Н.Энхболд сайд БНЭУ-д албан ёсны айлчлал хийв

2018 оны 3-р сарын 13. 13:07

Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар 2018 оны гуравдугаар сарын 07-10-ны өдрүүдэд БНЭУ-д албан ёсны айлчлал хийлээ. Батлан хамгаалахын сайдыг дагалдан БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г. Сайханбаяр, ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар ажиллав.

Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр эзэлдэг.

Хоёр орны Батлан хамгаалах яамд харилцан айлчлал хийх, мэдээллийн технологийн салбарын чиглэлээр хамтран ажиллах, энхийг дэмжих болон терроризмтэй тэмцэх хамтарсан сургууль, дадлага зохион байгуулах, боловсон хүчнээ бэлтгэх зэрэг чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байна. Албан ёсны уулзалт, ярилцлагууд эхлэхийн өмнө буюу гуравдугаар сарын 08-ны өдөр БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотын төвийн \'Энэтхэгийн хаалга\'-ны дэлхийн I дайнд амь үрэгдсэн 130 гаруй мянган цэргийн алба хаагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөв.

Уг арга хэмжээний дараа айлчлалын бүрэлдэхүүн тус улсын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирсэн ба Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг БНЭУ-ын Төрийн хүндэт харуул жагсан, Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ угтан авлаа. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд хатагтай Нирмала Ситараман, Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх ноён Ажит Довал, БНЭУ-ын Армийн Штабын дарга, генерал Бипин Рават нартай албан ёсны уулзалт зохион байгуулж хоёр орны батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан тохиролцлоо. Түүнчлэн саяхан байгуулагдаад байгаа БНЭУ-ын парламент дэх Монгол Улс, БНЭУ-ын парламентийн найрамдлын бүлгийн зарим гишүүнтэй уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах боломжийн тухай санал солилцсон.

Мөн Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ тэргүүнтэй Батлан хамгаалах яам, тус улсын Армийн командлалын холбогдох бүрэлдэхүүнтэй хоёр орны батлан хамгаалах харилцааны талаар харилцан санал солилцож, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон юм.

Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд тэр дундаа тусгай хүчний ангиудын хамтарсан сургууль дадлага жил бүр явагддаг. Айлчлалын хүрээнд ч Агра хот дахь БНЭУ-ын Зэвсэгт хүчний Шүхэр десантын 50 дугаар бригад, тус улсын Үндэсний Батлан хамгаалахын коллежид айлчилж үйл ажиллагаатай танилцсан. Тус бригад нь 75 жилийн түүхтэй ажээ.

Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр \'Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Монголын Улсын Батлан хамгаалах яаманд кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах харилцан ойлголцлын санамж бичиг\'-т талууд гарын үсэг зурсан нь 2001 оноос эхтэй Монгол Улс, БНЭУ-ын батлан хамгаалах салбарын харилцааг дээшлүүлэхэд чухал алхам болсон юм. Энэхүү санамж бичгийн хэрэгжилтийг ханган нягт хамтран ажиллаж энэхүү сургалтын төвийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэхэд хамтран ажиллахаа талууд илэрхийлэв.

Бас нэг онцлох чиглэл нь сургалтын тухай байв. Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар БНЭУ-ын батлан хамгаалах коллеж, сургууль, сургалт дамжаануудад суралцаж цэргийн хэргийн мэдлэг, боловсролоо дээшлүүлж ирсэн уламжлалтай. Цаашид цэргийн алба хаагчдыг үргэлжүүлэн сургах, сургалтын нэр төрлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг дээшлүүлэх чухал арга хэмжээний нэг болох шат дараалласан сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сургах асуудал айлчлалын үеэр яригдсан чухал асуудлын нэг байв.

БНЭУ-ын Зэвсэгт хүчний сургалт, дамжаанд суралцсан цэргийн алба хаагчид дараагийн шатны сургалтад хамрагдах боломжгүй байдаг. Учир нь Энэтхэгийн тал нэг алба хаагч нэг удаа тус улсын сургалтад хамрагддаг ба сургалтыг өргөн хүрээнд олон хүнийг хамруулж, олон хүн сургах бодлого баримталдаг байна. Гэхдээ Энэтхэг улсын Батлан хамгаалах салбарын удирдлагууд Монгол Улсын Зэвсэгт хүчний шат дараалласан сургалтаар бүрэлдэхүүнийг сургаж, дадлагажуулах нь илүү ач холбогдол, үр дүнтэй байдаг сургалтын онцлог, бодлогыг харгалзан үзэж баримталж буй бодлогодоо өөрчлөлт оруулах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ илэрийлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалах сургууль, БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалах коллеж хооронд хамтын ажиллагааг эхлүүлэн хөгжүүлэх, цэргийн эмнэлгүүдийн харилцааг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцов.

Монгол Улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг \'Khaan Quest\' энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд БНЭУ-ын Зэвсэгт хүчнээс тогтмол оролцож, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцдог ба БНЭУ-ын зүгээс тус сургуулийн ач холбогдлыг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд цаашдын оролцоогоо хадгалах, өсөн нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хоёр тал харилцан тохиролцлоо. Хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хамгийн чухал, үр дүнтэй арга хэмжээнүүдийн нэг нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг \'Нүүдэлчин заан\' тусгай хүчний хамтарсан сургууль юм. 2004 оноос уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү хоёр талын хамтарсан сургууль нь харилцан туршлага судлах, харилцан бие биеэс суралцах байгаль, цаг агаарын өөр өөр нөхцөлд үүрэг гүйцэтгэх арга ажиллагаанд бие бүрэлдэхүүнийг сургахад чухал ач холбогдолтой. Айлчлалын талаар

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД:

-БНЭУ-ын тал манай айлчлалын бүрэлдэхүүнийг маш дотноор хүлээн авч, бидний зүгээс тавьсан санал, асуудал бүрийг хамтран шийдэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тийм болохоор айлчлалын үр дүнд маш сэтгэл хангалуун байна. Цаашдаа олон талаар хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ.

БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.САЙХАНБАЯР:

-Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ахиц гарсан айлчлал боллоо. Ялангуяа манай улсын цэргийн алба хаагчдыг БНЭУ-д кибер аюулгүй байдал, англи хэл болон бусад сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах зэрэг чиглэлээр тодорхой тохиролцоонд хүрснийг онцлох нь зүйтэй. Мөн хоёр улсын цэргийн эмнэлгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, эмч нарыг харилцан туршлага солилцуулах, нарийн мэргэжлийн мэс ажилбаруудыг хамтран хийж байхаар боллоо.

Зэвсэгт хүчний 084 дүгээр анийн захирагч, хурандаа Б.ХАШ-ЭРДЭНЭ:

-Хоёр улсын тусгай хүчний хамтарсан \'Нүүдэлчин заан\' хээрийн сургууль 2004 оноос жил бүр уламжлал болгон явагдаж ирсэн түүхтэй. Энэ удаагийн айлчлалаар манай улсын тусгай хүчний ангид техник хэрэгслийн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах зэрэг олон талын тохиролцоонд хүрсэнд баяртай байна гэж сэтгэгдлээ товч илэрхийсэн юм.

Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлал Катар улсад үргэлжилж байна.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Москвад такси явган зорчигчидыг дайран гэмтээжээ 13 цаг 55 минутын өмнө

“Оutlaw”-ын Г.Чинзориг залилангийн хэрэгт холбогджээ13 цаг 59 минутын өмнө

Бэхэлгээгүй хөндлөвч төмөр хүүгийн аминд хүрчээ14 цаг 21 минутын өмнө

Шадар сайд Ө.Энхтүвшин хоргос чөлөөт бүсэд ажиллалаа14 цаг 39 минутын өмнө

АНУ-д алдарт рэпер XXXTentacion-ийг буудан хөнөөжээ14 цаг 56 минутын өмнө

Алдартай хөлбөмбөгчдийн тухай СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮД15 цаг 7 минутын өмнө

Олон улсын анхдугаар SCO кино наадамд Монголын төлөөлөгчид оролцлоо15 цаг 11 минутын өмнө

65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ?15 цаг 17 минутын өмнө

Улсын хэмжээнд 20 сая төл хүлээн авчээ15 цаг 29 минутын өмнө

Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авчирч нутагшуулна15 цаг 33 минутын өмнө

Замын-Үүдэд жолооч нар эсэргүүцлээ илэрхийлсээр байна16 цаг 6 минутын өмнө

Хоёр настай хүүхдээр морь унуулсан эцгийг 100 хүртэл мянган төгрөгөөр торгожээ16 цаг 10 минутын өмнө

МҮЭХ-г шинэчлэхийг гишүүн байгууллагууд нь шаардлаа16 цаг 12 минутын өмнө

Саудын Арабын хөлбөмбөгчид сууж явсан онгоц шатжээ16 цаг 17 минутын өмнө

Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүүхэд амь насаа алджээ16 цаг 23 минутын өмнө

Ч.Содномцэрэн: Орон нутгийн нөхөн, дахин сонгуульд 79 нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэхээ аваад байна16 цаг 30 минутын өмнө

Михайл Боярский ОХУ-ыг хожно гэж таамаглав16 цаг 33 минутын өмнө

Цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаар Б.Батзориг сайд мэдээллээ16 цаг 35 минутын өмнө

Ж.Батзандан: Б.Булган С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх гурван ялтныг “танихгүй” гэсэн16 цаг 44 минутын өмнө

2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Сөүл хотод болно17 цаг 11 минутын өмнө

1410 тарваганы арьс хадгалж байжээ17 цаг 15 минутын өмнө

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын III тоглолт болно17 цаг 18 минутын өмнө

Хамгийн санаанд оромгүй газар дахь хөлбөмбөгийн талбай17 цаг 39 минутын өмнө

Өнөөдрөөс маргаантай бичигддэг 700 үгийн жагсаалтыг хэрэглэхгүй17 цаг 52 минутын өмнө

Мэргэжлийн йогийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно18 цагийн өмнө

2020 онд хотын дарга нар Сөүл, Чанчунд чуулах уу гэдгээ шийднэ19 цаг 53 минутын өмнө

Өнөөдрийн тоглолтын хуваарь19 цаг 55 минутын өмнө

Наадмын тасалбарыг нэг цэгээр борлуулна19 цаг 57 минутын өмнө

Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна20 цагийн өмнө

Н.Эрхэмбаяр залуучуудын дэлхийн аварга болов20 цаг 3 минутын өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина21 цаг 18 минутын өмнө

Дэлэнч ялаа хөлбөмбөгчдийг тавгүйтүүлэв21 цаг 25 минутын өмнө

МҮБХ-ноос Дархан аварга Б.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүллээ21 цаг 32 минутын өмнө

Бразилын сурвалжлагч: Донын Ростов бол “алуурчдын нийслэл”21 цаг 53 минутын өмнө

“Бидний оролцоо 2018” үндэсний зөвлөгөөн боллоо21 цаг 59 минутын өмнө

“Нүүдэлчин–Монгол 2018” их наадам болно22 цаг 4 минутын өмнө

Испанийн вангийн хүргэн эмэгтэйчүүдийн шоронд ял эдэлнэ22 цаг 11 минутын өмнө

Засгийн газраас дөрвөн хуулийн төсөл өргөн барив22 цаг 15 минутын өмнө

Английн баг Тунис 2:1-ээр буулган авлаа22 цаг 15 минутын өмнө

Бельгийн баг Панамыг 3:0-ээр хожлоо22 цаг 18 минутын өмнө

АНУ, Өмнөд Солонгос цэргийн сургуулилт хийхээ хойшлуулав22 цаг 19 минутын өмнө

Улстөрч аваргуудын хөлд Улсын наадам үрэгдэх нь ээ22 цаг 38 минутын өмнө

Олимпийн медальтнуудын хөргөөр зоос хийж, марк гаргана22 цаг 43 минутын өмнө

Тавантолгойг хөдөлгөж танхимаа "аваръя" даргаа!22 цаг 45 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: “Хуульчдын форум-2018” болно23 цаг 7 минутын өмнө

Улаанбаатарт 25 хэм дулаан23 цаг 13 минутын өмнө

Өнөөдөр морь өдөр23 цаг 15 минутын өмнө

"Аж үйлдвэрийн инноваци-оюуны өмч" хэлэлцүүлэг болно2018 оны 6-р сарын 18. 19:11

2018 он гарсаар 163 хүн авто ослоор амиа алджээ2018 оны 6-р сарын 18. 19:07

С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий2018 оны 6-р сарын 18. 18:35

Улаан-Үд хотын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэнэ2018 оны 6-р сарын 18. 18:29

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төслийг Сөүл хот дэмжинэ2018 оны 6-р сарын 18. 18:20

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар Хатан хааны төрсөн өдөрт уригдав2018 оны 6-р сарын 18. 18:16

Лаос руу хонины хөлдөөсөн мах экспортолно2018 оны 6-р сарын 18. 18:04

Хүний хоногт авах усны зохистой хэмжээ2018 оны 6-р сарын 18. 17:52

Гар утсаа суйлуулж, эд зүйлсээ алдсан бол НЦГ-т хандаарай2018 оны 6-р сарын 18. 17:41

"УИХ-ыг бидний төлөө ажилладаг болтол нь тэмцэнэ"2018 оны 6-р сарын 18. 17:38

Б.Бат-Эрдэнэ: Бөхчүүд бүгд хагаралдаж, маргалдсан зүйл байхгүй2018 оны 6-р сарын 18. 17:27

"Д.Оюунхорол гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэв2018 оны 6-р сарын 18. 17:20

Саналын хуудас, техник хэрэгслийг санал авах байранд хүргүүлэх ажил эхлэв2018 оны 6-р сарын 18. 17:14

2530 хяналтын камерыг гэмт хэрэг ихээр бүртгэгддэг цэгүүдэд байршуулжээ2018 оны 6-р сарын 18. 17:10

Наадмын тасалбарыг нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр худалдана2018 оны 6-р сарын 18. 16:36

Багануур дүүрэгт газар эзэмших нээлттэй дуудлага худалдаа болно2018 оны 6-р сарын 18. 16:22

Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа2018 оны 6-р сарын 18. 16:18

Ус цаг уурын байгууллагаас мэдэгдэл гаргалаа2018 оны 6-р сарын 18. 16:14

Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцсэн оюутнуудыг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 18. 16:07

Үерт автсан Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна2018 оны 6-р сарын 18. 16:04

"Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй"2018 оны 6-р сарын 18. 14:05

Онцгой байдлын албан хаагчид “Ulaanbaatar city tour” автобусаар аялав2018 оны 6-р сарын 18. 13:57

"Наадмаар бөхчүүдийн дунд асуудал үүсвэл Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой"2018 оны 6-р сарын 18. 13:45

Гэр хорооллын дахин төлөвлөлт яагаад зогссон талаар асуулга тавьжээ2018 оны 6-р сарын 18. 13:28

Баянзүрх дүүрэг 92,9 оноо буюу “маш сайн” гэж үнэлэгдэв2018 оны 6-р сарын 18. 13:20

У.Хүрэлсүх: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлагатай байна2018 оны 6-р сарын 18. 13:15

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт тойргийн иргэддээ ажлаа тайлагнав2018 оны 6-р сарын 18. 12:59

Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат бэлэглэв2018 оны 6-р сарын 18. 12:23

"Завхан аймгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт зөвлөгөөн боллоо2018 оны 6-р сарын 18. 12:15

Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал2018 оны 6-р сарын 18. 12:13

Сураггүй болсон гурван хүнийг эрэн хайж байна2018 оны 6-р сарын 18. 12:09

Шэньян хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа2018 оны 6-р сарын 18. 11:59

С.Батболд: Ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ2018 оны 6-р сарын 18. 11:58

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 18. 11:49

Аугаа их зохиолчдын хачин жигтэй гэмээр зуршил2018 оны 6-р сарын 18. 11:33

Зүүн Хойд Азийн хотын дарга нар чуулж байна2018 оны 6-р сарын 18. 11:18

Екатеринбург хотод үзэгчид дутуу ирсэнийг ФИФА тайлбарлав2018 оны 6-р сарын 18. 11:13

Хуурамч шатахууны мөрөөр буюу даварсан Трафигура2018 оны 6-р сарын 18. 11:03

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад хичнээн төгрөг зарцуулсан бэ?2018 оны 6-р сарын 18. 10:49

МУГЖ И.Одончимэг шилдэг жүжигчний шагнал хүртжээ2018 оны 6-р сарын 18. 10:41

Шинжээчид: 9 орон цөмийн зэвсгээ шинэчилсээр байна2018 оны 6-р сарын 18. 10:28

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум эхэлнэ2018 оны 6-р сарын 18. 10:22

Германчууд 1:0-ээр Мексикийн багт ялагдаж, фанатуудаа гонсойлголоо2018 оны 6-р сарын 18. 10:22

Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2018 оны 6-р сарын 18. 10:05

НӨАТ-ын сугалаанаас хоёр хүн 10 сая төгрөг хожлоо2018 оны 6-р сарын 18. 10:02

Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө2018 оны 6-р сарын 18. 09:59

"Эдийн засагчаар яахын, инженер болсон нь дээр"2018 оны 6-р сарын 18. 09:57

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана2018 оны 6-р сарын 18. 09:21

Улаанбаатарт 20 хэм дулаан2018 оны 6-р сарын 18. 09:18

Өнөөдөр могой өдөр2018 оны 6-р сарын 18. 09:16

Үс засалтаараа хүртэл хүнлэг байж чаддаг Роналдо2018 оны 6-р сарын 17. 15:06

Нийтийн тээвэр 02:00 цаг хүртэл үйлчилнэ2018 оны 6-р сарын 17. 12:49

Хорватууд, Нигерийн шигшээг 2:0-ээр хожлоо2018 оны 6-р сарын 17. 12:46

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох