Ерөнхийлөгч Х.Баттулга Малчдын улсын зөвлөгөөнийг нээж үг хэлэв

2018 оны 5-р сарын 17. 13:19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж буй “Мал аж ахуйн тогтвортой хөгжил-2018” Малчдын улсын зөвлөгөөнийг нээж үг хэллээ.

Зөвлөгөөнд мал аж ахуйн салбарт ажиллаж буй 150 гаруй эрдэмтэн, мэргэжилтнүүд, улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчин оролцож байна. Зөвлөгөөнөөр мал аж ахуйн салбарын суурь хуулиудыг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Бэлчээрийн тухай хууль, бэлчээрийн төлбөр, төрөөс малчдын нийгэм, эрүүл мэнд, боловсролын талаар баримталж буй бодлого зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Малчдын улсын зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Эрхэм хүндэт малчид аа,

Зөвлөгөөний зочид, төлөөлөгчид өө.

Монгол Улсын сум бүрээс хүрэлцэн ирсэн малчид Та бүхний амрыг айлтгая. Мал сүрэг тарган тавтай, хүн зон энх дэлгэр сайхан зусаж байна уу?

Хөдөө аж ахуй, газар тариалан тэр дундаа мал аж ахуйг эдийн засгийн голлох салбар болгон хөгжүүлэх шаардлагатай гэж дээр, дооргүй ярьж байгаа энэ цаг үед Малчдын улсын зөвлөгөөн болж байгаа нь бодитой шийдэл, гарц гаргалгааг олоход ихээхэн ач холбогдолтой юм. Ийм ч учраас Малчдын улсын зөвлөгөөнийг нээж надаар үг хэлүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд нь оролцож байгаа байх гэж бодож байна. Энэ зөвлөгөөнөөс шийдэл, гарц, салбарын хөгжилтэй холбоотой санал олон, олон гараасай гэж хүсэж байна.

Биелүүлдэг, хэрэгжүүлдэг бол мал аж ахуйг хөгжүүлэх талаар цөөнгүйбодлого хөтөлбөрийг УИХ, Засгийн газраас баталсан байдаг. 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, мөн 2015 онд би Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдааТӨРӨӨС ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ боловсруулж УИХ-аар батлуулж байсан. Энэ бодлого 2016 оноос эхлэн хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн байх учиртай. Гэтэл амьдрал дээр ямар нэг хэрэгжилт, өөрчлөлт гарсан уу гэдгийг бид эргэн харах хэрэгтэй. Яг мал дээр байгаагийн хувьд та бүхэнд мэдэж, мэдрэгдэж байгаа өсөлт, ахиц юу байгааг ярилцаж,энэ талаар дорвитой, нухацтай хэлэлцэж, нэгэнт гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд хэн, юу саад болоод байгааг тогтоож, зам мөрөө шулуутгахгүй бол урсгалаараа, аясаараа хөгждөг салбар гэж байхгүй.

“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар 2025 он хүртэл баримтлах бодлого”-д “уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор суурьшсан хот, суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ” гэж мал аж ахуйн салбарын хөгжлийн чиглэлийг маш тодорхой гаргаад өгчихсөн байгаа.

Тодорхой үр дүн гарсан эсэх тал дээр надад хэдэн тоо ирүүллээ. Тодорхой дурдвал:

  • 2017 оны байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл ДНБ-ий 10.3 хувь, Хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийн 84.2 хувийг эзэлж байна.
  • Малын тоо 2017 оны жилийн эцсийн дүнгээр 66.2 сая байгаа нь өмнөх оноос 7.6 хувиар өссөн.
  • 2016 оны дүнгээр 400 мянган тонн мах, 891,5 сая литр сүү, 38.6 мянган тонн ноос, ноолуур, мөн 14 сая ширхэг арьс шир үйлдвэрлэсэн байна.
  • Малын түүхий эдийн экспортоос 2017 онд 494,8 сая ам.доллар олсон нь өмнөх оноос 20 орчим хувь илүү байна.
  • Малын мах, махан бүтээгдэхүүний экспорт 2017 онд сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 7 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм байна.

Энэ тоонуудыг харж байхад Засгийн газраас шалтгаалаад сайжирсан, өссөн зүйл огт алга. Зөнгөөрөө, урсгалаараа, малчдын хөдөлмөрөөр л явагдаж байгаа шинж тэмдэг маш тодорхой харагдаж байгаа юм. Хөдөө аж ахуй хариуцсан сайдаар ажиллаж байсан, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байсан хүний хувьд би энэ салбарыг муугүй мэддэг учраас эдгээрийг дурдаж байна. Асуудал, бэрхшээлийг ойлгохын зэрэгцээ шийдлийг ч харж байгаа.

Жишээ нь, жилд статистик баримтаар 14 сая орчим арьс, шир, арьс шир боловсруулах үйлдвэрийнхний надад хэлж буй тоогоор 10 сая арьс шир мал аж ахуйгаас гарч байгаа ч маш чамламаар бага хувийг бүрэн боловсруулж, ихэнх хувийг анхан шатны боловсруулалт хийгээд гаргаж байгаа. Арьс шир хайрцаг тамхины үнэд хүрэхгүй байна гээд халаглаж суусаар өдийг хүрч байна. Зөвхөн энэ 14 сая ширхэг арьс, ширийг боловсруулаад савхи болгоод гаргахад мал аж ахуйн экспортоос олох орлого 20 хувиар биш 200 хувиас ч илүү өснө гэсэн судалгаа бий.

Социализмын үед малын тоо толгой 26 саяас илүү гарч байгаагүй мөртлөө Азид томд тооцогдох арьс ширний үйлдвэртэй байсан юм. Гэтэл 66,2 сая малтай болчихсон, 70 сая руу ойртож байгаа үедээ арьс ширний үйлдвэрийн төлөө хуруугаа ч хөдөлгөж чадахгүй суусаар байна. Хэрвээ, эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадах юм бол мал аж ахуйгаас олж байгаа орлогоо 20 биш 200 хувь өсгөх юм. Энэ бол судалгаагаар гарсан тоо юм шүү. Өнөөдөр бид нийт арьс, ширнийхээ дөнгөж 5 хувь хүрэхгүйг бүтээгдэхүүн болгон гаргаж байна. Цаана нь үлдсэн 95 хувь нь түүхийгээрээ хилээр гарч байна. Энэ хэний бодлого, ямар бодлого юм бэ гэдгийг хаа, хаанаа бодох болсон гэдгийг энд сууж байгаа Монгол Улсын Ерөнхий сайдад анхааруулж хэлмээр байна.

Би хөдөө аж ахуйн салбарыг хариуцсан сайдаар ажиллаж байхдаа дэлхийд алдартай “Зара” брэндийн арьс, ширний бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийдэг баг бүрэлдэхүүнтэй хамтраад арьс, шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г гаргуулсан. Тодорхой түвшинд ярилцаж, хэлэлцээд Монголын 8-10 сая ширхэг арьсыг боловсруулаад, тэдний бүтээгдэхүүн болгож дэлхий даяар борлуулах ТЭЗҮ боловсруулсан юм. Гэвч, газар олголт гэх мэт жижиг сажиг асуудал дээр одоог хүртэл гацчихаад байгаа юм. Өчигдөр бид салбарын сайдтай нь арьс, шир боловсруулах хэд, хэдэн үйлдвэрээр орсон. Өнөөгийн түвшин, дэлхийн түвшин хоёрын харьцаа асар холдсон байна. Арьс, шир боловсруулж байгаа хүмүүс бор зүрхээрээ л явж байна. Тэдэнд зориулсан бодлого, тэдэнд зориулсан зээл гэж алга. Салбарын сайд нь хамт явсан учраас дорвитой алхмуудыг бодож олох хэрэгтэй байна. Өмнө нь хийсэн зүйлсийг судлаад Засгийн газартаа танилцуулаад, Ерөнхий сайддаа урам өгч, бодлогоо хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

Мөн өнөөдрийн байдлаар Бог малыг 100-150 мянган төгрөгөөр үнэлж, худалдаж, худалдан авч байна. Би энэ тоог Засгийн газарт суугаа Сангийн сайдыг сонсоосой гэж бодож байна. Өнөөдрийн Сангийн сайд малыг дандаа амьдын жингээр нь буюу бүхэл аргаар тооцож байна. Малыг амьдын жингээр нь зарах шиг амархан зүйл байхгүй. Хэрвээ махыг нь ангилж, ялгаад, арьсыг нь болон дайвар бүтээгдэхүүнийг нь боловсруулаад худалдвал дор хаяж, 500-600 мянга, эцсийн бүтээгдэхүүн болгож чадвал сая гаруй төгрөг болно. Ийм энгийн эдийн засгийг тооцоолж чаддаг Сангийн сайдтай болмоор байгаа юм. Үүнийг энд сууж байгаа малчид бүгд мэдэж байгаа байх.

Эндээс юу харагдаж байна гэхээр бэлэн байгаа бололцоогоо огт ашиглахгүй, олох орлогоо бусдад алдаж байна л гэсэн үг. Үр дүн багатай аж ахуй эрхэлж байна. Бид бэлэнчилж, амарчлаад амьдын жингээр нь зарах тусмаа алдана. Бүтээгдэхүүндээ өртөг шингээж, хөлс гаргаж боловсруулах тусмаа л хожно гэсэн энгийн үнэн энд бий. Ашиг багатай байгаагаас хөдөө хүмүүст ажлын байр алга болж байна. Ажил байхгүйгээс хот руу шилжиж байна. Хүн хүч багатайгаас олох ёстой орлогоо бүрэн олж чадахгүйд хүрч байна. Энэ бүхнийг төрөөс бодлого, зохицуулалттайгаар цогцоор нь төлөвлөж, зохион байгуулж, жигдрүүлж өгөхөөс өөр арга байхгүй. Малчид үүнийг өөрсдийнхөө хүчээр хийж дөнгөхгүй гэдэг нь маш тодорхой. Аливаа бодлогын үндэс нь нийлүүлэлт, орлого, хэрэгцээ гэсэн эргэлтийг урт хугацаанд тогтвортой, өгөөжтэй байлгахад орших ёстой. Мал аж ахуйг хөгжүүлнэ гэхээр малчдынхаа хэрэгцээ шаардлага, амьдрал ахуйг орхигдуулбал бодлого өрөөсгөл болно. Малчдынхаа амьдралын ая тух, хэрэгцээг зохистой хангахын тулд тэднийг хоршооллох, нэгдэх боломжоор хангахаас өөр гарц харагдахгүй байна. Хоршооллож чадвал хөдөлмөрийн хуваарь үүсэж, бүтээмж дээшилнэ. Малчдын хоршоог албан журмын нэгдэл маягийн хоршооллоор төсөөлөх хэрэггүй. Сайн дурын үндсэн дээр, тодорхой гэрээ, дүрэмтэйгээр хоршиж, бүтээгдэхүүнээ хөдөө аж ахуйн биржээр борлуулах, үйлдвэрлэгчидтэйгээ биржээр дамжуулан холбогдох нь орлогыг тогтворжуулах, зах зээлийн бодит үнээр бүтээгдэхүүнээ борлуулах зэрэг нөхцлийг бий болгох юм. Орлого тогтворжихоор түүгээр нь барьцаалаад орон сууцжуулах, зээлжүүлэх нөхцөл үүснэ. Ийм маягаар Шинэ сум төслийг хэрэгжүүлж хөдөөд ажилтай, орлоготой амьдрах нөхцөлийг бий болгосноор хот руу чиглэх нүүдэл саарна. Түүнээс биш хүчээр хориглоод, тушаал журам гаргаад ямар ч үр дүн байхгүй. Жишээ нь, Улаанбаатар хотод шилжин суурьшихыг хориглосон шийдвэр гарснаас хойш 14 мянган өрх шилжиж ирсэн байна.

Малчдын амьжиргааг дээшлүүлэх, тогтмол орлоготой болгох, сум, орон нутагтаа эрүүл аюулгүй, тохь тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэхийн төлөө энэ салбарын сайд байхдаа, УИХ-ын гишүүнээр хөдөө орон нутгаас сонгогдон ажиллаж байхдаа ч ихээхэн анхаарч зарим ажлуудыг эхлүүлсэн. Одоо бүгд гацсан, зарцсан байдалтай байна. Шалтгаан нь маш энгийн. Х.Баттулгын санаачилсан ажлыг үргэлжлүүлбэл түүний л нэр хүнд өсөхөөс сум орны удирдлагад ашиггүй юм гэсэн маш энгийн тайлбарыг хөдөө, орон нутагт ярьж байна. Ийм атгаг бодлоо таягдан хаяхгүйгээр улс орон яаж хөгжих, урагшлах юм бэ? Асуудлын төвд юуны өмнө хүнийг, иргэдээ тавьж сурах хэрэгтэй. Иргэдийн амьдрал, амьжиргаа сайн байвал тэр л бодитой нэр хүнд шүү гэдгийг энэ индэр дээрээс хэлэх гэсэн юм.

2010 онд УИХ-аар алслагдсан 100 сумыг шинэчлэх тодорхой тогтоол шийдвэр батлагдсан. Харамсалтай нь, хоёрхон сумыг шинэчилж, цаана нь 98 сум үлдсэн. Өнөөдөр сумд80, 90, 100 жилийнхээ ойг тэмдэглэдэг. Улс, төрөөс алслагдсан сумдаа шинэчлэх шийдвэр гарсан боловч шийдэгдсэнгүй. Төрийн бодлогоор сумд нь малчдад, та бүхэнд үйлчлэх ёстой. Малчид энэ улсыг эзэнтэй болгож байгаа төлөөлөл юм. Энэ хүмүүсийг бид алслагдсан гэдгээр нь ад үзэх биш, алслагдсан гэдгээр нь төрийн бодлогыг түрүүлж хүргэх ёстой. Тиймээс энэ асуудлыг зөвлөгөөн дээр хөндөж яриарай гэж та бүхнээс хүсмээр байна.

Миний зүгээс хөдөө аж ахуйг анхаарлаасаа гаргаагүй. Бодлого дутагдсан маш том салбар юм. Энэ салбар өндийж байж уул уурхайгаас илүү хөдөө аж ахуйн салбар илүү олон хүний амьдралд хэрэгтэй гэдгийг ойлгодог болох ёстой. Та бүхэн ч мөн сонгогдсон гишүүддээ асуудал дэвшүүлээрэй.

Монголын ноос ноолуур болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийгАНУ-руу гаалийн татваргүй оруулж байсан 1990-ээд оны сайн туршлагыг сэргээх талаар санал тавьж, хөөцөлдөж байна. Мөн Бэлчээрийг усалгаатай болгох, говийг усжуулах санал, төслүүдэд санхүүжилт босгохоор сонирхогч талуудтай хэлэлцсээр байна. Гэх мэт малчдадаа нэмэр тус болохоор зүйлс хийхээр чармайж байна. Малчид та бүхэн эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх, ажил болгох Засгийн газрын тал дээр доороос нь шахаж, шаардаж өгөөрэй гэж хүсье. Аливаа төсөл, ажил хэрэг оролцогч бүх талын идэвх, санаачилгаар л урагшлахаас бус дан ганц төр, засагт найдвал юу ч бүтэхгүй. Тал талаасаа л санаж, сарвайж бодитой ажил хийж байж л малын ашиг шимээс олох орлого эрс өснө гэдгийг та бүхэн юу эсэх андах билээ.

Өнөөдөр Евразийн нутаг дээр байрлаж буй Монгол Улс дэлхийн хамгийн их цөлжсөн орон болж байгаа. Сүүлийн 20-30 жилд цөлжилт асар хурдтай монгол орныг нөмөрч байна. Та бүхэн санал нэг байгаа байх. Өнөөдөр бид Хэрлэн, Орхон зэрэг голоос цөөрөм үүсгэж говь руу ус татах зэрэг асуудлыг хэлэлцээд олон жил болж байна. Долоо хоногийн өмнө салбарын сайдтай нь уулзаад маш энгийн шийдлүүдийг олсон. Цөлжиж байгаа говио усжуулах, бэлчээржүүлэх ажлаа бодохгүй бол мал дагасан малчид, дэлхийн хамгийн сүүлийн нүүдэлчин улс маань малгүй, малчингүй болох нь. Үүнээс илүү аюул бий юу. Малынхаа бэлчээр дээр төр нь бодлого гаргаж энэ асуудлыг дэмжээсэй гэж хүсье. Монгол Улсын Ерөнхий сайдаас эдгээр асуудлыг дэмжээсэй гэж мөн хүсье.

Харин малчид Та бүхэнд аминчлан хүсэх зүйл бол бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлж, малын тоонд бус чанарт, үр өгөөжтэй, үүлдэр угсаа сайтай мал үржүүлж өсгөхийн чухлыг ойлгож, ажил амьдралдаа хэрэгжүүлэх талаар энэ зөвлөгөөн дээр сайн ярилцаарай. Бэлчээрийн доройтол бол яалт ч үгүй шийдэл хүлээж байгаа тулгамдсан асуудал мөн шүү гэдгийг дахин дахин хэлмээр байна.

Ингээд Мал аж ахуйн тогтвортой хөгжил сэдэвт малчдын улсын зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэж, та бүхнийгсанал бодлоо уралдуулан салбарынхаа хөгжилд дорвитой өөрчлөлт авч ирэх шийдлүүд гаргаасай хэмээн хүсье.

Та бүхний үйлс бүтээл арвижин дэлгэрч, өлзий хутаг бат орших болтугай.

Мөнх тэнгэр биднийг ивээг.

Баярлалаа Та бүхэнд” гэлээ.

Эх сурвалж: www.president.m



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

ДОХ-ын таван тохиолдол өнгөрөгч сард илэрчээ1 минут 44 секундын өмнө

Улсын нэгдүгээр төв эмнэлэг өнөөдрөөс зүрхний нээлттэй хагалгаа хийж эхэлнэ46 минут 21 секундын өмнө

Э.Содномпилжээ: Аварга болно гэж төсөөлөөгүйгээс төрийн дууллыг маань бэлдээгүй байсан1 цаг 5 минутын өмнө

Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв1 цаг 55 минутын өмнө

Орон нутагт цалингаа нэмүүлэх гэсэн багш, эмнэлгийн ажилтнууд суулт хийж байна1 цаг 58 минутын өмнө

Түймрийн голомтод 180 гаруй алба хаагч ажиллаж байна1 цаг 59 минутын өмнө

Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав2 цаг 6 минутын өмнө

Зургаан сар авалгүй зүүсэн резин гарынх нь арьсанд шигдэн ургажээ3 цаг 3 минутын өмнө

Цалин нэмэх асуудлаар шуурхай ажлын хэсэг байгуулна3 цаг 5 минутын өмнө

Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ3 цаг 8 минутын өмнө

Б.Батбаяр: Монгол гэж нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо3 цаг 12 минутын өмнө

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална3 цаг 29 минутын өмнө

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг зохион байгуулав3 цаг 34 минутын өмнө

Эдийн засгийн өсөлтөд ЗГ-ын нөлөө байхгүй3 цаг 39 минутын өмнө

Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байна3 цаг 48 минутын өмнө

Эбола вирус дахин дэгдлээ3 цаг 55 минутын өмнө

Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ3 цаг 59 минутын өмнө

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь4 цаг 2 минутын өмнө

Гитлерийн шүд:Түүний үхсэн огноог яг тогтоов4 цаг 6 минутын өмнө

Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй нь4 цаг 19 минутын өмнө

“Сэлэм” хочит С.Бямбацогтын хорих хугацааг дахин сунгажээ4 цаг 23 минутын өмнө

Өнөөдөр болох үйл явдлууд4 цаг 25 минутын өмнө

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ4 цаг 31 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана4 цаг 43 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.5 цаг 13 минутын өмнө

Улаанбаатарт 14 градус дулаан байна5 цаг 15 минутын өмнө

Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилж байна19 цаг 4 минутын өмнө

Эх хэлний их сорилго Идэр-2018-д М.Мягмаржав тэргүүлж таван сая төгрөг гардав19 цаг 28 минутын өмнө

Чанаргүй барилга барьсан гэх Б.Батдэлгэрийг Дээд шүүх цагаатгалаа19 цаг 59 минутын өмнө

Ерөнхий сайдын айлчлал хойшлогдлоо21 цаг 4 минутын өмнө

Г.Чулуунбат: Налайх дүүрэг бүх шугам хоолойгоо полимор болгох том зорилт дэвшүүлсэн21 цаг 8 минутын өмнө

Нийслэлийн хөгжлийг том зургаар харвал...21 цаг 25 минутын өмнө

Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй21 цаг 38 минутын өмнө

Матар хавхаар барьж буй хүү 21 цаг 51 минутын өмнө

Гашуунсухайт боомтоор өдөрт 1170 автомашин гарч байна21 цаг 59 минутын өмнө

Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээ22 цаг 5 минутын өмнө

Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээ22 цаг 8 минутын өмнө

Сэрэмжлүүлэг:Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ22 цаг 10 минутын өмнө

МАН-ын бүлэг "Тавантолгой"-г хэлэлцэж байна22 цаг 40 минутын өмнө

О.Баасанхүү гишүүн гадагшаа явж эмчлүүлнэ22 цаг 42 минутын өмнө

"VoiceMongolia"-ийн шигшээд өрсөлдөх ШИЛДЭГ ДӨРВӨН оролцогч23 цагийн өмнө

М.ЭНХБОЛД: Хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно23 цаг 10 минутын өмнө

Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлаа23 цаг 12 минутын өмнө

"УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлоо23 цаг 14 минутын өмнө

Монголдоо анх удаа сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээ23 цаг 21 минутын өмнө

ШӨХТГ-аас хүүхдийн бэлгэнд шалгалт хийж эхэлжээ23 цаг 38 минутын өмнө

Г.Занданшатар: Бодлогын судалгааны “Think tank” байгуулахаар болсныг өнөөдөр зарлаж байна23 цаг 39 минутын өмнө

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээ23 цаг 45 минутын өмнө

Монголын дурангийн мэс заслыг дэлхийн түвшинд хүргэнэӨчигдөр 13 цаг 48 минут

Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэӨчигдөр 13 цаг 43 минут

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 13 цаг 37 минут

Нэг аймгийн хоёр суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байнаӨчигдөр 13 цаг 27 минут

“Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнг 45 тэрбум рублиэр барьжээӨчигдөр 13 цаг 22 минут

ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсонӨчигдөр 13 цаг 11 минут

Жүжигчин Тэмкагийн төрсөн өдөр тохиож байнаӨчигдөр 13 цаг 07 минут

Хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-аас санхүүжүүлэх боломж бүрдүүлэхийг даалгавӨчигдөр 13 цаг 01 минут

Э.Содномпилжээ дэлхийн рекордыг эвдэж, аварга боловӨчигдөр 12 цаг 57 минут

"Хангарди" спортын наадам боллооӨчигдөр 12 цаг 55 минут

Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулнаӨчигдөр 12 цаг 39 минут

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэйӨчигдөр 12 цаг 30 минут

ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэӨчигдөр 12 цаг 22 минут

Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээӨчигдөр 11 цаг 53 минут

"Яг түүн шиг"шоуны 3 дахь дугаарын үнэмлэхүй ялагчаар О. Тэмүүжин тодорлоо! Өчигдөр 11 цаг 50 минут

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээӨчигдөр 11 цаг 40 минут

Шведийн шигшээ баг дэлхийн хоккейн аварга боловӨчигдөр 11 цаг 37 минут

Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэвӨчигдөр 11 цаг 36 минут

“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтуудӨчигдөр 11 цаг 23 минут

У.Хүрэлсүх: Эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөрүүддээ амжилттай хэрэгжүүльеӨчигдөр 11 цаг 11 минут

Ядаргаа ихтэй хүүхэд орондоо шээдэгӨчигдөр 11 цаг 08 минут

Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарсан бэ?Өчигдөр 11 цаг 03 минут

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан тодорлооӨчигдөр 10 цаг 58 минут

King Tower-ийн гуравдугаар ээлжийн загварын байрны нээлт амжилттай боллооӨчигдөр 10 цаг 53 минут

Улаанбаатарт5-7 хэм дулаан байна.Өчигдөр 10 цаг 12 минут

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьӨчигдөр 10 цаг 10 минут

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайнӨчигдөр 10 цаг 08 минут

Өнөөдөр болох зарим үйл явдалӨчигдөр 10 цаг 05 минут

Хүчээ нэгтгэж болно, хүчээр дагах гэвэл утгагүйӨчигдөр 09 цаг 59 минут

Налайхын замыг маргааш нээнэ2018 оны 5-р сарын 20. 14:04

Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа2018 оны 5-р сарын 20. 12:05

Хунтайж Гарри Меган Марклд өөрийн ээж – гүнж Дианагийн бөгжийг бэлэглэжээ2018 оны 5-р сарын 20. 11:53

С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ2018 оны 5-р сарын 20. 11:46

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.2018 оны 5-р сарын 20. 11:45

Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугатжээ2018 оны 5-р сарын 20. 11:39

Улаанбаатарт өнөөдөр шороон шуургатай бүгчим халуун байна2018 оны 5-р сарын 20. 11:28

Түймрийн голомтод нэмэлт бүлэг хүргэлээ2018 оны 5-р сарын 19. 12:59

Улаанбаатар марафонд дэлхийн 30 орны тамирчид оролцож байна2018 оны 5-р сарын 19. 12:55

Байгаль, амьтдын гоё зургууд2018 оны 5-р сарын 19. 12:48

Шуналтай эмч өвчтөнүүдийг хохироон их мөнгө олжээ2018 оны 5-р сарын 19. 12:35

Марафондоо идэвхтэй оролцоорой2018 оны 5-р сарын 19. 12:33

Унасан вогануудыг сэргээн засварлаж дуусчээ2018 оны 5-р сарын 19. 12:30

Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна2018 оны 5-р сарын 19. 12:28

Техасын сургуульд арван хүн алагджээ2018 оны 5-р сарын 19. 12:25

Кубад зорчигч тээврийн нисэх онгоц сүйрэв2018 оны 5-р сарын 19. 12:19

Оросын шинэ засгийн газарт хэн хэн оров2018 оны 5-р сарын 19. 12:16

ОУВС: Монгол Улсын Засгийн газар, Эрх баригчдад шийдвэр гаргах эрх нь нээлттэй байгаа 2018 оны 5-р сарын 19. 12:02

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна.2018 оны 5-р сарын 19. 12:01

Өнгөрсөн онд 692 гэмт хэрэгт 1757 хүүхэд холбогдон хохирчээ2018 оны 5-р сарын 19. 11:15

Ховдчуудын спортын наадамд 2000 гаруй иргэд оролцож байна2018 оны 5-р сарын 19. 11:06

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна2018 оны 5-р сарын 19. 10:57

Ж.Батзандан хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн асуудлаар "Нийтийн сонсгол" зохион байгуулна2018 оны 5-р сарын 18. 18:34

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох