БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахрамантай албан ёсны хэлэлцээ хийв

2018 оны 3-р сарын 9. 10:24

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Түүнийг Анкара хотын “Эсенбоа” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд , БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоан нар угтав.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа эхний өдөр БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахрамантай ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээнд Монголын талаас Элчин сайд Р.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Г.Солтан, Б.Пүрэвдорж нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Ноён Исмаил Кахраман хэлэлцээний эхэнд “Манай хоёр улс, үндэстэн угсаа гарал нэгтэй, түүхэн хэлхээ холбоогоор гагнагдсан учраас энэхүү айлчлалыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. Үндэсний Их Хурал болон Туркийн ард түмний нэрийн өмнөөс айлчлалд тань амжилт хүсье” гэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНТУ-д албан ёсоор айлчилна уу хэмээн урьж, Монголын парламентын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буйд нь ноён И.Кахраманд талархал илэрхийлээд “Энэхүү айлчлал зөвхөн хоёр парламентын хооронд төдийгүй хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна” хэмээн онцлов.

Ноён И.Кахраман “Тодорхой шалтгааны улмаас хэсэг хугацаанд удааширсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хоёр талаас ихээхэн хүчин чармайлт тавьж байна. Энэхүү хэлэлцээний үеэр ноён УИХ-ын дарга бид хоёрын гарын үсэг зурах хоёр парламент хоорондын хамтын ажмллагааны протоколыг хэрэгжүүлэх бичиг баримт, хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд байгуулах хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг нь харилцааг шинэ шатанд гаргахад чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД:

-Монгол Улсын гуравдагч хөрш, Иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа ямагт өндрөөр үнэлсээр ирсэн. Өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд үүнд чухал хувь нэмэр оруулсан. Монгол Улсын Их Хурлын даргын хувиар миний хийж буй энэ айлчлал ч гэсэн улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Хоёр талын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй. Тиймээс зөвхөн парламентын дарга, дэд даргын айлчлалаар хязгаарлалгүйгээр парламентын бүлэг, Байнгын хороод, гишүүд, Тамгын газар, ажилтнууд харилцан зочилж, ажил хэрэгч уулзалт ярилцлага тогтмол зохион байгуулж, бие биенийхээ туршлагыг судалж, мэдээлэл солилцож байх нь чухал юм гэж хэллээ.

Түүнчлэн Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-гийн санхүүжилтээр УИХ-ын номын санг цахим хэлбэрт шилжүүлэх, хэвлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг амжилттай хийснийг дурдлаа.

Мөн хоёр орны батлан хамгаалах, хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг тэмдэглээд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, үүний тулд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын харилцан итгэлцэл дээр суурилсан харилцааг бий болгоход чиглэсэн бизнес уулзалт, форум семинар зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллах нь чухал юм хэмээн тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаад, зарим тодорхой саналыг тавилаа. Түүнчлэн ТИКА-гийн шугамаар төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байсан уламжлалаа үргэлжлүүлэх, түүний дотор Баян-Өлгийн Цагааннуурын чөлөөт бүсийг хөгжүүлэх, Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг ноён И.Кахраманаас хүслээ.

Тэрбээр Сирийн дүрвэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, бүс нутагтаа үлгэр жишээ болж байгаад нь Туркийн төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлээд “Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид өргөжүүлэхийн төлөө байна” гэв.

Туркийн Үндэсний Их Хурлын дарга, ноён И.Кахраман нөхөрсөг, ах дүүгийн харилцаагаа улам өргөжүүлж, тодорхой түвшинд аваачих, Турк-Монголын хооронд төдийгүй гадаад түвшинд эдийн засгаар хамтран ажиллах, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг бусад салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр “2015 оны долдугаар сард Туркт болсон төрийн эргэлт хийх оролдлогыг Монгол Улс анхнаас нь эсэргүүцэж, Туркийн хууль ёсны Засгийн газар, ард түмнийг дэмжиж байсныг бид хэзээ ч мартахгүй” гэлээ.

Хэлэлцээний төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, БНТУ-ынҮндэсний Их Хурлын дарга И.Кахраман нар “Хоёр парламент хоорондын хамтын ажиллагааны протоколыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа.

Дараа нь Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНТУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Жүлиде Сарыеролу нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрээр Туркт ажиллаж, амьдарч буй монгол иргэд болон Монголд буй турк иргэд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ тэтгэвэр авахдаа тооцуулах боломж бүрдэх юм.

Эдүгээ БНТУ-д 4000 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бол Монгол Улсад 214 турк иргэн байгаа юм. Тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хэлэлцээр чухал ач холбогдолтой юм.

Баримт бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Алтан гадас” олонгоор шагнагдсан БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоанд шагналыг нь Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардууллаа.

Ноён Мехмет Эрдоан нь Монгол-Туркийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн даргаар 2007 оноос хойш ажиллаж байгаа, Монголын төлөө гэсэн чин сэтгэлтэй төрийн зүтгэлтэн юм.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдөр Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч Ататюркийн бунханд цэцэг өргөж, Хүндэт зочны алтан дэвтэрт гарын үсэг зурлаа. Орчин үеийн Туркийн “эцэг” гэгддэг Мустафа Кемил Ататюрк улс үндэстнээ чөлөөлөх хувьсгалыг удирдаж, 1923 онд БНТУ-ыг байгуулж, анхны Ерөнхийлөгчөөр нь ажиллаж, улс орныг бүхэлд нь хамарсан нийгэм, улс төр, хууль эрх зүйн шинэтгэлийг хийсэн, үндэсний баатар билээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд Анкара хотоос мэдээлэв.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

З.Энхболд: Хүмүүсийн ойлголтод тааруулж нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж үзсэн29 минут 16 секундын өмнө

Сергей Безруков: Би тоглосон киногоо үзэх дургүй40 минут 35 секундын өмнө

Дүүргийн шилдэг үсчин, гоо сайханчид тодров53 минут 15 секундын өмнө

Хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг маргааш болно1 цаг 1 минутын өмнө

Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ энэ сарын 26-нд болно1 цаг 5 минутын өмнө

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Хуульчдын Холбоо, Глоб Интернэшнл төвтэй санамж бичиг байгууллаа1 цаг 9 минутын өмнө

Дорнодод зориудаар бороо оруулахаар ажиллаж байна1 цаг 12 минутын өмнө

Нийслэлийн боловсролын удирдах ажилтнууд спортоор өрсөлдлөө1 цаг 15 минутын өмнө

Ш.Солонгыг Цэцийн гишүүнээр томиллоо1 цаг 16 минутын өмнө

Хүүхдийн баярын үзвэр, тоглолтууд1 цаг 21 минутын өмнө

С.Мөнхчулуун: Яармагийн гүүрний өргөтгөлийн ажил энэ онд дуусна 1 цаг 31 минутын өмнө

Г.Баасан:Бид Х.Энхжаргал С.Баярыг дарамталсан гэж үзэж байгаа1 цаг 34 минутын өмнө

Бассейн, саунуудын ус нянгийн бохирдолтой гарчээ1 цаг 38 минутын өмнө

13 настай хүү малдаа яваад сураггүй болжээ1 цаг 43 минутын өмнө

Монголд анх удаа зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хийлээ1 цаг 48 минутын өмнө

Башёг тэргүүлж буй хоёр бөх оноолт таарчээ1 цаг 50 минутын өмнө

Өнгөрсөн үеийнхэнтэй адилхан гэмээр нэр цуутай хүмүүс2 цаг 1 минутын өмнө

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа дуусахад 8 хоног үлдлээ2 цаг 10 минутын өмнө

Нийслэлийн Тээврийн газар БНСУ-ын Пүчонь хоттой хамтран ажиллана2 цаг 12 минутын өмнө

Дондогдулам хатны дурсгалын газрыг иргэдэд олгосныг цуцаллаа2 цаг 13 минутын өмнө

Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндэлгэр нарыг Цэцийн гишүүнээр томиллоо2 цаг 15 минутын өмнө

НМХГ: Монгол Улсад импортоор орж ирдэг шатахуун хуурамч биш2 цаг 16 минутын өмнө

Хувьчлагдах төрийн өмчит 27 компани3 цаг 10 минутын өмнө

“Халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулъя” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа3 цаг 13 минутын өмнө

“Приус 11” автомашин хулгайлсан этгээдийг илрүүлжээ3 цаг 36 минутын өмнө

“Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” хэлэлцэнэ3 цаг 40 минутын өмнө

НИТХ-аас Авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр тогтоол гаргалаа3 цаг 51 минутын өмнө

Өнөөдрөөс суулт хийхгүй4 цагийн өмнө

Ардчиллын анхдагчид тусламж үзүүлэх төслийг хэлэлцэнэ4 цаг 4 минутын өмнө

Алга болсон эмэгтэйг эрэн сурвалжилж байна4 цаг 5 минутын өмнө

Маргааш баруун аймгуудад нойтон цас орж, хүйтэрнэ4 цаг 6 минутын өмнө

Нарны замын ачааллыг багасгахаар зөвхөн баруун эргүүлж байна4 цаг 8 минутын өмнө

Бүсгүйн хамарт нь шүд ургачихсан байжээ4 цаг 15 минутын өмнө

Шатрын шүүгч, дасгалжуулагчийн сургалт зохион байгуулжээ4 цаг 17 минутын өмнө

Энэ жил алтны үнэ 3%-иар өсөх нь4 цаг 18 минутын өмнө

ОХУ-ын экс тагнуулчийн охин Юлия Скрипальтай биечлэн уулзахыг шаардав4 цаг 21 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь4 цаг 24 минутын өмнө

Өнөөдрөөс дараах байршлуудад халуун ус тасарна4 цаг 55 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдал5 цагийн өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна.5 цаг 4 минутын өмнө

Улаанбаатарт 27 хэм дулаан байна5 цаг 7 минутын өмнө

Ачаа, бараа түгээлтийн машинуудыг 01.00-07.00 цагийн хооронд явуулах санал гаргав16 цаг 17 минутын өмнө

С.Баярыг хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлэхээр болжээ16 цаг 20 минутын өмнө

АЛТАН ОВООНЫ ДУУЛАЛ хүндэтгэлийн концерт болно20 цаг 36 минутын өмнө

Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож, дээрэмдсэн хэрэг гарчээ20 цаг 37 минутын өмнө

Пхеньян АНУ-ын албаны хүмүүсийг цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолдоо урьсангүй20 цаг 41 минутын өмнө

Хүн төрөлхтөнд үхлийн аюултай халдвар бүртгэгдэв21 цаг 29 минутын өмнө

Инээдний тухай сонирхолтой баримтууд21 цаг 42 минутын өмнө

ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжлээ21 цаг 49 минутын өмнө

“Хавайн арал газрын хөрснөөс арчигдах аюул ойрхон байна”21 цаг 53 минутын өмнө

2017 оны ажлаараа тэргүүлсэн нийслэл, дөрвөн аймаг, гурван яамыг шагналаа21 цаг 56 минутын өмнө

Нийгмийн даатгалынхан даваа гараг бүр иргэдэд зөвлөнө22 цаг 42 минутын өмнө

Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь дахин тогтоогдлоо22 цаг 44 минутын өмнө

Татварын багц хуульд ийм өөрчлөлт орно22 цаг 56 минутын өмнө

Ч.Хүрэлбаатар: 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татвар төлнө22 цаг 58 минутын өмнө

Эмч нарын суулт ОУВС-ийн гадаа үргэлжилж байна23 цаг 8 минутын өмнө

Сэлэнгэ Ерөө суманд гарсан түйирийн тархалтыг зогсоожээ23 цаг 21 минутын өмнө

Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө23 цаг 22 минутын өмнө

Он гарснаас хойш гурван сарын дотор 20 хүн авто ослоор АМИА АЛДЖЭЭ23 цаг 24 минутын өмнө

Вьетнам засварын газрууд шалгалтад бүдэрчээ23 цаг 25 минутын өмнө

Хүрэн баавгай агнавал 15 сая төгрөгөөр торгоно23 цаг 29 минутын өмнө

Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ23 цаг 31 минутын өмнө

Ирэх намраас эрүүл мэндийн хичээлийг дахин оруулна23 цаг 32 минутын өмнө

Дуучин Чулуунчимэгийн бичсэн шүлэг дахин шуугиан тарьлаа23 цаг 33 минутын өмнө

Хуурамч шатахууныг шинжилгээгээр тогтоожээ23 цаг 38 минутын өмнө

Татварын багц хуульд орох голлох өөрчлөлтүүд23 цаг 41 минутын өмнө

Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохионо23 цаг 43 минутын өмнө

Орон нутгийн замд осол гарч нэг хүн амиа алджээӨчигдөр 12 цаг 39 минут

264.5 мянган га-д тариалалт хийжээӨчигдөр 12 цаг 14 минут

Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээӨчигдөр 11 цаг 41 минут

Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ийн хувьчлалыг хэлэлцэж байнаӨчигдөр 11 цаг 39 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга хөгжмийн зохиолч Б.Шаравыг хүлээн авч уулзлааӨчигдөр 11 цаг 37 минут

Хятадууд Цэнхэрмандал суманд хууль бусаар алт олборлолт явуулж байжээӨчигдөр 11 цаг 08 минут

Д.Сарангэрэл сайд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож байнаӨчигдөр 11 цаг 01 минут

Дэлхийн хамгийн нэрт тамирчныг нэрлэвӨчигдөр 10 цаг 56 минут

Майкл Помпео: АНУ-БНАСАУ-ын уулзалт төлөвлөсөн ёсоор болноӨчигдөр 10 цаг 49 минут

Хуурайшилт ихсэх тул түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байнаӨчигдөр 10 цаг 45 минут

Зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн, худалдсан бол 450-5.400.000 хүртэл торгоноӨчигдөр 10 цаг 41 минут

Эзгүй суудалтай, хөрөнгө оруулагчгүй “Эдийн засгийн форум”Өчигдөр 10 цаг 32 минут

Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэнэӨчигдөр 10 цаг 29 минут

У.Хүрэлсүх харин "яг түүн шиг" байж чадсан уу?Өчигдөр 10 цаг 24 минут

Өнөөдөр болох үйл явдалӨчигдөр 09 цаг 43 минут

Улаанбаатарт 23 хэм дулаан байнаӨчигдөр 09 цаг 42 минут

У.Хүрэлсүх: Монголчууд бид хамтын хүчээр бэрхшээлийг давж чаддаг2018 оны 5-р сарын 22. 20:59

Сургуулийн эргүүл зодож танхайрсан М-д долоо хоногийн баривчлах шийтгэл оноожээ2018 оны 5-р сарын 22. 19:35

Дэлхий дээр үлдсэн цорын ганц зэрлэг адууны унаганд нэр хайрлая2018 оны 5-р сарын 22. 17:31

Элчин сайд Н.Ализодаг хүлээн авч уулзав2018 оны 5-р сарын 22. 17:28

"Алтернатив" Х.Отгоо эх үрсийн баяраар алдарт эхийн одонгоо авна2018 оны 5-р сарын 22. 17:26

100 айлын авто машины замыг өргөтгөнө2018 оны 5-р сарын 22. 17:22

Эхийн эндэгдэл буурахгүй байна2018 оны 5-р сарын 22. 17:22

Хорт хавдартай сувилагчид туслацгаая2018 оны 5-р сарын 22. 17:14

Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг..." шинэ бүтээл өнөөдөр эгшиглэнэ2018 оны 5-р сарын 22. 17:05

З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав2018 оны 5-р сарын 22. 17:03

Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв2018 оны 5-р сарын 22. 17:00

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо2018 оны 5-р сарын 22. 16:53

Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна2018 оны 5-р сарын 22. 15:58

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ2018 оны 5-р сарын 22. 14:56

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ2018 оны 5-р сарын 22. 14:54

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа2018 оны 5-р сарын 22. 14:51

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна2018 оны 5-р сарын 22. 14:49

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох