С.Амарсайхан газрын албаны дарга нартай газрын маргааны асуудлыг хэлэлцэв

2018 оны 2-р сарын 14. 11:32

НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүргийн газрын албаны дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга нартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр тэрбээр газрын асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа олон иргэний асуудлыг шийдвэрлүүлэхээр нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын дарга, засаг дарга, газрын албадын дарга нар, холбогдох нийслэлийн агентлагуудад үүрэг өгөв.

НИТХ-ын Ажлын алба газрын харилцааны талаархи “Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг арванхоёрдугаар сарын 22-ноос нэг сарын 22-ны өдөр хүртэл нээлттэй хэлбэрээр зохион байгуулсан байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор "Газрын Харилцаа" Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж газрын албаны үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэдэд нээлттэй ил тод болгох, албан хаагчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, хүнд суртлыг арилгах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр арга хэмжээ авахыг үүрэг болгосон билээ.

Мөн иргэдээс ирсэн өргөдөл, гомдолтой холбоотой асуудлыг нэн даруй шийдвэрлэж, 21 хоногийн дараа танилцуулахыг үүрэгдсэн юм. Цаашид хот төлөвлөлтөд уялдуулан иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр асуудлаа шийдэх журам боловсруулж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд энэ оны 2-р улиралд багтаан оруулж ирэхийг үүрэгдэв. Цаашид асуудлыг ямар төлөвлөлттэй, цэгцтэй олгох эсвэл Улаанбаатар хотын утаа, төвлөрлийн асуудлыг шийдтэл суурьшлын бүс орчимд өмчлөл, ашиглалтыг түр зогсооххувилбарыг ч судалж үзэж санал, зөвлөмж гаргахыг сануулав.

Нээлттэй хэлэлцүүлэгт иргэдээс нийтдээ газартай холбоотой 613 өргөдөл гомдол ирүүлжээ. Иргэдээс ирсэн гомдлын хамгийн ихээр зонхилж байгаа нь газар өмчлөх болон эзэмшихтэй холбоотой мэдээлэл бүртгэгдсэн аж. Мөн газрын албаны удирдлагын зохион байгуулалт, ажилтнуудын хүнд суртал, ёс зүйд ихээхэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Үүний дагуу өнөөдөр Нийслэлийн бүх дүүргийн газрын албаны дарга нарыг болон ИХТ-ын дарга нарыг байлцуулан ямар гаргалгаа байж болох, иргэдээс ямар асуудал ихээхэн бухимдалтай хандаж байгаа талаар, шүүхийн шийдвэр гарсан байхад газраа өөрийн болгож чадахгүй олон жилийн нүүрийг үзэж байгаа иргэдийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа талаар, дахин төлөвлөлтөөс үүдсэн олон гомдол ирсээр байгаа зэрэг олон асуудлаар санал бодлыг нь сонсож, зарим асуудлаар зөвлөмж хүргүүллээ.

Ингэхдээ Нийслэлийн есөн дүүргийн газрын албадын дарга нарт иргэдээс ирүүлсэн гомдлын дагуух зөвлөмжийг хүргүүлэх аж. Ингэснээр газрын албаны дарга нар зөвлөмжид гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн болон шийдвэрлэхэд ямар асуудал, хуулийн заалт саад болж байгааг тодорхой бичиж ирүүлснээр цаашид олон асуудлыг шийдэх юм байна.

niislel

-ГОМДОЛ ШИЙДЭГДЭХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ЗАХИРАМЖАА ГАРГАХГҮЙ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ-

Он гарсаар Газрын албанд нийт 3129 өргөдөл, гомдол хүлээн авснаас 756 шийдвэрлэсэн, 176 судалж байгаа, 2197 өргөдөл, шийдвэрлэгдэх шатандаа буюу тухайн шатны Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 94 хувьтай байгаа бол дундаж хугацаа 16 хоног 10 цагтай гарсан.

Иргэдийн ирүүлсэн өргөдөл гомдлын 35 хувийг газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах, 19 хувийг эрх шилжүүлэх, 22 хувийг зориулалт талбайн хэмжээ өөрчлөх, 20 хувийг эрх баталгаажуулах, лавлагаа, мэдээлэл, тодорхойлолт авах хүсэлт, 4 хувийг гэрээ, гэрчилгээ нөхөн авах, барьцаа бүртгэх, хасуулах үйлчилгээг авах хүсэлт эзэлж байна.

Нийслэл, дүүргийн Газрын албанд ирсэн өргөдөл, гомдол шийдвэрлэгдэхгүй удах гол шалтгаан нь газрын маргаанаас үүдэн шүүхийн шатанд хянагдаж байгаа болон дүүргийн Засаг дарга захирамжаа гаргахгүй удааж байгаагаас үүдэлтэй байдаг гэдгийг дүүргийн газрын албаны дарга нар хэлэлцүүлгийн үеэр хэлж байв.

niislel

-ИРГЭДЭЭС ИРСЭН ГОМДЛЫГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ШИЙДНЭ-

НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Өнгөрсөн сарын 22-ны өдөр зохион байгуулсан олон нийтийн дунд газрын асуудалтай холбоотой нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүний дагуу өнөөдөр газрын асуудлыг тойрсон олон асуудлын хэлэлцэх. Өөрөөр хэлбэл иргэдээс ирсэн гомдол саналыг ангилж ялгаад чиглэлийн дагуу дүүрэг тус бүрийн газрын албадуудад болон Нийслэлийн газрын албанд хүлээлгэж өгөх бөгөөд хугацаатай шийдвэрлэх. Тухайн шийдвэрээ буцаж иргэд болон оршин суугчид нь хүргүүлэх, цаашид газрын албаны үйл ажиллагааг нээлттэй, өндөр зохион байгуулалттай болгоно гэсэн ажлынхаа хүрээнд өнөөдрийн уулзалт зөвлөгөөнийг хийж байна. Энэ хэлэлцүүлэгт яригдсан асуудлыг цаашид хэрэгжүүлэх ажилдаа тусгах эхлэл болж байна. Энэ бол цаашид дахин хугацаатай үүрэг өгөөд хяналт тавьж, ажиллана гэж ойлгож болно” гэв. Мөн тэрээр Иргэдийн зүгээс ирж байгаа дийлэнх гомдол нь газрын албаны ажилтан албан тушаалтантай холбоотой санал гомдол их байна. Тодруулбал, иргэдтэй харилцаж байгаа ёс зүй, ажлын хариуцлага, өргөдөлд хариу өгч байгаа байдал зэрэг гомдол 43% байна. Мөн газар давхцуулж олгосон 92 иргэн хандсан, шүүхийн шийдвэр биелүүлээгүйтэй холбоотой асуудал мөн ирсэн байна. Ер нь хариуцлага алдсан газрын албаны дарга нартай үнэхээр зарим нэг асуудлын дагуу хариуцлага алдсан зүйл байх юм бол шаардлагатай арга хэмжээнүүдийг хуулийн хүрээнд шат шатанд нь авна. Хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай хариуцлагын өөр асуудал байвал холбогдох албан тушаалтнуудад заавал авч ажиллах болно гэв.

НИТХ-ын тэргүүлэгч, Газрын харилцаа нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах хорооны дарга Б.Батнасан хэлэхдээ “НИТХ-аас Газрын харилцаатай холбоотой хэлэлцүүлгийг бид 3 үе шаттай зохион байгуулж байгаа, эхний шатанд сарын хугацаанд иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авсан, 2-рт үүний дагуу бид олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Харин сүүлийн үе шатанд бид өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Иргэдээс гарсан гомдол саналыг хэрхэн шийдвэрлэх, нийслэл дүүргийн газрын алба хэрхэн ажиллах, хууль эрх зүйн орчинд хэрхэн ажиллах вэ гэдгийг та бүхэнтэйгээ зөвлөлдөж, санал бодлоо солилцож байна" гэв.

НГА-ны дарга Э.Болорчулуун: "Газрын албаны хүнд суртал, ажилчдын ёс зүй, газрын гэрчилгээ, кадастрын зураг давхардуулж олгосон байдал, газар эзэмшигчийн нэр шилжүүлэх, гэрчилгээ сунгуулах талаар иргэдийн гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хүрээнд Нийслэлийн газрын албанаас онцгой дэглэмийн байдлаар үүрэгжүүлж ажиллана" гэлээ.

niislel

У.Уранцэцэг

Эх сурвалж: Medee.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2018 оны 2-р сарын 14. 12:57Зочин - [103.26.194.**]

gazriin albanii hund surtal bulhai luivar, hulgai heel hahuuliig hiij baigaa ulsuudtai uursudtei n yarina gej yu baidag yum, naadhiig chin ene asuudliig hohirson irged ard irgedteitei l yarij baij asuudliig shiidne shdee Amarsaihaaan,

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Хүчингийн хэргүүд яагаад шийдэгдэхгүй байна вэ?7 минут 31 секундын өмнө

Америкчууд хамгийн гол дайснаа нэрлэжээ9 минут 41 секундын өмнө

2017 онд мотоциклийн ослоор 54 хүн амиа алджээ14 минут 21 секундын өмнө

"Шивээ-Овоо"-д шинэчлэл хэрэгтэй байна21 минут 14 секундын өмнө

Үйл явдлын хураангуй1 цаг 1 минутын өмнө

Улаанбаатарт 12 хэм хүйтэн1 цаг 2 минутын өмнө

Суудлын автомашины импорт 300 хувиар өсчээ15 цаг 45 минутын өмнө

Архангай аймагт найман төсөл хэрэгжинэ16 цаг 3 минутын өмнө

Завхан аймгийн 63 газрыг тусгай хамгаалалттай газарт оруулав16 цаг 12 минутын өмнө

Чех Улсын Элчин сайд Орхон аймагт ажиллалаа16 цаг 14 минутын өмнө

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан боллоо16 цаг 16 минутын өмнө

Шүлхий өвчний талаар үүрэг чиглэл өглөө16 цаг 52 минутын өмнө

“Шивээ-Овоо” ХК үйл ажиллагаа нь зогсож болзошгүй болжээ17 цаг 6 минутын өмнө

Баян-Өлгий аймагт баярын үеэр 24 хүүхэд мэндэлжээ17 цаг 11 минутын өмнө

Гэмт этгээдүүд дахин хэрэг үйлдэхээр төлөвлөж байжээ17 цаг 13 минутын өмнө

Банк хоорондын төлбөрийн системд шинэчлэл хийв17 цаг 20 минутын өмнө

Б.Батзориг: Ургац алдсан ч гурилынхаа үнийг тогтвортой барьж чадлаа17 цаг 21 минутын өмнө

Тамирчдын зурагт Б.Бат-Эрдэнэ гишүүн тайлбар хийв17 цаг 33 минутын өмнө

"Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон" гэв17 цаг 37 минутын өмнө

“Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймгийн музейд нээгдэв17 цаг 54 минутын өмнө

Нийслэлчүүдийн цасны баяр Хандгайтад болно18 цаг 1 минутын өмнө

Эрдэнэбулган, Арбулаг сумын эмнэлгүүдэд түргэний машин өглөө18 цаг 4 минутын өмнө

"Гэрэл тусгая" видео уралдааны шилдгүүд шалгарав18 цаг 26 минутын өмнө

Ерөнхийлөгч маргааш Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзана18 цаг 40 минутын өмнө

Хакүхо хуримын ойгоо "нижгэр" тэмдэглэв18 цаг 46 минутын өмнө

Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв18 цаг 56 минутын өмнө

Нийслэлийн ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл тавилаа19 цагийн өмнө

Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ19 цаг 2 минутын өмнө

"Рио тинто манай цахилгаан станц барих төслөөс татгалзаагүй"20 цаг 21 минутын өмнө

Согтуугийн дуудлага 57 хувиар буурчээ20 цаг 59 минутын өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болно21 цаг 9 минутын өмнө

МХБ-ийн шинэчлэгдсэн журмуудыг танилцуулах сургалт болов21 цаг 12 минутын өмнө

Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав21 цаг 15 минутын өмнө

"Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэв21 цаг 16 минутын өмнө

Таван толгойн цахилгаан станцын асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа21 цаг 36 минутын өмнө

Үндэсний лигийн тэмцээнд Ховд Шонхорууд баг илүүрхэв21 цаг 42 минутын өмнө

ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ21 цаг 45 минутын өмнө

Байнгын хороо ажлаа тайлагнана22 цаг 16 минутын өмнө

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл 124 тэрбум төгрөгөөр өсчээ22 цаг 18 минутын өмнө

Орхон аймагт шүлхий өвчин гарчээ22 цаг 23 минутын өмнө

ОХУ-Монголын ЗГ хоорондын комиссын хуралдаан болно22 цаг 27 минутын өмнө

Аргентин улс руу өнөөдрөөс визгүй зорчино22 цаг 33 минутын өмнө

Хархираа голын мөс цөмөрч суусан машинтай иргэдийг аварчээ23 цаг 9 минутын өмнө

Банкны хүү буурах хүлээлт23 цаг 25 минутын өмнө

"Гэрэл тусгая" уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулна23 цаг 30 минутын өмнө

Хоосон ходоодонд цөвтэй бүтээгдэхүүнүүд23 цаг 39 минутын өмнө

Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлооӨчигдөр 10 цаг 09 минут

Гүржийн мэргэн буучид Арменд нуугдаж байнаӨчигдөр 10 цаг 03 минут

Агаар цэвэршүүлэгчийн аюулгүй байдалд шалгалт хийвӨчигдөр 09 цаг 59 минут

Трампын “цөмийн чемоданаас” болж юу болсон бэ?Өчигдөр 09 цаг 52 минут

Засгийн газрын "шахалтанд" Оюутолгой бүдрэх үү?Өчигдөр 09 цаг 39 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 09 цаг 07 минут

Улаанбаатарт 12 хэм хүйтэнӨчигдөр 09 цаг 05 минут

Өнөөдөр хонь өдөрӨчигдөр 09 цаг 03 минут

Б.Тэгшбаяр ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ2018 оны 2-р сарын 19. 18:21

Багануур дүүрэгт 450 боодол өвс шатжээ2018 оны 2-р сарын 19. 18:19

Албаны нохой хилийн зөрчил илрүүлжээ2018 оны 2-р сарын 19. 18:15

Хууль зөрчин удирдах албанд томилогдсон 33 хүнийг ажлаас нь чөлөөлжээ2018 оны 2-р сарын 19. 17:44

Цагаан нуур сумын цэцэрлэгийг засварлана2018 оны 2-р сарын 19. 17:40

Монголын 600 орчим хөгжөөн дэмжигч тамирчдаа дэмжив2018 оны 2-р сарын 19. 17:07

Замын цагдаагийн албанаас жолооч бүрт талархал илэрхийлэв2018 оны 2-р сарын 19. 16:52

Зочид буудлын салбарын орлого 42.4 хувиар өсчээ2018 оны 2-р сарын 19. 16:45

Үндэсний лигийн финалын тоглолт эхэлнэ2018 оны 2-р сарын 19. 16:40

Даунинг-стритэд болсон зодоон2018 оны 2-р сарын 19. 16:33

Пёнчан 2018: Норвегичууд медалийн тоогоор тэргүүлж байна2018 оны 2-р сарын 19. 16:00

ХОМ-ийн тайлан, дүн мэдээг гаргаж байна2018 оны 2-р сарын 19. 15:54

Баяраар орон нутгийн замд 7 хүн амь насаа алджээ2018 оны 2-р сарын 19. 15:48

Онцгойгийнхон зургаан иргэний амийг аварчээ2018 оны 2-р сарын 19. 15:13

Баярын үеэр түргэн тусламжийн 3884 дуудлага иржээ2018 оны 2-р сарын 19. 15:05

МБХ-ны ерөнхийлөгчөөр Ө.Ганзориг томилогджээ2018 оны 2-р сарын 19. 15:01

The Voice: Хэн хэний багт орсон бэ?2018 оны 2-р сарын 19. 14:50

МХБ-ийн ТОП 20 индексийн сагс шинэчлэгдэв2018 оны 2-р сарын 19. 14:44

Баярын өдрүүдэд 672 хүнийг эрүүлжүүлжээ2018 оны 2-р сарын 19. 14:37

Хүний амь насыг хохироогоод зугтсан жолоочийг олжээ2018 оны 2-р сарын 19. 14:32

М.Энхболд: 1954 онд манай ээжийн ээж урдаас орж ирсэн хүнтэй хамт амьдарч байсан юм байна лээ2018 оны 2-р сарын 19. 13:32

Мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хохирлыг барагдуулав2018 оны 2-р сарын 19. 13:11

ОУХМ Ч.Отгонцэцэг 84, Б.Ачбадрах 97 дугаар байрт орлоо2018 оны 2-р сарын 19. 13:07

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улс ажиглагчаар оролцоно2018 оны 2-р сарын 19. 12:53

Гадаад харилцааны сайд Японд айлчлал хийнэ2018 оны 2-р сарын 19. 12:50

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар Арбитрт давж заалдах эрхгүй болжээ2018 оны 2-р сарын 19. 12:29

Монголын гурван жүдоч АНЭУ-ын өмнөөс барилдана2018 оны 2-р сарын 19. 12:12

Гал түймэр, аврах ажиллагааны 34 дуудлага иржээ2018 оны 2-р сарын 19. 11:54

“Оюу толгой” ХХК эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс хангана2018 оны 2-р сарын 19. 11:50

МУИС Гаванын Их сургуультай хамтарсан судалгаа хийнэ2018 оны 2-р сарын 19. 11:45

Нийслэлийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэв2018 оны 2-р сарын 19. 11:35

Хүүхдүүдийн дунд ходоодны хямрал их байжээ2018 оны 2-р сарын 19. 11:31

64 настай ээж болон түүний охид2018 оны 2-р сарын 19. 11:17

"Талх Чихэр" ХК ногдол ашиг тараана2018 оны 2-р сарын 19. 10:49

Гэр хорооллын өрхүүдэд халуун ус түгээж эхэллээ2018 оны 2-р сарын 19. 10:44

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлэв2018 оны 2-р сарын 19. 10:39

“Нарантуул” худалдааны төв энэ сарын 24-нөөс ажиллана2018 оны 2-р сарын 19. 10:34

Ц.Гэрлээ Соёлын элчээр томилогдлоо2018 оны 2-р сарын 19. 10:28

Умард Солонгост дарамт шахалт үзүүлэхээ боливол яах вэ?2018 оны 2-р сарын 19. 10:02

Дээрмийн гэмт хэргүүдийг шуурхай илрүүлэв2018 оны 2-р сарын 19. 09:56

Иранд онгоцны ослоор 66 хүн амь үрэгджээ2018 оны 2-р сарын 19. 09:53

НӨАТ: Супер сугалааны азтан тодорсонгүй2018 оны 2-р сарын 19. 09:48

Хятад руу дайрч давшлах нь муу үр дагаварт хүргэж болох юм2018 оны 2-р сарын 19. 09:45

Өнөөдөр морь өдөр2018 оны 2-р сарын 19. 09:40

Нохой жилд нефтийн үйлдвэртэй "болох нь"2018 оны 2-р сарын 19. 09:38

Зам тээврийн ослын 292 дуудлага иржээ2018 оны 2-р сарын 19. 09:06

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох