Х.Баттулга: Монгол Улсын өр 30 тэрбум ам.долларт хүрлээ

2018 оны 4-р сарын 6. 17:47

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон Конрад-Аненауэр сан хамтран “Баялгийн засаглал” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

Харин өнөөдөр “Баялгийн засаглал” цуврал хэлэлцүүлгийн нэгдсэн чуулган “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болж өнгөрлөө. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар нээж үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг “Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. Баялгийн засаглалын асуудлаар таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, өнөөдөр “Баялгийн засаглал” нэртэй хөгжлийн чуулган зохион байгуулж байна. Энэ арга хэмжээг зохион байгуулахад гүн дэмжлэг үзүүлсэн Конрад-Аненауэр сан, түүний Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудад баярлалаа.

Өнөөдрийн “Баялгийн засаглал” хөгжлийн чуулганд ХБНГУ-ын Саарланд мужийн Парламентын гишүүд, мөн Төрийн нарийн бичгийн дарга нар оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний өмч гэсний дагуу олон ажил хийж байгаагийн нэг нь зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа хөгжлийн чууулган юм. Чуулган зохион байгуулснаар асуудал дуусахгүй, цаашдаа үргэлжлүүлэн ажиллана. Олон удаагийн хөгжлийн чуулганы гол зорилго бол монголчууд өөрсдийнхөө баялагт хэрхэн эзэн болох вэ? гэдэг асуултад л хариулт өгөх юм” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

““Баялгийн засаглал” чуулганд оролцож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ чуулганд оролцохоор ХБНГУ-ын Саарланд мужаас Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Роланд Тайс тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Тэдэнд болон манай улсад 1990 оноос хойш олон талаар тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн Конрад-Аденауэр-Сангийн хамт олонд баярлалаа.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гаргадаг Баялгийн засаглалын индекс 2017 оны тайлангаас харахад,

  • Орлогын менежмент гэх үзүүлэлтээр Монгол Улс 100 оноо авахаас 54 оноо авчээ.
  • Төрийн өмчийн компанийн засаглалын тал дээр Монгол Улс 100 оноо авахаас 40 оноо авсан
  • Монгол Улсын үндэсний баялгийн сан буюу Төсвийн тогтворжуулалтын сангийн хувьд 100 оноо авахаас 42 оноо авсан байна.

Өөрөөр хэлбэл, бид гол үзүүлэлтүүдээрээ баялгийн засаглал султай, дундаас доогуур болон дундаж орчим л явна. Тэгэхээр Баялгийн засаглалын асуудлыг оновчтой болгох бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй бол иргэд баялгийнхаа үр шимийг хүртэх магадлал улам хумигдаж болзошгүй байна.

Судлаачид Монголд баялгийн засаглалын тал дээр хангалттай тооны хууль дүрэм байдаг ч тэдгээрийг амьдралд хэрэгжүүлдэггүйгээс ойлголтын ихээхэн зөрүү үүсч байгааг онцолсон байдаг. Бид Үндсэн хуулийнхаа Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Харамсалтай нь, өнөөгийн түвшинд байгалийн баялаг ард түмэнд очихгүй байна. Энэ асуудлын хүрээнд чуулганд оролцогчид гол асуудлаа ярих байх. Мөн чуулганд оролцож байгаа хүмүүс идэвхтэй оролцоорой.

Өнөөдөр бид байгалийн баялгаа ашиглаж байгаа боловч баялгаас иргэд хүртэхгүй байна. Лиценз гэдэг нэрээр газрын баялгийг хувь хүн, компаниуд аваад эргээд лицензээр баялгийг худалддаг болсон. Үр дүнд, нь 1990 оноос хойш бүх хүн өр, зээлтэй болсон байна. Улс өөрөө 30 орчим тэрбум ам.долларын өртэй боллоо.

Энэ тал дээр дүгнэлт хийж, хууль тогтоомжоо биелүүлдэг болох талаар бид ярилцах ёстой. Өнөөдөр Монголд байгаа иргэд бүгд л байгалийн баялгаа ашиглаж, иргэдэд хүртээмжтэй болгох асуудлыг ярьж байна. Улс төрд орж, албан тушаалд очиж, баялгийг түшиглэж байж улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн асар их баяждаг болсон. Үүнийгээ бахархалтайгаар ярьж, дахин албан тушаалд очиж, зарим нь Элчин сайдаар хүртэл томилогддог болсон байна. Үүнийг хэн ч ярихгүй байна. Тиймээс энэ чуулганыг цаг үеэ олсон чуулган гэж бодож байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2018 оны 4-р сарын 9. 10:13Зочин - [103.10.23.***]

davarsan gadaad holoo achaad manai ulsiig yer hundelehgui bna

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Өмнөговь аймгийн нутгаар аялахад үзэх газрууд9 минут 35 секундын өмнө

Дэлхийн банктай хамтран засаглалыг сайжруулах зөвлөмж гаргана25 минут 7 секундын өмнө

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн төслийг батлав27 минут 10 секундын өмнө

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг болно40 минут 31 секундын өмнө

Шүлхийгээс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна49 минут 36 секундын өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд агентлагтай болно52 минут 33 секундын өмнө

"Ерөнхийлөгчийг АТГ-ын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаардаж байна"58 минут 26 секундын өмнө

Бодибилдингийн Азийн аваргын тэмцээн Улаанбаатарт эхэллээ1 цаг 12 минутын өмнө

2018 оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлалаа1 цаг 24 минутын өмнө

Уяач П.Сэргэлэн, Д.Дагвадорж нарын цолыг хураах зарлиг гаргав1 цаг 30 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөгт 100 орчим ААН оролцож байна1 цаг 35 минутын өмнө

"Машин хулгайлдаг бүлэг этгээдийг мөрдөн шалгаж, баривчилсан"1 цаг 39 минутын өмнө

Х.Баттулга: Генерал хүн цолондоо тэнцэж, үлгэр жишээч байх ёстой1 цаг 52 минутын өмнө

"Хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь туршилт биш" гэв3 цаг 8 минутын өмнө

Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо3 цаг 14 минутын өмнө

"ОУВС манай улсын хүүхдийн мөнгийг мэддэг болсон юм уу"3 цаг 20 минутын өмнө

"Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" аяныг энэ сарын 30-наас эхлүүлнэ3 цаг 32 минутын өмнө

Үйлчилгээний байгууллагад тооцоо хийхдээ пин кодоо хэлэхгүй байхыг анхааруулав3 цаг 39 минутын өмнө

“Дархлаажуулалтын үйл ажиллагааг хянах арга барилд сургах” сургалт боллоо3 цаг 59 минутын өмнө

“Саруул” хотхонд амиа алдсан эмэгтэйн цогцсыг бензинээр галдан шатаажээ4 цаг 1 минутын өмнө

Мар сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажил ирэх сард эхэлнэ 4 цаг 6 минутын өмнө

Ebarimt системийн баталгаажих хугацааг түр зогсоов4 цаг 20 минутын өмнө

Стандарт, хэмжил зүйн газар МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав4 цаг 36 минутын өмнө

“Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал” боллоо4 цаг 38 минутын өмнө

Кэти Перри, Орландо Блум нар сүй тавьснаа зарлав4 цаг 46 минутын өмнө

"Боловсролын тухай олон нийтийн оролцоотойгоор хэлэлцэх нь чухал"5 цагийн өмнө

Монгол, Америк, Япон улсын хамтарсан мэдэгдэл5 цаг 5 минутын өмнө

Ким Чен Ун уулзалтын дүнд хүлээх бүх үүргийг биелүүлнэ гэж мэдэгдэв5 цаг 15 минутын өмнө

Алиалагчид хүмүүсийг айлгадаг учрыг илтгэх гэрэл зургууд5 цаг 30 минутын өмнө

Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэнэ5 цаг 49 минутын өмнө

Зохиогчийн эрхийг хамгаалах хамтарсан тунхаг бичиг байгуулав5 цаг 52 минутын өмнө

Х.Нямбаатар: Намайг мөрдөж, мөшгиж байгаа хүмүүст "сайн ажиллаарай" гээд хэлчихье5 цаг 55 минутын өмнө

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг НҮНТ-ээр олгож эхэллээ6 цаг 6 минутын өмнө

Шадар сайд Монгол, Оросын бизнес эрхлэгчидтэй уулзав6 цаг 9 минутын өмнө

Хөх хотын ногоон байгууламж, тохижилттой танилцлаа6 цаг 11 минутын өмнө

Трампын “ихэр" Испаниас олдов6 цаг 25 минутын өмнө

И.Энхболд: Энэ уулзалтаар Трампын өмнө дэлгэх “хөзөр” тодорхой болно6 цаг 31 минутын өмнө

Үдийн хоолны дараа унтах нь даралт бууруулж, шигдээс авахаас сэргийлдэг6 цаг 43 минутын өмнө

"Таван Толгой" ХК нэгж хувьцаандаа 2410 төгрөгийн ногдол ашиг тараана6 цаг 49 минутын өмнө

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга БНАСАУ-ын удирдагчтай уулзжээ6 цаг 56 минутын өмнө

Ч.Хүрэлбаатар: АНУ-д гол уулзалтууд эхлэхээс өмнө огцруулах тухай мэдээнүүд гарч байна лээ7 цаг 2 минутын өмнө

Улаанбаатарт Хөх хотын нэрэмжит гудамж байгуулна7 цаг 5 минутын өмнө

Хөрсөө хайрлах ухааныг хүн бүрт суулгахсан..7 цаг 7 минутын өмнө

Вашингтон Сингапурыг, Пхеньян Монголыг санал болгож байна7 цаг 27 минутын өмнө

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана7 цаг 36 минутын өмнө

Улаанбаатарт 25 хэм дулаан7 цаг 40 минутын өмнө

Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэлж байна7 цаг 44 минутын өмнө

Өнөөдөр болох зарим үйл явдал7 цаг 47 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр7 цаг 49 минутын өмнө

НИТХ-ын хуралдаан ил тод, нээлттэй, бүтээлч байх боломж бүрдлээ21 цаг 24 минутын өмнө

Шадар сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав21 цаг 32 минутын өмнө

Шүүгчид нэр дэвшигчдийн тухай мэдээллийг хүлээн авна22 цаг 31 минутын өмнө

“Баялгийн засаглал” хэлэлцүүлгээс зөвлөмж гаргажээ22 цаг 35 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөг маргааш болно22 цаг 49 минутын өмнө

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үсрэнгүй хөгжлийн суурь тавигдлаа22 цаг 54 минутын өмнө

Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч Ю.П.Трутневтэй уулзлаа22 цаг 57 минутын өмнө

“Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” арга хэмжээ боллоо23 цаг 1 минутын өмнө

Дорноговь аймагт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлэв23 цаг 13 минутын өмнө

Ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав23 цаг 29 минутын өмнө

Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг хөгжүүлнэ23 цаг 32 минутын өмнө

“Чөлөөт орон зай” төслийн шилдэг бүтээлүүдийг танилцуулав23 цаг 51 минутын өмнө

Арктикийн мөсөнд асар их хэмжээний бичил хуванцрууд байгааг илрүүлэв23 цаг 57 минутын өмнө

Их, дээд сургуулиудын удирдлага чанарын баталгаажуулалтын арга зүйд суралцаж байнаӨчигдөр 17 цаг 23 минут

Онцгой байдлынхан олон төрөлт тэмцээнээр өрсөлдөж байнаӨчигдөр 17 цаг 19 минут

Буриад улстай соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэӨчигдөр 17 цаг 17 минут

Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийг тагнаж чагнасан байвал үүний эсрэг хатуу тэмцэнэӨчигдөр 17 цаг 08 минут

Дорнод аймаг дахь айлын хашаанаас их бууны сум олджээӨчигдөр 16 цаг 15 минут

ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад оролцлооӨчигдөр 16 цаг 08 минут

НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулавӨчигдөр 16 цаг 01 минут

"МИАТ компанийг хувьчлахыг эсэргүүцээгүй ч зөв хандахыг сануулж байна"Өчигдөр 15 цаг 55 минут

Д.Ууганбаяр пауэрлифтингийн дэлхийн аварга боллооӨчигдөр 15 цаг 42 минут

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээӨчигдөр 15 цаг 40 минут

Ц.Нямдорж: Би сэтгүүлчдийг тагнаагүйӨчигдөр 15 цаг 23 минут

Ж.Мөнхбат: Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн хуулийн төсөл шахдагаа хэзээ зогсоох вэӨчигдөр 15 цаг 16 минут

Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөвӨчигдөр 14 цаг 45 минут

“Улаанбаатар марафон-2018" ирэх сарын 19-нд болноӨчигдөр 14 цаг 43 минут

“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлэг боллооӨчигдөр 14 цаг 40 минут

Монголбанк: Энэ онд ЗГ-ын өрийн хэмжээ ДНБ-ний 70 орчим хувь руу буунаӨчигдөр 14 цаг 37 минут

Хороодын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байнаӨчигдөр 14 цаг 12 минут

“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт семинар боллооӨчигдөр 14 цаг 09 минут

"Цагдаагийн ажилтнууд сэтгүүлч, иргэдийг тагнасан асуудлыг шалгаж байна"Өчигдөр 14 цаг 07 минут

Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?Өчигдөр 14 цаг 01 минут

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургууль боллооӨчигдөр 13 цаг 39 минут

Монгол-Германы хамтарсан АМТИС-ийг хотхоноор хөгжүүлнэӨчигдөр 13 цаг 38 минут

Ерөнхийлөгч Х.Баттулгад Сушма Свараж бараалхлааӨчигдөр 13 цаг 36 минут

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлэвӨчигдөр 13 цаг 32 минут

Шинээр байгуулагдсан ББСБ-уудын удирдлагуудад зориулсан сургалт боллооӨчигдөр 13 цаг 27 минут

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар танилцуулавӨчигдөр 13 цаг 25 минут

У.Хүрэлсүх: Оюуны бүтээл туурвигчдыг ЗГ дэмжин урамшуулнаӨчигдөр 13 цаг 20 минут

Нууранд осолдсон иргэдийн цогцсыг 15 метрийн гүнээс гаргажээӨчигдөр 13 цаг 16 минут

“Pacific consultants” зөвлөх байгууллагын мэргэжилтэнг хүлээн авч уулзавӨчигдөр 13 цаг 04 минут

Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалааӨчигдөр 12 цаг 50 минут

М.Оюунчимэг: Туул гол дагуу амралт зугаалгын парк байгуулнаӨчигдөр 12 цаг 41 минут

Ирландын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монгол Улсад айлчлал хийнэӨчигдөр 12 цаг 34 минут

Улаан-Үд хот, Хиагтын боомт Монголчуудын урсгалаар хөгжих ньӨчигдөр 12 цаг 29 минут

Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүдийг хотоос нүүлгэхээр болжээӨчигдөр 12 цаг 27 минут

С.Баярыг шалгаж буй "жинхэнэ" шалтгаан юу вэ?Өчигдөр 12 цаг 21 минут

АХБ-наас Монгол Улсад 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэӨчигдөр 11 цаг 46 минут

Монголын даамчид тивээсээ дөрвөн алтан медаль хүртлээӨчигдөр 11 цаг 40 минут

Кранист өргөгч цамхаг жолоодох мэргэжлийн үнэмлэхтэй байжээӨчигдөр 11 цаг 38 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох