У.Хүрэлсүх: Уул уурхайгаас хулгай хийж байгаа хүмүүс явах ёстой газартаа яваарай

2018 оны 4-р сарын 14. 14:51

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр Тавантолгойн ордын ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэн, төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шийдвэрийг Ерөнхий сайд гаргав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалаа уржигдар өндөрлүүлж, үргэлжлүүлэн Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн түүхий эдийн экспортын гол боомт болох Ганцмод-Гашуунсухайтынүйл ажиллагаатай танилцсан. Харин өчигдөр Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудын удирдлагуудтай уулзаж үүрэг даалгавар өгсөн юм.

Эзэмшлийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмчид байдаг орон нутгийн “Тавантолгой” ХК Таван толгой орд газрын 276 га талбайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 192.7 сая тонн нүүрсний нөөцтэй. Өнгөрөгч онд улсын төсөвт 165 тэрбум төгрөг төвлөрүүлж, 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Өмнөговь аймгийн төсвийн 70 хувь, Цогтцэций сумын төсвийн 90 хувийг дангаар бүрдүүлдэг тус компани 1000 гаруй ажилчинтай, 95 хувь нь тус орон нутгийнх байдаг хэмээн “Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддорж танилцуулж байв. Тавантолгойн бүлэг ордод 52 жил үйл ажиллагаа явуулж байгаа тус компани ордын хэмжээнд дотоодын зах зээлд борлуулалт хийдэг цорын ганц компани бөгөөд 1 тонн нүүрсийг олборлох өртгөөс даруй хоёр дахин хямд үнээр иргэдэд борлуулдаг аж.

“ЭНЕРЖИ РЕСУРС” НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН БООМТЫГ НЭМЭХ САНАЛ ГАРГАВ

Монголын уул уурхайн корпорацийн “Энержи Ресурс” ХХК Тавантолгойн ордын Ухаа худаг, Баруун нарангийн уурхайд олборлолт хийж байгаа. Үйлдвэрлэлийн нийт нөөц 509 сая тонн, борлуулах нөөц нь 286 тонн нүүрс бөгөөд Өмнөговь аймаг дахь нүүрс баяжуулах цорын ганц үйлдвэрийг 2011 онд нээж, үе шаттай өргөтгөсөөр жилд нийт 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай болсон. Өнөөдрийг хүртэл нийт 40 орчим сая тонн нүүрс баяжуулсан бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноос хойш зөвхөн баяжуулсан нүүрс экспортод гаргаж байгаа. Мөн Ухаа худаг цогцолборын хүрээнд 18 мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барьж, ашиглалтад оруулсан тус компани дэд бүтцээ хангалттай хэмжээнд шийдвэрлэж чадсан ганц компани юм.

ӨМӨЗО-ны Бугат зэрэг хотыг хамруулсан “А” бүсэд тус компанийн боловсруулсан нүүрс хамгийн өрсөлдөх чадвартайд тооцогддог ба энэ бүсийн зах зээлд зөвхөн Монголын компаниуд өрсөлддөг гэдгийг “Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлж байв. “Зах зээлийн үнэ сайн үед тээвэрлэлтээ даагаад хүрч очиж, Австралийн нүүрстэй өрсөлдөх чадвартай. Хятад Улс төмөр, гангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа нь Монголын компаниудад томоохон боломж авч ирж байгаа” хэмээж байв. Гэхдээ экспортын зөвхөн ганц гарцтай байх нь зөв эсэхийг бодолцох хэрэгтэй гээд боомтын эргэлт удааширснаар нийлүүлэлтийн өртөг нэмэгдэж, 60 орчим ам.доллараар худалдаалж байгааг хэлэв.

2017 онд борлуулалтын орлогыг өмнөх оноос 4 дахин нэмэгдүүлж, 476 сая ам.долларын борлуулалт хийсэн, үйл ажиллагааны ашиг 124 сая ам.долларт хүрсэн, 4.4 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон, үйлдвэрийнхээ хүчин чадлын 50 хувийг л ашигладаг гэсэн статистик мэдээллүүдийг Г.Батцэнгэл захирал өгч байв. Хэрэв Гашуунсухайт боомтын гацалт арилж, татан авалт сайжирвал үйл ажиллагаагаа 2 дахин өсгөх бололцоотой, хилийн цаана ч худалдан авагчид бэлэн байгаа гэлээ.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДААС НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОСГОХ БОЛОМЖТОЙ

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны тайланг тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганхуяг танилцуулсан юм. Компанийн үйл ажиллагаа идэвхтэй, эдийн засгийн үр өгөөжтэй явж ирсний дүнд 80.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, өнөөдөр дотоодод болон гадаадад ямар ч өр төлбөргүй болсон талаар онцолж байв. Ингэснээр нөөцийн үнэлгээг баталгаажуулах, стратегийн томоохон төсөл рүү орох уурхайг хөгжүүлэх нэгдүгээр шатны гараанд гарч иржээ. Хөрөнгө оруулагчдаас нэг тэрбум ам.долларыг урьдчилсан байдлаар олон улсын зах зээлд ч, төслийн хүрээнд ч босгох бүрэн боломжтой болж бэхэжсэн бөгөөд 2017 онд хийсэн ажлын дүнд ордын үнэлгээг 8 тэрбум ам.долларт хүргэх боломжтой аж.

2017 онд олборлолтыг 33 хувь, борлуулалтыг 13 хувиар өсгөж, 8.5 сая тонн нүүрсээс 1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого орж, улсын төсөвт 243 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 438.4 тэрбум төгрөгийн ашиг олжээ. Нөөцөө 60 орчим сая тонн нүүрсээр өсгөж, Хятадын зах зээлд өрсөлдөх боломжтой болсон, 2017 онд 8.5 сая тонн нүүрс экспортолсон зэрэг статистик мэдээллүүдийг танилцуулж байв.

Хөгжлийн нэгдүгээр үе шатандаа орохын тулд барилга байгууламж, парк шинэчлэл, бусад төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлж, олон улсын дэвшилтэт технологи конверийг нэвтрүүлэхээр болсон бөгөөд Нүүрс баяжуулах зайлшгүй шаардлагын үүднээс Баяжуулах үйлдвэрийн төслийг эхлүүлэх, “Энержи Ресурс” болон хилийн чанад дахь үйлдвэрүүдтэй баяжмал үйлдвэрлэхэд хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа аж. Нүүрс баяжуулах үйлдвэрийг 330 сая ам.доллараар байгуулах ТЭЗҮ-г урьдчилсан байдлаар батлуулсан бөгөөд 2018-2020 онд 1-5 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтайүйлдвэр ашиглалтад оруулахаар зорьж байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн стратеги төлөвлөгөөтэй шууд холбогддог Төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, автозамын төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч буй аж. Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэг тэрбум ам.доллар босгох, 1.5 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХХК хамтарч ажиллах бүрэн боломжтойг илэрхийлж байв.

“Эрдэнэс Тавантолгой” дөрвөн лицензийн хүрээнд 5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа. Тиймээс IPO гаргахад нэг тэрбум ам.доллар босгох бүрэн боломжтой. Хоёр долоо хоногийн өмнө 2511000 иргэний 1072 хувьцааг “Эрдэнэс Тавантолгой” өөрийн баланс дээрээ бүртгэж авчээ. Үүнтэй холбогдуулж 4 дүгээр сарын 27-нд нийт хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, компанийн дүрмийг өөрчилж, шинэчлэхээр товлосон байна.

Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй олборлогч компаниуд ийн мэдээллээ танилцуулсны дараа Ерөнхий сайд болон Зам тээврийн хөгжлийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нар холбогдох шийдвэрийг гаргаж, үүрэг даалгавар өглөө.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нүүрсний тээврийн хил нэвтрэх “С” зөвшөөрлийг эмх замбараагүй олгодог байдлыг зогсоож, тухайн олборлогч компани худалдан авагч талтайгаа шууд хэлэлцээр хийсний дүнд олгож байх шийдвэрийг гаргасан юм. Тэрбээр “Уурхайн аман дээрээс ачилт хийхээ зогсоож тээвэрлэлтийн асуудлаа өөрсдөө хариуц. Жолооч нарын асуудлыг гэрээлэгч компаниуд хариуц. Хоёрдугаарт төмөр замын 1.5 тэрбум долларын санхүүжилтийг энэ Засгийн газар гаргаж чадахгүй. Тиймээс нүүрс олборлогч компаниуд өөрсдөө асуудлаа санаачлах хэрэгтэй. Энэ тал дээр Эрдэнэс Монгол компани санаачилгатай ажиллах ёстой. IPO хийж хөрөнгө оруулалт татах, төмөр замаа барих тодорхой саналуудаа гаргаад яваарай. Мөн “Энержи Ресурс”-ын тавьсан Цагаан дэл, Ханги мандал гэсэн хоёр боомт нэмэх асуудалд Засгийн газар дэмжиж ажиллаж маршрутыг нь баталжөгье. Түүнчлэн дахиад нэг хүнд даацын авто замын асуудал яригдаж байгаа. Энэ концесс нь дүгнэх шатандаа яваа” гэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Тавантолгой” компанийг нэгдсэн зохион байгуулалтад орж, тээвэр ложистикээ өөрсдөө хийж гүйцэтгэх, чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэх, Гашуун сухайтын авто зам төслийг “Эрдэнэс Тавантолгой”-н доор нэгтгэж, шууд удирдлагаар хангах үүргийг өгөв. Мөн тэрбээр, Таван толгойн үйл ажиллагааг эрчимжүүлж, өргөжүүлэх, цаашлаад дэлхийн зах зээлд түүхий эдийн нүүрс өссөн байгааг ашиглаж борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг Төрийн өмчит үйлдвэрийн газар болоход Засгийн газар бүрэн дэмжиж ажиллана гэв. Мөн урт, уртын урт, богины тээвэрлэлтийг хэрхэн үргэлжлүүлэх талаар Зам тээврийн хөгжлийн сайдтай зөвлөлдөж шийдвэр гаргахаар боллоо.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тавантолгойн үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортыг өсгөхөд яалт ч үгүй төмөр замаа яаравчлан барьж байгуулах шаардлагатайг тодотгож байв. Зээл авах, тусламж гуйхаас илүү экспортын орлогыг нэмэх талаар Засгийн газар анхаарч, энэ хүрээнд Гашуунсухайт боомтын хөгжлийг сайжруулахаар 148 сая юань буюу 24 орчим сая ам.долларын хөрөнгө оруулах гэрээг байгуулсан. Боомтыг сайжруулах, олон улсын жишигт хүргэх ажлыг 2019 он гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа. Экспортоор гарч байгаа бүхий л түүхий эдийг бүртгэдэг, татвараа авдаг байхад анхаарна гэлээ.

НҮҮРС ХУЛГАЙГААР ГАРГАСАН АСУУДЛЫГ АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖ ШАЛГАХ ҮҮРЭГ ӨГӨВ

Ингээд төгсгөлд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс олборлогч компанийн удирдлагуудад өгсөн үүрэг даалгавартаа олборлогч компаниуд гэрээлж буй тээврийн компанийн жолооч нарын нийгэм, эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлыг хариуцаж ажиллахыг даалгав.

Мөн тэрбээр, “Тавантолгойн ордыг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна. БНХАУ-д хийсэн айлчлалаар манайхны хэлдгээр төрийн гурван өндөрлөгтэй нь уулзаж ярилцлаа. Тавантолгойн хамтын ажиллагааг бүх талаар дэмжихэд бэлэн байна, монголчууд та нар дотооддоо асуудлаа шийдчих л гэж байна. Тиймээс нэгдүгээрт хил боомтын асуудлаа шийдвэрлэж, сайжруулна. Хоёрдугаарт, Тавантолгойн ашиглалтыг сайжруулах асуудлаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргахаар УИХ-д өргөн барина. Төмөр зам, автозамын асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргана. Үзээд хараад явах биш шийдвэр гаргах цаг болсон. Холбогдох сайд нар саналаа ирүүлэх хэрэгтэй. Тавантолгойн ордод гурван компани л үйл ажиллагаа явуулж байна. Та нар учраа олж, эвтэй, уялдаа холбоотой ажиллаж байж гадаад зах зээлд тоглолт хийнэ.

Мөн өчигдөр УИХ-ын гишүүн Б.Энхболд 268 мянган тонн нүүрс хулгайгаар гарсан талаар мэдээлэл өгч байсантай холбогдуулж, энэ асуудлыг шалгахыг Сангийн сайдад даалгав. Мөн цагдаа, тагнуул, аудитын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гаргаж, хулгай хийсэн хүмүүсийг тогтоон хариуцлагыг үүрүүл гээд “Улсын өмч, эд хөрөнгө болох уул уурхайн бүтээгдэхүүнээс хулгай хийж байгаа хүмүүс явах ёстой газартаа яваарай” гэсэн юм.

Дараа нь Ерөнхий сайд “Энержи Ресурс” ХХК-ийн барьсан баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсанаар Тавантолгойгоос хөдөллөө. Томилолт өнөөдөр Дундговь аймагт үргэлжилнэ.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Ж.Бат-Эрдэнэ: Шинэ нисэх буудлыг барихдаа гоё буудалтай болно гэж бариагүй57 секундын өмнө

Өмнөговь аймгийн нутгаар аялахад үзэх газрууд16 минут 31 секундын өмнө

Дэлхийн банктай хамтран засаглалыг сайжруулах зөвлөмж гаргана32 минут 3 секундын өмнө

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн төслийг батлав34 минут 6 секундын өмнө

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг болно47 минут 27 секундын өмнө

Шүлхийгээс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна56 минут 32 секундын өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд агентлагтай болно59 минут 29 секундын өмнө

"Ерөнхийлөгчийг АТГ-ын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаардаж байна"1 цаг 6 минутын өмнө

Бодибилдингийн Азийн аваргын тэмцээн Улаанбаатарт эхэллээ1 цаг 19 минутын өмнө

2018 оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлалаа1 цаг 31 минутын өмнө

Уяач П.Сэргэлэн, Д.Дагвадорж нарын цолыг хураах зарлиг гаргав1 цаг 37 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөгт 100 орчим ААН оролцож байна1 цаг 42 минутын өмнө

"Машин хулгайлдаг бүлэг этгээдийг мөрдөн шалгаж, баривчилсан"1 цаг 46 минутын өмнө

Х.Баттулга: Генерал хүн цолондоо тэнцэж, үлгэр жишээч байх ёстой1 цаг 59 минутын өмнө

"Хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь туршилт биш" гэв3 цаг 15 минутын өмнө

Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо3 цаг 21 минутын өмнө

"ОУВС манай улсын хүүхдийн мөнгийг мэддэг болсон юм уу"3 цаг 27 минутын өмнө

"Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" аяныг энэ сарын 30-наас эхлүүлнэ3 цаг 39 минутын өмнө

Үйлчилгээний байгууллагад тооцоо хийхдээ пин кодоо хэлэхгүй байхыг анхааруулав3 цаг 46 минутын өмнө

“Дархлаажуулалтын үйл ажиллагааг хянах арга барилд сургах” сургалт боллоо4 цаг 6 минутын өмнө

“Саруул” хотхонд амиа алдсан эмэгтэйн цогцсыг бензинээр галдан шатаажээ4 цаг 8 минутын өмнө

Мар сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажил ирэх сард эхэлнэ 4 цаг 13 минутын өмнө

Ebarimt системийн баталгаажих хугацааг түр зогсоов4 цаг 27 минутын өмнө

Стандарт, хэмжил зүйн газар МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав4 цаг 43 минутын өмнө

“Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал” боллоо4 цаг 45 минутын өмнө

Кэти Перри, Орландо Блум нар сүй тавьснаа зарлав4 цаг 53 минутын өмнө

"Боловсролын тухай олон нийтийн оролцоотойгоор хэлэлцэх нь чухал"5 цаг 7 минутын өмнө

Монгол, Америк, Япон улсын хамтарсан мэдэгдэл5 цаг 12 минутын өмнө

Ким Чен Ун уулзалтын дүнд хүлээх бүх үүргийг биелүүлнэ гэж мэдэгдэв5 цаг 22 минутын өмнө

Алиалагчид хүмүүсийг айлгадаг учрыг илтгэх гэрэл зургууд5 цаг 37 минутын өмнө

Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэнэ5 цаг 56 минутын өмнө

Зохиогчийн эрхийг хамгаалах хамтарсан тунхаг бичиг байгуулав5 цаг 58 минутын өмнө

Х.Нямбаатар: Намайг мөрдөж, мөшгиж байгаа хүмүүст "сайн ажиллаарай" гээд хэлчихье6 цаг 2 минутын өмнө

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг НҮНТ-ээр олгож эхэллээ6 цаг 13 минутын өмнө

Шадар сайд Монгол, Оросын бизнес эрхлэгчидтэй уулзав6 цаг 16 минутын өмнө

Хөх хотын ногоон байгууламж, тохижилттой танилцлаа6 цаг 18 минутын өмнө

Трампын “ихэр" Испаниас олдов6 цаг 31 минутын өмнө

И.Энхболд: Энэ уулзалтаар Трампын өмнө дэлгэх “хөзөр” тодорхой болно6 цаг 38 минутын өмнө

Үдийн хоолны дараа унтах нь даралт бууруулж, шигдээс авахаас сэргийлдэг6 цаг 50 минутын өмнө

"Таван Толгой" ХК нэгж хувьцаандаа 2410 төгрөгийн ногдол ашиг тараана6 цаг 56 минутын өмнө

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга БНАСАУ-ын удирдагчтай уулзжээ7 цаг 2 минутын өмнө

Ч.Хүрэлбаатар: АНУ-д гол уулзалтууд эхлэхээс өмнө огцруулах тухай мэдээнүүд гарч байна лээ7 цаг 9 минутын өмнө

Улаанбаатарт Хөх хотын нэрэмжит гудамж байгуулна7 цаг 12 минутын өмнө

Хөрсөө хайрлах ухааныг хүн бүрт суулгахсан..7 цаг 14 минутын өмнө

Вашингтон Сингапурыг, Пхеньян Монголыг санал болгож байна7 цаг 34 минутын өмнө

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана7 цаг 43 минутын өмнө

Улаанбаатарт 25 хэм дулаан7 цаг 47 минутын өмнө

Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэлж байна7 цаг 51 минутын өмнө

Өнөөдөр болох зарим үйл явдал7 цаг 54 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр7 цаг 56 минутын өмнө

НИТХ-ын хуралдаан ил тод, нээлттэй, бүтээлч байх боломж бүрдлээ21 цаг 31 минутын өмнө

Шадар сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав21 цаг 39 минутын өмнө

Шүүгчид нэр дэвшигчдийн тухай мэдээллийг хүлээн авна22 цаг 38 минутын өмнө

“Баялгийн засаглал” хэлэлцүүлгээс зөвлөмж гаргажээ22 цаг 42 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөг маргааш болно22 цаг 56 минутын өмнө

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үсрэнгүй хөгжлийн суурь тавигдлаа23 цаг 1 минутын өмнө

Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч Ю.П.Трутневтэй уулзлаа23 цаг 4 минутын өмнө

“Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” арга хэмжээ боллоо23 цаг 8 минутын өмнө

Дорноговь аймагт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлэв23 цаг 20 минутын өмнө

Ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав23 цаг 36 минутын өмнө

Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг хөгжүүлнэ23 цаг 39 минутын өмнө

“Чөлөөт орон зай” төслийн шилдэг бүтээлүүдийг танилцуулав23 цаг 58 минутын өмнө

Арктикийн мөсөнд асар их хэмжээний бичил хуванцрууд байгааг илрүүлэвӨчигдөр 17 цаг 30 минут

Их, дээд сургуулиудын удирдлага чанарын баталгаажуулалтын арга зүйд суралцаж байнаӨчигдөр 17 цаг 23 минут

Онцгой байдлынхан олон төрөлт тэмцээнээр өрсөлдөж байнаӨчигдөр 17 цаг 19 минут

Буриад улстай соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэӨчигдөр 17 цаг 17 минут

Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийг тагнаж чагнасан байвал үүний эсрэг хатуу тэмцэнэӨчигдөр 17 цаг 08 минут

Дорнод аймаг дахь айлын хашаанаас их бууны сум олджээӨчигдөр 16 цаг 15 минут

ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад оролцлооӨчигдөр 16 цаг 08 минут

НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулавӨчигдөр 16 цаг 01 минут

"МИАТ компанийг хувьчлахыг эсэргүүцээгүй ч зөв хандахыг сануулж байна"Өчигдөр 15 цаг 55 минут

Д.Ууганбаяр пауэрлифтингийн дэлхийн аварга боллооӨчигдөр 15 цаг 42 минут

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээӨчигдөр 15 цаг 40 минут

Ц.Нямдорж: Би сэтгүүлчдийг тагнаагүйӨчигдөр 15 цаг 23 минут

Ж.Мөнхбат: Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн хуулийн төсөл шахдагаа хэзээ зогсоох вэӨчигдөр 15 цаг 16 минут

Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөвӨчигдөр 14 цаг 45 минут

“Улаанбаатар марафон-2018" ирэх сарын 19-нд болноӨчигдөр 14 цаг 43 минут

“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлэг боллооӨчигдөр 14 цаг 40 минут

Монголбанк: Энэ онд ЗГ-ын өрийн хэмжээ ДНБ-ний 70 орчим хувь руу буунаӨчигдөр 14 цаг 37 минут

Хороодын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байнаӨчигдөр 14 цаг 12 минут

“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт семинар боллооӨчигдөр 14 цаг 09 минут

"Цагдаагийн ажилтнууд сэтгүүлч, иргэдийг тагнасан асуудлыг шалгаж байна"Өчигдөр 14 цаг 07 минут

Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?Өчигдөр 14 цаг 01 минут

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургууль боллооӨчигдөр 13 цаг 39 минут

Монгол-Германы хамтарсан АМТИС-ийг хотхоноор хөгжүүлнэӨчигдөр 13 цаг 38 минут

Ерөнхийлөгч Х.Баттулгад Сушма Свараж бараалхлааӨчигдөр 13 цаг 36 минут

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлэвӨчигдөр 13 цаг 32 минут

Шинээр байгуулагдсан ББСБ-уудын удирдлагуудад зориулсан сургалт боллооӨчигдөр 13 цаг 27 минут

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар танилцуулавӨчигдөр 13 цаг 25 минут

У.Хүрэлсүх: Оюуны бүтээл туурвигчдыг ЗГ дэмжин урамшуулнаӨчигдөр 13 цаг 20 минут

Нууранд осолдсон иргэдийн цогцсыг 15 метрийн гүнээс гаргажээӨчигдөр 13 цаг 16 минут

“Pacific consultants” зөвлөх байгууллагын мэргэжилтэнг хүлээн авч уулзавӨчигдөр 13 цаг 04 минут

Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалааӨчигдөр 12 цаг 50 минут

М.Оюунчимэг: Туул гол дагуу амралт зугаалгын парк байгуулнаӨчигдөр 12 цаг 41 минут

Ирландын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монгол Улсад айлчлал хийнэӨчигдөр 12 цаг 34 минут

Улаан-Үд хот, Хиагтын боомт Монголчуудын урсгалаар хөгжих ньӨчигдөр 12 цаг 29 минут

Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүдийг хотоос нүүлгэхээр болжээӨчигдөр 12 цаг 27 минут

С.Баярыг шалгаж буй "жинхэнэ" шалтгаан юу вэ?Өчигдөр 12 цаг 21 минут

АХБ-наас Монгол Улсад 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэӨчигдөр 11 цаг 46 минут

Монголын даамчид тивээсээ дөрвөн алтан медаль хүртлээӨчигдөр 11 цаг 40 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох