С.Баярцогт хоригдож, Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзээгүй 7 хоног

2018 оны 4-р сарын 7. 12:32

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

Улс төрд

С.Баярцогтыг 30 хоног хорих шийдвэр гарав

С.Баярцогтыг энэ сарын 1-ны өдөр цагдан хорьсон. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал боллоо. Улмаар түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргалаа. Мөн Татварын Ерөнхий Газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гарлаа.

Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх талаар санал асуулга явуулж эхлэв

Ерөнхийлөгчийн Тамгын Газраас цаазын ялын талаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга "Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн бол олон улсын конвенцид нэгдэн орохгүй. Тиймээс цаазын ялыг сэргээх шаардлага үүсч байна. Иймд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох саналыг Ерөнхийлөгч гаргаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, өнөөдрөөс санал асуулга явуулж эхэлж байна” гэв.

"АН-ын хүмүүсийг шалгаж байгаа нь улс төрийн зорилготой байх вий"

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын 2009 оны 57-р тогтоолоор гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн тогтоол бий. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ батлаагүй, С.Баярын Засгийн газар баталсан. С.Баярын Засгийн газрын үед хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой ажлын хэсгийг Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Д.Зоригт ахалж байсан. Тэгэхээр гол холбогдох хүмүүсийг нь шалгахгүй, байцаахгүйгээр гэнэтхэн Ардчилсан намтай холбоотой хүмүүсийг шалгаж байгаа нь улс төрийн зорилготой байх вий гэсэн болгоомжлол байна” гэлээ.

Ч.Сайханбилэг: Надад хууль зөрчсөн үйлдэл, бусдаас авсан авлига байхгүй

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монголд яаралтай дуудаж байцаалт авах тухай АТГ-аас мэдээлсэн билээ. Энэ мэдээллийн дараа түүнийг оргон зайлсан байж магадгүй, ирэхгүй бол интерполоор эрэн сурвалжилна гэх мэдээлэл цахим ертөнцөд тарсантай холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Лондонгоос захидал бичжээ.

Тэрээр захидалдаа “Би Ерөнхий сайдын хувьд хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гадны хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ. Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга” хэмээн дурдсан байв.

Х.Баттулга: АТГ-ын даргыг ажлаас нь яаралтай чөлөөлнө

УИХ-ын хаврын чуулган энэ долоо хоногт нээлтээ хийлээ. УИХ-ын гишүүдийн ирц 80.3 хувьтай байв.Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үг анхаарлын төвд байлаа. Тэрбээр“Оффшор данстантай тэмцэх ажилд АТГ хойрго хандаж байна. Өнөөдөр Монгол Улс Авлигын индексээр 31 байраар ухарлаа. АТГ энэ талаар нэг ч дорвитой ажил хийсэнгүй. Би ойрын үед АТГын даргыг яаралтай солих даргаар УИХ-ын даргад тавина. УИХ-ын гишүүд Та бүхэн энэ тохиолдолд уг асуудлыг шийдэхгүй байхаас аргагүй. АТГ-ын даргад нэр дэвшүүлэх эрх надад байгаа ч томилох эрх нь УИХ-д байна.Одоо хараад суух цаг хугацаа байхгүй” гэсэн юм.

Х.Нямбаатар: Эрх ямба ярилгүй эр улсууд шиг учраа олъё

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид хандан захидал илгээсэн. Тэрээр захидалдаа “Албан тушаал, эрх ямба ярилгүй эр улсууд шиг учраа олъё. Надад баримт, Танд “андууд” байна. Олон баримт цааш нь дэлгэж оюун бодлыг чинь чилээлгүй түр энд хүрээд завсарлая. Олон жил хөвөрсөн завхарлын утсыг ээрч чадалгүй алдсан учгийг бас тайлъя. Монгол Улсад Таны яриад байгаа шиг шударга шүүх байгаа л юм бол албан тушаал гэдэг гоёлоо тайлаад нэг шалгуулчих. Ямар ч “но”, нотолгоо илрэхгүй бол Таны хэлснээр би уучлал гуйя! Харин “но”, нотолгоо илрээд намаг балчигт унахын цагт надаас биш Монголын ард түмнээс “багаараа” уучлалт гуйгаарай” гэсэн байв.

Туркийн Ерөнхий сайд Монголд айлчлав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ноён Ерөнхий сайдыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайд Р.Болд нарын албаны хүмүүс угтан авлаа. Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхсан юм.

Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзсэнгүй

МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг хэлэлцэж байна. Бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцсон юм.УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргасныг бүлэг хэлэлцсэн боловч уг асуудлыг хэлэлцэхэд хууль, эрх зүйн ойлгомжгүй байдал үүссэн байна.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын тухай хуулийн 6.9.1-ийг хүчингүй болгосон учраас хуулиар УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх эрхийг хамтад нь хүчингүй болгосон юм.

Тиймээс УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүсэлтийг хүлээж авах хууль эрх зүйн үндэслэлгүй болсон тул УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулсан юм.

Нийгэмд

Иргэд харьяа дүүргээсээ гадаад паспорт авах боломжтой боллоо

Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэхээр болсон талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 2018 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төвд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг шилжүүлэхээр боллоо.

"Л.Чинбат МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон нь үнэн" гэв

"Монголын Үндэсний Бөх"-ийн холбооноос мэдээлэл хийлээ. МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Төмөрсүх тус холбооноос гаргаж буй мэдэгдлийг уншиж танилцууллаа. Тэрээр “Гурван шатны шүүхийн шийдвэрээр хуралдсан МҮБХ-ны ээлжит бус Их Эеэс сонгогдсон Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүн мөн болохыг гэрчилж Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг шинээр олголоо. Энэ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн нэг л МҮБХ байгаа бөгөөд түүний тэргүүн нь Лхагва овогтой Чинбат мөн болохыг баталгаажуулсан хэрэг юм” гэв.

Сувилагч нар ажил хаялт зарлахаа мэдэгдэв

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар мэдээлэл хийлээ. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар "Улсын гурван талт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлж, цалин орлого хүний нөөцийн бодлогыг зөв болгох асуудлыг Засгийн Газар яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол сувилагч нар улс орон даяар тэмцэлд нэгдэж, ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэж байна.

Сувилагч нар өнөөдрийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээрээ 100 мянга гаруй төгрөг авдаг. Хамгийн багадаа нэг сая төгрөгт хүрэхгүй бол Монгол Улсад ажиллах сувилагч олдохоо болилоо” гэлээ.

Дэлхийд

Трамп Путинийг Цагаан ордонд урив

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтонд уулзахыг Оросын төрийн тэргүүн Владимир Путинд санал болгожээ. Төрийн тэргүүний туслах Юрий Ушаков ингэж ярьсныг Интерфакс агентлаг уламжилсан байна.

“Хоёр ерөнхийлөгчийг утсаар ярихад Трамп анхны уулзалтыг Вашингтонд, Цагаан ордонд хийхийг санал болгосон юм. Энэ бол нэлээд сонирхолтой, нааштай санаа” гэж тэр хэлжээ.

АНУ Хятадын бараанд нэмэлт гаалийн татвар ногдуулна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд 100 тэрбум долларын нэмэлт гаалийн татвар ногдуулах боломжийг судлахыг АНУ-ын худалдааны төлөөлөгчид даалгажээ. Цагаан ордноос тараасан мэдэгдэлд ингэж дурдсаныг Ройтерс агентлаг уламжилсан байна. Өмнө нь АНУ Хятадын бараанд ногдуулдаг гаалийн татварыг 50 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, хариуднь Хятадын тал адилхан арга хэмжээ авахаа зарласан юм.

Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд 24 жил хорих ял оноов

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурал өчигдөр болж өндөрлөлөө. Шүүхээс түүнд 24 жилийн хорих ял оноож, 18 тэрбум воны торгууль ноогдуулсан байна. Пак Гын Хэд нийт 18 хэрэг тулгаад байсны гурвыг нь хэрэгсэхгүй болгож, 15-д нь ял оноожээ. Прокурорууд өмнө нь Пак Гын Хэд 30 жилийн хорих ял төлөвлөөд байсныг ийнхүү 24 жил болгож байна.

Экс ерөнхийлөгч өөрийгөө буруугүй, улс төрийн золиос болсон гэж үзсээр байжээ. Өнөөдрийн хуралд тэрээр биеийн байдал муу байгаа гэсэн шалтгаанаар оролцоогүй байна.

Г.Хулан



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 2 ]

2018 оны 4-р сарын 7. 12:39Зочин - [66.181.187.**]

Ичихгүй улаан бандааж чинь гишүүнээр үлдээгээч гэж уйлж гуйсан гэсэн. Яасан ичдэггүй хар шаар аа бэ

2018 оны 4-р сарын 7. 12:33Зочин - [139.5.218.**]

ene bandaash ichihguimaa, uilj guisan surag bsnuu guyu

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Өмнөговь аймгийн нутгаар аялахад үзэх газрууд8 минут 7 секундын өмнө

Дэлхийн банктай хамтран засаглалыг сайжруулах зөвлөмж гаргана23 минут 39 секундын өмнө

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн төслийг батлав25 минут 42 секундын өмнө

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг болно39 минут 3 секундын өмнө

Шүлхийгээс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна48 минут 8 секундын өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд агентлагтай болно51 минут 5 секундын өмнө

"Ерөнхийлөгчийг АТГ-ын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаардаж байна"56 минут 58 секундын өмнө

Бодибилдингийн Азийн аваргын тэмцээн Улаанбаатарт эхэллээ1 цаг 11 минутын өмнө

2018 оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлалаа1 цаг 23 минутын өмнө

Уяач П.Сэргэлэн, Д.Дагвадорж нарын цолыг хураах зарлиг гаргав1 цаг 28 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөгт 100 орчим ААН оролцож байна1 цаг 34 минутын өмнө

"Машин хулгайлдаг бүлэг этгээдийг мөрдөн шалгаж, баривчилсан"1 цаг 38 минутын өмнө

Х.Баттулга: Генерал хүн цолондоо тэнцэж, үлгэр жишээч байх ёстой1 цаг 50 минутын өмнө

"Хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь туршилт биш" гэв3 цаг 6 минутын өмнө

Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо3 цаг 12 минутын өмнө

"ОУВС манай улсын хүүхдийн мөнгийг мэддэг болсон юм уу"3 цаг 19 минутын өмнө

"Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" аяныг энэ сарын 30-наас эхлүүлнэ3 цаг 30 минутын өмнө

Үйлчилгээний байгууллагад тооцоо хийхдээ пин кодоо хэлэхгүй байхыг анхааруулав3 цаг 38 минутын өмнө

“Дархлаажуулалтын үйл ажиллагааг хянах арга барилд сургах” сургалт боллоо3 цаг 58 минутын өмнө

“Саруул” хотхонд амиа алдсан эмэгтэйн цогцсыг бензинээр галдан шатаажээ3 цаг 59 минутын өмнө

Мар сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажил ирэх сард эхэлнэ 4 цаг 5 минутын өмнө

Ebarimt системийн баталгаажих хугацааг түр зогсоов4 цаг 19 минутын өмнө

Стандарт, хэмжил зүйн газар МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав4 цаг 34 минутын өмнө

“Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал” боллоо4 цаг 36 минутын өмнө

Кэти Перри, Орландо Блум нар сүй тавьснаа зарлав4 цаг 45 минутын өмнө

"Боловсролын тухай олон нийтийн оролцоотойгоор хэлэлцэх нь чухал"4 цаг 58 минутын өмнө

Монгол, Америк, Япон улсын хамтарсан мэдэгдэл5 цаг 4 минутын өмнө

Ким Чен Ун уулзалтын дүнд хүлээх бүх үүргийг биелүүлнэ гэж мэдэгдэв5 цаг 14 минутын өмнө

Алиалагчид хүмүүсийг айлгадаг учрыг илтгэх гэрэл зургууд5 цаг 29 минутын өмнө

Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэнэ5 цаг 48 минутын өмнө

Зохиогчийн эрхийг хамгаалах хамтарсан тунхаг бичиг байгуулав5 цаг 50 минутын өмнө

Х.Нямбаатар: Намайг мөрдөж, мөшгиж байгаа хүмүүст "сайн ажиллаарай" гээд хэлчихье5 цаг 54 минутын өмнө

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг НҮНТ-ээр олгож эхэллээ6 цаг 5 минутын өмнө

Шадар сайд Монгол, Оросын бизнес эрхлэгчидтэй уулзав6 цаг 7 минутын өмнө

Хөх хотын ногоон байгууламж, тохижилттой танилцлаа6 цаг 10 минутын өмнө

Трампын “ихэр" Испаниас олдов6 цаг 23 минутын өмнө

И.Энхболд: Энэ уулзалтаар Трампын өмнө дэлгэх “хөзөр” тодорхой болно6 цаг 30 минутын өмнө

Үдийн хоолны дараа унтах нь даралт бууруулж, шигдээс авахаас сэргийлдэг6 цаг 41 минутын өмнө

"Таван Толгой" ХК нэгж хувьцаандаа 2410 төгрөгийн ногдол ашиг тараана6 цаг 48 минутын өмнө

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга БНАСАУ-ын удирдагчтай уулзжээ6 цаг 54 минутын өмнө

Ч.Хүрэлбаатар: АНУ-д гол уулзалтууд эхлэхээс өмнө огцруулах тухай мэдээнүүд гарч байна лээ7 цагийн өмнө

Улаанбаатарт Хөх хотын нэрэмжит гудамж байгуулна7 цаг 4 минутын өмнө

Хөрсөө хайрлах ухааныг хүн бүрт суулгахсан..7 цаг 5 минутын өмнө

Вашингтон Сингапурыг, Пхеньян Монголыг санал болгож байна7 цаг 25 минутын өмнө

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана7 цаг 35 минутын өмнө

Улаанбаатарт 25 хэм дулаан7 цаг 39 минутын өмнө

Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэлж байна7 цаг 42 минутын өмнө

Өнөөдөр болох зарим үйл явдал7 цаг 45 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр7 цаг 48 минутын өмнө

НИТХ-ын хуралдаан ил тод, нээлттэй, бүтээлч байх боломж бүрдлээ21 цаг 23 минутын өмнө

Шадар сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав21 цаг 31 минутын өмнө

Шүүгчид нэр дэвшигчдийн тухай мэдээллийг хүлээн авна22 цаг 29 минутын өмнө

“Баялгийн засаглал” хэлэлцүүлгээс зөвлөмж гаргажээ22 цаг 34 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөг маргааш болно22 цаг 47 минутын өмнө

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үсрэнгүй хөгжлийн суурь тавигдлаа22 цаг 53 минутын өмнө

Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч Ю.П.Трутневтэй уулзлаа22 цаг 56 минутын өмнө

“Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” арга хэмжээ боллоо22 цаг 59 минутын өмнө

Дорноговь аймагт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлэв23 цаг 12 минутын өмнө

Ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав23 цаг 27 минутын өмнө

Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг хөгжүүлнэ23 цаг 30 минутын өмнө

“Чөлөөт орон зай” төслийн шилдэг бүтээлүүдийг танилцуулав23 цаг 50 минутын өмнө

Арктикийн мөсөнд асар их хэмжээний бичил хуванцрууд байгааг илрүүлэв23 цаг 56 минутын өмнө

Их, дээд сургуулиудын удирдлага чанарын баталгаажуулалтын арга зүйд суралцаж байнаӨчигдөр 17 цаг 23 минут

Онцгой байдлынхан олон төрөлт тэмцээнээр өрсөлдөж байнаӨчигдөр 17 цаг 19 минут

Буриад улстай соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэӨчигдөр 17 цаг 17 минут

Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийг тагнаж чагнасан байвал үүний эсрэг хатуу тэмцэнэӨчигдөр 17 цаг 08 минут

Дорнод аймаг дахь айлын хашаанаас их бууны сум олджээӨчигдөр 16 цаг 15 минут

ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад оролцлооӨчигдөр 16 цаг 08 минут

НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулавӨчигдөр 16 цаг 01 минут

"МИАТ компанийг хувьчлахыг эсэргүүцээгүй ч зөв хандахыг сануулж байна"Өчигдөр 15 цаг 55 минут

Д.Ууганбаяр пауэрлифтингийн дэлхийн аварга боллооӨчигдөр 15 цаг 42 минут

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээӨчигдөр 15 цаг 40 минут

Ц.Нямдорж: Би сэтгүүлчдийг тагнаагүйӨчигдөр 15 цаг 23 минут

Ж.Мөнхбат: Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн хуулийн төсөл шахдагаа хэзээ зогсоох вэӨчигдөр 15 цаг 16 минут

Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөвӨчигдөр 14 цаг 45 минут

“Улаанбаатар марафон-2018" ирэх сарын 19-нд болноӨчигдөр 14 цаг 43 минут

“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлэг боллооӨчигдөр 14 цаг 40 минут

Монголбанк: Энэ онд ЗГ-ын өрийн хэмжээ ДНБ-ний 70 орчим хувь руу буунаӨчигдөр 14 цаг 37 минут

Хороодын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байнаӨчигдөр 14 цаг 12 минут

“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт семинар боллооӨчигдөр 14 цаг 09 минут

"Цагдаагийн ажилтнууд сэтгүүлч, иргэдийг тагнасан асуудлыг шалгаж байна"Өчигдөр 14 цаг 07 минут

Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?Өчигдөр 14 цаг 01 минут

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургууль боллооӨчигдөр 13 цаг 39 минут

Монгол-Германы хамтарсан АМТИС-ийг хотхоноор хөгжүүлнэӨчигдөр 13 цаг 38 минут

Ерөнхийлөгч Х.Баттулгад Сушма Свараж бараалхлааӨчигдөр 13 цаг 36 минут

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлэвӨчигдөр 13 цаг 32 минут

Шинээр байгуулагдсан ББСБ-уудын удирдлагуудад зориулсан сургалт боллооӨчигдөр 13 цаг 27 минут

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар танилцуулавӨчигдөр 13 цаг 25 минут

У.Хүрэлсүх: Оюуны бүтээл туурвигчдыг ЗГ дэмжин урамшуулнаӨчигдөр 13 цаг 20 минут

Нууранд осолдсон иргэдийн цогцсыг 15 метрийн гүнээс гаргажээӨчигдөр 13 цаг 16 минут

“Pacific consultants” зөвлөх байгууллагын мэргэжилтэнг хүлээн авч уулзавӨчигдөр 13 цаг 04 минут

Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалааӨчигдөр 12 цаг 50 минут

М.Оюунчимэг: Туул гол дагуу амралт зугаалгын парк байгуулнаӨчигдөр 12 цаг 41 минут

Ирландын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монгол Улсад айлчлал хийнэӨчигдөр 12 цаг 34 минут

Улаан-Үд хот, Хиагтын боомт Монголчуудын урсгалаар хөгжих ньӨчигдөр 12 цаг 29 минут

Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүдийг хотоос нүүлгэхээр болжээӨчигдөр 12 цаг 27 минут

С.Баярыг шалгаж буй "жинхэнэ" шалтгаан юу вэ?Өчигдөр 12 цаг 21 минут

АХБ-наас Монгол Улсад 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэӨчигдөр 11 цаг 46 минут

Монголын даамчид тивээсээ дөрвөн алтан медаль хүртлээӨчигдөр 11 цаг 40 минут

Кранист өргөгч цамхаг жолоодох мэргэжлийн үнэмлэхтэй байжээӨчигдөр 11 цаг 38 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох