Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын луйврыг мартаагүй биз

2018 оны 4-р сарын 17. 10:26

Манай сонины Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлчид эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын мөнгө завшсан, авлига, хээл хахуулиар хувийн ажлаа амжуулдаг, төрийн тендерээр өөрийн компаниа Угждаг”, шүүх, хууль, хяналтын байгууллагад нөлөөлөхийг завдагсдын хэрэг прокурорын шатнаас шүүхэд хэрхэн шилжиж байгааг сурвалжлан, уншигчдадаа цувралаар хүргэх болно. Үүнд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан таныг манай сонинтой хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Улс төрийн хийгээд хүчний байгууллагын удирдлагууд өөрчлөгдсөнтэй холбоотойгоор авлига, хээл хахууль, албан тушаалын хэргүүд ар араасаа задарч, олонд ил болж буй ч үүний сиймхийгээр чимээгүйхэн “нуугдаж” буй гэмтэн цөөнгүй байна.

Үүний нэг нь хууль, хяналтын байгууллагаар бараг гурван жилийн хугацаанд шалгуулж байгаа ч шийдэгддэггүй Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт хамаарах хэрэг юм. Хууль, хяналтынхан хэргийг ийн сунжруулахыг мартагнуулах буюу замхруулах арга гэж нэрлэдэг. Энэ хэргийн талаар эргэн сануулъя.

2015 ОНД ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Ч ӨНӨӨГ ХҮРТЭЛ ШИЙДЭГДЭЭГҮЙН УЧИР ЮУ ВЭ

Хөгжлийн банкийг хувийн өмч шиг санаж, бондын мөнгийг өөрийн хөрөнгө шиг зарцуулсан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, хуучнаар Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэж, нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж байсан. Тэгвэл энэ хэрэг одоо ямар шатандаа байгаа нь тун бүрхэг болж, шалгагдаж байсан хүмүүс нь ч эрх чөлөөтэй явж байгаа.

Уг нь тэднийг батлан даалтад гарах үеэр хэрэгт хяналт тавьж байсан прокурорууд үргэлжлүүлэн хорих хүсэлтэй байгаагаа шүүхэд уламжилсан ч шүүх нэр бүхий хүмүүсийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан гэдэг. Түүнээс хойш тэдэнтэй холбоотой хэрэг сураг алдарч, хэрэг хэрхэн шийдэгдэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Ямартай ч төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий гурван этгээдийг хуулийнхан албаны эрх мэдлээ хэтрүүлж, төсвийн хөрөнгийг үргүйдүүлсэн гэх үндэслэлээр шалгасан нь үнэн. Ингээд зогсохгүй хангалттай нотлох баримт АТГ-т цугларч, хэргийг прокурор руу шилжүүлж яллагдагчаар татсан ч энэ хэргийн үнэн худал нь одоо хүртэл шийдэгдэхгүй, ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа нь хэрэг замхрах шатандаа оров уу гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж эхэллээ.

АТГ-аас тэдэнд дараах зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 буюу энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 буюу энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

“МОНРОУД”-Д ДАВУУ ЭРХ ОЛГОСОН БАРИМТ БОЛ ТҮҮНИЙГ ЦАГДАН ХОРИХ ХАНГАЛТТАЙ ҮНДЭСЛЭЛ

Хэрвээ УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар бус эгэл жирийн иргэн Хөгжлийн банкны санхүүжилтээс найзтайгаа нийлэн удаа дараа хувьдаа завшсан бол манай хууль, хяналтынхан тэдэнд хамаарах хэргийг гурван жил сунжруулан шалгах байсан болов уу. Бараг л үгүй байх. Үүний дээр дээрх иргэдийг шалгаж эхлэхээсээ л саатуулах байсан биз. Монголын хууль, хяналтынхан эрх мэдэлгүй, жирийн иргэдэд хэрхэн хатуу ханддаг, эрх мэдэлтэн, албан тушаалтнуудад яаж зөөлөн үйлчилдгийг гэрчлэх баримт мундахгүй.

Өөрөөр хэлбэл, Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг Халзанбүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 километр зам барих тендер, Хөгжлийн банкнаас нэмж “олсон” 9.1 тэрбум төгрөг, энэхүү тендерийг шинээр барих замын жагсаалтад 2013 онд хууль бусаар оруулсан явдал, баруун аймгийнхны мөрөөдөл болсон, амьжиргааны гол түшиц болох уг замыг тус компанийнхан анх 37.2 тэрбум төгрөгөөр барихаар болсон ч дөрвөн жилийн турш оромдоглосны эцэст Чингис бондын санхүүжилтээр Хөгжлийн банкнаас бүтээн байгуулалтуудыг дэмжиж байгааг далимдуулан 9.1 тэрбум төгрөг нэмж гаргуулсан зэрэг явдал нь л саатуулан шалгах хангалттай үндэслэл мөн гэдгийг хуулийнхан баримт, үндэслэлтэйгээр тайлбарладаг.

Дээрх баримтыг хангалтгүй гэж үзэж байгаа бол АТГ-ын ажилтнуудын илрүүлсэн “2014 оны төсвийн нийт 138.1 тэрбум төгрөгийн 30 төсөл, арга хэмжээний авто замын 16, гүүрний найман төслийг “Монроуд” компанидаа “авч” егсөн явдлыг нэрлэж болно. Гэвч эдгээр баримт прокурорынхонд хангалттай үндэслэл болж чадахгүй байгаа бололтой. Ийн хэлсний учир нь Б.Гарамгайбаатарын дутуу дулимаг барьсан Хапзанбүргэдэйгээс Солонготын даваа чиглэлийн 100 километр замыг өнгөрсөн оны төсвөөс санхүүжүүлж, дуусгасан нь түүнийг хууль, хяналтынхан төдийгүй улс төрийн хүрээллийнхэнд нөлөөлсөөр байгааг халж буй юм.

ПРОКУРОРЫН ШАТАНД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГУУЛАХЫГ САНААРХАЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ

Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч өдгөө хүртэл уг хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байна. Энэ талаар Нийслэлийн прокурорын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтнээс тодруулахад “Хэргийг шалгаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон томоохон хэргүүд энэ мэтээр он цагийг элээсээр, улс төрийн хийгээд өөр ямар нэг дуулиан шуугианыг далимдуулан чимээгүйхэн “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосугай” хэмээх шийдвэрийг гардчихсан байдаг жишээ цөөн бус. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд Төмөр замын хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргийг ийм замаар орохгүй гэх баталгаагүй юм.

Х.Тулга

Эх сурвалж: Үндэсний шуудан


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 3 ]

2018 оны 4-р сарын 18. 16:05Зочин - [122.201.31.***]

Наад Гарамгайхулгайч чинь би буруугүй гээд бичиг үзүүлээд явж байсан шүү.

2018 оны 4-р сарын 17. 13:53Зочин - [66.181.182.***]

Эдгээр булайнууд шүүх Хяналтын байгууллагад "НӨЛӨӨЛӨХИЙГ ЗАВДАХ" бишээ бүр нөлөөлөөд нөлөөлүүлээд зуршил болчихсон байна шүү дээ. Ард түмний шудрага шүүхийн өмнө өөрсдөө бурцгааг. Юу гэж донгодохыг нь хараад жигшицгээвэл залуу хойч үед минь тустай биз дээ. Үндэсний шуудан сониныхонд баярлалаа. Амжилт хүсье.

2018 оны 4-р сарын 17. 11:32Зочин - [112.72.14.**]

Shulga batbayariig sain shalgah heregtei dee. Asar ih mungu salhind hiisgesen nuhur. Uriig uglug gd balairaad bsn haana yu hij yawaa nuhur we.

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт"-ыг шалгах программыг нэвтрүүлжээ1 цаг 36 минутын өмнө

З.Энхболд: АТГ-ын даргыг олон нийтийн санал асуулгаар сонгоно1 цаг 44 минутын өмнө

АН-ын үлээсэн шүгэл ба МАН доторх гал1 цаг 53 минутын өмнө

Газар тариалан эрхлэгчид сургалтад хамрагдав1 цаг 59 минутын өмнө

Банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 18 хувь болгох хуулийн төсөл өргөн барилаа2 цаг 4 минутын өмнө

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана2 цаг 13 минутын өмнө

"Оюутны хөгжлийн зээл"-ийн анхны гэрээг МУИС үзэглэв2 цаг 17 минутын өмнө

"Үндэсний бичиг үсгийн баяр" ирэх сард болно2 цаг 27 минутын өмнө

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног эхэллээ2 цаг 29 минутын өмнө

Дуучин Г.Сүндэрмаа “Яг түүн шиг 3” шоунд оролцоно2 цаг 45 минутын өмнө

“Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” чуулган болно 2 цаг 54 минутын өмнө

Төв цэвэрлэх байгууламжид нян бактерийг халдваргүйжүүлэх төхөөрөмж суурилуулжээ3 цаг 6 минутын өмнө

Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ3 цаг 8 минутын өмнө

Алтай констракшны барилга айдас дагуулж байна3 цаг 14 минутын өмнө

Аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллаж байхыг зөвлөв3 цаг 31 минутын өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн түншлэлийн хурал эхэллээ3 цаг 38 минутын өмнө

Спорт авиралтын хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо3 цаг 43 минутын өмнө

Х.Баттулга: Асуудлаа шийдвэрлэхгүй бол Бөхийн Өргөөг улсын өмчид авч, ёс зүйгүй бөхчүүдийн цолыг хураана3 цаг 45 минутын өмнө

П.Орхон гуравдугаар сарын шилдэг тамирчнаар тодров3 цаг 54 минутын өмнө

Хамгийн үнэтэй эд зүйлс4 цаг 3 минутын өмнө

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах үйлчилгээ зохион байгуулав4 цаг 22 минутын өмнө

Хэнтий аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ4 цаг 30 минутын өмнө

Хотын ихэнх хэсэгт агаар бага зэргийн бохирдолтой байна4 цаг 32 минутын өмнө

“Эрдэнэс алт ресурс” компанийн захирлаар Д.Ариунболдыг томилов4 цаг 46 минутын өмнө

"Миний Монгол бичиг" уралдааны шилдгүүд тодорлоо4 цаг 54 минутын өмнө

ШУА орон нутгийн сурагчдад 4400 ном хандивлав5 цаг 9 минутын өмнө

Эцэг Жорж Буш эмнэлэгт хүргэгджээ5 цаг 10 минутын өмнө

Төрсөн эгчээ бүлэглэж хөнөөсөн хэргээ нуун далдлахыг оролджээ5 цаг 16 минутын өмнө

Торонтод автобусанд дайруулсны улмаас 10 хүн амь үрэгджээ5 цаг 19 минутын өмнө

Согтуурсан залуус нэгнийхээ аминд хүрчээ5 цаг 22 минутын өмнө

Германд Путинийг мухардалд орсон гэж үзэж байна5 цаг 23 минутын өмнө

PC тоглоомын газруудыг хаах шийдвэр биелэлээ олох уу?5 цаг 31 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: Шүүгчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ6 цагийн өмнө

Улаанбаатарт 21 хэм дулаан6 цаг 4 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр6 цаг 5 минутын өмнө

Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна20 цаг 28 минутын өмнө

Чихэр хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?20 цаг 41 минутын өмнө

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг нүүлгэх албан бичиг хүргүүлэв20 цаг 45 минутын өмнө

Энэ онд 4-5 мянган өрхөд ипотекийн зээл олгоно20 цаг 49 минутын өмнө

Прокуророос Б.Гарамгайбаатарыг буруугүй гэж үзжээ20 цаг 56 минутын өмнө

"БГД эмнэлгийн орны тоогоор стандарт хангасан анхны жишиг дүүрэг болсон”21 цаг 20 минутын өмнө

“Цахим мөнгөний журам”-ыг баталлаа21 цаг 29 минутын өмнө

Хэнтий аймгийн хоёр сум түргэний машинтай боллоо21 цаг 36 минутын өмнө

С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагдаж чадвал аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ21 цаг 45 минутын өмнө

Ч.Анугийн охидыг 12 нас хүртэл нь хувцаслахаа амлав22 цаг 1 минутын өмнө

Манай улсад 20 гаруй орны 93 ТББ үйл ажиллагаа явуулж байна22 цаг 24 минутын өмнө

Д.Бат-Эрдэнэ Монголын мистерээр 4 дэхь удаагаа тодров22 цаг 38 минутын өмнө

Хотын дарга PC тоглоомын газруудыг хаахыг үүрэгдэв22 цаг 46 минутын өмнө

"Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой"22 цаг 50 минутын өмнө

БЗД-ийн хэмжээнд нийт 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэв23 цаг 22 минутын өмнө

“Шилжин явах цомын төлөөх тэмцээн” амжилттай боллоо23 цаг 27 минутын өмнө

Х.Баттулга: Багийн спортыг хөгжүүлэхэд өөрөөс шалтгаалах бүхий л дэмжлэгийг үзүүлнэ23 цаг 39 минутын өмнө

“Дэлхийн номын өдөр” өдөрлөг Төрийн ордонд болж байна23 цаг 57 минутын өмнө

Мазаалай баавгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зуравӨчигдөр 15 цаг 29 минут

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголд айлчлал хийнэӨчигдөр 15 цаг 25 минут

"Жастын өрийг Эрдэнэт үйлдвэр болон ЗГ барагдуулах ёсгүй"Өчигдөр 15 цаг 23 минут

"СХД-т хүн амь, хүчингийн гэмт хэрэг их үйлдэгдэж байна" гэвӨчигдөр 15 цаг 16 минут

Биедээ хар тамхи нууж авчраад баригдлааӨчигдөр 15 цаг 05 минут

Дахин ашиглах боломжтой 8 тонн хог хаягдлыг борлуулжээӨчигдөр 14 цаг 00 минут

Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох зөвлөлийн гишүүдтэй уулзавӨчигдөр 13 цаг 51 минут

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээӨчигдөр 13 цаг 46 минут

АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар огцрох хангалттай үндэслэлтэйӨчигдөр 13 цаг 42 минут

ХХОАТ-ын буцаан олголтын жагсаалтад орсон эсэхээ шалгаарайӨчигдөр 13 цаг 29 минут

Цагдаагийн байгууллагын нэрийг барьж бусдыг залилжээӨчигдөр 13 цаг 18 минут

Номын сангууд уншигчийн карт үнэгүй нээж байнаӨчигдөр 13 цаг 11 минут

Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монголд ирлээӨчигдөр 13 цаг 09 минут

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллооӨчигдөр 13 цаг 03 минут

Баянзүрхийн гүүрний ойр орчмын газрыг цэвэрлэвӨчигдөр 12 цаг 56 минут

Хотын дарга Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллавӨчигдөр 12 цаг 53 минут

“Титаник” хөлөг онгоцны ховор зургуудӨчигдөр 12 цаг 41 минут

“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг дүү нь хөнөөгөөд байрыг нь шатаасан байжээӨчигдөр 12 цаг 28 минут

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж байнаӨчигдөр 12 цаг 13 минут

Согтууруулах ундаа элдэв өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэгӨчигдөр 12 цаг 01 минут

Хяналтын улсын байцаагч нарт онлайнаар сургалт зохион байгуулавӨчигдөр 11 цаг 56 минут

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье" зөвлөгөөн 21 аймагт үргэлжилж байнаӨчигдөр 11 цаг 54 минут

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүлэвӨчигдөр 11 цаг 44 минут

Кофе зүрхэнд "тустай"Өчигдөр 11 цаг 36 минут

“Улаанбаатар” баг чансаагаараа III байранд шалгарлааӨчигдөр 11 цаг 33 минут

XIX зуунд төрсөн дэлхийн хамгийн өндөр настан нас баржээӨчигдөр 11 цаг 22 минут

Монгол-ХБНГУ Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боловӨчигдөр 11 цаг 17 минут

Макрон Путинийг ухаалаг улс төрч гэжээӨчигдөр 11 цаг 15 минут

4, 9 тоогоор төгссөн автомашинтай иргэд энэ сард татвараа төлнөӨчигдөр 11 цаг 10 минут

Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээӨчигдөр 10 цаг 53 минут

Автомашин хулгайлаад өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээӨчигдөр 10 цаг 09 минут

С.Баяр хорих ангид эмчлүүлж байгааӨчигдөр 10 цаг 05 минут

Энэ долоо хоногт +25 градус хүртэл дулаарнаӨчигдөр 10 цаг 02 минут

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүллээӨчигдөр 10 цаг 01 минут

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарьӨчигдөр 10 цаг 00 минут

Үйл явдал: “Номын өдөрлөг”-ийн нээлт болноӨчигдөр 09 цаг 39 минут

Улаанбаатарт 17 хэм дулаанӨчигдөр 09 цаг 37 минут

Өнөөдөр тахиа өдөрӨчигдөр 09 цаг 34 минут

“Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ2018 оны 4-р сарын 22. 12:38

Их цэвэрлэгээнд 3296 төрийн албан хаагч оролцов2018 оны 4-р сарын 22. 11:59

“Титаник” хөлөг онгоцонд суух тасалбар, 1912 он2018 оны 4-р сарын 22. 11:45

Монголын бөхчүүд эвлэрлээ2018 оны 4-р сарын 22. 11:41

Ким Чен Унд мэхлэгдчихвий хэмээн эмээж байна2018 оны 4-р сарын 22. 11:33

Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ2018 оны 4-р сарын 22. 11:30

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой2018 оны 4-р сарын 22. 11:27

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна2018 оны 4-р сарын 22. 11:24

Амралтын өдрөөр хаана юу болох вэ ?2018 оны 4-р сарын 21. 18:04

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох