 17:23

Нийслэлд өчигдөр объектын дөрвөн түймэр гарчээ2018 оны 2-р сарын 21. 17:19

Зөөврийн дижитал рентген аппараттай боллоо2018 оны 2-р сарын 21. 17:06

Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баяр болно2018 оны 2-р сарын 21. 16:51

Архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдөг2018 оны 2-р сарын 21. 16:25

Ч.Батбаяр шилдэг цаатангаар шалгарчээ2018 оны 2-р сарын 21. 16:10

Ерөнхийлөгч Сэлэнгэ аймагт ажиллаж байна2018 оны 2-р сарын 21. 16:06

“Олон улсын эх хэлний өдөр” өнөөдөр тохиож байна2018 оны 2-р сарын 21. 16:01

Орон нутгийн сэтгүүлчид өөрийн зохицуулалтын байгууллагаа дэмжив2018 оны 2-р сарын 21. 15:38

Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид Каори Ичотой бэлтгэл хийв2018 оны 2-р сарын 21. 15:35

“Зөрчлийн тухай хууль” сэдэвт сургалт боллоо2018 оны 2-р сарын 21. 15:15

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлжээ2018 оны 2-р сарын 21. 15:08

"Шивээ-Овоо" ХК-ийн талаарх асуудлаар хэлэлцэнэ2018 оны 2-р сарын 21. 14:59

Т.Баярлах: 2017 онд бид 5203 баринтаг цуглуулсан2018 оны 2-р сарын 21. 14:52

“Эрдэнэт үйлдвэр”-ийн талаарх тогтоолыг цэц хэлэлцэнэ2018 оны 2-р сарын 21. 14:47

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох