Бөхчүүд яагаад ийм байдаг юм бэ?

2018 оны 4-р сарын 16. 10:06

Монголчууд бид бөхөө дээдэлдэг ард түмэн. Монгол хүн бүр наадмын түрүү бөхөөс адис авч түмний аварга хэмээн сүсэглэн дээдэлдэг. Уран хурц барилдаан, уужуу тайван зантай бөхчүүдийг үеийн үед дээдлэн хүндэлсээр ирсэн билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд бөхчүүдээс шударга бус барилдах, хуваагдаж талцах, өнгө мөнгөнд шунах гээд өөдгүй зан чанар гарах болжээ.Бөхийн өргөөгөө булаацалдан тэргүүний суудлын төлөө чи, би хэмээн алалцах болов.

Тухайлбал, 2017 оны ээлжит бус “Их Эе” хурал 40 гишүүнтэй болж, Л.Чинбатыг сонгосон нь Бөхийн холбооны дүрмийг зөрчсөн гэж үзжээ. Тиймээс 2018 оны гуравдугаар сарын 24-ний өдөр 151 гишүүнтэй “Их Эе” хуралдаж, тэргүүнээр дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэийг сонгосон билээ. Гэтэл зарим нэр бүхий бөхчүүдийн дурдсанаар Л.Чинбат тэргүүн ойр ойрхон бөхчүүдтэй уулзаж, мэдэгдэл хийж, улмаар Бөхийн өргөөг хүчээр эзлэх гэсэн үймээнийг дэгдээсэн гэх. Энэ үйлдэл өнгөрөгч амралтын өдөр хурцдаж, өчигдөр цагдаагийн хамгаалалт авахад хүрсэн аж.

Дархан аварга А.Сүхбат үймээний талаар хэлэхдээ “Бөхийн холбооны асуудал өнөөдөр болж байгаа маргаан биш. Энэ бол 16-17 жилийн өмнө болсон асуудал юм. Шүүх, хуулийн байгууллагаар шалгуулсан, мэтгэлзсэн асуудал байна. Энэ дотор авлига зэрэг олон зүйл нуугдаж байна. Үүний төлөө бид яваад байна. Монгол Бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбоо ард түмний өмч гэж бид үзэж байгаа. Яагаад буруу шүүлттэй байгаа юм. Яагаад допингийн асуудлыг шийдэж болдоггүй юм бэ?” гэв.

Угтаа энэ бүх завхарсан байдлыг засч залруулан барилдааныг үнэн бодитой, эмх цэгцтэй зохион байгуулах нь бөхийн холбооны үүрэг. Гэвч тэд ингэж чадаагүй. Бөхчүүдийн барилдааны үеэрх болон барилдаанаас бусад нөхцөлд гаргадаг ёс бус үйлдэлд эхнээсээ зөв хандаж дүрэм журамтай байсан бол үндэсний бөхийн спортын нэр хүнд өнөөдрийнх шиг ингэж "шалан дээр унахгүй" байсан.

Өнгөрөгч долоо хоногт бөхөд хайртай монголчууд түмний сэтгэл өмөрч Монгол бөхийн зүүний магнай, их бөх Жигжидийн Мөнхбат аваргыг эцсийн замд нь үдсэн. Монгол хүн бурхан болоочийг билэггүй үг, үйлдлээр үддэггүй ёсон бий. Тэр тусмаа жудаг ёсыг дээдэлдэг бөхчүүдийг энэ үйлдлээ зогсоохыг ард түмэн хүссэн. Гэтэл тэд том толгойлж, уламжлалаа үгүйсгэж ийн жудаггүй хандлаа.

Угтаа холбооныхоо үндсэн чиг зарчмаас хазайж, хэтийн үйл ажиллагааг эрх мэдэл, өнгө мөнгөний нүдээр харах болсон тэд тамга тэмдгээ булаацалдсаар өдийг хүрчээ.

Түүгээр ч үл барам, бөхөө дээдэлдэг түмэн олны хандив тусламжаар анхлан суурийг нь тавьсан Монгол бөхийн өргөөг хувьчилж авах гэсэн өчүүхэн шуналаа барьж дийлэхгүй яваа тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэй.

Хоолны сайныг идэж, хувцасны сайныг өмсчихөөд нийгэмдээ туслах ажилд ч оролцдоггүй бөхчүүдийг ард түмэн бид л давраасан бололтой. Бид аливаа баяр наадмын түрүү бөхөд байр, машин гээд үнэтэй, хүндтэй зүйлсийг өгсөөр өдий хүрсэн. Гэтэл ингэж хүндэлж хайрладаг бөхчүүд маань өргөөнийхөө үүдэн хойморийг эвдээд, амин хувийн ашиг хонжооны төлөө арсалдаж байгаад ард түмний "ой гутаж" байна. Бөхчүүд яагаад ийм байдаг юм бэ, яагаад ийм болчихсон юм бэ?

Г.Хулан



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 14 ]

2018 оны 4-р сарын 23. 14:03Зочин - [66.181.186.***]

Монгол бөхийн тухай манжид дагаар орохоос өмнө тийм олныг хамарсан шинжтэй байгаагүй. Манж нар Монголыг буулган авч цэрэглэх эрхийг нь хязгаарлан өрсөлдөөн, тэмцээнийг баяр ёслолын хэмжээнд зөвшөөрөн хуульчилсан нь энэ монгол бөх. Битүү өвч хуягтай баатруудын өрсөлдөөн ердөө хагас шалдан /энэ нь аюулгүй/ эрчүүдийн ноололдоон болж хувирсан. Өмнө нь наадамд ганцхан бөх ч байсангүй. Баатруудын эрүүл тулаан, хүч чадлын тэмцээн, мэргэн харваа, сонор авхаалж шалгах тэмцээн, **** авч явах байдлаараа өрсөлдөх гэх мэт олон янзын тэмцээн байсан. Тэгээд бас амбаны нөлөөний бөх морь түрүүлж байх зарлигтай. Үүний эсрэг нийт монголчууд элдэв зарга хийн тэмцдэг байсны нэг талбар нь монгол бөх байж. Тэхээрээ энэ нь бас эрх чөлөөний сэдэлтэй өрсөлдөөн болж байгаа юм. Өөрөөр хэлбэл ноёд тайжууд хариуцлагыг өөрсдөөсөө холдуулж зориуд угсаа гарвалгүй, язгууртан биш харц ардын хүүхдүүдийг далдуур тухиран амбантай тэмцэж байсны г нотлох өч төчнөөн аман яриа түүх домог одоог хүртэл хадгалагдан иржээ. Энэ нь зуун жилээр үргэлжилсээн эцэстээ соёлын нэг хэлбэр болон тогтож. Бүр анхны хэлбэр нь бол тухайн дайнд оройлон орох ноёны баатар цэргийг олны өмнө алдаршуулж цэргүүдийн цөсийг хөөргөх, хурцлах зан үйлийн шинжтэй байсан бололтой. Яваандаа энэ нь илүү ардач шинж чанартай болж зорилго нь өөрчлөгдсөн байж магадгүй. Харц ардын хүү домогт бөх болдог жишиг иймэрхүү л эх сурвалжтай. Яваандаа нөгөө ноёны далдуур ирлэсэн бөх тэжээсэн ноёныхоо эсрэг босох хандлага ажиглагдаж эхэлж. Үүнийг Гарьд Магнай киноны тэжээсэн бяруу тэрэг эвддэг явдлаар тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл монголын феодалуудын арга мухардсан тэмцэл яв явсаар ингэж улс орныхоо тусгаар байдлын эсрэг чиглэх нигуртай дажин болон хэлбэршсэн байна. Өнөөдөр ч гэсэн монгол бөхөд нийт ард иргэдийн эрх ашигийг илэрхийлээд байгаа юм тун ховор. Энэ бол 1-рт спорт биш. Зан үйл, ёслол, бэлгэдлийн шинжтэй. Манж амбан байхгүй болсон. Ноён ч гэж байхгүй орчин үед бөх юуны төлөө барилдах нь бас л бүрхэг болсон. Харин энэ орон зайг нь жалганы үзэл эзэлжээ. Ингээд бөх олонтой Архангай голлох уу, Увс уу, Төв үү гэдэг сонголтон дээр бөхчүүд маань ирээд буй нь энэ. Тоймлоод үзвэл иймэрхүү л дүр зураг бууж байна. Дахин уриалж хэлэхэд өнөө цагт даржин Монгол дампуурчихгүй тулд эмэгтэйчүүдийг ч бөхчүүдийг ч байранд нь оруулах цаг ирсэн мэт. Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байг. Хууль номоо дээдлэх биш хүндэтгэж хэрэгжүүлдэг байг. Хэм хэмжээгээ мэдэрч оршин тогтнохын төлөө бодитоор тэмцдэг болог. Дэврүүн үзэл, тэнгэрлэг сэтгэлгээгээ барьж сурдаг болог. Онолын суурьтай, бодит чигч хандлагыг нийтээрээ эрхэмлэдэг болог. Даяараа амгалан болог.

2018 оны 4-р сарын 23. 13:48Зочин - [66.181.186.***]

Бөх хүн хэзээний хүн муутай гэж ярьдымаа. Зөвхөн дийлэх, ялахын төлөө явдаг учраас эцсийн эцэст моралиараа ч тэр, хувьчхан, хүн чанарынхаа хувьд ч тэр амин хувиа хаацайлсан бэртэгчин л болж дуусдаг. Худлаа гэвэл Мөеө аварга, Баянаа аваргыг хар л даа. Тэр хүн үхсэн ч яс нь өндөлзөж байна. Сүнс нь амарч чадахгүй байна. Үйл нь тэр. Баянаа аваргыг хар. Түүнд хэдэн нас үлдсэн бол. Тэгтэл хормойгоо өшиглөөд л авах идэхийн төлөө тууж явна. Эдэнд юу дутлаа гэхэв дээ? Арай залуу бөхчүүдийг нь хар. Бат-Эрдэнэ аварга. Энэ хүн бол зүгээр л бирд болж. Сүхбат байна. Бат-Эрдэнэ гэх бирдийн энд хүрэхийн тулд чөтгөрт сүнсээ ч худалдахад бэлэн алиа салбадай, толгойгүй үхээр. Өсөхбаярыг хар хумсаа нуусан муур шиг л мярааж явна. Толгой товч нар нь л ийм байдалтай байхад залуус нь яах нь тодорхой. Монгол бөх хөгжиж байгаа юм биш. Баталгаа нь гэвэл тэнд ямар ч мораль харагдахгүй байна. Ёс суртахууны төлөвшил алга. Алт тэврэхийн тулд баастай хормойгоо түр зуур сэгсрэн, номхон тахимдуу дүрийг үзүүлэгч гуйлгачид, шавираачид. Алтнаас зуурангуут бирд болж хувирдаг чөтгөрүүд. Одоо сүүлдээ бөхийн дүрэм журам, ёс жудаг нь шавхайтай хутгалдсан. Төрийн наадамд давах ялахын тулд яахаас ч буцахгүй байр байдлыг бид шинэ арслан Пүрэвдагвын байдлаас харж болно. Үхэн байлдах анги гэх шиг тэр давсанд тооцогдохын тулд нэр төрөө ч гаргуунд хаян улайрсан. Зөвхөн өөрийнхөө төлөө. Үүнийг нь бүхэл бүтэн аймгаараа дэмжин жалгархана. Нэг нь ингээд улайраад дайрахаар бусад нь бас л жишгийг нь дагана. 1 үхрийн эвэр доргиход 1000 үхрийн эвэр доргино. Бөхчүүд мангар, тоогоор олон. Хангалттай асуудал босох нөхцөл бэлэн.

2018 оны 4-р сарын 17. 10:01Зочин - [150.129.140.***]

Бөхийн өргөөнөөс мөннө харагдаад байгаа учирл, бие **** хэмлээд байгаа хэрэг!!!

2018 оны 4-р сарын 17. 07:06Зочин - [99.203.15.*]

suhkbat avargiin zevee

2018 оны 4-р сарын 16. 19:37Зочин - [66.181.182.***]

ЧИНБАТ НАРЫН ЛУЙВАРЧИД ЗАЙЛ...

2018 оны 4-р сарын 16. 18:31Зочин - [202.179.31.***]

ih ashigtai bdg bhooo tegeed alaltsaad bdg bhaaa

2018 оны 4-р сарын 16. 14:27Зочин - [66.181.169.**]

mongol bohiig iim bolgoson baynaa suhbat nar bolio

2018 оны 4-р сарын 16. 14:27Зочин - [66.181.169.**]

avargiig demjij mbna

2018 оны 4-р сарын 16. 14:09Зочин - [194.230.159.***]

Хөлсний дээрэмчид шүүдээ ямар мэдэхгүй биш.

2018 оны 4-р сарын 16. 12:21Зочин - [202.21.100.***]

edgeer malnuudyg zugeer l xayachix l daa neg negniigee alaad duusag.tegeed tsevershix blguidee yadaj daraa uye ni shudarga barilddag bolox biz

2018 оны 4-р сарын 16. 11:57Зочин - [103.212.118.***]

Tolgoi,garaa ajilluulj uzeegui,notsoldood hyalbar argaar gedesee tejeedeg tejeevruud

2018 оны 4-р сарын 16. 10:50Зочин - [202.131.238.**]

наад махан толгойнуудаа та нар их хуралд сонгодогоо л больчих хэрэгтэй ш дэ.заваарцгаагад явж л байнс биз.амар хялбар аргаар мөнгө олохыг боддог нөхдүүд л байдаг ш дэ.

2018 оны 4-р сарын 16. 10:37Зочин - [139.5.218.**]

балиар юмнууд, ашиг хонжооны төлөө яваадаа ард түмнээсээ ичээчээ!!!!!!!

2018 оны 4-р сарын 16. 10:28Зочин - [64.119.20.**]

naadamdaa hudlaa barildaj nairaa hiij ard olnoo doromjilnomungunii tuluu buh zuilee zoriulan gyildeneuursdiiguu ih huchtei gej bodood mungu ugsun oligarhiin baishin gazriig hamgaalj bna gej hun zodno bur suuldee doping hereglej tsol avna ehner huuhnuudiig gondom shig solinotolgoi ni hurehgyi bjolon deed surguuliin havtas hudaldaj avna iim balai humuusiig buh gedeggyi yum jinhene buhchuud 20 r zuund baisan yum odoogiin ene balainuud uvug deedseeseeichij amidarsan bol

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Өмнөговь аймгийн нутгаар аялахад үзэх газрууд9 минут 54 секундын өмнө

Дэлхийн банктай хамтран засаглалыг сайжруулах зөвлөмж гаргана25 минут 26 секундын өмнө

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн төслийг батлав27 минут 29 секундын өмнө

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг болно40 минут 50 секундын өмнө

Шүлхийгээс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна49 минут 55 секундын өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд агентлагтай болно52 минут 52 секундын өмнө

"Ерөнхийлөгчийг АТГ-ын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаардаж байна"58 минут 45 секундын өмнө

Бодибилдингийн Азийн аваргын тэмцээн Улаанбаатарт эхэллээ1 цаг 12 минутын өмнө

2018 оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлалаа1 цаг 25 минутын өмнө

Уяач П.Сэргэлэн, Д.Дагвадорж нарын цолыг хураах зарлиг гаргав1 цаг 30 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөгт 100 орчим ААН оролцож байна1 цаг 35 минутын өмнө

"Машин хулгайлдаг бүлэг этгээдийг мөрдөн шалгаж, баривчилсан"1 цаг 40 минутын өмнө

Х.Баттулга: Генерал хүн цолондоо тэнцэж, үлгэр жишээч байх ёстой1 цаг 52 минутын өмнө

"Хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь туршилт биш" гэв3 цаг 8 минутын өмнө

Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо3 цаг 14 минутын өмнө

"ОУВС манай улсын хүүхдийн мөнгийг мэддэг болсон юм уу"3 цаг 21 минутын өмнө

"Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" аяныг энэ сарын 30-наас эхлүүлнэ3 цаг 32 минутын өмнө

Үйлчилгээний байгууллагад тооцоо хийхдээ пин кодоо хэлэхгүй байхыг анхааруулав3 цаг 40 минутын өмнө

“Дархлаажуулалтын үйл ажиллагааг хянах арга барилд сургах” сургалт боллоо3 цаг 59 минутын өмнө

“Саруул” хотхонд амиа алдсан эмэгтэйн цогцсыг бензинээр галдан шатаажээ4 цаг 1 минутын өмнө

Мар сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажил ирэх сард эхэлнэ 4 цаг 6 минутын өмнө

Ebarimt системийн баталгаажих хугацааг түр зогсоов4 цаг 21 минутын өмнө

Стандарт, хэмжил зүйн газар МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав4 цаг 36 минутын өмнө

“Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал” боллоо4 цаг 38 минутын өмнө

Кэти Перри, Орландо Блум нар сүй тавьснаа зарлав4 цаг 47 минутын өмнө

"Боловсролын тухай олон нийтийн оролцоотойгоор хэлэлцэх нь чухал"5 цагийн өмнө

Монгол, Америк, Япон улсын хамтарсан мэдэгдэл5 цаг 6 минутын өмнө

Ким Чен Ун уулзалтын дүнд хүлээх бүх үүргийг биелүүлнэ гэж мэдэгдэв5 цаг 15 минутын өмнө

Алиалагчид хүмүүсийг айлгадаг учрыг илтгэх гэрэл зургууд5 цаг 31 минутын өмнө

Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэнэ5 цаг 49 минутын өмнө

Зохиогчийн эрхийг хамгаалах хамтарсан тунхаг бичиг байгуулав5 цаг 52 минутын өмнө

Х.Нямбаатар: Намайг мөрдөж, мөшгиж байгаа хүмүүст "сайн ажиллаарай" гээд хэлчихье5 цаг 56 минутын өмнө

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг НҮНТ-ээр олгож эхэллээ6 цаг 6 минутын өмнө

Шадар сайд Монгол, Оросын бизнес эрхлэгчидтэй уулзав6 цаг 9 минутын өмнө

Хөх хотын ногоон байгууламж, тохижилттой танилцлаа6 цаг 11 минутын өмнө

Трампын “ихэр" Испаниас олдов6 цаг 25 минутын өмнө

И.Энхболд: Энэ уулзалтаар Трампын өмнө дэлгэх “хөзөр” тодорхой болно6 цаг 31 минутын өмнө

Үдийн хоолны дараа унтах нь даралт бууруулж, шигдээс авахаас сэргийлдэг6 цаг 43 минутын өмнө

"Таван Толгой" ХК нэгж хувьцаандаа 2410 төгрөгийн ногдол ашиг тараана6 цаг 50 минутын өмнө

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга БНАСАУ-ын удирдагчтай уулзжээ6 цаг 56 минутын өмнө

Ч.Хүрэлбаатар: АНУ-д гол уулзалтууд эхлэхээс өмнө огцруулах тухай мэдээнүүд гарч байна лээ7 цаг 2 минутын өмнө

Улаанбаатарт Хөх хотын нэрэмжит гудамж байгуулна7 цаг 6 минутын өмнө

Хөрсөө хайрлах ухааныг хүн бүрт суулгахсан..7 цаг 7 минутын өмнө

Вашингтон Сингапурыг, Пхеньян Монголыг санал болгож байна7 цаг 27 минутын өмнө

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана7 цаг 36 минутын өмнө

Улаанбаатарт 25 хэм дулаан7 цаг 40 минутын өмнө

Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэлж байна7 цаг 44 минутын өмнө

Өнөөдөр болох зарим үйл явдал7 цаг 47 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр7 цаг 49 минутын өмнө

НИТХ-ын хуралдаан ил тод, нээлттэй, бүтээлч байх боломж бүрдлээ21 цаг 24 минутын өмнө

Шадар сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав21 цаг 32 минутын өмнө

Шүүгчид нэр дэвшигчдийн тухай мэдээллийг хүлээн авна22 цаг 31 минутын өмнө

“Баялгийн засаглал” хэлэлцүүлгээс зөвлөмж гаргажээ22 цаг 36 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөг маргааш болно22 цаг 49 минутын өмнө

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үсрэнгүй хөгжлийн суурь тавигдлаа22 цаг 55 минутын өмнө

Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч Ю.П.Трутневтэй уулзлаа22 цаг 57 минутын өмнө

“Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” арга хэмжээ боллоо23 цаг 1 минутын өмнө

Дорноговь аймагт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлэв23 цаг 14 минутын өмнө

Ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав23 цаг 29 минутын өмнө

Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг хөгжүүлнэ23 цаг 32 минутын өмнө

“Чөлөөт орон зай” төслийн шилдэг бүтээлүүдийг танилцуулав23 цаг 52 минутын өмнө

Арктикийн мөсөнд асар их хэмжээний бичил хуванцрууд байгааг илрүүлэв23 цаг 58 минутын өмнө

Их, дээд сургуулиудын удирдлага чанарын баталгаажуулалтын арга зүйд суралцаж байнаӨчигдөр 17 цаг 23 минут

Онцгой байдлынхан олон төрөлт тэмцээнээр өрсөлдөж байнаӨчигдөр 17 цаг 19 минут

Буриад улстай соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэӨчигдөр 17 цаг 17 минут

Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийг тагнаж чагнасан байвал үүний эсрэг хатуу тэмцэнэӨчигдөр 17 цаг 08 минут

Дорнод аймаг дахь айлын хашаанаас их бууны сум олджээӨчигдөр 16 цаг 15 минут

ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад оролцлооӨчигдөр 16 цаг 08 минут

НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулавӨчигдөр 16 цаг 01 минут

"МИАТ компанийг хувьчлахыг эсэргүүцээгүй ч зөв хандахыг сануулж байна"Өчигдөр 15 цаг 55 минут

Д.Ууганбаяр пауэрлифтингийн дэлхийн аварга боллооӨчигдөр 15 цаг 42 минут

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээӨчигдөр 15 цаг 40 минут

Ц.Нямдорж: Би сэтгүүлчдийг тагнаагүйӨчигдөр 15 цаг 23 минут

Ж.Мөнхбат: Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн хуулийн төсөл шахдагаа хэзээ зогсоох вэӨчигдөр 15 цаг 16 минут

Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөвӨчигдөр 14 цаг 45 минут

“Улаанбаатар марафон-2018" ирэх сарын 19-нд болноӨчигдөр 14 цаг 43 минут

“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлэг боллооӨчигдөр 14 цаг 40 минут

Монголбанк: Энэ онд ЗГ-ын өрийн хэмжээ ДНБ-ний 70 орчим хувь руу буунаӨчигдөр 14 цаг 37 минут

Хороодын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байнаӨчигдөр 14 цаг 12 минут

“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт семинар боллооӨчигдөр 14 цаг 09 минут

"Цагдаагийн ажилтнууд сэтгүүлч, иргэдийг тагнасан асуудлыг шалгаж байна"Өчигдөр 14 цаг 07 минут

Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?Өчигдөр 14 цаг 01 минут

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургууль боллооӨчигдөр 13 цаг 39 минут

Монгол-Германы хамтарсан АМТИС-ийг хотхоноор хөгжүүлнэӨчигдөр 13 цаг 38 минут

Ерөнхийлөгч Х.Баттулгад Сушма Свараж бараалхлааӨчигдөр 13 цаг 36 минут

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлэвӨчигдөр 13 цаг 32 минут

Шинээр байгуулагдсан ББСБ-уудын удирдлагуудад зориулсан сургалт боллооӨчигдөр 13 цаг 27 минут

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар танилцуулавӨчигдөр 13 цаг 25 минут

У.Хүрэлсүх: Оюуны бүтээл туурвигчдыг ЗГ дэмжин урамшуулнаӨчигдөр 13 цаг 20 минут

Нууранд осолдсон иргэдийн цогцсыг 15 метрийн гүнээс гаргажээӨчигдөр 13 цаг 16 минут

“Pacific consultants” зөвлөх байгууллагын мэргэжилтэнг хүлээн авч уулзавӨчигдөр 13 цаг 04 минут

Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалааӨчигдөр 12 цаг 50 минут

М.Оюунчимэг: Туул гол дагуу амралт зугаалгын парк байгуулнаӨчигдөр 12 цаг 41 минут

Ирландын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монгол Улсад айлчлал хийнэӨчигдөр 12 цаг 34 минут

Улаан-Үд хот, Хиагтын боомт Монголчуудын урсгалаар хөгжих ньӨчигдөр 12 цаг 29 минут

Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүдийг хотоос нүүлгэхээр болжээӨчигдөр 12 цаг 27 минут

С.Баярыг шалгаж буй "жинхэнэ" шалтгаан юу вэ?Өчигдөр 12 цаг 21 минут

АХБ-наас Монгол Улсад 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэӨчигдөр 11 цаг 46 минут

Монголын даамчид тивээсээ дөрвөн алтан медаль хүртлээӨчигдөр 11 цаг 40 минут

Кранист өргөгч цамхаг жолоодох мэргэжлийн үнэмлэхтэй байжээӨчигдөр 11 цаг 38 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох