"Эхнэр, нөхөр бие биеэ сексээр дутааж байна"

2018 оны 5-р сарын 15. 11:48

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн таван capын 15-ны өдрийг 'Гэр бүлийн өдөр' болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл.

Дэлхийн гэр бүлийн өдрийг энэ жил Монгол Улс 13 дахь жилдээ тэмдэглэж байна. Эл өдөр сүйдтэй баярлаад байх биш, хүн бүр гэр бүлийн харилцаа руугаа өнгийж хараасай гэдэг үүднээс Гэр бүл судлаач, Шинжлэх ухааны доктор, профессор Т.Намжилтай гэр бүлийн харилцаа болон зөрчлийн талаар илэн далангүй ярилцлаа.


-Юуны түрүүнд гэр бүл тогтвортой байх цөм суурь юу вэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

Гэр бүлийн тогтвортой, сайн сайхан, аз жаргалтай байхыг уг сурвалж нь хайр сэтгэл юм. Гүн зузаан, бат бөх хайр сэтгэлтэй байж гэмээнэ бат бөх тогтуун гэр бүл амьдарч чадна. Нэгэнт хуримаа хийж эхнэр, нөхрийн ариун холбоонд зангидагдсан бол хайраар дутаахгүй, дутахгүйн тулд гэр бүлийн харилцааны хүрээнд бие биеийнхээ өмнө харилцан үүрэг, хариуцлага хүлээж, түүнийгээ биелүүлэх нь бат бөх гэр бүл байхын баталгаа болдог.Таны бие сэтгэл доторхань нөхрөө хайрлах хүсэл ердийн байдлаас илүү хүчтэй болох тусам хань нөхрөө өөрөөсөө илүү хайрлаж эхэлдэг.Эсрэгээрээбие биеэ дотоод талаас нь гүйцэд таниагүйгээс зөрчил үүсгэдэг. Өөрийнхөө “би”- гээ мэдэх нь хань нөхөр, үр хүүхэдтэйгээ харилцах арга барилаа зөв сонгох боломжийг олж авна. Хоёр хүн бие биедээ итгэж аажмаар өөрсдийнхөө дотоод шинжийг гаргаж цаад хүнийхээ “би”-г мэддэг болсны дараа бие биедээ түшиглэж, өөрсдийн зан чанар, хүслийг халамжаар дамжуулснаар нөгөө хүсэж буй хайраа бий болгож чадна. Хайраар дүүрэн гэр бүл харилцан итгэлцэл, хамтдаа байх гол цөм нь харилцаа сэтгэлд тулгуурлагдана. Өөрөөр хэлбэл, бор зүрх, оюун санаа хоёрын нэгдэл юм.

Хосуудын харилцааг тогтвортой байлгах тулгуур үндэс нь жинхэнэ хайр, халамж, сексийн харилцаа. Энэ гурвын аль нэгийг дутаах эсвэл хэтрүүлж болохгүй. Дутааснаар зөрчил үүснэ. Өнөөдөр гэр бүл, залуу хос зөрчилтэй байгаа нь дээрх гурвын аль нэгийг эсвэл гурвуулыг нь дутаасантай шууд холбоотой.

-Гэр бүлийн дунд жинхэнэ хайр, халамж, сексийн харилцаа гурвын аль ньилүүтэй орхигдож байна вэ?

Хосууд бие биеэ ихэвчлэн сексийн харилцаагаар дутааж байна. Өөрөөр хэлбэл, бие биеэ хангаж байгааг мэдрэхгүйгээр дутаадаг. Үүнээс болж голж эхэлдэг. Эндээс л нууц амрагийн харилцаа эхэлж байгаа юм. Зарим хүүхнүүд хэлдэг л дээ. “Би нөхрөө юугаар ч дутаагаагүй” гэж. Дутаахгүйн тулд юу хийв гэхээр хэлбэр төдий буюу материаллаг зүйлтэй дандаа холбогддог. Гэтэл сексээр бие биеэ хангаж чадахгүй байгаагаа ихэнх хос мэддэггүй. Бэлгийн таашаал сэтгэл ханамжид тулгуурлагддаг. Сексээр хангаж чадаагүйгээс сэтгэлзүйн хямрал үүсдэг. Тэгэхээр хосууд маань хайр, халамж, сексээр дутааж эсвэл хэтрүүлж байна уу гэдгээ байнга анхаарах хэрэгтэй.

-Хэтрүүлнэ гэж байх нь ээ?

-Байлгүй яахав. Хэрээс хэтэрсэн хайр, байнгын “уяатай” байх хэлбэрээс ангид байхыг хэлж байгаа юм. Ийм сэтгэл хүнийг боол мэт болгодог. Та өөрийн залуу эсвэл эмэгтэйд хэт шунаж, уягдсан бол энэ чинь жинхэнэ хайр дурлалаа олоход саад болно. Чамгүйгээр би амьдарч чадахгүй гэж хэлсээр байгаад л эхнэр, нөхөр болчихдог. Гэтэл гэр бүл тогтворжиход тодорхой үе шат гэж байна. Эхний гурван жил бие биеэ таньж мэдэх хугацаа. Үүний дараагийн 3-5 жилд тогтвортой гэр бүл болох суурь нь тавигддаг. Ингэхдээ өөр өөрийн зан араншингийн онцлогоос хамаарч хайрын хэл нь өөр өөр байдаг гэдэг. Магадгүй зарим нь сайхан үг сонсох, үнсүүлэх, тэврүүлэх, хамтдаа зугаалах гэх мэт олон янзын мэдрэмжээр ойлголцдог. Харин зөрчилдөөний гол шалтгаан нь юу хүсэж байгааг нь төдийлөн асуудаггүйд алдаа гаргадаг. Энэ үедхарилцаагаа яаж авч үлдэх үү гэдэг нь хамгийн чухал.

Зөрчилдөөний эх үүсвэрийг гаднаас хайх бус надтай л холбоотой гэдгийг өөртөө зоригтой авч сур. Манай хүүхнүүд үүнийг зөвшөөрдөггүй. Манай нөхөрт л буруу бий гэдэг. Энэ бол алдаа.

Болж байгаа, болохгүй байгаа юм бүхэн нэг үүсгэгчтэй. Үүсгэгч нь надаас шалтгаалдаг гэдгийг хосууд дор бүрнээ хатуу ойлго. Асуудалтай битгий тэмц, битгий тэмцэлд. Үүний оронд тэвч. Тэвчиж чадахгүй гэж бодож байгаа бол асуудлын үүсвэр нь чамд байна гэсэн үг. Үүнийг л хаа хаанаа хатуу ойлгох хэрэгтэй.

-Хань, нөхрөө хайраар дутаахгүй, хайраар дутахгүйн тулд давын өмнө юуг харилцаандаа анхаарах нь зүйтэй вэ?

-Гэр бүлийн харилцаанд хайраар дутах, дутаах асуудал сөрөг агуулгатай үг, хэллэгээс үүсдэг. Хөгшин, залуугүйөдөр тутам таван зүйлийг харилцаандаа анхаарах хэрэгтэй.Хосууд илэн далангүй ярилцаж бай. Эхнэр, нөхрийн ёсоор бие биеэ хүндэтгэ. Сэтгэлийн аз жаргал эдлүүл. Харилцан итгэ. Итгэлцэл тогтсон цагт сэтгэл түвшин байна. Итгэлцэлтэй болж, хоорондоо чөлөөтэй харилцдаг болсон бол өөрийгөө нээн харуулдаг.

-Ямар гэр бүлийг аз жаргалтай гэр бүл гэхвэ?

-Сэтгэл түвшин амьдарч буй гэр бүлийг хэлнэ. Зөрчил үүсэх шалтгаан байхгүй, ойлголцлын шатыг давсан гэр бүл.

-Халамж, хайраардутсан нөхцөлд эхнэр, нөхөрт ямар байдлууд илэрдэг вэ?

-Монгол эрчүүдийн эхнэртээ үзүүлэх халамж нь үйл ажиллагаагаар илэрдэг. Ингэхдээ халамж гэдгийг эд материалтай холбож ойлгодог. Гэтэл халамж гэдгийн цаана хайрлах харилцааны үндэс нь холбогддог. Сүүлийн үед хосуудын сексийн харилцаанд түгээмэл хэд хэдэн асуудал гарч байна. “Би секстээ ханаж чадахаа болилоо” гэж ихэнх хүүхнүүд хэлдэг. Эрэгтэй нь өөрийнхөө зорилгоо биелүүлчхээд л буруу хараад унтчихдаг. Эхнэрээ ханаж байна уу, таашаал авч байна уу гэдгийг огт анхаардаггүй. Нэгэнт гэр бүл болсон бол сексийн харилцаанд илэн далангүй ярилцах хэрэгтэй. Сексийн ханамж авахгүй байгаатохиолдолдэнэ нь сэтгэлзүйгээр шууд илэрдэг. Урд орой нь сайхан ааштай байснаа маргааш өглөө нь хаврын тэнгэр шиг болчихдог хүүхнүүд зөндөө бий. Энэ нь бэлгийн таашаал авч чадахгүй байгаагийн илрэл юм. Энэ тохиолдолд эхнэр, нөхрүүд сексийн харилцаандаа бид хоёр ойлголцож чадахгүй байна гэжойлгох хэрэгтэй. Халамжаар дутсан хүн үг хаях, үг мушгих, уурлах, тайван бус байх, дуугаа хураах, гомдоллох, хардах сэтгэл төрөх, өөртөө итгэх итгэл сулрах зэрэг шинжээр илэрдэг.

-Гэр бүл юунаас болж зөрчилдөж улмаар салахад хүрч байна вэ?

-Гэр бүлийн амьдралд сайн, сайхан, аз жаргалтай үе зөндөө байдаг ч мөн хэрүүл маргаантай хэцүү үе ч тохиолддог. Зөрчлийн гол шалтгаан нь насны онцлог, нийгмийн нөлөө, оюун санааны хэмжүүр, үндэс угсааны ялгаа, санхүүгийн чадавх нөлөөлдөг. Эдгээрээс гаднагэр бүлийн харилцаанд үгийн сонголт тун чухал. Гэр бүлийн зөрчил хайраар дутах, дутаах асуудал сөрөг агуулгатай үг, хэллэгээс үүсдэг. Харилцан бие биедээ аль болох эергээр нөлөөлөх үг хэллэгийг сайтар бодсоны эцэст хэлж занших хэрэгтэй. Энэ нь харилцан бие биедээ таатай сэтгэгдэл төрүүлж байх үндэс нь болдог. Мөн харилцан бие биедээ нээлттэй байдаггүйгээс үл итгэж, хардах сэрдэх. Сексийн чадвар ямар шүү байгаагаа хосууд дор бүрнээ цэгнэж боддоггүй, эсвэл итгэл эвдэж мэхлэгдсэн зэрэг олон шалтгаанаас зөрчилдөөн үүсдэг.

-Тэгвэл гэр бүлийн харилцаа хэврэг болсон нь юутай холбоотой вэ?

-Ханилах нь маш хурдан болчихсон. Өөрөөр хэлбэл хэнтэй, ямар зан ааштай хүнтэйгэр бүл болж байна гэдгээ таньж мэдэлгүйгээр гэр бүл болчихдог. Анхан буюу дурлалын явцад хүний сайн, муу нь мэдэгддэггүй. Ер нь хүн өөрийгөө бусдын зан чанарт тохируулж гэрлэдэг атлаа гэрлэсний дараа өөрийнхөө зан чанарт ханиа тохируулахыг хүсдэг. Ингэснээс болоод харилцааны зөрчлүүд үүсэж эхэлдэг. Хойшид монгол гэр бүлүүд сексийн харилцаандаа ихэд анхаарах цаг нь ирсэн. Нээлттэй байх ёстой энэ сэдэв нь хаалттай болох тусам эрсдэлтэй. Хань нөхрөө сексээр дутааж болохгүй. Дутааснаас зөрчил, асуудал үүснэ. Үүнээс гадна бэлгийн амьдралыг дөрвөн улирлын онцлогтой уялдуулах нь ч бий.Тухайлбал, хаврын хахир цагт хүн, малгүй ядардаг. Энэ үед бэлгийн амьдралаа цөөрүүл гэж анагаах ухаанд үздэг. Долоо хоногт 1-2 удаагийн давтамжтай. Өөрөөр хэлбэл хавар, зундаа бэлгийн ажлаа цөөрүүлэх. Энэ нь тухайн улирлын шинж байдалтай уялдуулж байгаа хэлбэр. Намрын цагт хүүхэд олох нь сайн гэж ярьдаг нь үүнтэй холбоотой.

-Сүүлийн үе хожуу гэрлэх тохиолдол элбэгшиж байна. Гэрлэх тохиромжтой насны тухайд яривал?

-Хөгжингүй орнуудын хувьд хожуу гэрлэлт буюу 25 наснаас хойш гэрлэх нь түгээмэл. Манайд ч гэсэн энэ хандлага ажиглагдаж байгаа нь үнэн. Монгол эмэгтэйчүүд 22-23 насандаа, эрчүүд нь 24-27 насандаа гэр бүл болоход ихэд тохиромжтой нас. Яагаад гэвэл 25 нас хүрэхэд тухайн хүн бүх талаараа дээд зэргийн чанартай болдог. Үрийн чанар, сэтгэлзүй, бие бялдрын хувьд бүрэн гүйцэт хөгжсөн гэсэн үг. Эрдэмтийн хэлж байгаагаар, 25 наснаас хойш үр боловсруулах чанар нь буурдаг гэж үздэг. Эмэгтэй хүн өөрөөсөө 3-4 нас ах хүнтэй гэрлэвэл сайн. Сүүлийн үед гэрлэлтэд ашиг сонирхол давамгайлдаг болчихсон байна. Жишээ нь 25 настай бүсгүй өөрөөс 10 насаар ах хүнтэй гэрлэлээ гэхэд залуу, бүсгүй хоёрын сонирхол болоод, алхаа гишгээ, идэж уух, үзэж харах сонирхол нь огт өөр. Тэгтэл 30 нас гарсан эр хүний хувьд амьдралд хэдийнээ хашир суусан, бүх зүйлд туршлагатай болчихсон байдаг. Ингэснээр “дүү” эмэгтэйгээ өөрийн дураар байлгахыг илүүд үздэг. Харилцан бие биеэ нөхөх бус нөгөө талд харилцаа шилжчихдэг гэсэн үг л дээ. Манайхан үе дотроо гэж ярьдаг нь ийм учиртай.Наад зах нь алхаа гишгээ, санал бодол, хандлага нь харилцан нийлэхийг хэлж байгаа юм.

-Насны зөрүүтэй гэрлэлтэд хайр байх нь ховор гэж ярих нь элбэг. Судлаач хүний хувьд та юу хэлэх вэ?

-Яахав, ханилах явцдаа хайр үүсэх магадлал бий. Миний судалснаар гэрлэлтийн 10 гаруй хэлбэр бий. Үүний нэг хэлбэр нь гэсэн үг. Хайр сэтгэлд нас хамаагүй гэж ярьдаг. Гэвч бодит байдалд насны зөрүү ихэд гардаг. Хэрэв та нас хол зөрүүтэй хүнтэй гэр бүл болсон бол амьдрал чинь бодож байснаас тэс өөр байж магадгүй тул бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ер нь олон нийтийн дунд орж байж л ханиа сонгоно доо.

Ганц бие залуус гадуур яв, уулз, нарги, цэнгэ, хөгжилд, ярилц, сэтгэлээ нээ. Ингэж байж л ханиа олно.

-Биднийг бага байхад настнууд“Сайн эхнэр болох эмэгтэйг алхаа гишгээгээр нь шинждэг' гэж ярьдаг байсан. Энэ нь хэр үнэний ортой вэ?

-Тийм ээ. Эрт цагт бидний өвөг дээдэсбэр болох хүнээ олон аргаар шинждэг байсан. Удмаа үлдээх чадвартай эсэхийг нь барын алхаатай зүйрлэхээс гадна шээсний хэлбэрээр нь шинждэг байсан гэдэг. Бие, хэл, сэтгэл гурваар шинжих ёсон ч гэж бий. Монгол эрчүүд дээр үеэс эхнэр болох бүсгүйгээ сайхан бүсгүй, гоё бүсгүй, хөөрхөн бүсгүй гэж хэлж заншсан. Сайхан гэдэг нь цогц ойлголт юм. Тиймээс эхнэр болох хүнээ сэтгэл сайхантай эсэхийг нь мэд гэж буурлууд зөвлөдөг байсан. Орчин үед удам судар, ар талыг нь харах чухал болж байна. “Хулгайчийн хүүхэд хулгайч болдог” гэдэг үг оргүй зүйл бас биш шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: news.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 1 ]

2018 оны 5-р сарын 16. 22:51Зочин - [103.57.92.***]

HUN NEGEES ILUU HUNTEI *** HIIJ HOER EHNERTEI BAIH ESGUI

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Какүрюү М.Ананд түрүүллээ3 цаг 25 минутын өмнө

The Voice of Mongolia шоуны ялагчаар Ц.Энгүүн шалгарлаа3 цаг 27 минутын өмнө

Аварга Н.Түвшинбаяр алтан медаль хүртлээ3 цаг 32 минутын өмнө

Какүрюү давж, Хакүхо унав11 цаг 29 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа11 цаг 46 минутын өмнө

Үс засуулбал: Жаргал ирнэ13 цаг 25 минутын өмнө

Ирэх 7 хоногт 33 хэм хүрч хална13 цаг 26 минутын өмнө

Бохь зажилахын санаандгүй ашиг тус илэрчээ13 цаг 59 минутын өмнө

Шведэд бэлгийн дарамтгүй сексийн тухай шинэ хууль батлав14 цаг 21 минутын өмнө

МУГТ Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа14 цаг 28 минутын өмнө

МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдана14 цаг 34 минутын өмнө

Саранд очсон америкийн сансрын нисэгч нас баржээ14 цаг 39 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 12-14 градус дулаан байна.14 цаг 43 минутын өмнө

“The Voice of Mongolia” шоуны ялагч өнөөдөр тодорно14 цаг 46 минутын өмнө

Хоёр Солонгосын удирдагчид хэлэлцээ хийх товыг зарлав14 цаг 56 минутын өмнө

Үндэсний сурын Улаанбаатар хотын АШТ болж байнаӨчигдөр 18 цаг 26 минут

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу Өчигдөр 15 цаг 53 минут

Монгол Улсын гадаад бодлогын талаар УИХ-ын чуулганд танилцуулнаӨчигдөр 15 цаг 51 минут

Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болноӨчигдөр 15 цаг 47 минут

Н.Наранбаатар:Наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор сэдэвлэн найруулна2018 оны 5-р сарын 26. 13:40

Жүжигчин Тэмка Австралид аялж явна2018 оны 5-р сарын 26. 13:35

Ерөнхийлөгч Х.Баттулга номын баярт оролцож байна2018 оны 5-р сарын 26. 13:22

Өнөөдрөөс түр хаагдах замууд2018 оны 5-р сарын 26. 12:43

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ2018 оны 5-р сарын 26. 12:38

Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна2018 оны 5-р сарын 26. 12:35

Хэрвээ та эрхий хуруугаа үлээвэл, таны биед ямар нөлөө үзүүлэх вэ?2018 оны 5-р сарын 26. 12:25

Цөмийн туршилтын талбайг хаах ёслолын бичлэгийг эндээс үзнэ үү. 2018 оны 5-р сарын 26. 12:01

Элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаа амжилттай боллоо2018 оны 5-р сарын 26. 11:56

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой2018 оны 5-р сарын 26. 11:20

МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медаль хүртлээ2018 оны 5-р сарын 26. 11:18

Трамп Ким Чен Унтай уулзаж болох юм гэж дахин мэдэгджээ2018 оны 5-р сарын 26. 11:14

Оростой харилцахдаа “улаан зураасыг” давж гарахгүй байхыг Путин Өрнөдөд анхааруулав2018 оны 5-р сарын 26. 11:09

Улаанбаатарт шороон шуургатай, 15 хэм дулаан байна2018 оны 5-р сарын 26. 11:06

С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилбараар гаргана2018 оны 5-р сарын 25. 19:33

Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав2018 оны 5-р сарын 25. 19:05

Хүүхдүүдээ баярлуулахдаа дараах зөвлөмжийг анхаараарай2018 оны 5-р сарын 25. 18:59

МУГТ Н.Төгсцогт өмсгөлдөө багш Д.Банди агсны хөргийг заллаа2018 оны 5-р сарын 25. 18:08

“Эрдэнэт” үйлдвэр ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв2018 оны 5-р сарын 25. 18:06

Хорт хавдраар нас барсан модель бүсгүйн захиас...2018 оны 5-р сарын 25. 18:02

НӨАТ-ын 50 сая төгрөг хожсон супер азтан Г.Батцэцэг өнөөдөр батламжаа гардан авлаа.2018 оны 5-р сарын 25. 18:00

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов2018 оны 5-р сарын 25. 17:57

Хахууль авсанд нь 6,5 сая, өгсөнд нь 120 саяын торгууль оноожээ2018 оны 5-р сарын 25. 17:55

Иргэний эрх тэгш байх нөхцөлийг алдагдуулсан гэж Цэц дүгнэлээ2018 оны 5-р сарын 25. 17:50

Тамхины үнэ хангалттай өндөр биш байна2018 оны 5-р сарын 25. 17:40

ТҮЦ эрхлэгчдийн саналыг журамд тусгаж шийдвэрлэхийг үүрэгдлээ2018 оны 5-р сарын 25. 17:30

Вилл Смит хөлбөмбөгийн дэлхийн аваргын сүлд дууг дуулна2018 оны 5-р сарын 25. 17:06

Түүхэн уулзалтад зориулан гаргасан зоосны үнэ хямдарчээ2018 оны 5-р сарын 25. 17:02

Я.Болдбаатар: Хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглосон байдаг2018 оны 5-р сарын 25. 16:59

Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн хамт олон бүтээн байгуулалт хийжээ2018 оны 5-р сарын 25. 16:57

Ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ2018 оны 5-р сарын 25. 16:47

НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн ЕБС-иудын төгсөгчдийн “Эрдмийн баяр”-т оролцлоо2018 оны 5-р сарын 25. 16:45

Агаарын бохирдлыг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна2018 оны 5-р сарын 25. 16:41

Монгол Улсын хөгжлийн суурь асуудлаар эрдэмтэдтэй санал солилцлоо2018 оны 5-р сарын 25. 16:36

МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медалийн төлөө барилдана2018 оны 5-р сарын 25. 16:31

Эрх зүйн ажилтнуудад зориулсан сургалт болж байна2018 оны 5-р сарын 25. 16:24

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохыг дэмжлээ2018 оны 5-р сарын 25. 15:00

Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа2018 оны 5-р сарын 25. 14:55

Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлэв2018 оны 5-р сарын 25. 14:41

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ2018 оны 5-р сарын 25. 14:34

Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх замыг нээлээ2018 оны 5-р сарын 25. 14:13

Талбай дээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна2018 оны 5-р сарын 25. 14:00

Асашёорюүгийн бүл дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлээ2018 оны 5-р сарын 25. 13:58

О.Эскандон: Н.Төгсцогтод олимпийн медаль, надад туршлага бий Н.Төгсцогт: Яаж гэдгээ мэдэхгүй ч ямар ч байсан ялна2018 оны 5-р сарын 25. 13:51

АТГ: Д.Сугарыг дуудаж мэдүүлэг авна2018 оны 5-р сарын 25. 13:47

Дэд сайд Ж.Сауле “Мах, сүүний анхдугаар аян”-ы ажлын хэсгийг даргалж байна2018 оны 5-р сарын 25. 13:45

Хүүхдийн баяраар мэргэжлийн хяналтын 150 байцаагч ажиллана2018 оны 5-р сарын 25. 13:37

“Байгалиа хамгаалъя“ аян эхэлснээс хойш 54 зөрчил илрүүлж, долоон зөрчилд 21 сая төгрөгийн торгууль ногдуулжээ2018 оны 5-р сарын 25. 13:30

АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо2018 оны 5-р сарын 25. 13:30

Ч.Хүрэлбаатар: 100 хувь болговол ОУВС-гийн хөтөлбөр зогсоно2018 оны 5-р сарын 25. 13:28

Нийслэлийн ногоон бүсэд их цэвэрлэгээ хийж байна2018 оны 5-р сарын 25. 13:26

Хотын дарга С.Батболд нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэв2018 оны 5-р сарын 25. 12:59

”Номын баяр” эхэллээ2018 оны 5-р сарын 25. 12:57

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, С.Баярыг эргэлээ2018 оны 5-р сарын 25. 12:52

Зам тээврийн осол 20 орчим хувиар буурчээ2018 оны 5-р сарын 25. 12:48

Дэлхийн парламентын чуулганд УИХ-ын төлөөлөл оролцоно2018 оны 5-р сарын 25. 12:40

Хөх хотын Гран при тэмцээнд манай улсаас 28 жудоч зодоглоно2018 оны 5-р сарын 25. 12:24

Ирэх баасан гарагт бүх нийтээр амарна2018 оны 5-р сарын 25. 12:05

Малдаа яваад сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2018 оны 5-р сарын 25. 12:02

Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж олгохыг дэмжсэнгүй2018 оны 5-р сарын 25. 11:39

Нийслэлийн газрын дуудлага худалдааны анхны үнийг шинэчилсэн тогтоол гаргалаа2018 оны 5-р сарын 25. 11:23

ТҮЦ эрхлэгчидтэй уулзлаа2018 оны 5-р сарын 25. 11:20

Малайзын шинэ ерөнхий сайд, сайд нарынхаа цалинг бууруулав2018 оны 5-р сарын 25. 11:15

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Иргэд хуваасан талх байтугай, ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон” гэв2018 оны 5-р сарын 25. 11:11

Зөвшөөрөлгүй тусгай дуут, гэрлэн дохио хэрэглэсэн 22 жолоочид шийтгэл оногдуулжээ2018 оны 5-р сарын 25. 11:10

Өнөөдөр ШИНЭ ЗАМ нээлтээ хийнэ2018 оны 5-р сарын 25. 10:59

Энэ залуу түгжирч зогсохгүй ,ажилдаа өдөр бүр усаар сэлж очдог байна2018 оны 5-р сарын 25. 10:53

Хан-уул дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн өдөрлөг зохион байгууллаа2018 оны 5-р сарын 25. 10:49

Зах, худалдааны төвүүдэд зарагдаж буй хүүхдийн бэлгэнд шалгалт хийж байна2018 оны 5-р сарын 25. 10:48

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзав2018 оны 5-р сарын 25. 10:44

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзана2018 оны 5-р сарын 25. 10:41

Чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэх эсэхийг хэлэлцэнэ2018 оны 5-р сарын 25. 10:40

Шатрын УАШТ долоо дахь өдрөө үргэлжилж байна2018 оны 5-р сарын 25. 10:27

БНАСАУ АНУ-тай хэзээ ч хэлэлцээ хийхэд бэлэн байна2018 оны 5-р сарын 25. 10:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.2018 оны 5-р сарын 25. 09:49

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2018 оны 5-р сарын 25. 09:47

Үндсэн хуулийн цэц хуралдана2018 оны 5-р сарын 25. 09:43

Өнөөдөр болох үйл явдал2018 оны 5-р сарын 25. 09:42

Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна.2018 оны 5-р сарын 25. 09:41

С.Баяр Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан өрөөнд хэвтэж байна2018 оны 5-р сарын 25. 00:18

Шуурхай мэдээ: Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт цуцлагдлаа2018 оны 5-р сарын 25. 00:06

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох