НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг зөвлөмж гардуулав

2018 оны 2-р сарын 14. 16:07

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг өнөөдөр Нийслэлийн засаг дарга С.Батболд болон НИТХ-ын дарга С.Амарсайхан нарт зөвлөмж гардууллаа.

НИТХ дахь АН-ын бүлгийн эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар “Хотын шийдэл - Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлгийг саяхан зохион байгуулж, Нийслэлийн хүүхдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, зөвлөмж гаргасан юм.

Нийслэлд 476,1 мянга буюу хүн амын 34,5 хувь нь хүүхэд байдаг. Гэвч тэднийг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр тусгайлсан бодлого хөтөлбөртэй ажиллаж чадахгүй байгаа. Нийслэлийн хэмжээнд жилдээ 9226 хүүхэд буюу дөнгөж 2 хувь нь хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж чаддаг. Харин хүүхэд хамгааллын чиглэлээр ажлуудыг төрийн байгууллагуудаас хийдэг боловч хангалттай хүрэлцээтэй байж чадахгүй байна. 2017 оны байдлаар гэмтэл, осол, түлэгдэлтэд өртсөн хүүхдийн тоо 2525, зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо 685, ахуйн осолд өртсөн хүүхдийн тоо 21062, бүтэн өнчин 1573, хагас өнчин 11512 хүүхэд байгаа гэсэн Нийслэлийн статистикийн газрын тоо баримт байна.

Өөрөөр хэлбэл хамгаалал шаардлагатай энэ мэтчилэн хүүхэд олон байгаа боловч Нийслэлийн хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр 12 төрлийн үйлчилгээ явуулахад 6740 хүүхэд хамрагдсан статистик байна. Иймд нийслэлийн хүн амын 3-ны нэгийг эзэлж буй хүүхдүүдийг хөгжүүлэх, хамгаалах чиглэлд онцгойлон анхаарч, “Хүүхдэд ээлтэй хот”-той болох шаардлагатай байгаа юм.

Иймд дээрх зөвлөмжид хүүхдэд зориулсан үйлчилгээг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн нөхцөл байдлын талаар олон нийтэд таниулах зэрэг сэтгэл гарган хийх ажлуудыг цөөнгүй дурджээ. Тухайлбал хүүхдийн эрхийг хамгаалахаар 108 шууд утас ажиллуулдаг шиг бага насны хүүхдийн эрүүл мэндийн зөвлөгөөг утсаар өгөх үйлчилгээг бий болгох асуудлыг зөвлөмжид оруулсан байна.

Нийслэл хотын ирээдүй болсон хүүхдийн асуудлаар санаачилгатай ажиллаж, ажил хэрэг болгож байгаадНИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар талархаж, хүүхдэд ээлтэй хоттой болохын төлөөх санаачилгыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн нөхцөл байдлын талаар улирал бүр харилцан мэдээлэл солилцож, ажлуудаа дүгнэж ажиллахаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг төлөвлөөд байгаа юм байна.

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТ” ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэлтэй болох зорилгоор НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “ХОТЫН ШИЙДЭЛ – ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТ” хэлэлцүүлгийг нийслэлийн төвийн 6 дүүргийн төлөөлөгч болон иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Нийслэлийн мэргэжлийн байгууллагууд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн хэрэгжилтийг танилцуулж, мэдээлэл өгч оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр дараах санал санаачилгууд гарч зөвлөмж болголоо. Уг зөвлөмжийн дагуу Нийслэлийн харьяа байгууллагууд эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж, улирал бүр танилцуулна.

1. Хүүхдэд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр:

1.1Эрүүл мэндийн зөвлөгөөг онлайн болон утсаар өгөх үйлчилгээ бий болгох
1.2Эрүүл мэндийн үйлчилгээний дугаарыг онлайн системд шилжүүлж, нэвтрүүлэх
1.3Сургууль, цэцэрлэг, зуслангийн эмч нарыг чадваржуулах ажлыг үе шаттай зохион байгуулах
1.4 Тусгай хэрэгцээт сургуулиудын хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах тусгайлсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
1.5 Сургууль, цэцэрлэг, зуслан, хүүхдийн ордонд хүүхдийн сэтгэл зүйчийг ажиллуулах санал санаачилгыг өрнүүлэх
1.6 Сургуулиас гадуур явуулж буй хүүхэд хөгжлийн секц, дугуйлан, зуслангийн хөтөлбөрийн чанарыг сайжруулах
1.7Сургууль, цэцэрлэг, зуслан, хөгжлийн төвийн багш нарт хүүхэд хүмүүжлийн, эерэг харилцааны сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах
1.8 Сургууль, зуслан, хөгжлийн ордон, төвүүдийн орчин дахь ялгаварлан гадуурхалтыг бууруулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулах
1.9Гэмтхэрэгт өртсөн, авто замын осолд өртсөн хүүхдэд хууль эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ бий болгох

2.Хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр:

2.1Сургууль, цэцэрлэг, зуслан, ордон, хөгжлийн төвийн хүүхдийн ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлэн сайжруулах
2.2Сургууль, цэцэрлэг, зуслан, ордон, хөгжлийн төвийн хүүхдүүдийг шаардлага хангасан ундны цэвэр усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх
2.3Ерөнхий боловсролын сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх,хүүхдийг аюулгүй тээврийн хэрэгслээр стандартын дагуу тээвэрлэх
2.4Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр үйлчлүүлэхэд шаардлагатай тусгай тоноглол /буудал зарлах, тусгай шат, урсдаг зар/-ыг бий болгох
2.5Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэгш оролцох хөгжих боломжийг бүрдүүлж, хүүхдийн зуслан, ордон, хөгжлийн төвд хамрагдах тогтолцоог сайжруулах
2.6Сургууль цэцэрлэгийн орчинд зам тээврийн осол хамгийн их гардаг цэгүүдэд гарц, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг хийж, аюулгүй орчин бий болгох
2.7Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, зуслан, ордон, хөгжлийн төв, эмнэлэг албан байгууллагууд хашаандаа мод тарих хөдөлгөөн өрнүүлж, ногоон орчин бүрдүүлэх
2.8Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагуудын онцгой үеийн бэлэн байдал норм, стандарт, галын дохиоллын системийг мэргэжлийн байгууллагааршалгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах

3.Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл, сурталчилгаа нөлөөллийг явуулах чиглэлээр:

3.1Хүүхэдтэй холбоотой үйлчилгээ, орчны стандартуудад үнэлгээ хийж, стандартуудыг мөрдүүлж ажиллах
3.2Сүм хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийн судалгаа хийж, хүүхдийн эрхийг хангах ажлыг зохион байгуулах
3.3Үйлчилгээний байгууллагуудад /ресторан, банк, худалдааны төв, зоогийн газар г.м/ хүүхдэд ээлтэй үйлчилгээ, орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
3.4Хүүхдийн эрхийг сурталчлах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулах, хүүхдийн эрхийг сурталчлах тогтмол нэвтрүүлэг явуулах
3.5Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон дагалдан гарсан журмуудыг олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулах
3.6Нийслэлийн харьяа байгууллагууд хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Хүчингийн хэргүүд яагаад шийдэгдэхгүй байна вэ?48 секундын өмнө

Америкчууд хамгийн гол дайснаа нэрлэжээ2 минут 58 секундын өмнө

2017 онд мотоциклийн ослоор 54 хүн амиа алджээ7 минут 38 секундын өмнө

"Шивээ-Овоо"-д шинэчлэл хэрэгтэй байна14 минут 31 секундын өмнө

Үйл явдлын хураангуй53 минут 32 секундын өмнө

Улаанбаатарт 12 хэм хүйтэн55 минут 8 секундын өмнө

Суудлын автомашины импорт 300 хувиар өсчээ15 цаг 39 минутын өмнө

Архангай аймагт найман төсөл хэрэгжинэ15 цаг 56 минутын өмнө

Завхан аймгийн 63 газрыг тусгай хамгаалалттай газарт оруулав16 цаг 6 минутын өмнө

Чех Улсын Элчин сайд Орхон аймагт ажиллалаа16 цаг 8 минутын өмнө

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын хуралдаан боллоо16 цаг 10 минутын өмнө

Шүлхий өвчний талаар үүрэг чиглэл өглөө16 цаг 45 минутын өмнө

“Шивээ-Овоо” ХК үйл ажиллагаа нь зогсож болзошгүй болжээ16 цаг 59 минутын өмнө

Баян-Өлгий аймагт баярын үеэр 24 хүүхэд мэндэлжээ17 цаг 5 минутын өмнө

Гэмт этгээдүүд дахин хэрэг үйлдэхээр төлөвлөж байжээ17 цаг 7 минутын өмнө

Банк хоорондын төлбөрийн системд шинэчлэл хийв17 цаг 13 минутын өмнө

Б.Батзориг: Ургац алдсан ч гурилынхаа үнийг тогтвортой барьж чадлаа17 цаг 15 минутын өмнө

Тамирчдын зурагт Б.Бат-Эрдэнэ гишүүн тайлбар хийв17 цаг 27 минутын өмнө

"Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон" гэв17 цаг 30 минутын өмнө

“Миний эх орон” үзэсгэлэн Дундговь аймгийн музейд нээгдэв17 цаг 47 минутын өмнө

Нийслэлчүүдийн цасны баяр Хандгайтад болно17 цаг 54 минутын өмнө

Эрдэнэбулган, Арбулаг сумын эмнэлгүүдэд түргэний машин өглөө17 цаг 57 минутын өмнө

"Гэрэл тусгая" видео уралдааны шилдгүүд шалгарав18 цаг 19 минутын өмнө

Ерөнхийлөгч маргааш Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзана18 цаг 33 минутын өмнө

Хакүхо хуримын ойгоо "нижгэр" тэмдэглэв18 цаг 40 минутын өмнө

Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв18 цаг 50 минутын өмнө

Нийслэлийн ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл тавилаа18 цаг 53 минутын өмнө

Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ18 цаг 56 минутын өмнө

"Рио тинто манай цахилгаан станц барих төслөөс татгалзаагүй"20 цаг 14 минутын өмнө

Согтуугийн дуудлага 57 хувиар буурчээ20 цаг 52 минутын өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болно21 цаг 3 минутын өмнө

МХБ-ийн шинэчлэгдсэн журмуудыг танилцуулах сургалт болов21 цаг 5 минутын өмнө

Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав21 цаг 8 минутын өмнө

"Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэв21 цаг 10 минутын өмнө

Таван толгойн цахилгаан станцын асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа21 цаг 30 минутын өмнө

Үндэсний лигийн тэмцээнд Ховд Шонхорууд баг илүүрхэв21 цаг 35 минутын өмнө

ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ21 цаг 39 минутын өмнө

Байнгын хороо ажлаа тайлагнана22 цаг 9 минутын өмнө

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл 124 тэрбум төгрөгөөр өсчээ22 цаг 11 минутын өмнө

Орхон аймагт шүлхий өвчин гарчээ22 цаг 17 минутын өмнө

ОХУ-Монголын ЗГ хоорондын комиссын хуралдаан болно22 цаг 21 минутын өмнө

Аргентин улс руу өнөөдрөөс визгүй зорчино22 цаг 27 минутын өмнө

Хархираа голын мөс цөмөрч суусан машинтай иргэдийг аварчээ23 цаг 2 минутын өмнө

Банкны хүү буурах хүлээлт23 цаг 18 минутын өмнө

"Гэрэл тусгая" уралдааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулна23 цаг 23 минутын өмнө

Хоосон ходоодонд цөвтэй бүтээгдэхүүнүүд23 цаг 32 минутын өмнө

Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо23 цаг 55 минутын өмнө

Гүржийн мэргэн буучид Арменд нуугдаж байнаӨчигдөр 10 цаг 03 минут

Агаар цэвэршүүлэгчийн аюулгүй байдалд шалгалт хийвӨчигдөр 09 цаг 59 минут

Трампын “цөмийн чемоданаас” болж юу болсон бэ?Өчигдөр 09 цаг 52 минут

Засгийн газрын "шахалтанд" Оюутолгой бүдрэх үү?Өчигдөр 09 цаг 39 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 09 цаг 07 минут

Улаанбаатарт 12 хэм хүйтэнӨчигдөр 09 цаг 05 минут

Өнөөдөр хонь өдөрӨчигдөр 09 цаг 03 минут

Б.Тэгшбаяр ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ2018 оны 2-р сарын 19. 18:21

Багануур дүүрэгт 450 боодол өвс шатжээ2018 оны 2-р сарын 19. 18:19

Албаны нохой хилийн зөрчил илрүүлжээ2018 оны 2-р сарын 19. 18:15

Хууль зөрчин удирдах албанд томилогдсон 33 хүнийг ажлаас нь чөлөөлжээ2018 оны 2-р сарын 19. 17:44

Цагаан нуур сумын цэцэрлэгийг засварлана2018 оны 2-р сарын 19. 17:40

Монголын 600 орчим хөгжөөн дэмжигч тамирчдаа дэмжив2018 оны 2-р сарын 19. 17:07

Замын цагдаагийн албанаас жолооч бүрт талархал илэрхийлэв2018 оны 2-р сарын 19. 16:52

Зочид буудлын салбарын орлого 42.4 хувиар өсчээ2018 оны 2-р сарын 19. 16:45

Үндэсний лигийн финалын тоглолт эхэлнэ2018 оны 2-р сарын 19. 16:40

Даунинг-стритэд болсон зодоон2018 оны 2-р сарын 19. 16:33

Пёнчан 2018: Норвегичууд медалийн тоогоор тэргүүлж байна2018 оны 2-р сарын 19. 16:00

ХОМ-ийн тайлан, дүн мэдээг гаргаж байна2018 оны 2-р сарын 19. 15:54

Баяраар орон нутгийн замд 7 хүн амь насаа алджээ2018 оны 2-р сарын 19. 15:48

Онцгойгийнхон зургаан иргэний амийг аварчээ2018 оны 2-р сарын 19. 15:13

Баярын үеэр түргэн тусламжийн 3884 дуудлага иржээ2018 оны 2-р сарын 19. 15:05

МБХ-ны ерөнхийлөгчөөр Ө.Ганзориг томилогджээ2018 оны 2-р сарын 19. 15:01

The Voice: Хэн хэний багт орсон бэ?2018 оны 2-р сарын 19. 14:50

МХБ-ийн ТОП 20 индексийн сагс шинэчлэгдэв2018 оны 2-р сарын 19. 14:44

Баярын өдрүүдэд 672 хүнийг эрүүлжүүлжээ2018 оны 2-р сарын 19. 14:37

Хүний амь насыг хохироогоод зугтсан жолоочийг олжээ2018 оны 2-р сарын 19. 14:32

М.Энхболд: 1954 онд манай ээжийн ээж урдаас орж ирсэн хүнтэй хамт амьдарч байсан юм байна лээ2018 оны 2-р сарын 19. 13:32

Мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хохирлыг барагдуулав2018 оны 2-р сарын 19. 13:11

ОУХМ Ч.Отгонцэцэг 84, Б.Ачбадрах 97 дугаар байрт орлоо2018 оны 2-р сарын 19. 13:07

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улс ажиглагчаар оролцоно2018 оны 2-р сарын 19. 12:53

Гадаад харилцааны сайд Японд айлчлал хийнэ2018 оны 2-р сарын 19. 12:50

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар Арбитрт давж заалдах эрхгүй болжээ2018 оны 2-р сарын 19. 12:29

Монголын гурван жүдоч АНЭУ-ын өмнөөс барилдана2018 оны 2-р сарын 19. 12:12

Гал түймэр, аврах ажиллагааны 34 дуудлага иржээ2018 оны 2-р сарын 19. 11:54

“Оюу толгой” ХХК эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс хангана2018 оны 2-р сарын 19. 11:50

МУИС Гаванын Их сургуультай хамтарсан судалгаа хийнэ2018 оны 2-р сарын 19. 11:45

Нийслэлийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэв2018 оны 2-р сарын 19. 11:35

Хүүхдүүдийн дунд ходоодны хямрал их байжээ2018 оны 2-р сарын 19. 11:31

64 настай ээж болон түүний охид2018 оны 2-р сарын 19. 11:17

"Талх Чихэр" ХК ногдол ашиг тараана2018 оны 2-р сарын 19. 10:49

Гэр хорооллын өрхүүдэд халуун ус түгээж эхэллээ2018 оны 2-р сарын 19. 10:44

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлэв2018 оны 2-р сарын 19. 10:39

“Нарантуул” худалдааны төв энэ сарын 24-нөөс ажиллана2018 оны 2-р сарын 19. 10:34

Ц.Гэрлээ Соёлын элчээр томилогдлоо2018 оны 2-р сарын 19. 10:28

Умард Солонгост дарамт шахалт үзүүлэхээ боливол яах вэ?2018 оны 2-р сарын 19. 10:02

Дээрмийн гэмт хэргүүдийг шуурхай илрүүлэв2018 оны 2-р сарын 19. 09:56

Иранд онгоцны ослоор 66 хүн амь үрэгджээ2018 оны 2-р сарын 19. 09:53

НӨАТ: Супер сугалааны азтан тодорсонгүй2018 оны 2-р сарын 19. 09:48

Хятад руу дайрч давшлах нь муу үр дагаварт хүргэж болох юм2018 оны 2-р сарын 19. 09:45

Өнөөдөр морь өдөр2018 оны 2-р сарын 19. 09:40

Нохой жилд нефтийн үйлдвэртэй "болох нь"2018 оны 2-р сарын 19. 09:38

Зам тээврийн ослын 292 дуудлага иржээ2018 оны 2-р сарын 19. 09:06

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох