Засгийн газрын гишүүд стратегийн орд газруудад ажиллав

2018 оны 5-р сарын 11. 11:38

-Өнгөрсөн жил Шивээ хүрэнгийн боомтоор 13 сая тонн нүүрс экспортолжээ-

Монгол Улсын нүүрсний экспортын 50 хувийг үүрч буй Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нүүрсний ай савд үйл ажиллагаа явуулдаг компаниудад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ- ын гишүүн Б.Энхболд, Н.Амарзаяа нар болон яам, агентлагийн орлогч дарга нар ажиллалаа.

Гурван тэс суманд өдгөө “Саус гоби сэндс”, МАК, Чинхуа МАК, “Өсөх зоос”, “Жавхлант орд” зэрэг компаниуд нүүрс олборлон ажиллаж байна. Өнгөрсөн жил тус компаниуд нийтдээ 13 орчим сая тонн нүүрс экспортложээ. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Шивээ хүрэнгийн боомтоор нийтдээ 4.7 сая тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Боомтоор гарч буй нийт бүтээгдэхүүний 99 орчим хувийг нүүрс дангаараа эзэлдэг бөгөөд 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар татвараар 4.1 тэрбум төгрөг, хураамжаар 7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь төлөвлөгөөг даруй 171 хувиар давуулан биелүүлсэнтухайгаатус боомтын Хилийн 0166-р ангийн захирагч, хурандаа П.Наранбат УУХҮ-ийн сайдад дуулгав.

Нүүрс олборлож буй дээрх дөрвөн компани хамтран экспортын бүрдүүлэлтийг шуурхай болгох зорилгоор Шивээ хүрэнгийн боомтын гаалийн хяналтын бүсийг хамтран шинээр засч тохижуулан, нүүрс тээврийн дөрвөн гарцыг шинээр байгуулж, хүнд даацын автомашин явах хатуу хучилттай авто замыг байгуулжээ.

Нүүрсийг баяжуулахдаа эргэлтийн усны 90 хувийг буцаан ашиглаж байна

Саус гоби сэндс” компанийн хувьд нүүрсээ нойтон технологиор баяжуулан, нэмүү өртөг шингээн экспортлодог бөгөөд эргэлтэд буй усны 90.2хувийг буцаан ашиглаж байгаа нь цэвэр усны нөөц хомсдолтой газарт тохиромжтой болохыг салбарын сайдад танилцуулав. Тус үйлдвэр нь хамгийн доод чанарын нүүрсийг угааж, А ангилалын нүүрсэн бүтээгдэхүүн болгон гаргадаг Монголд нэвтрүүлсэн анхны нүүрс угаах дэвшилтэт үйлдвэр аж. Баяжуулахдаа байгаль орчинд хортой химийн бодис ашигладаггүй, хаягдал гарахгүй, ус бага ашигладаг зэрэг давуу талтай аж. Үйлдвэрийн усны хэрэгцээг ил уурхайн шүүрлийн ус, хур тунадасны улмаас бий болсон гадаргын хуримтлал /үерийн ус/ бүхий уурхайн ухлагт цугларсан усыг ашигладаг байна.

МАК компани мөн нүүрс нойтон технологиор баяжуулах үйлдвэрийг энэ оны эхний хагас жилд барьж ашиглалтад оруулахаар бүтээн байгууллатын ажил 86 орчим хувьтай явж байгааг ажлын хэсгийнхэнд танилцууллаа. Үйлдвэрийн тухайд эргэлтийн усыг ихээр буцаан ашиглах үүднээс хамгийн сүүлийн үеийн нүүрсийг усгүйжүүлэх технологитой юм байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор 22-25 хувийн үнслэгтэй нүүрсийг баяжуулж, 8 хувийн үнслэгтэй буюу өндөр чанартай болгох аж. Нүүрсний шинж чанар ийн өсөх нь компани төдийгүй улсын болон аймаг орон нутгийн төсөвт ихээхэн ач холбогдолтой аж.

“Усны эх үүсвэрийн хувьд 2011, 2012 оны үед хойноос маш их хэмжээний үер орж ирсэн. Манайх карьертаа одоо сая шоо метр үерийн ус хуримтлуулсан байгаа. Үүнээсээ хоолойгоор татаж, үйлдвэрийн эргэлтэнд оруулна” хэмээн МАК-ийнхан ярьж байв.

Сайд Д.Сумъяабазар “Устай холбоотой асуудлыг манайхан нэлээд хөндөж ярьдаг. Баяжуулах үйлдвэрүүд усны хэрэглээг зохистой хэмжээнд нь барьж ашиглан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлож, улсад орох валютын урсгалыг бий болгохын зэрэгцээ орон нутагт орох орлого ч нэмэгдэх болно. Тиймээс нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг технологийн түвшинд нь зөв ойлгох хэрэгтэй” гэлээ.

Мөн тэрбээр “Бид хөгжих хэрэгтэй. Гэхдээ байгаль орчны асуудлаа ч мөн орхигдуулж болохгүй. Тиймээс аль болон ус бага ашиглаж, байгаль орчинд хаягдалгүй, хор нөлөө багатай технологийг нэвтрүүлэх нь чухал. Бид өнөөдөр газар дээр нь ирж нөхцөл байдалтай нь танилцах үүднээс БОАЖ-ийн сайдтай, замын асуудлыг шийдвэрлэх үүднээс ЗТХ-ийн сайдтай ирлээ” хэмээсэн юм.

Төмөр зам баригдвал жилд 30 сая тонн нүүрс экспортлоно гэв

Гурван тэс сум нь нүүрсний ай сав газар болохын хувьд одоо ажиллаж байгаа зургаан уурхай жилдээ 30 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай аж. Гэвч Шивээ хүрэнгийн боомтоор нэвтрүүлэх автомашины хүчин чадал 10-12 сая тонн тул цаашид төмөр замын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг Гурван тэс суманд ирж ажилласан гурван сайдад компаниуд уламжилж байв. Хэрвээ төмөр зам баригдвал эхний ээлжинд жилд 18 сая тонн, цаашид автотээвэртэй төмөр зам хослон жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой гэв. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэлд бодитой нөлөө үзүүлэх юм.

Импортлогчдын зүгээс нүүрсний чанарт тавигдах шаардлага өндөр болсон бөгөөд төмөр замтай болвол хаягдал бохирдолгүй хэрэглэгчид нийлүүлэхийн зэрэгцээ байгаль орчин, хөдөлмөрийн айюулгүй байдалд эерэг нөлөө аж. МАК-ийн хувьд төмөр замын трассын дагуу топо зураглал, инженер- геологи, гидрогеологийн судалгаа хийгдсэн байгаа аж.

Хятадаас импортлосон эрчим хүчээрээ гурван сумыг хангаж байна

Монгол Улс, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чинхуа МАК Нарийн сухайт” компани 2005 онд Засгийн газартай “Тогтвортой байдлын гэрээ” байгуулсныхаа хүрээнд 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, под станцын хамт барьж ашиглалтад оруулжээ. Өдгөө БНХАУ-аас эрчим хүчээ импортлон, под станцаараа дамжуулж гурван сумын айл өрх, аж ахуйн нэгж болон уурхайнуудыг эрчим хүчээр хангаж байна. Ингэхдээ эрчим хүчээ урдаас 243.5 төгрөгөөр авч, үүнийгээ айл өрхөд 102 төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагуудад 156 төгрөгөөр, уул уурхайн компаниудад 208 төгрөгөөр өгч байгаа аж. Ингээд энэ дундаас жилдээ 700-800 сая төгрөгийн алдагдал хүлээдэг тухайгаа компанийн дэд захирал И.Наянтай ярьсан юм. Уг алдагдлыг нийгмийн хариуцлагын хүрээнд “Чинхуа МАК Нарийн сухайт” компани өөрөө зардалдаа шингээн явдаг байна. Мөн 55.5 км хатуу хучилттай замын засвар үйлчилгээний ажлыг “Тогтвортой байдлын гэрээ”-ний хүрээнд хийж байгаагаа дуулгасан юм.

Харин МАК компанийн хувьд мөн Нарийн сухайтын ордод цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор ТЭЗҮ боловсруулагдаж байгаа аж. Мөн МАК компани Овоотын 0166-р ангийн албан хаагчдад орон сууцны барилга, Гурван тэс сумын төвд “Хүүхэд, залуучуудын соёл, спортын төв”, 320 хүүхдийн хичээлийн байр, 120 хүүхдийн дотуур байр зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийжээ. Мөн шинэ төрсөн ботго бүрт мөнгө олгох “Ботгон бонус” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, 100 сая төгрөгийн сантай “МАК сан” байгуулжээ. Түүнчлэн нэг дор 500 ажилтан байрлуулах хүчин чадалтай ажилчдын байр, зочид буудал, спорт заал, орон нутгийн ажилчдын гэр бүлээрээ амьдрах байр, хүнсний болон нарийн ногооны хүлэмж, шувууны туслах аж ахуй зэрэг олон бүтээн байгуулалт хийж ажилчдын ажиллах орчинг бүрдүүлсэн байна

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Саус гоби сэндс” компани 2007 оноос хойш орон нутгийн хөгжилд зориулж найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Мөн үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш татвар төлбөр болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт улсын төсөв 240 тэрбум төгрөг оруулжээ. Түүнчлэн монголчуудыг сургаж мэргэшүүлэн ажиллуулдаг бөгөөд нийт ажилчдын 99 хувь нь Монгол Улсын иргэн байгаагаас 50 гаруй хувь нь орон нутгийн иргэд аж.

“Өсөх зоос” компанийн тухайд,нийгмийн хариуцлагын хүрээнд 800 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гурван тэс сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг барьж өгсөн бол, Тост тосон бумын нуруунд хоёр худаг ашиглалтад оруулж, бэлчээр ашиглалтыг сайжруулан малчдыг суурьшуулах боломж бүрдүүлжээ. Түүнчлэн уурхайн нөлөөллийн бүст амьдарч байсан иргэдийг нүүлгэн шилжүүлж, нөхөн олговор олгон, сумын амжилттай суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон зэрэг ажлууд хийсэн байна.

Нийт 350 хүн ажиллаж байгаагаас, компанийн үндсэн ажилтан нь 250 хүн ажиллуулж буй юм. Тус компани үндэсний туслан гүйцэтгэгчдээ дэмжиж ажилладаг бөгөөд одоогоор 14 компани өрөмдлөг тэсэлгээ, хөрс хуулалт зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Орон нутгийн замд осол гарч нэг хүн амиа алджээ1 цаг 50 минутын өмнө

264.5 мянган га-д тариалалт хийжээ2 цаг 16 минутын өмнө

Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ2 цаг 49 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ийн хувьчлалыг хэлэлцэж байна2 цаг 50 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга хөгжмийн зохиолч Б.Шаравыг хүлээн авч уулзлаа2 цаг 52 минутын өмнө

Хятадууд Цэнхэрмандал суманд хууль бусаар алт олборлолт явуулж байжээ3 цаг 22 минутын өмнө

Д.Сарангэрэл сайд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож байна3 цаг 29 минутын өмнө

Дэлхийн хамгийн нэрт тамирчныг нэрлэв3 цаг 34 минутын өмнө

Майкл Помпео: АНУ-БНАСАУ-ын уулзалт төлөвлөсөн ёсоор болно3 цаг 41 минутын өмнө

Хуурайшилт ихсэх тул түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна3 цаг 44 минутын өмнө

Зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн, худалдсан бол 450-5.400.000 хүртэл торгоно3 цаг 49 минутын өмнө

Эзгүй суудалтай, хөрөнгө оруулагчгүй “Эдийн засгийн форум”3 цаг 57 минутын өмнө

Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэнэ4 цаг 1 минутын өмнө

У.Хүрэлсүх харин "яг түүн шиг" байж чадсан уу?4 цаг 6 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдал4 цаг 47 минутын өмнө

Улаанбаатарт 23 хэм дулаан байна4 цаг 48 минутын өмнө

У.Хүрэлсүх: Монголчууд бид хамтын хүчээр бэрхшээлийг давж чаддаг17 цаг 31 минутын өмнө

Сургуулийн эргүүл зодож танхайрсан М-д долоо хоногийн баривчлах шийтгэл оноожээ18 цаг 55 минутын өмнө

Дэлхий дээр үлдсэн цорын ганц зэрлэг адууны унаганд нэр хайрлая20 цаг 58 минутын өмнө

Элчин сайд Н.Ализодаг хүлээн авч уулзав21 цаг 2 минутын өмнө

"Алтернатив" Х.Отгоо эх үрсийн баяраар алдарт эхийн одонгоо авна21 цаг 4 минутын өмнө

Эхийн эндэгдэл буурахгүй байна21 цаг 8 минутын өмнө

Хорт хавдартай сувилагчид туслацгаая21 цаг 15 минутын өмнө

Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг..." шинэ бүтээл өнөөдөр эгшиглэнэ21 цаг 24 минутын өмнө

З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав21 цаг 27 минутын өмнө

Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв21 цаг 30 минутын өмнө

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо21 цаг 37 минутын өмнө

Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна22 цаг 31 минутын өмнө

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ23 цаг 34 минутын өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ23 цаг 35 минутын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа23 цаг 38 минутын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна23 цаг 41 минутын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ23 цаг 43 минутын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэӨчигдөр 14 цаг 02 минут

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсанӨчигдөр 13 цаг 44 минут

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэвӨчигдөр 12 цаг 54 минут

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байнаӨчигдөр 12 цаг 51 минут

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байнаӨчигдөр 12 цаг 49 минут

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзавӨчигдөр 12 цаг 42 минут

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээӨчигдөр 11 цаг 46 минут

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулнаӨчигдөр 11 цаг 44 минут

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээӨчигдөр 11 цаг 40 минут

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллооӨчигдөр 11 цаг 37 минут

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судалнаӨчигдөр 11 цаг 20 минут

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулавӨчигдөр 11 цаг 15 минут

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүйӨчигдөр 11 цаг 10 минут

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байнаӨчигдөр 11 цаг 01 минут

Эбола вирус дахин дэгдлээӨчигдөр 10 цаг 54 минут

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэӨчигдөр 10 цаг 49 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 10 цаг 47 минут

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоовӨчигдөр 10 цаг 43 минут

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй ньӨчигдөр 10 цаг 29 минут

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээӨчигдөр 10 цаг 26 минут

Өнөөдөр болох үйл явдлуудӨчигдөр 10 цаг 24 минут

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээӨчигдөр 10 цаг 18 минут

УИХ-ын ажлын хэсгүүд хуралданаӨчигдөр 10 цаг 05 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.Өчигдөр 09 цаг 35 минут

Улаанбаатарт 14 градус дулаан байнаӨчигдөр 09 цаг 33 минут

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байна2018 оны 5-р сарын 21. 19:44

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав2018 оны 5-р сарын 21. 19:21

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа2018 оны 5-р сарын 21. 18:50

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо2018 оны 5-р сарын 21. 17:44

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн2018 оны 5-р сарын 21. 17:41

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...2018 оны 5-р сарын 21. 17:24

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй2018 оны 5-р сарын 21. 17:11

Матар хавхаар барьж буй хүү 2018 оны 5-р сарын 21. 16:58

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байна2018 оны 5-р сарын 21. 16:50

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээ2018 оны 5-р сарын 21. 16:43

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээ2018 оны 5-р сарын 21. 16:40

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ2018 оны 5-р сарын 21. 16:39

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байна2018 оны 5-р сарын 21. 16:08

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэ2018 оны 5-р сарын 21. 16:06

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогч2018 оны 5-р сарын 21. 15:48

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно2018 оны 5-р сарын 21. 15:39

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлаа2018 оны 5-р сарын 21. 15:36

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлоо2018 оны 5-р сарын 21. 15:35

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээ2018 оны 5-р сарын 21. 15:28

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээ2018 оны 5-р сарын 21. 15:11

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байна2018 оны 5-р сарын 21. 15:09

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээ2018 оны 5-р сарын 21. 15:04

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэ2018 оны 5-р сарын 21. 13:48

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэ2018 оны 5-р сарын 21. 13:43

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2018 оны 5-р сарын 21. 13:37

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна2018 оны 5-р сарын 21. 13:27

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээ2018 оны 5-р сарын 21. 13:22

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон2018 оны 5-р сарын 21. 13:11

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байна2018 оны 5-р сарын 21. 13:07

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгав2018 оны 5-р сарын 21. 13:01

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга болов2018 оны 5-р сарын 21. 12:57

"Хангарди" спортын наадам боллоо2018 оны 5-р сарын 21. 12:55

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулна2018 оны 5-р сарын 21. 12:39

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэй2018 оны 5-р сарын 21. 12:30

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ2018 оны 5-р сарын 21. 12:22

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээ2018 оны 5-р сарын 21. 11:53

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! 2018 оны 5-р сарын 21. 11:50

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээ2018 оны 5-р сарын 21. 11:40

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга болов2018 оны 5-р сарын 21. 11:37

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэв2018 оны 5-р сарын 21. 11:36

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтууд2018 оны 5-р сарын 21. 11:23

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүлье2018 оны 5-р сарын 21. 11:11

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох