Тэтгэврийн зээлийн ард хүчирхийлэл нуугдаж байна

2018 оны 3-р сарын 14. 13:27

Ахмадуудыг тэтгэврийн зээл авахаас аргагүй байдалд үр хүүхдүүд нь хүргэдэг

2017 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 381.8 мянган тэтгэвэр авагч арилжааны арван банкаар дамжуулан тэтгэврээ авч байна. Тэдний 52.2 хувь нь Хаан банк, 39.6 хувь нь Төрийн банк, үлдсэн 8.2 хувь нь бусад арилжааны банкаар дамжуулан тэтгэвэртэйгээ золгодог. Ахмадуудын 60 хувь буюу 230.8 мянган хүн 680.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлийг 18 хувийн хүүтэй, 23 хүртэл сарын хугацаатай авсан байна. Харин нийт тэтгэвэр авагчийн найман хувь нь богино хугацааны буюу зургаа хүртэлх сарын барьцаалсан зээл авсан судалгааг ХНХЯ-наас гаргалаа. Үүнээс харахад өндөр настнуудын 70 орчим хувь нь тэтгэврээ барьцаалж, арилжааны банкны өндөр хүүтэй зээлээр амьдарч байна гэсэн үг.

Гэхдээ энэ нь 2017 оны сүүлийн статистик гэдгийг тодотгох нь зөв. Мэдээж өнгөрсөн сард болсон сар шинийн баяраар тэтгэврээ барьцаалж зээл авсан ахмад настны тоо тоймгүй нэмэгдсэн нь ойлгомжтой. Үүнийг Баянзүрх дүүргийн зөвхөн Шархад дахь банкны салбарт л гэхэд “Тэтгэврийн зээл” гэсэн хавтсанд багтахгүй хахсан цэнхэр дэвтрүүд тавцан дээрээс нурах шахам овоолоостой байснаас харж болно.

Ахмадууд өндөр настны тэтгэврээ зориулалтын дагуу сар бүр амьжиргааныхаа эх үүсвэр болгон ашиглаж чаддаггүй ийм байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодруулахад “Тэтгэврийн зээл төрийн үйлчилгээ биш. Харин арилжааны банкуудын бүтээгдэхүүн. Ийм бүтээгдэхүүн бий болж, иргэд хэрэглэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нөгөөтэйгүүр тэтгэвэр гэдэг арилжааны банкны барьцаанд тавигдах зүйл биш. Тухайн өндөр настны сар тутмын амьжиргааг залгуулах эх үүсвэр. Гэтэл Монголын зарим арилжааны банк тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ бий болгочихсон.

Ахмадууд тэтгэврийн хэмжээ бага, амьдралд хүрэхгүй байна гэхээсээ илүүтэй үхтэл үр харам гэсэн философиор ханддаг. Хөгшчүүд тэтгэврээ зөвхөн өөртөө зарцуулбал амьдралд нь нэмэр болох л мөнгө. Гэтэл хүүхдийн сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээнд тэтгэврээ барьцаалан их хэмжээний зээл авч өгчихөөд байгаа тул “тэтгэврийн зээл”-ийн дарамтыг ахмадууд үүрээд байгаа юм” гэлээ. Үүнийг задлаад үзвэл, ахмадуудын дийлэнх нь өөрийнхөө хэрэгцээг хангахаас илүүтэй ихэвчлэн үр хүүхдийнхээ хэрэгцээ, шаардлага, гуйлгыг биелүүлэхээр зээл авдаг байна. Тэр ч бүү хэл зээл авахаас аргагүй байдалд ортол эцэг эхээ “дарамталж”, авсныг нь хуу хамдаг ачлалгүй үр хүүхдүүд ч байдгийг баримтаар хүргэе.

МУИС-ийн дэргэдэх Профессорын багаас “Тэтгэврийн зээлийг хэн авч байна, юунд зарцуулах, ямар зорилготой авав” гэсэн судалгаа явууллаа. Гэтэл зориулалт нь “хэрэглээ” гэж гарчээ. Тэгэхдээ ахмад настны хэрэглээ бус ажил хийхгүй гэртээ суудаг залуусын хэрэглээ гэх дүн гарсан байна. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Л.Оюун “Улаанбаатар хотын ахмадууд тэтгэврийн зээл аваад үр хүүхдэдээ өгчихдөг тул өөрсдөө улаан мөнгөгүй болчихдог. Мөнгөгүй хүмүүс яах вэ, мэдээж хотоор өдөржин дэмий тэнэдэг юм байна. Азаар автобус нь үнэгүй. Хоол идэж, цай уусан ч юм байхгүй. Тэгээд орой үр хүүхдээ, нөгөө хүчирхийлдэг хүмүүсээ гэртээ ирэхээс нь өмнө очиж, унд хоолыг нь бэлтгэдэг байх жишээний амьдралын хэв маяг нийтлэг. Ийм жишээ олон гарсан.

Энэ бол үнэхээр аюултай үзэгдэл” хэмээн өөрийнхөө багийн судалгааг танилцуулахдаа хэлсэн. Эндээс харахад төрийн үйлчилгээг барьцаалсан арилжааны банкны бүтээгдэхүүнийг хуулиар хориглоход буруудахгүй гэсэн дүгнэлтэд хүрч болохоор. Энэ асуултыг ХНХ-ын сайд С.Чинзоригт ч мөн тавилаа. Тэрбээр “Нэгэнт бий болсон зүйлийг одоо хориглож болохгүй байна. Яагаад гэвэл хэрэгцээ нь байна” гэсэн хариулт өгөв.

Харин ахмадуудыг гар дээрээ тавих таван ч төгрөггүй болохоос сэргийлэх үүднээс тэтгэврээрээ зуун хувь төлдөг зээлийн нөхцөл дээр нэг ядмагхан өөрчлөлт оруулсан нь саяхнаас хэрэгжиж эхэллээ. Энэ нь тэтгэвэр барьцаалсан зээлийн 70 хувийг төлүүлж, үлдсэн 30 хувийг тэтгэвэр авагчийн гар дээр үлдээх ёстой юм. Ингэснээр тэтгэвэр авагч энэ мөнгөөр амьдралаа залгуулахад нь нэмэртэй гэж Засгийн газар үзсэн. Харин бусад орны хувьд тэтгэврийг тухайн сардаа л ашиглах ёстой гэсэн бодлого баримталдаг. Японд гэхэд тэтгэвэр барьцаалсан зээл олгохыг хуулиар хориглодог.

Мөн манай урд хөрш БНХАУ-д эцэг, эхээ үл хайхран, асрахгүй байгаа иргэдийг “хар жагсаалт”-д бүртгэж, цаашлаад банкны зээл олгохгүй, данс нээхгүй байх эрхийг орон нутгийн захиргаанд өгдөг юм билээ. Анх 2013 онд БНХАУ-д энэ талаар хууль баталж, настай эцэг, эхээ тогтмол эргэж тойрдоггүй хүмүүсийг хариуцлагад татахаар журамласан нь нийгэмд сайн үр дүн авчирсан гэдэг. Гэтэл Монгол Улсад настай эцэг эхээ асрах нь битгий хэл тэтгэврийнх нь хэдэн төгрөгийг орлогын эх үүсвэрээ болгодог хүмүүс захаас аваад дүүрэн байгаа нь даанч харамсалтай.

  • Ахмадуудын 70 орчим хувь нь тэтгэврээ барьцаалж, арилжааны банкнаас хүүтэй зээл авч амьдардаг

  • Настнууд ядуу, эдийн засгийн чадавхигүй, хүний хараат байдалтай амьдарч байгаа нь тэтгэврийн зээлтэй холбоотой.

  • Японд тэтгэвэр барьцаалсан зээл олгохыг хуулиар хориглодог бол манай урд хөрш БНХАУ-д эцэг, эхээ үл хайхран, асрахгүй байгаа иргэдийг “хар жагсаалт”-д бүртгэж, шийтгэдэг.

Хүү, охин эсвэл бэр, хүргэн нь шаналгаж, дарамталж, хүчээр тэтгэврийн зээл авахуулсаар байна. Үүний уршгаар өндөр настнууд маань жинхэнэ ядууралд автаж, эдийн засгийн чадавхигүй, хүний хараат байдалтай амьдарсаар энэ насыг элээх тавилантай эвлэрч явна. Салбарын сайдын хэлсэн үгнээс харахад төр хуулиар зохицуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг хүчээр зогсоохоос эмээж байна.

Магадгүй ахмадууд биш юм аа гэхэд эцэг эхээ тэтгэврийн зээл авахуулахаас аргагүй байдалд хүргэдэг хүүхдүүд ийм шийдвэр гаргагчдаас сонгуулийн үеэр хариугаа авна гэж болгоомжилдог байх. Зөвхөн энэ удаагийнх биш эрх барьж буй нам, түүнээс байгуулагдсан Засгийн газар олон нийтэд таалагдах шийдвэрийг эцсийн үр дүнг нь харалгүйгээр гаргасаар ирсэн.

Гэхдээ ядаж тэтгэврийн хэдэн төгрөгийг ажилгүй залууст завшуулахгүй, банкны хүүнд мөлжүүлэхгүй байх боломжийг хэдэн ахмаддаа олгоод, тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ гэгчийг тас хориглосон хууль гаргаад өгөөч төр, засгийнхан минь ээ.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2018 оны 3-р сарын 14. 14:02Зочин - [66.181.177.**]

Тэтгэвэрийн зээлолгохыг хуулиар хориглох хэрэгтэй. Үнэндээ хүүхдүүд нь эцэг эх йнхээ тэтгэвэрийг олон сараар нь зээл авахуулаад өөрсд йн хэрэгцээнд хэрэглэчихэж байгаа шүү дээ . Тэгээд л хөгшчүүд хүний гар харсан амьдралаар амьдарч байгаа. Дарамталж зээл авахуулдаг нөхдүүд ч байгаа. Зарим нь өөрсдөө тэтгэвэрээ урьдчилж зээл авч архдарс мөрийтэй тоглоомонд үрчихээд үр хүүхдээ үхлээ хатлаа гэж дарамталдаг нь ч бий . Зөвхөн цагаан сарын үeд 2_3 сарын зээл өгөөд бусад цагт өгөхгүй байх юмуу ямар нэг зохицуулалт зайлшгүй х йх хэрэгтэй санагддаг

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Өвөрхангай аймагт үер буужээ32 минут 46 секундын өмнө

Жүжигчин Д.Пүрэвсүрэн "Алдарт Эх"-ийн одон авна36 минут 43 секундын өмнө

Хоолны хордлогоос сэргийлээрэй49 минут 54 секундын өмнө

Өнөөдөр спорт заалууд иргэдэд төлбөргүй үйлчилнэ53 минут 57 секундын өмнө

Энэ онд барилгын ослоор таван хүн нас баржээ59 минут 19 секундын өмнө

Согтуу үедээ голд осолдох шахжээ1 цаг 1 минутын өмнө

Бразилийн шигшээ баг эхний ялалтаа байгуулав1 цаг 58 минутын өмнө

Х.Баттулга: Бидний цөөхөн монголчууд бие биенээ дэмжиж амьдарцгаая2 цаг 5 минутын өмнө

Үхэхээс айгаад 114 кг туржээ2 цаг 25 минутын өмнө

Арьс, ширний үйлдвэрүүдэд 86 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ2 цаг 32 минутын өмнө

Оросын шигшээ багийг 15 сая ам.доллар хүлээж байна2 цаг 51 минутын өмнө

Амиа алдсан 11 настай хүүгийн ар гэрт сая төгрөгийн хандив өгчээ2 цаг 55 минутын өмнө

Жуулчдын хувьд хамгийн осолтой орнууд3 цаг 3 минутын өмнө

Газдановынхны гавьяа: Эх орны дайнд ах, дүү долоон баатар амь үрэгджээ3 цаг 22 минутын өмнө

ДАШТ: Өнөөдөр болох тоглолтын хуваарь3 цаг 32 минутын өмнө

Кофег хэр хэмжээнд уувал зүрхэнд тустай вэ?3 цаг 41 минутын өмнө

Усархаг аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлэв3 цаг 53 минутын өмнө

Оросын хөлбөмбөгчдөд сэргээшийн шинжилгээ хийхийг уриалав3 цаг 59 минутын өмнө

Оюутолгойг шалгах ажлын хэсэг ажиллаад иржээ4 цаг 3 минутын өмнө

Газрын тосны үйлдвэртэй болох мөрөөдөл биелэлээ "олсон" 7 хоног4 цаг 14 минутын өмнө

Тавантолгойн асуудлыг УИХ хэлэлцэхээр болов4 цаг 53 минутын өмнө

Улаанбаатарт 19 хэм дулаан5 цаг 4 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна5 цаг 5 минутын өмнө

Баянхонгор аймагт 670 булаг шанд тоологджээ21 цаг 39 минутын өмнө

Дуучин Анугийн Сингапур, Малайз улсад аялсан влог 21 цаг 43 минутын өмнө

Хотын дарга бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа22 цаг 15 минутын өмнө

Бөхийн өргөөний гадна үймээн болж, хамгаалалтад авлаа22 цаг 18 минутын өмнө

Ulaanbaatar City Tour гадаад, дотоодын жуулчдад үйлчилж байна22 цаг 25 минутын өмнө

Цэргийн алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгуулав22 цаг 27 минутын өмнө

Гол усны аюулаас үр хүүхдээ хамгаалахыг анхааруулав23 цаг 4 минутын өмнө

"Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго" хэлэлцүүлэг болно23 цаг 10 минутын өмнө

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв23 цаг 11 минутын өмнө

Б.Цэрэндоржийн гудамжны тохижилтын ажил үргэлжилж байна23 цаг 31 минутын өмнө

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа23 цаг 39 минутын өмнө

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулавӨчигдөр 16 цаг 44 минут

БЗД-т 49.500 м.кв талбайн шороон замыг хусч, тэгшилжээӨчигдөр 16 цаг 41 минут

Зам тээврийн осол буурсан үзүүлэлттэй байнаӨчигдөр 16 цаг 37 минут

МУИС-ийн 73 дахь төгсөлтийн эрдмийн баяр боллооӨчигдөр 16 цаг 26 минут

Зорчигчдын хөлс төлөлтөд шалгалт хийж байнаӨчигдөр 16 цаг 24 минут

ШУА-ийн төлөөлөгчид Астана хотод ажиллавӨчигдөр 16 цаг 17 минут

Амралтын өдрүүдэд дараах замуудыг түр хугацаанд хаанаӨчигдөр 16 цаг 08 минут

ДАШТ: Өнөөдрийн хуваарьӨчигдөр 15 цаг 38 минут

МХЕГ: Паркийн зургаан тоглоомыг хааж, шалгалт хийж байнаӨчигдөр 15 цаг 29 минут

ЭЕШ: Батламж хуудасны хүчинтэй хугацаа 2.5 жил байнаӨчигдөр 15 цаг 13 минут

“Сав, баглаа боодлын үйлдвэрлэл, хэрэглээ, экспортын боломж” хэлэлцүүлэг боллооӨчигдөр 15 цаг 06 минут

"Тавантолгойн нүүрсийг угаах технологиор гаргавал бидэнд ашигтай"Өчигдөр 15 цаг 03 минут

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болноӨчигдөр 14 цаг 51 минут

Прагийн амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь Монголд нутагшуулавӨчигдөр 14 цаг 44 минут

У.Хүрэлсүх: Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэрӨчигдөр 13 цаг 17 минут

Хотын дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцыг танилцуулнаӨчигдөр 13 цаг 13 минут

Холбоочдын цогцолбор тэмцээн эхэллээӨчигдөр 12 цаг 47 минут

“Их Түмэн Санаачилга” хөтөлбөрийн зөвлөлдөх комисс хуралдавӨчигдөр 12 цаг 46 минут

“Хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрээр хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх” сургалт боллооӨчигдөр 12 цаг 42 минут

Монгол Улсад Газрын тосны үйлдвэр барих ажлыг эхлүүллээӨчигдөр 12 цаг 35 минут

Монгол Улс агаарын хөлгийг сансраас удирддаг боллооӨчигдөр 12 цаг 32 минут

Замын-Үүдэд нарны цахилгаан станц ашиглалтад орлооӨчигдөр 12 цаг 30 минут

Эхнэр нь ДАШТ үзэхийг зөвшөөрөөгүй эрийг найзууд нь ингэж авч явжээӨчигдөр 12 цаг 24 минут

“Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” үзэсгэлэн нээгдэвӨчигдөр 11 цаг 48 минут

Элчин сайд Н.Наранбат итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааӨчигдөр 11 цаг 47 минут

Санхүүгийн боловсрол түгээх сургагч багш нар бэлтгэгдэвӨчигдөр 11 цаг 45 минут

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяныг зохион байгуулж байнаӨчигдөр 11 цаг 23 минут

Налайх дахь Төмөрлөгийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлнэӨчигдөр 11 цаг 01 минут

Уругвайн дасгалжуулагч багтаа хатуу шаардлага тавивӨчигдөр 10 цаг 56 минут

МҮБХ: Б.Бат-Эрдэнийн хууль бус ажиллагааг МАН хамгаалж байнаӨчигдөр 10 цаг 51 минут

Криштиан Роналдо бас нэг дээд амжилт тогтоовӨчигдөр 10 цаг 42 минут

Газрын тосны үйлдвэрийн шав тавих ёслолд Энэтхэгийн ДХЯ-ны сайд оролцоноӨчигдөр 10 цаг 32 минут

Трамп, Путин хоёр долоодугаар сард "уулзана"Өчигдөр 10 цаг 29 минут

79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөөӨчигдөр 10 цаг 25 минут

Үйл явдлын хураангуйӨчигдөр 10 цаг 23 минут

Шалгалтаасаа хоцорсон сурагчид "эвий, эвий"Өчигдөр 10 цаг 19 минут

Аргентины баг ДАШТ-д анхны хүнд ялагдлаа хүлээвӨчигдөр 09 цаг 54 минут

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарланаӨчигдөр 09 цаг 48 минут

Улаанбаатарт 28 хэм дулаанӨчигдөр 09 цаг 45 минут

Өнөөдөр тахиа өдөрӨчигдөр 09 цаг 44 минут

Гэр хорооллын долоон байршилд жишиг гудамж байгуулна2018 оны 6-р сарын 21. 19:04

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа2018 оны 6-р сарын 21. 18:59

Шүүх байгуулах тухай хуулийн төслийг баталлаа2018 оны 6-р сарын 21. 18:57

Сураггүй болсон хоёр настай хүүг эрэн хайх ажлыг зогсоожээ2018 оны 6-р сарын 21. 18:48

"Ажил танилцуулах өдөрлөг’’-ийг зохион байгуулав2018 оны 6-р сарын 21. 18:45

Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэхэд солонгос эмч нартай хамтарна2018 оны 6-р сарын 21. 18:11

"Улаанбаатар цом 2018” сонирхогчдын боксын тэмцээн үргэлжилж байна2018 оны 6-р сарын 21. 18:06

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг дахин шалгана2018 оны 6-р сарын 21. 18:04

Аадар бороо орох тул үер усны аюулаас болгоомжлуулав2018 оны 6-р сарын 21. 17:40

Хүүхдийн мөнгийг 228 мянган хүүхдэд нэмж олгоно2018 оны 6-р сарын 21. 17:36

”Алтайн зам” компанийн үнэт цаасны арилжааг түр зогсоов2018 оны 6-р сарын 21. 17:34

"Тавантолгой” төслийг иж бүрэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна2018 оны 6-р сарын 21. 17:08

“Эрх мэдэлтнүүд хуулийн өөрчлөлтөөр хулгай хийх гэж байна"2018 оны 6-р сарын 21. 17:02

Баянзүрх дүүрэгт хатуу хучилттай авто замын нөхөөс хийнэ2018 оны 6-р сарын 21. 16:58

“Унагатай хөшөө”-тэй ногоон байгууламжид газар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болголоо2018 оны 6-р сарын 21. 16:40

“Ургийн хэт авиан оношилгооны ур чадварыг сайжруулах нь” сургалт боллоо2018 оны 6-р сарын 21. 16:18

Тоосжилт дарах төхөөрөмжийг амжилттай туршив2018 оны 6-р сарын 21. 16:16

ДАШТ: Өнөөдрийн хуваарь2018 оны 6-р сарын 21. 16:14

Хан-Уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлт боллоо2018 оны 6-р сарын 21. 16:01

Эмч сувилагч нар суулт зарлалаа2018 оны 6-р сарын 21. 15:48

Ерөнхий сайд Дорноговь аймгийн иргэдтэй уулзав2018 оны 6-р сарын 21. 15:37

"76 гишүүнийг сэтгэцийн үзлэгт хамрагдахыг шаардаж байна" гэв2018 оны 6-р сарын 21. 15:21

Швейцарийн Холбооны Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив2018 оны 6-р сарын 21. 15:15

“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аян эхэллээ2018 оны 6-р сарын 21. 13:42

Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо2018 оны 6-р сарын 21. 13:27

Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагын хурал болов2018 оны 6-р сарын 21. 13:16

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох