Үзмэрийн болоод үзэгчийн тоо нь урвуу хамааралтай үндэсний музейнүүд

2018 оны 3-р сарын 12. 13:03

-Улсын хэмжээнд нийт музейн үзмэрийн тоо 2013 онд 261,645 байсан бол 2016 оны статистикаар 281 мянга давж, гурван жилийн хугацаанд даруй 20-иод мянгаар нэмэгдсэн байгаагаас харвал “музей сүйрч байна” гэж дүгнэх үндэслэл лав алга. Харин үзмэрийн тооны өсөлтөөс урвуу хамааралтай яваа буюу жилээс жилд цөөрч байгаа үзэгчийн тоо анхаарал татна-

Энэ жилээс эхлээд жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж, энэ үеэр үзмэрүүдийг үнэ төлбөргүйгээр нийтэд толилуулах санаачилгыг салбарын сайд гаргасан юм. Энэхүү санаачилгын үр дүнд өнгөрсөн долоо хоногт үнэ төлбөргүй музейгээр нийтдээ 77 мянган хүн зорчсоны 70 орчим хувь нь хүүхдүүд байжээ. Тэгвэл энэ тоо их үү, бага уу?

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 40 гаруй музей байдаг ба Үндэсний статистикийн хорооны мэдээллээр бол тэдгээрийн сан хөмрөгт нийт 280 гаруй мянган үзмэр багтдаг байна. Сонирхолтой нь, үзмэрийн тооноос илүүтэй үзэгчийн тоо анхаарал татахаар болсныг статистик үзүүлэлт харуулах аж. Нэг үгээр бол улсын хэмжээнд музейн үзмэрийн тоо, ширхэг жилээс жилд нэмэгдэх атал үзэгчийн тоо жилээс жилд буурчээ.

Улсын хэмжээнд нийт музейн үзмэрийн тоо 2013 онд 261,645 байсан бол 2016 оны статистикаар 281 мянга давж, гурван жилийн хугацаанд даруй 20-иод мянгаар нэмэгдсэн байгаагаас харвал “музей сүйрч байна” гэж дүгнэх үндэслэл лав алга. Харин үзмэрийн тооны өсөлтөөс урвуу хамааралтай яваа буюу жилээс жилд цөөрч байгаа үзэгчийн тоо салбарын сайдын санааг зовоожээ.

Статистикаас харвал 2013 онд жилдээ 920 мянган хүн музейгээр зочилж байсан бол 2016 оны дүн мэдээгээр энэ тоо 400 гаруй мянгаар буурч, 534 мянгад хүрсэн байна. Үзэгчийн тоо буурахад нөлөөлсөн хүчин зүйл байж л таарна.

Юутай ч улам бүр мартагдахдаа хүрээд байгаа музейг эргэлтэд оруулах, үзмэрийг нийтийн хүртээл болгоход маркетинг дутагдсан гэж салбарын бодлоготнууд үзсэн учраас олон нийтийн сонирхлыг татах арга хэмжээ авч байгаа нь тодорхой болов уу. Нээлттэй өдөрлөг, үнэ төлбөргүй үйлчилгээ зэрэг арга хэмжээ нь олон нийтэд чиглэгдсэн борлуулалтын маркетингийн нэг хэсэг биз дээ?

Тэр тусмаа үнэгүй эсвэл хямдрал гэх мэт саналууд хэрэглэгчдээ маш хурдан татахад чухал үүрэгтэй маркетингийн хэрэгсэл байдаг.Ялангуяа Монголд “үнэгүй”, “хямдрал” гэх түлхүүрүүд хэрэглэгч өсгөхөд үр нөлөө ихтэй арга зам гэдэгтэй маргах хүн ховор. Бизнес талаас нь асуудлыг харвал ашиггүй төдийгүй зайлшгүй зүйл биш гэдэгтэй мөн л маргах аргагүй.

Харин бизнес утгаар харах угаас шаардлагагүй, нийтийн, нийгмийн эрх ашгийн үүднээс төрөөс санхүүжилт гаргаж авч явах ёстой салбарууд гэж бий. Тэдгээрийн нэгд нь үнэт өв сан хөмрөгийг судлах, аль болох урт хугацаанд хадгалах, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой музейд зайлшгүй багтах байх.

Олон улсын музейн зөвлөлийн дүрэмд зааснаар “Музей гэдэг нь нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц олон нийтэд зориулагдсан, байнгын үйл ажиллагаатай, ашгийн төлөө бус байгууллага бөгөөд хүний түүх, амьдрах орчны тухай баримт гэрч болох эд зүйлийг судлах, хүнийг гэгээрүүлэх оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор олж цуглуулах хадгалах хамгаалах, судлан шинжлэх, дэлгэн үзүүлж сурталчлах ажил эрхэлдэг газар юм” гэжээ.

Мөн Монгол Улсын музейн дүрэмд "музей нь Монгол нутаг дахь хүний амьдралын түүх, соёл урлаг, ёс заншил, байгаль орчны тухай бодит, баримтат материалуудыг цуглуулан хадгалж, судлан шинжлэх, дэглэн үзүүлэх, сурталчлах, таниулах үйл ажиллагааг байнга явуулах үүрэг бүхий ашгийн төлөө бус соёлын болон төрийн үйлчилгээний байгууллага юм” гэсэн байдаг.

Тэгэхээр худалдах, хувьчлах, үгүй ядаж үнэ хүргэх зорилго угаасаа байх боломжгүй музейг жилийн дөрвөн улиралд үнэгүй байлгасан ч болохоор аж. Энэ удаад “үнэгүй” гэсэн маркетинг үр дүнгээ өгсөн нь үнэдээ ч биш зүгээр л музейг сануулсандаа л утга учиртай болсон. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг сэдэлжүүлэх нэг шалтгаан нь “үнэгүй” гэх түлхүүр үг болсон хэрэг.

Үзэхдээ хүрвэл үнэтэй ч адилхан, үнэгүй ч адилхан. Гэхдээ үзэгчийнх нь тоо цөөрсөөр байгаа музейг үргэлж үнэгүй байлгалаа гээд хүмүүс цувах нь юу л бол?

З.Боргилмаа

Эх сурвалж: Өглөөний сонин


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг..." шинэ бүтээл өнөөдөр эгшиглэнэ6 минут 7 секундын өмнө

З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав8 минут 24 секундын өмнө

Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв11 минут 25 секундын өмнө

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо18 минут 37 секундын өмнө

Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна1 цаг 13 минутын өмнө

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ2 цаг 16 минутын өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ2 цаг 17 минутын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа2 цаг 20 минутын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна2 цаг 23 минутын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ2 цаг 25 минутын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэ3 цаг 10 минутын өмнө

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан3 цаг 28 минутын өмнө

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв4 цаг 18 минутын өмнө

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байна4 цаг 21 минутын өмнө

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна4 цаг 23 минутын өмнө

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав4 цаг 30 минутын өмнө

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээ5 цаг 26 минутын өмнө

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулна5 цаг 28 минутын өмнө

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ5 цаг 32 минутын өмнө

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо5 цаг 35 минутын өмнө

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална5 цаг 52 минутын өмнө

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав5 цаг 57 минутын өмнө

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүй6 цаг 2 минутын өмнө

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байна6 цаг 11 минутын өмнө

Эбола вирус дахин дэгдлээ6 цаг 18 минутын өмнө

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ6 цаг 23 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 25 минутын өмнө

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоов6 цаг 29 минутын өмнө

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй нь6 цаг 43 минутын өмнө

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ6 цаг 46 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд6 цаг 48 минутын өмнө

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ6 цаг 54 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана7 цаг 7 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.7 цаг 37 минутын өмнө

Улаанбаатарт 14 градус дулаан байна7 цаг 39 минутын өмнө

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байна21 цаг 28 минутын өмнө

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав21 цаг 51 минутын өмнө

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа22 цаг 22 минутын өмнө

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо23 цаг 28 минутын өмнө

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн23 цаг 31 минутын өмнө

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...23 цаг 48 минутын өмнө

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүйӨчигдөр 17 цаг 11 минут

Матар хавхаар барьж буй хүү Өчигдөр 16 цаг 58 минут

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байнаӨчигдөр 16 цаг 50 минут

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээӨчигдөр 16 цаг 43 минут

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээӨчигдөр 16 цаг 40 минут

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэӨчигдөр 16 цаг 39 минут

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байнаӨчигдөр 16 цаг 08 минут

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэӨчигдөр 16 цаг 06 минут

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогчӨчигдөр 15 цаг 48 минут

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болноӨчигдөр 15 цаг 39 минут

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлааӨчигдөр 15 цаг 36 минут

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлооӨчигдөр 15 цаг 35 минут

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээӨчигдөр 15 цаг 28 минут

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээӨчигдөр 15 цаг 11 минут

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байнаӨчигдөр 15 цаг 09 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээӨчигдөр 15 цаг 04 минут

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэӨчигдөр 13 цаг 48 минут

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэӨчигдөр 13 цаг 43 минут

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 37 минут

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байнаӨчигдөр 13 цаг 27 минут

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээӨчигдөр 13 цаг 22 минут

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсонӨчигдөр 13 цаг 11 минут

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байнаӨчигдөр 13 цаг 07 минут

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгавӨчигдөр 13 цаг 01 минут

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга боловӨчигдөр 12 цаг 57 минут

"Хангарди" спортын наадам боллооӨчигдөр 12 цаг 55 минут

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулнаӨчигдөр 12 цаг 39 минут

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэйӨчигдөр 12 цаг 30 минут

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэӨчигдөр 12 цаг 22 минут

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээӨчигдөр 11 цаг 53 минут

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! Өчигдөр 11 цаг 50 минут

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээӨчигдөр 11 цаг 40 минут

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга боловӨчигдөр 11 цаг 37 минут

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэвӨчигдөр 11 цаг 36 минут

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтуудӨчигдөр 11 цаг 23 минут

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүльеӨчигдөр 11 цаг 11 минут

Ядаргаа ихтэй хүүхэд орондоо шээдэгӨчигдөр 11 цаг 08 минут

Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарсан бэ?Өчигдөр 11 цаг 03 минут

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорлооӨчигдөр 10 цаг 58 минут

King Tower-ийн гуравдугаар ээлжийн загварын байрны нээлт амжилттай боллооӨчигдөр 10 цаг 53 минут

Улаанбаатарт5-7 хэм дулаан байна.Өчигдөр 10 цаг 12 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 10 цаг 10 минут

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайнӨчигдөр 10 цаг 08 минут

Өнөөдөр болох зарим үйл явдалӨчигдөр 10 цаг 05 минут

Хүчээ нэгтгэж болно, хүчээр дагах гэвэл утгагүйӨчигдөр 09 цаг 59 минут

Налайхын замыг маргааш нээнэ2018 оны 5-р сарын 20. 14:04

Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа2018 оны 5-р сарын 20. 12:05

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ2018 оны 5-р сарын 20. 11:53

С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ2018 оны 5-р сарын 20. 11:46

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.2018 оны 5-р сарын 20. 11:45

Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугатжээ2018 оны 5-р сарын 20. 11:39

Улаанбаатарт өнөөдөр шороон шуургатай бүгчим халуун байна2018 оны 5-р сарын 20. 11:28

Түймрийн голомтод нэмэлт бүлэг хүргэлээ2018 оны 5-р сарын 19. 12:59

Улаанбаатар марафонд дэлхийн 30 орны тамирчид оролцож байна2018 оны 5-р сарын 19. 12:55

Байгаль, амьтдын гоё зургууд2018 оны 5-р сарын 19. 12:48

Шуналтай эмч өвчтөнүүдийг хохироон их мөнгө олжээ2018 оны 5-р сарын 19. 12:35

Марафондоо идэвхтэй оролцоорой2018 оны 5-р сарын 19. 12:33

Унасан вогануудыг сэргээн засварлаж дуусчээ2018 оны 5-р сарын 19. 12:30

Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна2018 оны 5-р сарын 19. 12:28

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох