“Ганц мод”-нд гацсан ЖОЛООЧ эх орноосоо хамгаалалт гуйж байна

2018 оны 5-р сарын 16. 16:33

Найз мааньТавантолгойн нүүрс тээврийн жолооч. Тавантолгойн нүүрсний ордоос Хятадын Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэдэг шланз машин жолооддог. Амьдралын төлөө яваа мянган залуусын л нэг. Гэвч амьдрахын төлөөх ажил нь амь өрссөн дайны талбараас ялгаагүй байгаа тухай түмэн зовлонг тэр тооцдог. “Уйлаад ч болтугай яримаар л байна, хэн ч сонсохгүйгээс хойш яалтай билээ” гэж цөхрөнгөө барах нь сонсч байгаа хүнд ч хэцүү.

Өнгөрсөн намар Тавантолгойн жолооч нар зам дээр 170 км урт очер үүсгэн хэдэн арван өдрөөр зогсдог байлаа. “Хэзээ хил гарахыг мэдэхгүй” хэмээн хар зам дээр зогсох жолооч нарт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан. Ийн өнгөрсөн цагт бичиж буйгийн учир нь тэд одоо зам дээр бус Хятадын Ганц модны боомтод гацдаг болсон. Бүр долоо хоног гацах нь энүүхэнд гэдгийг найз маань хэлж байна. Монгол талаас нүүрс тээвэрлэсэн машинууд саадгүй орж байгаа ч буцаад хоосон машинтайгаа Монгол руу гарах гарц яагаад ингэж гацсаныг мэдэх хүн тэнд алга.

Гашуунсухайт, Ганц модны боомтыг чиглэсэн зам дээр хэдэн арван өдрөөр очерлох нь зовлон биш байсан аж. Жинхэнэ зовлон Ганц модны боомтод байгааг тэд хэлэв. Хятадууд монгол жолооч нарыг Ганц модны боомтод нохойноос дор үзэж байгааг тэд баримт нотолгоотой хэлж байна. Жолооч нарыг доромжлох, зодох, машиныг нь шатаах бол энүүхний асуудал гэнэ. Очер дайруулсангүй гэж монгол жолоочийг хятадууд хэдэн арваараа нийлж зодсон хэрэг саяхан гарсан байна. Харин энэ хэргийг монгол жолоочийн буруу хэмээн Хятадын цагдаа нар тоодоггүй. Шланз машин шатах нь санамсаргүй хэрэг огт биш гэнэ. Нүүрс буулгалт, урд хойноо орж явах явцад үүссэн маргаан эцэст нь монгол жолоочийг хэдэн арван саяын өрөнд оруулах шалтгаан болдог байна. Ганц модны боомтод монгол жолооч амь насаа алдсан ч, эд хөрөнгөөрөө хохирсон ч, юу ч олж долоохгүйг нь хятадууд байнга сануулж, доромжилдог байна. Хятадын талд болж буй энэ бүхний араас Монголын цагдаа яаж ч чадахгүй. Монголын хууль Хятадын нутаг дэвсгэрт үйлчлэхгүй учраас жолооч нар хохироод үлддэг. Ямар сайндаа л “ядаж Монголдоо түгжрээд зогсч байх юмсан” гэж халаглаж байхав.

Жолооч нар нэг рейс хийхдээ 2000-2500 юань авдаг. Энэ нь монгол мөнгөөр 700-900 мянган төгрөг. Гэвч энэ мөнгөнийхөө ихэнхийг Ганц модны боомтод дуусгаад гарч ирж буй аж. Буудал хоногийн 100 юань. Дээр нь нэг өдрийн хоол хүнс, ус ундаа, тамхи нийлээд 1000 юань. Долоо хоногт багадаа л 1500 юань үрчихээд гарч ирдгээ тэд хэлэв. Монголынхоо зам дээр зогсч байвал арай л хэмнэлттэй гэж аргаа ядаж байна. Ганц модонд өнгөрсөн намраас эхлэн монгол суваг гаргахыг хориглосон. DDISH ашиглавал торгоно, үйл ажиллагааг нь зогсооно гэж айлгасаар монгол мэдээллийг бүрмөсөн зогсоосон бол одоо монгол хоол зарахыг хориглож буй гэнэ. Хоол зарах гэж ирсэн монголчуудыг хилээр оруулахгүй буцаах, мөнгө нэхэх зэргээр хавчиж эхэлсэн байна.

Энэ бүхнээс үүдэн жолооч нар Монгол төрөөс нэг зүйлийг хүсч байна. Тэр нь Хятадын Ганц модны боомтод монгол төрийн төлөөлөгчтэй болох. Мянган жолоочийн эрх ашгийг хамгаалахКОНСУЛТАЙ болгож өгөхийг тэд гуйж байна. Харьяалах улсгүй мэт доромжлуулж, зодуулж, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа мянган жолооч эх орноосоо хамгаалалт хүсч байна. Үүнийг зөвхөн жолооч нар хүсдэггүй. Гашуунсухайтад ажилладаг төрийн цагдаа “Ганц модны боомтод ямар ч хэрэг, асуудал гарсан бид зохицуулж чаддаггүй. Цагдаад нь бичиг өгөхөөс өөрийг хийж чаддаггүй. Болдог бол Ганц модонд монгол жолооч нарт туслах, зөвлөх КОНСУЛ хэрэгтэй байна. Энэ хүсэлтийг заавал бичээрэй” хэмээн биднээр үгээ дайсан. Иргэнээ гэсэн монгол цагдаагийн үг яаж ч чадахгүй аргаа ядсаны илрэл биз.

Биднийг Гашуунсухайтад ажиллаад буцах замд машинаа унагаасан жолооч толгод даваад зугтаж байв. Цагдаа нар араас нь явж, машин дээр нь авчраад “Бид ч яахав, торгууль бичээд өнгөрнө. Харин хятад эзэн нь алж ч магадгүй. Эзнээсээ айгаад зугтаж байхгүй юу” хэмээн жолоочийн түмэн зовлонг өмнөөс нь бидэнд тооцсон.

Үнэндээ тэдэнд эх орныхоо зам дээр түгжирч зогсох нь ЖАРГАЛ аж. Хүний нутагт нохойноос дорд үзэгдэж, адлуулж зогсоо монгол залуусын ааг омог нэг л өдөр хөдөлж, үймээн самуунаас илүү зүйл болоход ойрхон байна. Монголын Гашуунсухайт, Хятадын Ганц модны боомт хооронд 500 хүрэхгүй метр газар. Эх орноосоо иймхэн зайн цаана ад үзэгдэж буй 1000 залуу эх орноосоо хамгаалалт хүсч байна, Ерөнхий сайд аа. Энэ хүсэлт Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт ч хамаатай. Ерөнхий сайдыг танхимын гишүүдтэйгээ Гашуунсухайтад очиход зам дээр зогсч байсан том тэргүүдийг уулын цаана аваачиж нуусан гаалийн дарга нарт ч энэ наалдах асуудал.

“Ахуй амьдралынхаа төлөө зүтгэж, олон хоногоор машиндаа хонож өнжин яваа жолооч нарын төлөө гэсэн аливаа санал, санаачилга бүрийг Засгийн газар дэмжинэ” хэмээсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг хэлсэн үгэндээ эзэн болохыг хүсч байна. Нийгмийн даатгалыг нь төлж, машин тэргийг нь засч засварлах, унтаж амрах газар гаргаж өгөхөөсөө өмнө тэдэнд амьд явах баталгаа гаргаж өгөөрэй. Тавантолгойн жолооч нар эх орноосоо хэдхэн км-ын цаана хүний нутгийн зовлонг бие, сэтгэлээрээ амсч байна. Тэд төрийн халамж бус хамгаалалт хүсч буй юм шүү.

Б.Учрал

Эх сурвалж: shuud.mn


Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 4 ]

2018 оны 5-р сарын 17. 09:51Зочин - [103.10.20.***]

төрд нь суусан хэд нь хэрүүл хийхээс өөр ажил хийх биш дээ юун та нарыг хамгаалах вэ

2018 оны 5-р сарын 17. 01:40Зочин - [103.229.120.**]

Яанаа яасан ч хэцүү юм бэ дээ.

2018 оны 5-р сарын 16. 20:23Зочин - [27.123.214.***]

УГ НЬ ТӨРТЭЙ УЛС ЮМСАН ДААНЧ ӨНӨӨ МАРГААШИЙН ХЭРҮҮЛ ХИЙСЭЭР УЛС ОРОН НЬ ХУЖААГААР ДҮҮРСЭН ЭМС ХҮҮХЭН НЬ ХУЖААГИЙН ДЭВСГЭР БОЛООД,ЭРЧҮҮД НЬ НЭГ НЭГЭЭРЭЭ АЛУУЛААД ДУУСАХ НЬДЭЭ

2018 оны 5-р сарын 16. 17:47Зочин - [103.10.20.***]

kk ezengui ailiin heden huuhed shig... yun eronhii said wee baidag um uu tiim hun

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Какүрюү М.Ананд түрүүллээ3 цаг 29 минутын өмнө

The Voice of Mongolia шоуны ялагчаар Ц.Энгүүн шалгарлаа3 цаг 31 минутын өмнө

Аварга Н.Түвшинбаяр алтан медаль хүртлээ3 цаг 35 минутын өмнө

Какүрюү давж, Хакүхо унав11 цаг 33 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа11 цаг 50 минутын өмнө

Үс засуулбал: Жаргал ирнэ13 цаг 29 минутын өмнө

Ирэх 7 хоногт 33 хэм хүрч хална13 цаг 30 минутын өмнө

Бохь зажилахын санаандгүй ашиг тус илэрчээ14 цаг 3 минутын өмнө

Шведэд бэлгийн дарамтгүй сексийн тухай шинэ хууль батлав14 цаг 25 минутын өмнө

МУГТ Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа14 цаг 31 минутын өмнө

МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдана14 цаг 38 минутын өмнө

Саранд очсон америкийн сансрын нисэгч нас баржээ14 цаг 43 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 12-14 градус дулаан байна.14 цаг 46 минутын өмнө

“The Voice of Mongolia” шоуны ялагч өнөөдөр тодорно14 цаг 50 минутын өмнө

Хоёр Солонгосын удирдагчид хэлэлцээ хийх товыг зарлав15 цагийн өмнө

Үндэсний сурын Улаанбаатар хотын АШТ болж байнаӨчигдөр 18 цаг 26 минут

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу Өчигдөр 15 цаг 53 минут

Монгол Улсын гадаад бодлогын талаар УИХ-ын чуулганд танилцуулнаӨчигдөр 15 цаг 51 минут

Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болноӨчигдөр 15 цаг 47 минут

Н.Наранбаатар:Наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор сэдэвлэн найруулна2018 оны 5-р сарын 26. 13:40

Жүжигчин Тэмка Австралид аялж явна2018 оны 5-р сарын 26. 13:35

Ерөнхийлөгч Х.Баттулга номын баярт оролцож байна2018 оны 5-р сарын 26. 13:22

Өнөөдрөөс түр хаагдах замууд2018 оны 5-р сарын 26. 12:43

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн ЗҮРХНИЙ ХАГАЛГАА амжилтгүй болжээ2018 оны 5-р сарын 26. 12:38

Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна2018 оны 5-р сарын 26. 12:35

Хэрвээ та эрхий хуруугаа үлээвэл, таны биед ямар нөлөө үзүүлэх вэ?2018 оны 5-р сарын 26. 12:25

Цөмийн туршилтын талбайг хаах ёслолын бичлэгийг эндээс үзнэ үү. 2018 оны 5-р сарын 26. 12:01

Элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаа амжилттай боллоо2018 оны 5-р сарын 26. 11:56

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой2018 оны 5-р сарын 26. 11:20

МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медаль хүртлээ2018 оны 5-р сарын 26. 11:18

Трамп Ким Чен Унтай уулзаж болох юм гэж дахин мэдэгджээ2018 оны 5-р сарын 26. 11:14

Оростой харилцахдаа “улаан зураасыг” давж гарахгүй байхыг Путин Өрнөдөд анхааруулав2018 оны 5-р сарын 26. 11:09

Улаанбаатарт шороон шуургатай, 15 хэм дулаан байна2018 оны 5-р сарын 26. 11:06

С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилбараар гаргана2018 оны 5-р сарын 25. 19:33

Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав2018 оны 5-р сарын 25. 19:05

Хүүхдүүдээ баярлуулахдаа дараах зөвлөмжийг анхаараарай2018 оны 5-р сарын 25. 18:59

МУГТ Н.Төгсцогт өмсгөлдөө багш Д.Банди агсны хөргийг заллаа2018 оны 5-р сарын 25. 18:08

“Эрдэнэт” үйлдвэр ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв2018 оны 5-р сарын 25. 18:06

Хорт хавдраар нас барсан модель бүсгүйн захиас...2018 оны 5-р сарын 25. 18:02

НӨАТ-ын 50 сая төгрөг хожсон супер азтан Г.Батцэцэг өнөөдөр батламжаа гардан авлаа.2018 оны 5-р сарын 25. 18:00

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоов2018 оны 5-р сарын 25. 17:57

Хахууль авсанд нь 6,5 сая, өгсөнд нь 120 саяын торгууль оноожээ2018 оны 5-р сарын 25. 17:55

Иргэний эрх тэгш байх нөхцөлийг алдагдуулсан гэж Цэц дүгнэлээ2018 оны 5-р сарын 25. 17:50

Тамхины үнэ хангалттай өндөр биш байна2018 оны 5-р сарын 25. 17:40

ТҮЦ эрхлэгчдийн саналыг журамд тусгаж шийдвэрлэхийг үүрэгдлээ2018 оны 5-р сарын 25. 17:30

Вилл Смит хөлбөмбөгийн дэлхийн аваргын сүлд дууг дуулна2018 оны 5-р сарын 25. 17:06

Түүхэн уулзалтад зориулан гаргасан зоосны үнэ хямдарчээ2018 оны 5-р сарын 25. 17:02

Я.Болдбаатар: Хамгаалалтын бүсэд худаг гаргахыг хориглосон байдаг2018 оны 5-р сарын 25. 16:59

Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн хамт олон бүтээн байгуулалт хийжээ2018 оны 5-р сарын 25. 16:57

Ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ2018 оны 5-р сарын 25. 16:47

НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн ЕБС-иудын төгсөгчдийн “Эрдмийн баяр”-т оролцлоо2018 оны 5-р сарын 25. 16:45

Агаарын бохирдлыг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна2018 оны 5-р сарын 25. 16:41

Монгол Улсын хөгжлийн суурь асуудлаар эрдэмтэдтэй санал солилцлоо2018 оны 5-р сарын 25. 16:36

МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медалийн төлөө барилдана2018 оны 5-р сарын 25. 16:31

Эрх зүйн ажилтнуудад зориулсан сургалт болж байна2018 оны 5-р сарын 25. 16:24

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохыг дэмжлээ2018 оны 5-р сарын 25. 15:00

Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа2018 оны 5-р сарын 25. 14:55

Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлэв2018 оны 5-р сарын 25. 14:41

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ2018 оны 5-р сарын 25. 14:34

Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх замыг нээлээ2018 оны 5-р сарын 25. 14:13

Талбай дээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна2018 оны 5-р сарын 25. 14:00

Асашёорюүгийн бүл дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд түрүүлээ2018 оны 5-р сарын 25. 13:58

О.Эскандон: Н.Төгсцогтод олимпийн медаль, надад туршлага бий Н.Төгсцогт: Яаж гэдгээ мэдэхгүй ч ямар ч байсан ялна2018 оны 5-р сарын 25. 13:51

АТГ: Д.Сугарыг дуудаж мэдүүлэг авна2018 оны 5-р сарын 25. 13:47

Дэд сайд Ж.Сауле “Мах, сүүний анхдугаар аян”-ы ажлын хэсгийг даргалж байна2018 оны 5-р сарын 25. 13:45

Хүүхдийн баяраар мэргэжлийн хяналтын 150 байцаагч ажиллана2018 оны 5-р сарын 25. 13:37

“Байгалиа хамгаалъя“ аян эхэлснээс хойш 54 зөрчил илрүүлж, долоон зөрчилд 21 сая төгрөгийн торгууль ногдуулжээ2018 оны 5-р сарын 25. 13:30

АТҮТ уурхайнуудтай хамтран нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалтыг шинэчлэхээр боллоо2018 оны 5-р сарын 25. 13:30

Ч.Хүрэлбаатар: 100 хувь болговол ОУВС-гийн хөтөлбөр зогсоно2018 оны 5-р сарын 25. 13:28

Нийслэлийн ногоон бүсэд их цэвэрлэгээ хийж байна2018 оны 5-р сарын 25. 13:26

Хотын дарга С.Батболд нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэв2018 оны 5-р сарын 25. 12:59

”Номын баяр” эхэллээ2018 оны 5-р сарын 25. 12:57

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, С.Баярыг эргэлээ2018 оны 5-р сарын 25. 12:52

Зам тээврийн осол 20 орчим хувиар буурчээ2018 оны 5-р сарын 25. 12:48

Дэлхийн парламентын чуулганд УИХ-ын төлөөлөл оролцоно2018 оны 5-р сарын 25. 12:40

Хөх хотын Гран при тэмцээнд манай улсаас 28 жудоч зодоглоно2018 оны 5-р сарын 25. 12:24

Ирэх баасан гарагт бүх нийтээр амарна2018 оны 5-р сарын 25. 12:05

Малдаа яваад сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2018 оны 5-р сарын 25. 12:02

Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж олгохыг дэмжсэнгүй2018 оны 5-р сарын 25. 11:39

Нийслэлийн газрын дуудлага худалдааны анхны үнийг шинэчилсэн тогтоол гаргалаа2018 оны 5-р сарын 25. 11:23

ТҮЦ эрхлэгчидтэй уулзлаа2018 оны 5-р сарын 25. 11:20

Малайзын шинэ ерөнхий сайд, сайд нарынхаа цалинг бууруулав2018 оны 5-р сарын 25. 11:15

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: “Иргэд хуваасан талх байтугай, ганц ширхэг төмс ч авах мөнгөгүй болсон” гэв2018 оны 5-р сарын 25. 11:11

Зөвшөөрөлгүй тусгай дуут, гэрлэн дохио хэрэглэсэн 22 жолоочид шийтгэл оногдуулжээ2018 оны 5-р сарын 25. 11:10

Өнөөдөр ШИНЭ ЗАМ нээлтээ хийнэ2018 оны 5-р сарын 25. 10:59

Энэ залуу түгжирч зогсохгүй ,ажилдаа өдөр бүр усаар сэлж очдог байна2018 оны 5-р сарын 25. 10:53

Хан-уул дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн өдөрлөг зохион байгууллаа2018 оны 5-р сарын 25. 10:49

Зах, худалдааны төвүүдэд зарагдаж буй хүүхдийн бэлгэнд шалгалт хийж байна2018 оны 5-р сарын 25. 10:48

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзав2018 оны 5-р сарын 25. 10:44

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзана2018 оны 5-р сарын 25. 10:41

Чуулганаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэх эсэхийг хэлэлцэнэ2018 оны 5-р сарын 25. 10:40

Шатрын УАШТ долоо дахь өдрөө үргэлжилж байна2018 оны 5-р сарын 25. 10:27

БНАСАУ АНУ-тай хэзээ ч хэлэлцээ хийхэд бэлэн байна2018 оны 5-р сарын 25. 10:22

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.2018 оны 5-р сарын 25. 09:49

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2018 оны 5-р сарын 25. 09:47

Үндсэн хуулийн цэц хуралдана2018 оны 5-р сарын 25. 09:43

Өнөөдөр болох үйл явдал2018 оны 5-р сарын 25. 09:42

Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна.2018 оны 5-р сарын 25. 09:41

С.Баяр Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан өрөөнд хэвтэж байна2018 оны 5-р сарын 25. 00:18

Шуурхай мэдээ: Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалт цуцлагдлаа2018 оны 5-р сарын 25. 00:06

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох