Ж.Мөнхбат: Асуудлаа дотроо ний нуугүй ярих цаг болсон

2018 оны 4-р сарын 16. 11:33

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар өрийн таазыг нэмэгдүүлж байна, зээл авахаасөөр ажил хийхгүй байна гэдэг шүүмжлэлийг ярих боллоо. Таны бодлоор энэ Засгийн газар хэрхэн ажиллаж байна вэ?

-Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт хийхэд арай эрт байна. Яагаад гэвэл Засгийн газар байгуулагдаад таван сарын хугацаа л өнгөрсөн. Хамгийн багадаа зургаан сарын дарааүнэлэлт дүгнэлтөгөх асуудал яригддаг.Өөрөөр хэлбэл, ирэх тавдугаар сараас хойш шинэ Засгийн газрын амлалт, ажил хэрэг,үйл ажиллагааныүр дүн ямар байгааг асуух тоолуур гүйж эхэлнэ гэж бодож байна. Өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард Засгийн газрынмөрийн хөтөлбөр, үйл ажиллагааг дүгнэсэн.

Тухайн үед Засгийн газрынүйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 43 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэн. Энэ бол шинэ Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэсэн дүгнэлт биш гэж би боддог. Яагаад гэхээр аравдугаар сарын сүүлээр шинэ Засгийн газар бүрдсэн.Үүнээс хойш ганцхан сарын дотор мундаг ажил хийчихнэ гэж байхгүй. Тэгэхээр өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны дүгнэлт болов уу гэж бодож байгаа.

-МАН-ынхан дахиад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарынүсэг цуглуулж эхэлсэн гэдэг яриа сүүлийнүед сонсогдох боллоо. Энэүнэн үү ?

-Засгийн газрыг огцруулахтай холбоотой 'бор шувуу' л хэвлэлээр яваад байгаагаас биш тийм явдал болоогүй. Өнөөдрийн байдлаар над дээр огцруулах бичиг барьж орж ирсэн хүн алга. Ам дамжсан цуу яриа.

-Та энэ Засгийн газрын үйл ажиллагаанд нэлээн шүүмжлэлттэй хандаж ирсэн?

-Би өмнө ньЗасгийн газрыг гэхээс илүү зарим нэг сайдыг шүүмжилсэн. Минийшүүмжлэл дунд зарчмын асуудал нэлээдяригдсан. Гишүүдийн болон иргэдийн дунд ч зарим сайд асуудалтай байна гэдэг яриа бий. Энэ бол Засгийн газрыг бүтнээр нь шүүмжилж байгаа асуудал биш. Зарим сайд нар салбарынхаа ажлыг мэдэхгүйн зовлон байгаа. Одоо ажилтайгаа танилцаад хагас жилийн нүүрүзэх гэж байна. Зарим сайд нартай холбоотойгоор нийгэмд тодорхой хэмжээгээр Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх асуудал яригдаж эхэлж байна. Зарим сайдад хэрэг үүсчихсэн шалгаж байгааг АТГ мэдээлсэн.

Дээр нь Ерөнхий сайд ажил авах үедээ сандал ширээ зөөхгүй, халаа сэлгээ хийхгүй гэж хэлсэн. Гэтэл зарим сайд салбараа нэлээдгүй бужигнуулсан асуудал байгаа. Угтаа болАрдын намыннэгЗасгийн газарАрдын намын өөр нэгЗасгийн газраар л солигдсон шүү дээ. Гэтэл эсрэг намынхан шинээр Засгийн газар байгуулсан юм шиг зарим яам дээр халаа сэлгээ, хууль зөрчсөн томилгоо хийгдэж байна. Энэ бол тухайн салбартаа болон нийгэмд ч сөргөөр л харагдана.

-Засгийн газрыг бүтнээр нь биш юм аа гэхэд хэд хэдэн сайдыг огцруулах асуудал хөндөгдөх гээд байгаа юм биш үү?

-Хэн нэгэн сайдыг огцруулах асуудаляригдаагүй. Ийм асуудлыг мэдээж намын бүлэг, Удирдах зөвлөл дээр ярьж байж процесс цааш явна шдээ. Гэтэл албан ёсоор тийм зүйл болоогүй. Хэвлэлээр бол таамгийн шинж чанартай мэдээлэл л цацагдаж байх шиг байна. Ер нь хавар болохоор л хариуцлага тооцно, огцруулна гэдэг яриа гардаг ш дээ. Гэхдээ хууль зөрчсөн, алдаа гаргасан бол тухайн сайдтай хариуцлагын асуудал яригдах нь зарчмын асуудал.

-Д.Хаянхярваа дарга Засгийн газраа огцруулахгүй, шахаж ажиллана гэж мэдэгдэж байгаа. Үүнийг бүлгийн байр суурь гэж ойлгож болох уу?

- Үеүеийн Засгийн газрыг парламент, бүлэг, улс төрийн нам нь шахаж ажилладаг. Эргээд ард түмэн намын мөрийн хөтөлбөр хэр зэрэг хэрэгжсэн, ард түмний гарт баригдаж, нүдэнд харагдаж, сэтгэлд хүрэх ямар ажил хийсэн эсэхээр сонгуулиар дүн тавьдаг. Түүнээс биш тэр сайд сайн ажилласан, энэ сайд муу ажилласан гэж дүгнэдэггүй. Хариуцлага болЗасгийн газар гэхээсээ илүү нам дээрирдэг. Мэдээж улстөрийн нам болЗасгийн газраашахаж шаардаад болж бүтэхгүй зүйлийг нь хэлж зөвлөөд ажиллах нь зүй ёсны хэрэг.

-Ардын намөөрсдийнхөөЗасгийн газрыг огцруулж, алдаа гаргасанболохоор намын рейтинг унаж байна. Та бүхэн тойрогтоо очиж ажиллахад ч ийм хандлага ажиглагдаж байгаа байх тийм үү?

-Намын рейтингийн талаарх судалгаатай танилцаагүй учраас ямар байгааг нь сайн мэдэхгүй байна. Ардын нам 65-уулаа болсон учраас Үндсэн хуулиа өөрчлөөд, олон жилярьсан системийн алдаагаа засч, шударга ёс тогтоож, хөрөнгөоруулагчдын харж байгаа том том төслөөхөдөлгөхбайхгэсэнхүлээлт2016 оны сонгуулийндараабайсан. Харамсалтай нь, 65-ын бүлэг маань иргэд сонгогчдынхоо дээрх хүлээлтэнд нийцсэн хариулт өгч чадалгүй дотооддоо бужигнаж,нэг хэсэгтээ л хоёр хуваагдсан байдалтай явж ирсэн ньүнэн шүүдээ. Хөдөөорон нутагт ажиллахүеэр “засаг төрөө тогтвортой байлгана гэсэн яасан бэ” гэж олон хүн асууж байсан.

Тийм үед хэлэх үг олддоггүй юм билээ. Би2012-2016 онуудад МАН сөрөг хүчин байх үед Ардын намын гал тогоог удирдсан ерөнхий нарийн бичгийн дарга хийж явсанучраас арав гаруй жагсаал цуглааныг удирдаж байсан. Үүний нэг нь“давхар дээл”-ний асуудал хөндсөн жагсаал. Сая тойрогтоо ажиллах үед сонгогчид маань 'жагсаал цуглаан хийгээд, сонгуулиар амлаад байсан 'давхар дээл'-ийг тайлуулна гэсэн чинь яасан бэ. Танайхан чинь одоо бүр зуун хувь давхарлаад өмсчихлөө' гэж асууж байна лээ. Хэлэхүг олдоогүй.

-Энэ бүхнээс болоод 2020 оны сонгуулиар ялагдал хүлээж магадгүй гэсэн болгоомжлол та бүхэнд байгаа байх. Алдаагаа хэрхэн засах вэ?

-Мэдээж улс төрийн намын амжилтыг сонгуулийн амжилтаар нь дүгнэдэг. Дараагийн сонгуульд амжилт гаргах нь Ардын намын гол зорилтуудын нэг. Сонгуулийнүр дүнг урьдчилж таах боломжгүй шүү дээ. Манай намын дарга, Ерөнхий сайд маань 'гал, ус, сонгууль гуравт ам гарч болдоггүй юм байна' гэж Шадар сайд байхдаа хэлж байсан. Энэ үнэн. Намын нэр хүнд, рейтингийг сайжруулах шаардлагатай гэж гишүүд ярьж байгаа. Одоо эв хүчээ нэгтгэж сонгуулийн ялалтанд бэлтгэх цаг мөн. Ингэснээр манай намд ялалт ирнэ. Тиймээс сонгогчдынхоо, намын гишүүдийнхээ хүлээлтэд эерэг сайн хариултөгөхийн тулд эвээ эрхэмлэж, хүчээ нэгтгэж зүтгэх хариуцлагатай гэрийн даалгавар бидэнд байна даа.

-Танай намын Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй нэг тал болоод, Ардын намын сөрөг хүчин болчихсон мэт харагдах юм. Харин та ямар хариултөгөх вэ?

-Манай нам эрх барьж байгаа нам. Намын дарга хүн юу гэж Ерөнхийлөгчтэй нийлж намынхаа эсрэг хүчин болох вэ дээ.Өөрийнхөө удирдаж байгаа намын эсрэг сөрөг хүчин болдог тохиолдол дэлхийд ховорхон биз. Мэдээж улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр уулзаж учирч, ярьж хөөрдөг зүйл бий байх л даа. Асуудал байвал ний нуугүй нам дотроо ярилцдаг байх хэрэгтэй гэж би боддог. Улстөрийн нам бол хамтын удирлагын байгууллага. Саяхан болсон намын Удирдах зөвлөлийн хурал дээр би томоохон асуудлуудаа дотроо ярих хэрэгтэй болсон юм биш үү гэдэг санал гаргасан.

-Ямар асуудлаа ний нуугүй ярих ёстой гэж та хэлсэн юм бэ?

-Оффшор, Оюутолгой, Эрдэнэт гэх мэт асуудлаа бүгд ний нуугүй ярих цаг нь болсон байна. Энэ хаврын чуулганаарҮндсэн хууль, Сонгуулийнхууль, Улс төрийн намын тухай хууль гэх мэттом төслүүд хэлэлцэнэ. Дээрнь хаврын улстөрийнасуудал байна.Өнгөрсөн долоо хоногтхоёр гурван ч жагсаалболлоо. Жагсаал гэдэг нь нийгэмд тодорхойхэмжээнийбухимдал байгааг илтгэдэг. БиөөрөөАрдын намын тугийг барьж арав гаруй жагсаал удирдаж явсны хувьд мэдэж байна.

Тиймээс энэ бүхнийг манай нам дотооддоо ярих цаг нь болсон. Одоо Ардын намд сөрөг хүчин, хагарал талцал гэхээс илүү хүчээ нэгтгэж, эвээ бэхэлж ажиллах ганцхан гарц байна. Мэдээж хэрэг энэ бүхнийг намын дарга зангидаж явах ёстой. Завины залуур, эрх нь бас үүрэг нь ч тэр хүний гарт бий. Өмнөх засгийг огцруулна, огцруулахгүй гэсэн зарчимын байр суурь зөрсөнөөс үүдэлтэй хуваагдлыг одоо илааршуулах биш бүрмөсөн эдгээх хэрэгтэй.

-Та намынхаа удирдах зөвлөлийн хурал дээр дүрэм журам, зарчимаа зөрчсөн хүмүүстээ ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг асуудал хөндсөн гэж сонссон. Яг юу болсон юм бэ?

-Саяхан Сүхбаатар аймгаас ИТХ-д сонгогдсон манай намын хэдэн төлөөлөгч Ардчилсаннамынхантай нийлж олонхи болоод Засагдаргаа огцруулсан асуудал гарсан юм билээ. Эдгээр хүмүүст хариуцлага тооцох, намаас хөөх эсэх асуудал Удирдах зөвлөл дээр яригдсан. Тэрүед би “Ардчилсан намтай нийлэн олонх болж засгийн газраа огцруулж болохгүй гэдэг намын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарчихаад байхад эсрэг явсан хүмүүстээ төв нам, Удирдах зөвлөл ямар хариуцлага тооцсон бэ. Тэрний жишгээр л байя гэж Сүхбаатар аймгийнхан асуувал юу гэж хариулах вэ. Намын шинэ дүрмээр ямар зохицуулалт байгаа вэ. Намаас хөөж, туух энэ асуудал дээр нухацтай ярилцах хэрэгтэй” гэж л асуусан юм. Цаашид зарчим, дүрэм журмаа мөрдсөн хэм хэмжээтэй улстөр явах ёстой.

-Та У.Хүрэлсүх даргатайгаа нэлээд муудалцсан. Эргээд намын Их хурал дээр У.Хүрэлсүхахын ёсоор уучлалт гуйсан. Та түүнийг уучилсан уу?

-Бид хоёр бие биедээ уучилж болшгүй зүйл хийгээгүй. Ерөнхий сайд бид хоёр зан ааш ойролцоо, хурдан омголон зантай, хэлэх гэснээ түс тас хэлчихдэг хүмүүс. Гэхдээ араас нь юм бодоод өс санаад байдаггүй адилханараншинтай. Чуулганы танхимд жижиг маргаан болоод л өнгөрсөн. Нилээд дэвэргээд хэвлэлээр шуугисан болохоос, эрчүүдийн дунд бол байдаг л нэг маргаан шдээ. Хэн хэн нь түргэдэж алдсан явдал бий. Бид хоёр учраа ололцож ойлголцсон.

-Ер нь юунаас болоод тэгж маргалдсан юм бэ?

-Бид хоёрын маргааны гол сэдэв бол Сангийн сайдын томилгоо байсан юм. Би “Та Уул уурхай, газар, лицензтэй холбоотой хүнийг танхимдаа авахгүй гээд хоёр хүнийг буцаасан атлаа Хотгор шанагын уурхайг зарсан хүнийг Сангийн сайдаар тавьдаг нь ямар зарчим барьсан асуудал вэ. Энэ Засгийн газрын хамгийн эмзэг цэг Сангийн сайд нь боллоо” гэж хэлээд л маргаан эхэлсэн. Түүнээс биш улс төрийн том зөрчилдөөнөөс болоод маргалдсан зүйл байхгүй. Ерөнхий сайд надаас уучлалт гуйж, намын нөхдийнхөө өмнө гар барьж тэврэлдээд, эв найртай явна гэдгээ хэлсэн. Би ч бас ах зах хүний өөдөөс хэдэрлэсэндээ уучлалт хүссэн.

-Одоо та хоёр ямар харилцаатай байна вэ?

-Одоо ямар ч асуудал байхгүй. Хэвийн харилцаатай байгаа.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг АТГ шалгаж байгаа гэдгээ мэдэгдсэн. ЭнэхүнЗасгийнгазрын 'зовлон” болж байна гэвэл та санал нийлэх үү?

-Сангийн сайдыг Хотгор шанагын уурхайтай холбоотой асуудлаар шалгаж байгаа гэх мэдээллийг АТГ-аас хийсэн байна лээ. Хотгор шанагын уурхайг Ч.Хүрэлбаатарын хоёр ах, өөрийнх нь туслах хувь эзэмшиж байгаад зарсан. Мөнгийг нь авсан гэх баримтууд байгаа. Минийзарчим бол Хотгор шанагын уурхайг гадаадад зарахад оролцсон хүн Монгол Улсын мөнгөний авдарын түлхүүр барьж болох уу гэдэг зарчмын үүднээс л тухайн үед хандсан юм.

-Дубайн гэрээг шалгах танай намын бүлгийн ажлын хэсэгтэй холбоотой мэдээлэлийг та чуулган дээр ярьж байсан?

-Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулаад ирэхэд манай бүлэг цөөнх байхдаа ажлын хэсэг гаргаад шалгахад уг гэрээ Монголд ямар ч ашиггүй, хохиролтой гэсэн дүгнэлт гарсан юм. Тэр ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар ахалж байсан учраас уг дүгнэлт дээр гарын үсэг зуруулах болоходмань хүн зурахгүй гэсэн. Бид нар хойноос нь зуруулах гэж хөөцөлдөж нэлээд ажил удсан. Ингээд энэ асуудлыг намын удирдлагын түвшинд ярьж байгаад ажлын хэсэгт орсон дөрвөн гишүүнээр гарын үсэг зуруулсан юм.

Тэр дөрөв нь Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, Б.Чойжилсүрэн нар. Мөн “Эрдэнэт”үйлдвэрийн 49 хувийг төрд, ард түмний мэдэлд авах тухай асуудал яригдахад 65-ын бүлэг, намын Удирдах зөвлөл хуралдаад бүгд дэмжинэ гэсэн улстөрийн шийдвэр гарсан. Гэтэл энэ шийдвэрийн эсрэг кноп дарсан хүн Сангийн сайд болж болохуу гэж би чуулган дээр хэлсэн. Би худлаа яриагүй шүү. Гэхдээ энэ бол болоод өнгөрсөн асуудал л даа.

-Оюутолгойтой холбоотой нэлээн том шалгалт явагдаж байна. Олон хүнийг барьж хорилоо.Үүнд та ямар дүгнэлтхийж байна вэ?

-Би болОюутолгойн гэрээг шалгах нь зөв гэжхарж байгаа. Гэхдээхүн хэлмэгдүүлж, улстөрийн зорилго агуулж болохгүй. Хоёрдугаарт, Дубайн гэрээнээс эхлээд буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээхээс өөр арга байхгүй. Дубайн гэрээгхийхэдЧ.Сайханбилэгтанхимын сайднартайгаа санал зөрөлдөж, Засгийн газрын хуралдаан дээр хэрүүл болж байгаад 'би хар толгойгоороо хариуцна' гээд алх цохиж шийдвэр гаргасан гэдэг юм. Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш одоо гурав дахь ажлын хэсэг шалгалт явуулж байна.Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед Шадар сайд Д.Тэрбишдагваарахлуулж, Сангийн сайд Ч.Улааннар оролцоод Оюутолгойн гэрээний биелэлт гүйцэтгэл, үр дүнг шалгасан. Тэр шалгалтын дүн муу гэж гарсан. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” компани гэрээний заалтаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэнүүргээ биелүүлээгүй, Монгол Улсын 20 гаруй хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Хоёр дахь ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатараар ахлуулж, манай нам цөөнх байхдаа бүлгээс Дубайн гэрээг шалгасан.

Монголд хор хохиролтой гэрээ болжээ гэсэн дүгнэлт гаргасан. Одоо Д.Дамба-Очир гишүүнээр ахлуулсанажлынхэсэг шалгаж байна. Энэ шалгалтындүнбол олигтой гарахгүй байх. Шалгалт хийсэн ажлын хэсэгбүрийн дүгнэлтсөрөг гарсан.Жишээ нь2019оноосМонголын ард түмэнүрөгөөжийг нь хүртэх ёстой байсан ч 2037 он болгож хойшлуулсан гээд яривал олон юм бий. Тэгэхээр энэ гэрээг эргэж хараад, Монгол Улсад ашигтай болгох ёстой. Оюутолгойн үйл ажиллагааг зогсоож, гацааж болохгүй. Харин гэрээгээ сайжруулах нь зүйтэй. Монгол Улсад эерэг сайн болгож үр өгөөжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хуулийн байгууллага авлига авсан, аваагүйг шалгаад авилга өгсөн авсан нь тогтоогдож нотлогдох юм бол авлигын гэрээ болж хувирна.

-Танай намын С.Баяр энэ асуудалд холбогдон шалгуулж байна?

-Иймасуудалд танай нам,манай нам гэж яриад хэрэггүй.Одоо бол Монгол Улсын том эрх ашгийг харах, ярих ёстой. Монгол Улсад хор, хохиролтой байгаа бол нэн даруй засч сайжруулах ёстой. Нэр холбогдоод байгаа хүмүүс авлига аваагүй бол тэр хүмүүсийн нэр хүндийг цайруулж цагаатгаж өгөх хэрэгтэй. Харин авлига авсан нь тогтоогдох юм бол хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

-Оффшорын хууль анх удаа батлагдаж, хэрэгжиж байна. Энэ хуулийн хэрэгжилт хангалттай байж чадаж байна уу?

-Монгол Улс өмнө нь оффшорын хуулгүйбайсан. Оффшор гэдэгзүйлийг мэддэг чүгүй байсан. Саяханаас оффшор гэдэгүг 2016 оны сонгуультай зэрэгцэж гарч ирлээ шүү дээ. Манай Засгийн газрын үед өргөн баригдаж энэ УИХ Монгол Улсын анхны оффшорын хуулийг баталжөгсөн. Хуульд цоорхой ч юм уу дутуу дулимаг зүйл байхыгүгүйсгэхгүй. Сайжруулаад, нөхөөд явах хэрэгтэй.

Шударгаар бизнесэрхлээд, шударгаар мөнгө олоод,бизнесийншаардлагаар данс нээсэн бол ний нуугүй үнэнээ хэлээд зарлачих хэрэгтэй.Үүнээс айж ичээд байх юм байхгүй шүү дээ. Харин хууль бусаар мөнгөолооод, хулгайлж аваачаад нуусан бол хариуцлагаа хүлээхээсөөр аргагүй. Цаашид Монгол Улс авлигагүй, хуулиа хэрэгжүүлдэг болохоор зорьж байгаа бол оффшорын асуудлаар хатуу байр суурь баримтлах ёстой. Би энэ талаар Ерөнхийсайдад саналаа хэлж байсан.

-Оффшорын хуулийг барьж улс төрчид нэг нэгнээ 'намнах' зорилготой баталсан гэж хардах нэгэн бий. Улстөржилт бужигнасанүед 'намнах' ажиллагаа эхлэхийгүгүйсгэхгүй.Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Энэ бол улс төрчдийн бие биенээ 'намнах' хэрэгсэл биш байх ёстой. Цаашид Монгол Улс төр шиг төртэй, улс шиг улс байя гэвэл оффшор мэт асуудалтай тэмцэхээс өөр аргагүй. Гэхдээ хэлмэгдүүлэлт байж болохгүй, улстөрийн зорилгоор биебиенээ намнах гэсэн зорилго байж хэрхэвч болохгүй. Цаашид оффшор данстайхолбогдуулан шалгаж байгаа мэдээллийг илүү нээлттэй болгох ёстой юм байна лээ.

Т.Давааням
Эх сурвалж: News.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Өмнөговь аймгийн нутгаар аялахад үзэх газрууд13 минут 24 секундын өмнө

Дэлхийн банктай хамтран засаглалыг сайжруулах зөвлөмж гаргана28 минут 56 секундын өмнө

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн төслийг батлав30 минут 59 секундын өмнө

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг болно44 минут 20 секундын өмнө

Шүлхийгээс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна53 минут 25 секундын өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд агентлагтай болно56 минут 22 секундын өмнө

"Ерөнхийлөгчийг АТГ-ын эсрэг аюул заналхийлэл хийхээ зогсоохыг шаардаж байна"1 цаг 3 минутын өмнө

Бодибилдингийн Азийн аваргын тэмцээн Улаанбаатарт эхэллээ1 цаг 16 минутын өмнө

2018 оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлалаа1 цаг 28 минутын өмнө

Уяач П.Сэргэлэн, Д.Дагвадорж нарын цолыг хураах зарлиг гаргав1 цаг 34 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөгт 100 орчим ААН оролцож байна1 цаг 39 минутын өмнө

"Машин хулгайлдаг бүлэг этгээдийг мөрдөн шалгаж, баривчилсан"1 цаг 43 минутын өмнө

Х.Баттулга: Генерал хүн цолондоо тэнцэж, үлгэр жишээч байх ёстой1 цаг 55 минутын өмнө

"Хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаа нь туршилт биш" гэв3 цаг 12 минутын өмнө

Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо3 цаг 18 минутын өмнө

"ОУВС манай улсын хүүхдийн мөнгийг мэддэг болсон юм уу"3 цаг 24 минутын өмнө

"Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" аяныг энэ сарын 30-наас эхлүүлнэ3 цаг 36 минутын өмнө

Үйлчилгээний байгууллагад тооцоо хийхдээ пин кодоо хэлэхгүй байхыг анхааруулав3 цаг 43 минутын өмнө

“Дархлаажуулалтын үйл ажиллагааг хянах арга барилд сургах” сургалт боллоо4 цаг 3 минутын өмнө

“Саруул” хотхонд амиа алдсан эмэгтэйн цогцсыг бензинээр галдан шатаажээ4 цаг 5 минутын өмнө

Мар сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажил ирэх сард эхэлнэ 4 цаг 10 минутын өмнө

Ebarimt системийн баталгаажих хугацааг түр зогсоов4 цаг 24 минутын өмнө

Стандарт, хэмжил зүйн газар МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав4 цаг 40 минутын өмнө

“Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал” боллоо4 цаг 41 минутын өмнө

Кэти Перри, Орландо Блум нар сүй тавьснаа зарлав4 цаг 50 минутын өмнө

"Боловсролын тухай олон нийтийн оролцоотойгоор хэлэлцэх нь чухал"5 цаг 4 минутын өмнө

Монгол, Америк, Япон улсын хамтарсан мэдэгдэл5 цаг 9 минутын өмнө

Ким Чен Ун уулзалтын дүнд хүлээх бүх үүргийг биелүүлнэ гэж мэдэгдэв5 цаг 19 минутын өмнө

Алиалагчид хүмүүсийг айлгадаг учрыг илтгэх гэрэл зургууд5 цаг 34 минутын өмнө

Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэнэ5 цаг 53 минутын өмнө

Зохиогчийн эрхийг хамгаалах хамтарсан тунхаг бичиг байгуулав5 цаг 55 минутын өмнө

Х.Нямбаатар: Намайг мөрдөж, мөшгиж байгаа хүмүүст "сайн ажиллаарай" гээд хэлчихье5 цаг 59 минутын өмнө

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг НҮНТ-ээр олгож эхэллээ6 цаг 10 минутын өмнө

Шадар сайд Монгол, Оросын бизнес эрхлэгчидтэй уулзав6 цаг 13 минутын өмнө

Хөх хотын ногоон байгууламж, тохижилттой танилцлаа6 цаг 15 минутын өмнө

Трампын “ихэр" Испаниас олдов6 цаг 28 минутын өмнө

И.Энхболд: Энэ уулзалтаар Трампын өмнө дэлгэх “хөзөр” тодорхой болно6 цаг 35 минутын өмнө

Үдийн хоолны дараа унтах нь даралт бууруулж, шигдээс авахаас сэргийлдэг6 цаг 47 минутын өмнө

"Таван Толгой" ХК нэгж хувьцаандаа 2410 төгрөгийн ногдол ашиг тараана6 цаг 53 минутын өмнө

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга БНАСАУ-ын удирдагчтай уулзжээ6 цаг 59 минутын өмнө

Ч.Хүрэлбаатар: АНУ-д гол уулзалтууд эхлэхээс өмнө огцруулах тухай мэдээнүүд гарч байна лээ7 цаг 6 минутын өмнө

Улаанбаатарт Хөх хотын нэрэмжит гудамж байгуулна7 цаг 9 минутын өмнө

Хөрсөө хайрлах ухааныг хүн бүрт суулгахсан..7 цаг 11 минутын өмнө

Вашингтон Сингапурыг, Пхеньян Монголыг санал болгож байна7 цаг 31 минутын өмнө

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана7 цаг 40 минутын өмнө

Улаанбаатарт 25 хэм дулаан7 цаг 44 минутын өмнө

Хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэлж байна7 цаг 47 минутын өмнө

Өнөөдөр болох зарим үйл явдал7 цаг 51 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр7 цаг 53 минутын өмнө

НИТХ-ын хуралдаан ил тод, нээлттэй, бүтээлч байх боломж бүрдлээ21 цаг 28 минутын өмнө

Шадар сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч даргыг хүлээн авч уулзав21 цаг 36 минутын өмнө

Шүүгчид нэр дэвшигчдийн тухай мэдээллийг хүлээн авна22 цаг 34 минутын өмнө

“Баялгийн засаглал” хэлэлцүүлгээс зөвлөмж гаргажээ22 цаг 39 минутын өмнө

"Хөрсөө хамгаалъя" өдөрлөг маргааш болно22 цаг 53 минутын өмнө

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үсрэнгүй хөгжлийн суурь тавигдлаа22 цаг 58 минутын өмнө

Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч Ю.П.Трутневтэй уулзлаа23 цаг 1 минутын өмнө

“Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” арга хэмжээ боллоо23 цаг 4 минутын өмнө

Дорноговь аймагт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж эхлэв23 цаг 17 минутын өмнө

Ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулав23 цаг 32 минутын өмнө

Засгийн газар мэдлэгт суурилсан инновацийг хөгжүүлнэ23 цаг 35 минутын өмнө

“Чөлөөт орон зай” төслийн шилдэг бүтээлүүдийг танилцуулав23 цаг 55 минутын өмнө

Арктикийн мөсөнд асар их хэмжээний бичил хуванцрууд байгааг илрүүлэвӨчигдөр 17 цаг 30 минут

Их, дээд сургуулиудын удирдлага чанарын баталгаажуулалтын арга зүйд суралцаж байнаӨчигдөр 17 цаг 23 минут

Онцгой байдлынхан олон төрөлт тэмцээнээр өрсөлдөж байнаӨчигдөр 17 цаг 19 минут

Буриад улстай соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэӨчигдөр 17 цаг 17 минут

Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийг тагнаж чагнасан байвал үүний эсрэг хатуу тэмцэнэӨчигдөр 17 цаг 08 минут

Дорнод аймаг дахь айлын хашаанаас их бууны сум олджээӨчигдөр 16 цаг 15 минут

ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтад оролцлооӨчигдөр 16 цаг 08 минут

НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулавӨчигдөр 16 цаг 01 минут

"МИАТ компанийг хувьчлахыг эсэргүүцээгүй ч зөв хандахыг сануулж байна"Өчигдөр 15 цаг 55 минут

Д.Ууганбаяр пауэрлифтингийн дэлхийн аварга боллооӨчигдөр 15 цаг 42 минут

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээӨчигдөр 15 цаг 40 минут

Ц.Нямдорж: Би сэтгүүлчдийг тагнаагүйӨчигдөр 15 цаг 23 минут

Ж.Мөнхбат: Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн хуулийн төсөл шахдагаа хэзээ зогсоох вэӨчигдөр 15 цаг 16 минут

Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөвӨчигдөр 14 цаг 45 минут

“Улаанбаатар марафон-2018" ирэх сарын 19-нд болноӨчигдөр 14 цаг 43 минут

“Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлэг боллооӨчигдөр 14 цаг 40 минут

Монголбанк: Энэ онд ЗГ-ын өрийн хэмжээ ДНБ-ний 70 орчим хувь руу буунаӨчигдөр 14 цаг 37 минут

Хороодын бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байнаӨчигдөр 14 цаг 12 минут

“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт семинар боллооӨчигдөр 14 цаг 09 минут

"Цагдаагийн ажилтнууд сэтгүүлч, иргэдийг тагнасан асуудлыг шалгаж байна"Өчигдөр 14 цаг 07 минут

Да.Ганболд болон түүний эхнэр Ц.Оюуны шуналаас болж 400 орчим хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үү?Өчигдөр 14 цаг 01 минут

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургууль боллооӨчигдөр 13 цаг 39 минут

Монгол-Германы хамтарсан АМТИС-ийг хотхоноор хөгжүүлнэӨчигдөр 13 цаг 38 минут

Ерөнхийлөгч Х.Баттулгад Сушма Свараж бараалхлааӨчигдөр 13 цаг 36 минут

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлэвӨчигдөр 13 цаг 32 минут

Шинээр байгуулагдсан ББСБ-уудын удирдлагуудад зориулсан сургалт боллооӨчигдөр 13 цаг 27 минут

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар танилцуулавӨчигдөр 13 цаг 25 минут

У.Хүрэлсүх: Оюуны бүтээл туурвигчдыг ЗГ дэмжин урамшуулнаӨчигдөр 13 цаг 20 минут

Нууранд осолдсон иргэдийн цогцсыг 15 метрийн гүнээс гаргажээӨчигдөр 13 цаг 16 минут

“Pacific consultants” зөвлөх байгууллагын мэргэжилтэнг хүлээн авч уулзавӨчигдөр 13 цаг 04 минут

Иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр сунгалааӨчигдөр 12 цаг 50 минут

М.Оюунчимэг: Туул гол дагуу амралт зугаалгын парк байгуулнаӨчигдөр 12 цаг 41 минут

Ирландын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монгол Улсад айлчлал хийнэӨчигдөр 12 цаг 34 минут

Улаан-Үд хот, Хиагтын боомт Монголчуудын урсгалаар хөгжих ньӨчигдөр 12 цаг 29 минут

Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүдийг хотоос нүүлгэхээр болжээӨчигдөр 12 цаг 27 минут

С.Баярыг шалгаж буй "жинхэнэ" шалтгаан юу вэ?Өчигдөр 12 цаг 21 минут

АХБ-наас Монгол Улсад 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэӨчигдөр 11 цаг 46 минут

Монголын даамчид тивээсээ дөрвөн алтан медаль хүртлээӨчигдөр 11 цаг 40 минут

Кранист өргөгч цамхаг жолоодох мэргэжлийн үнэмлэхтэй байжээӨчигдөр 11 цаг 38 минут

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох