Нийслэлийнхэн нийгмийн соёл бүү хэл ахуйн соёлд ч суралцаагүй

2018 оны 5-р сарын 15. 13:35

Хотын соёл гэхээр хотын төвийн соёл гэж ойлгодог хүмүүс олон байна​

“Хотын соёл гэдэг нь иргэншсэн нийгэмд тухайн хүний биеэ авч явах байдлыг хэлнэ” гэсэн тодорхойлолтыг дэлхийн бүх хот дагаж мөрдөх, хууль журамдаа үндэслэл болгож байна. Манай нийслэл хотод ч үүнийг удиртгал болгож хууль, журамдаа тусгадаг. Хотын соёлыг ахуйн, нийгмийн гэж хоёр ангилдаг. Хүн анхлан хотын ахуйн соёлд суралцаад тэр нь нийгмийн соёлыг сурах суурь болж өгдөг байна. Харамсалтай нь, Улаанбаатар хотод соёлын наад захын хэмжүүрийг баримталж явдаггүй хүмүүс дийлэнхийг эзэлж байгаа. Судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG компани гурван жилийн өмнө есөн дүүргийн 152 хорооны 500 өрхөөс “нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-г авсан байдаг. Тус судалгаанд хамрагдсан нийт өрхийн 55 хувь нь гэр хороолол, 45 хувь нь орон сууцны иргэд байсан бөгөөд хотын соёлд хангалтгүй гэсэн хариуг нэгэн дуугаар өгчээ. Судалгаанд оролцогчдын 50 гаруй хувь нь хотын соёл гэж юу байдгийг мэдэхгүй гэж хариулсан нь хотын соёлын наад захын мэдэгдэхүүнгүй иргэд маш олон байгааг харуулж байгаа юм.

Мөн судалгаанд оролцогсод Улаанбаатар хотыг соёлгүй харагдуулж байгаа шалтгаануудыг гудамжинд хог, ил задгай нус, цэр, шүлсээ хаядаг, архидан согтуурдаг, бие засдаг, харилцааны соёлгүй гээд гудамжинд та бидэнтэй өдөр бүр тохиолддог зуршлуудыг нэрлэсэн байна. Тэгэхээр нийслэлийн дийлэнх иргэд ахуйн соёлд ч суралцаагүй болж таарлаа. Хотын соёл гэхээр хотын төвийн соёл гэж ойлгодог хүмүүс олон байна. Гэр хороололд соёлын наад захын хэвшил бий болгохоор Зөрчлийн тухай хууль батлагдсан гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийд хотын соёлоороо гайхуулж байгаа Япончууд гудамжиндаа тамхи татдаггүй, сингапурт шүлс хаях газар ч олдохгүй. Мэдээж тэд шууд “шилэн толин” болчихсон юм биш. Соёлын түвшнөөр тэргүүлэгч Нью-Йорк хот ч хх зууны эхээр өнөөдрийн манайх шиг соёлын дутагдалд орсон, цагаачдын бүдүүлэг үйлдлүүдэд нэрвэгдсэн хот байж. Харин тухайн үеийн удирдлагууд нь “Би Нью-Йоркдоо хайртай” гэсэн бүх нийтийг хамарсан аян өрнүүлж, соёлын хэмжүүрүүдийг тогтоон, зөрчсөн иргэдийг Нью-Йоркын иргэн биш гэж тооцохоор болсон байна.

Үүний үр дүн гуравхан жилийн дотор гарч, хүн бүр “хотын иргэн байх эрх”-ийн төлөө нэгэндээ шаардлага тавьдаг, зөрчлөө хянадаг тогтолцоо аяндаа бий болжээ. Энэ бол өдгөөгөөс нэгэн зууны өмнөх соёлын довтолгоон шүү дээ. Гэтэл манайд бол “сахил хүртээд шал дордсон” явдал болоод байгаа. Хагас зууны тэртээ монголчууд хотын соёлын тогтсон хэв маягтай болчихсон, түүнийгээ дагаж мөрддөг байсан. Гэвч чөлөөт эрхийг олж аваад үүргээ умартсанаас шал дордчихоод байгаа юм. Өнөөдөр нийслэлчүүд хотын ахуйн соёлын наад захын мэдлэггүй байгааг гудамжинд таарсан хэн ч хэлнэ. Засаж залруулахаар гаргасан хууль, журам нь цаасан дээр л жирэлзээд байхаас хүмүүсийн тархинд суухгүй байгаад гол учир оршино. 2017 оны зунаас хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуульд хотын ахуйн болон нийгмийн соёлыг нийтээр дагаж мөрдүүлэх үүрэгтэй хэд хэдэн заалт орсон. Тэдгээрээс “олон нийтийн газар, автозам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгж /10000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн ахуйн наад захын соёлыг мөрдүүлэх заалт хэрэгжихгүй байгаа. Хэрэгжүүлэх, хяналт тавих субьект нь ч иргэдэд тодорхой бус байна.

  • Наад зах нь нийтийн тээврийн хэрэгсэлд нийтийн дуунаас өөр соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага байна.
  • Судалгаагаар жуулчид монголчуудын ахуйн болон нийгмийн соёлд тун таагүй сэтгэгдэлтэй буцаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
  • Хогийн сав, бие засах газар бэлдсэн ч ахуйн соёлын сэтгэлгээг суулгаж өгөөгүйгээс хотоо хайрлах сэтгэлээ хогтойгоо цуг хаясаар л байна.

Зөрчлийн тухай хуульд хүн хувийн автомашиндаа тамхи татаж болох ч ишийг нь цонхоороо хаявал 10 мянган төгрөгийн торгууль “тас” хийтэл оногдуулна гэсэн заалт байгаа. Тийм атал автомашиныхаа цонхоор цог нь унтраагүй халуун тамхины ишийг хаа хамаагүй шиддэг. Ингэж шидсэн тамхины иш хажуу дахь автомашины зорчигчийн өвөр дээр унасан тохиолдол ч бий. Түүнээс гадна автомашины цонхоор эсэн бусын хаягдлаа хаях, ууж байгаа ус, ундааны шавхруу цацах энүүхэнд. Эрчүүд нь булан тохойд ил задгай бие засаж байдагт нийслэлчүүд санаа зовохоо даанч больжээ. Хогийн савыг нь бэлдсэн ч ахуйн соёлын сэтгэлгээг суулгаж өгөөгүйгээс хотоо хайрлах сэтгэлээ хогтойгоо цуг хаясаар л байгаа юм. Харин ийм орчинд байж үзээгүй гаднынхан хүний өмнөөс ичихээс эхлээд огиж бөөлжих шахдаг. Монголын аялал жуулчлалын холбооныхон ирсэн жуулчдаас сэтгэл ханамжийн судалгаа авдаг. Тус судалгаанд жуулчид монголчуудын ахуйн болон нийгмийн соёлд тун таагүй сэтгэгдэлтэй буцаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

2018 оныг “Жуулчлалын үйлчилгээний чанар стандартын жил” болгохоо салбарын яам, холбогдох байгууллагууд зарласан. Гэтэл хотын ахуйн соёлын хүрээнд жуулчдад эерэг сэтгэгдэл төрүүлэх ажлыг хэн ч санаачлаагүй л байна. Уг нь наад захын муу зуршлаа хамгийн түрүүнд засчихад манай соёлын үзүүлэлт чамгүй өснө. Хотын ахуйн соёлоо дагаад нийгмийн соёл нь “авах юмгүй” болжээ. Зөрчлийн тухай хуульд “олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж, үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгж /100000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэсэн жирийсэн урт заалт байна. Дээр нь зориулалтын бус газар архидан согтуурвал торгох заалт бас бий. Та өнөөдөр гадаа гараад хэдэн минут алхахад дээрх зөрчлийн аль нэгтэй тааралдана. Бас л хяналт тавих, шахаж шаардах эзэнгүйгээс өдөр тутмын “уламжлалт зан үйл” мэт хавтгайрчээ.

Гудамжинд зодолдох, хэрүүл маргаан үүсгэхэд цагдаа ирээд зохицуулалт хийж байгаа ч цаана нь цагдаагийн “бороохой”- ноос далдуур гудамжинд архидах, үг хэлээр доромжлох, дээрэнгүй хандах, замын хөдөлгөөнд соёлгүй оролцох зэрэг нийгмийн соёлын хэм хэмжээ ч алингаа алдаад байна. Үг хэлбэл хэрэлдэж, үйлдэл зөрвөл зодолдох шахдаг цөс ихт монгол залуус бэлэн зэхээний холхилддог хотын гудамжаар өөрсдөө л соёлын хэмжүүрээ барьж явахгүй бол хохирогч болоод үлдэх энүүхэнд. Таван настай балчираас талийх дөхсөн өвгөн хүртэл “п”-гээр эхэлсэн хараалыг өгүүлбэр бүртээ дурдаж байгаа нь монголчуудын ярианд хамгийн олон хэлэгдсэн гадаад үг болж мэдэх нь. Хүүхдүүдийн сургууль дээрээ дадсан ёс суртахууны хүмүүжил, соёлжилт гудамжинд гараад нэг шат уруудчихаж байна. Өнөөдөр манай хүүхэд залуус сургалтын орчинд багш нарын дэргэд соёлын нэг “дүр”-тэй, гудамж, олон нийтийн газар шал өөр төрхтэй болчхоод байгаа юм. Үүнд томчуудын балаг том үүрэг гүйцэтгэж байгаа нь ойлгомжтой.

Үүнээс гадна цахим тоглоомын газруудад “п”, “ш”, “л” гэх мэт бараг 35 үсэг бүрээр эхэлсэн хараал хөвөрч байдаг нь хүмүүжил, ёс суртахууны доголдолд оруулах үүр уурхай болж байна. үүн дээр “орк” гэгдэх хотжих гэж ядаж яваа хүмүүсийн үйлдэл ч тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Мөн замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог, түүнээсээ болж бусадтай хэрүүл хийдэг, дээрэнгүй зан гаргадаг томчуудын үйлдэл ч багачуудыг муу муухайд сургасаар л байна.

Өнөө үеийн “орк” нь ч, “сорт” нь ч соёлгүйдэлд хавтгайрч “найзан дундаа орсон” Монголчуудын сэтгэхүйд хяналт, шахалтгүйгээр хотын соёлын үр суулгана гэдэг цоорсон гүзээнд шар тос шахахтай адил. Харин “цоорсон гүзээ”-г нөхөхийн тулд “хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэсэн сайхан сургаалиа дагаж хүүхдээс соёлгүй үйлдлүүдээ нуудаг болчиход л хэдэн жилийн дараа хот соёлжоод л ирнэ. Наад зах нь нийтийн тээврийн хэрэгсэлд нийтийн дуунаас өөр соёлын хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага байна. Зөрчлийн хуулийн иргэнд хамаарах заалтуудаа дурдахаас аваад гэгээрсэн хүмүүсийн ёс суртахууны эшлэл, шашны сургааль, номлолыг нэвтрүүлэхэд л соёлын том өөрчлөлт гарна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Какүрюү М.Ананд түрүүллээ3 цаг 27 минутын өмнө

The Voice of Mongolia шоуны ялагчаар Ц.Энгүүн шалгарлаа3 цаг 28 минутын өмнө

Аварга Н.Түвшинбаяр алтан медаль хүртлээ3 цаг 33 минутын өмнө

Какүрюү давж, Хакүхо унав11 цаг 30 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа11 цаг 47 минутын өмнө

Үс засуулбал: Жаргал ирнэ13 цаг 26 минутын өмнө

Ирэх 7 хоногт 33 хэм хүрч хална13 цаг 27 минутын өмнө

Бохь зажилахын санаандгүй ашиг тус илэрчээ14 цаг 1 минутын өмнө

Шведэд бэлгийн дарамтгүй сексийн тухай шинэ хууль батлав14 цаг 23 минутын өмнө

МУГТ Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа14 цаг 29 минутын өмнө

МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдана14 цаг 36 минутын өмнө

Саранд очсон америкийн сансрын нисэгч нас баржээ14 цаг 40 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 12-14 градус дулаан байна.14 цаг 44 минутын өмнө

“The Voice of Mongolia” шоуны ялагч өнөөдөр тодорно14 цаг 47 минутын өмнө

Хоёр Солонгосын удирдагчид хэлэлцээ хийх товыг зарлав14 цаг 57 минутын өмнө

Үндэсний сурын Улаанбаатар хотын АШТ болж байнаӨчигдөр 18 цаг 26 минут

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу Өчигдөр 15 цаг 53 минут

Монгол Улсын гадаад бодлогын талаар УИХ-ын чуулганд танилцуулнаӨчигдөр 15 цаг 51 минут

Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болноӨчигдөр 15 цаг 47 минут

Н.Наранбаатар:Наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор сэдэвлэн найруулна2018 оны 5-р сарын 26. 13:40

Жүжигчин Тэмка Австралид аялж явна2018 оны 5-р сарын 26. 13:35

Ерөнхийлөгч Х.Баттулга номын баярт оролцож байна2018 оны 5-р сарын 26. 13:22

Өнөөдрөөс түр хаагдах замууд2018 оны 5-р сарын 26. 12:43

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ2018 оны 5-р сарын 26. 12:38

Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна2018 оны 5-р сарын 26. 12:35

Хэрвээ та эрхий хуруугаа үлээвэл, таны биед ямар нөлөө үзүүлэх вэ?2018 оны 5-р сарын 26. 12:25

Цөмийн туршилтын талбайг хаах ёслолын бичлэгийг эндээс үзнэ үү. 2018 оны 5-р сарын 26. 12:01

Элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаа амжилттай боллоо2018 оны 5-р сарын 26. 11:56

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой2018 оны 5-р сарын 26. 11:20

МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медаль хүртлээ2018 оны 5-р сарын 26. 11:18

Трамп Ким Чен Унтай уулзаж болох юм гэж дахин мэдэгджээ2018 оны 5-р сарын 26. 11:14

Оростой харилцахдаа “улаан зураасыг” давж гарахгүй байхыг Путин Өрнөдөд анхааруулав2018 оны 5-р сарын 26. 11:09

Улаанбаатарт шороон шуургатай, 15 хэм дулаан байна2018 оны 5-р сарын 26. 11:06

С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилбараар гаргана2018 оны 5-р сарын 25. 19:33

Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав2018 оны 5-р сарын 25. 19:05

Хүүхдүүдээ баярлуулахдаа дараах зөвлөмжийг анхаараарай2018 оны 5-р сарын 25. 18:59

МУГТ Н.Төгсцогт өмсгөлдөө багш Д.Банди агсны хөргийг заллаа2018 оны 5-р сарын 25. 18:08

“Эрдэнэт” үйлдвэр ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв2018 оны 5-р сарын 25. 18:06

Хорт хавдраар нас барсан модель бүсгүйн захиас...2018 оны 5-р сарын 25. 18:02

НӨАТ-ын 50 сая төгрөг хожсон супер азтан Г.Батцэцэг өнөөдөр батламжаа гардан авлаа.2018 оны 5-р сарын 25. 18:00

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов2018 оны 5-р сарын 25. 17:57

Хахууль авсанд нь 6,5 сая, өгсөнд нь 120 саяын торгууль оноожээ2018 оны 5-р сарын 25. 17:55

Иргэний эрх тэгш байх нөхцөлийг алдагдуулсан гэж Цэц дүгнэлээ2018 оны 5-р сарын 25. 17:50

Тамхины үнэ хангалттай өндөр биш байна2018 оны 5-р сарын 25. 17:40

ТҮЦ эрхлэгчдийн саналыг журамд тусгаж шийдвэрлэхийг үүрэгдлээ2018 оны 5-р сарын 25. 17:30

Вилл Смит хөлбөмбөгийн дэлхийн аваргын сүлд дууг дуулна2018 оны 5-р сарын 25. 17:06

Түүхэн уулзалтад зориулан гаргасан зоосны үнэ хямдарчээ2018 оны 5-р сарын 25. 17:02

Я.Болдбаатар: Хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглосон байдаг2018 оны 5-р сарын 25. 16:59

Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн хамт олон бүтээн байгуулалт хийжээ2018 оны 5-р сарын 25. 16:57

Ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ2018 оны 5-р сарын 25. 16:47

НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн ЕБС-иудын төгсөгчдийн “Эрдмийн баяр”-т оролцлоо2018 оны 5-р сарын 25. 16:45

Агаарын бохирдлыг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна2018 оны 5-р сарын 25. 16:41

Монгол Улсын хөгжлийн суурь асуудлаар эрдэмтэдтэй санал солилцлоо2018 оны 5-р сарын 25. 16:36

МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медалийн төлөө барилдана2018 оны 5-р сарын 25. 16:31

Эрх зүйн ажилтнуудад зориулсан сургалт болж байна2018 оны 5-р сарын 25. 16:24

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохыг дэмжлээ2018 оны 5-р сарын 25. 15:00

Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа2018 оны 5-р сарын 25. 14:55

Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлэв2018 оны 5-р сарын 25. 14:41

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ2018 оны 5-р сарын 25. 14:34

Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх замыг нээлээ2018 оны 5-р сарын 25. 14:13

Талбай дээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна2018 оны 5-р сарын 25. 14:00

Асашёорюүгийн бүл дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлээ2018 оны 5-р сарын 25. 13:58

О.Эскандон: Н.Төгсцогтод олимпийн медаль, надад туршлага бий Н.Төгсцогт: Яаж гэдгээ мэдэхгүй ч ямар ч байсан ялна2018 оны 5-р сарын 25. 13:51

АТГ: Д.Сугарыг дуудаж мэдүүлэг авна2018 оны 5-р сарын 25. 13:47

Дэд сайд Ж.Сауле “Мах, сүүний анхдугаар аян”-ы ажлын хэсгийг даргалж байна2018 оны 5-р сарын 25. 13:45

Хүүхдийн баяраар мэргэжлийн хяналтын 150 байцаагч ажиллана2018 оны 5-р сарын 25. 13:37

“Байгалиа хамгаалъя“ аян эхэлснээс хойш 54 зөрчил илрүүлж, долоон зөрчилд 21 сая төгрөгийн торгууль ногдуулжээ2018 оны 5-р сарын 25. 13:30

АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо2018 оны 5-р сарын 25. 13:30

Ч.Хүрэлбаатар: 100 хувь болговол ОУВС-гийн хөтөлбөр зогсоно2018 оны 5-р сарын 25. 13:28

Нийслэлийн ногоон бүсэд их цэвэрлэгээ хийж байна2018 оны 5-р сарын 25. 13:26

Хотын дарга С.Батболд нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэв2018 оны 5-р сарын 25. 12:59

”Номын баяр” эхэллээ2018 оны 5-р сарын 25. 12:57

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, С.Баярыг эргэлээ2018 оны 5-р сарын 25. 12:52

Зам тээврийн осол 20 орчим хувиар буурчээ2018 оны 5-р сарын 25. 12:48

Дэлхийн парламентын чуулганд УИХ-ын төлөөлөл оролцоно2018 оны 5-р сарын 25. 12:40

Хөх хотын Гран при тэмцээнд манай улсаас 28 жудоч зодоглоно2018 оны 5-р сарын 25. 12:24

Ирэх баасан гарагт бүх нийтээр амарна2018 оны 5-р сарын 25. 12:05

Малдаа яваад сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2018 оны 5-р сарын 25. 12:02

Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж олгохыг дэмжсэнгүй2018 оны 5-р сарын 25. 11:39

Нийслэлийн газрын дуудлага худалдааны анхны үнийг шинэчилсэн тогтоол гаргалаа2018 оны 5-р сарын 25. 11:23

ТҮЦ эрхлэгчидтэй уулзлаа2018 оны 5-р сарын 25. 11:20

Малайзын шинэ ерөнхий сайд, сайд нарынхаа цалинг бууруулав2018 оны 5-р сарын 25. 11:15

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Иргэд хуваасан талх байтугай, ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон” гэв2018 оны 5-р сарын 25. 11:11

Зөвшөөрөлгүй тусгай дуут, гэрлэн дохио хэрэглэсэн 22 жолоочид шийтгэл оногдуулжээ2018 оны 5-р сарын 25. 11:10

Өнөөдөр ШИНЭ ЗАМ нээлтээ хийнэ2018 оны 5-р сарын 25. 10:59

Энэ залуу түгжирч зогсохгүй ,ажилдаа өдөр бүр усаар сэлж очдог байна2018 оны 5-р сарын 25. 10:53

Хан-уул дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн өдөрлөг зохион байгууллаа2018 оны 5-р сарын 25. 10:49

Зах, худалдааны төвүүдэд зарагдаж буй хүүхдийн бэлгэнд шалгалт хийж байна2018 оны 5-р сарын 25. 10:48

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзав2018 оны 5-р сарын 25. 10:44

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзана2018 оны 5-р сарын 25. 10:41

Чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэх эсэхийг хэлэлцэнэ2018 оны 5-р сарын 25. 10:40

Шатрын УАШТ долоо дахь өдрөө үргэлжилж байна2018 оны 5-р сарын 25. 10:27

БНАСАУ АНУ-тай хэзээ ч хэлэлцээ хийхэд бэлэн байна2018 оны 5-р сарын 25. 10:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.2018 оны 5-р сарын 25. 09:49

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2018 оны 5-р сарын 25. 09:47

Үндсэн хуулийн цэц хуралдана2018 оны 5-р сарын 25. 09:43

Өнөөдөр болох үйл явдал2018 оны 5-р сарын 25. 09:42

Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна.2018 оны 5-р сарын 25. 09:41

С.Баяр Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан өрөөнд хэвтэж байна2018 оны 5-р сарын 25. 00:18

Шуурхай мэдээ: Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт цуцлагдлаа2018 оны 5-р сарын 25. 00:06

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох