"Рио Тинто" бизнесийн хамтрагч уу, албан тушаалын хэргийн "холбогдогч" уу гэдэгт АТГ хариу өгнө

2018 оны 4-р сарын 16. 10:18

Монголын Засгийн газар Оюутолгой төслийг “Рио Тинто" компанитай хамтран эзэмших Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас /2009/ яг есөн жилийн дараа тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас /АТГ/ хэрэг үүсгэн саатуулан шалгаж эхэллээ.

Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх хүртэл талууд ойлголцол, эрх ашгаа нэгтгэх гэсээр зургаан жилийн турш маргалдсан асуудалд ямартай С.Баярын Засгийн газар цэг тавьж, галт тэргийг гацаанаас хөдөлгөсөн нь түүний нэр дээр бичигдэх түүхэн хэрэг явдал байлаа. Тэгэхдээ энэ түүх лав түүний хувьд сайнаар гэхээс илүүтэй муугаар бичигдэж яваа, өнөөдөр тун муу дээрээ ирээд байгааг бид харж байна. Магадгүй үүнээс ч муугаар төгсөж болзошгүй...

С.Баярын долоон хаус гэж яригдсаар удаж байгаа ч түүнийг " сая л нэг юм шалгаж эхлэхдээ “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, эсвээс“авлига авсан байж болзошгүй” гэх асуудлаар биш “албан тушаал урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон” үндэслэлээр шалгахаар болсон нь анхаарал татахаар байна. Учир нь саатуулан шалгах болсон уг үндэслэлийг харвал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хариуцлагыг түүнтэй ярих гэж байгаа бололтой.

Тэгэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй болсон, түүнчлэн хохироосон, хохирлыг тодорхой тогтоосон зэрэг нь тоо, баримтаар нотлогдсон байх тохиолдолд гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтантай уг шийдвэрийнх нь үр дагаврын хариуцлагыг ярих ёстой байх. Харин одоогоор Хөрөнгө оруулалтын гэрээгээр хэн давуу эрх олж авсан, үүнээс хэн хэдий хэр хэмжээгээр яаж хохирсон, ийм байдал бий болгохын тулд Ерөнхий сайд, Сангийн сайд нар албан тушаалаа хэрхэн урвуулан ашигласныг тогтоосон дүгнэлт хараахан гараагүй гэж ойлгогдож байгаа.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын ахалж байгаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-ын Ажлын хэсэг саяхан байгуулагдаж, одоо л ажлаа эхлүүлж байгааг түүний өөрийнх нь соашл хуудсан дахь “sponsored” мэдээллээс харж болно. Магадгүй УИХ-ын Ажлын хэсгийн хүлээж төвдөхгүйгээр АТГ болон бусад хуулийн байгууллагаас өмнө нь шалгаад гаргасан дүгнэлт байхыг үгүйсгэхгүй ч тэр талаар яагаад нийтэд мэдээлээгүй вэ, мөн зэрэгцээд УИХ-ын Ажлын хэсэг байгуулсан нь ямар зорилготой вэ гэх асуулт урган гарч ирнэ.

Тэр тусмаа Хөрөнгө оруулалтын гэрээний үр дагавар, түүний хариуцлагын асуудлыг ярих гэж байгаа бол яагаад гарын үсэг зурснаар нь Ерөнхий сайд асан С.Баярыг шууд дуудаагүй вэ. Яагаад Сангийн сайд асан С.Баярцогтыг сая долларын дансны асуудлаар нь дуудав гэдэг нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, эхлээд "эзэн" олж байгаад араас нь “хэрэг” олох гэсэн дарааллаар асуудал өрнөөд байгаа мэт хардлага төрөхүйц. Тэгэхээр хуулийнхны дараагийн гол нь ажил нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр хэн давуу эрх олж авсан, үүнд нь Засгийн газрын албан тушаалтнуудаа эрх мэдлээ хэрхэн урвуулан ашигласныг тогтоох явдал болж таарах нь.

Уг нь тодорхой байснаар нь долоон хаус, сая долларын дансыг мөшгөж, авлига авсан эсэх, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгаж, улмаар авлига, хөрөнгийн эх үүсвэр хаанаас гаралтайг тогтоочихвол авлигадсан этгээд хариуд нь юу авсныг тогтоох замаар хэрэг явдал өрнөх нь гэж олон нийт таамаглаж байв. Тэгвэл нэгэнт цагдан хорих тухай шүүхийн шийдвэрт тусгагдаагүй үндэслэлээр цаашид шалгахгүй нь ойлгомжтой болов уу.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ ХЭНД ДАВУУ ЭРХ ОЛГОСОН БЭ?

Оюутолгойн ордыг хөдөлгөөнд оруулах хүртэл зургаан жил үргэлжилсэн маргааны гол шалтгаан нь Монголын Засгийн газар төслөөс хувь эзэмших эсэх, эзэмшвэл хэдэн хувь байх, хувь эзэмшихгүй гэвэл хэдий хэр ашгийг хүртэх, эсрэгээрээ хувь эзэмшвэл бүр илүү их ашгийг яаж хүртэх тухай гудамжны тэмцэлдээ тулсан их мэтгэлцээн байлаа.

Эцэст нь “ард түмний" тал дийлж, Үндсэн хууль дахь “газрын баялаг бүх ард түмний өмч байна” гэсэн заалт ялж, Монголын Засгийн газар 34 хувийг эзэмших улс төрийн шийдвэр гарч байлаа. Тухайн үед С.Баярын Засгийн газарт өгсөн нөхцөл нь энэ байв.

Ийм нөхцөл дээр Засгийн газар Рио Тинтотой Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хамтдаа нэг завин дээр суусан юм. Оюутолгойн төсөл дээр зөвхөн Баяр, Баярцогт нарын ч биш үе, үеийн манай Засгийн газар Рио Тинтотой хамтрагч болох тэр нөхцөл өдгөө шалгагдаж буй нөхдүүдээс үл хамааран шийдэгдсэн хэрэг. Рио Тинто манай хамтрагч, энэ утгаараа "бусад" гэсэн тал байхгүй. Эдийн засгийн утгаараа хувьцааны 66 хувийг эзэмшиж буй тал тодорхой нөхцөлд “давуу” эрхтэй байх нь олон улсад мөрдөгддөг жишиг.

Оюутолгойн 34 хувийг эзэмшигчийн хувиар Монголын Засгийн газар бүтээн байгуулалтын зардлаас өөрийн хувь эзэмшилд дүйх хэмжээгээр хөрөнгө оруулах үүрэгтэй. Гэхдээ тэр хэмжээний хөрөнгө оруулалт гаргах эдийн засгийн чадавх байгаагүй учраас нөгөө хамтрагчаасаа зээлж ирсэн. Энэ нь манай талын хүртэх ноогдол ашгийг хойшлуулж байгаа нь ч үнэн.

Гэрээний энэхүү үр дагаврыг Монголын талд хохиролтой болсон гэж дүгнэх гэж байгаа бол энэ нь албан тушаал урвуулан ашиглаж, нөгөө талд давуу эрх олгосон үйлдэл үү, эсвэл бизнесийн зарчимд тулгуурласан тохиролцоо юу гэдгийг тогтоох ёстой болж таарна. Асуултын хариу аль талд гарахыг цаг хугацаа харуулах байх. Эцсийн дүндээ, “Рио Тинто” манай бизнесийн “хамтрагч” уу, эсвэл гэмт хэргийн “холбогдогч" уу гэдгийг тогтоох гэж байна.

С.Баяр, С.Баярцогт, тэрчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дараагийн шат болох далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан Ч.Сайханбилэг нарын буруутай эсэхээс үл хамаараад энэ бүхний цаана эрх ашиг нь хөндөгдөх Рио Тинто цаашид ямар хариу үйлдэл үзүүлэх нь монголчуудад хамгийн их хамаатай асуудал юм. Авлигын. албан тушаалын гэмт хэргийн холбогдогч болж дуусах уу, асар том бүтээн байгуулалтын хамтрагч хэвээр байх уу гэсэн асуултад л АТГ хариу өгөх бололтой.

З.Боргилмаа

Эх сурвалж: Өглөөний сонин


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2018 оны 4-р сарын 16. 10:54Зочин - [77.111.247.**]

Чадахгүй ээ, АТГ чадахгүй толгойг нь илээд л энэ хоёрт хамаатай гэсэн баталгаа алгаа гээд л өнгөрнө...

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Өмнөговь аймгийн нутгаар аялахад үзэх газрууд10 минут 10 секундын өмнө

Дэлхийн банктай хамтран засаглалыг сайжруулах зөвлөмж гаргана25 минут 42 секундын өмнө

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн төслийг батлав27 минут 45 секундын өмнө

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг болно41 минут 6 секундын өмнө

Шүлхийгээс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна50 минут 11 секундын өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд агентлагтай болно53 минут 8 секундын өмнө

"Ерөнхийлөгчийг АТГ-ын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаардаж байна"59 минут 1 секундын өмнө

Бодибилдингийн Азийн аваргын тэмцээн Улаанбаатарт эхэллээ1 цаг 13 минутын өмнө

2018 оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлалаа1 цаг 25 минутын өмнө

Уяач П.Сэргэлэн, Д.Дагвадорж нарын цолыг хураах зарлиг гаргав1 цаг 30 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөгт 100 орчим ААН оролцож байна1 цаг 36 минутын өмнө

"Машин хулгайлдаг бүлэг этгээдийг мөрдөн шалгаж, баривчилсан"1 цаг 40 минутын өмнө

Х.Баттулга: Генерал хүн цолондоо тэнцэж, үлгэр жишээч байх ёстой1 цаг 52 минутын өмнө

"Хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь туршилт биш" гэв3 цаг 8 минутын өмнө

Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо3 цаг 14 минутын өмнө

"ОУВС манай улсын хүүхдийн мөнгийг мэддэг болсон юм уу"3 цаг 21 минутын өмнө

"Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" аяныг энэ сарын 30-наас эхлүүлнэ3 цаг 32 минутын өмнө

Үйлчилгээний байгууллагад тооцоо хийхдээ пин кодоо хэлэхгүй байхыг анхааруулав3 цаг 40 минутын өмнө

“Дархлаажуулалтын үйл ажиллагааг хянах арга барилд сургах” сургалт боллоо4 цагийн өмнө

“Саруул” хотхонд амиа алдсан эмэгтэйн цогцсыг бензинээр галдан шатаажээ4 цаг 1 минутын өмнө

Мар сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажил ирэх сард эхэлнэ 4 цаг 7 минутын өмнө

Ebarimt системийн баталгаажих хугацааг түр зогсоов4 цаг 21 минутын өмнө

Стандарт, хэмжил зүйн газар МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав4 цаг 36 минутын өмнө

“Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал” боллоо4 цаг 38 минутын өмнө

Кэти Перри, Орландо Блум нар сүй тавьснаа зарлав4 цаг 47 минутын өмнө

"Боловсролын тухай олон нийтийн оролцоотойгоор хэлэлцэх нь чухал"5 цаг 1 минутын өмнө

Монгол, Америк, Япон улсын хамтарсан мэдэгдэл5 цаг 6 минутын өмнө

Ким Чен Ун уулзалтын дүнд хүлээх бүх үүргийг биелүүлнэ гэж мэдэгдэв5 цаг 16 минутын өмнө

Алиалагчид хүмүүсийг айлгадаг учрыг илтгэх гэрэл зургууд5 цаг 31 минутын өмнө

Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэнэ5 цаг 50 минутын өмнө

Зохиогчийн эрхийг хамгаалах хамтарсан тунхаг бичиг байгуулав5 цаг 52 минутын өмнө

Х.Нямбаатар: Намайг мөрдөж, мөшгиж байгаа хүмүүст "сайн ажиллаарай" гээд хэлчихье5 цаг 56 минутын өмнө

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг НҮНТ-ээр олгож эхэллээ6 цаг 7 минутын өмнө

Шадар сайд Монгол, Оросын бизнес эрхлэгчидтэй уулзав6 цаг 9 минутын өмнө

Хөх хотын ногоон байгууламж, тохижилттой танилцлаа6 цаг 12 минутын өмнө

Трампын “ихэр" Испаниас олдов6 цаг 25 минутын өмнө

И.Энхболд: Энэ уулзалтаар Трампын өмнө дэлгэх “хөзөр” тодорхой болно6 цаг 32 минутын өмнө

Үдийн хоолны дараа унтах нь даралт бууруулж, шигдээс авахаас сэргийлдэг6 цаг 43 минутын өмнө

"Таван Толгой" ХК нэгж хувьцаандаа 2410 төгрөгийн ногдол ашиг тараана6 цаг 50 минутын өмнө

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга БНАСАУ-ын удирдагчтай уулзжээ6 цаг 56 минутын өмнө

Ч.Хүрэлбаатар: АНУ-д гол уулзалтууд эхлэхээс өмнө огцруулах тухай мэдээнүүд гарч байна лээ7 цаг 2 минутын өмнө

Улаанбаатарт Хөх хотын нэрэмжит гудамж байгуулна7 цаг 6 минутын өмнө

Хөрсөө хайрлах ухааныг хүн бүрт суулгахсан..7 цаг 7 минутын өмнө

Вашингтон Сингапурыг, Пхеньян Монголыг санал болгож байна7 цаг 27 минутын өмнө

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана7 цаг 37 минутын өмнө

Улаанбаатарт 25 хэм дулаан7 цаг 41 минутын өмнө

Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэлж байна7 цаг 44 минутын өмнө

Өнөөдөр болох зарим үйл явдал7 цаг 48 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр7 цаг 50 минутын өмнө

НИТХ-ын хуралдаан ил тод, нээлттэй, бүтээлч байх боломж бүрдлээ21 цаг 25 минутын өмнө

Шадар сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав21 цаг 33 минутын өмнө

Шүүгчид нэр дэвшигчдийн тухай мэдээллийг хүлээн авна22 цаг 31 минутын өмнө

“Баялгийн засаглал” хэлэлцүүлгээс зөвлөмж гаргажээ22 цаг 36 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөг маргааш болно22 цаг 50 минутын өмнө

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үсрэнгүй хөгжлийн суурь тавигдлаа22 цаг 55 минутын өмнө

Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч Ю.П.Трутневтэй уулзлаа22 цаг 58 минутын өмнө

“Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” арга хэмжээ боллоо23 цаг 1 минутын өмнө

Дорноговь аймагт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлэв23 цаг 14 минутын өмнө

Ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав23 цаг 29 минутын өмнө

Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг хөгжүүлнэ23 цаг 32 минутын өмнө

“Чөлөөт орон зай” төслийн шилдэг бүтээлүүдийг танилцуулав23 цаг 52 минутын өмнө

Арктикийн мөсөнд асар их хэмжээний бичил хуванцрууд байгааг илрүүлэв23 цаг 58 минутын өмнө

Их, дээд сургуулиудын удирдлага чанарын баталгаажуулалтын арга зүйд суралцаж байнаӨчигдөр 17 цаг 23 минут

Онцгой байдлынхан олон төрөлт тэмцээнээр өрсөлдөж байнаӨчигдөр 17 цаг 19 минут

Буриад улстай соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэӨчигдөр 17 цаг 17 минут

Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийг тагнаж чагнасан байвал үүний эсрэг хатуу тэмцэнэӨчигдөр 17 цаг 08 минут

Дорнод аймаг дахь айлын хашаанаас их бууны сум олджээӨчигдөр 16 цаг 15 минут

ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад оролцлооӨчигдөр 16 цаг 08 минут

НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулавӨчигдөр 16 цаг 01 минут

"МИАТ компанийг хувьчлахыг эсэргүүцээгүй ч зөв хандахыг сануулж байна"Өчигдөр 15 цаг 55 минут

Д.Ууганбаяр пауэрлифтингийн дэлхийн аварга боллооӨчигдөр 15 цаг 42 минут

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээӨчигдөр 15 цаг 40 минут

Ц.Нямдорж: Би сэтгүүлчдийг тагнаагүйӨчигдөр 15 цаг 23 минут

Ж.Мөнхбат: Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн хуулийн төсөл шахдагаа хэзээ зогсоох вэӨчигдөр 15 цаг 16 минут

Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөвӨчигдөр 14 цаг 45 минут

“Улаанбаатар марафон-2018" ирэх сарын 19-нд болноӨчигдөр 14 цаг 43 минут

“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлэг боллооӨчигдөр 14 цаг 40 минут

Монголбанк: Энэ онд ЗГ-ын өрийн хэмжээ ДНБ-ний 70 орчим хувь руу буунаӨчигдөр 14 цаг 37 минут

Хороодын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байнаӨчигдөр 14 цаг 12 минут

“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт семинар боллооӨчигдөр 14 цаг 09 минут

"Цагдаагийн ажилтнууд сэтгүүлч, иргэдийг тагнасан асуудлыг шалгаж байна"Өчигдөр 14 цаг 07 минут

Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?Өчигдөр 14 цаг 01 минут

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургууль боллооӨчигдөр 13 цаг 39 минут

Монгол-Германы хамтарсан АМТИС-ийг хотхоноор хөгжүүлнэӨчигдөр 13 цаг 38 минут

Ерөнхийлөгч Х.Баттулгад Сушма Свараж бараалхлааӨчигдөр 13 цаг 36 минут

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлэвӨчигдөр 13 цаг 32 минут

Шинээр байгуулагдсан ББСБ-уудын удирдлагуудад зориулсан сургалт боллооӨчигдөр 13 цаг 27 минут

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар танилцуулавӨчигдөр 13 цаг 25 минут

У.Хүрэлсүх: Оюуны бүтээл туурвигчдыг ЗГ дэмжин урамшуулнаӨчигдөр 13 цаг 20 минут

Нууранд осолдсон иргэдийн цогцсыг 15 метрийн гүнээс гаргажээӨчигдөр 13 цаг 16 минут

“Pacific consultants” зөвлөх байгууллагын мэргэжилтэнг хүлээн авч уулзавӨчигдөр 13 цаг 04 минут

Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалааӨчигдөр 12 цаг 50 минут

М.Оюунчимэг: Туул гол дагуу амралт зугаалгын парк байгуулнаӨчигдөр 12 цаг 41 минут

Ирландын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монгол Улсад айлчлал хийнэӨчигдөр 12 цаг 34 минут

Улаан-Үд хот, Хиагтын боомт Монголчуудын урсгалаар хөгжих ньӨчигдөр 12 цаг 29 минут

Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүдийг хотоос нүүлгэхээр болжээӨчигдөр 12 цаг 27 минут

С.Баярыг шалгаж буй "жинхэнэ" шалтгаан юу вэ?Өчигдөр 12 цаг 21 минут

АХБ-наас Монгол Улсад 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэӨчигдөр 11 цаг 46 минут

Монголын даамчид тивээсээ дөрвөн алтан медаль хүртлээӨчигдөр 11 цаг 40 минут

Кранист өргөгч цамхаг жолоодох мэргэжлийн үнэмлэхтэй байжээӨчигдөр 11 цаг 38 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох