Хөдөлмөрийн хуульд 13 настай хүүхэд ажил эрхэлж болно гэж тусгажээ

2018 оны 4-р сарын 13. 17:14

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.

Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Уг хууль нь төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлэн зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хамтын маргаан, ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн харилцааны нөхцөлөө тохиролцох, хөдөлмөрийн удирдлагын хоёр болон гурван талт зөвшлийн эрх зүйн үндсийг бий болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх хэд хэдэн шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсрууллаа гэжХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулгадаа дурдав.

Хуулийн төсөлд, ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрх, ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүрэг, эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглох, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдлыг тодорхой болгож, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах зэрэг харилцааны онцлог, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох, бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тус тус тусгаж өгчээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хуулийн төсөлд хөдөлмөрийн дотоод журмын үйлчлэх хүрээ, хамаарах асуудлыг тодорхойлсон эсэх, жендерийн эрх тэгш байдлыг хэрхэн зохицуулсан, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан байгууллага бүр үйлдвэрчний эвлэлийн салбар нэгжтэй байх тухай, хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлийг хуулийн төсөлд хэрхэн тодорхойлсон, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Н.Номтойбаяр нар хуулийн төсөлд шинээр тусгагдсан хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг гадаадад ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хэрхэн зохицуулж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт Монголын үйлдвэрчний эвлэлийн санхүүжилт, чиг үүргийн талаар асуулт асууж, хариулт авлаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр, хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ–ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн гэж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдлаа.

Төслийн үзэл баримтлал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн, Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Т.Аюурсайхан, Ц.Гарамжав, Б.Ундармаа, М.Билэгт, Ж.Ганбаатар, З.Нарантуяа, Б.Саранчимэг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль нь нийт хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг бүрэн хамгаалж чадаж байгаа эсэх, гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн хөдөлмөрийн харилцааг хэрхэн зохицуулсан, 13 настай хүүхэд хөдөлмөр эрхэлж болохоор хуульд тусгасныг нь тодруулж байлаа.

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Засгийн газраас гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ хөдөлмөрийн харилцаагзохицуулахад анхаарал хандуулж ирсэн. БНСУ-тай нийгмийн хамгааллын хэлэлцээр хийснээр тус улсад ажиллаж байсан иргэд хөдөлмөр эрхэлсэн хугацаанд дахь төлсөн даатгалын тэтгэмжээ авч байгаа. Мөн Чех, Польш, Унгар, Турк улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан ажиллаж байна.

Эдгээр орнуудад ажилласан хугацаанаасаа хамаарч даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авах, тэтгэврийн даатгалд хамрагдаж төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлээ ногдохуйц тэтгэвэр тогтоолгох хэлэлцээрийг хийж байна гэж хариулав.

Мөн тэрбээр, Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогч хоорондын гэрээ байгуулсан харилцааг зохицуулахаар тусгасан. Үндэсний статистикийн газрын мэдээгээрМонгол Улсад нэг сая 200 мянган ажиллагсад байгаагийн 400 гаруй мянга ньалбан бус хөдөлмөр эрхлэгчид байгаа. Өөрөөр хэлбэл, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн асуудлыг уг хуулиар бүрэн зохицуулж чадаагүй байгаа хэмээн хариулж байлаа.

Ажлын хэсгийн зүгээс, Хөдөлмөрийн тухай хуульд 15 нас хүрсэн, суурь боловсрол эзэмшсэн хүүхэд, эцэг, эх асран хамгаалагчдын зөвшөөрлийн бичигтэй бол хөдөлмөрийн харилцаанд орж болно гэж заасан байгаа. Харин 13 нас хүрсэн хүүхэд сурч боловсроход саад учруулахгүйгээр, хөдөлмөрийнаюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангасан хөнгөн ажлыг эцэг, эхийн зөвшөөрлийн бичигтэйгээр эрхэлж болно гэж заасан.

Өөрөөр хэлбэл, олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжийн дагуу мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа хүүхдүүд мэргэжлийн чиг баримжаа олох, дадлага хийх боломжийг олгох үүднээс ийм заалт оруулсан гэж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Уг хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, албан бусаар хөдөлмөр эрхэлж байгаа 400 гаруй мянган иргэдийн эрх ашгийг хамгаалж, зохицуулах”, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан “Нийтээр амрах өдөр нь амралтын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нөхөн амраана гэсэн заалтыг хасах”, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт “Ажил олгогчдын эрх ашгийг хамгаалсан тодорхой заалтуудыг нэмэх шаардлагатай байна” зэргээр байр сууриа илэрхийлж байлаа.

Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75.6 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн.

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулсан.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, эко системд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. ЯлангуяаНийслэл Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжсэн ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ шаардлагатай байгаа талаар Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, танилцуулгад дурдлаа.

Хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийнхуралдаанаараа хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэйгэж үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, О.Содбилэг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир, М.Оюунчимэг нарАжлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авч, санал хэллээ. Гишүүдийн зүгээс ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулсны шалтгаан нөхцөл,хуулийн төсөлд усаа цэвэршүүлж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах, зохицуулалт тусгасан эсэхийг илүүтэй тодруулсан.

Ажлын хэсгийнхэн хариултдаа, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 ондбатлагдсан хэдий ч хэрэгжиж эхлээгүй өдийг хүрсэн. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн нэгжид оногдох татварын дарамтыг багасгахын тулд ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулсан.

Төлбөрийг тооцохдоо ус бохирдуулсан бодис, хэмжээг нь нарийвчилан тооцсон аргачлалыг гаргасан. Энэ аргачлалд заасны дагуу аж ахуйн нэгжийн усны хэрэглээ, цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа усны бохирдлын хэмжээ, бодисны орцоос хамаарч төлбөр нь харилцан адилгүй байгаа.

Тухайлбал, энэ аргачлалаар тооцоход нэг аж ахуйн нэгжид 3.3 сая төгрөгийн төлбөр ногдуулна. Түүнчлэн цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа бохир усаа цэвэршүүлэх шинэ техник, технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг тодорхой хэмжээгээр татвараас чөлөөлөхөөр тусгасныг онцолж байлаа.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56,4 хувь нь дэмжив. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 8 ]

2018 оны 4-р сарын 14. 08:21Зочин - [202.9.40.*]

БИД АРЧААГҮЙ АМИА БОДСОН АРХИЧИН ААВТАЙ, ШУНАЛТАЙ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЮУГАА Ч ӨГӨХӨД БЭЛЭН ЯГИЙ ЭЭЖТЭЙ АЙЛЫН ХҮҮХДҮҮД ШИГ Л БНА ДАА. ОДОО БҮР 14 ТЭЙ ХҮҮХЭДТЭЙ НАСЫГ НЬ МЭДЭЭГҮЙ БОЛ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРЖ БОЛНО. 13 ТАЙ ОХИД ХӨВГҮҮДЭЭР АЖИЛ ХИЙЛГЭНЭ. ЦААШИД ЮУ ГАРГАЖ ИРЭХИЙГ НЬ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ. ЭОВШ ГЭЖ ТА НАР МОНГОЛ ХҮН МӨНҮҮ. ЯСАР ХОРЛОНТОЙ ЮМ БЭ

2018 оны 4-р сарын 14. 08:14Зочин - [202.9.40.*]

ЭНЭ ИХ ХУРАЛ УРЬД УРЬДЫН УИХ ААС ХАМГИЙН НОВШИЙН ГАРУУД ЮМАА.ГАРГАЖ БГАА ЮМНААС НЬ АВАХ ЮМ ГАНЦ Ч АЛГА. НЭГ Л БИШЭЭ. ЭСВЭЛ АРД ИРГЭДИЙНХЭЭ ХИР ТЭВЧЭЭРТЭЙ ШАЛГААД БГАА ЮМУУ. МӨНГӨНД ДӨНГӨЛҮҮЛСЭН АРЧААГҮЙ НОВШНУУД. ОДОО БОЛИОЧ. ГУЙЖ БАЙНА. ХАМГИЙН ХӨГИЙН ХУДАЛЧ АМБИЦТАЙ ГАРУУД ЦУГЛАРСАН ЮМ ШИГ БНАА.

2018 оны 4-р сарын 14. 08:09Зочин - [202.9.40.*]

Арай гайгүй талаас нь харвал УЯАЧДЫН ЛОББИ БЖ МАГАДГҮЙ .ГЭХДЭЭ ЭНЭ ХОГ НОВШ ШИГ ОЛОН УРАЛААНУУД ЧИНЬ МОНГОЛ ҮНДЭСНИЙ НААДМЫН НЭР ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЖБНА ДАА. БОЛИОСОЙ. АЛИВАА ЮМ ИХЭДХЭЭРЭЭ ХЭРЭГГҮЙ БОЛОГ

2018 оны 4-р сарын 14. 08:04Зочин - [202.9.40.*]

Одоо хаана л очино Хятад эзэнтэй хөрөнгө оруулагчтай ажлын байр... Тэгээд тэнд 13 тай хүүхэд ажилд орох уу ... Монгол хүнийг хааш нь туугаад шахаад бна аа???

2018 оны 4-р сарын 14. 08:01Зочин - [202.9.40.*]

13 тай хүүхэд 65 тай хөгшчүүдийг ажлуулаад 30 тай залуучуудыг гадаадад гаргаад ... энэ төрийн бодлого монгол хүнд хорлонтой сонин юмаа. 13 тай хүүхэд яагаад хөдөлмөр эрхэлж байна??? Тэр асуудлыг авч үзэж сурах нөхцөлмйг нь бүрдүүлэх хэрэгтэй бишүү. АРАЙЧ ДЭЭ . МУУГААР Ч ХЭЛЭХ ҮГ АЛГА БОЛЖ БНА ДАА

2018 оны 4-р сарын 13. 20:10Зочин - [66.181.161.**]

Энгээд сэтгэциын өвчтэй их хурал шүү .та нар үхээд хүүхэд чинь 13тайсаа ажллах гэж ойлгов.өөрсдөдөө хууль баталдаг та нартболж бн.

2018 оны 4-р сарын 13. 18:11Зочин - [202.9.41.***]

ohid n 14 nasnaas *** hiij bolno, huvguud n 13 nasnaas bool bolon ajil hiij bolno, ene MAN buur soliorchee, bandaasha ch tailj chadahgui bj yu ve, zailaaa

2018 оны 4-р сарын 13. 17:24Зочин - [112.72.14.**]

Уяач нар арьсаа хамгаалах хуультай болов оо хөөрхий. Хэдэн хүүхдүүд 13 тайгаасаа ажилд орох нь байна даа

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Дэлхийн банктай хамтран засаглалыг сайжруулах зөвлөмж гаргана9 минут 21 секундын өмнө

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн төслийг батлав11 минут 24 секундын өмнө

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг болно24 минут 45 секундын өмнө

Шүлхийгээс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна33 минут 50 секундын өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд агентлагтай болно36 минут 47 секундын өмнө

"Ерөнхийлөгчийг АТГ-ын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаардаж байна"42 минут 40 секундын өмнө

Бодибилдингийн Азийн аваргын тэмцээн Улаанбаатарт эхэллээ55 минут 46 секундын өмнө

2018 оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлалаа1 цаг 9 минутын өмнө

Уяач П.Сэргэлэн, Д.Дагвадорж нарын цолыг хураах зарлиг гаргав1 цаг 14 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөгт 100 орчим ААН оролцож байна1 цаг 19 минутын өмнө

"Машин хулгайлдаг бүлэг этгээдийг мөрдөн шалгаж, баривчилсан"1 цаг 24 минутын өмнө

Х.Баттулга: Генерал хүн цолондоо тэнцэж, үлгэр жишээч байх ёстой1 цаг 36 минутын өмнө

"Хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь туршилт биш" гэв2 цаг 52 минутын өмнө

Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо2 цаг 58 минутын өмнө

"ОУВС манай улсын хүүхдийн мөнгийг мэддэг болсон юм уу"3 цаг 4 минутын өмнө

"Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" аяныг энэ сарын 30-наас эхлүүлнэ3 цаг 16 минутын өмнө

Үйлчилгээний байгууллагад тооцоо хийхдээ пин кодоо хэлэхгүй байхыг анхааруулав3 цаг 23 минутын өмнө

“Дархлаажуулалтын үйл ажиллагааг хянах арга барилд сургах” сургалт боллоо3 цаг 43 минутын өмнө

“Саруул” хотхонд амиа алдсан эмэгтэйн цогцсыг бензинээр галдан шатаажээ3 цаг 45 минутын өмнө

Мар сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажил ирэх сард эхэлнэ 3 цаг 50 минутын өмнө

Ebarimt системийн баталгаажих хугацааг түр зогсоов4 цаг 5 минутын өмнө

Стандарт, хэмжил зүйн газар МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав4 цаг 20 минутын өмнө

“Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал” боллоо4 цаг 22 минутын өмнө

Кэти Перри, Орландо Блум нар сүй тавьснаа зарлав4 цаг 30 минутын өмнө

"Боловсролын тухай олон нийтийн оролцоотойгоор хэлэлцэх нь чухал"4 цаг 44 минутын өмнө

Монгол, Америк, Япон улсын хамтарсан мэдэгдэл4 цаг 49 минутын өмнө

Ким Чен Ун уулзалтын дүнд хүлээх бүх үүргийг биелүүлнэ гэж мэдэгдэв4 цаг 59 минутын өмнө

Алиалагчид хүмүүсийг айлгадаг учрыг илтгэх гэрэл зургууд5 цаг 15 минутын өмнө

Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэнэ5 цаг 33 минутын өмнө

Зохиогчийн эрхийг хамгаалах хамтарсан тунхаг бичиг байгуулав5 цаг 36 минутын өмнө

Х.Нямбаатар: Намайг мөрдөж, мөшгиж байгаа хүмүүст "сайн ажиллаарай" гээд хэлчихье5 цаг 40 минутын өмнө

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг НҮНТ-ээр олгож эхэллээ5 цаг 50 минутын өмнө

Шадар сайд Монгол, Оросын бизнес эрхлэгчидтэй уулзав5 цаг 53 минутын өмнө

Хөх хотын ногоон байгууламж, тохижилттой танилцлаа5 цаг 55 минутын өмнө

Трампын “ихэр" Испаниас олдов6 цаг 9 минутын өмнө

И.Энхболд: Энэ уулзалтаар Трампын өмнө дэлгэх “хөзөр” тодорхой болно6 цаг 15 минутын өмнө

Үдийн хоолны дараа унтах нь даралт бууруулж, шигдээс авахаас сэргийлдэг6 цаг 27 минутын өмнө

"Таван Толгой" ХК нэгж хувьцаандаа 2410 төгрөгийн ногдол ашиг тараана6 цаг 34 минутын өмнө

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга БНАСАУ-ын удирдагчтай уулзжээ6 цаг 40 минутын өмнө

Ч.Хүрэлбаатар: АНУ-д гол уулзалтууд эхлэхээс өмнө огцруулах тухай мэдээнүүд гарч байна лээ6 цаг 46 минутын өмнө

Улаанбаатарт Хөх хотын нэрэмжит гудамж байгуулна6 цаг 49 минутын өмнө

Хөрсөө хайрлах ухааныг хүн бүрт суулгахсан..6 цаг 51 минутын өмнө

Вашингтон Сингапурыг, Пхеньян Монголыг санал болгож байна7 цаг 11 минутын өмнө

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана7 цаг 20 минутын өмнө

Улаанбаатарт 25 хэм дулаан7 цаг 24 минутын өмнө

Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэлж байна7 цаг 28 минутын өмнө

Өнөөдөр болох зарим үйл явдал7 цаг 31 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр7 цаг 33 минутын өмнө

НИТХ-ын хуралдаан ил тод, нээлттэй, бүтээлч байх боломж бүрдлээ21 цаг 8 минутын өмнө

Шадар сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав21 цаг 16 минутын өмнө

Шүүгчид нэр дэвшигчдийн тухай мэдээллийг хүлээн авна22 цаг 15 минутын өмнө

“Баялгийн засаглал” хэлэлцүүлгээс зөвлөмж гаргажээ22 цаг 20 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөг маргааш болно22 цаг 33 минутын өмнө

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үсрэнгүй хөгжлийн суурь тавигдлаа22 цаг 39 минутын өмнө

Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч Ю.П.Трутневтэй уулзлаа22 цаг 41 минутын өмнө

“Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” арга хэмжээ боллоо22 цаг 45 минутын өмнө

Дорноговь аймагт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлэв22 цаг 57 минутын өмнө

Ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав23 цаг 13 минутын өмнө

Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг хөгжүүлнэ23 цаг 16 минутын өмнө

“Чөлөөт орон зай” төслийн шилдэг бүтээлүүдийг танилцуулав23 цаг 36 минутын өмнө

Арктикийн мөсөнд асар их хэмжээний бичил хуванцрууд байгааг илрүүлэв23 цаг 42 минутын өмнө

Их, дээд сургуулиудын удирдлага чанарын баталгаажуулалтын арга зүйд суралцаж байна23 цаг 48 минутын өмнө

Онцгой байдлынхан олон төрөлт тэмцээнээр өрсөлдөж байна23 цаг 52 минутын өмнө

Буриад улстай соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ23 цаг 54 минутын өмнө

Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийг тагнаж чагнасан байвал үүний эсрэг хатуу тэмцэнэӨчигдөр 17 цаг 08 минут

Дорнод аймаг дахь айлын хашаанаас их бууны сум олджээӨчигдөр 16 цаг 15 минут

ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад оролцлооӨчигдөр 16 цаг 08 минут

НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулавӨчигдөр 16 цаг 01 минут

"МИАТ компанийг хувьчлахыг эсэргүүцээгүй ч зөв хандахыг сануулж байна"Өчигдөр 15 цаг 55 минут

Д.Ууганбаяр пауэрлифтингийн дэлхийн аварга боллооӨчигдөр 15 цаг 42 минут

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээӨчигдөр 15 цаг 40 минут

Ц.Нямдорж: Би сэтгүүлчдийг тагнаагүйӨчигдөр 15 цаг 23 минут

Ж.Мөнхбат: Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн хуулийн төсөл шахдагаа хэзээ зогсоох вэӨчигдөр 15 цаг 16 минут

Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөвӨчигдөр 14 цаг 45 минут

“Улаанбаатар марафон-2018" ирэх сарын 19-нд болноӨчигдөр 14 цаг 43 минут

“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлэг боллооӨчигдөр 14 цаг 40 минут

Монголбанк: Энэ онд ЗГ-ын өрийн хэмжээ ДНБ-ний 70 орчим хувь руу буунаӨчигдөр 14 цаг 37 минут

Хороодын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байнаӨчигдөр 14 цаг 12 минут

“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт семинар боллооӨчигдөр 14 цаг 09 минут

"Цагдаагийн ажилтнууд сэтгүүлч, иргэдийг тагнасан асуудлыг шалгаж байна"Өчигдөр 14 цаг 07 минут

Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?Өчигдөр 14 цаг 01 минут

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургууль боллооӨчигдөр 13 цаг 39 минут

Монгол-Германы хамтарсан АМТИС-ийг хотхоноор хөгжүүлнэӨчигдөр 13 цаг 38 минут

Ерөнхийлөгч Х.Баттулгад Сушма Свараж бараалхлааӨчигдөр 13 цаг 36 минут

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлэвӨчигдөр 13 цаг 32 минут

Шинээр байгуулагдсан ББСБ-уудын удирдлагуудад зориулсан сургалт боллооӨчигдөр 13 цаг 27 минут

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар танилцуулавӨчигдөр 13 цаг 25 минут

У.Хүрэлсүх: Оюуны бүтээл туурвигчдыг ЗГ дэмжин урамшуулнаӨчигдөр 13 цаг 20 минут

Нууранд осолдсон иргэдийн цогцсыг 15 метрийн гүнээс гаргажээӨчигдөр 13 цаг 16 минут

“Pacific consultants” зөвлөх байгууллагын мэргэжилтэнг хүлээн авч уулзавӨчигдөр 13 цаг 04 минут

Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалааӨчигдөр 12 цаг 50 минут

М.Оюунчимэг: Туул гол дагуу амралт зугаалгын парк байгуулнаӨчигдөр 12 цаг 41 минут

Ирландын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монгол Улсад айлчлал хийнэӨчигдөр 12 цаг 34 минут

Улаан-Үд хот, Хиагтын боомт Монголчуудын урсгалаар хөгжих ньӨчигдөр 12 цаг 29 минут

Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүдийг хотоос нүүлгэхээр болжээӨчигдөр 12 цаг 27 минут

С.Баярыг шалгаж буй "жинхэнэ" шалтгаан юу вэ?Өчигдөр 12 цаг 21 минут

АХБ-наас Монгол Улсад 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэӨчигдөр 11 цаг 46 минут

Монголын даамчид тивээсээ дөрвөн алтан медаль хүртлээӨчигдөр 11 цаг 40 минут

Кранист өргөгч цамхаг жолоодох мэргэжлийн үнэмлэхтэй байжээӨчигдөр 11 цаг 38 минут

Ерөнхийлөгч Тод манлай уяач Д.Дагвадорж, Алдарт уяач П.Сэргэлэн нарын цолыг хураанаӨчигдөр 10 цаг 52 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох