Банк бус санхүүгийн дөрвөн байгууллагад тусгай зөвшөөрөл шинээр олгов

2018 оны 5-р сарын 4. 18:46

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар нийт 25 асуудал хэлэлцсэний дотор “Монгол Базальт” хаалттай ХК нь нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан тус компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 56.4 сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, тогтоол гаргалаа.

Үүний 30 хувь буюу 16.9 сая ширхэг хувьцааг тус бүрийн 380 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдахыг “Монгол Базальт” ХК-д зөвшөөрөв. Гэхдээ нийтэд санал болгон худалдаалах хувьцааг зах зээлд 100 хувь арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцно. Иймд анхдагч зах зээлийн арилжааг хариуцлагатайгаар зохион байгуулахыг үнэт цаас гаргагч болон андеррайтингийн болон бусад үйлчилгээ үзүүлэгч нарт даалгалаа.

Орон сууцны санхүүжилтийн “МИК ОССК” ХХК-иас хүсэлт ирүүлсний дагуу шинээр байгуулагдсан “МИК актив арван тав” тусгай зориулалтын компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгон, тус компаний гаргаж буй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1,364,896 ширхэг баталгаат үнэт цаасыг бүртгээ, тогтоол гаргалаа.

Тогтоолоор, баталгаат үнэт цаасаар баталгаажсан зээлийн багцад буй зээлдэгчдийг “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын дагуу ипотекийн даатгалд бүрэн хамруулах, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгийн багцыг тусгай тэмдэглэл хийх, бүртгэх тухай журам”-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллага дахь барьцааны бүртгэлд бүртгүүлж, эргэн мэдэгдэх, анх бүртгүүлсэн барьцаа хөрөнгийн үнэлгээний нийлбэр дүн, хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасны урт хугацаатай өглөгийн дүн, үндсэн болон хүүгийн төлбөр төлөлтийн талаарх мэдээллийг сар бүр тогтмол Хороонд ирүүлж байхыг “МИК ОССК” ХХК болон “МИК актив арван тав” тусгай зориулалтын компанид үүрэг болгов. Мөн, анхны үүрэг гүйцэтгүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч банкинд хяналт тавьж, ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлтөд тавьж буй хяналт шалгалтын тайлан, мэдээг Хороонд ирүүлж байх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг төсөвт дарамт учруулахгүйгээр шийдвэрлэж, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг Монголбанк болон Сангийн яаманд зөвлөлөө.

Түүнчлэн хуралдаанаар, “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 113,286 ширхэг хувьцааг нэг бүр нь 1,000 төгрөг болгон өөрчилж, улмаар уг хувьцааг 100 хувааж 11,328,600 ширхэг энгийн хувьцаа болголоо. Ингэснээр уг хувьцааны хөрвөх чадвар сайжирч, хоёрдогч зах зээлийн арилжааны эргэлт нэмэгдэх юм. Хувьцааны үнэд өөрчлөлт оруулах болон хувьцааг хуваахтай холбоотой ажиллагааг ажлын 10 өдөрт багтаан гүйцэтгэхийг Хорооны Үнэт цаасны газар, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болгов.

“Хаан даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 563.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдийн бүтцийг өөрчиллөө. Ингэснээр тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 5.1 тэрбум төгрөг болж буй бөгөөд Хорооноос тогтоосон доод хэмжээнд хувь нийлүүлсэн хөрөнгөө хүргэж нэмэгдүүлсэн ердийн даатгалын тав дахь компани болж байна.

Хадгаламж зээлийн хоёр хоршоо, банк бус санхүүгийн дөрвөн байгууллагад тусгай зөвшөөрөл шинээр олгож, нэг аж ахуйн нэгжийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэв. Түүнчлэн найман ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг зохих журмын дагуу гурван жилээр сунгав.

Мөн, “Тэгш сонголт эстимэйт” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн, “Зэргэд ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны дилерийн “Элтизэ ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.

Эх сурвалж: СЗХ


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Орон нутгийн замд осол гарч нэг хүн амиа алджээ1 цаг 49 минутын өмнө

264.5 мянган га-д тариалалт хийжээ2 цаг 15 минутын өмнө

Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ2 цаг 48 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ийн хувьчлалыг хэлэлцэж байна2 цаг 50 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга хөгжмийн зохиолч Б.Шаравыг хүлээн авч уулзлаа2 цаг 51 минутын өмнө

Хятадууд Цэнхэрмандал суманд хууль бусаар алт олборлолт явуулж байжээ3 цаг 21 минутын өмнө

Д.Сарангэрэл сайд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож байна3 цаг 28 минутын өмнө

Дэлхийн хамгийн нэрт тамирчныг нэрлэв3 цаг 33 минутын өмнө

Майкл Помпео: АНУ-БНАСАУ-ын уулзалт төлөвлөсөн ёсоор болно3 цаг 40 минутын өмнө

Хуурайшилт ихсэх тул түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна3 цаг 44 минутын өмнө

Зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн, худалдсан бол 450-5.400.000 хүртэл торгоно3 цаг 48 минутын өмнө

Эзгүй суудалтай, хөрөнгө оруулагчгүй “Эдийн засгийн форум”3 цаг 56 минутын өмнө

Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэнэ4 цагийн өмнө

У.Хүрэлсүх харин "яг түүн шиг" байж чадсан уу?4 цаг 5 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдал4 цаг 46 минутын өмнө

Улаанбаатарт 23 хэм дулаан байна4 цаг 47 минутын өмнө

У.Хүрэлсүх: Монголчууд бид хамтын хүчээр бэрхшээлийг давж чаддаг17 цаг 30 минутын өмнө

Сургуулийн эргүүл зодож танхайрсан М-д долоо хоногийн баривчлах шийтгэл оноожээ18 цаг 54 минутын өмнө

Дэлхий дээр үлдсэн цорын ганц зэрлэг адууны унаганд нэр хайрлая20 цаг 57 минутын өмнө

Элчин сайд Н.Ализодаг хүлээн авч уулзав21 цаг 1 минутын өмнө

"Алтернатив" Х.Отгоо эх үрсийн баяраар алдарт эхийн одонгоо авна21 цаг 3 минутын өмнө

Эхийн эндэгдэл буурахгүй байна21 цаг 7 минутын өмнө

Хорт хавдартай сувилагчид туслацгаая21 цаг 14 минутын өмнө

Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг..." шинэ бүтээл өнөөдөр эгшиглэнэ21 цаг 23 минутын өмнө

З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав21 цаг 26 минутын өмнө

Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв21 цаг 29 минутын өмнө

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо21 цаг 36 минутын өмнө

Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна22 цаг 30 минутын өмнө

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ23 цаг 33 минутын өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ23 цаг 34 минутын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа23 цаг 37 минутын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна23 цаг 40 минутын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ23 цаг 42 минутын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэӨчигдөр 14 цаг 02 минут

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсанӨчигдөр 13 цаг 44 минут

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэвӨчигдөр 12 цаг 54 минут

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байнаӨчигдөр 12 цаг 51 минут

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байнаӨчигдөр 12 цаг 49 минут

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзавӨчигдөр 12 цаг 42 минут

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээӨчигдөр 11 цаг 46 минут

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулнаӨчигдөр 11 цаг 44 минут

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээӨчигдөр 11 цаг 40 минут

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллооӨчигдөр 11 цаг 37 минут

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судалнаӨчигдөр 11 цаг 20 минут

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулавӨчигдөр 11 цаг 15 минут

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүйӨчигдөр 11 цаг 10 минут

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байнаӨчигдөр 11 цаг 01 минут

Эбола вирус дахин дэгдлээӨчигдөр 10 цаг 54 минут

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэӨчигдөр 10 цаг 49 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 10 цаг 47 минут

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоовӨчигдөр 10 цаг 43 минут

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй ньӨчигдөр 10 цаг 29 минут

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээӨчигдөр 10 цаг 26 минут

Өнөөдөр болох үйл явдлуудӨчигдөр 10 цаг 24 минут

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээӨчигдөр 10 цаг 18 минут

УИХ-ын ажлын хэсгүүд хуралданаӨчигдөр 10 цаг 05 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.Өчигдөр 09 цаг 35 минут

Улаанбаатарт 14 градус дулаан байнаӨчигдөр 09 цаг 33 минут

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байна2018 оны 5-р сарын 21. 19:44

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав2018 оны 5-р сарын 21. 19:21

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа2018 оны 5-р сарын 21. 18:50

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо2018 оны 5-р сарын 21. 17:44

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн2018 оны 5-р сарын 21. 17:41

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...2018 оны 5-р сарын 21. 17:24

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй2018 оны 5-р сарын 21. 17:11

Матар хавхаар барьж буй хүү 2018 оны 5-р сарын 21. 16:58

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байна2018 оны 5-р сарын 21. 16:50

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээ2018 оны 5-р сарын 21. 16:43

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээ2018 оны 5-р сарын 21. 16:40

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ2018 оны 5-р сарын 21. 16:39

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байна2018 оны 5-р сарын 21. 16:08

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэ2018 оны 5-р сарын 21. 16:06

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогч2018 оны 5-р сарын 21. 15:48

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно2018 оны 5-р сарын 21. 15:39

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлаа2018 оны 5-р сарын 21. 15:36

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлоо2018 оны 5-р сарын 21. 15:35

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээ2018 оны 5-р сарын 21. 15:28

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээ2018 оны 5-р сарын 21. 15:11

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байна2018 оны 5-р сарын 21. 15:09

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээ2018 оны 5-р сарын 21. 15:04

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэ2018 оны 5-р сарын 21. 13:48

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэ2018 оны 5-р сарын 21. 13:43

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2018 оны 5-р сарын 21. 13:37

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна2018 оны 5-р сарын 21. 13:27

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээ2018 оны 5-р сарын 21. 13:22

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон2018 оны 5-р сарын 21. 13:11

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байна2018 оны 5-р сарын 21. 13:07

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгав2018 оны 5-р сарын 21. 13:01

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга болов2018 оны 5-р сарын 21. 12:57

"Хангарди" спортын наадам боллоо2018 оны 5-р сарын 21. 12:55

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулна2018 оны 5-р сарын 21. 12:39

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэй2018 оны 5-р сарын 21. 12:30

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ2018 оны 5-р сарын 21. 12:22

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээ2018 оны 5-р сарын 21. 11:53

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! 2018 оны 5-р сарын 21. 11:50

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээ2018 оны 5-р сарын 21. 11:40

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга болов2018 оны 5-р сарын 21. 11:37

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэв2018 оны 5-р сарын 21. 11:36

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтууд2018 оны 5-р сарын 21. 11:23

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүлье2018 оны 5-р сарын 21. 11:11

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох