Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс Монголд амьдрахад ч хүнд болно

2018 оны 3-р сарын 13. 11:50

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Тавдугаар цахилгаан станцыг барина гэж олон жил ярьсан ч ажил хэрэг болохгүй байна. Асуудал нь юунд байна вэ. Хэзээ барихаар төлөвлөж байгаа вэ?

-Тавдугаар цахилгаан станцын концессын гэрээнд оролцож байсан консерциум өнгөрсөн оны тавдугаар сард задарч, хөрөнгө оруулалт хийх гэж байсан компаниуд нь төслөөс гараад явсан юм билээ. Энэ тухай манай яаманд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн байдаг. Магадгүй тухайн үед Монголын тал газар, ус гэх мэт асуудлыг шийдэж өгөхгүй удаашруулсан, төслийг бодлогын хувьд дэмжиж өгөөгүй зэргээс болсон байж болзошгүй.

Уг нь “Багануурын дулааны цахилгаан станцын төсөл”-өөс ач холбогдол үр дүнгийн хувьд илүү төсөл байсан юм билээ. Би байсан бол “Тавдугаар цахилгаан станцын төсөл’’-ийг дэмжиж явуулах байсан болов уу. Уг нь цахилгаанаас гадна Улаанбаатарын дулааны асуудал хамт шийдэгдэх байсан.

-БНСУ-аас авах 500 сая ам.долларын зээлийн төслийг судлах ажлын хэсгийнхэн ирээд буцсан. Зээлсэн мөнгөнөөс эрчим хүчний салбарт бүтээн байгуулалт хийх үү. Тавдугаар цахилгаан станцын төслийг танилцуулсан сураг гарсан. Үнэн үү?

-Тавдугаар цахилгаан станцын төслийг ярьсан эсэхийг мэдэхгүй байна. Агаарын бохирдлын эсрэг төслүүд л байгаа гэсэн. Ажлын хэсгийнхэн цахилгаан станцуудаар орж үзсэн. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд цахилгаан эрчим хүчийг ашиглах зарим ажлыг хамруулахаар Сангийн яамтай ярилцаж байна. Эцсийн шийдвэр гараагүй. Удахгүй энэ хүрээнд ямар ажил хийх нь тодорхой болно.

-Эгийн голын усан цахилгаан станцын ажил огт явахгүй байна. Оросууд байгаль экологид сөргөөр нөлөөлнө гэдэг. Гэхдээ Оросууд өөрсдөдөө ашигтай болгох сонирхолтой байх шиг санагддаг?

-Эгийн голын усан цахилгаан станцын хувьд хэд хэдэн чухал ач холбогдол бий. Нар, салхины станцын өндөр үнэ, тарифыг усан цахилгаан станцын хямд үнээр зохицуулах, цахилгаан эрчим хүчний үнийг нийтэд нь хямдруулах, нэгдсэн системийн зохицуулалтын горим, аюулгүй ажиллагааг сайжруулах нөхцөл бүрдэнэ.

Энэ төсөл урсцын хувьд Байгал нуурт сөрөг нөлөө үзүүлэхгүй нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон. Харин одоо экологийн нөлөөллийн асуудлыг судалж тогтоох шаардлага байгаа. Үүнийг тогтоосны дараа барих асуудлыг ярилцана.

-Шинэ суурьшлын бүс болон алслагдсан зарим хороод цахилгаангүй байна. Хэзээ цахилгаанаар хангах вэ?

-Өнгөрсөн оноос хотын гэр хорооллыг бүрэн цахилгаанжуулах, айлуудад дөрвөн кВт хүчин чадлыг бүрдүүлэх ажлыг хийж эхэлсэн. Энэ оны төгсгөл гэхэд 50 мянга гаруй айлд эрчим хүчний ийм боломж бүрдүүлнэ. Энэ хүрээнд хотын захын хорооллын айлуудыг хамруулж шийдвэрлэж байна. Харин хот руу нүүх нүүдлийг зогсоохгүй бол энэ хэзээ ч дуусахгүй, эцэс төгсгөлгүй үргэлжилсэн асуудал байх биз.

-Агаарын бохирдлыг бууруулах нэг арга нь айл өрхүүдийн дулааныг цахилгаанаар хангах. Гэтэл манай цахилгаан станц энэ хэмжээний ачаалал даахгүй. Энэ жилийн хувьд цахилгаан станцаа өргөтгөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ямар ажил хийх вэ?

-Чухал асуулт байна. Энэ боломжийг чинь бүрдүүлэх гэж өмнө дурдсан 50 мянга гаруй айл өрхүүдэд дөрвөн кВт хүчин чадалтай халаагуур залгах боломжийг бий болгож байна. Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулахад хуримтлууртай халаагуур ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Хуримтлууртай халаагуур гэдэг нь шөнийн “0” буюу хямд тарифтай үед дулаан хуримтлуулаад өдрийн өндөр тарифтай үед түүнийгээ ашигладаг халаагуур юм.

Европын орнуудад агаарын бохирдлын эсрэг түгээмэл ашигласан арга юм билээ. Энэ бол агаарын бохирдлын эсрэг хийх нэг л арга хэмжээ юм. Цаашдаа шахмал түлш болон хий ашиглах, орон сууцжуулах гээд олон арга хэмжээг санхүүгийн боломжтой уялдуулан үе шаттайгаар авна. Утааны асуудал үе үеийн Засгийн газар, төрийн удирдлагуудын ярианы сэдэв байсныг өөрчилж ажил хэрэг болгоё гэж энэ Засгийн газар зориод зүтгэж байна.

Үр дүнг ирэх өвлөөс гаргахын төлөө ажиллаж байна. Цахилгаан халаагуур ашиглахад эрчим хүчний шинэ эх үүсвэр шаардагдана. Тиймээс Засгийн газар”ДЦС-4”-ийн дөрвөн турбин генераторыг шинэчлэх, “ДЦС-3”-ыг 250 мВт-аар өргөтгөх шийдвэр гаргаж, ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр системийн цахилгааны хүчин чадал 342 мВт-аар, дулаан нийлүүлэлт 150 Гкал буюу Амгалангийн дулааны станцын 50 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдэж, дунд хугацаанд нийслэлийн цахилгаан, дулааны нэмэлт хэрэглээг хангах нөхцөл бүрдэнэ.

Цаашдаа “ДЦС-2”-ыг шинэчилж 250-300 мВт-ын хүчин чадалтай шинэ станц болгох асуудлыг судалж байна. Төмөр зам, ус зэрэг дэд бүтэц нь бэлэн байгаа учраас хямд өртөгтэй босох станц гэж харж байгаа.

-Цахилгааны шөнийн тарифыг тэглэж байгаа. Гэхдээ айлуудын цахилгааны төлбөр нь өндөр гарч байгаа талаар гомдол гаргаж байсан. Энэ асуудлыг шал гаж үзсэн үү?

-Тэглэхдээ цахилгааны хэрэглээнд хязгаартай байгаа. Тухайлбал, 220 кв-д холбогдсон хэрэглэгчдэд сардаа 700 кВт/цаг, 380 кв-д холбогдсон хэрэглэгчдэд 1,500 кВт/цаг цахилгаан эрчим хүчийг “0" тарифаар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн юм билээ. Үүнээс илүү хэрэглэсэн тохиолдолд ердийн тарифаар төлнө гэсэн үг. Хэт их цахилгаан хэрэглэвэл ийм нөхцөл бүрдэнэ. Ийм л асуудал гарч байгаа байх. Ирэх өвөл энэ хязгаарыг өндөр болгож, тэглэх цахилгааны хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

-Оюутолгойн асуудлаар та нэлээд байр суурь илэрхийлдэг байсан. Одоо Оюутолгойн гэрээний асуудал хөндөгдөж байгаа. Асуудлыг тухайн үед мэдээгүй юм уу?

-Миний хувьд маш сайн мэдэж байсан учраас 2009 онд уг гэрээг батлахыг эсэргүүцсэн долоон гишүүний нэг болж байлаа. Үүнээс болж намаасаа хүртэл хөөгдөж, бие дааж УИХ-д дэвшин сонгогдож байв. Өнөөдөр өдөр ирэх тусам энэ гэрээний үр ашиггүй болох нь батлагдаж байна. Энэ гэрээг хийсэн хүмүүс нойргүй хонож, сэтгэлийн шаналалд орж байгаа. Цаашдаа Монголд эрх чөлөөтэй амьдрахад ч хүнд болно.

Улс орныхоо эрх ашгийг хохироож хэдхэн хүн гаднынхан дагаж баяждаг энэ буруу жишгийг алга болгож байж монгол түмний амьдрал дээшилнэ. Үүнийг зогсоохгүй бол хэзээ ч Монгол Улс хөгжихгүй, иргэдийн маань амьдрал өөдлөхгүй. Зогсоохын төлөө эцсээ хүртэл явна аа. Ирэх 2020 оны сонгуулиар үүнийг сайн бодож, урвагчдыг унагаж яллах ёстой. Офшорчин гээд гадныхан хэлээд зарлаад байхад л сонгочихдог зангаа засаж байж амьдрал чинь сайжирна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь төр, бизнес хоёр тус тусдаа явж байж нийтийн эрх ашгийн төлөө байдаг төртэй болно.

-“Оюутолгой” компани гэрээгээр цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Дөрвөн жилийн хугацаанд цахилгаан станцаа барихгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-2014 оны наймдугаар сард “Оюутолгой" компани болон Засгийн газар хооронд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэхдээ хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн юм билээ. Тодруулбал, дөрвөн жилдээ багтааж, Монголоос эрчим хүч авах асуудлыг түдгэлзүүлсэн байгаа юм. Уг нь хөрөнгө оруулалтын гэрээгээр бол “Оюутолгой” компани өнгөрсөн оны долоодугаар сараас Монгол Улсаас эрчим хүчээ авах ёстой байсан.

Хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар орж хийгдсэн тул аливаа өөрчлөлт хийхдээ танилцуулах ёстой. Энэ талаас нь харвал хууль зөрчсөн, цаашилбал гэрээ ч зөрчсөн гэж үзэж болно. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн сарын 15-ны өдрийн хуралдаанаар Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцлах шийдвэр гаргаж, үүний дагуу гэрээ цуцлагдаад байна. Өөрийн чинь асуусан, “Гэрээ зөрчвөл яах бэ” гэдэг хариуцлагыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан байгаа. Түүний дагуу л асуудал хөндөгдөхөд хүрнэ.

-Монголчууд хэзээ цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангах вэ. Нэн тэргүүнд хийх ажил юу байна вэ?

-Өмнөд бүсэд Оюутолгой жилдээ 100 гаруй сая ам.долларын эрчим хүчийг БНХАУ-аас, баруун бүсэд 6.2 сая ам.долларын эрчим хүчийг ОХУ-аас тус тус импортолж байна. Баруун болон өмнөд бүсэд эрчим хүчний шаардлагатай шинэ эх үүсвэрийг бий болгож, төвийн эрчим хүчний системтэй холбосон нөхцөлд эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангана. Гэхдээ Усан цахилгаан станцын хангалттай эх үүсвэр бий болгоогүй нөхцөлд бие даасан, тогтвортой ажиллагаатай эрчим хүчний нэгдсэн систем бий болохгүй.

Энэ бол мэргэжлийн технологийн нарийн асуудал учраас энгийн хүнд тайлбарлаж ойлгуулахад бэрхшээлтэй. Өнөөдрийг хүртэл ОХУ-ын эрчим хүчний системтэй холбоотой байдаг нь эрчим хүний системийн тогтвортой байдал, аюулгүй ажиллагаатай холбоотой байдаг. Жишээ нь, эрчим хүчийг хуримтлуулж хадгалж болдоггүй учраас илүүдлээ ОХУ-ын эрчим хүчний систем лүү өгч, дутагдсанаа авч байдаг юм.

-Танай салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Манай улсын оргил хэрэглээ 1,070 мВт байдаг. Гэтэл сэргээгдэх эрчим хүчинд нарны 727 гаруй мВт, салхины 502 гаруй мВт-ын буюу нийт 1,229 мВт-ын хүчин чадлын тусгай зөвшөөрөл олгосон асуудал эрчим хүчний системийн тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгээд байна. Жишээ нь, өдөртөө нарны станцууд 100 мВт үйлдвэрлэж байгаад нар жаргахаар энэ хэмжээний дутагдалд манай эрчим хүчний систем ордог учраас шууд л ОХУ-аас 100 мВт-ыг авахад хүргэнэ.

ОХУ-аас импортолж авах дээд хэмжээ маань 245 мВт байдаг. Судалгаанаас харахад 2019 оны төгсгөлд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэх хэмжээ 320 мВт хүрэхээр байна. Энэ тохиолдолд өвлийн оргил ачааллын үер нар, салхигүй болохоор ОХУ-аас 245 мВт-ыг аваад ч цахилгааны хүчин чадал дутагдах тул хэрэглэгчийг хязгаарлах нөхцөл байдалд хүрч болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, 50-80 мВт-ын дутагдал системд үүсэж, энэ хэмжээгээр хэрэглэгчийг буюу хотын хорооллуудыг хязгаарлаж, таслахад хүрнэ.

1990-ээд оны эхэн үед хороолол, хорооллоор нь тасалж зохицуулдаг байсантай адил нөхцөл байдал 2019 оны өвөл үүсэх магадлал бий болоод байна. Эсвэл нар, салхины станцуудынхаа тодорхой хэсгийг ажиллуулахгүй байх шаардлага үүснэ. Ер нь нар, салхины дээд тал нь 300 мВт-ын хүчин чадлын эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл өгөх боломж байсан. Яагаад ийм их хүчин чадлын тусгай зөвшөөрөл өгснийг судлах, зохицуулах шаардлага үүсээд байна.

-Эрчим хүчний салбарын хөгжил ямар шатандаа явж байна. Цаашдын хөгжлийг та юу гэж харж байна вэ?

-Мэдээж хэрэг дэлхий нийтийн жишгийн дагуу сэргээгдэх эрчим хүчийг, түүн дотроо усан цахилгаан станцыг хөгжүүлэх асуудал чухал байр суурийг эзэлж байна. Нар, салхины станцын хувьд эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал, системийн зохицуулалтын горимтойгоо уялдуулж хязгаарлалттай хөгжүүлнэ. Сүүлийн үед нарны эрчим хүчний өртөг буурч байгаа. Энэ боломжийг эрчим хүч нөөцлөх, батарей хуримтлуурыг ашиглах замаар хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Манай салбарын дунд хугацааны гол зорилго бол Усан цахилгаан станц, өндөр хүчин чадлын хуримтлуур ашиглах замаар эрчим хүчний бие даасан нэгдсэн систем бий болгох асуудал юм. Энэ чиглэлд л хөрөнгө оруулалтын ажлууд хийх болно. Мөн импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, ялангуяа, Оюутолгойг дотоодын эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.

Б.Цэнд-Аюуш

Эх сурвалж: Үндэсний шуудан


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2018 оны 3-р сарын 13. 12:08Зочин - [103.212.118.**]

Браво. Муулаад байгаа мэргэжилтэнүүд чинь овоо юм ойлгуулж дээ

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав30 секундын өмнө

Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв3 минут 31 секундын өмнө

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо10 минут 43 секундын өмнө

Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна1 цаг 6 минутын өмнө

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ2 цаг 8 минутын өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ2 цаг 10 минутын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа2 цаг 13 минутын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна2 цаг 15 минутын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ2 цаг 18 минутын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэ3 цаг 2 минутын өмнө

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан3 цаг 20 минутын өмнө

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв4 цаг 10 минутын өмнө

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байна4 цаг 13 минутын өмнө

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна4 цаг 15 минутын өмнө

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав4 цаг 22 минутын өмнө

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээ5 цаг 18 минутын өмнө

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулна5 цаг 20 минутын өмнө

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ5 цаг 24 минутын өмнө

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо5 цаг 27 минутын өмнө

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална5 цаг 44 минутын өмнө

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав5 цаг 49 минутын өмнө

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүй5 цаг 55 минутын өмнө

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байна6 цаг 3 минутын өмнө

Эбола вирус дахин дэгдлээ6 цаг 10 минутын өмнө

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ6 цаг 15 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 17 минутын өмнө

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоов6 цаг 21 минутын өмнө

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй нь6 цаг 35 минутын өмнө

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ6 цаг 38 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд6 цаг 40 минутын өмнө

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ6 цаг 46 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана6 цаг 59 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.7 цаг 29 минутын өмнө

Улаанбаатарт 14 градус дулаан байна7 цаг 31 минутын өмнө

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байна21 цаг 20 минутын өмнө

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав21 цаг 43 минутын өмнө

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа22 цаг 14 минутын өмнө

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо23 цаг 20 минутын өмнө

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн23 цаг 23 минутын өмнө

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...23 цаг 40 минутын өмнө

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй23 цаг 54 минутын өмнө

Матар хавхаар барьж буй хүү Өчигдөр 16 цаг 58 минут

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байнаӨчигдөр 16 цаг 50 минут

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээӨчигдөр 16 цаг 43 минут

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээӨчигдөр 16 цаг 40 минут

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэӨчигдөр 16 цаг 39 минут

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байнаӨчигдөр 16 цаг 08 минут

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэӨчигдөр 16 цаг 06 минут

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогчӨчигдөр 15 цаг 48 минут

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болноӨчигдөр 15 цаг 39 минут

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлааӨчигдөр 15 цаг 36 минут

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлооӨчигдөр 15 цаг 35 минут

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээӨчигдөр 15 цаг 28 минут

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээӨчигдөр 15 цаг 11 минут

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байнаӨчигдөр 15 цаг 09 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээӨчигдөр 15 цаг 04 минут

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэӨчигдөр 13 цаг 48 минут

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэӨчигдөр 13 цаг 43 минут

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 37 минут

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байнаӨчигдөр 13 цаг 27 минут

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээӨчигдөр 13 цаг 22 минут

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсонӨчигдөр 13 цаг 11 минут

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байнаӨчигдөр 13 цаг 07 минут

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгавӨчигдөр 13 цаг 01 минут

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга боловӨчигдөр 12 цаг 57 минут

"Хангарди" спортын наадам боллооӨчигдөр 12 цаг 55 минут

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулнаӨчигдөр 12 цаг 39 минут

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэйӨчигдөр 12 цаг 30 минут

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэӨчигдөр 12 цаг 22 минут

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээӨчигдөр 11 цаг 53 минут

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! Өчигдөр 11 цаг 50 минут

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээӨчигдөр 11 цаг 40 минут

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга боловӨчигдөр 11 цаг 37 минут

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэвӨчигдөр 11 цаг 36 минут

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтуудӨчигдөр 11 цаг 23 минут

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүльеӨчигдөр 11 цаг 11 минут

Ядаргаа ихтэй хүүхэд орондоо шээдэгӨчигдөр 11 цаг 08 минут

Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарсан бэ?Өчигдөр 11 цаг 03 минут

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорлооӨчигдөр 10 цаг 58 минут

King Tower-ийн гуравдугаар ээлжийн загварын байрны нээлт амжилттай боллооӨчигдөр 10 цаг 53 минут

Улаанбаатарт5-7 хэм дулаан байна.Өчигдөр 10 цаг 12 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 10 цаг 10 минут

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайнӨчигдөр 10 цаг 08 минут

Өнөөдөр болох зарим үйл явдалӨчигдөр 10 цаг 05 минут

Хүчээ нэгтгэж болно, хүчээр дагах гэвэл утгагүйӨчигдөр 09 цаг 59 минут

Налайхын замыг маргааш нээнэ2018 оны 5-р сарын 20. 14:04

Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа2018 оны 5-р сарын 20. 12:05

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ2018 оны 5-р сарын 20. 11:53

С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ2018 оны 5-р сарын 20. 11:46

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.2018 оны 5-р сарын 20. 11:45

Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугатжээ2018 оны 5-р сарын 20. 11:39

Улаанбаатарт өнөөдөр шороон шуургатай бүгчим халуун байна2018 оны 5-р сарын 20. 11:28

Түймрийн голомтод нэмэлт бүлэг хүргэлээ2018 оны 5-р сарын 19. 12:59

Улаанбаатар марафонд дэлхийн 30 орны тамирчид оролцож байна2018 оны 5-р сарын 19. 12:55

Байгаль, амьтдын гоё зургууд2018 оны 5-р сарын 19. 12:48

Шуналтай эмч өвчтөнүүдийг хохироон их мөнгө олжээ2018 оны 5-р сарын 19. 12:35

Марафондоо идэвхтэй оролцоорой2018 оны 5-р сарын 19. 12:33

Унасан вогануудыг сэргээн засварлаж дуусчээ2018 оны 5-р сарын 19. 12:30

Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна2018 оны 5-р сарын 19. 12:28

Техасын сургуульд арван хүн алагджээ2018 оны 5-р сарын 19. 12:25

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох