Монгол хүүхдүүд ОУ-д өрсөлдөх чадвараа 2021 онд “шалгуулна”

2018 оны 3-р сарын 12. 15:31

НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн, хүмүүжлийн аян”-ны хүрээнд “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн үүрэг оролцоо” сургалт зөвлөгөөнийг өнгөрсөн Баасан гаригт UB Palace-ийн Их танхимд амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд 3000 гаруй багш нар оролцож, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг аргачлалтай хөндлөнгийн үнэлгээний шалгалтанд хэрхэн бэлтгэх, ОУ-ын ЕБС-ийн сургалтын чиглэл хандлага, сургалтын технологи, заах аргын шинэчлэлийн дагуу даалгаврын шинэ соёл нэвтрүүлэх талаар ХБНГУ-ын Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын захирал,Posdam Багшийн их сургуулийн доктор, профессор Бернд Майер илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Мөн “Дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүүхдийг бэлтгэх” талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийсэн юм.

Зөвлөгөөнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Хүний хөгжлийн асуудалд цоо шинэ байр сууринаас хандах болсонтой холбогдож сургалтын талаарх үзэл баримтлал, техник технологи, итгэл үнэмшил соёлын үнэт зүйлс ч ихээхэн өөрчлөгдөж байгаа”-г онцолсон юм.

Мөн тэрбээр “Хөгжлийн шинэ нөхцөл шаардлагууд нь сургууль, багшийн хөгжлийн чиг хандлага,сурагчдын сурах хэв маягт ч зайлшгүй өөрчлөлтийг шаардаж байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажилллагааны хөтөлбөрт “Монгол хүн, хүмүүжлийн аян”цогц хөтөлбөрийг тусгасан, олон ажлууд хэрэгжиж байгаа” гэв.


Энэ үеэр “Монгол хүн” хүмүүжлийн аяны санаачлагч, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, ”Академик мэдлэгийг эзэмшүүлэхээсээ илүүтэйгээр яаж бодит чадвартай, бүтээлч, хөгжсөн, хүнлэг, эх оронч Монгол хүн бэлтгэх вэ гэдэг дээр боловсролын агуулга, хөтөлбөрийг чиглүүлж ажиллах ёстой. Монгол Улс 2021 онд Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг ОУ-суралцагчдын үнэлгээний “PISA” шалгалтанд орох бэлтгэл ажлыг зохион байгуулах зорилго зорилтыг ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, БСШУСЯ-ны зорилго зорилтонд тодорхойлсон байгаа. Энэ ажлын хүрээнд PISA ОУ-ын судалгаа болон түүний даалгаврууд, багш нар тэрхүү шалгалтанд бэлтгэхийн тулд өдөр дутмын хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн хүүхэд төвтэй, бүтээлч, асуудлыг шийдвэрлэх, бодит чадвар олгох чиглэлээр явуулах төлөөр зөвлөгөө мэдээлэл өгөхөөр ХБНГУ-ын Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын захирал,Потсдамын их сургуулийн доктор, профессор Бернд Майерыг урьж, өнөөдрийн арга хэмжээг зохион байгууллаа” гэж хэллээ.

Манай улсын боловсролын системд ололттой олон давуу талууд байна. Дутагдалтай зүйлүүд ч бий. Олон улсын үнэлгээний энэхүү судалгаад Монгол Улс 2021 онд хамрагдсанаарсуурь боловсролын үр дүн манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж, тодорхойлж чадаж байгаа эсэх, Монгол хүүхдийн дэлхийд өрсөлдөх чадвар, ОУ-ын боловсролын чиг хандлагыг харьцуулан үзэх зэрэг олон ач холбогдолтой.

Энэхүү судалгаа нь улс орны болон боловсролын системийн нэр хүндтэй холбоотой учир ихээхэн ач холбогдол өгч, тодорхой бэлтгэл хийх нь зүйтэй. Үүний тулд нэн тэргүүндбагш нараа мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах хэрэгтэй.

НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал PISA-ийн талаар тайлбарлахдаа “PISA ОУ-ын судалгааг OECD буюу Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгуулагаас гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг. 15 настнуудыг унших чадвар болон байгалийн ухаан, математикийн хичээлээр шалгадаг. Энэ судалгаанд манай улс оролцоходхоёрхон жил буюу маш богинохон хугацаа үлдэж байна. Энэ хугацаанд багш нартаа яаж мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, боловсролынхоо амжилтыг ОУ-д баталгаажуулах вэ гэдэг үүднээс өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна” гэлээ.


ХБНГУ-ын Потсдамын их сургуулийн доктор, профессор Бернд Майер: “Шалгалтын зорилго нь сурагч сурсан мэдлэг, боловсролоо бодит амьдрал дээр хэрхэн ашиглаж, нийгэмтэй хир зохицож амьдрах чадвартайг үнэлэх юм” гэлээ.

Тэрбээр илтгэлдээ, “PISАнь анх OECD-гийн ивээл дор 2000 онд хэрэгжиж эхэлсэн. Уг судалгааг OECD-гийн гишүүн орон бүрд хийдэг бөгөөд 2000 онд 41 гишүүн орон хамрагдаж байсан бол 2015 оны байдлаар нийт 71 орон хамрагдаад байна.

2001 онд PISАанхны судалгааныхаа дүнгээ танилцуулсны дараа Төв Европын бусад орнуудын адил Герман улсын нийгэмд үл итгэлцэл, айдас, бухимдал бий болсон. Герман, Франц төдийгүй олон улсын хэвлэл мэдээллээр судалгаатай холбоотой мэдээлэл гарч дэлхийн боловсролын байгууллагууд, улс төрчид, судлаачид болон эцэг эхчүүдийн холбооны анхаарлыг ихээр татсан.

Шалгалтын зорилго бол сурагч суурь боловсрол эзэмшсэний дараа сурсан мэдлэг, боловсролоо бодит амьдрал дээр хэрхэн ашиглаж, нийгэмтэй хир зохицож амьдрах чадвартайг үнэлэхэд оршдог. Нөгөө талаас гишүүн улс орнууд уг судалгаанд хамрагдсанаар бусад улс орнуудын сурагчдын сурах чадвартай өөрийн орны сурагчдын сурах чадварыг харьцуулах, боловсролын салбарт шийдвэр гаргах нөлөөг үнэлэх боломжтой болдогоороо давуу талтай.

Товчхондоо, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл, бодит амьдралын үзүүлэлтийг PISАтодорхойлохыг зорьдог” гэдгийг тодотгож байлаа.

Мөн Боловсролын тогтолцоог насанд хүрсэн хойно нь амьдралд хэрэгтэй ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор шинэлэг байдлаар тодорхойлох, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх зорилготой юм. Тиймээс дэлхий даяар улс орнууд боловсролын тогтолцоогоо залуучуудын ажил эрхлэлт, ур чадварыг сайжруулах чиглэл рүү хандуулж буй нь үүнтэй холбоотой. Гэхдээ сурагчдын сурах чадварыг дээшлүүлэх, бодит амьдралд хэрэгтэй чадамжийг сайжруулахын тулд сургуулиуд хэрхэн өөрчлөгдөх ёстой гэдгийг PISАтодорхойлдоггүй. Харин боловсролын тогтолцоо өөрчлөгдсөнөөр улс төр, эдийн засгийн асуудал шийдэгдэх боломжтойг PISА -гийн шалгалтын үр дүнгээс харах боломжтой юм.

Хувь хүний хөгжил, боловсролын агуулга нь олон талын мэдлэг, харилцан уялдаа бүхий нийгэм, соёлын үнэ цэнийг таниулах шаардлагатай байгаа юм. Ингэснээр хувь хүн нийгэм, улс төр, эдийн засаг болон бодит амьдралд шаардлагатай бусад чадвартай болгох юм.

Нийгэм, соёл, эдийн засаг, техник, хүмүүжил, мэргэжлийн гэх мэт олон төрлийн чадвартай байвал ямар ч нөхцөлд хувь хүн чадвараа хөгжүүлэх боломжтой юм.

Ерөнхийдөө, PISАбол боловсролын түүхэнд хамгийн хэрэгцээтэй сэдвийг хөндсөн, олон талт судалгаа бөгөөд PISА -гийн судалгаагаар дэлхийн бүх улс орнууд боловсролын талаар баримтлах бодлогоо өөрчлөх цаг үеийн шаардлага бий болсныг харуулж байгаа”-г тодотгосон юм.

PISA юуг шалгадаг вэ?

- Хүүхдүүдэд олгож буй мэдлэг чадвар орчин үеийн нийгмийн оролцоонд зайлшгүй чухал хэрэгцээт чадварыг бий болгож буй эсэх
- Тухайн орны түүх, соёл, уламжлалын залгамж байдлыг хангаж байгаа эсэх

- Хүүхдүүд мэдлэгийг амьдралын олон нөхцөл байдалд асуудлыг шийдвэрлэхэд шилжүүлэн ашиглах чадвартай эсэх

- Эдийн засагт мэдлэгийг эргэлтэнд оруулах, хүн сурч мэдсэнээ мэдэх биш хийх, амьдралд хэрэглэх чадварыг шалгадаг байна.

РISA-гийн үр дүн

Финланд улсын боловсролын салбар өндөр хөгжсөн гэдгээрээ 2000 оноос хойш РISA шалгалтын дүнгээр тэргүүлэх байруудыг эзэлдэг. Финландад хүүхдүүд 7 настайдаа сургуульд элсэн орж богино цагаар хичээллэдэг бөгөөд тэдэнд гэрийн даалгавар бага өгдөг, шалгалт цөөн авдаг хэдий ч сургалтын чансаагаараа дээгүүр ордог.

Финланд улсын сургуулиуд багш нарыг маш өндөр шалгуураар авч өөрийн арга барилаар хичээлээ заахыг зөвшөөрдөг бөгөөд шилдэг соён гэгээрүүлэгчтэй орон гэж тооцогддог тул Финландын сургуулиуд жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг болсон юм.

Гэхдээ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2015 онд явуулсан РISA /Олон Улсын сурагчдын үнэлгээний хөтөлбөр/-гийн шалгалтаар Сингапур улсын сурагчид математик, байгалийн шинжлэх ухаан, уншлагын чадвараараа дэлхийд тэргүүлсэн байна.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Москвад такси явган зорчигчидыг дайран гэмтээжээ 14 цаг 2 минутын өмнө

“Оutlaw”-ын Г.Чинзориг залилангийн хэрэгт холбогджээ14 цаг 5 минутын өмнө

Бэхэлгээгүй хөндлөвч төмөр хүүгийн аминд хүрчээ14 цаг 27 минутын өмнө

Шадар сайд Ө.Энхтүвшин хоргос чөлөөт бүсэд ажиллалаа14 цаг 46 минутын өмнө

АНУ-д алдарт рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ15 цаг 3 минутын өмнө

Алдартай хөлбөмбөгчдийн тухай СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД15 цаг 14 минутын өмнө

Олон улсын анхдугаар SCO кино наадамд Монголын төлөөлөгчид оролцлоо15 цаг 18 минутын өмнө

65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ?15 цаг 24 минутын өмнө

Улсын хэмжээнд 20 сая төл хүлээн авчээ15 цаг 35 минутын өмнө

Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авчирч нутагшуулна15 цаг 40 минутын өмнө

Замын-Үүдэд жолооч нар эсэргүүцлээ илэрхийлсээр байна16 цаг 13 минутын өмнө

Хоёр настай хүүхдээр морь унуулсан эцгийг 100 хүртэл мянган төгрөгөөр торгожээ16 цаг 17 минутын өмнө

МҮЭХ-г шинэчлэхийг гишүүн байгууллагууд нь шаардлаа16 цаг 19 минутын өмнө

Саудын Арабын хөлбөмбөгчид сууж явсан онгоц шатжээ16 цаг 24 минутын өмнө

Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүүхэд амь насаа алджээ16 цаг 29 минутын өмнө

Ч.Содномцэрэн: Орон нутгийн нөхөн, дахин сонгуульд 79 нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэхээ аваад байна16 цаг 36 минутын өмнө

Михайл Боярский ОХУ-ыг хожно гэж таамаглав16 цаг 40 минутын өмнө

Цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаар Б.Батзориг сайд мэдээллээ16 цаг 42 минутын өмнө

Ж.Батзандан: Б.Булган С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн16 цаг 50 минутын өмнө

2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Сөүл хотод болно17 цаг 18 минутын өмнө

1410 тарваганы арьс хадгалж байжээ17 цаг 21 минутын өмнө

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно17 цаг 25 минутын өмнө

Хамгийн санаанд оромгүй газар дахь хөлбөмбөгийн талбай17 цаг 46 минутын өмнө

Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй17 цаг 59 минутын өмнө

Мэргэжлийн йогийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно18 цаг 7 минутын өмнө

2020 онд хотын дарга нар Сөүл, Чанчунд чуулах уу гэдгээ шийднэ19 цаг 59 минутын өмнө

Өнөөдрийн тоглолтын хуваарь20 цаг 2 минутын өмнө

Наадмын тасалбарыг нэг цэгээр борлуулна20 цаг 4 минутын өмнө

Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна20 цаг 7 минутын өмнө

Н.Эрхэмбаяр залуучуудын дэлхийн аварга болов20 цаг 9 минутын өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина21 цаг 24 минутын өмнө

Дэлэнч ялаа хөлбөмбөгчдийг тавгүйтүүлэв21 цаг 32 минутын өмнө

МҮБХ-ноос Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ21 цаг 38 минутын өмнө

Бразилын сурвалжлагч: Донын Ростов бол “алуурчдын нийслэл”21 цаг 59 минутын өмнө

“Бидний оролцоо 2018” үндэсний зөвлөгөөн боллоо22 цаг 6 минутын өмнө

“Нүүдэлчин–Монгол 2018” их наадам болно22 цаг 11 минутын өмнө

Испанийн вангийн хүргэн эмэгтэйчүүдийн шоронд ял эдэлнэ22 цаг 18 минутын өмнө

Засгийн газраас дөрвөн хуулийн төсөл өргөн барив22 цаг 21 минутын өмнө

Английн баг Тунис 2:1-ээр буулган авлаа22 цаг 22 минутын өмнө

Бельгийн баг Панамыг 3:0-ээр хожлоо22 цаг 25 минутын өмнө

АНУ, Өмнөд Солонгос цэргийн сургуулилт хийхээ хойшлуулав22 цаг 26 минутын өмнө

Улстөрч аваргуудын хөлд Улсын наадам үрэгдэх нь ээ22 цаг 44 минутын өмнө

Олимпийн медальтнуудын хөргөөр зоос хийж, марк гаргана22 цаг 50 минутын өмнө

Тавантолгойг хөдөлгөж танхимаа "аваръя" даргаа!22 цаг 51 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: “Хуульчдын форум-2018” болно23 цаг 13 минутын өмнө

Улаанбаатарт 25 хэм дулаан23 цаг 19 минутын өмнө

Өнөөдөр морь өдөр23 цаг 21 минутын өмнө

"Аж үйлдвэрийн инноваци-оюуны өмч" хэлэлцүүлэг болно2018 оны 6-р сарын 18. 19:11

2018 он гарсаар 163 хүн авто ослоор амиа алджээ2018 оны 6-р сарын 18. 19:07

С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий2018 оны 6-р сарын 18. 18:35

Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ2018 оны 6-р сарын 18. 18:29

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийг Сөүл хот дэмжинэ2018 оны 6-р сарын 18. 18:20

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Хатан хааны төрсөн өдөрт уригдав2018 оны 6-р сарын 18. 18:16

Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортолно2018 оны 6-р сарын 18. 18:04

Хүний хоногт авах усны зохистой хэмжээ2018 оны 6-р сарын 18. 17:52

Гар утсаа суйлуулж, эд зүйлсээ алдсан бол НЦГ-т хандаарай2018 оны 6-р сарын 18. 17:41

"УИХ-ыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ"2018 оны 6-р сарын 18. 17:38

Б.Бат-Эрдэнэ: Бөхчүүд бүгд хагаралдаж, маргалдсан зүйл байхгүй2018 оны 6-р сарын 18. 17:27

"Д.Оюунхорол гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэв2018 оны 6-р сарын 18. 17:20

Саналын хуудас, техник хэрэгслийг санал авах байранд хүргүүлэх ажил эхлэв2018 оны 6-р сарын 18. 17:14

2530 хяналтын камерыг гэмт хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд байршуулжээ2018 оны 6-р сарын 18. 17:10

Наадмын тасалбарыг нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр худалдана2018 оны 6-р сарын 18. 16:36

Багануур дүүрэгт газар эзэмших нээлттэй дуудлага худалдаа болно2018 оны 6-р сарын 18. 16:22

Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа2018 оны 6-р сарын 18. 16:18

Ус цаг уурын байгууллагаас мэдэгдэл гаргалаа2018 оны 6-р сарын 18. 16:14

Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцсэн оюутнуудыг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 18. 16:07

Үерт автсан Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна2018 оны 6-р сарын 18. 16:04

"Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй"2018 оны 6-р сарын 18. 14:05

Онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав2018 оны 6-р сарын 18. 13:57

"Наадмаар бөхчүүдийн дунд асуудал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой"2018 оны 6-р сарын 18. 13:45

Гэр хорооллын дахин төлөвлөлт яагаад зогссон талаар асуулга тавьжээ2018 оны 6-р сарын 18. 13:28

Баянзүрх дүүрэг 92,9 оноо буюу “маш сайн” гэж үнэлэгдэв2018 оны 6-р сарын 18. 13:20

У.Хүрэлсүх: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлагатай байна2018 оны 6-р сарын 18. 13:15

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт тойргийн иргэддээ ажлаа тайлагнав2018 оны 6-р сарын 18. 12:59

Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат бэлэглэв2018 оны 6-р сарын 18. 12:23

"Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо2018 оны 6-р сарын 18. 12:15

Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал2018 оны 6-р сарын 18. 12:13

Сураггүй болсон гурван хүнийг эрэн хайж байна2018 оны 6-р сарын 18. 12:09

Шэньян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа2018 оны 6-р сарын 18. 11:59

С.Батболд: Ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ2018 оны 6-р сарын 18. 11:58

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 18. 11:49

Аугаа их зохиолчдын хачин жигтэй гэмээр зуршил2018 оны 6-р сарын 18. 11:33

Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна2018 оны 6-р сарын 18. 11:18

Екатеринбург хотод үзэгчид дутуу ирсэнийг ФИФА тайлбарлав2018 оны 6-р сарын 18. 11:13

Хуурамч шатахууны мөрөөр буюу даварсан Трафигура2018 оны 6-р сарын 18. 11:03

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хичнээн төгрөг зарцуулсан бэ?2018 оны 6-р сарын 18. 10:49

МУГЖ И.Одончимэг шилдэг жүжигчний шагнал хүртжээ2018 оны 6-р сарын 18. 10:41

Шинжээчид: 9 орон цөмийн зэвсгээ шинэчилсээр байна2018 оны 6-р сарын 18. 10:28

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум эхэлнэ2018 оны 6-р сарын 18. 10:22

Германчууд 1:0-ээр Мексикийн багт ялагдаж, фанатуудаа гонсойлголоо2018 оны 6-р сарын 18. 10:22

Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 18. 10:05

НӨАТ-ын сугалаанаас хоёр хүн 10 сая төгрөг хожлоо2018 оны 6-р сарын 18. 10:02

Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө2018 оны 6-р сарын 18. 09:59

"Эдийн засагчаар яахын, инженер болсон нь дээр"2018 оны 6-р сарын 18. 09:57

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана2018 оны 6-р сарын 18. 09:21

Улаанбаатарт 20 хэм дулаан2018 оны 6-р сарын 18. 09:18

Өнөөдөр могой өдөр2018 оны 6-р сарын 18. 09:16

Үс засалтаараа хүртэл хүнлэг байж чаддаг Роналдо2018 оны 6-р сарын 17. 15:06

Нийтийн тээвэр 02:00 цаг хүртэл үйлчилнэ2018 оны 6-р сарын 17. 12:49

Хорватууд, Нигерийн шигшээг 2:0-ээр хожлоо2018 оны 6-р сарын 17. 12:46

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох