Г.Мөнх-Очир: Нислэгийн бүх дүрэм, журам цусаар бичигдсэн байдаг

2018 оны 2-р сарын 14. 16:14

Монгол Улсын гавьяат нисгэгч Готовын Мөнх-Очирыг сониныхоо хүндэт зочноор урьж, ярилцлаа. Хөдөөгийн эгэл жирийн малчны хүү энэ өндөрлөгт хэрхэн хүрсэн түүхээ сонирхолтой хүүрнэсэн юм.

-Та хэсэг хугацаанд Өмнөд Америкт нислэг үйлдэж байгаад иржээ. Энэ нислэгийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай МИАТ компани Гайти улсын “Санрайз” авиакомпанитай нойтон түрээсийн гэрээ байгуулсан юм. Нисгэгч, үйлчлэгч, техникийн ажилтан нийлсэн 36 хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр сарын турш Гайти, Чили улсын хооронд нислэг үйлдэж байгаад ирлээ. Гэхдээ би сүүлд нөхөн хангалтаар очсон юм. Чили уул уурхай өндөр хөгжсөн, том уурхайнуудтай улс юм билээ. Гайтигаас Чили рүү хар ажилчид их явна.

Бид нэг талдаа дүүрэн хүн зөөж, буцахдаа хоосон шахуу нисдэг байлаа. Өвөл жуулчны тоо багасдаг учраас манай компани сул зогсолт их хийдэг. Тиймээс өвөл нойтон түрээсээр явбал нислэгийн дадлага алдагдахгүй, компанид ч санхүүгийн хувьд ашигтай. Манайх өнгөрсөн жил Мальдивын арлуудаас Бээжин, Шанхай, Гуанжоу руу нислэг хийж байсан.

-Өмнөд Америкийн халуун дулаан уур амьсгал нислэгт нөлөө үзүүлэх үү?

-Монгол, Хятад, бусад улсад ч ялгаагүй цас, бороо, салхи шуурга гээд цаг агаарын бүхий л үзэгдэл байдаг. Гэхдээ тухайн орны онцлог гэх зүйл бараг байхгүй дээ. Яахав, Япон, Хонконг зэрэг улсад жилдээ хэд хэдэн удаа далайн том шуурга болдог. 30-40 метр секунд хурдтай салхилахаар нислэгээ хойшлуулахаас аргагүй шүү. Манайд ч хаврын улиралд нөхцөлгүй салхилах тохиолдол бий. Их салхинаас болоод нислэг саатах тохиолдол зөндөө л гардаг. Ялангуяа, сүүлийн жилүүдэд манай цаг агаар тогтворгүй болоод байгаа.

-Утаанаас болоод харагдах орчин хязгаарлагдаж, бууж чадаагүй тохиолдол байна уу?

-Утаанаас болоод нислэг саатах тохиолдол харьцангуй гайгүй. Гэхдээ нислэгт хүндрэл учруулалгүй яахав. Ялангуяа, шөнийн цагт харагдах орчныг маш их хязгаарладаг. Ид гал түлээд эхэлсэн үед буухад хэцүү шүү. Ердийн үед 18 орчим километрээс буух зурвасаа хардаг бол утаа ихтэй үед 5-6 километр ойртож байж л харагдана.

Манай аэродромын хязгаарт утаа 1600 метрээс доош байвал бууж болно гэсэн заалттай. Харин хэдэн жилийн өмнө Сингапураас шөнө ирж явахдаа Улаанбаатарын агаарын мэдээ авахад утаа 6000 метр өндөртэй байна гэсэн. Тиймээс Бээжинд хоноод маргааш нь ирсэн тохиолдол бий.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Хөвгүүдийн хувьд нисгэгч гэдэг мөрөөдлийн мэргэжил нь байх. Та багадаа нисгэгч болохыг хүсэж байв уу. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?

-Би Хөвсгөлийн Мөрөн хотын нэгдүгээр сургуулийг төгссөн хүн. Аав, ээж маань малчин хүмүүс. Багадаа нисгэгч болно гэж мөрөөдөөгүй ээ. Арван жилдээ сурлага сайтай л хүүхэд байлаа. Математикийн хичээлдээ илүү сайн болохоор тэр чиглэлээрээ сурна гэж бодож байсан ч хувь заяа өөрөөр шийдсэн юм. Тухайн үед гадаадад очиж сурах нь хүүхэд бүрийн мөрөөдөл байлаа. Гэтэл намайг төгсдөг жил Орост нисгэгчийн ангид сурах хуваарь ирж таарсан юм.

Ингээд хуучнаар ЗХУ, одоогийнхоор Украины Нисэхийн дээд сургуульд дөрвөн жил хагас сурсан. Би багадаа техник талдаа сонирхолтой хүүхэд байсан. Элдэв юм засах дуртай. Харин нисэхийн сургуульд техникийн хичээл үзээд эхэлсэн нь сонирхолтой санагдсан. Тэгээд дараа нь нисэж эхэлсэн. Эхэндээ хүндрэл гаралгүй яахав. Баруун, зүүнээ мэдэхгүй ногоон толгой чинь их л үзэж тарна. Энэ хооронд хөөрч, буух гээд зөндөө дадлага хийж байгаа юм. Нисэх болгонд багш хажууд сууж, бүгдийг зааварчилдаг байлаа. Тэр үеийн оросууд хүнд юм сургахын төлөө гэсэн сэтгэлтэй сайхан хүмүүс байж.

-Монголоос хэдүүлээ очсон бэ?

-Дөрвөн хүн байсан. Одоо дөрвүүлээ сайхан нисэж байна. 1989 онд шижигнэсэн дөрвөн залуу төгсч ирснээс хойш бараг 30 жил өнгөрчээ. Цаг хугацаа ч хурдан юм аа. Монголдоо ирээд Ан-24 онгоцны хоёрдугаар нисгэгч хийж байгаад 1992 онд Ан-26 онгоцны дарга болсон. Тэгээд 1993 онд Боинг-727 онгоцны хоёрдугаар нисгэгч, 1997 онд онгоцны дарга нь болсон. 1998-2010 он хүртэл Аэробус-310 онгоцны даргаар ниссэн. 2011 оноос хойш Боинг-767 онгоцны дарга хийж байна даа.

-Анх удаа бие дааж нисэхэд ямар санагдаж байв?

-Мэдээж айдас байлгүй яахав. Гэхдээ хэт их айгаад байвал хүн нисч чадахгүй шүү дээ. 50 хувь айдас байхад 50 хувь өөртөө итгэх итгэл байна. Харин нисээд ирсний дараа бол сайхан л даа. Хүн болгон ирж баяр хүргээд бөөн юм болно. Ер нь бие даагаад ниссэний дараа “Би чадах юм байна” гэсэн итгэл төрдөг юм. Гэхдээ хүн хэзээ ч мундаг нисгэгч болчихлоо гэж тайвширч болохгүй. Бид одоо ч суралцсаар л байна. Байнга шалгалт өгнө. Та нар намайг жилд хэдэн шалгалт өгдөг гэж бодож байна. Нислэгийн, баруун, зүүн суудлын шалгалт өгнө, бүхээгийн дадлага хийнэ. Дээрээс нь англи хэлний шалгалт өгнө. Бид хамгийн багадаа нисэхийн англи хэлний дөрөвдүгээр түвшинд байх ёстой. Над мэтийн хүн бол дөрвийг нь авах гэж чардайна шүү дээ. Сүүлд англи хэл сурсныг ч хэлэх үү. Дээр үед орос хэлтэй л бол хангалттай гэж боддог байж. Юун Гайти, Чилид очиж нисэх. Тэр тухай төсөөлөөгүй л байхгүй юу. Нэгэнт шаардлага нь юм болохоор амьдралын эрхээр сурч байгаа юм. Гэхдээ дөрөвдүгээр түвшинтэй хүн гурван жил болоод дахин шалгалт өгөх ёстой.

-Социализмын үед улс бүх зүйлийг нь хангаад амар байсан байх. Харин зах зээлд шилжсэний дараах үеийн нөхцөл байдал ямархуу байсан бэ?

-1989 онд төгсөж ирсний дараахан ардчиллын салхи улс орон даяар сэвэлзэж байлаа. Тэгээд 1990 он гарсны дараа бужигнаад явчихсан. Гэхдээ манай МИАТ шилжилтийн шуурганд айхтар өртөөгүй юм шүү. Буянт-Ухаа чинь үнэхээр буянтай газар байгаа юм. Манай дээдэс нэр усыг нь өгөхдөө хүртэл айхтар бодолцсон байдаг. Их эртнээс ийм нэртэй байсан шүү дээ. Мэдээж зах зээлийн шуурга тодорхой хэмжээгээр нөлөөлөлгүй яахав.

Гэхдээ цалингаа тавьж чадахгүйд хүрэх, нислэггүй болох зэргээр таг зогсчихоогүй ээ. Тухайн үеийн удирдлагууд ч сайн ажилласан байх. Манайхан 1990- ээд оны эхээр наймаанд мундаг явсан. Тиймээс Улаанбаатар- Бээжингийн нислэг хүн ихтэй. Түүнчлэн Япон, Солонгостой харилцаа сэргэхтэй зэрэгцээд жуулчид их ирдэг болсон. Бид жуулчид авах гэж Японы мөн ч олон хот руу ниссэн дээ. Энэ бүхэн МИАТ-ийн санхүүд сайнаар нөлөөлсөн байх.

-Та нийт хэдэн нислэг хийснээ тооцож үзсэн үү?

-Одоогоор 15 мянган цаг нисээд байна. Жилээр нь тооцвол хоёр жил гаруй хугацааг агаарт өнгөрүүлжээ.

-Та олон ч нисэх буудалд газардсан байх. Үнэхээр өндөр зэрэглэлийн, хамгийн сайн буудал аль нь байв?

-Сингапур, Инчоны нисэх буудал мундаг шүү. Үйлчилгээ, тав тухтай орчин бүрдүүлсэн байдал, нислэгийн удирдлага зэрэг нь үнэхээр мундаг. Нисгэгч нарт ч амар, зорчигчдод ч таатай байдаг юм. Ер нь анзаараад байхад манай Азийнхан сайн. Америк, Европынхон хүнд үйлчилж буй байдал, хүн чанар зэргээрээ Азийнхныг гүйцэхгүй.

-Хамгийн удаандаа хэдэн цаг нисч байв?

-Сиэтлээс Улаанбаатар хүртэл 12 цаг 30 минутын шууд нислэг хийж байсан. Бидэнд нислэгийн үеийн дүрэм бий. Дүрэмд зааснаар тухайн нислэгт есөн цагаас илүү хугацаагаар нисч болохгүй. Хэрэв удаан нисэхээр бол заавал нэмэгдэл нисэгчтэй явдаг. Бид Улаанбаатараас Америкийн Нью Мексико руу онгоц хүргэхээр 15 цагийн нислэг хийхэд хоёр экипаж явж байсан.

Ер нь онгоцны нисгэгч маш их дүрэм журамд баригддаг. Нислэгээс тэдэн цагийн өмнө архи ууж болохгүй, донор хүн цусаа өгвөл 72 цаг нисч болохгүй гэх зэргээр дүрэм журам маш их. Олон хүний аюулгүй байдлыг хангаж явах үүрэгтэй болохоор хатуу дүрэмтэй байхаас ч аргагүй. Энэ бүх дүрмийг цусаар бичсэн юм гэж манай ахмадууд ярьдаг. Яагаад гэвэл нэг осол гарах бүрт дүн шинжилгээ хийж, юун дээр алдав гэдгийг тодорхойлсноор дүрэм журмаа шинэчилж байдаг юм. Үүнийг огт зөрчиж болохгүй. Энэ бүх дүрэм журам биднийг нисгэгч болгон хүмүүжүүлдэг.

-1990-ээд онд онгоцны том осол ойр ойрхон гардаг байсныг санаж байна. Тухайн үед үнэхээр азгүй тохиолдол болсон уу, эсвэл манайхан ажилдаа хайнга ханддаг байв уу?

-Тэр үед манай тоноглол муу байсан. Газрын тоноглол муу болохоор нислэгийн хөдөлгөөний удирдагч тухайн онгоцыг харахгүйгээр удирдана. Үүнээс болж осол гаргасан нисгэгч нар чигийн баримжаагаа алдсан байдаг. Харин GPS нэвтэрснээр том осол харьцангуй цөөрсөн. GPS-ийг америкчууд 1980-аад оны сүүлээр, оросууд 1990-ээд оны эхээр, Монголд 1990-ээд оны дундуур нэвтрүүлсэн. Энэ технологийг ашигласнаар хүнээс хамааралтай алдааг багасгасан.

-Та өөрөө онц аюултай нөхцөл байдалд орж байв уу?

-Бурхны авралаар гайгүй дээ. Жижиг сажиг юм тохиолдсоноос болж буцаж буух зэрэг асуудал мэр сэр байсаан. -Хэдийгээр 30 шахам жил ниссэн ч гэлээ 200 гаруй хүний амь насыг хариуцаад нисэхэд айдас төрдөг байх. Энэ бүхэн сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ? -Сурчихсан болоод ч тэр үү, сэтгэл зүйд нөлөөлөх нь гайгүй ээ. Мэдээж тэр олон хүнийг зорьсон газар нь аюул осолгүй хүргэхийг хэн ч бодно. Би ч өөрөө гэр бүл, үр хүүхэдтэй хүн шүү дээ.

Тиймээс цаг агаар сайхан байгаасай, аюул осол холуур байгаасай гэж мөнгөн онгоц, мөнх хөх тэнгэртээ залбирч явдаг юм. Одоо надад арав гаруй шавь байна. Би шавь нартаа “Та нар нисэхээс айж байгаа бол онгоц руу зүглэх ч хэрэггүй” гэж хэлдэг. Хүн айгаад байвал гар хөл нь чичрээд тэр нислэгийг амжилттай хийж чадахгүй. Тиймээс айдасгүй байх ёстой. Харин айдасгүй байхын тулд өөрийгөө бэлдэх ёстой. Гэхдээ айхгүй байна гээд бардаж болохгүй.

-Урт нислэгийн үед онгоцны бүхээг дотор цагийг яажшуухан өнгөрүүлдэг нь сонирхолтой санагдаад байдаг юм?

-Суугаад сурчихдаг юм даа. Дундуур нь ганц нэг удаа бие засаж, хэд суниаж аваад л сууна. Мэдээж хүн л юм болохоор хоорондоо юм ярина. Гэхдээ сүүлдээ ярих юм ч олдохоо больчихдог юм (инээв). Хааяа нойр хүрээд байвал сайхан дуу аялчихаар сэргээд ирнэ.

-Шинэ нисэх буудал оны төгсгөлөөр ашиглалтад орох байх. Энэ мөчийг та бүхэн тэсэн ядан хүлээж байна уу?

-Шинэ нисэх буудал нисгэгч нарт сайхан боломж өгнө. Цаг агаар муу үед хоёр талаасаа буучихна. Харин энгийн зорчигчдын хувьд хол шүү дээ. Манайхан нэгнийгээ Солонгос явахад гэр бүлээрээ гаргаж өгдөг улс. Харин одоо тийш давхисаар байтал нэлээд явдал болох байх. Хоёрдугаарт, энэ буудлыг ашиглалтад автал зардал нэлээд гарна. Тиймээс хувийн ч бай, хувьсгалын ч бай компаниудад санхүүгийн нэлээд дарамт ирэх юм шиг байна лээ.

-Хүнд унах дуртай машин гэж байдаг. Тэгвэл ямар онгоц жолоодох хамгийн дуртай вэ?

-Нисгэгч хүн унасан хөлгөө муулдаггүй юм. Миний нисч байсан онгоц бүхэн сайхан, надад хишиг буянаа хайрласан. Онгоц болгон жолоодлого, тоноглол, ажиллах процедурын хувьд өөр. Өөр онгоц жолоодох бүрт шинэ юм сурч байдаг. Онгоц томрох тусам тогтвортой сайхан болж ирдэг. Гэхдээ томрох тусмаа хүний алдааг илүү тод гаргаж ирдэг. Жолоодлого дээр алдаа гаргавал үр дүн нь илүү аюултай байх болно. Бид Улаанбаатарт 200 гаруй км цагийн хурдтай газардаж байна. Ийм өндөр хурдтай буух үед өчүүхэн төдий алдаа гаргахад л өршөөхгүй шүү дээ.

-Та жилийн 365 хоногийн хэдэд нь гэртээ, хэдэд нь гадуур нислэгтэй байдаг вэ?

-Гуравны нэгд нь гадагшаа явж таардаг байх шүү. Гэхдээ өдрөөр явбал оройдоо буцаад ирнэ. 07.30-д Сөүлийн нислэгтэй бол өглөө 05.00 цагт босч яваад орой буцаад ирчихнэ.

-Таны үед улс нисгэгчдээ бодлогоор бэлддэг байж. Харин одоо залгамж халаагаа хэрхэн бэлдэж байна?

-Хүүхдүүд ихэвчлэн Америкт хувиараа сурч байна даа. Нисгэгч болоход бас л том шаардлага тавина шүү. Жишээ нь, МИАТ-ийн Боинг онгоцны хоёрдугаар нисгэгч болохын тулд 1500 цаг ниссэн байх ёстой. Энэ цагаа гүйцээхийн тулд жижиг онгоцуудаар нислэг үйлдэнэ гэсэн үг.

-Одоо баян айлын хүүхдүүд л нисгэгч болж байна, энгийн хүмүүст ийм боломж олддоггүй гэж шүүмжилдэг. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ?

-Яг үнэн. Нисгэгч болохын тулд 100 гаруй мянган доллар гаргах айл хэд билээ. Тэгэхээр энгийн хүмүүст боломж олдохгүй байна гэдэг яах аргагүй үнэн. Социализмын үед бол улс бодлогоор бэлддэг байлаа. Намайг нисэхийн сургуульд элсдэг жил Баян-Өлгийд хүртэл нэг хуваарь очиж байв. Одоо бол тийм бодлого алга. Төр маань ч нисгэгч бэлдэх боломж тааруу байх шиг байна. Тиймээс чиний хэлдгээр мөнгөтэй айлын хүүхдэд л нисгэгч болох нөхцөл бүрдчихсэн. Үүнийг ойрын хэдэн жилдээ өөрчилж чадахгүй биз дээ.

-Та нарын залгамж халаа хэр бэлтгэгдсэн бэ?

-Нэг хэсэг тасрах шахсан, одоо гайгүй шүү. Одоо МИАТ-ийн нисгэгчдийн тал хувь нь 40-өөс доош насныхан. Сүүлийн хэдэн жил маш их залуужиж байгаа. Би өөрийнхөө ганц хүүг нисгэгч болгоогүй. Уг нь надад албан тушаал, боломж бололцоо нь байсан. Гэвч дараа нь болъё гэсээр байгаад хүүгээ гомдоосон доо. Нэрэлхүү, шударга зангаасаа болоод хүүгийнхээ хүслийг биелүүлж чадаагүй юм. Гэхдээ би албан тушаалаа ашиглан ойр дотныхондоо давуу тал олгож болохгүй гэж боддог. Мөнгө, танил талаар бүхнийг шийддэг үзэгдэл Монголд хавтгайрчихаад байна шүү дээ.

-Та оны өмнөхөн гавьяат хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн. Энэ мэдээг сонсоод юу бодогдож байв?

-Шинэ жилийн өмнө хэдэн хүүхдэдээ бэлэг авах гээд дэлгүүрт явж байтал утас дуугарлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. “Та нөгөөдөр гавьяатын цол тэмдгээ авна. Төрийн ордонд ирээрэй” гэдэг юм билээ. Тухайн үед элдэв юм бодоогүй ээ. Эхнэр л нэлээд уйлсан байх. Тэгээд удалгүй хүмүүс утасдаад баяр хүргэж эхэлсэн. Яг Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж байхад аав, ээж минь амьд байсан бол… гэж бодогддог юм билээ.

Дараа нь “Сайн хамт олны хүчээр чи энэ шагналыг авсан. Өөртөө эрдэх юм байхгүй шүү” гэсэн бодол орж ирсэн. Хамт олон, сайн хань, гэр бүлийн минь л буян юм даа. Энэ дашрамд хэлэхэд нисгэгч хүнд гэр бүлийн байдал хамгийн чухал. Гэр бүл тогтвортой, найдвартай байна гэдэг нислэгийн аюулгүй байдалд хамгийн их нөлөөтэй.

-Сайхан ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 3 ]

2018 оны 2-р сарын 15. 11:19Зочин - [103.26.194.***]

eruul enh sain saihan buhniig husen eruue

2018 оны 2-р сарын 15. 01:22Зочин - [59.153.87.**]

Таньд болон танай гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе

2018 оны 2-р сарын 14. 22:36Зочин - [27.123.212.***]

Gaihaltai nisgegch eryyl enhiig hysie

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ16 минут 39 секундын өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ17 минут 58 секундын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа20 минут 58 секундын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна23 минут 31 секундын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ25 минут 58 секундын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэ1 цаг 11 минутын өмнө

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан1 цаг 29 минутын өмнө

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв2 цаг 19 минутын өмнө

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байна2 цаг 22 минутын өмнө

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна2 цаг 24 минутын өмнө

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав2 цаг 31 минутын өмнө

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээ3 цаг 27 минутын өмнө

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулна3 цаг 29 минутын өмнө

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ3 цаг 33 минутын өмнө

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо3 цаг 36 минутын өмнө

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална3 цаг 53 минутын өмнө

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав3 цаг 58 минутын өмнө

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүй4 цаг 3 минутын өмнө

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байна4 цаг 12 минутын өмнө

Эбола вирус дахин дэгдлээ4 цаг 19 минутын өмнө

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ4 цаг 24 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь4 цаг 26 минутын өмнө

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоов4 цаг 30 минутын өмнө

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй нь4 цаг 44 минутын өмнө

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ4 цаг 47 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд4 цаг 49 минутын өмнө

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ4 цаг 55 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана5 цаг 8 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.5 цаг 38 минутын өмнө

Улаанбаатарт 14 градус дулаан байна5 цаг 40 минутын өмнө

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байна19 цаг 29 минутын өмнө

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав19 цаг 52 минутын өмнө

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа20 цаг 23 минутын өмнө

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо21 цаг 29 минутын өмнө

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн21 цаг 32 минутын өмнө

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...21 цаг 49 минутын өмнө

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй22 цаг 2 минутын өмнө

Матар хавхаар барьж буй хүү 22 цаг 15 минутын өмнө

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байна22 цаг 23 минутын өмнө

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээ22 цаг 30 минутын өмнө

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээ22 цаг 33 минутын өмнө

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ22 цаг 34 минутын өмнө

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байна23 цаг 5 минутын өмнө

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэ23 цаг 7 минутын өмнө

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогч23 цаг 25 минутын өмнө

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно23 цаг 34 минутын өмнө

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлаа23 цаг 37 минутын өмнө

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлоо23 цаг 38 минутын өмнө

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээ23 цаг 45 минутын өмнө

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээӨчигдөр 15 цаг 11 минут

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байнаӨчигдөр 15 цаг 09 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээӨчигдөр 15 цаг 04 минут

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэӨчигдөр 13 цаг 48 минут

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэӨчигдөр 13 цаг 43 минут

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 37 минут

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байнаӨчигдөр 13 цаг 27 минут

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээӨчигдөр 13 цаг 22 минут

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсонӨчигдөр 13 цаг 11 минут

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байнаӨчигдөр 13 цаг 07 минут

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгавӨчигдөр 13 цаг 01 минут

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга боловӨчигдөр 12 цаг 57 минут

"Хангарди" спортын наадам боллооӨчигдөр 12 цаг 55 минут

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулнаӨчигдөр 12 цаг 39 минут

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэйӨчигдөр 12 цаг 30 минут

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэӨчигдөр 12 цаг 22 минут

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээӨчигдөр 11 цаг 53 минут

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! Өчигдөр 11 цаг 50 минут

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээӨчигдөр 11 цаг 40 минут

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга боловӨчигдөр 11 цаг 37 минут

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэвӨчигдөр 11 цаг 36 минут

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтуудӨчигдөр 11 цаг 23 минут

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүльеӨчигдөр 11 цаг 11 минут

Ядаргаа ихтэй хүүхэд орондоо шээдэгӨчигдөр 11 цаг 08 минут

Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарсан бэ?Өчигдөр 11 цаг 03 минут

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорлооӨчигдөр 10 цаг 58 минут

King Tower-ийн гуравдугаар ээлжийн загварын байрны нээлт амжилттай боллооӨчигдөр 10 цаг 53 минут

Улаанбаатарт5-7 хэм дулаан байна.Өчигдөр 10 цаг 12 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 10 цаг 10 минут

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайнӨчигдөр 10 цаг 08 минут

Өнөөдөр болох зарим үйл явдалӨчигдөр 10 цаг 05 минут

Хүчээ нэгтгэж болно, хүчээр дагах гэвэл утгагүйӨчигдөр 09 цаг 59 минут

Налайхын замыг маргааш нээнэ2018 оны 5-р сарын 20. 14:04

Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа2018 оны 5-р сарын 20. 12:05

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ2018 оны 5-р сарын 20. 11:53

С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ2018 оны 5-р сарын 20. 11:46

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.2018 оны 5-р сарын 20. 11:45

Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугатжээ2018 оны 5-р сарын 20. 11:39

Улаанбаатарт өнөөдөр шороон шуургатай бүгчим халуун байна2018 оны 5-р сарын 20. 11:28

Түймрийн голомтод нэмэлт бүлэг хүргэлээ2018 оны 5-р сарын 19. 12:59

Улаанбаатар марафонд дэлхийн 30 орны тамирчид оролцож байна2018 оны 5-р сарын 19. 12:55

Байгаль, амьтдын гоё зургууд2018 оны 5-р сарын 19. 12:48

Шуналтай эмч өвчтөнүүдийг хохироон их мөнгө олжээ2018 оны 5-р сарын 19. 12:35

Марафондоо идэвхтэй оролцоорой2018 оны 5-р сарын 19. 12:33

Унасан вогануудыг сэргээн засварлаж дуусчээ2018 оны 5-р сарын 19. 12:30

Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна2018 оны 5-р сарын 19. 12:28

Техасын сургуульд арван хүн алагджээ2018 оны 5-р сарын 19. 12:25

Кубад зорчигч тээврийн нисэх онгоц сүйрэв2018 оны 5-р сарын 19. 12:19

Оросын шинэ засгийн газарт хэн хэн оров2018 оны 5-р сарын 19. 12:16

ОУВС: Монгол Улсын Засгийн газар, Эрх баригчдад шийдвэр гаргах эрх нь нээлттэй байгаа 2018 оны 5-р сарын 19. 12:02

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна.2018 оны 5-р сарын 19. 12:01

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох