У.Хүрэлсүх: Гэр бүлээ хүчирхийлдэг этгээдүүдтэй хатуу гараар тэмцэнэ

2018 оны 3-р сарын 7. 14:18

Төрийн ордонд болж байгаа “Сайхан монгол ээж” хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож ээжүүд, эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хайр энэрлийн ундарга хатан зоригт ээжүүд ээ,

Монголын сайхан эмэгтэйчүүд ээ,

Эрийн түшиг, гэрийн чимэг, элбэрэлт ээжүүд, нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайхан бүхний эх ундарга нь өргөө гэрийг гийгүүлэгч ЦАГААН ДАРЬ ЭХ-үүд та нар минь юм шүү.

Эх орны хойч үеийг эрүүл саруул өсгөж, Монгол хүн болж төлөвшүүлэхэд буянтай ээжүүд та бүгдийн оруулсан хувь нэмэр юутай ч зүйрлэшгүй их үнэ цэнэтэй.

Улсын хөгжил хүнээсээ гэдэг. Ийм сайхан эмэгтэйчүүд, ээжүүд бол Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа юм.

Баярын энэ сайхан өдөр би ээжийнхээ тухай дурсамжаас та бүгдтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Миний ээж эгэл жирийн тээврийн жолооч хүн байсан. Чиргүүлтэй ЗИЛ-130 ачааны машин барьдаг байлаа. Миний ээж хүнд хүчир ажлынхаа хажуугаар ах дүү бид тавыг эрүүл саруул өсгөн торниулж өдий зэрэгт хүргэсэн юм. Одоо эргээд санахад гэр бүлийн маань сайн сайхан, халуун дулаан уур амьсгал, хайрын илч гэрэл бүхэн ээжээс минь цацарч байдаг байжээ. Миний ээжийн адил Монголын мянга мянган ээж улс орон, гэр бүлийнхээ төлөө хатан зориг гарган хамаг хүчээ дайчлан тэмцэж амьдарч байна. Та нар маань энэ цагийн баатар эмэгтэйчүүд шүү гэдгийг энэ өдөр зориуд цохон тэмдэглэж хэлье.

Эмэгтэйчүүдийн баяраар олон эрчүүд, олон хүүхэд, ээжийгээ, эмээгээ, халамжит ханиа, хайрт бүсгүйгээ баярлуулж хайр талархлаа илэрхийлдэг. Хайртай хүнээ баярлаж байгааг харна гэдэг бол хүнд төрдөг хамгийн сайхан, баяр жаргалтай мэдрэмж байдаг. Энэ утгаараа өнөөдөр баярлаж, баярлуулж байгаа хүн бүхний хувьд аз жаргал бялхсан сайхан өдөр юм. Та бүгддээ өргөн их баярын мэндийг чинь сэтгэлээсээ дахин дэвшүүлье.

Эрхэм ээжүүд, эмэгтэйчүүд ээ,

Өнөөдөр төрийн албанд ажиллагчдын дотор эмэгтэйчүүд 60 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл төр түшиж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс илүү байна гэсэн үг. Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн төвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шударгаар шийдвэрлэх болно.

Өргөн уудам нутагтаа хөгжил дэвшил, аз жаргалыг цогцлоон амьдрахын тулд бид улам олуулаа болох шаардлагатай. Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өсгөн нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ жилээс эхлэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх бүр сар болгон 50000 төгрөгийн тэтгэмж авах бололцоог бүрдүүлэн хэрэгжүүлж байна. Энэ оны 1-р сарын 20-ны өдрийн байдлаар 125 мянган эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаад байна.

Түүнчлэн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа тэтгэмж олгож эхэлсэн. Ахмадууддаа “Насны хишиг” олгон тэтгэврийн зээлийн хүүг буурууллаа. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэн, оюутны сургалтын зээлийн хүүг тэглэсэн зэрэг чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд иргэн бүрийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох эрх зүйн орчин бий болгохын тулд Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар бэлтгээд байна.

Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн гарсаар байна. Үүний нэг жишээ бол Монгол Улс эх хүүхдийн эндэгдлийг бууруулж Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадсан 9 дэх орон болсныг НҮБ-аас зарлаад байна.

Эр амгалан бол гэр амгалан гэж үг бий. Улс орон бол олон гэр бүлийн нийлбэр. Айл өрх бүрийн аз жаргалтай амьдралд эрчүүд бидний үүрэг асар их ээ. Эрчүүд бид үүргээ бүрэн ухамсарласан цагт айл өрх бүр, цаашлаад улс орон маань бүтэн жаргалтай, хөгжил дэвшилтэй болно гэдэгт би огтхон ч эргэлздэггүй.

Сайны хажуугаар саар гэгчээр гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртөж байгаа нь манай охид, эмэгтэйчүүд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж эхэлсэнээр гэр бүлийн хүчирхийлэл 20 хувиар буураад байна. Гэхдээ энэ асуудал нийгэмд байсаар л байгаа нь санаа зовоож байна. Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах, зовох гэж биш жаргах гэж төрсөн гэдэг. Үүнтэй би санал нэг байдаг. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, эр хүний хувьд ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүдтэй хуулийн хэлээр, хатуу гараар тэмцэнэ.

Монголчууд дэлхийг байлдан дагуулж явсан түүхэн цаг үед эрчүүд нь дайн тулаанд мордоход эмэгтэйчүүд нь төр улсыг авч явах үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, мал ахуйгаа хариуцан үлдэж, амьдралыг нуруун дээрээ үүрч явсан түүхтэй. Улс орныг удирдан залж байсан их хаадын цаана ч ЭХ ХҮНИЙ ХАТАН УХААН оршиж байжээ. Өнөөдөр ч нийгэмд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо өндөр хэвээрээ байна. Айл өрх ямар хоол хүнс, хувцас хунар, эд зүйлс худалдаж авах вэ гэдгийг бодит амьдрал дээр айлын эзэгтэй нар шийдэж байдаг. Товчхондоо эдийн засагт ямар эрэлт бий болох вэ гэдгийг эмэгтэйчүүд тодорхойлж байна.

Хэдий чинээ ухаан байна, төдий чинээ ээжийнхээ өмнө бөхийх нь ухаант хүмүүний ёс гэсэн өвгөдийн мэргэн сургааль бий. Тийм ч учраас эх хүнийг Монгол түмэн хаан төрийн Хатан эрдэнэ гэж нэрийдэн “Төрлийн язгуур, төрийн тулгуур” гэж өргөмжилж иржээ.

Эх дэлхийг диваажин болгож чадах ҮЛЭМЖИЙН ЧАНАР эмэгтэй хүнд, эх хүнд бий.Монголын сайхан ээжүүд, эмэгтэйчүүдэд маань нийгмийг анагаах энэрэл хайрын аугаа их хүч бий гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Элбэрэлт ээжүүддээ, нийт эмэгтэйчүүддээ урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөж та бүхнийхээ өмнө мэхийн ёсолж байна.

Монголын сайхан эмэгтэйчүүдийн яруу алдар бадартугай.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 8 ]

2018 оны 4-р сарын 8. 09:55Зочин - [64.119.20.***]

Eugii eusiii 2n hiih ajil ene bish sh dee. Huuli hysnalt, xvvxdviin baigullaga, xvnii erxiin komiss yugaa giij bgan tegwel. Tatan buulgaach. Genko halna geed aikgadag gsn vnenbolj taarlaa

2018 оны 3-р сарын 10. 12:09Зочин - [202.9.40.**]

ХАРИУЦЛАГАГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ , АЖИЛ ДЭЭР НЬ ХҮНИЙ АЛТАН АМЬ ҮРЭГДСЭН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛАГЫН УДИРДЛАГТАЙГАА ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ГЭР БҮЛ РҮҮ ОРООД ЮУГАА ХИЙНЭ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

2018 оны 3-р сарын 8. 19:49Зочин - [103.29.144.*]

Хүнийг хүчэрхийлэл үйлдэхээс аргагүй байдалд оруулдаг шулмуудыг яах вэ. Хүрлээ хөгшөөн?

2018 оны 3-р сарын 8. 13:40Зочин - [202.9.41.***]

Эхлээд намынхаа доторхи хүүхэн хүчиндэгч нараа цэвэрлэ. Гантулга хүчиндэгчтэйгээ гар бариад л яваад байж болж байгаа юм уу? С.Баяр гэж БЗХӨ тараагч хүнээ яана?

2018 оны 3-р сарын 8. 01:27Зочин - [172.58.184.***]

Chamaas l dor baib gej buh umand sanaa zobj boloh buteheer n hiij l bgaa shvvdee

2018 оны 3-р сарын 8. 01:25Зочин - [172.58.184.***]

Hun muulah obchtei umuu oorsdoo er n yu hiij giiguulsen ulsuud be.emegteichuud bidend mend hurgej bgaan n yu n buruu um be.

2018 оны 3-р сарын 7. 19:46Зочин - [66.181.178.**]

Eiooo ene erunhiilugch eru hii said grj ysmar usan teneg 2 yum gartsiim bee nuguu lidervvd ni haachiw aa. Zailuulaachee edniig

2018 оны 3-р сарын 7. 16:26Зочин - [64.119.19.**]

Эхлээд Хүрэлсүх ээ, хаврын хавсарганд тэсэхээ бод. Дараа нь наад түшээдийнхээ асуудлыг цэгцэлж намаа хүнд байдлаас гарга. Адаглаад Эрдэнэтийн 51 хувийн хэрэг явдал байна. Тэгээд эдийн засгаа хямралаас бүрэн гаргах үндсийг тавьж, ажлыг бодитой эхлүүл. Тэгээд сүүлд нь гэр бүлийн хэрүүл рүү ор. Ингэж зөвлөе. Ухны хээлтүүлэг шиг айл бүрд очиж хүүхэд хийн түүнийгээ хүмүүжүүлэхгээгүй бол бусдын хэргийг битгий хамаар.

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг..." шинэ бүтээл өнөөдөр эгшиглэнэ7 минут 46 секундын өмнө

З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав10 минут 3 секундын өмнө

Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв13 минут 4 секундын өмнө

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо20 минут 16 секундын өмнө

Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна1 цаг 15 минутын өмнө

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ2 цаг 18 минутын өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ2 цаг 19 минутын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа2 цаг 22 минутын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна2 цаг 25 минутын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ2 цаг 27 минутын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэ3 цаг 12 минутын өмнө

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан3 цаг 30 минутын өмнө

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв4 цаг 20 минутын өмнө

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байна4 цаг 22 минутын өмнө

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна4 цаг 24 минутын өмнө

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав4 цаг 31 минутын өмнө

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээ5 цаг 28 минутын өмнө

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулна5 цаг 29 минутын өмнө

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ5 цаг 33 минутын өмнө

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо5 цаг 37 минутын өмнө

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална5 цаг 54 минутын өмнө

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав5 цаг 59 минутын өмнө

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүй6 цаг 4 минутын өмнө

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байна6 цаг 13 минутын өмнө

Эбола вирус дахин дэгдлээ6 цаг 20 минутын өмнө

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ6 цаг 24 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 27 минутын өмнө

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоов6 цаг 31 минутын өмнө

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй нь6 цаг 44 минутын өмнө

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ6 цаг 48 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд6 цаг 50 минутын өмнө

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ6 цаг 56 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана7 цаг 8 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.7 цаг 38 минутын өмнө

Улаанбаатарт 14 градус дулаан байна7 цаг 40 минутын өмнө

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байна21 цаг 29 минутын өмнө

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав21 цаг 53 минутын өмнө

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа22 цаг 23 минутын өмнө

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо23 цаг 29 минутын өмнө

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн23 цаг 33 минутын өмнө

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...23 цаг 50 минутын өмнө

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүйӨчигдөр 17 цаг 11 минут

Матар хавхаар барьж буй хүү Өчигдөр 16 цаг 58 минут

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байнаӨчигдөр 16 цаг 50 минут

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээӨчигдөр 16 цаг 43 минут

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээӨчигдөр 16 цаг 40 минут

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэӨчигдөр 16 цаг 39 минут

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байнаӨчигдөр 16 цаг 08 минут

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэӨчигдөр 16 цаг 06 минут

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогчӨчигдөр 15 цаг 48 минут

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болноӨчигдөр 15 цаг 39 минут

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлааӨчигдөр 15 цаг 36 минут

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлооӨчигдөр 15 цаг 35 минут

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээӨчигдөр 15 цаг 28 минут

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээӨчигдөр 15 цаг 11 минут

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байнаӨчигдөр 15 цаг 09 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээӨчигдөр 15 цаг 04 минут

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэӨчигдөр 13 цаг 48 минут

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэӨчигдөр 13 цаг 43 минут

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 37 минут

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байнаӨчигдөр 13 цаг 27 минут

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээӨчигдөр 13 цаг 22 минут

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсонӨчигдөр 13 цаг 11 минут

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байнаӨчигдөр 13 цаг 07 минут

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгавӨчигдөр 13 цаг 01 минут

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга боловӨчигдөр 12 цаг 57 минут

"Хангарди" спортын наадам боллооӨчигдөр 12 цаг 55 минут

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулнаӨчигдөр 12 цаг 39 минут

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэйӨчигдөр 12 цаг 30 минут

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэӨчигдөр 12 цаг 22 минут

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээӨчигдөр 11 цаг 53 минут

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! Өчигдөр 11 цаг 50 минут

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээӨчигдөр 11 цаг 40 минут

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга боловӨчигдөр 11 цаг 37 минут

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэвӨчигдөр 11 цаг 36 минут

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтуудӨчигдөр 11 цаг 23 минут

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүльеӨчигдөр 11 цаг 11 минут

Ядаргаа ихтэй хүүхэд орондоо шээдэгӨчигдөр 11 цаг 08 минут

Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарсан бэ?Өчигдөр 11 цаг 03 минут

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорлооӨчигдөр 10 цаг 58 минут

King Tower-ийн гуравдугаар ээлжийн загварын байрны нээлт амжилттай боллооӨчигдөр 10 цаг 53 минут

Улаанбаатарт5-7 хэм дулаан байна.Өчигдөр 10 цаг 12 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 10 цаг 10 минут

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайнӨчигдөр 10 цаг 08 минут

Өнөөдөр болох зарим үйл явдалӨчигдөр 10 цаг 05 минут

Хүчээ нэгтгэж болно, хүчээр дагах гэвэл утгагүйӨчигдөр 09 цаг 59 минут

Налайхын замыг маргааш нээнэ2018 оны 5-р сарын 20. 14:04

Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа2018 оны 5-р сарын 20. 12:05

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ2018 оны 5-р сарын 20. 11:53

С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ2018 оны 5-р сарын 20. 11:46

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.2018 оны 5-р сарын 20. 11:45

Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугатжээ2018 оны 5-р сарын 20. 11:39

Улаанбаатарт өнөөдөр шороон шуургатай бүгчим халуун байна2018 оны 5-р сарын 20. 11:28

Түймрийн голомтод нэмэлт бүлэг хүргэлээ2018 оны 5-р сарын 19. 12:59

Улаанбаатар марафонд дэлхийн 30 орны тамирчид оролцож байна2018 оны 5-р сарын 19. 12:55

Байгаль, амьтдын гоё зургууд2018 оны 5-р сарын 19. 12:48

Шуналтай эмч өвчтөнүүдийг хохироон их мөнгө олжээ2018 оны 5-р сарын 19. 12:35

Марафондоо идэвхтэй оролцоорой2018 оны 5-р сарын 19. 12:33

Унасан вогануудыг сэргээн засварлаж дуусчээ2018 оны 5-р сарын 19. 12:30

Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна2018 оны 5-р сарын 19. 12:28

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох