Гал тахиа жилд болсон гол онцлох үйл явдлууд

2018 оны 2-р сарын 15. 10:13

XVII жарны Алтан унжлагат хэмээх гал (улаагчин) тахиа жил улирч, Тийн унжлагат, шороон нохой жил гарах гэж байна.

Гал тахиа жилд Ерөнхийлөгчийн сонгууль болж, Засгийн газар огцорч, У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон гээд улс төрийн амьдрал бужигнаантай өнгөрлөө. Ийнхүү тахиа ажилд болж өнгөрсөн гол онцлох үйл явдлуудыг нэрлэлээ.

“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авав

УИХ 2017 оны хоёрдугаар сарын 10-нд “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хувьцааг 100% төрийн мэдэлд авах тогтоолыг баталсан билээ. Улмаар гуравдугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100% ТӨРӨӨС бүрдүүлэхийг үүрэг болгов.Ингэж Монголын тал дахь 51% дээр нэмэх нь 400 сая доллар ОХУ-д төлж 49 хувийг худалдаж авсан “Монголын Зэс Корпораци”-ийг Хувьцаа эзэмшигчид болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд оролцуулалгүйгээр “Эрдэнэт Үйлдвэр”-ийн ТУЗ-ийг төрөөс томилсон юм.

ОУВС-аас тусламж авав

2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж Монгол Улс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсаныг албан ёсоор зарлав. Ингэснээр манай улсад 5.5 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтийн гарцыг нээж Монгол Улс шинэ "өртэй"-гөө золгосон билээ.Хөтөлбөрт орсноор төсвийн алдагдал, гадаад өрийн дарамтыг бууруулахын тулд 7 төрлийн татвар нэмэх бодлого хэрэгжүүлэхээр болсон.

Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хувь хүний орлогын түвшингээс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25% орлогын албан татвар ногдуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2%, 2019 онд 1%, 2020 онд 2% нэмэгдүүлэхээр болсон ч тусыг эс олсон.

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдов

Гал тахиа жилийн хамгийн том онцлох үйл явдлын нэг бол яах аргагүй Ерөнхийлөгчийн сонгууль байв.Долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж,М.Энхболд (МАН) нийт сонгогчдын 30.3, Х.Баттулга (АН) 38.1, С.Ганбаатар (МАХН) 30.19%-ийн санал авав. Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй учир түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт болсон билээ. Ингээд дахин санал хураалтыг долоодугаар сарын 07-нд явуулж, хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөж М.Энхболд 41.16%-ийн санал авсан бол Х.Баттулга 50.61%-ийн санал авснаар тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх зургаан удаагийн сонгуультай харьцуулахад хамгийн бага (62.85%) ирцтэй нь байлаа.

65-ын бүлэг Засгаа унагаж, эрх баригч нам даргаа солив

УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний доторх 33-ын бүлэг үүсч санасандаа хүрч өөрийн намын Засгийн газраа огцруулав. Хариуцлага алдсан намын удирдлагыг солих нь зөв шийдэл байж болох ч нөгөө талд засаглалын хувьд харьцангуй тогтвортой гэж үзэж байсан МАН-д итгэх олон нийтийн итгэл талаар болсон болов уу.

2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж олонх болсон МАН-ынхан өөрийн Засгийн газраа унагаж, шинэ ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох гэсэн хэрүүл, зөрчил, тагнах чагнах үйл явц нь МАН мөнөөх “зодоон их” АН-аасаа зарчмын хувьд ялгаагүй гэдгээ нотлон харуулав. Мөн иргэн Г.Доржзодовын дэлгэсэн "60 тэрбум"-ийн хэргийн дуулиан ч энэ жил үргэлжилж улмаар энэхүү бичлэгт нэр холбогдсон Ц.Сандуй НИТХ-ын даргын ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.

Хүмүүс хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолойгоо нэгтгэв

Тахиа жилд бага насны охидыг хүчирхийлсэн олныг цочирдуулам хэд хэдэн хэрэг гарч энэ бүгдийн эсрэг “Нүдээ нээ” гэх мэт нийгмийн хариуцлагат олон ажлыг санаачлан эхлүүлсэн.

Харин төр засгийн зүгээс (Цаазаар авна гэснээс өөрөөр) хүүхдийн хүчирхийллийн эсрэг дорвитой ахиц, шат гаргасан зүйлгүй. Хоёр сар гаруйн өмнөУИХ, Засгийн газрын гишүүн асны охин өөрийгөө хүчин, хар тамхины хэргийн хохирогч болсон тухайгаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн нь дуулиан дагууллаа.

Энэ хэргийг Цагдаагийн Ерөнхий Газраас шалгаж эхэлсэн тухай 12 дугаар сарын 18-нд албан ёсоор мэдэгдээд байна.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо хийж эхлэв

Элэгний хавдар нь Монголд өндөр тохиолдолтой хавдар бөгөөд жилд 1,900 орчим хавдар оношлогдож байна.

Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж иржээ. Энэ жил уг асуудлыг шийдэж, мэс заслын зардлыг төрөөс хариуцдаг боллоо. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгддэг байжээ.

Сайнтай, саартай их хүчтэнгүүд

Тахиа жилд спортын салбарт тэр дундаа хүчит бөхийн төрлүүдэд амжилтаа бататгасан, ахиулсан жил байв.

Жүдогийн төрөлд “Рио-2016” олимпын наадмын мөнгөн медальт Д.Сумьяа 2017 оны ДАШТ-ээс алтан медаль хүртэж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнууллаа.

Чөлөөт бөхийн төрөлд ОУХМ П.Орхон “Парис-2017” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртэж Монгол Улсын Гавьяат тамирчин болсон билээ.

Сүмогийн төрөлд Хакухо М.Даваажаргал 39 дэх түрүүгээ хүртэж, 1,050 дахь даваагаа авч бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон даваа авсан сүмоч болоод байна.Мөн "сайны хажуугаар саар" гэгчээр мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын 5 дахь, Монголын 3 дахь ёкозүна Харүмафүжи нутаг нэгт сүмоч Таканойва А.Баасандоржийг зодож хүнд гэмтээж улмаар зодог тайлахад хүрсэн юм.

Цалин нэмүүлэх хөдөлгөөн эрчтэй, хүчтэй байв

Эрх баригч МАН-ын 65-ын бүлэг хоёр хуваагдан улс төрд тогтворгүй байдал үүсэх үеэр “дайны хажуугаар дажин” гэгч болж багш нар цалингаа нэмүүлэхийг шаардсан жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаяж эхэлсэн билээ.

Удалгүй эрүүл мэндийн салбарынхан “тэсэрч” цалингаа 50 хувиар нэмүүлэхийг шаардаж, түр хороогоо байгуулсан. Соёл урлагийн салбарынхан ч цалин нэмүүлэх хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлж амжив.

Гэвч ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй байхаар гэрээнд тусгаснаас Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх боломжгүй нөхцөл үүссэн гэж тайлбарлалаа. Багш, эмч нар энэхүү гэрээг эсэргүүцэж, цалин нэмүүлэх тэмцлээ зогсоолгүй, дахин ажил хаялт зарлаж, жагсаал, цуглаан хийсээр байв. Эцэст нь Засгийн газар 300 мянган төгрөгийг Төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал нэрээр олгохоор болж, 2018 онд цалинг шат дараатайгаар нэмэх амлалтыг өгч тэмцэл намжив. 2018 онд цалинг 50 хувиар нэмэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ багш, эмч нар мэдэгдсэн билээ.

Отгонтэнгэрт үрэгдсэн 17 амь

Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон тухай дуудлага 2017 оны аравдугаар сарын 22-ны 14:30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн юм.

Эрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 225 төрийн албан хаагч, орон нутгийн иргэд оролцсон байна. Онцгой байдлын байгууллага цасан нурангитай ажиллах туршлага бага байсан хэдий ч далайн түвшнөөс дээш 3,200 метрийн өндөрт 50 см-ээс 3 метр орчим цасан нурангинд эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. Аврагчид гурван өдрийн турш хайсны эцэст сураггүй болсон 17 иргэнийг бүгдийг нь амиа алдсан байдалтайгаар олдсон гэх харамсалтай мэдээг дуулгасан билээ.

Гурван сая хүн амтай улс нэг өдрийн дотор 17 иргэнээ зуурдаар алдана гэдэг маш том гарз хохирол юм. Амь насаа алдсан 17 иргэнд зориулж Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлсэн юм.

Г.Хулан



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 2 ]

2018 оны 2-р сарын 15. 10:43Зочин - [66.181.161.**]

Sar shinedee shan shineleerei mongolchuudaa

2018 оны 2-р сарын 15. 10:15Зочин - [59.153.113.***]

olon ch yum bolj dee

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

У.Хүрэлсүх: Монголчууд бид хамтын хүчээр бэрхшээлийг давж чаддаг2 цаг 1 минутын өмнө

Сургуулийн эргүүл зодож танхайрсан М-д долоо хоногийн баривчлах шийтгэл оноожээ3 цаг 24 минутын өмнө

Дэлхий дээр үлдсэн цорын ганц зэрлэг адууны унаганд нэр хайрлая5 цаг 28 минутын өмнө

Элчин сайд Н.Ализодаг хүлээн авч уулзав5 цаг 32 минутын өмнө

"Алтернатив" Х.Отгоо эх үрсийн баяраар алдарт эхийн одонгоо авна5 цаг 33 минутын өмнө

Эхийн эндэгдэл буурахгүй байна5 цаг 38 минутын өмнө

Хорт хавдартай сувилагчид туслацгаая5 цаг 45 минутын өмнө

Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг..." шинэ бүтээл өнөөдөр эгшиглэнэ5 цаг 54 минутын өмнө

З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав5 цаг 56 минутын өмнө

Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв5 цаг 59 минутын өмнө

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо6 цаг 6 минутын өмнө

Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна7 цаг 1 минутын өмнө

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ8 цаг 3 минутын өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ8 цаг 5 минутын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа8 цаг 8 минутын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна8 цаг 10 минутын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ8 цаг 13 минутын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэ8 цаг 57 минутын өмнө

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан9 цаг 16 минутын өмнө

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв10 цаг 6 минутын өмнө

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байна10 цаг 8 минутын өмнө

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна10 цаг 10 минутын өмнө

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав10 цаг 17 минутын өмнө

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээ11 цаг 13 минутын өмнө

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулна11 цаг 15 минутын өмнө

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ11 цаг 19 минутын өмнө

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо11 цаг 22 минутын өмнө

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална11 цаг 40 минутын өмнө

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав11 цаг 44 минутын өмнө

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүй11 цаг 50 минутын өмнө

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байна11 цаг 59 минутын өмнө

Эбола вирус дахин дэгдлээ12 цаг 5 минутын өмнө

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ12 цаг 10 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь12 цаг 13 минутын өмнө

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоов12 цаг 16 минутын өмнө

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй нь12 цаг 30 минутын өмнө

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ12 цаг 33 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд12 цаг 36 минутын өмнө

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ12 цаг 41 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана12 цаг 54 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.13 цаг 24 минутын өмнө

Улаанбаатарт 14 градус дулаан байна13 цаг 26 минутын өмнө

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байнаӨчигдөр 19 цаг 44 минут

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардавӨчигдөр 19 цаг 21 минут

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалааӨчигдөр 18 цаг 50 минут

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлооӨчигдөр 17 цаг 44 минут

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэнӨчигдөр 17 цаг 41 минут

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...Өчигдөр 17 цаг 24 минут

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүйӨчигдөр 17 цаг 11 минут

Матар хавхаар барьж буй хүү Өчигдөр 16 цаг 58 минут

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байнаӨчигдөр 16 цаг 50 минут

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээӨчигдөр 16 цаг 43 минут

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээӨчигдөр 16 цаг 40 минут

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэӨчигдөр 16 цаг 39 минут

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байнаӨчигдөр 16 цаг 08 минут

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэӨчигдөр 16 цаг 06 минут

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогчӨчигдөр 15 цаг 48 минут

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болноӨчигдөр 15 цаг 39 минут

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлааӨчигдөр 15 цаг 36 минут

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлооӨчигдөр 15 цаг 35 минут

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээӨчигдөр 15 цаг 28 минут

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээӨчигдөр 15 цаг 11 минут

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байнаӨчигдөр 15 цаг 09 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээӨчигдөр 15 цаг 04 минут

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэӨчигдөр 13 цаг 48 минут

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэӨчигдөр 13 цаг 43 минут

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 37 минут

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байнаӨчигдөр 13 цаг 27 минут

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээӨчигдөр 13 цаг 22 минут

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсонӨчигдөр 13 цаг 11 минут

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байнаӨчигдөр 13 цаг 07 минут

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгавӨчигдөр 13 цаг 01 минут

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга боловӨчигдөр 12 цаг 57 минут

"Хангарди" спортын наадам боллооӨчигдөр 12 цаг 55 минут

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулнаӨчигдөр 12 цаг 39 минут

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэйӨчигдөр 12 цаг 30 минут

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэӨчигдөр 12 цаг 22 минут

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээӨчигдөр 11 цаг 53 минут

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! Өчигдөр 11 цаг 50 минут

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээӨчигдөр 11 цаг 40 минут

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга боловӨчигдөр 11 цаг 37 минут

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэвӨчигдөр 11 цаг 36 минут

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтуудӨчигдөр 11 цаг 23 минут

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүльеӨчигдөр 11 цаг 11 минут

Ядаргаа ихтэй хүүхэд орондоо шээдэгӨчигдөр 11 цаг 08 минут

Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарсан бэ?Өчигдөр 11 цаг 03 минут

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорлоо2018 оны 5-р сарын 21. 10:58

King Tower-ийн гуравдугаар ээлжийн загварын байрны нээлт амжилттай боллоо2018 оны 5-р сарын 21. 10:53

Улаанбаатарт5-7 хэм дулаан байна.2018 оны 5-р сарын 21. 10:12

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2018 оны 5-р сарын 21. 10:10

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн2018 оны 5-р сарын 21. 10:08

Өнөөдөр болох зарим үйл явдал2018 оны 5-р сарын 21. 10:05

Хүчээ нэгтгэж болно, хүчээр дагах гэвэл утгагүй2018 оны 5-р сарын 21. 09:59

Налайхын замыг маргааш нээнэ2018 оны 5-р сарын 20. 14:04

Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа2018 оны 5-р сарын 20. 12:05

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ2018 оны 5-р сарын 20. 11:53

С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ2018 оны 5-р сарын 20. 11:46

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.2018 оны 5-р сарын 20. 11:45

Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугатжээ2018 оны 5-р сарын 20. 11:39

Улаанбаатарт өнөөдөр шороон шуургатай бүгчим халуун байна2018 оны 5-р сарын 20. 11:28

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох