Х.Болорчулуун таньд Монголоо гэх сэтгэл алга уу?

2018 оны 5-р сарын 4. 12:55

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танаа

Эрхэм гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргэе.УИХ-ын гишүүн Х.Болорчулуун та санаачлан нэр бүхий найман гишүүн Монгол төрийн баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан үндэсний эрх ашиг, өв соёл, үеийн үед дээдэлж ирсэн үнэт зүйл, итгэл үнэмшлийнхээ үүднээс хэдэн зүйлийг хэлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Сайхан Монгол орныхоо уулс дунд нь би, уужим талд нь та төрсөн биз ээ. Жижиг сонирхол, жижиг эрх ашгийн цаана "том эрх ашиг" бүдгэрсээр байгааг эх орны баруун зүүн хязгаар нутагт төрсөн та бид хоёр ч ялгаагүй хамтдаа харж байна. Монголчууд бид өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, бахархах түүхтэй, үнэт зүйлтэй, өв соёлтой ард түмээн. Хэдхэн жилийн өмнө Монгол бөх, морио гиннесийн номд бүртгүүлж, Монголчууд бид дор бүрнээ бахархаж баярлаж байсан. Гэвч өдгөө эв эеэ хичээхгүй байдал хаа сайгүй ажиглагдах болжээ. Нам улстөр бизнесийн бүлэглэл болон хуваагдаж талцаж байгааг энд дурдахыг хүссэнгүй. Гэхдээ талцал хуваагдалд ашиглаж болдоггүй "үнэт зүйл" гэж байдгийг танд ойлгуулахыг хүсч байна. Өнөөдөр Монгол бөх, морио ярьж хагаралдах байдал ажиглагдаж байгаад үнэн голоосоо эмзэглэж байгаа. Өнгөрсөн жилийн Монгол Улсын баяр наадмын комиссын дарга Монгол наадамд Монгол морь уралдуулах тухайгаа тунхаглаж, үүнд Монголын малчин түмэн магнай хагартал баярлаж байсан. Дараа жилийн наадам даан ч холыг дурсан нааддаг Монгол түмэн энэ жилийн наадам дахин эрлийзгүй болохыг хүсэмжилж итгэж сууна. Монгол морины уралдаанд дүүрэн сайхан хүлгүүд тоосоо өргөдөг. Гэтэл эрлийз арван морь уралдуулж түрүүлүүлээд тэр хүн Монгол Улсын цол чимэг авчихаж байна. Энэ шударга ёс мөн үү? Энэ асуудлаас болж Монголын малчин ард түмэн, нүүдэлчний соёл түүх ахуйг бүтээсэн энэ ард түмний олон зуун жил хийж ирсэн хөдөлмөрийг үгүй хийж, хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшлийг нь мохоож байна. Монгол хүн Монголын түүх Монгол адуутай салшгүй холбоотой бөгөөд төрийн сүлдэндээ дээдлэн залсан ард түмэн билээ бид. Одоо бүр сүүлдээ учраа олохоо болиод аль нь зөв, буруу мэтээр ард түмнийг талцуулах боллоо. Үе дамжиж ирсэн үнэт зүйлсээрээ оролдож явцуу хэдэн хүний хүрээнд хийгддэг "эрлийз" адууны далд бизнесийг хамгаалж, улс төр бизнесийн бүлэглэлд тал засахдаа төрийнхөө сүлдэнд байдаг Морин эрдэнээ Монголоо шахаж хүчгүйдүүлэх болсонтой эвлэрч ердөө ч чадахгүй нь ээ. Та бид хоёр адилхан морь малын зах зухаас мэдэх, уяж уралдуулж, урд хойноо орж сайхан нөхөрлөж явсан хүмүүс. Монгол Улсын алдарт, уяачийнхаа хувиар ч, найз нөхдийнхөө хувиар ч эрхэм гишүүн тантай хоёр ч удаа, уулзаж энэ сэдвээр ярилцаад тус нэмэр болсонгүй. Та бүхний санаачилж байгаа хуулийн төсөлтэй хуульч хүнийхээ хувьд дахин танилцаж хэд хэдэн удаа ч харлаа. Эрлийз Монгол морины маргааныг тасалж хуульчилж цэгцлэх нь зөв. Ийм үүрэг ч төрд бий. Гэхдээ үүргээ ухамсарласан дүр эсгэж хэдхэн хүний бизнесийн эрх ашгийг хуульчлах гэж байгаад харамсаж байна.Эрхэм гишүүн та хэлэхдээ: Би зөвхөн морины сэрвээг тогтоогоод сэрвээгээр хэмжээд явах ёстой гэж ойлгож байгаа. Харин үүлдэрлэг байдлыг тогтоох боломжгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Хуулийн үзэл санаанд ч яг ийм заалтыг оруулжээ. Өнөөдөр сэрвээ намхантай адууг эрлийзжүүлээд бараг 25 хувь руу орчихсон, сэрвээ намхан эрлийз адуунууд нэгэнт бий болсон гэдгийг эрхэм гишүүн та мэдээгүй судлаагүй байна уу, эсвэл мэдэн будилаад байгаа юу? Үүлдэрлэг шинжийг ялгах боломжгүй гэж хэлж байгаа танд Монголоо гэх сэтгэл алга уу? Хэрвээ танд сэтгэл зүрх, Монгол тэмүүлэл байгаа бол аргачлал олдож л таараа. Намайг ялгаж чадахгүй гэж хэлэх нэг өөр. Харин Монголын олон арван мянган малчин уяач удмынхныг тэгж доромжилж болохгүй гэдгийг эрхэм гишүүнд анхааруулъя. Би ч, малчин түмэн маань ч хараад л мэднэ. Сүүл нь шингэн, дэл нь шингэн, хошуу нь шөвгөр эрлийз адууны дэргэд том толгойтой, өтгөн дэл сүүлтэй Монгол морио танихгүй болтлоо төрөл арилжчихсан гэж үү? Гэтэл Монгол адууг цусаар нь дамжуулж устгах бодлогыг та Монгол төрөөр нь хуульчлуулах гээд явж л байдаг. Баян чинээлэг цөөн хүмүүсийн далд бизнесийг дэмжихээр улайран зүтгэж байгаа та нөхдийн хуулиар Монголын жирийн малчин уяач иргэд сум аймгийнхаа наадамд ч Монгол морио уралдуулж айраг түрүү авч чадахгүй гутамшигтай байдалд хүрэх нь ээ. Үүнийг л үндэсний гутрал гэдэг юм даа. Тэдний жилийн дөрвөн улирлын хөдөлмөр, уламжлал соёл итгэл үнэмшлийг үгүй хийх оролдлогоо зогсоож хуулиа судалгаа нотолгоо, итгэл үнэмшил үндэсний үзэл баримтлалдаа тулгуурлаж Монгол морь уралдуулдаг уяачдынхаа санал бодлыг сонсож хуулиа боловсруулахыг эрхэм гишүүд та бүхэнд хичээнгүйлэн хүсье. Бас Монгол мориныхоо үүлдэрлэг байдлыг хуулийнхаа зүйл заалтаар тодорхойлж өгөх учиртай. Монгол төрийн баяр наадамд уламжлал ёсоор зургаан насны морь л уралдах ёстой. Есөн насны морь уралддаг эрлийз адууны бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төр бодлогоор дэмжиж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг үйлдэл хэмээн үзэж байна. Эрлийз морь төрийн баяр наадамд уралдуулдгийг хуулиар нэг мөр хаах ёстой. Тэгж байж Монгол мориныхоо соёл, ёс заншил тусгаар тогтнолоо авч үлдэнэ. Төрийн түшээдийн дэмжлэгтэйгээр үржүүлсэн эрлийз адууны бизнес эрхэлж байгаа цөөн хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Тэр хүмүүс өндөр бооцоот уралдаанаа зохион байгуулаад явах дэлхийн эрлийз морьдын уралдаанд хүчээ үзэх эрх нээлттэй шүү. Ардчилсан нийгэмд хүний эд хөрөнгө рүү хэн ч халдах учиргүй гэдгийг миний бие сайн мэднэ. Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд байвал болох нь тэр. Эрлийз адууг бодлогоор дэмждэг, морин спорт Уяачдын холбооноос Монгол морины үүлдэр угсааг сайжруулсан гэж ярьдаг. Монгол морь угаасаа эрч хүч сайтай ясанд нь ясан чанар, цусанд нь цусан чанар дамжсан удам үүлдэр угсаа сайтай дэлхийн шилдэг адуу юм аа. Чингис хаан Монгол морио унаад дэлхийн хаан болж байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Монгол морьтой холбоотой түүхийг та ч мэднэ. Тэсвэр хатуужилтай, хүч чадалтайгаараа гайхагдсан. Үнэхээр үүлдэр угсаа сайжруулах гээд байгаа нөхдүүдэд хонь ямаагаа аваад ир ээ. Үхэр, тэмээнийхээ үүлдрийг сайжруулаач ээ гэж зөвлөх байна. Уяачдын холбооны судалгаагаар Монгол улсад 70-аас 80 мянган уяач бий хэмээн бахархан ярьдаг. Тэгвэл 70000 уяачаас үсрээд 70 хүн л үүнийг хийж байна. Яг эрлийз морь зохион байгуулалттай үржүүлж байгаа 10 хуруунд багтах хүн л бий. Тэднээс өгч авалцдагтайгаа нийлээд ердөө л 70 хүн. Монгол төр өнөөдөр улс төр бизнесийн эрх ашиг бүхий 70 хүний эрх ашгийг дэмжих үү? 70000 уяачийнхаа хөдөлмөр соёлыг дэмжих үү гэдэг дээр тулж ирлээ. Энэ бол Монголын соёл уламжлал, зан заншил, итгэл үнэмшил, сүлд хийморь, үндэсний орь хүслэн, тусгаар тогтнолын тухай асуудал учраас эрхэм гишүүн танд хаяглан энэхүү захидлыг илгээлээ. Хөх Монголын минь буян заяат Монгол уяачдын цог хийморь бадарч, Төрийн минь сүлд өршөө.

Таныг хүндэтгэсэн: Монгол Улсын Алдарт Уяач, Сэтгүүлч, Хуульч ШИРНЭНБАНЬДИЙН АДЬШАА



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 16 ]

2018 оны 5-р сарын 19. 18:11Зочин - [64.119.24.***]

зөв хэлсэн байна.баяр наадамаар бүсийн наадам ойн баяр наадам гэх мэтэд эрлийз морьдыг уралдуулахгүй гэдэг чинь зөв.Эрлийз морьтой уяачид өөрсдөө цуглараад эрлийзүүдээ уралдуулж болно шүү дээ.Эрлийз морьдыг монгол морьдоос ялгахдаа сэрвээний өндөрөөр мөн үүлдэрлэг байдлаар нь ялгах нь зөв.Эрлийз морьдын шинж шомбогор хошуутай, дэл сүүл шингэн өндөр хөлтэй гэх мэт шинж тэмдэг байдаг даа.

2018 оны 5-р сарын 16. 15:31Зочин - [66.181.161.**]

Bolorchuluun daan ch yav daa ta mongol hun monuu

2018 оны 5-р сарын 10. 18:32Зочин - [202.179.25.**]

Япончууд сумодоо монголчуудыг барилдуулж "японоо" гэх сэтгэлээ алга болгосан юм байна л даа.Наадамд гадаадын бөх барилдуулахгүй,эрлийз морь уралдуулахгүй болхаягдал төмөр мэтээс төсөвт орох мөнгийг хуссан гэгддэг "нөгөө" Адьшаажав хүртэл монголоо гэх сэтгэлтэй болж таарлаа.

2018 оны 5-р сарын 10. 18:32Зочин - [202.179.25.**]

Япончууд сумодоо монголчуудыг барилдуулж "японоо" гэх сэтгэлээ алга болгосан юм байна л даа.Наадамд гадаадын бөх барилдуулахгүй,эрлийз морь уралдуулахгүй болхаягдал төмөр мэтээс төсөвт орох мөнгийг хуссан гэгддэг "нөгөө" Адьшаажав хүртэл монголоо гэх сэтгэлтэй болж таарлаа.

2018 оны 5-р сарын 9. 14:08Зочин - [103.57.92.**]

hatuu ch unen ch heljee ene Bolorchuluun ingehed mongol hun mon beez

2018 оны 5-р сарын 9. 12:36Зочин - [202.72.242.***]

mash saihan heljee. erhem gishuud mini ta nar yadaj mongol naadmaa mongoloor ni abch uldeh huuli batalaach. tegbel ard tumnees ta nart talarhal irne

naadamd 6 nasnii mori uraldah ectoi. erliizuud ****** moridoo oor gazar oorsddo l uralduul............

2018 оны 5-р сарын 6. 16:54Зочин - [103.26.194.***]

uyachid gej hen yum be?huuhed amitan zovooj zugaa tsengel huusun hen ch bish heden hurgan tseej baychuudiin huuli bus ugsen huivaldaj niilj amitan tamalsan heseg buleg novshnuudiin holboo ene ter yu bsan yum be?taraah heregtei.

2018 оны 5-р сарын 4. 20:57Зочин - [103.212.118.***]

Үүлдэрлэгииг хэн тогтоох юм дуртай болгонхэрүүл гаргах хасах гэдэг тогтоох ч боломжгүй өндөрөөр тогтоох зөв өөр гарц бхгүй

2018 оны 5-р сарын 4. 20:26Зочин - [202.72.245.***]

АЖИЛЛАА ХИЙ Л ДЭЭ, ЦААНА ЧИНЬАРД ОЛОН ХЭЦҮҮХЭН БАЙНА. СЭРЭЭЧ ЭЭ , МОРЬ УЯХААС ӨӨР АЖИЛ БАЙНА УУ М. ЭНХБОЛД БОЛОН ТҮҮНИЙ ШАДАР ТУСЛАХУУД АА

2018 оны 5-р сарын 4. 17:10Зочин - [64.119.23.**]

Ийм хариуцлагагүй хууль хэрхэвч гаргаж,гаргуулж болохгүй дээ

2018 оны 5-р сарын 4. 15:28Зочин - [103.229.120.**]

100% дэмжиж бна. Монгол наадамд , Монгол морь л уралдуулах хэрэгтэй .Монголын төр Монгол адууг устгах эрхбайхгүй шүү .УИХ ын дарга Энхболдын гар хөлийн үзүүр болчихсон юмуу Болорчулуунаа . Эрлиийзүүдээ тойруулгандаа л уралдуулах хэрэгтэй .Монголын уяачид нэгдэж тэмцэх хэрэгтэй

2018 оны 5-р сарын 4. 15:20Зочин - [202.9.40.**]

Бид 21-р зуунд амьдарч байна шүү дээ. Санаачилсан хууль нь ч энд бичсэн нь ч буруу байна. Адууныхаа эсийн шинжилгээгээр эрлийз, хурлийз .... нь тодорхойлох хэрэгтэй. Энэ эрлийз нь хэдэн үеийн дараа алга болж буй юм бэ.... Оросын "ТОМСК" үйлдвэрийн адуу бүр дээр үеээсБаруун хойд ба зүүн хойд нутгаар/ Монгол орж ирсэн шүү дээ. Хэнтий, Дорнод, Сүхбаатарын адуу хурдан гэдэг чинь Томск үйлдвэрийн адууны хэдэн үеийнх ньч байж мэднэ.

2018 оны 5-р сарын 4. 13:29Зочин - [66.181.161.**]

Toriin tusheed mini iim setgelgui bhaar yu ch gemeer ymb dee

2018 оны 5-р сарын 4. 13:26Зочин - [202.21.116.**]

Энэ зөв бичжээ

2018 оны 5-р сарын 4. 13:16Зочин - [64.119.23.**]

Arai hetersen bnYahaaraa iim huuli sanaachildag bnaa

2018 оны 5-р сарын 4. 13:11Зочин - [202.9.47.***]

Нөгөө алдарт АДьШАА бна шдээ, энэ өөрөө Монголоо боддог хүн үү????КККККККК

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Какүрюү М.Ананд түрүүллээ3 цаг 27 минутын өмнө

The Voice of Mongolia шоуны ялагчаар Ц.Энгүүн шалгарлаа3 цаг 29 минутын өмнө

Аварга Н.Түвшинбаяр алтан медаль хүртлээ3 цаг 33 минутын өмнө

Какүрюү давж, Хакүхо унав11 цаг 31 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа11 цаг 48 минутын өмнө

Үс засуулбал: Жаргал ирнэ13 цаг 27 минутын өмнө

Ирэх 7 хоногт 33 хэм хүрч хална13 цаг 28 минутын өмнө

Бохь зажилахын санаандгүй ашиг тус илэрчээ14 цаг 1 минутын өмнө

Шведэд бэлгийн дарамтгүй сексийн тухай шинэ хууль батлав14 цаг 23 минутын өмнө

МУГТ Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа14 цаг 29 минутын өмнө

МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдана14 цаг 36 минутын өмнө

Саранд очсон америкийн сансрын нисэгч нас баржээ14 цаг 41 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 12-14 градус дулаан байна.14 цаг 45 минутын өмнө

“The Voice of Mongolia” шоуны ялагч өнөөдөр тодорно14 цаг 48 минутын өмнө

Хоёр Солонгосын удирдагчид хэлэлцээ хийх товыг зарлав14 цаг 58 минутын өмнө

Үндэсний сурын Улаанбаатар хотын АШТ болж байнаӨчигдөр 18 цаг 26 минут

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу Өчигдөр 15 цаг 53 минут

Монгол Улсын гадаад бодлогын талаар УИХ-ын чуулганд танилцуулнаӨчигдөр 15 цаг 51 минут

Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болноӨчигдөр 15 цаг 47 минут

Н.Наранбаатар:Наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор сэдэвлэн найруулна2018 оны 5-р сарын 26. 13:40

Жүжигчин Тэмка Австралид аялж явна2018 оны 5-р сарын 26. 13:35

Ерөнхийлөгч Х.Баттулга номын баярт оролцож байна2018 оны 5-р сарын 26. 13:22

Өнөөдрөөс түр хаагдах замууд2018 оны 5-р сарын 26. 12:43

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ2018 оны 5-р сарын 26. 12:38

Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна2018 оны 5-р сарын 26. 12:35

Хэрвээ та эрхий хуруугаа үлээвэл, таны биед ямар нөлөө үзүүлэх вэ?2018 оны 5-р сарын 26. 12:25

Цөмийн туршилтын талбайг хаах ёслолын бичлэгийг эндээс үзнэ үү. 2018 оны 5-р сарын 26. 12:01

Элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаа амжилттай боллоо2018 оны 5-р сарын 26. 11:56

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой2018 оны 5-р сарын 26. 11:20

МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медаль хүртлээ2018 оны 5-р сарын 26. 11:18

Трамп Ким Чен Унтай уулзаж болох юм гэж дахин мэдэгджээ2018 оны 5-р сарын 26. 11:14

Оростой харилцахдаа “улаан зураасыг” давж гарахгүй байхыг Путин Өрнөдөд анхааруулав2018 оны 5-р сарын 26. 11:09

Улаанбаатарт шороон шуургатай, 15 хэм дулаан байна2018 оны 5-р сарын 26. 11:06

С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилбараар гаргана2018 оны 5-р сарын 25. 19:33

Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав2018 оны 5-р сарын 25. 19:05

Хүүхдүүдээ баярлуулахдаа дараах зөвлөмжийг анхаараарай2018 оны 5-р сарын 25. 18:59

МУГТ Н.Төгсцогт өмсгөлдөө багш Д.Банди агсны хөргийг заллаа2018 оны 5-р сарын 25. 18:08

“Эрдэнэт” үйлдвэр ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв2018 оны 5-р сарын 25. 18:06

Хорт хавдраар нас барсан модель бүсгүйн захиас...2018 оны 5-р сарын 25. 18:02

НӨАТ-ын 50 сая төгрөг хожсон супер азтан Г.Батцэцэг өнөөдөр батламжаа гардан авлаа.2018 оны 5-р сарын 25. 18:00

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов2018 оны 5-р сарын 25. 17:57

Хахууль авсанд нь 6,5 сая, өгсөнд нь 120 саяын торгууль оноожээ2018 оны 5-р сарын 25. 17:55

Иргэний эрх тэгш байх нөхцөлийг алдагдуулсан гэж Цэц дүгнэлээ2018 оны 5-р сарын 25. 17:50

Тамхины үнэ хангалттай өндөр биш байна2018 оны 5-р сарын 25. 17:40

ТҮЦ эрхлэгчдийн саналыг журамд тусгаж шийдвэрлэхийг үүрэгдлээ2018 оны 5-р сарын 25. 17:30

Вилл Смит хөлбөмбөгийн дэлхийн аваргын сүлд дууг дуулна2018 оны 5-р сарын 25. 17:06

Түүхэн уулзалтад зориулан гаргасан зоосны үнэ хямдарчээ2018 оны 5-р сарын 25. 17:02

Я.Болдбаатар: Хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглосон байдаг2018 оны 5-р сарын 25. 16:59

Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн хамт олон бүтээн байгуулалт хийжээ2018 оны 5-р сарын 25. 16:57

Ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ2018 оны 5-р сарын 25. 16:47

НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн ЕБС-иудын төгсөгчдийн “Эрдмийн баяр”-т оролцлоо2018 оны 5-р сарын 25. 16:45

Агаарын бохирдлыг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна2018 оны 5-р сарын 25. 16:41

Монгол Улсын хөгжлийн суурь асуудлаар эрдэмтэдтэй санал солилцлоо2018 оны 5-р сарын 25. 16:36

МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медалийн төлөө барилдана2018 оны 5-р сарын 25. 16:31

Эрх зүйн ажилтнуудад зориулсан сургалт болж байна2018 оны 5-р сарын 25. 16:24

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохыг дэмжлээ2018 оны 5-р сарын 25. 15:00

Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа2018 оны 5-р сарын 25. 14:55

Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлэв2018 оны 5-р сарын 25. 14:41

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ2018 оны 5-р сарын 25. 14:34

Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх замыг нээлээ2018 оны 5-р сарын 25. 14:13

Талбай дээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна2018 оны 5-р сарын 25. 14:00

Асашёорюүгийн бүл дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлээ2018 оны 5-р сарын 25. 13:58

О.Эскандон: Н.Төгсцогтод олимпийн медаль, надад туршлага бий Н.Төгсцогт: Яаж гэдгээ мэдэхгүй ч ямар ч байсан ялна2018 оны 5-р сарын 25. 13:51

АТГ: Д.Сугарыг дуудаж мэдүүлэг авна2018 оны 5-р сарын 25. 13:47

Дэд сайд Ж.Сауле “Мах, сүүний анхдугаар аян”-ы ажлын хэсгийг даргалж байна2018 оны 5-р сарын 25. 13:45

Хүүхдийн баяраар мэргэжлийн хяналтын 150 байцаагч ажиллана2018 оны 5-р сарын 25. 13:37

“Байгалиа хамгаалъя“ аян эхэлснээс хойш 54 зөрчил илрүүлж, долоон зөрчилд 21 сая төгрөгийн торгууль ногдуулжээ2018 оны 5-р сарын 25. 13:30

АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо2018 оны 5-р сарын 25. 13:30

Ч.Хүрэлбаатар: 100 хувь болговол ОУВС-гийн хөтөлбөр зогсоно2018 оны 5-р сарын 25. 13:28

Нийслэлийн ногоон бүсэд их цэвэрлэгээ хийж байна2018 оны 5-р сарын 25. 13:26

Хотын дарга С.Батболд нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэв2018 оны 5-р сарын 25. 12:59

”Номын баяр” эхэллээ2018 оны 5-р сарын 25. 12:57

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, С.Баярыг эргэлээ2018 оны 5-р сарын 25. 12:52

Зам тээврийн осол 20 орчим хувиар буурчээ2018 оны 5-р сарын 25. 12:48

Дэлхийн парламентын чуулганд УИХ-ын төлөөлөл оролцоно2018 оны 5-р сарын 25. 12:40

Хөх хотын Гран при тэмцээнд манай улсаас 28 жудоч зодоглоно2018 оны 5-р сарын 25. 12:24

Ирэх баасан гарагт бүх нийтээр амарна2018 оны 5-р сарын 25. 12:05

Малдаа яваад сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2018 оны 5-р сарын 25. 12:02

Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж олгохыг дэмжсэнгүй2018 оны 5-р сарын 25. 11:39

Нийслэлийн газрын дуудлага худалдааны анхны үнийг шинэчилсэн тогтоол гаргалаа2018 оны 5-р сарын 25. 11:23

ТҮЦ эрхлэгчидтэй уулзлаа2018 оны 5-р сарын 25. 11:20

Малайзын шинэ ерөнхий сайд, сайд нарынхаа цалинг бууруулав2018 оны 5-р сарын 25. 11:15

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Иргэд хуваасан талх байтугай, ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон” гэв2018 оны 5-р сарын 25. 11:11

Зөвшөөрөлгүй тусгай дуут, гэрлэн дохио хэрэглэсэн 22 жолоочид шийтгэл оногдуулжээ2018 оны 5-р сарын 25. 11:10

Өнөөдөр ШИНЭ ЗАМ нээлтээ хийнэ2018 оны 5-р сарын 25. 10:59

Энэ залуу түгжирч зогсохгүй ,ажилдаа өдөр бүр усаар сэлж очдог байна2018 оны 5-р сарын 25. 10:53

Хан-уул дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн өдөрлөг зохион байгууллаа2018 оны 5-р сарын 25. 10:49

Зах, худалдааны төвүүдэд зарагдаж буй хүүхдийн бэлгэнд шалгалт хийж байна2018 оны 5-р сарын 25. 10:48

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзав2018 оны 5-р сарын 25. 10:44

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзана2018 оны 5-р сарын 25. 10:41

Чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэх эсэхийг хэлэлцэнэ2018 оны 5-р сарын 25. 10:40

Шатрын УАШТ долоо дахь өдрөө үргэлжилж байна2018 оны 5-р сарын 25. 10:27

БНАСАУ АНУ-тай хэзээ ч хэлэлцээ хийхэд бэлэн байна2018 оны 5-р сарын 25. 10:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.2018 оны 5-р сарын 25. 09:49

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2018 оны 5-р сарын 25. 09:47

Үндсэн хуулийн цэц хуралдана2018 оны 5-р сарын 25. 09:43

Өнөөдөр болох үйл явдал2018 оны 5-р сарын 25. 09:42

Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна.2018 оны 5-р сарын 25. 09:41

С.Баяр Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан өрөөнд хэвтэж байна2018 оны 5-р сарын 25. 00:18

Шуурхай мэдээ: Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт цуцлагдлаа2018 оны 5-р сарын 25. 00:06

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох