О.Баасанхүүг зодоогүй. Харин ч өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан

2018 оны 5-р сарын 17. 10:17

Улсын дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэр өнгөрсөн даваа гаригт гаргасан. Шүүх хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн МАХН-ын зарим гишүүдтэй зодолдсон, ам зөрсөн гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэ асуудлаар Монгол Улсын Шадар сайд асан, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Улсын дээд шүүхээс танай намын дүрмийн өөрчлөлтийг хоёр ч удаа бүртгэхээс татгалзлаа. Яагаад танай намын дүрмийг бүртгэхгүй байгаа юм бэ?

-Манай нам хоёрдугаар их чуулганаа энэ хаврын эхээр хийсэн. Энэхүү хуралдаанаар намын дүрэм, мөрийн хөтөлбөртөө тодорхой өөрчлөлтийг оруулсан. Энэхүү өөрчлөлт бусад улс төрийн намын дүрэм, мөрийн хөтөлбөртэй адилхан. Үүнийгээ бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөн барьсан юм. Гэтэл Улсын Дээд шүүх удаа дараа О.Баасанхүүгийн эрх ашгийн төлөөх шийдвэрийг гаргалаа. Цаашид энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий шүүгчид хандана. Өөрөөр хэлбэл “МАНАН”-гийн улс төр, бизнесийн бүлэглэл шийдвэр гаргагчдыг санхүүжүүлж, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгүүлэхгүй байх үйл ажиллагааг явуулаад удаж байна. Улсын дээд шүүхээс манай намын зарим гишүүд хоорондоо маргаантай байгаа учраас бүртгэх боломжгүй гээд буцаадаг. Ямар нэгэн улс төрийн намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг л шүүхийн байгууллага хянах үүрэгтэй. Харамсалтай нь Улсын дээд шүүх энэхүү хэм хэмжээгээ зөрчиж, намын дотоод асуудалд оролцож байна. Үүнд манай нам шүүмжлэлтэй хандаж байгаа. Мөн Улсын дээд шүүхийн хуралдаанд О.Баасанхүү гэх хүнийг зориуд ирүүлж, нэг тал мэтээр харуулан, хооронд нь зөрчилдүүлсэн нь шүүхийн байгууллагын үйл ажиллагааны алдаа. Монголын шүүх ялзарч байна. Бид энэ ёс зүйгүй шүүгчдийн асуудлыг олон нийтэд гаргаж тавина. Мөн ойрын хугацаанд намынхаа дүрэм, мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд дахин хандана.

-Өмнө Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрт танай намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн зарим заалт, материал дутуу байна гэж буцаасан. Энэ удаад О.Баасанхүү гишүүнээс болсон гэж ойлгох уу?

-Энэ удаагийн манай дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтөд ямар ч хаягдсан, орхигдсон, дутуу зүйл байхгүй. Өнгөрсөн удаад гарсан тэр дутуу гээд байгаа материал, баримт, заалтуудыг нь хуулийн хүрээнд бүгдийг нэмсэн. Ингээд шүүхээр бүртгүүлэхээр очдог. Гэтэл шүүхээс “Дутуу, орхигдуулсан зүйл заалтаа нэмсэн байна. Гэхдээ өмнө гарч байсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэж үзээд буцаасан. О.Баасанхүү гэдэг хүн манай намын жирийн нэг гишүүн. Бүртгүүлэх үйл ажиллагаанд жирийн гишүүн ч байна уу, УИХ-ын гишүүн ч байна уу хамаагүй байдаг. Энэ бол аж, ахуйн нэгжийн бүртгэлийн ажил. Гэтэл энэ хүнийг шүүх хуралдаанд ажиглагчаар оруулж ирүүлсэн нь асуудал үүсгэсэн. Үүнээс болж маргаан үүсч, О.Баасанхүү гишүүн шүүхийн танхимд салаавч гаргаж, бүдүүлэг авир гаргасан. Би шүүх, хуулийн байгууллагад насаараа ажилласан хүн. Өнөөдөр Монголын шүүх ийм нэр хүндгүй, дорд орсныг бид харлаа. Шүүхийн байгууллага ингэж бусдаар доромжлуулчихаад улс төр, бизнесийн бүлэглэлийн даалгавраар үйлчилж, тэдэнд ая тал засаж байгаа нь харамсалтай.

-Маргаан үүсгээд байгаа хүмүүст танай намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэхгүй байх ашиг сонирхол нь юунд байна?

-Хувьсгалт нам улам бүр өргөн тэлж байна. Олон нийтийн дэмжлэгийг авч байна. Бид Шинэ Үндсэн хуулийг хийлээ. Оюу толгой, Таван толгойн орд газрын баялгийг монголчуудад өгөхөөр шийдвэр гаргасан. Энэхүү баялгийн сангаас боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг ард түмэндээ үнэ төлбөргүй болгох асуудлыг шийдлээ. Өөрөөр хэлбэл, манай нам шинэ Үндсэн хуулиа боловсруулчихаад ард түмнээсээ дэмжлэг аваад явж байгаа болохоор олигарх бүлэглэлүүд бидний энэхүү үйл ажиллагааг зогсоох гэсэн оролдлого юм.

-О.Баасанхүү гишүүн “Гурван шүүгчийн өмнө намайг зодсон” гэж ярьсан. Энэ үнэн үү. Шүүх хурлын үеэр юу болсон талаар тодруулахгүй юу?

-Шүүгч бол аливаа ашиг сонирхлын нөлөөллөөс ангид шийдвэр гаргах ёстой. Гэтэл Улсын Дээд шүүхийн шүүгчид бусдын нөлөөнд автагдсан үйл ажиллагаа явуулж байна. Намын дотоод асуудалд оролцож байна, бусдын захиалгаар ажиллаж байна. Монголын ард түмэн авлигын сүлжээний хөлд үрэгдэж байгаа. Тиймээс Улсын Дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах ёстой. Улсын Дээд шүүх дээр болсон үйл явдлын талаар ташаа мэдээлэл тарсан. О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Бусдыг өдөөн хатгасан. Тэр нөхрийн талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана. Нөгөө талаар, О.Баасанхүү МАХН-ынханд зодууллаа гэдэг мэдээллийг сошиалд тараасан. Энэ бол ор үндэслэлгүй мэдээ юм. О.Баасанхүү шүүх хуралдааны дараа зүгээр л гараад явсан. Гарч явсныхаа дараа бусдад зодуулсан эсэхийг бид мэдэхгүй. Ийм ичих нүүргүй худлаа ярьдагаа болих хэрэгтэй. Улсын дээд шүүхийн гурван шүүгчээс юу болсон талаар лавласан ч болно. Хэн нь түрүүлж бүдүүлэг авир гаргасан бэ, хэн нь Монгол Улсын дээд шүүхийн танхимд ёс бус үйлдэл гаргасан бэ гэдгийг асуух хэрэгтэй. О.Баасанхүүг зодоогүй. Харин ч О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Шүүгч удаа дараа шаардлага тавихад биелүүлээгүй. Энэ бүх үйлдэл нь камерт бичигдсэн. Тиймээс би ёс зүйгүй гишүүнийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-2020 оны сонгууль дөхөж байна. Үүнээс өмнө намын дотоод асуудлаа хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ. Байнгын ийм хагаралтай, бутралтай байх уу. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Юуны өмнө намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд дахин өгнө. Шүүхээс хэдэн удаа буцаах нь уу гэдгийг бид харна. Хоёрдугаарт, манай нам дотор ямар нэгэн хүндрэлтэй, зөрчилтэй асуудал байхгүй. Харин ганц нэг хүнийг хөлслөөд Төрийн ордныг шөнийн дөрвөн цаг хүртэл ажиллуулж, хурал цуглаан хийдэг хууль бус бүлэглэл бий. Үүнийг бид ард түмэндээ ил болгож байгаа. Түүнээс биш нам дотор ямар ч хүндрэл, зөрчил байхгүй. Үүнд ард түмэн маань санаа зовох хэрэггүй ээ.

-Танай намаас УИХ-д суудалтай ганцхан хүн бий. Энэ хүнтэйгээ цаашид учраа олоод, хамтраад ажиллахад ямар саад бэрхшээл үүсчихээд байна вэ?

-Энэхүү зөрчилдүүлж буй үйл ажиллагааг цаанаас нь улс төр, бизнесийн бүлэглэл зориуд санхүүжүүлж хийж байгаа. Сая намын дүрмэндээ бид жигүүртэй байх асуудлыг оруулсан. Тийм болохоор О.Баасанхүү гишүүн бидэнтэй хамтраад ажиллаж болно. Үүнийг бид өөрт нь шууд хэлдэг. О.Баасанхүү бол улс төрийн хүнд байдалд орчихсон хүн. Тийм болохоор цаашдаа шинээр нам байгуулаад явах уу, бусад улс төрийн нам, хүчнийхэнтэй нэгдэх үү гэдэг нь өөрийнх нь шийдэх асуудал. Бид бол хамтраад ажиллаж болно гэдгээ хэлдэг.

-Танай намын гишүүн З.Баянсэлэнгийг сайдын алба хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж түрээсийн орон сууцанд хамаатнуудаа оруулсан, ашиг сонирхлын зөрчил байсан гэх асуудлаар АТГ-аас шалгасан. Энэхүү асуудалд танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын тогтоолыг гүйцэтгэснийхээ төлөө энэ хүн шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл “Бэрэн” компаниас 223 орон сууц түрээсээр авч өг гэсэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүллээ гэх үндэслэлээр З.Баянсэлэнгийг яллаж байгаа. Одоо энэхүү хэрэг Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр явж байна. Ийм ёс бус үйл ажиллагаагаа эрх баригчид зогсоогооч. Монголчуудыг үзэл бодол, намын харьяаллаар нь ялгаварладгаа болиоч ээ. Энэ талаарх шаардлагыг төрийн өндөр албан тушаалтан, эрх барьж буй байгууллагуудад бид албан ёсоор өгсөн. Энэ талаараа удахгүй олон нийтэд мэдээлэх болно. Ер нь “Бэрэн”-ээс өөр компаниас авсан байвал энэ бол гэмт хэрэг шүү дээ. Мөн 223-аас илүү айл орчихсон бол асуудал ярьж болно. Гэтэл ийм асуудлууд байхгүй. Энэ бол МАНАН бүлэглэлээс зориуд зохион байгуулж буй ажил юм. Ийм хийсвэр хэргээр монголчуудыг бүгдийг нь гэмт хэрэгтэн болгож болно.

-Танай намын дарга сүүлийн үед үүсээд байгаа асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

-Намын даргын байр суурь биднээс хол зөрөхгүй байх гэж бодож байна. Намын даргын өдөр тутмын үйл ажиллагаагаа хийгээд л явж байгаа. Саяхан бид Хан-Уул, Багануур, Багахангайд ажиллаад ирсэн. Манай намын удирдлагууд Монголынхоо жирийн иргэдийн гэрээр орж, намынхаа дүрэм, мөрийн хөтөлбөрийг танилцуулж байгаа. Үүнд хамгийн чухал нь бидний боловсруулсан шинэ Үндсэн хууль юм. Энэ хууль батлагдсанаар төрийн эрх мэдэл шууд утгаараа ард түмний гарт очно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дээд танхим нам бус иргэдээс сонгогдоно. Харин Улсын бага хуралдай буюу хууль тогтоох байгууллага нь улс төрийн намын гаргасан саналын дагуу байгуулагдаж, тэр нь байнгын ажиллагаатай парламент байж, хуулиа гаргана. Ингэх юм бол улс орны өмнө тулгамдаж байгаа бүх асуудлууд амархан шийдэгдэх болно.

Э.Мөнхтүвшин



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 3 ]

2018 оны 5-р сарын 17. 21:39Зочин - [202.179.27.***]

баасанхүү галзуу хүн

2018 оны 5-р сарын 17. 10:32Зочин - [66.181.161.**]

Yasanhuu vee ene chini

2018 оны 5-р сарын 17. 10:20Зочин - [64.119.20.***]

МАХН-ыг манан шахах гээд байна уу гайгүй юу

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Орон нутгийн замд осол гарч нэг хүн амиа алджээ1 цаг 45 минутын өмнө

264.5 мянган га-д тариалалт хийжээ2 цаг 10 минутын өмнө

Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ2 цаг 43 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаар МИАТ-ийн хувьчлалыг хэлэлцэж байна2 цаг 45 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга хөгжмийн зохиолч Б.Шаравыг хүлээн авч уулзлаа2 цаг 47 минутын өмнө

Хятадууд Цэнхэрмандал суманд хууль бусаар алт олборлолт явуулж байжээ3 цаг 16 минутын өмнө

Д.Сарангэрэл сайд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож байна3 цаг 23 минутын өмнө

Дэлхийн хамгийн нэрт тамирчныг нэрлэв3 цаг 28 минутын өмнө

Майкл Помпео: АНУ-БНАСАУ-ын уулзалт төлөвлөсөн ёсоор болно3 цаг 35 минутын өмнө

Хуурайшилт ихсэх тул түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна3 цаг 39 минутын өмнө

Зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн, худалдсан бол 450-5.400.000 хүртэл торгоно3 цаг 43 минутын өмнө

Эзгүй суудалтай, хөрөнгө оруулагчгүй “Эдийн засгийн форум”3 цаг 51 минутын өмнө

Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэнэ3 цаг 55 минутын өмнө

У.Хүрэлсүх харин "яг түүн шиг" байж чадсан уу?4 цагийн өмнө

Өнөөдөр болох үйл явдал4 цаг 41 минутын өмнө

Улаанбаатарт 23 хэм дулаан байна4 цаг 42 минутын өмнө

У.Хүрэлсүх: Монголчууд бид хамтын хүчээр бэрхшээлийг давж чаддаг17 цаг 25 минутын өмнө

Сургуулийн эргүүл зодож танхайрсан М-д долоо хоногийн баривчлах шийтгэл оноожээ18 цаг 49 минутын өмнө

Дэлхий дээр үлдсэн цорын ганц зэрлэг адууны унаганд нэр хайрлая20 цаг 52 минутын өмнө

Элчин сайд Н.Ализодаг хүлээн авч уулзав20 цаг 56 минутын өмнө

"Алтернатив" Х.Отгоо эх үрсийн баяраар алдарт эхийн одонгоо авна20 цаг 58 минутын өмнө

Эхийн эндэгдэл буурахгүй байна21 цаг 2 минутын өмнө

Хорт хавдартай сувилагчид туслацгаая21 цаг 10 минутын өмнө

Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг..." шинэ бүтээл өнөөдөр эгшиглэнэ21 цаг 19 минутын өмнө

З.Энхболд БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав21 цаг 21 минутын өмнө

Баавгайн эд эрхтэн тээвэрлэсэн этгээдүүд ял шийтгүүлэв21 цаг 24 минутын өмнө

Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудал дахин хойшиллоо21 цаг 31 минутын өмнө

Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна22 цаг 25 минутын өмнө

Ноён уултай холбоотой шүүх хурал 30 гаруй удаа хойшилжээ23 цаг 28 минутын өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг саатуулжээ23 цаг 29 минутын өмнө

Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа23 цаг 32 минутын өмнө

“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагаагаа үргэлжилж байна23 цаг 35 минутын өмнө

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ23 цаг 37 минутын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэӨчигдөр 14 цаг 02 минут

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсанӨчигдөр 13 цаг 44 минут

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэвӨчигдөр 12 цаг 54 минут

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байнаӨчигдөр 12 цаг 51 минут

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байнаӨчигдөр 12 цаг 49 минут

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзавӨчигдөр 12 цаг 42 минут

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээӨчигдөр 11 цаг 46 минут

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулнаӨчигдөр 11 цаг 44 минут

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээӨчигдөр 11 цаг 40 минут

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллооӨчигдөр 11 цаг 37 минут

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судалнаӨчигдөр 11 цаг 20 минут

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулавӨчигдөр 11 цаг 15 минут

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүйӨчигдөр 11 цаг 10 минут

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байнаӨчигдөр 11 цаг 01 минут

Эбола вирус дахин дэгдлээӨчигдөр 10 цаг 54 минут

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэӨчигдөр 10 цаг 49 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 10 цаг 47 минут

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоовӨчигдөр 10 цаг 43 минут

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй ньӨчигдөр 10 цаг 29 минут

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээӨчигдөр 10 цаг 26 минут

Өнөөдөр болох үйл явдлуудӨчигдөр 10 цаг 24 минут

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээӨчигдөр 10 цаг 18 минут

УИХ-ын ажлын хэсгүүд хуралданаӨчигдөр 10 цаг 05 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.Өчигдөр 09 цаг 35 минут

Улаанбаатарт 14 градус дулаан байнаӨчигдөр 09 цаг 33 минут

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байна2018 оны 5-р сарын 21. 19:44

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав2018 оны 5-р сарын 21. 19:21

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа2018 оны 5-р сарын 21. 18:50

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо2018 оны 5-р сарын 21. 17:44

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн2018 оны 5-р сарын 21. 17:41

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...2018 оны 5-р сарын 21. 17:24

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй2018 оны 5-р сарын 21. 17:11

Матар хавхаар барьж буй хүү 2018 оны 5-р сарын 21. 16:58

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байна2018 оны 5-р сарын 21. 16:50

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээ2018 оны 5-р сарын 21. 16:43

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээ2018 оны 5-р сарын 21. 16:40

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ2018 оны 5-р сарын 21. 16:39

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байна2018 оны 5-р сарын 21. 16:08

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэ2018 оны 5-р сарын 21. 16:06

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогч2018 оны 5-р сарын 21. 15:48

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно2018 оны 5-р сарын 21. 15:39

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлаа2018 оны 5-р сарын 21. 15:36

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлоо2018 оны 5-р сарын 21. 15:35

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээ2018 оны 5-р сарын 21. 15:28

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээ2018 оны 5-р сарын 21. 15:11

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байна2018 оны 5-р сарын 21. 15:09

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээ2018 оны 5-р сарын 21. 15:04

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэ2018 оны 5-р сарын 21. 13:48

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэ2018 оны 5-р сарын 21. 13:43

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2018 оны 5-р сарын 21. 13:37

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна2018 оны 5-р сарын 21. 13:27

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээ2018 оны 5-р сарын 21. 13:22

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон2018 оны 5-р сарын 21. 13:11

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байна2018 оны 5-р сарын 21. 13:07

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгав2018 оны 5-р сарын 21. 13:01

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга болов2018 оны 5-р сарын 21. 12:57

"Хангарди" спортын наадам боллоо2018 оны 5-р сарын 21. 12:55

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулна2018 оны 5-р сарын 21. 12:39

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэй2018 оны 5-р сарын 21. 12:30

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ2018 оны 5-р сарын 21. 12:22

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээ2018 оны 5-р сарын 21. 11:53

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! 2018 оны 5-р сарын 21. 11:50

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээ2018 оны 5-р сарын 21. 11:40

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга болов2018 оны 5-р сарын 21. 11:37

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэв2018 оны 5-р сарын 21. 11:36

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтууд2018 оны 5-р сарын 21. 11:23

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүлье2018 оны 5-р сарын 21. 11:11

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох