Жаст"-ын Ш.Батхүүгийн баривчилгаа хийгээд Олон-Овоотын золиос

2018 оны 3-р сарын 14. 10:31

Хэдхэн хоногийн өмнө Авлигатай тэмцэх газар “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү ӨАБНУ, БНХАУ-ын хамтын өмчлөлийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан хэргийн цар хүрээ нэмэгдсэн, хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс ял завших боломжгүй гэх мэдэгдэл хийсэн.

Удалгүй Ш.Батхүүг хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон талаар мэдээлэл тархлаа. Энэ асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэ үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга асан Т.Очирхүү нар өөрсдийнхөө гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх мэдэгдлийг Ш.Батхүүгийн эсрэг удаа дараа хийсэн юм.

Тэгвэл “Стандарт” банкнаас авсан зээлээ төлж чадаагүй Ш.Батхүү 2013 оны долоодугаар сард групп компанийнхаа дампуурлыг Олон-Овоотын ордтой холбон тайлбарлаж байжээ. Улмаар тус ордын лицензийг эзэмшигч “Олон овоот гоулд” компаниа бизнесийн хамтрагч Г.Алтанд шилжүүлсэн талаараа ч хэлж байв. Түүнээс хойш Олон-Овоотын орд хадагтай Г.Алтангийн мэдэлд очсон бөгөөд мөн удалгүй “Алтжин” групп уурхайчдаа цомхотгож үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон юм. Олон-Овоотын орд нийт 10 гаруй лицензийн талбайтай. Хэд хэдэн удаагийн нөөц тогтоолтоор алт болон жонш ховор элементийн өндөр агуулга бүхий нөөц илэрсэн гэгддэг.

“Монгол газар” компанийн эзэн Ц.Мянганбаяр Олон-Овоотыг хамтарч эзэмших саналыг“Жаст”-ын Ш.Батхүүд 2006 онд тавьж байжээ. Хоёр тал асар их нөөцтэй хэмээсэн уг ордыг ашиглах хамтарсан компани байгуулах шийдэлд хүрч “Олон-Овоот гоулд” мэндэлсэн түүхтэй аж. Хамтарсан компанийн 60 хувь “Монгол газар"-ынх, үлдэх 40 хувийг нь “Жаст”-ын мэдэлд байхаар гэрээлжээ. Гэтэл 2009 онд “Монгол газар” компани Олон-Овоотыг “Голдман сакс интернэшнл”-ийн барьцаанд тавьсан байна.

Ашигт малтмалын газраас тус ордын лицензийг “Голдман сакс интернэйшнл” компанийн барьцаанд бүртгэгдсэн байсныг хууль бус гэж үзээд 2009 оны арваннэгдүгээр сард нь хүчингүй болгожээ. Бүртгэл нь нэгэнт хүчингүй болсон учраас тусгай зөвшөөрлийг дахин “Монгол газар”-т олгосон байдаг. Харин 2010 онд Ш.Батхүү Ц.Мянганбаяраас Олон-Овоотын ордын лицензийг өр авлагаа оролцуулан худалдаж авсан бөгөөд түүнийхээр дампуурал нь тэр үеэс эхлэлтэй гэдэг.

Энэ талаар Ш.Батхүү хийсэн мэдэгдэлдээ,“Миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа гэвэл “Монгол газар” компани, Ц.Мянганбаяртай холбогдсон явдал. Тухайн үед Олон-Овоотын нөөцийн хэмжээ их өндөр тогтоогдсон байсан” хэмээсэн байдаг юм. Мөн тэрбээр “Тухайн үеийн Эрдэс баялгийн зөвлөлөөс Олон-Овоотын ордын нөөцийн талаар хуурамч акт гаргаж, Ашигт малтмалын газраас олгосон А лиценз дээр нь 18.5 тонн алтны нөөцтэй гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл хараат бус шинжээчдээр нөөц тогтоолгоход үсрээд л дөрвөн тонн гэж батлагдсан. Улсад бүртгэлтэй нөөц ингэж өм цем дутдаг нь сонирхолтой хэрэг биз дээ.

Би энэ бизнесээ амжилттай болно гэж итгэж байсан. Тийм учраас “Стандарт” банкнаас зээл авсан” гэжээ. Ш.Батхүүгийн баривчилгаа хийгээд Олон-Овоотын золиос болсон “Жаст групп”, “Хадгаламж” банкны дампууралтай төсөөтэй явдал Монголын санхүүгийн салбараас арчигдсан хоёр ч банканд тохиолдсон байдаг. “Монгол газар” найман охин компаниараа дамжуулж, “Олон овоот” төсөлд зориулан 2003 оноос “Анод” банкнаас зээл авч эхэлсэн түүхтэй.

Мөн 2006 оноос 30 гаруй хуулийн этгээдээр дамжуулан “Зоос” болон Ш.Батхүүгийн “Хадгаламж” банкнаас зээл авч байжээ. Тус компани зээлээ төлөлгүй, гадаадын банкнаас зээл авч өрөө төлье гэж мэхлэн барьцааны лицензүүдээ суллуулж авч байсан талаарх мэдээлэл бий. Ийнхүү банкнууд ээлж дараалан дампуурах бүрд Олон-Овоотын тусгай зөвшөөрлийн эх хувь өр барагдуулах хэрэгслийн жагсаалтыг тэргүүлж байжээ.

АТГ-ын мэдэгдэл болон таван жил орчмын дараа Ш.Батхүүг цагдан хорих хүртэл энэ асуудлаар Лондоны Арбитрын шүүх маргаан үүсгээд байлаа. Лондоны Арбитрын шүүхийн шийдвэр гармагц УИХ-ын нэр бүхий таван гишүүн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг “Стандарт” банканд барьцаалсан асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьсан. Асуулгын хариуд Засгийн газар Лондоны Олон улсын Арбитрын шүүхээс 2009, 2010 оны Үндсэн зээлийн гэрээнүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК оролцоотой байсан талаарх үндэслэлүүдийг дурдсан юм.

Тухайлбал, зээлийн гэрээнд холбогдох нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан. Гэрээтэй холбоотой санхүүгийн баримт бичгүүдэд “Жаст групп” ХХК-ийн захирал Л.Бадамцэцэгийн цуглуулсан гарын үсгүүд байсан. 2010-2013 онуудад “Стандарт” банкнаас нийт 213.3 сая ам долларын орлогын гүйлгээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн холбогдох дансанд орж ирсэн байна. Энэхүү орж ирсэн мөнгө нь “Меркенталхаус”, “Миллфорд Глобал” корпорациас төлөгдсөн борлуулалтын орлого гэж бүртгэгдсэн зэрэг мэдээллүүдийг олон нийтэд ил болгосон юм.

Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар “Арбитрын шүүхээс ирсэн бичигт надтай холбоотой үг үсэг байвал, хоёр цагийн дотор албан тушаалаа өгөөд, хорих 461 ангийн үүдэнд очно” гэж мэдэгдсэн бол “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг “Гарын үсгийг дуурайлган зурсныг олон улсын шинжээчид тогтоосон. УИХ-ын гишүүдийн асуулгад Засгийн газар хариу өгөхдөө “Стандарт" банкнаас 213 сая ам.долларын зээл “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орсон мэтээр дурдсан нь ташаа бөгөөд тэдгээр шилжүүлэг нь “Жаст”-тай холбоотой зээл бус зэсийн борлуулалтын орлого байсан гэдгийг залруулъя” хэмээн тайлбар хийсэн.

Энэ мэтээр талууд өнгөрсөн хугацаанд хийсэн тайлбараа давтсаар байгаа бөгөөд Ш.Батхүүг саатуулсан талаар улс төр, бизнесийн хүрээнийхэн байр сууриа илэрхийлсний нэг нь Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан байлаа.Тэрбээр “50 тэрбум төгрөгийн авлигын асуудалд холбогдсон Газрын тосны дарга асан Д.Амарсайханыг сахарын өвчтэй байхад мөрдөнд хийж байгаад нас баруулж байв. Д.Амарсайхан нас бараад том гэмт этгээдүүд хэргээ түүнд үүрүүлээд эрлэг тийш явуулсан түүхтэй.

Түүнтэй адилхан үйл явц “Жаст”-ын Ш.Батхүүд тохиолдох вий. Ш.Батхүү олон жилийн турш сахарын өвчтэй, эмчлүүлж явааг нь мэднэ. Хэрвээ энэ хүн нас барвал Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар сугараад үлдэнэ. Ш.Батхүүг шоронд хийх нь зөв. Гэхдээ нас баруулж болохгүй гэдгийг хууль хяналтынхан анхаарч байгаа биз. Энэ хүнийг үхчихвэл олон хүн аврагдаж, шударга ёс улам бүдгэрнэ” гэсэн юм.

Д.Мягмардорж

Эх сурвалж: Ikon.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 2 ]

2018 оны 3-р сарын 14. 17:58Зочин - [203.91.117.*]

muunovsh

2018 оны 3-р сарын 14. 11:14Зочин - [66.181.161.**]

Ямар сонин юм бөхчүүдийн допингийн тайлбар дарга нарын өр зээлийн тайлбарууд яг адилхан утгатай байх юм

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Өвөрхангай аймагт үер буужээ39 минут 16 секундын өмнө

Жүжигчин Д.Пүрэвсүрэн "Алдарт Эх"-ийн одон авна43 минут 13 секундын өмнө

Хоолны хордлогоос сэргийлээрэй56 минут 24 секундын өмнө

Өнөөдөр спорт заалууд иргэдэд төлбөргүй үйлчилнэ1 цаг 1 минутын өмнө

Энэ онд барилгын ослоор таван хүн нас баржээ1 цаг 6 минутын өмнө

Согтуу үедээ голд осолдох шахжээ1 цаг 8 минутын өмнө

Бразилийн шигшээ баг эхний ялалтаа байгуулав2 цаг 4 минутын өмнө

Х.Баттулга: Бидний цөөхөн монголчууд бие биенээ дэмжиж амьдарцгаая2 цаг 12 минутын өмнө

Үхэхээс айгаад 114 кг туржээ2 цаг 32 минутын өмнө

Арьс, ширний үйлдвэрүүдэд 86 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ2 цаг 39 минутын өмнө

Оросын шигшээ багийг 15 сая ам.доллар хүлээж байна2 цаг 58 минутын өмнө

Амиа алдсан 11 настай хүүгийн ар гэрт сая төгрөгийн хандив өгчээ3 цаг 2 минутын өмнө

Жуулчдын хувьд хамгийн осолтой орнууд3 цаг 10 минутын өмнө

Газдановынхны гавьяа: Эх орны дайнд ах, дүү долоон баатар амь үрэгджээ3 цаг 28 минутын өмнө

ДАШТ: Өнөөдөр болох тоглолтын хуваарь3 цаг 39 минутын өмнө

Кофег хэр хэмжээнд уувал зүрхэнд тустай вэ?3 цаг 47 минутын өмнө

Усархаг аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлэв4 цагийн өмнө

Оросын хөлбөмбөгчдөд сэргээшийн шинжилгээ хийхийг уриалав4 цаг 6 минутын өмнө

Оюутолгойг шалгах ажлын хэсэг ажиллаад иржээ4 цаг 10 минутын өмнө

Газрын тосны үйлдвэртэй болох мөрөөдөл биелэлээ "олсон" 7 хоног4 цаг 20 минутын өмнө

Тавантолгойн асуудлыг УИХ хэлэлцэхээр болов5 цагийн өмнө

Улаанбаатарт 19 хэм дулаан5 цаг 11 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна5 цаг 12 минутын өмнө

Баянхонгор аймагт 670 булаг шанд тоологджээ21 цаг 46 минутын өмнө

Дуучин Анугийн Сингапур, Малайз улсад аялсан влог 21 цаг 49 минутын өмнө

Хотын дарга бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа22 цаг 22 минутын өмнө

Бөхийн өргөөний гадна үймээн болж, хамгаалалтад авлаа22 цаг 25 минутын өмнө

Ulaanbaatar City Tour гадаад, дотоодын жуулчдад үйлчилж байна22 цаг 31 минутын өмнө

Цэргийн алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгуулав22 цаг 33 минутын өмнө

Гол усны аюулаас үр хүүхдээ хамгаалахыг анхааруулав23 цаг 11 минутын өмнө

"Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго" хэлэлцүүлэг болно23 цаг 16 минутын өмнө

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв23 цаг 18 минутын өмнө

Б.Цэрэндоржийн гудамжны тохижилтын ажил үргэлжилж байна23 цаг 38 минутын өмнө

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа23 цаг 46 минутын өмнө

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулавӨчигдөр 16 цаг 44 минут

БЗД-т 49.500 м.кв талбайн шороон замыг хусч, тэгшилжээӨчигдөр 16 цаг 41 минут

Зам тээврийн осол буурсан үзүүлэлттэй байнаӨчигдөр 16 цаг 37 минут

МУИС-ийн 73 дахь төгсөлтийн эрдмийн баяр боллооӨчигдөр 16 цаг 26 минут

Зорчигчдын хөлс төлөлтөд шалгалт хийж байнаӨчигдөр 16 цаг 24 минут

ШУА-ийн төлөөлөгчид Астана хотод ажиллавӨчигдөр 16 цаг 17 минут

Амралтын өдрүүдэд дараах замуудыг түр хугацаанд хаанаӨчигдөр 16 цаг 08 минут

ДАШТ: Өнөөдрийн хуваарьӨчигдөр 15 цаг 38 минут

МХЕГ: Паркийн зургаан тоглоомыг хааж, шалгалт хийж байнаӨчигдөр 15 цаг 29 минут

ЭЕШ: Батламж хуудасны хүчинтэй хугацаа 2.5 жил байнаӨчигдөр 15 цаг 13 минут

“Сав, баглаа боодлын үйлдвэрлэл, хэрэглээ, экспортын боломж” хэлэлцүүлэг боллооӨчигдөр 15 цаг 06 минут

"Тавантолгойн нүүрсийг угаах технологиор гаргавал бидэнд ашигтай"Өчигдөр 15 цаг 03 минут

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болноӨчигдөр 14 цаг 51 минут

Прагийн амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь Монголд нутагшуулавӨчигдөр 14 цаг 44 минут

У.Хүрэлсүх: Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэрӨчигдөр 13 цаг 17 минут

Хотын дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцыг танилцуулнаӨчигдөр 13 цаг 13 минут

Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээӨчигдөр 12 цаг 47 минут

“Их Түмэн Санаачилга” хөтөлбөрийн зөвлөлдөх комисс хуралдавӨчигдөр 12 цаг 46 минут

“Хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрээр хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх” сургалт боллооӨчигдөр 12 цаг 42 минут

Монгол Улсад Газрын тосны үйлдвэр барих ажлыг эхлүүллээӨчигдөр 12 цаг 35 минут

Монгол Улс агаарын хөлгийг сансраас удирддаг боллооӨчигдөр 12 цаг 32 минут

Замын-Үүдэд нарны цахилгаан станц ашиглалтад орлооӨчигдөр 12 цаг 30 минут

Эхнэр нь ДАШТ үзэхийг зөвшөөрөөгүй эрийг найзууд нь ингэж авч явжээӨчигдөр 12 цаг 24 минут

“Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” үзэсгэлэн нээгдэвӨчигдөр 11 цаг 48 минут

Элчин сайд Н.Наранбат итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааӨчигдөр 11 цаг 47 минут

Санхүүгийн боловсрол түгээх сургагч багш нар бэлтгэгдэвӨчигдөр 11 цаг 45 минут

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяныг зохион байгуулж байнаӨчигдөр 11 цаг 23 минут

Налайх дахь Төмөрлөгийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлнэӨчигдөр 11 цаг 01 минут

Уругвайн дасгалжуулагч багтаа хатуу шаардлага тавивӨчигдөр 10 цаг 56 минут

МҮБХ: Б.Бат-Эрдэнийн хууль бус ажиллагааг МАН хамгаалж байнаӨчигдөр 10 цаг 51 минут

Криштиан Роналдо бас нэг дээд амжилт тогтоовӨчигдөр 10 цаг 42 минут

Газрын тосны үйлдвэрийн шав тавих ёслолд Энэтхэгийн ДХЯ-ны сайд оролцоноӨчигдөр 10 цаг 32 минут

Трамп, Путин хоёр долоодугаар сард "уулзана"Өчигдөр 10 цаг 29 минут

79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөөӨчигдөр 10 цаг 25 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 10 цаг 23 минут

Шалгалтаасаа хоцорсон сурагчид "эвий, эвий"Өчигдөр 10 цаг 19 минут

Аргентины баг ДАШТ-д анхны хүнд ялагдлаа хүлээвӨчигдөр 09 цаг 54 минут

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарланаӨчигдөр 09 цаг 48 минут

Улаанбаатарт 28 хэм дулаанӨчигдөр 09 цаг 45 минут

Өнөөдөр тахиа өдөрӨчигдөр 09 цаг 44 минут

Гэр хорооллын долоон байршилд жишиг гудамж байгуулна2018 оны 6-р сарын 21. 19:04

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа2018 оны 6-р сарын 21. 18:59

Шүүх байгуулах тухай хуулийн төслийг баталлаа2018 оны 6-р сарын 21. 18:57

Сураггүй болсон хоёр настай хүүг эрэн хайх ажлыг зогсоожээ2018 оны 6-р сарын 21. 18:48

"Ажил танилцуулах өдөрлөг’’-ийг зохион байгуулав2018 оны 6-р сарын 21. 18:45

Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэхэд солонгос эмч нартай хамтарна2018 оны 6-р сарын 21. 18:11

"Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын тэмцээн үргэлжилж байна2018 оны 6-р сарын 21. 18:06

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг дахин шалгана2018 оны 6-р сарын 21. 18:04

Аадар бороо орох тул үер усны аюулаас болгоомжлуулав2018 оны 6-р сарын 21. 17:40

Хүүхдийн мөнгийг 228 мянган хүүхдэд нэмж олгоно2018 оны 6-р сарын 21. 17:36

”Алтайн зам” компанийн үнэт цаасны арилжааг түр зогсоов2018 оны 6-р сарын 21. 17:34

"Тавантолгой” төслийг иж бүрэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна2018 оны 6-р сарын 21. 17:08

“Эрх мэдэлтнүүд хуулийн өөрчлөлтөөр хулгай хийх гэж байна"2018 оны 6-р сарын 21. 17:02

Баянзүрх дүүрэгт хатуу хучилттай авто замын нөхөөс хийнэ2018 оны 6-р сарын 21. 16:58

“Унагатай хөшөө”-тэй ногоон байгууламжид газар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болголоо2018 оны 6-р сарын 21. 16:40

“Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сургалт боллоо2018 оны 6-р сарын 21. 16:18

Тоосжилт дарах төхөөрөмжийг амжилттай туршив2018 оны 6-р сарын 21. 16:16

ДАШТ: Өнөөдрийн хуваарь2018 оны 6-р сарын 21. 16:14

Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлт боллоо2018 оны 6-р сарын 21. 16:01

Эмч сувилагч нар суулт зарлалаа2018 оны 6-р сарын 21. 15:48

Ерөнхий сайд Дорноговь аймгийн иргэдтэй уулзав2018 оны 6-р сарын 21. 15:37

"76 гишүүнийг сэтгэцийн үзлэгт хамрагдахыг шаардаж байна" гэв2018 оны 6-р сарын 21. 15:21

Швейцарийн Холбооны Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив2018 оны 6-р сарын 21. 15:15

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аян эхэллээ2018 оны 6-р сарын 21. 13:42

Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо2018 оны 6-р сарын 21. 13:27

Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагын хурал болов2018 оны 6-р сарын 21. 13:16

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох