Д.Трамп: Монгол Улстай ХАА, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтрах сонирхолтой байна

2018 оны 3-р сарын 13. 12:36

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, үүндээ хоёр орны эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалт, визний асуудал зэргийг дурдсан юм.

Төрийн тэргүүний АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад бичсэн дээрх захидлыг бүрэн эхээр хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу хаягласан захидлыг хураангуйлан хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН БИЧСЭН ЗАХИДАЛ:

“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Танд болон Таны гэр бүлд шинэ жилийн мэндчилгээ хүргэхийн ялдамд Монгол-Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргэе.

Монголын ард түмэн АНУ-ыг “чөлөөт ертөнцийг манлайлагч үндэстэн” хэмээн харж, Америкийн хүч чадал, энх тайвныг тогтоох, хамгаалах эрмэлзэл, ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг эрхэмлэн дэмжих үйлс нь хэзээ ч зогсохгүй гэж найддаг.

Өнөөгийн нөхцөлд хоёр орны эдийн засгийн харилцаа хангалттай хэмжээнд бус байна. Манай гадаад худалдаанд америкийн эзлэх хувь хоёр хувьд ч хүрэхгүй байгаа юм. 1990 оноос хойш АНУ-аас Монголд 300 гаруйхан сая долларын л хөрөнгө оруулалт хийгдсэн нь цаашид үүнийг сайжруулах боломж байгааг илтгэж байна. Монголыг “ардчиллын баян бүрд”, “ардчиллын үлгэр жишээ” гэх мэтээр хөөргөх нь эдийн засгийн хөгжилд дорвитой нэмэр болохгүй байна. Үүний улмаас Монголын энгийн ард иргэд ардчилалд итгэл алдарч, бидний сонгосон сонголтод эргэлзэж эхлэхэд хүргэж байна. Өнөөдрийг хүртэл хоёр орны эдийн засгийн харилцаа хангалтгүй түвшинд байж ирсэнд эрс өөрчлөлт гаргаж, хөгжлийн санхүүжилтийн шинэлэг арга замуудыг ашиглан Монгол Улсыг эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлэхэд Таныг тусалж чадна гэж бид найдаж байна.

Монголд Америкийн эдийн засгийн бодитой дэмжлэг чухлаар шаардагдаж байна. Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл хувцсыг одоогийн байгаа худалдааны системийн хүрээнд АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжийг бидэнд олгоно уу хэмээн танаас хүсэж байна. Энэ боломжийг бидэнд олговол монгол эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг бууруулахад чухал ач холбогдолтой байх юм.

Манай хоёр орны иргэд хоорондоо чөлөөтэй зорчих нь бидний харилцааг цаашид хөгжүүлэх онцгой чухал ач холбогдолтой тул Монгол Улсын иргэд Америкт түр хугацаагаар зорчиход визний шаардлагаас чөлөөлж өгөхийг Танаас хүсэж байна.

Мөн Таныг Америкийн компаниудыг Монголд хөрөнгө оруулах, улс төрийн тогтвортой байдлыг эдийн засгийн өсөлтөөр хангахад нь манай улсад дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.

Монгол Улс ардчилсан замаар замнасан 27 жилийн түүхийн туршид АНУ Монголын итгэлт “гуравдагч хөрш” байж ирсэн. Манай улсын гадаадтай харилцах харилцаанд чухал хувь нэмэр оруулсан гуравдагч хөрш хэмээх нэр томьёог анх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бэйкер 1990 онд Монголд айлчлах үедээ хэлж байсан юм. Төрийн нарийн бичгийн дарга Бэйкерийн хэлсэн энэхүү үг Монголын гадаад бодлого дахь нэгэн чухал ойлголт болон төлөвшсөнийг энэ дашрамд дурсахад таатай байна.

Манай хоёр орон ардчиллын нийтлэг үнэт зүйлс, стратегийн сонирхолд тулгуурласан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэн ажилласаар ирсэн. Таны тунхагласан гадаад бодлогод Ази дахь тууштай ардчилал, бүс нутагт Америкийн итгэлт түнш байж ирсэн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг дэмжих сонирхол тодорхой байр эзэлнэ гэдэгт би итгэлтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч нар Монгол Улсад өнгөрсөн 27 жилийн туршид бодлогоор анхаарал тавьж, тусалж дэмжиж ирсэн уламжлал ноён Ерөнхийлөгч таны үед ч үргэлжилж, шинэ агуулгаар баяжина гэж бид итгэж, хүлээж байгаа. Үндэстэн бүр тусгаар тогтнол, эрх чөлөөгөө батжуулах эрхтэй бөгөөд Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа бүрэн олж авахад ноён Ерөнхийлөгч таныг дорвитой дэмжлэг үзүүлнэ гэж хүлээж байна.

Төгсгөлд нь би Америкийн эрдэмтэн Жак Уэтерфордын үгийг эш татмаар байна. Монгол улс, АНУ хоёр газар зүйн байрлалын хувьд хол хэдий ч “… орчин үеийн технологийн ачаар ардчилсан үзэл санаа, хөгжил дэвшлийн төлөөх итгэл үнэмшлээ харилцан солилцсон хөрш зэргэлдээ орнууд юм”.

Манай хоёр улс хөгжин цэцэглэх болтугай” гэжээ.

ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЗАХИДЛЫН ХАРИУ ХОЁРДУГААР САРЫН 28-НД ИРСЭН БӨГӨӨД АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМП ЗАХИДЛЫНХАА ЭХЭНД:

“Зул сар болон шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж захидал ирүүлсэнд Танд талархал илэрхийлье. Мэланиагийн нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Таны гэр бүлд болон Монголын ард түмэнд 2018 онд эрүүл энх, сайн сайн бүхнийг хүсэн ерөөж байна. Мөн Манай Засгийн газар Монгол Улстай түншлэлийн үнэт харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгөө тэмдэглэе. Америкийн Нэгдсэн Улс Монгол Улсын итгэлийг олсон “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд бүс нутгийн болон олон улсын сорилтуудыг шийдвэрлэхээр хамтран ажиллахад Монгол Улс дэмжлэг үзүүлдэгт талархлаа илэрхийлье” гэсэн байв.

Мөн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Доналд Трамп цааш нь бичихдээ хоёр орны эдийн засгийн харилцаа бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна гээд худалдаа, хөрөнгө оруулалтаа шударга, харилцан ашигтай хэлбэрээр өргөжүүлэх арга замыг эрэлхийлэхдээ таатай байх болно гэдгээ дурджээ. Ингэхдээ АНУ-ын Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци зэрэг худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллагууд Монгол Улстай ялангуяа хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнесийн харилцааг өргөжүүлэх сонирхолтой байгаа гэжээ. Мөн удахгүй хэрэгжих Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ Улаанбаатарт эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж үзэж байгаа юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп захидлынхаа төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Вашингтон хотноо тохиромжтой цагт хүлээн авахдаа таатай байх болно гэдгээ хэлж, 2018 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөжээ.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Москвад такси явган зорчигчидыг дайран гэмтээжээ 13 цаг 58 минутын өмнө

“Оutlaw”-ын Г.Чинзориг залилангийн хэрэгт холбогджээ14 цаг 2 минутын өмнө

Бэхэлгээгүй хөндлөвч төмөр хүүгийн аминд хүрчээ14 цаг 24 минутын өмнө

Шадар сайд Ө.Энхтүвшин хоргос чөлөөт бүсэд ажиллалаа14 цаг 42 минутын өмнө

АНУ-д алдарт рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ15 цагийн өмнө

Алдартай хөлбөмбөгчдийн тухай СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД15 цаг 10 минутын өмнө

Олон улсын анхдугаар SCO кино наадамд Монголын төлөөлөгчид оролцлоо15 цаг 14 минутын өмнө

65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ?15 цаг 20 минутын өмнө

Улсын хэмжээнд 20 сая төл хүлээн авчээ15 цаг 32 минутын өмнө

Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авчирч нутагшуулна15 цаг 36 минутын өмнө

Замын-Үүдэд жолооч нар эсэргүүцлээ илэрхийлсээр байна16 цаг 9 минутын өмнө

Хоёр настай хүүхдээр морь унуулсан эцгийг 100 хүртэл мянган төгрөгөөр торгожээ16 цаг 14 минутын өмнө

МҮЭХ-г шинэчлэхийг гишүүн байгууллагууд нь шаардлаа16 цаг 15 минутын өмнө

Саудын Арабын хөлбөмбөгчид сууж явсан онгоц шатжээ16 цаг 20 минутын өмнө

Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүүхэд амь насаа алджээ16 цаг 26 минутын өмнө

Ч.Содномцэрэн: Орон нутгийн нөхөн, дахин сонгуульд 79 нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэхээ аваад байна16 цаг 33 минутын өмнө

Михайл Боярский ОХУ-ыг хожно гэж таамаглав16 цаг 36 минутын өмнө

Цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаар Б.Батзориг сайд мэдээллээ16 цаг 38 минутын өмнө

Ж.Батзандан: Б.Булган С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн16 цаг 47 минутын өмнө

2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Сөүл хотод болно17 цаг 14 минутын өмнө

1410 тарваганы арьс хадгалж байжээ17 цаг 18 минутын өмнө

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно17 цаг 21 минутын өмнө

Хамгийн санаанд оромгүй газар дахь хөлбөмбөгийн талбай17 цаг 43 минутын өмнө

Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй17 цаг 55 минутын өмнө

Мэргэжлийн йогийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно18 цаг 3 минутын өмнө

2020 онд хотын дарга нар Сөүл, Чанчунд чуулах уу гэдгээ шийднэ19 цаг 56 минутын өмнө

Өнөөдрийн тоглолтын хуваарь19 цаг 58 минутын өмнө

Наадмын тасалбарыг нэг цэгээр борлуулна20 цаг 1 минутын өмнө

Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна20 цаг 3 минутын өмнө

Н.Эрхэмбаяр залуучуудын дэлхийн аварга болов20 цаг 6 минутын өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина21 цаг 21 минутын өмнө

Дэлэнч ялаа хөлбөмбөгчдийг тавгүйтүүлэв21 цаг 28 минутын өмнө

МҮБХ-ноос Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ21 цаг 35 минутын өмнө

Бразилын сурвалжлагч: Донын Ростов бол “алуурчдын нийслэл”21 цаг 56 минутын өмнө

“Бидний оролцоо 2018” үндэсний зөвлөгөөн боллоо22 цаг 2 минутын өмнө

“Нүүдэлчин–Монгол 2018” их наадам болно22 цаг 7 минутын өмнө

Испанийн вангийн хүргэн эмэгтэйчүүдийн шоронд ял эдэлнэ22 цаг 14 минутын өмнө

Засгийн газраас дөрвөн хуулийн төсөл өргөн барив22 цаг 18 минутын өмнө

Английн баг Тунис 2:1-ээр буулган авлаа22 цаг 18 минутын өмнө

Бельгийн баг Панамыг 3:0-ээр хожлоо22 цаг 21 минутын өмнө

АНУ, Өмнөд Солонгос цэргийн сургуулилт хийхээ хойшлуулав22 цаг 22 минутын өмнө

Улстөрч аваргуудын хөлд Улсын наадам үрэгдэх нь ээ22 цаг 41 минутын өмнө

Олимпийн медальтнуудын хөргөөр зоос хийж, марк гаргана22 цаг 46 минутын өмнө

Тавантолгойг хөдөлгөж танхимаа "аваръя" даргаа!22 цаг 48 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: “Хуульчдын форум-2018” болно23 цаг 10 минутын өмнө

Улаанбаатарт 25 хэм дулаан23 цаг 16 минутын өмнө

Өнөөдөр морь өдөр23 цаг 18 минутын өмнө

"Аж үйлдвэрийн инноваци-оюуны өмч" хэлэлцүүлэг болно2018 оны 6-р сарын 18. 19:11

2018 он гарсаар 163 хүн авто ослоор амиа алджээ2018 оны 6-р сарын 18. 19:07

С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий2018 оны 6-р сарын 18. 18:35

Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ2018 оны 6-р сарын 18. 18:29

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийг Сөүл хот дэмжинэ2018 оны 6-р сарын 18. 18:20

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Хатан хааны төрсөн өдөрт уригдав2018 оны 6-р сарын 18. 18:16

Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортолно2018 оны 6-р сарын 18. 18:04

Хүний хоногт авах усны зохистой хэмжээ2018 оны 6-р сарын 18. 17:52

Гар утсаа суйлуулж, эд зүйлсээ алдсан бол НЦГ-т хандаарай2018 оны 6-р сарын 18. 17:41

"УИХ-ыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ"2018 оны 6-р сарын 18. 17:38

Б.Бат-Эрдэнэ: Бөхчүүд бүгд хагаралдаж, маргалдсан зүйл байхгүй2018 оны 6-р сарын 18. 17:27

"Д.Оюунхорол гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэв2018 оны 6-р сарын 18. 17:20

Саналын хуудас, техник хэрэгслийг санал авах байранд хүргүүлэх ажил эхлэв2018 оны 6-р сарын 18. 17:14

2530 хяналтын камерыг гэмт хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд байршуулжээ2018 оны 6-р сарын 18. 17:10

Наадмын тасалбарыг нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр худалдана2018 оны 6-р сарын 18. 16:36

Багануур дүүрэгт газар эзэмших нээлттэй дуудлага худалдаа болно2018 оны 6-р сарын 18. 16:22

Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа2018 оны 6-р сарын 18. 16:18

Ус цаг уурын байгууллагаас мэдэгдэл гаргалаа2018 оны 6-р сарын 18. 16:14

Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцсэн оюутнуудыг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 18. 16:07

Үерт автсан Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна2018 оны 6-р сарын 18. 16:04

"Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй"2018 оны 6-р сарын 18. 14:05

Онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав2018 оны 6-р сарын 18. 13:57

"Наадмаар бөхчүүдийн дунд асуудал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой"2018 оны 6-р сарын 18. 13:45

Гэр хорооллын дахин төлөвлөлт яагаад зогссон талаар асуулга тавьжээ2018 оны 6-р сарын 18. 13:28

Баянзүрх дүүрэг 92,9 оноо буюу “маш сайн” гэж үнэлэгдэв2018 оны 6-р сарын 18. 13:20

У.Хүрэлсүх: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлагатай байна2018 оны 6-р сарын 18. 13:15

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт тойргийн иргэддээ ажлаа тайлагнав2018 оны 6-р сарын 18. 12:59

Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат бэлэглэв2018 оны 6-р сарын 18. 12:23

"Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо2018 оны 6-р сарын 18. 12:15

Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал2018 оны 6-р сарын 18. 12:13

Сураггүй болсон гурван хүнийг эрэн хайж байна2018 оны 6-р сарын 18. 12:09

Шэньян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа2018 оны 6-р сарын 18. 11:59

С.Батболд: Ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ2018 оны 6-р сарын 18. 11:58

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 18. 11:49

Аугаа их зохиолчдын хачин жигтэй гэмээр зуршил2018 оны 6-р сарын 18. 11:33

Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна2018 оны 6-р сарын 18. 11:18

Екатеринбург хотод үзэгчид дутуу ирсэнийг ФИФА тайлбарлав2018 оны 6-р сарын 18. 11:13

Хуурамч шатахууны мөрөөр буюу даварсан Трафигура2018 оны 6-р сарын 18. 11:03

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хичнээн төгрөг зарцуулсан бэ?2018 оны 6-р сарын 18. 10:49

МУГЖ И.Одончимэг шилдэг жүжигчний шагнал хүртжээ2018 оны 6-р сарын 18. 10:41

Шинжээчид: 9 орон цөмийн зэвсгээ шинэчилсээр байна2018 оны 6-р сарын 18. 10:28

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум эхэлнэ2018 оны 6-р сарын 18. 10:22

Германчууд 1:0-ээр Мексикийн багт ялагдаж, фанатуудаа гонсойлголоо2018 оны 6-р сарын 18. 10:22

Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 18. 10:05

НӨАТ-ын сугалаанаас хоёр хүн 10 сая төгрөг хожлоо2018 оны 6-р сарын 18. 10:02

Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө2018 оны 6-р сарын 18. 09:59

"Эдийн засагчаар яахын, инженер болсон нь дээр"2018 оны 6-р сарын 18. 09:57

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана2018 оны 6-р сарын 18. 09:21

Улаанбаатарт 20 хэм дулаан2018 оны 6-р сарын 18. 09:18

Өнөөдөр могой өдөр2018 оны 6-р сарын 18. 09:16

Үс засалтаараа хүртэл хүнлэг байж чаддаг Роналдо2018 оны 6-р сарын 17. 15:06

Нийтийн тээвэр 02:00 цаг хүртэл үйлчилнэ2018 оны 6-р сарын 17. 12:49

Хорватууд, Нигерийн шигшээг 2:0-ээр хожлоо2018 оны 6-р сарын 17. 12:46

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох