Д.Гантулга гишүүний "гага" гозолзох дөхсөн 7 хоног

2018 оны 2-р сарын 24. 12:46

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

Гадаад харилцааны сайдЯпон улсад айлчлав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Япон улсад хийж буй айлчилж байна. Тэрээр энэ сарын 25-ныг дуустал Япон Улсад албан ёсны айлчлал хийх юм. Гадаад харилцааны сайдын Япон Улсад хийх айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Япон Улстай “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг нэн ялангуяа эдийн засгийн салбарт эрчимжүүлэн тэлж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад оршиж байна.

Ерөнхийлөгч Сэлэнгэ аймагт ажиллав

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ долоо хоногт Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр тус аймгийн иргэд тулгамдаад буй асуудлын талаар санал сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тухайлбал, Сэлэнгэ аймагт хөрсний бохирдлын асуудал хүндрэлтэй байгаа төдийгүй гурван тэрбум төгрөгөөр баригдсан цэвэрлэх байгууламж үүргээ гүйцэтгэхгүй байна гэх асуудлыг хөндсөн юм. Мөн аймаг, сумдад намчирхал газар авч байгааг шүүмжлэн хэллээ.

“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн татварын асуудлыг УИХ шийднэ

Засгийн газрын хуралдаан /2018.02.22/ болж дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 1998-2015 оны хооронд төлсөн дизелийн түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг тухайн жилүүдийн улсын төсвөөс суутган тооцох талаар УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхээр болов.

“Саусгоби сэндс” улсад төлөх 35 тэрбумын өрөө барагдуулав

“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзахдаа “Саусгоби сэндс” компани шүүхийн шийдвэрийн дагуу 35.3 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлж барагдуулсан тухайгаа танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2016 онд “Саусгоби сэндс” ХХК-ийн улсын төсөвт төлөх 35.5 тэрбум төгрөгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолд улсад төлөх 35.3 тэрбум төгрөгөөс 15 тэрбум төгрөгийг 2016 болон 2017 онд тэнцүү хуваан төлөх, үлдэх 20.3 тэрбум төгрөгийг Тавантолгой уурхайд ажил гүйцэтгэх замаар төлж барагдуулах үүргийг тус компанид өгсөн аж.

Д.Гантулга гишүүнийг яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэг үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоод буй. Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман мэдээлэл хийхдээ “…УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар мөрдөгч болон прокуророос хэд хэдэн удаа дуудсан боловч эрхэм гишүүн орон нутаг, гадаадад ажилтай байгаа нэрийдлээр одоог хүртэл ирээгүй байна” гэв.

Нийслэлийн харьяа байгууллагуудыг Яармагт шилжүүлэхээр болов

Засгийн газрын хуралдаан /2018.02.22/ болж дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа. НИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр /Яармаг шинэ төв/-т шилжүүлэн байршуулах бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

Э.Эрдэнэжамъян ажлаа өгөв

МАХН-ын Их хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн Э.Эрдэнэжамъян Б.Тулгад /2018.02.22/ ажлаа хүлээлгэн өглөө. Сар шинийн өмнөхөн МАХН Их хурлаа хийж, намын даргаараа Н.Энхбаярыг улираан сонгосон бол Ерөнхий нарийн бичгийн даргаараа Б.Тулгыг сонгосон юм.

Нийгэмд

"Тавантолгойн ЦС-ын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон" гэв

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэвлэлийн бага хурал зарлаж, “Оюутолгой төслийн цахилгаан станц барих гэрээг цуцлав” гэсэн мэдээлэл үндэсгүй болохыг мэдэгдлээ.

“Оюутолгой” ХХК нь 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр 2017 оны долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүргийг хүлээсэн. Энэ гэрээний 7.3-т хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс сонгон хангана гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл эрчим хүчээ аваагүй байна.

Мөн энэ үеэр Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон. Энэ оны долдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр хөрөнгө оруулагч талтай ярилцаж байна гэж Тавантолгойн цахилгаан станц төслийн захирал Д.Батбилэг хэллээ.

"С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй"

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа "С.Зоригийн хэргийг илрүүллээ гэсэн худал хуурмаг шүүх хурал болоод өнгөрсөн. С.Зоригийн хэргийн талаарх шүүх хурлын эмгэнэлт жүжгийг ард түмэн бүгд мэдэж байгаа. Тагнуул, хуулийнхан миний хүүд элдэв арга хэрэглэж, тариа хийж худлаа зүйл яриулаад түүнийгээ эвлүүлээд нотлох баримт гэж хэлж байгаа. Хуулийнхан шүүх хурал хийхдээ Амгаланбаатар гэдэг хүний үгээр л шүүх хурал хийсэн. 14 мянган хуудас хэргийн материалыг ил болгочихлоо гээд байгаа юм. С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй. Харин ч өөрсдийнхөө асуудлыг нууцын зэрэглэлд оруулсан' гэв.

“Г.Номуундарь мэдүүлэг өгөхөөс татгалзсан” гэв

Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман “Хохирогч Н-ийн ар гэрийнхний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Хохирогч Н-ээс түүний өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авах явцад тэрээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж, түүний өмгөөлөгчийн саналаар мэдүүлгийг зогсоосон. Мэдүүлгийг хохирогч Н-ээс дахин авахаар мөрдөгч болон прокуророос удаа дараа дуудуулсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй, мөн шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхээс хохирогч татгалзсан байгаа учраас мөрдөн байцаалтын ажиллагаа удаашралтай явагдаж байна” гэв.

Дэлхийд

Иранд онгоцны ослоор 66 хүн амь үрэгдэв

Исфаган мужид нисэх онгоц сүйрсэнтэй холбогдуулан Иран улс дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэлийн цахилгаан утас хүлээн авч байна. Нисэхийн “Aseman Airlines” компанийн нисэх онгоц Тегеранаас өмнөд нутгийн Ясуж хот руу нислэг үйлдэж явжээ.

Өтгөн манан ослын нэг шалтгаан болсон байж болохыг тэмдэглэж байна. Зарим мэдээгээр, сүйрэл болохын өмнө нисэх онгоц ослын буулт хийх гэж оролджээ. Агаарын хөлөгт 66 хүн сууж явсан байна. Нисэхийн компани тэднийг амь үрэгдсэнийг нотложээ. Даатгалын компани амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд тус бүр 45 мянган ам.доллар өгөхөөр амласан байна.

Америкчууд хамгийн гол дайснаа нэрлэв

АНУ-ын гол дайснуудын эхний байранд Умард Солонгос орж байна. Олон нийтийн санаа бодол судлах Gallup хүрээлэнгийн судалгаагаар Америкчуудын 51 хувь нь ингэж үзэж байгаа ажээ.

Энэ үзүүлэлт 2016 оныхоос бараг гурав дахин их байна. АНУ, БНАСАУ-ын харилцаа хурцадсанаар ийм үр дүн гарсныг “The Hill” сайтад дурджээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олны өмнө үг хэлэхдээ Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг “хүн-пуужин” хэмээн удаа дараа хочилж байсан юм.

Г.Хулан



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 4 ]

2018 оны 3-р сарын 5. 10:57Зочин - [202.179.24.***]

yls chin dampyyrlaa sh dee, Bathuu, Bayraa shorond hiigeechee,

2018 оны 2-р сарын 24. 15:40Зочин - [183.81.169.**]

erdenet uildweriin asuudaliig yagaad durdahgui bgaan bee. Arbitriin shuuhed ylagdaad erdenetee gadaadiin bankind aldahad hureed bgaashuudee

\

2018 оны 2-р сарын 24. 14:27Зочин - [66.181.161.**]

Nohon songuuli yvah ni dee

2018 оны 2-р сарын 24. 13:14Зочин - [59.153.113.***]

bandaash nere ichq l bgaad bhiimaa,

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг..." шинэ бүтээл өнөөдөр эгшиглэнэ6 минут 48 секундын өмнө

З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав9 минут 5 секундын өмнө

Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв12 минут 6 секундын өмнө

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо19 минут 18 секундын өмнө

Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна1 цаг 14 минутын өмнө

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ2 цаг 17 минутын өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ2 цаг 18 минутын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа2 цаг 21 минутын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна2 цаг 24 минутын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ2 цаг 26 минутын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэ3 цаг 11 минутын өмнө

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан3 цаг 29 минутын өмнө

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв4 цаг 19 минутын өмнө

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байна4 цаг 21 минутын өмнө

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна4 цаг 23 минутын өмнө

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав4 цаг 30 минутын өмнө

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээ5 цаг 27 минутын өмнө

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулна5 цаг 28 минутын өмнө

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ5 цаг 32 минутын өмнө

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо5 цаг 36 минутын өмнө

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална5 цаг 53 минутын өмнө

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав5 цаг 58 минутын өмнө

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүй6 цаг 3 минутын өмнө

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байна6 цаг 12 минутын өмнө

Эбола вирус дахин дэгдлээ6 цаг 19 минутын өмнө

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ6 цаг 23 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 26 минутын өмнө

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоов6 цаг 30 минутын өмнө

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй нь6 цаг 43 минутын өмнө

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ6 цаг 47 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд6 цаг 49 минутын өмнө

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ6 цаг 55 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана7 цаг 7 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.7 цаг 37 минутын өмнө

Улаанбаатарт 14 градус дулаан байна7 цаг 39 минутын өмнө

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байна21 цаг 28 минутын өмнө

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав21 цаг 52 минутын өмнө

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа22 цаг 22 минутын өмнө

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо23 цаг 28 минутын өмнө

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн23 цаг 32 минутын өмнө

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...23 цаг 49 минутын өмнө

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүйӨчигдөр 17 цаг 11 минут

Матар хавхаар барьж буй хүү Өчигдөр 16 цаг 58 минут

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байнаӨчигдөр 16 цаг 50 минут

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээӨчигдөр 16 цаг 43 минут

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээӨчигдөр 16 цаг 40 минут

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэӨчигдөр 16 цаг 39 минут

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байнаӨчигдөр 16 цаг 08 минут

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэӨчигдөр 16 цаг 06 минут

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогчӨчигдөр 15 цаг 48 минут

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болноӨчигдөр 15 цаг 39 минут

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлааӨчигдөр 15 цаг 36 минут

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлооӨчигдөр 15 цаг 35 минут

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээӨчигдөр 15 цаг 28 минут

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээӨчигдөр 15 цаг 11 минут

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байнаӨчигдөр 15 цаг 09 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээӨчигдөр 15 цаг 04 минут

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэӨчигдөр 13 цаг 48 минут

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэӨчигдөр 13 цаг 43 минут

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 37 минут

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байнаӨчигдөр 13 цаг 27 минут

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээӨчигдөр 13 цаг 22 минут

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсонӨчигдөр 13 цаг 11 минут

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байнаӨчигдөр 13 цаг 07 минут

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгавӨчигдөр 13 цаг 01 минут

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга боловӨчигдөр 12 цаг 57 минут

"Хангарди" спортын наадам боллооӨчигдөр 12 цаг 55 минут

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулнаӨчигдөр 12 цаг 39 минут

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэйӨчигдөр 12 цаг 30 минут

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэӨчигдөр 12 цаг 22 минут

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээӨчигдөр 11 цаг 53 минут

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! Өчигдөр 11 цаг 50 минут

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээӨчигдөр 11 цаг 40 минут

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга боловӨчигдөр 11 цаг 37 минут

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэвӨчигдөр 11 цаг 36 минут

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтуудӨчигдөр 11 цаг 23 минут

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүльеӨчигдөр 11 цаг 11 минут

Ядаргаа ихтэй хүүхэд орондоо шээдэгӨчигдөр 11 цаг 08 минут

Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарсан бэ?Өчигдөр 11 цаг 03 минут

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорлооӨчигдөр 10 цаг 58 минут

King Tower-ийн гуравдугаар ээлжийн загварын байрны нээлт амжилттай боллооӨчигдөр 10 цаг 53 минут

Улаанбаатарт5-7 хэм дулаан байна.Өчигдөр 10 цаг 12 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 10 цаг 10 минут

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайнӨчигдөр 10 цаг 08 минут

Өнөөдөр болох зарим үйл явдалӨчигдөр 10 цаг 05 минут

Хүчээ нэгтгэж болно, хүчээр дагах гэвэл утгагүйӨчигдөр 09 цаг 59 минут

Налайхын замыг маргааш нээнэ2018 оны 5-р сарын 20. 14:04

Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа2018 оны 5-р сарын 20. 12:05

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ2018 оны 5-р сарын 20. 11:53

С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ2018 оны 5-р сарын 20. 11:46

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.2018 оны 5-р сарын 20. 11:45

Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугатжээ2018 оны 5-р сарын 20. 11:39

Улаанбаатарт өнөөдөр шороон шуургатай бүгчим халуун байна2018 оны 5-р сарын 20. 11:28

Түймрийн голомтод нэмэлт бүлэг хүргэлээ2018 оны 5-р сарын 19. 12:59

Улаанбаатар марафонд дэлхийн 30 орны тамирчид оролцож байна2018 оны 5-р сарын 19. 12:55

Байгаль, амьтдын гоё зургууд2018 оны 5-р сарын 19. 12:48

Шуналтай эмч өвчтөнүүдийг хохироон их мөнгө олжээ2018 оны 5-р сарын 19. 12:35

Марафондоо идэвхтэй оролцоорой2018 оны 5-р сарын 19. 12:33

Унасан вогануудыг сэргээн засварлаж дуусчээ2018 оны 5-р сарын 19. 12:30

Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна2018 оны 5-р сарын 19. 12:28

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох