Тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг А, Д аминдэмээр тасралтгүй хангахаар төсөлд тусгажээ

2018 оны 4-р сарын 17. 16:26

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Ундраа нарын гурван гишүүний 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир танилцуулав.


Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонх дэмжсэн юм. Дээрх төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан энэ оны нэгдүгээр сарын 25-нд байгуулсан.

Энэ хугацаанд Ажлын хэсэг гурван удаа, дэд ажлын хэсэг зургаан удаа хуралдсан бөгөөд төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх, найруулга нэр томъёо, үг хэллэг жигдлэх зэргээр гүйцээн боловсруулж зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсгийн гишүүд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд хүнсний зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулсан талаар Л.Элдэв-Очир гишүүн дурдлаа.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нар асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Иргэдийн эрүүл мэндтэй хамааралтай учраас хүнсний асуудалд нухацтай хандах нь зүйтэй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат илэрхийлээд баяжуулсан хүнсийг нарийвчлан шинжлэх боломжтой олон улсад итгэмжлэгдсэн лаборатори манай улсад бий эсэхийг тодруулсан юм.

Ж.ТУЯАЦЭЦЭГ:2000-2007 онд Монгол Улсад гурил баяжуулах үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ хугацаанд зөвхөн хүнсний баяжуулагч бэлдмэлийг илрүүлэн таних хэмжээнд шинжилгээ хийж байсан талаар ажлын дэд хэсгийн гишүүн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж. Туяацэцэг мэдээлэл өгөв.

Одоо бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатори,ШУТИС-ийн дэргэдэх Хүнс судлалын төвийн лабораториуд, ЭМШУИС-ийн дэргэдэх лабораториуд орчин үеийн шинжилгээний аргыг нэвтрүүлсэн байгаагаас ШУТИС-ийн дэргэдэх Хүнс судлалын төвийн лаборатори олон улсын магадлан итгэмжлэл авсан гэв. Хүнс баяжуулалтын талаарх олон улсын туршлагын талаар лавласан Х.Болорчулуун гишүүний асуултад хариулт өглөө.

Улс орнууд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах бодлого баримталдаг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улсад албан журмаар давсыг, 85 улс оронд гурилыг, 14 улс тос, будааг баяжуулах зохицуулалттай байдаг аж. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах нь иргэдэд нэмэлт амин дэмийн бэлдмэлийг хүргэхээс хэд дахин өртөг багатай болохыг холбогдох судалгаа, мэдээллээс авч болох юм байна.

Ажлын хэсгийн гишүүн Л.Элдэв-Очир төслийг боловсруулах болсон үндэслэл шалтгааны талаар тайлбарлахдаа “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг судалж, үнэлгээ өгөх зорилгоор Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 2016-2017 онд 21 аймгийн 94 сум, нийслэлийн 8 дүүргийн 30 хороонд хийсэн судалгаагаар иргэдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй гэсэн дүгнэлт гарсан.

Мөн судалгааны үр дүнд тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, өндөр тунт А, Д аминдэмээр тасралтгүй хангах, тогтмол хэрэглээг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүнийг аминдэм, эрдсээр баяжуулах тухай хуулийг батлан, хэрэгжүүлэх шаардлагатай болохыг тусгасан байгаа” хэмээлээ.

Д амин дэмийн дутагдал монголчуудын эрүүл мэндэд тулгамдаад буй асуудлын нэг гэсэн сүүлийн үед яригдаж буй мэдээлэл нь бодит эсэхийг тодруулсан Ж.Энхбаяр гишүүний асуултад Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба 1992 оноос эхэлж дээрх төрлийн судалгааг хийж эхэлсэн бөгөөд тухайн үед зөвхөн эмнэлзүйн шинжээр тодорхойлж байсныг холбогдох албаны мэргэжилтэн тайлбарлалаа.

2010 оноос цусан дахь Д амин дэмийг тодорхойлж эхэлсэн бөгөөд үе үеийн дүн мэдээнээс бүх насны иргэд энэ төрлийн амин дэмийн дутагдалтай байсныг харж болох аж. Хүнсийг баяжуулах замаар бүх нийтийн эрүүл мэндийг тэтгэх асуудал физилогийн, химийн, биохимийн түвшний чухал ойлголт гэдгийг холбогдох мэргэжилтнүүд тайлбарласан юм.


Ийнхүү төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг буюу хуулийн зорилтыг өөрчлөн найруулах, хүнс баяжуулах үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт бүхий 5 дугаар зүйлийг шинээр нэмэх, баяжуулсан хүнс үйлдвэрлэгчийн эрх, үүргийн талаарх зохицуулалт бүхий холбогдох зүйл, заалтыг өөрчлөн найруулах, баяжуулагч бэлдмэл импортлогчийн эрх, үүргийг зохицуулах 8 дугаар зүйлийг шинээр нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.



Мөн хуралдаанд оролцсон гишүүдээс төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

"Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт"-ыг шалгах программыг нэвтрүүлжээ1 цаг 29 минутын өмнө

З.Энхболд: АТГ-ын даргыг олон нийтийн санал асуулгаар сонгоно1 цаг 37 минутын өмнө

АН-ын үлээсэн шүгэл ба МАН доторх гал1 цаг 46 минутын өмнө

Газар тариалан эрхлэгчид сургалтад хамрагдав1 цаг 52 минутын өмнө

Банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 18 хувь болгох хуулийн төсөл өргөн барилаа1 цаг 57 минутын өмнө

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана2 цаг 7 минутын өмнө

"Оюутны хөгжлийн зээл"-ийн анхны гэрээг МУИС үзэглэв2 цаг 11 минутын өмнө

"Үндэсний бичиг үсгийн баяр" ирэх сард болно2 цаг 20 минутын өмнө

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног эхэллээ2 цаг 22 минутын өмнө

Дуучин Г.Сүндэрмаа “Яг түүн шиг 3” шоунд оролцоно2 цаг 39 минутын өмнө

“Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” чуулган болно 2 цаг 47 минутын өмнө

Төв цэвэрлэх байгууламжид нян бактерийг халдваргүйжүүлэх төхөөрөмж суурилуулжээ3 цагийн өмнө

Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ3 цаг 2 минутын өмнө

Алтай констракшны барилга айдас дагуулж байна3 цаг 7 минутын өмнө

Аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллаж байхыг зөвлөв3 цаг 25 минутын өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн түншлэлийн хурал эхэллээ3 цаг 31 минутын өмнө

Спорт авиралтын хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо3 цаг 36 минутын өмнө

Х.Баттулга: Асуудлаа шийдвэрлэхгүй бол Бөхийн Өргөөг улсын өмчид авч, ёс зүйгүй бөхчүүдийн цолыг хураана3 цаг 39 минутын өмнө

П.Орхон гуравдугаар сарын шилдэг тамирчнаар тодров3 цаг 48 минутын өмнө

Хамгийн үнэтэй эд зүйлс3 цаг 56 минутын өмнө

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах үйлчилгээ зохион байгуулав4 цаг 16 минутын өмнө

Хэнтий аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ4 цаг 24 минутын өмнө

Хотын ихэнх хэсэгт агаар бага зэргийн бохирдолтой байна4 цаг 25 минутын өмнө

“Эрдэнэс алт ресурс” компанийн захирлаар Д.Ариунболдыг томилов4 цаг 40 минутын өмнө

"Миний Монгол бичиг" уралдааны шилдгүүд тодорлоо4 цаг 47 минутын өмнө

ШУА орон нутгийн сурагчдад 4400 ном хандивлав5 цаг 2 минутын өмнө

Эцэг Жорж Буш эмнэлэгт хүргэгджээ5 цаг 3 минутын өмнө

Төрсөн эгчээ бүлэглэж хөнөөсөн хэргээ нуун далдлахыг оролджээ5 цаг 9 минутын өмнө

Торонтод автобусанд дайруулсны улмаас 10 хүн амь үрэгджээ5 цаг 12 минутын өмнө

Согтуурсан залуус нэгнийхээ аминд хүрчээ5 цаг 15 минутын өмнө

Германд Путинийг мухардалд орсон гэж үзэж байна5 цаг 17 минутын өмнө

PC тоглоомын газруудыг хаах шийдвэр биелэлээ олох уу?5 цаг 24 минутын өмнө

ҮЙЛ ЯВДАЛ: Шүүгчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ5 цаг 54 минутын өмнө

Улаанбаатарт 21 хэм дулаан5 цаг 57 минутын өмнө

Өнөөдөр нохой өдөр5 цаг 59 минутын өмнө

Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна20 цаг 22 минутын өмнө

Чихэр хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?20 цаг 35 минутын өмнө

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ийг нүүлгэх албан бичиг хүргүүлэв20 цаг 39 минутын өмнө

Энэ онд 4-5 мянган өрхөд ипотекийн зээл олгоно20 цаг 43 минутын өмнө

Прокуророос Б.Гарамгайбаатарыг буруугүй гэж үзжээ20 цаг 50 минутын өмнө

"БГД эмнэлгийн орны тоогоор стандарт хангасан анхны жишиг дүүрэг болсон”21 цаг 14 минутын өмнө

“Цахим мөнгөний журам”-ыг баталлаа21 цаг 22 минутын өмнө

Хэнтий аймгийн хоёр сум түргэний машинтай боллоо21 цаг 30 минутын өмнө

С. Амарсайхан: Мэргэшсэн боловсон хүчнээр хангагдаж чадвал аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэнэ21 цаг 39 минутын өмнө

Ч.Анугийн охидыг 12 нас хүртэл нь хувцаслахаа амлав21 цаг 55 минутын өмнө

Манай улсад 20 гаруй орны 93 ТББ үйл ажиллагаа явуулж байна22 цаг 18 минутын өмнө

Д.Бат-Эрдэнэ Монголын мистерээр 4 дэхь удаагаа тодров22 цаг 32 минутын өмнө

Хотын дарга PC тоглоомын газруудыг хаахыг үүрэгдэв22 цаг 39 минутын өмнө

"Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой"22 цаг 44 минутын өмнө

БЗД-ийн хэмжээнд нийт 290.24 тонн хог хаягдлыг цэвэрлэв23 цаг 16 минутын өмнө

“Шилжин явах цомын төлөөх тэмцээн” амжилттай боллоо23 цаг 20 минутын өмнө

Х.Баттулга: Багийн спортыг хөгжүүлэхэд өөрөөс шалтгаалах бүхий л дэмжлэгийг үзүүлнэ23 цаг 32 минутын өмнө

“Дэлхийн номын өдөр” өдөрлөг Төрийн ордонд болж байна23 цаг 50 минутын өмнө

Мазаалай баавгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зуравӨчигдөр 15 цаг 29 минут

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголд айлчлал хийнэӨчигдөр 15 цаг 25 минут

"Жастын өрийг Эрдэнэт үйлдвэр болон ЗГ барагдуулах ёсгүй"Өчигдөр 15 цаг 23 минут

"СХД-т хүн амь, хүчингийн гэмт хэрэг их үйлдэгдэж байна" гэвӨчигдөр 15 цаг 16 минут

Биедээ хар тамхи нууж авчраад баригдлааӨчигдөр 15 цаг 05 минут

Дахин ашиглах боломжтой 8 тонн хог хаягдлыг борлуулжээӨчигдөр 14 цаг 00 минут

Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох зөвлөлийн гишүүдтэй уулзавӨчигдөр 13 цаг 51 минут

Шүүгчийн сонгон шалгаруулалт эхэллээӨчигдөр 13 цаг 46 минут

АН: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар огцрох хангалттай үндэслэлтэйӨчигдөр 13 цаг 42 минут

ХХОАТ-ын буцаан олголтын жагсаалтад орсон эсэхээ шалгаарайӨчигдөр 13 цаг 29 минут

Цагдаагийн байгууллагын нэрийг барьж бусдыг залилжээӨчигдөр 13 цаг 18 минут

Номын сангууд уншигчийн карт үнэгүй нээж байнаӨчигдөр 13 цаг 11 минут

Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монголд ирлээӨчигдөр 13 цаг 09 минут

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллооӨчигдөр 13 цаг 03 минут

Баянзүрхийн гүүрний ойр орчмын газрыг цэвэрлэвӨчигдөр 12 цаг 56 минут

Хотын дарга Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллавӨчигдөр 12 цаг 53 минут

“Титаник” хөлөг онгоцны ховор зургуудӨчигдөр 12 цаг 41 минут

“Саруул” хороололд амиа алдсан бүсгүйг дүү нь хөнөөгөөд байрыг нь шатаасан байжээӨчигдөр 12 цаг 28 минут

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж байнаӨчигдөр 12 цаг 13 минут

Согтууруулах ундаа элдэв өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэгӨчигдөр 12 цаг 01 минут

Хяналтын улсын байцаагч нарт онлайнаар сургалт зохион байгуулавӨчигдөр 11 цаг 56 минут

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье" зөвлөгөөн 21 аймагт үргэлжилж байнаӨчигдөр 11 цаг 54 минут

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүлэвӨчигдөр 11 цаг 44 минут

Кофе зүрхэнд "тустай"Өчигдөр 11 цаг 36 минут

“Улаанбаатар” баг чансаагаараа III байранд шалгарлааӨчигдөр 11 цаг 33 минут

XIX зуунд төрсөн дэлхийн хамгийн өндөр настан нас баржээӨчигдөр 11 цаг 22 минут

Монгол-ХБНГУ Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боловӨчигдөр 11 цаг 17 минут

Макрон Путинийг ухаалаг улс төрч гэжээӨчигдөр 11 цаг 15 минут

4, 9 тоогоор төгссөн автомашинтай иргэд энэ сард татвараа төлнөӨчигдөр 11 цаг 10 минут

Хөвсгөл аймагт гарсан ойн түймрийг цурманд оруулжээӨчигдөр 10 цаг 53 минут

Автомашин хулгайлаад өнгийг нь өөрчлөн ашиглаж байжээӨчигдөр 10 цаг 09 минут

С.Баяр хорих ангид эмчлүүлж байгааӨчигдөр 10 цаг 05 минут

Энэ долоо хоногт +25 градус хүртэл дулаарнаӨчигдөр 10 цаг 02 минут

Гаалийн шалгалтаар 3100 хуурамч доллар илрүүллээӨчигдөр 10 цаг 01 минут

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарьӨчигдөр 10 цаг 00 минут

Үйл явдал: “Номын өдөрлөг”-ийн нээлт болноӨчигдөр 09 цаг 39 минут

Улаанбаатарт 17 хэм дулаанӨчигдөр 09 цаг 37 минут

Өнөөдөр тахиа өдөрӨчигдөр 09 цаг 34 минут

“Саруул” хотхонд байр шатаж, хүний амь эрсэдлээ2018 оны 4-р сарын 22. 12:38

Их цэвэрлэгээнд 3296 төрийн албан хаагч оролцов2018 оны 4-р сарын 22. 11:59

“Титаник” хөлөг онгоцонд суух тасалбар, 1912 он2018 оны 4-р сарын 22. 11:45

Монголын бөхчүүд эвлэрлээ2018 оны 4-р сарын 22. 11:41

Ким Чен Унд мэхлэгдчихвий хэмээн эмээж байна2018 оны 4-р сарын 22. 11:33

Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ2018 оны 4-р сарын 22. 11:30

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой2018 оны 4-р сарын 22. 11:27

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна2018 оны 4-р сарын 22. 11:24

Амралтын өдрөөр хаана юу болох вэ ?2018 оны 4-р сарын 21. 18:04

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох