Хоёр Ерөнхий сайд хоригдож "шийтгэгдсэн" 7 хоног

2018 оны 4-р сарын 14. 12:13

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

Улс төрд

"Д.Гантулга гишүүний асуудал хуулийн мухардалд ороогүй"

УИХ дахь Ардчилсан намын бүлэг долоо хоногийн эхэнд хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ардчилсан нам гишүүдийн ёс зүйн асуудалтай холбоотой мэдээлэл хийх ёстой гэж үзсэн. Ялангуяа эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, жендерийн тэгш эрхийн асуудлыг орхигдуулж болохгүй. Ардчилсан намын бүлэгт ирж буй мэдээллээр Д.Гантулга гишүүний асуудал хуулийн мухардалд орлоо гэсэн. Хуулийн мухардалд орно гэж байхгүй. Гишүүн хэрэв хэрэгт холбогдсон бол УИХ-аар заавал хэлэлцэх ёстой” гэв.

Монгол, БНХАУ-ын ЗГ 11 баримт бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар тус улсад айлчилсан. Энэ үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж зарим баримт бичигт гарын үсэг зурлаа. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын хэлэлцээний үр дүнд Улаанбаатарын Төв Цэвэрлэх байгууламжийг сайжруулах төсөл, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Боловсрол солилцооны хөтөлбөр зэрэг 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачлав

УИХ-ын гишүүн Д.Гантулгын түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 30 хоног хорих шийдвэр гарав

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас нэг өдөр баривчиллаа. Тэднийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс /2018.04.10/-нд баривчилж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр хорих ангид саатуулсан. Улмаар тэднийг Сүхбаатар дүүргийн шүүхээр үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргасан юм.

“УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татсан” гэв

Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "Нийслэлийн Прокурорын газарт АТГ-аас нэр дурдагдсан хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлсэн. Прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байна. Шүүхийн шийдвэр гарахаар сэжигтнээр татсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хэд хоног хорих эсэх нь тодорхой болно" гэв.

Мөн " УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татсан. Хэрэг нь мөрдөн байцаах шатанд явагдаж байна" гэв.

2018-2019 оныг авлигын эсрэг жил болгох Ерөнхийлөгчийн зарлиг гарав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга“Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гарлаа. Зарлигийн хувийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв.

АН: Ч.Сайханбилэгийг намаас хөөгөөгүй

Ардчилсан Намаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг талаар албан ёсны тайлбар өглөө. Тайлбарт: "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Ардчилсан намаас хөөжээ гэсэн нь ташаа мэдээлэл. Нэгдүгээрт, Ардчилсан намын Улстөрийн зөвлөл "Сайханбилэгийг баривчилсан асуудлаар хуралдаагүй. Хоёрдугаарт, түүнийг буруутгаж асуудлыг хууль хяналтын байгуулагаас эцэслэн шалгаж дуусаагүй байхад энэ асуудлаар хуралдаж шийдвэр гаргах нь хэт эртэдсэн алхам болно” гэжээ.

Нийгэмд

"Багш нарын цалин шүүгчдээс арав дахин бага байна" гэв

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос мэдээлэл хийлээ. Тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуул: 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс цалин нэмэгдсэн юм шиг яриа нийгэмд гарсан байна. Гэтэл нэмэгдээгүй хасагдсан учраас бид хариуцлагатайгаар хурал хийж байна. Өнөөдөр бидэнтэй адил Их, дээд сургууль төгссөн шүүгч нар гэхэд таван сая төгрөгийн цалин авч бид 500 мянган төгрөгийн цалин авч байна. Яагаад арав дахин бага байгаа юм бэ? Ядаж гурав дахин бага байг л дээ. Тэгвэл бидний хүсээд байгаа 1,6 сая төгрөгт хүрнэ шүү дээ" гэв.

"Шүүгчид Эрдэнэтийг мафийн бүлэглэлд өгөх гэж улайрч байна" гэв

Хөдөлмөрийн үндэсний сангаас "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус сангийн тэргүүн С.Зоригтбаатар "Эрдэнэт үйлдвэрийг УИХ-аас 49 хувийг төрийн мэдэлд буцаан авах шийдвэр гарсан. Уг шийдвэрийг Засгийн газар Төрийн өмчийн хороогоор дамжуулан хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ хэргийг Захиргааны хэргийн шүүх дээр гацаачихлаа.

Олигархжсан бүлэглэлд үйлчилдэг, тэдний гap хөл болсон шүүгч нар Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг ажиллаж ирлээ. Тэдгээр шүүгчид Монголчуудын амжиргаагаа залгуулдаг, төсвийг бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийг мафийн бүлэглэлд өгөх гэж улайрч байна.

"Л.Чинбат бөхийн өргөөг шатаасан ч яахав гэж ярьсан байсан"

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн тэргүүлж буй холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж "МҮБХ-ны Тэргүүнээр Л.Чинбатыг сонгосныг гурван шатны шүүхээр баталгаажуулсан гэдэг нь ор үндэсгүй худлаа" хэмээн мэдэгдсэн юм. Улсын заан Ц.Магалжав "Монгол бөхийн ноён оргилуудын нэг Дархан аварга маань бурхан болоод удаагүй байхад бөхийн холбооныхон хэрүүл тэмцэл хийх болсонд бид харамсаж байна. Бөх хүний уужуу тайван зан гаргаж, тэвчээртэй дуугай байсаар байсан хэдий ч өчигдөр Л.Чинбат гэгч хүн Монгол телевизийн байранд залуу бөхчүүд хүүхдүүдийг цуглуулан Бөхийн өргөөг хүчээр эзэлж авах талаар ярилцсан байна. Бөхийн өргөөг шатаасан ч яахав хэмээн ярьсан нь биднийг өнөөдөр мэдээлэл хийхэд хүргэлээ” гэв.

Дэлхийд

Трамп Ким Чен Унтай хэзээ уулзахаа хэлэв

Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай тавдугаар сард юм уу зургаадугаар сарын эхээр уулзах бодолтой байна. Тэрээр Цагаан ордонд сайд нарын танхимын хуралдаан дээр даваа гарагт ингэж хэлснийг РИА Новости агентлаг мэдээлжээ. “Бид Умард Солонгосын удирдлагатай уулзах гэж байгаа нь дэлхий нийтийн хувьд нэн сонин байх болно” гэжТрамп хэлсэн байна.

Тархины саажилттай хүү мэс засал хийлгэсний дараа харь хэлээр ярьж эхлэв

Тархины саажилт болон цусны хавдартай 15 настай хүү Москвад мэс засал хийлгэсний дараа амьд үлджээ. Гэхдээ тэрээр орос хэлээ мартаж, англиар ярьж эхэлжээ. Артем Галкин тархины саажилттай төрсөн бөгөөд 15 насанд нь түүнээс цусны хавдар илэрчээ. Хүүхэд тэсэхгүй, мэс засалчнэмэр болохгүй гэж хүүгийн эцэг, эхэд хэлсэн байна. Гэвч Галкин мэс заслын ард гарч, өвчнөө ялжээ гэж Telegram-канал Mash мэдээлсэн байна.

АНУ Сирид цохилт өгөхөд бэлэн байна

60 “Томагавк” пуужингаар зэвсэглэсэн Америкийн мина тээгч “Donald Cook” хөлөг онгоц Сирийн Тартус хотод 100 километрийн зайд дөхөж иржээ. Энэ талаар Туркийн “Hurriyet” сонинд бичсэн байна. “Donald Cook” хөлөг онгоц Киприйн боомтоос гарч, даваа гарагт Сирийн зүг хөдөлснийг дурдаж байна.

Сонинд бичсэнээр, оросын нисэх онгоцууд Америкийн мина тээгч хөлөг онгоцны дээгүүр дөрвөн удаа нисч өнгөрчээ. НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя өмнө нь Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр хэлэхдээ, Сирид цохилт өгвөл ноцтой үр дагавар учирна гэдгийг АНУ-д анхааруулсан гэдгээ мэдэгджээ.

Г.Хулан



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 5 ]

2018 оны 4-р сарын 15. 12:59Зочин - [150.129.140.**]

avsan mongo hausiigni l mongoldoo oruulj ireh ni chuhal bn

2018 оны 4-р сарын 15. 12:45Зочин - [202.179.25.**]

Өндөр албан тушаал хашиж байснаараа түрий барих хэрэггүй, Солонгост 2 ерөнхийлөгч нь баригдчихаад бн. Сэтгэлдээ сэвгүй, шударгаар ажиллаж байсан юм бол юунаас айдаг юм, сайн шалгах, шалгуулах хэрэгтэй.

2018 оны 4-р сарын 15. 00:35Зочин - [66.181.182.***]

С.БАЯР, Ч.САЙХАНБАЛАГХОЁРЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖБҮХ НАСААР НЬ ШОРОНД ХАТААЖ, ШОРООНД АМЬДААР БУЛАХ ХЭРЭГТЭЙ....

2018 оны 4-р сарын 14. 12:27Зочин - [150.129.140.**]

shudarga ys togtoh boltugai

2018 оны 4-р сарын 14. 12:17Зочин - [139.5.218.**]

zuv2, sain shalgah heregtei, ter bandaashiig umuurch hamgaalaad bailgui hurdan zailuulaach

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Ж.Бат-Эрдэнэ: Шинэ нисэх буудлыг барихдаа гоё буудалтай болно гэж бариагүй1 минут 12 секундын өмнө

Өмнөговь аймгийн нутгаар аялахад үзэх газрууд16 минут 46 секундын өмнө

Дэлхийн банктай хамтран засаглалыг сайжруулах зөвлөмж гаргана32 минут 18 секундын өмнө

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн төслийг батлав34 минут 21 секундын өмнө

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг болно47 минут 42 секундын өмнө

Шүлхийгээс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна56 минут 47 секундын өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд агентлагтай болно59 минут 44 секундын өмнө

"Ерөнхийлөгчийг АТГ-ын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаардаж байна"1 цаг 6 минутын өмнө

Бодибилдингийн Азийн аваргын тэмцээн Улаанбаатарт эхэллээ1 цаг 19 минутын өмнө

2018 оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлалаа1 цаг 32 минутын өмнө

Уяач П.Сэргэлэн, Д.Дагвадорж нарын цолыг хураах зарлиг гаргав1 цаг 37 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөгт 100 орчим ААН оролцож байна1 цаг 42 минутын өмнө

"Машин хулгайлдаг бүлэг этгээдийг мөрдөн шалгаж, баривчилсан"1 цаг 46 минутын өмнө

Х.Баттулга: Генерал хүн цолондоо тэнцэж, үлгэр жишээч байх ёстой1 цаг 59 минутын өмнө

"Хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь туршилт биш" гэв3 цаг 15 минутын өмнө

Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо3 цаг 21 минутын өмнө

"ОУВС манай улсын хүүхдийн мөнгийг мэддэг болсон юм уу"3 цаг 27 минутын өмнө

"Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" аяныг энэ сарын 30-наас эхлүүлнэ3 цаг 39 минутын өмнө

Үйлчилгээний байгууллагад тооцоо хийхдээ пин кодоо хэлэхгүй байхыг анхааруулав3 цаг 46 минутын өмнө

“Дархлаажуулалтын үйл ажиллагааг хянах арга барилд сургах” сургалт боллоо4 цаг 6 минутын өмнө

“Саруул” хотхонд амиа алдсан эмэгтэйн цогцсыг бензинээр галдан шатаажээ4 цаг 8 минутын өмнө

Мар сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажил ирэх сард эхэлнэ 4 цаг 13 минутын өмнө

Ebarimt системийн баталгаажих хугацааг түр зогсоов4 цаг 28 минутын өмнө

Стандарт, хэмжил зүйн газар МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав4 цаг 43 минутын өмнө

“Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал” боллоо4 цаг 45 минутын өмнө

Кэти Перри, Орландо Блум нар сүй тавьснаа зарлав4 цаг 53 минутын өмнө

"Боловсролын тухай олон нийтийн оролцоотойгоор хэлэлцэх нь чухал"5 цаг 7 минутын өмнө

Монгол, Америк, Япон улсын хамтарсан мэдэгдэл5 цаг 12 минутын өмнө

Ким Чен Ун уулзалтын дүнд хүлээх бүх үүргийг биелүүлнэ гэж мэдэгдэв5 цаг 22 минутын өмнө

Алиалагчид хүмүүсийг айлгадаг учрыг илтгэх гэрэл зургууд5 цаг 38 минутын өмнө

Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэнэ5 цаг 56 минутын өмнө

Зохиогчийн эрхийг хамгаалах хамтарсан тунхаг бичиг байгуулав5 цаг 59 минутын өмнө

Х.Нямбаатар: Намайг мөрдөж, мөшгиж байгаа хүмүүст "сайн ажиллаарай" гээд хэлчихье6 цаг 2 минутын өмнө

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг НҮНТ-ээр олгож эхэллээ6 цаг 13 минутын өмнө

Шадар сайд Монгол, Оросын бизнес эрхлэгчидтэй уулзав6 цаг 16 минутын өмнө

Хөх хотын ногоон байгууламж, тохижилттой танилцлаа6 цаг 18 минутын өмнө

Трампын “ихэр" Испаниас олдов6 цаг 32 минутын өмнө

И.Энхболд: Энэ уулзалтаар Трампын өмнө дэлгэх “хөзөр” тодорхой болно6 цаг 38 минутын өмнө

Үдийн хоолны дараа унтах нь даралт бууруулж, шигдээс авахаас сэргийлдэг6 цаг 50 минутын өмнө

"Таван Толгой" ХК нэгж хувьцаандаа 2410 төгрөгийн ногдол ашиг тараана6 цаг 56 минутын өмнө

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга БНАСАУ-ын удирдагчтай уулзжээ7 цаг 3 минутын өмнө

Ч.Хүрэлбаатар: АНУ-д гол уулзалтууд эхлэхээс өмнө огцруулах тухай мэдээнүүд гарч байна лээ7 цаг 9 минутын өмнө

Улаанбаатарт Хөх хотын нэрэмжит гудамж байгуулна7 цаг 12 минутын өмнө

Хөрсөө хайрлах ухааныг хүн бүрт суулгахсан..7 цаг 14 минутын өмнө

Вашингтон Сингапурыг, Пхеньян Монголыг санал болгож байна7 цаг 34 минутын өмнө

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана7 цаг 43 минутын өмнө

Улаанбаатарт 25 хэм дулаан7 цаг 47 минутын өмнө

Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэлж байна7 цаг 51 минутын өмнө

Өнөөдөр болох зарим үйл явдал7 цаг 54 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр7 цаг 56 минутын өмнө

НИТХ-ын хуралдаан ил тод, нээлттэй, бүтээлч байх боломж бүрдлээ21 цаг 31 минутын өмнө

Шадар сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав21 цаг 39 минутын өмнө

Шүүгчид нэр дэвшигчдийн тухай мэдээллийг хүлээн авна22 цаг 38 минутын өмнө

“Баялгийн засаглал” хэлэлцүүлгээс зөвлөмж гаргажээ22 цаг 43 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөг маргааш болно22 цаг 56 минутын өмнө

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үсрэнгүй хөгжлийн суурь тавигдлаа23 цаг 2 минутын өмнө

Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч Ю.П.Трутневтэй уулзлаа23 цаг 4 минутын өмнө

“Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” арга хэмжээ боллоо23 цаг 8 минутын өмнө

Дорноговь аймагт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлэв23 цаг 20 минутын өмнө

Ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав23 цаг 36 минутын өмнө

Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг хөгжүүлнэ23 цаг 39 минутын өмнө

“Чөлөөт орон зай” төслийн шилдэг бүтээлүүдийг танилцуулав23 цаг 58 минутын өмнө

Арктикийн мөсөнд асар их хэмжээний бичил хуванцрууд байгааг илрүүлэвӨчигдөр 17 цаг 30 минут

Их, дээд сургуулиудын удирдлага чанарын баталгаажуулалтын арга зүйд суралцаж байнаӨчигдөр 17 цаг 23 минут

Онцгой байдлынхан олон төрөлт тэмцээнээр өрсөлдөж байнаӨчигдөр 17 цаг 19 минут

Буриад улстай соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэӨчигдөр 17 цаг 17 минут

Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийг тагнаж чагнасан байвал үүний эсрэг хатуу тэмцэнэӨчигдөр 17 цаг 08 минут

Дорнод аймаг дахь айлын хашаанаас их бууны сум олджээӨчигдөр 16 цаг 15 минут

ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад оролцлооӨчигдөр 16 цаг 08 минут

НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулавӨчигдөр 16 цаг 01 минут

"МИАТ компанийг хувьчлахыг эсэргүүцээгүй ч зөв хандахыг сануулж байна"Өчигдөр 15 цаг 55 минут

Д.Ууганбаяр пауэрлифтингийн дэлхийн аварга боллооӨчигдөр 15 цаг 42 минут

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээӨчигдөр 15 цаг 40 минут

Ц.Нямдорж: Би сэтгүүлчдийг тагнаагүйӨчигдөр 15 цаг 23 минут

Ж.Мөнхбат: Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн хуулийн төсөл шахдагаа хэзээ зогсоох вэӨчигдөр 15 цаг 16 минут

Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөвӨчигдөр 14 цаг 45 минут

“Улаанбаатар марафон-2018" ирэх сарын 19-нд болноӨчигдөр 14 цаг 43 минут

“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлэг боллооӨчигдөр 14 цаг 40 минут

Монголбанк: Энэ онд ЗГ-ын өрийн хэмжээ ДНБ-ний 70 орчим хувь руу буунаӨчигдөр 14 цаг 37 минут

Хороодын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байнаӨчигдөр 14 цаг 12 минут

“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт семинар боллооӨчигдөр 14 цаг 09 минут

"Цагдаагийн ажилтнууд сэтгүүлч, иргэдийг тагнасан асуудлыг шалгаж байна"Өчигдөр 14 цаг 07 минут

Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?Өчигдөр 14 цаг 01 минут

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургууль боллооӨчигдөр 13 цаг 39 минут

Монгол-Германы хамтарсан АМТИС-ийг хотхоноор хөгжүүлнэӨчигдөр 13 цаг 38 минут

Ерөнхийлөгч Х.Баттулгад Сушма Свараж бараалхлааӨчигдөр 13 цаг 36 минут

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлэвӨчигдөр 13 цаг 32 минут

Шинээр байгуулагдсан ББСБ-уудын удирдлагуудад зориулсан сургалт боллооӨчигдөр 13 цаг 27 минут

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар танилцуулавӨчигдөр 13 цаг 25 минут

У.Хүрэлсүх: Оюуны бүтээл туурвигчдыг ЗГ дэмжин урамшуулнаӨчигдөр 13 цаг 20 минут

Нууранд осолдсон иргэдийн цогцсыг 15 метрийн гүнээс гаргажээӨчигдөр 13 цаг 16 минут

“Pacific consultants” зөвлөх байгууллагын мэргэжилтэнг хүлээн авч уулзавӨчигдөр 13 цаг 04 минут

Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалааӨчигдөр 12 цаг 50 минут

М.Оюунчимэг: Туул гол дагуу амралт зугаалгын парк байгуулнаӨчигдөр 12 цаг 41 минут

Ирландын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монгол Улсад айлчлал хийнэӨчигдөр 12 цаг 34 минут

Улаан-Үд хот, Хиагтын боомт Монголчуудын урсгалаар хөгжих ньӨчигдөр 12 цаг 29 минут

Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүдийг хотоос нүүлгэхээр болжээӨчигдөр 12 цаг 27 минут

С.Баярыг шалгаж буй "жинхэнэ" шалтгаан юу вэ?Өчигдөр 12 цаг 21 минут

АХБ-наас Монгол Улсад 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэӨчигдөр 11 цаг 46 минут

Монголын даамчид тивээсээ дөрвөн алтан медаль хүртлээӨчигдөр 11 цаг 40 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох