Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон биш үү гэсэн хар төрөөд байна

2018 оны 4-р сарын 17. 12:30

Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа МҮБХ-ны тэргүүний асуудал, Бөхийн өргөөний маргаантай байдал, бөхчүүдийн талцал тойрсон дуулианы талаар МҮБХ-ны гүйцэтгэх захирал, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Бөхчүүд хоёр хуваагдаад Бөхийн өргөөгөө булаацалдаад уналаа гэсэн шум гадуур хүчтэй байна. Ер нь яг юу болоод байна аа?

-Бөхчүүд яагаад талцаад унав гэдгийг ярихын өмнө хуулийн хүрээнд ямар үйл явдал, процесс өрнөснийг эхлээд тайлбарлая. МҮБХ-ны дүрмийн дагуу Их Эе дөрвөн жилд нэг удаа хуралддаг. Дүрмийн дагуу холбооны тэргүүнийг дөрвөн жилд нэг удаа сонгох учиртай. 1998 онд МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдоржийг сонгосон. 2002 оны сүүлээр дөрөвдүгээр Их эе хуралдаж холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн ажил явагдсан юм. Гэвч тэр үед хуралдааны хүчин төгөлдөр байдал хангагдаагүй. Энэ хурлаар Р.Нямдоржийг холбооны тэргүүнээр сонгоогүй гэсэн үг.

Гэтэл Р.Нямдорж гэдэг хүн тэр үеэс өнөөг хүртэл 16 жилийн хугацаанд хууль зөрчиж байна. Энэ хүн өөрийгөө тэргүүнээр сонгогдсон тухай нэхэмжлэлийг шүүхэд 2002 онд өгч байсан юм билээ. Харин Улсын дээд шүүх 2003 оны долдугаар сарын 1-ний 403 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн шүүхийн анхан шатны шийдвэр, Нийслэлийн анхан шатны шүүхийн магадлал зэргийг хэвээр үлдээж, Р.Нямдоржийг холбооны тэргүүнээр сонгосныг батлах нь үндэслэлгүй гэж үзсэн байдаг. МҮБХ-ны дөрөвдүгээр Их эе хууль ёсны дагуу явагдаж чадаагүйг тэр үед тогтоосон юм. Улсын дээд шүүхээс Их эеийг дахин хуралдуулахыг тухайн үед даалгасан ч Р.Нямдорж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

-Тэгвэл Р.Нямдорж хууль бусаар 16 жилийн турш Монголын үндэсний бөхийн холбоог тэргүүлсэн гэсэн үгүү?

-Ерөөсөө л тийм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ үүргийг нь хэрэгжүүлэх боломж олгоогүй өнөөг хүрлээ. 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэтгэлийн албан ёсны гүйцэтгэх ажиллагаа явуулж Их эеийг зарлуулсан. Хуулийн дагуу явагдсан Их эеийн хуралд Р.Нямдорж тэргүүтэй зарим хүмүүс оролцоогүй ч Монголын үндэсний бөхийн холбооны гишүүд төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ дүрэм номынхоо дагуу оролцсон байдаг. Өнгөрсөн оны зургадугаар сард шийдвэр гүйцэтгэлийн 686 дугаар тогтоол гарсан.

Энэ дагуу, 2003 оны Улсын дээд шүүхийн 403 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, МҮБХ-ны ээлжит бус Их эеийг хуралдуулж тэргүүнээр нь Н.Чинбат гэдэг хүнийг сонгосон юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн энэ ажиллагааг хэрэгжүүлэх боломж бололцоог Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар өгөхгүй байна л даа. Биднийг буюу Н.Чинбат тэргүүтэй албан ёсны Монголын үндэсний бөхийн холбоог шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанаас томилогдсон эрх бүхий хүмүүс, холбооны албан ёсны тамга тэмдгийг эзэмшигч нь мөн гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмчийн улсын бүртгэлийн газраас албан ёсоор тогтоочихсон.

-Тэгэхээр Б.Бат-Эрдэнэ аваргыг тэргүүнээрээ сонгосон МҮБХ-ны наймдугаар Их эе хууль бус явагджээдээ?

-Тэгсэн. 2010 онд МҮБХ-ноос зургадугаар Их эе гэж хийсэн. Тэр хуралдаанаар МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдорж өөрийгөө дахин сонгосон байдаг юм. Үндсэндээ Р.Нямдорж 2002-2010 он хүртэл холбооны тэргүүнээр хууль зөрчиж ажилласан гэсэн үг. Ингээд зогсоогүй өмнө хэлсэнчлэн холбооны зургадугаар Их эеийг 2010 онд хуралдуулсан байдаг. Энэ арга хэмжээнээс гаргасан бүх шийдвэрийг Улсын дээд шүүхийн 2011 оны долдугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор хүчингүй болгосон.

Тодруулж хэлбэл Р.Нямдоржийг тэргүүнээр сонгосон нь хууль бус гэдгийг Монгол Улсын шүүх хоёр дахь удаагаа тогтоосон юм. Хуулийн байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх гэхээр энэ хүн Б.Бат-Эрдэнэ аваргыг урдаа барьчихаад цагдаагийн хүчийг ашиглаж саад учруулаад байдаг.

-Б.Бат-Эрдэнэ аварга, Р.Нямдорж нарын бариад байгаа тамга гэрчилгээг тэгвэл юу гэж ойлгох вэ?

-Оюуны өмч улсын бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 670 гэдэг дүгнэлтээр тэдний бариад, үзүүлж харуулаад байгаа Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг нь хүчингүй болгосон.

-Ямар шийдвэр, хуулийг үндэслэж гаргасан юм бол. Зүгээр л нэг байцаагч хүчингүй болгох дүгнэлтгаргачихсан юм биш үү гэсэн хардлага төрж мэдэхээр юм байна?

-Тийм биш л дээ. 2011 оны Улсын дээд шүүхийн 715 дугаар тогтоол гэж бий. Энэ тогтоолыг үндэслэж гарсан дүгнэлт. 2010 оны зургадугаар Их эеийн хуралдаанаар тэргүүнийг сонгосон нь хууль бус гэсэн шийдвэр гарсан талаар би түрүүн танд ярьсан даа. Зургадугаар Их эеийн хуралдаанаар нийтдээ нэгээс арван тогтоол гарсан байдаг юм. Оюуны өмч, улсын бүртгэлийн газар (тухайн үед Улсын бүртгэлийн газар) гэсэн нэртэй байсан. Тэр газарт Б.Бат-Эрдэнэ аваргын бариад байгаа тамга тэмдэг, гэрчилгээг бүртгэсэн байдаг.

Энэ бүртгэлийн үйл ажиллагааг Улсын дээд шүүх 2011 оны арваннэгдүгээр сард гаргасан 715 тоот тогтоолоор хүчингүй болохыг нь тогтоосон. Ийм шийдвэр гарчихаад байхад Б.Бат-Эрдэнэ аварга, Р.Нямдорж тэргүүтэй нөхөд 2011-2018 он хүртэл буюу бүхэл бүтэн долоон жилийн хугацаанд хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаад үйл ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Бөхийн өргөөнд болсон үйл явдал руу оръё. Яг ямар үйл явдалболсон юм бэ?

-МҮБХ-ны ганц өмч бол Бөхийн өргөөний барилга байгууламж. Ард түмний итгэл сэтгэл, хандив өглөгөөр боссон гэдгийг Монгол даяараа мэднэ. Гэтэл өнөөдөр Р.Нямдорж гэдэг хүн ийм утга учиртай барилга байгууламжийг хуулиар хүлээн зөвшөөрсөн МҮБХ-нд нь өгөхгүй 16 жил болчихлоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хийх гээд мэдэгдэл өгөх гэхээр авдаггүй, Н.Чинбат тэргүүнтэй албан ёсны холбооныхон нь очоод суух гэхээр оруулдаггүй нөхцөл байдал үүсгэсэн. Ийм шалтгаанаар бид Иргэний хуулийн дагуу өөртөө туслах арга хэмжээг авахаас аргагүйд хүрсэн.

Энэ дагуу Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүсийн Бөхийн өргөөг хууль бусаар ашиглаад байгаа үйлдлийг зогсооё, албан ёсны МҮБХ нь ашиглая гэсэн утгатай шаардлага хүргүүлсэн юм. Энэ шаардлагыг мөн л биелүүлээгүй. Очихоор Одхүү ч юм уу, Б.Бат-Эрдэнэ аваргын туслахууд, хамгаалагчид, “Аварга” дээд сургуулийн оюутнууд нь хааж зогсчихоод оруулдаггүй. Иргэний хуульд заасны дагуу бид өмчөө ашиглах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу Бөхийн өргөөний эзэмшлээ өөрсдөө авъя, ажилчдаа оруулъя гэдэг үндэслэлээр Бөхийн өргөөнд нэвтрэх шаардлагыг хүргүүлсэн ч цагдаагийн байгууллага хүч түрэн орж ирсэн. Бүр тодруулж хэлбэл цагдаагийн байгууллага хэт нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулж байна.

Шүүхийн шийдвэр гарчихсан байхад Цагдаагийн байгууллага нөгөө талд үйлчилж байна гэхээр нэг лсанаанд бууж өгөхгүй юм. Хууль зөрчиж байна гэсэн үг үү?

-Цагдаагийн байгууллага яагаад оролцоод байгаа нь ойлгомжгүй байна. Уг нь энэ үйл явдалд оролцох ямар ч шаардлагагүй. Та бод доо. Та өөрийн эзэмшлийн, өмчийн ажлын байрныхаа хаалгыг цагдаагаас асууж түлхүүрдэж орох уу. Бид эмх замбараагүй байдал үүсгэх гээгүй. Өөрсдийнхөө өмчийн барилга руу л орох гэж байгаа хэрэг шүү дээ.

-Хаанахын цагдаагийнхан юм бол?

-Нийслэлийн цагдаа, хэв журмын цагдаа, тусгайгийнхан бүрэлдэхүүнээрээ байна.

-Цагдаагийн байгууллагаас ямар үндэслэлээр үйл ажиллагаа явуулаад байгааг нь тодруулсан уу?

-Тодруулж асуухаар тайлбарладаггүй. Гэмт хэрэг, зөрчил үүсэх гээд байгаа учраас урьдчилан сэргийлж байна л гэдэг. Бидний хувьд цагдаагийн байгууллагын энэ ажиллагааг ямар ч үндэслэлгүй, хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар эрх ашгийг нь хамгаалаад зогсч байна гэж үзэж байгаа. Уг нь цагдаагийн байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны тогтоол, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын бүртгэлийн үйл ажиллагааг бүгдийг нь үгүйсгэсэн ажиллагааг хийгээд буй нь гайхал төрүүлж байна.

-Цагдаагийнхан яагаад ийм үйл ажиллагаа явуулаад байна гэдгийн цаана өөр ноцтой шалтгаан байгаа юм биш үү, танил тал, нөлөөлөл, мөнгөний сонирхол ч юм уу?

-Албан ёсны тамга гэрчилгээтэй хүмүүс нь Бөхийн өргөө рүүгээ орох гэхээр цагдаагийнхан хамгаалаад оруулахгүй байна гэдэг нь гайхмаар хэрэг. Орсон хүмүүсийг нь баривчилж хориод, зодож нүдээд байгаа нь цагдаа, бөх нийлсэн бүлэглэл үүссэн үү гэж хардахаар байгаа юм.

-Цагдаагийнханд албан ёсны гэрчилгээ, тушаал захирамжуудаа харуулсан уу?

-Бүгдийг нь үзүүлээд байхад л “Та нарыг оруулахгүй. Дээрээс битгий оруул гэсэн тушаал ирсэн” гэж байгаа юм. Дээр нь байгаа тэр хүн яагаад төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд халдаж эзэмшдэг объект руу нь оруулахгүй байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Ард түмний татварын мөнгийг урсгаж хэдэн зуун цагдаа зогсоож байгаа юм бол тушаалт шийдвэр удирдамжаа ядаж харуулах ёстой.

-Дахиад асууя. Яг тэр үед өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт юу болсон юм бэ. А.Сүхбат аваргыг Б.Одхүү начинзодож гэмтээсэн гэсэн шум яваад байна л даа?

-Би яг тэр үед эмнэлэгт хэвтэж байсан болохоор сонссоноо ярья. А.Сүхбат аварга хууль ёсны холбоо нь үйл ажиллагаа явуулъя гэсэн асуудлыг тавьж Б.Бат-Эрдэнэ аваргад шаардлага тавьсан. Сайнбаяр, Б.Одхүү, Магалжав нарын хүмүүстэй уулзсан юм. Албан ёсны МҮБХ буюу манай талаас Х.Баянмөнх аварга, А.Сүхбат аварга, Батсуурь, Бүрэнтөгс, Амгаланбаатар заан гэх мэт хүмүүс байсан. Хууль ёсны холбооны төлөөллийг оруулахгүй гээд байгаа бол хэлэлцээр хийе, хууль ёсны гэрчилгээгээ гаргаад ир, хууль эрх зүйн ямар үндэслэлтэй юм бэ гэх мэт асуудлыг яриад хоёр талаас тав таван хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаад асуудлыг эцэслэж шийдье гэсэн.

Сүүлдээ ямар ч шийдэлд хүрэлгүй нөгөө талаас оролцсон хүмүүс уулзалтыг орхиод гарч явсан юм билээ. А.Сүхбат аварга тэр үед хуралдаж байсан өрөөндөө үлдээд “Эндээс асуудлыг шийдэх хүртэл гарахгүй. Би Монгол бөхийн хууль бус ажиллагаануудыг таслан зогсоох зорилгоор тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцэнэ. Хорин жил тэмцсэн юм чинь хоёр хоног хэвтэж чадна. Та нар ирж асуудлаа шийд” гээд хэвтээд өгч. Тэр үед Одхүү начин согтуугаар, арав гаруй хамгаалагчтай орж ирээд УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын биед халдсан юм билээ.

Одхүү начин А.Сүхбат аваргыг зодоогүй, өргөөд гаргасан гэсэн мэдээлэл цацагдсан. Биед нь гэмтэлучруулсан уу?

-Биед нь гэмтэл учруулсан. Миний сонссоноор бол А.Сүхбат аваргыг хэвтэж байхад хаалгыг нь цөм өшиглөж орж ирээд гэрэл асаалгүйгээр хүч хэрэглэн барьж авч хоолойг нь боож, толгой руу нь цохисон гэсэн. Тэгээд хамт орж ирсэн залуустайгаа дөрвөн мөчнөөс нь өргөж гадагш нь гарган шидсэн юм билээ. Энэ үед цагдаагийн байгууллага Бөхийн өргөөг хамгаалалтад авсан хэрнээ УИХ-ын гишүүний биед халдаж байхад нэг нь ч хөдлөөгүй нь гайхмаар явдал.

А.Сүхбат аварга Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсэгт гомдол гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжээчийн дүгнэлт гаргуулаад байна. Одоо энэ маргаан Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсэгт шалгагдаж байгаа. Монгол бөхөд аваргаа хүндлэх жудаг гэж айхавтар ёс бий. Улсын начин хүн Дархан аваргад халдаж байгаа нь монгол бөхийн жудаг яав ч биш. Ийм юм хийлгэж буй хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэйг хүн бүр мэдэж байгаа. Ийм юм хийж байгаа, хийлгэж байгаа нь ч ялгаагүй хууль шүүхийг уландаа гишгэхээс гадна бөхийн жудгаа гээжээ л гэж хэлмээр байна.

-Н.Чинбат гэж хүнийг Бөхийн өргөөнд шунасандаа ингээд байна гэсэн мессэж хүчтэй ажиглагдаад байнал даа. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-МҮБХ тойрсон хууль бус явдал дийлдэхээ байсан. Наад зах нь начины найраа, шударга бус шүүлт байна. Адаглаад л камерын шүүлт хийдэггүй. Найраа бол бөх үзэх сонирхолгүй болтол яригддаг. Доппинг байна. Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс Бөхийн өргөөг, МҮБХ-ны нэрийг ашиглаад ашиг олоод суугаад байгаа нь харамсалтай. Бөхчүүдийн нийгмийн асуудлыг бол огт хайхардаггүй. МҮБХ-ны дүрэмд бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаална гэсэн заалт бий.

Энэ тал дээр ажилладаггүй. Ийм байж хүчний байгууллагаар далайлгаад суугаа нь таатай санагдахгүй байгаа. Н.Чинбат гэдэг хүн өөрийнхөө хүслээр холбооны тэргүүн болоогүй гэдгийг мөн л Монгол даяараа мэднэ. Монгол Улсын аваргууд МҮБХ-ны байдал эвгүйдсэнийг мэдэж, мэдрээд хүсэлт тавьж гарсан шийдвэр. Найраа хэрээс хэтэрсэн, бөхчүүдээ анхаарахгүй байна, доппингийн бизнес газар авлаа гэх мэт асуудлуудыг хөндөж гаргаж ирсэн хүмүүс нь аваргууд. Сумъяабазар, Өсөхбаяр, Сүхбат гэсэн гурван аварга анх Н.Чинбат гэдэг хүнд санал тавьсан юм. Түүнээс биш асуудал байшиндаа байхгүй.

-Нээрээ Аваргуудын зөвлөл гэж байгуулагдаад Н.Чинбатад холбооныхоо тэргүүн болооч гэсэн хүсэлт тавьсан гэдэг байх аа?

-Монгол Улсын арван аваргын зургаа нь гарын үсэг зураад санал тавьсан гэхээр асуудал хэр хурцадсаныг харуулж байгаа хэрэг л дээ. МҮБХ-ны энэ их хууль бус үйл ажиллагааг зохицуулах хүн нь та гэсэн агуулгатай бичиг хүртэл бий. Их эеийн хурлаар Н.Чинбат гэдэг хүний нэрийг дэвшүүлээд сонгосон түүхтэй юм. Хурлыг Н.Чинбат болон Н.Чинбатын талынхан зохион байгуулаагүй.

Увсынхан ч зохион байгуулаагүй. Би түрүүн хэлсэн шүү дээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2002-2003 оны гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Өөр ямар ч зүйлт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хурлыг нь хийлгүүлж Н.Чинбат гэдэг хүн МҮБХ-ны тэргүүнээр өнгөрсөн оны тавдугаар сард сонгогдсон ч жил орчмын хугацаанд Р.Нямдорж мөн л шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

-Б.Бат-Эрдэнэ аваргад хууль зөрчиж байгааг нь бөхчүүдийн зүгээс хэлсэн удаа бий юу?

-Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж байна. 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдөр гарсан юм. МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2017 оны зургадугаар сарын 22-ны өдрийн Их эеийн хурал зарласан тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдох тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг МҮБХ-нд даалгасан. Өөрөөр хэлбэл наймдугаар Их эеийн хуралдааныг явуулж болохгүй гэдэг дээр шүүхийн захирамж гарчихсан. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аварга энэ захирамжийг зөрчөөд Их эе зарлаж тэргүүн нь болсон. Эндээс харахаар Бат-Эрдэнэ аварга өмнө дурдсан зургаан удаагийн шүүхийн шийдвэрийг зөрчсөний зэрэгцээ дахиад шүүхийн захирамжийг зөрчсөн болж таарч байна.

2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр бас л Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс захирамж гарсан. МҮБХ-ны ашиглаад байгаа тамга тэмдэг, гэрчилгээг ашиглахгүй байхыг МҮБХ-нд даалгасан юм. УИХ-ын гишүүн хүн нийт ард түмний эрх ашгийг хамгаалж хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллах ёстой. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аварга хуулиа дагахгүй байна л даа.

Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан гурван шатны шүүхийн нийтдээ зургаан удаагийн шийдвэр, шүүхийн хоёр удаагийн захирамжуудыг уландаа гишгэж байна. Бөхчүүд очоод “Аварга аа та болиоч” гэхээр “Шүүгчээ аваад ир” гэдэг юм. “Шүүгч хүн яахаараа тантай ирж уулзах ёстой юм бэ” гэхээр “Тэгвэл өргөөд гаргачихаач” гэдэг. Хуулийн дор, шүүхийн шийдвэрийн дор амьдрахгүй л бол энэ нийгэмд эмх замбараагүй байдал бий болно шүү дээ. Дуртай нэгэн нь өөрийгөө тэргүүн, дарга гэж өргөмжлөөд явбал дэг журам гэдэг юм утгаа алдана.

Бөхийн өргөөний удирдлагатай гэрээ байгуулж арга хэмжээ зохион байгуулах гэсэн хүмүүсийн эрх ашигхүртэл зөрчигдөж байна. Энэ хүмүүс хаана хандаж гомдлоо барагдуулах ёстой вэ?

-Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүс хүчингүй болсон тамга тэмдэг, гэрчилгээ ашиглаад тэр хүмүүстэй гэрээ хийгээд байгаа нь буруу. Хүчингүй болчихсон тамга тэмдгээр гэрээ байгуулж төлбөр мөнгө аваад байгаа үйл ажиллагаа нь өөрөө хууль бус шүү дээ. Тэдэнд гомдол гаргаж хохирлоо барагдуулах хэрэгтэй.

Та Монголын ард түмний хүндэлдэг бөхчүүдийн нэг. Монгол бөхтэй хамаатай асуудал бүр сэтгэлийг чинь зовоодог байх. Түрүүн таны дурдсанчлан начины найраа, допингийн бизнес хэрээс хэтэрсэн гэж бөхчүүдөөрзуураа санаа зовон ярьцгаадаг юм билээ. Үнэн бол асар их мөнгөний асуудал Бөхийн өргөө гэсэн халхавчны цаана байгаа юм биш үү?

-Допингийн үндэсний төвийн дарга нь “Аварга” дээд сургуулийн орлогч захирал Сүхбат гэж хүн бий. Энхсанаа гэж хүн энэ төвийн эмчээр ажилладаг. Сүхбат гэдэг хүний шавь. Энхсанаагийн нөхөр Энх-Амгалангийн төрсөн дүү Хайдавдорж гэдэг хүн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Яагаад заавал Бат-Эрдэнэ аваргын “Аварга” дээд сургуулийн ажилтан, удирдлагууд ах дүү нараараа допингийн асуудлыг бариад байна вэ. Энэ бол эргэлзэж, хардахаас аргагүй асуудал. Цаана нь асар их мөнгө эргэлддэг гэж л сонссон доо.

-Энэ асуудал цаашдаа ер нь яаж шийдэгдэх бол?

-Албан ёсны холбоо нь албаны ёсны байрандаа үйл ажиллагаа явуулах л болно. Цагдаагийн байгууллага хууль бус энэ үйл ажиллагаагаа зогсооно гэж найдаж байна.

Б.Долзодмаа

Эх сурвалж: Өдрийн сонин


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 8 ]

2018 оны 4-р сарын 19. 10:17Зочин - [112.72.14.***]

ЭНЭ БАТ-ЭРДЭНЭ ГЭГЧ БИРДИЙН ШУНАЛТ, ХАР ХҮЧНИЙ ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН БҮДҮҮЛЭГ АМЬТАН МОНГОЛЧУУДЫН ХАЙР ХҮНДЛЭЛИЙГ ДААХАА БАЙЖ, ХҮН ЧАНАРАА ӨНГӨ, МӨНГӨӨР СОЛЬЖЭЭ. АРД ТҮМНИЙГ ХҮНДЛЭЛИЙГ ҮГҮЙСГЭСЭН ХАРИУ НЬ ХАТУУ Л ИРЭХ БАЙХ ДАА.!!!

2018 оны 4-р сарын 17. 23:32Зочин - [112.72.14.**]

Хуулийн дор амьдрахгүй бол болохгүй.Хэн ч хуулийг биелүүлэх ёстой.

2018 оны 4-р сарын 17. 22:19Зочин - [27.123.212.***]

Za chi hol ochij ****. Chi ene yavaa nasandaa Baterdeniig barahgui. Suhbat ta 2 durvuduudiig dagaad undes ugsaa 2-oo bitgiu gutaa. Temtsej ursulduh geed b.gaa bol naad Bayanmunh terguutei baga yastanguudaas angijirch uursduu bie daasan uzel barimtlaltai bol novshoo. Halhiin havtgaigaas zailaarai

2018 оны 4-р сарын 17. 17:57Зочин - [64.119.16.**]

Ugaasaa vnen shvv.baterdene avarga.tsogtbaatar gantor gurav baisan tsagt hezeech sain bolohgvi hamgiin horchin hvmvvsheden bohoon baruun zvvneeren huvaan shinhen hogiin lalaruud

2018 оны 4-р сарын 17. 16:21Зочин - [139.5.218.***]

Baterdene gej shunaliin har darvaisan hulgaich

2018 оны 4-р сарын 17. 15:35Зочин - [43.228.129.**]

Мөнх-Эрдэнэ арслан минь боль доо. Өөрийн чинь гараар могой бариулж байгааг ойлгохгүй ба уу.

2018 оны 4-р сарын 17. 14:48Зочин - [202.70.33.***]

за за дарга болох гэд л үхэх гэж бна уу арслаан

2018 оны 4-р сарын 17. 13:22Зочин - [150.129.140.***]

Энэ чинь харин ёстой үнэн дээ!

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт"-ыг шалгах программыг нэвтрүүлжээ1 цаг 36 минутын өмнө

З.Энхболд: АТГ-ын даргыг олон нийтийн санал асуулгаар сонгоно1 цаг 44 минутын өмнө

АН-ын үлээсэн шүгэл ба МАН доторх гал1 цаг 52 минутын өмнө

Газар тариалан эрхлэгчид сургалтад хамрагдав1 цаг 59 минутын өмнө

Банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 18 хувь болгох хуулийн төсөл өргөн барилаа2 цаг 3 минутын өмнө

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана2 цаг 13 минутын өмнө

"Оюутны хөгжлийн зээл"-ийн анхны гэрээг МУИС үзэглэв2 цаг 17 минутын өмнө

"Үндэсний бичиг үсгийн баяр" ирэх сард болно2 цаг 26 минутын өмнө

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног эхэллээ2 цаг 29 минутын өмнө

Дуучин Г.Сүндэрмаа “Яг түүн шиг 3” шоунд оролцоно2 цаг 45 минутын өмнө

“Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” чуулган болно 2 цаг 54 минутын өмнө

Төв цэвэрлэх байгууламжид нян бактерийг халдваргүйжүүлэх төхөөрөмж суурилуулжээ3 цаг 6 минутын өмнө

Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ3 цаг 8 минутын өмнө

Алтай констракшны барилга айдас дагуулж байна3 цаг 13 минутын өмнө

Аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллаж байхыг зөвлөв3 цаг 31 минутын өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн түншлэлийн хурал эхэллээ3 цаг 37 минутын өмнө

Спорт авиралтын хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо3 цаг 42 минутын өмнө

Х.Баттулга: Асуудлаа шийдвэрлэхгүй бол Бөхийн Өргөөг улсын өмчид авч, ёс зүйгүй бөхчүүдийн цолыг хураана3 цаг 45 минутын өмнө

П.Орхон гуравдугаар сарын шилдэг тамирчнаар тодров3 цаг 54 минутын өмнө

Хамгийн үнэтэй эд зүйлс4 цаг 2 минутын өмнө

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах үйлчилгээ зохион байгуулав4 цаг 22 минутын өмнө

Хэнтий аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ4 цаг 30 минутын өмнө

Хотын ихэнх хэсэгт агаар бага зэргийн бохирдолтой байна4 цаг 31 минутын өмнө

“Эрдэнэс алт ресурс” компанийн захирлаар Д.Ариунболдыг томилов4 цаг 46 минутын өмнө

"Миний Монгол бичиг" уралдааны шилдгүүд тодорлоо4 цаг 53 минутын өмнө

ШУА орон нутгийн сурагчдад 4400 ном хандивлав5 цаг 8 минутын өмнө

Эцэг Жорж Буш эмнэлэгт хүргэгджээ5 цаг 10 минутын өмнө

Төрсөн эгчээ бүлэглэж хөнөөсөн хэргээ нуун далдлахыг оролджээ5 цаг 16 минутын өмнө

Торонтод автобусанд дайруулсны улмаас 10 хүн амь үрэгджээ5 цаг 18 минутын өмнө

Согтуурсан залуус нэгнийхээ аминд хүрчээ5 цаг 21 минутын өмнө

Германд Путинийг мухардалд орсон гэж үзэж байна5 цаг 23 минутын өмнө

PC тоглоомын газруудыг хаах шийдвэр биелэлээ олох уу?5 цаг 30 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: Шүүгчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ6 цагийн өмнө

Улаанбаатарт 21 хэм дулаан6 цаг 3 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр6 цаг 5 минутын өмнө

Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна20 цаг 28 минутын өмнө

Чихэр хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?20 цаг 41 минутын өмнө

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг нүүлгэх албан бичиг хүргүүлэв20 цаг 45 минутын өмнө

Энэ онд 4-5 мянган өрхөд ипотекийн зээл олгоно20 цаг 49 минутын өмнө

Прокуророос Б.Гарамгайбаатарыг буруугүй гэж үзжээ20 цаг 56 минутын өмнө

"БГД эмнэлгийн орны тоогоор стандарт хангасан анхны жишиг дүүрэг болсон”21 цаг 20 минутын өмнө

“Цахим мөнгөний журам”-ыг баталлаа21 цаг 29 минутын өмнө

Хэнтий аймгийн хоёр сум түргэний машинтай боллоо21 цаг 36 минутын өмнө

С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагдаж чадвал аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ21 цаг 45 минутын өмнө

Ч.Анугийн охидыг 12 нас хүртэл нь хувцаслахаа амлав22 цаг 1 минутын өмнө

Манай улсад 20 гаруй орны 93 ТББ үйл ажиллагаа явуулж байна22 цаг 24 минутын өмнө

Д.Бат-Эрдэнэ Монголын мистерээр 4 дэхь удаагаа тодров22 цаг 38 минутын өмнө

Хотын дарга PC тоглоомын газруудыг хаахыг үүрэгдэв22 цаг 45 минутын өмнө

"Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой"22 цаг 50 минутын өмнө

БЗД-ийн хэмжээнд нийт 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэв23 цаг 22 минутын өмнө

“Шилжин явах цомын төлөөх тэмцээн” амжилттай боллоо23 цаг 26 минутын өмнө

Х.Баттулга: Багийн спортыг хөгжүүлэхэд өөрөөс шалтгаалах бүхий л дэмжлэгийг үзүүлнэ23 цаг 38 минутын өмнө

“Дэлхийн номын өдөр” өдөрлөг Төрийн ордонд болж байна23 цаг 57 минутын өмнө

Мазаалай баавгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зуравӨчигдөр 15 цаг 29 минут

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголд айлчлал хийнэӨчигдөр 15 цаг 25 минут

"Жастын өрийг Эрдэнэт үйлдвэр болон ЗГ барагдуулах ёсгүй"Өчигдөр 15 цаг 23 минут

"СХД-т хүн амь, хүчингийн гэмт хэрэг их үйлдэгдэж байна" гэвӨчигдөр 15 цаг 16 минут

Биедээ хар тамхи нууж авчраад баригдлааӨчигдөр 15 цаг 05 минут

Дахин ашиглах боломжтой 8 тонн хог хаягдлыг борлуулжээӨчигдөр 14 цаг 00 минут

Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох зөвлөлийн гишүүдтэй уулзавӨчигдөр 13 цаг 51 минут

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээӨчигдөр 13 цаг 46 минут

АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар огцрох хангалттай үндэслэлтэйӨчигдөр 13 цаг 42 минут

ХХОАТ-ын буцаан олголтын жагсаалтад орсон эсэхээ шалгаарайӨчигдөр 13 цаг 29 минут

Цагдаагийн байгууллагын нэрийг барьж бусдыг залилжээӨчигдөр 13 цаг 18 минут

Номын сангууд уншигчийн карт үнэгүй нээж байнаӨчигдөр 13 цаг 11 минут

Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монголд ирлээӨчигдөр 13 цаг 09 минут

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллооӨчигдөр 13 цаг 03 минут

Баянзүрхийн гүүрний ойр орчмын газрыг цэвэрлэвӨчигдөр 12 цаг 56 минут

Хотын дарга Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллавӨчигдөр 12 цаг 53 минут

“Титаник” хөлөг онгоцны ховор зургуудӨчигдөр 12 цаг 41 минут

“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг дүү нь хөнөөгөөд байрыг нь шатаасан байжээӨчигдөр 12 цаг 28 минут

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж байнаӨчигдөр 12 цаг 13 минут

Согтууруулах ундаа элдэв өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэгӨчигдөр 12 цаг 01 минут

Хяналтын улсын байцаагч нарт онлайнаар сургалт зохион байгуулавӨчигдөр 11 цаг 56 минут

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье" зөвлөгөөн 21 аймагт үргэлжилж байнаӨчигдөр 11 цаг 54 минут

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүлэвӨчигдөр 11 цаг 44 минут

Кофе зүрхэнд "тустай"Өчигдөр 11 цаг 36 минут

“Улаанбаатар” баг чансаагаараа III байранд шалгарлааӨчигдөр 11 цаг 33 минут

XIX зуунд төрсөн дэлхийн хамгийн өндөр настан нас баржээӨчигдөр 11 цаг 22 минут

Монгол-ХБНГУ Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боловӨчигдөр 11 цаг 17 минут

Макрон Путинийг ухаалаг улс төрч гэжээӨчигдөр 11 цаг 15 минут

4, 9 тоогоор төгссөн автомашинтай иргэд энэ сард татвараа төлнөӨчигдөр 11 цаг 10 минут

Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээӨчигдөр 10 цаг 53 минут

Автомашин хулгайлаад өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээӨчигдөр 10 цаг 09 минут

С.Баяр хорих ангид эмчлүүлж байгааӨчигдөр 10 цаг 05 минут

Энэ долоо хоногт +25 градус хүртэл дулаарнаӨчигдөр 10 цаг 02 минут

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүллээӨчигдөр 10 цаг 01 минут

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарьӨчигдөр 10 цаг 00 минут

Үйл явдал: “Номын өдөрлөг”-ийн нээлт болноӨчигдөр 09 цаг 39 минут

Улаанбаатарт 17 хэм дулаанӨчигдөр 09 цаг 37 минут

Өнөөдөр тахиа өдөрӨчигдөр 09 цаг 34 минут

“Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ2018 оны 4-р сарын 22. 12:38

Их цэвэрлэгээнд 3296 төрийн албан хаагч оролцов2018 оны 4-р сарын 22. 11:59

“Титаник” хөлөг онгоцонд суух тасалбар, 1912 он2018 оны 4-р сарын 22. 11:45

Монголын бөхчүүд эвлэрлээ2018 оны 4-р сарын 22. 11:41

Ким Чен Унд мэхлэгдчихвий хэмээн эмээж байна2018 оны 4-р сарын 22. 11:33

Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ2018 оны 4-р сарын 22. 11:30

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой2018 оны 4-р сарын 22. 11:27

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна2018 оны 4-р сарын 22. 11:24

Амралтын өдрөөр хаана юу болох вэ ?2018 оны 4-р сарын 21. 18:04

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох